 |
|
 |
|
Д.Дөлгөөн: Хувиргасан хүнсгүйгээр ирээдүйд хүний хэрэгцээг хангаж чадахгүй |
|
|
 |
|
 |
Д.Дөлгөөн: Хувиргасан хүнсгүйгээр ирээдүйд хүний хэрэгцээг хангаж чадахгүй
2014-10-09“Соён гэгээрлийн цуврал” булангийн зочноор биологийн ухааны доктор Д.Дөлгөөнийг урилаа. Тэрээр
 МУИС, Унгарын Сегедийн их сургуулийг төгссөн, молекул болон эсийн биологич, биотехнологич мэргэжилтэй. Ургамлын эсийн дохиоллын систем дэх шинэ гишүүдийг илрүүлж, үүргийг тодорхойлох нээлт хийсэн дэлхийн анхны эрдэмтэн юм.
-“Монгол Улс дэлхийд данстай нэг эрдэмтэнтэй боллоо” гэсэн гарчигтай таны тухай товч мэдээг 2009 онд сониноос уншсанаа санаж байна. Тэр үе таны судалгаа шинжилгээний ажилтай ямар сэжмээр холбогддог вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Тэр миний хийж байсан судалгааны ажлын үр дүнг докторын зэрэг хамгаалах болзлыг бүрдүүлсэн гэж үзсэн үе байсан. Докторын ажлын судалгаа нь заавал шинэ зүйл байх ёстой. Мөн түүнийгээ олон талаас батлах учиртай. Тэр дотроо ургамлын молекул биологийн судалгаа олон жилийн хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг. Бодит туршилтууд явуулж, амьд эстэй ажиллана.Туршилтын арга барилууд тохирох, тохирохгүй байхаас хамааран зарим үед хуурамч үр дүн өгч болно. Өөрөөр хэлбэл буруу үр дүн бус хуурамч үр дүн байх нь элбэг. Тэрийг аваад судалгааг цааш үргэлжлүүлбэл буруу ертөнц рүү оржээ гэдэг нь олон жилийн дараа мэдэгддэг. Цаг ч их алддаг. Би энэ бүхнийг туулж, олон жил судалсны эцэст докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлын хувьд 2000-2007 онд Унгарын Сегед хотын Биологийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байх үеэс эхэлж ургамлын эсийн дохиоллын системийн шинэ элементүүдийг нээж олох зорилго тавьсан юм. Шинэ элементүүд ямар үүрэгтэй вэ, хаана нь байрладаг юм бэ гэдгийг батлахаар судалгаа хийж эхэлсэн нь тэр л дээ. Гэхдээ 2007 онд миний ажил өөрчлөгдөж, Сегед хотын Франц-Унгарын хамтарсан хүний геном, ургамлын биотехнологийн эрдэм шинжилгээ судалгааны төв байгуулагдахад тийшээ шилжиж орсон. Тэнд миний ажлын үүрэг өөрчлөгдөж, ургамлын гаралтай шинэ төрлийн пептид антибиотикуудтай ажиллах болсон. Миний даалгавар юу байсан бэ гэвэл, тэр антибиотекуудыг ямар амьд бие дотор үйлдвэрлэх вэ, ингэхдээ зардал нь хямд байх ёстой гэсэн лабораторийн төвшний ажил байсан. Үүний дараа үйлдвэрийн төвшинд өөр баг, инженерүүд ажиллах ёстой байдаг. Миний ажил зөвхөн лабораторийн төвшний туршилтууд байсан юм.
-Ургамлын эсийн дохиоллын систем дэх шинэ гишүүдийг нээж олсноор шинжлэх ухаан, хүмүүсийн амьдралд ямар ач холбогдолтой вэ?
-Гадаад орчинд болж буй өөрчлөлтийг мэдэрч түүнд тохируулсан хариу үйлдэл хийх нь амьд эсийн үндсэн үйл ажилгааны нэг юм. Дохиоллын систем эсийн төвшинд явагддаг. Эс хэзээ хуваагдах, эсвэл хэзээ тайван байдал шилжих зэргийг эсийн дохиоллын систем шийднэ. Жишээ нь, хүн бие биеэ харж байгаа нь эсийн төвшинд явж байгаа процесс. Амьтад хүйтрэхээр нүх ухаад орчихдог, дайсан ирэхэд зугтдаг бол ургамал байрандаа байж байна. Гэхдээ эсүүд нь гадны өөрчлөлтийг мэдэрч байдаг. Тэр дагуу хариу үйлчлэл үзүүлдэг, тэр нь молеуклын төвшинд явагддаг. Харин хэрхэн мэдэрдэг нь сонирхолтой үйл явц юм. Амьтдын хувьд энэ маш нарийн судлагдсан байдаг. Гэхдээ мэдэгдээгүй зүйлүүд ч маш их бий. Яагаад гэвэл, дохиоллын систем хорт хавдартай маш нягт холбоотой. Дохиоллын систем нь гэмтсэн эсүүд хорт хавдрын янз бүрийн төрлүүд болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, дохиоллын систем эсүүдийг хуваагдах уу, үгүй юу гэдгийг зохицуулна. Эс тайван байдалд орох уу, үгүй юу гэдгээс эхлээд бүхий л үйл ажиллагааг нь зохицуулдаг. Гаднаас ирж байгаа мэдээллийг зөв мэдэрснээрээ хариу үйлдлээ зөв явуулна, тэгснээрээ амьд үлдэнэ гэсэн үг. Ургамлын дохиоллын систем гэдэг өөрөө маш том сэдэв. Дотроо мөн олон төрөлд хуваагддаг. Тэдгээр нь өөр хоорондоо уялдаатай байдаг. Аль нь яаж ажиллах вэ, хэрхэн идэвхжих вэ, аль нь унтрах вэ, энэ бүхнээс тухайн амьд эсийн, жишээлбэл ургамлын эсийн тухайд гэхэд жимс нь хэзээ болох вэ, самар зарим жил гарахгүй, зарим жил сагсайтал ургадаг нь хамаарна. Мод тухайн жил жимс гаргахад тохиромжгүй гэдгээ мэдсэн байна. Тэр яаж мэдэрсэн бэ гэвэл гадаад орчны өөрчлөлтүүдийг мэдэрдэг механизм ажиллаж байгаа гэсэн үг. Үр жимсээ боловсруулж гаргах хүртэл мод маш их энерги зарцуулна. Үр боловсрох тохиромжтой температур, нарны тусгал гээд бүгдийг мэдэрнэ. Шинжлэх ухааны үндсэн зорилго юу вэ гэвэл, хүн төрөлхтөний танин мэдэхүйг тэлэх, тэдэнд ашигтай зүйл бий болгоход чиглэдэг.
-Дэлхий нийт сүүлийн жилүүдэд био аюулгүй байдлын тухай хүчтэй ярих болсон. Тэр тусмаа монголчууд хувиргасан амьд организмуудаас ихээхэн айж болгоомжилдог. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд та юу хэлэх бол?
-Хувиргасан амьд организм аюултай гэдэг хүмүүс бий, аюулгүй гэдэг хүмүүс ч бий. Генетик өөрчлөлт гэдэг зөвхөн хүн л хийж чаддаг зүйл биш. Хувиргасан амьд организм /генийн өөрчлөлттэй хүнс/ -ийг хүн санаатайгаар хийж байгаа ч гэсэн байгаль дээр өөрөө байдаг зүйл. Саяхан би сүүлийн үеийн судалгааны ажлуудын талаар уншсан. 2007, 2009, 2013 онд хэвлэгдсэн материалууд байна лээ. Тэнд байгаль дээр байдаг шар буурцаг, түүний үрийн хэмжээ бусдынхаас 25 хувиар илүү байна. Өөрөөр хэлбэл, энэ нь нэгж талбайгаас авах ургацын хэмжээ 25 хувиар илүү болно гэсэн үг. Гэхдээ тэр бол байгаль дээр байдаг уламжлалт аргаар гаргаж авсан сорт, хувиргасан амьд организмд хамаарахгүй гэсэн үг. Тухайн сортын гадаад шинж чанарын цаана юу байна гээд үзтэл үсэрдэг генетикийн элемент шар буурцагны хромсомд байрлалаа солин генийн бүтцийг өөрчилснөөр сорт үүсгэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, байгаль дээр генетикийн өөрчлөлт хүний оролцоогүйгээр явагдаж байна. Бид ч гэсэн байгаль дээр байгаа зүйлүүдийг ашиглаж генийн өөрчлөлтүүдийг хийдэг. Мэдээж хувиргасан амьд организмуудаас болгоомжлох нь зүйтэй байх. Бас нэг их айх хэрэггүй болов уу.
-Та хувиргасан амьд организм бүтээх, гаргаж авахад хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр ажиллаж байв уу?
-Би хувиргасан амьд организм гарган авч байсан. Миний ажиллаж байсан ургамлууд хүнснийх биш. Модель ургамлууд дээр уураг үйлдвэрлэх туршилтууд байсан юм.
-Манайд хүнсний бүтээгдэхүүнүүдэд тавих хяналт сул байна гэсэн шүүмжлэл гардаг. Хүний генийг өөрчилсөн, аюул дагуулсан зүйл бүртгэгдсэн тохиолдол байдаг уу?
-Генетикийн өөрчлөлттэй хүнснээс болоод үүссэн өвчин, аюулын талаар одоо болтол батлагдсан мэдээлэл байхгүй байгаа. Удаан хугацааны дараа юу болохыг одоогоор хэн ч хэлж чадахгүй. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнс худалдаанд ороод 20 орчим жил болж байгаа. Ондоо өнцөгөөс харвал, генетикийн өөрчлөлтийг хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хийж эхэлсэн. Одоо хүмүүсийн тарьдаг олон сортын ургамал, тэжээдэг олон үүлдрийн амьтан бүгд хүний оролцоотой генетикийн өөрчлөлтөд орсон. Гэхдээ эдгээрийг уламжлалт буюу селекцийн аргаар гарган авсан. Жишээлбэл, МЭӨ 700 жилийн өмнө Төв Америкийн Маяа индианууд зэрлэг эрдэнэ шишээс одоогийн бидний хэрэглэж байгаа таримал хэвшлийг гаргаж авсан . Одоо бид давуу шинж агуулсан ургамал, амьтдыг молекул биологийн аргаар гарган авдаг. Молекул биологийн аргаар гарган авсан амьд биесийг бид хувиргасан амьд организм гэж нэрлэдэг. Хувиргасан амьд организмгүйгээр бид ирээдүйд хүн төрөлхтний хэрэгцээг хангаж чадахгүй л болов уу.
- Тэгвэл одоо эрдэмтэн, судлаачдын хийж байгаа генийн өөрчлөлт юунд суурилж байна?
-Генетикийн өөрчлөлтэй буюу хувиргасан амьд организмуудыг дараах байдлаар ангилж болох юм. Эхний үеийн хувиргасан амьд организмууд хортон шавьж, бактер, вируст, хүйтэн, хуурайд тэсвэртэй болгож байсан. Дараах үеийн генетикийн өөрчлөлтийг ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор гарган авч байсан. Жишээлбэл илүү том жимстэй, богино хугацаанд боловсордог гэх мэт. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг гаднаас авдаг. Бид өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь нийгэм, улс төрийн олон шалтгаантай. Миний бодож байгаагаар бол манай орны уур амьсгал эрс тэс, тийм ч учраас монголчууд олон мянган жил нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсний үндсэн шалтгаан нь тэр байх. Түүнээс монголчууд газар тариалан эрхлэхээс залхуураагүй. Газар тариалан эрхлэх нь маш эрсдэлтэй. Тариалан эрхлээд явж байтал нэг өдөр мөндөр ороод нөгөөхийг нь аваад явчихвал тэр гэр бүл өлсч үхнэ шүү дээ. Энэ тохиолдолд эрс тэс уур амьсгалд тэсвэртэй сортуудыг гаргаж авснаар цааш хөгжүүлэх боломжтой. Хэрхэн гаргаж авах вэ гэвэл, мэдээж молекул биологийн аргаар. Өнөөгийн нөхцөлд эрлийзжүүлэх уламжлалт аргаар гарган авахад хугацаа их орно.
-Энэ талаар эрдэмтэн судлаачид ямар тооцоо судалгаа, эдийн засгийн гаргалгаанууд дэвшүүлж байгаа вэ?
-Хүн ам хурдацтай өсч байгаатай уялдаад хүнсний бүтээгдхүүний эрэлт хэрэгцээ өсч байна. 2050 он гэж эрдэмтэд их ярьдаг, тэр нь айдас төрүүлэх тоо юу, эсвэл гэдгийг би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан 2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбум болно гэж ярьж байна. Тэгэхээр дэлхий нийтийн хүнсний хэрэгцээ нэмэгдэнэ. Гэтэл тэр хэрээр бид хүнс үйлдвэрлэх талбайгаа нэмэгдүүлж чадахгүй. Тиймээс хувиргасан амьд организмаас зайлах бус түүнийг шинжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаануудыг явуулж өөрсдийн болон хөрш зэргэлдээ орны хэрэгцээг хангаж чадахуйц хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм бол эдийн засгийн хувьд маш ашигтай.
-Хувиргасан амьд организмын нөлөөгөөр хүний ген өөрчлөгдсөн, хор хохирол учруулсан зүйлүүд бүртгэгдсэн тохиолдол байдаг уу?
-Ийм тохиолдол байхгүй. Чоно хонь барьж идээд хонины гентэй болдоггүй шүү дээ. Байгаль дээр ургамлын генд өөрчлөлт орж физиологи нь өөрчлөгдсөн тохиолдолын талаар шар буурцагны жишээг түрүүн хэлсэн. Харин түүнийг хүнд хортой эсэхийг судалсан судалгаа өнөөг хүртэл алга. Нэгэнт байгалийн замаар үүссэн учраас тэрийг хэн ч судлахгүй. Яагаад гэвэл уламжлалт гэдэг нэр томъёонд хамаарагдах учраас. Харин хүн гаргаж авсан бол янз бүрийн шаардлага тавьж, биологийн эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ. Харханд идүүлэх, амьтан дээр турших зэргээр тэнд өвчин үүсч байна уу, үгүй юу гэдгийг шинжилдэг. Байгаль дээр ч, лабораторид ч генетикийн өөрчлөлт явж байгаа. Тийм болохоор айгаад байх шаардлагагүй. Хувиргасан амьд организмтай холбоотойгоор болзошгүй аюул гэсэн нэр томъёог хэрэглэдэг.
-Болзошгүй буюу болоогүй аюул гэж үзэж байгаа ч тэнд яаж хяналт тавьдаг юм бол. Ер нь хяналтыг ямар байдлаар бий болгох боломжтой вэ?
-Болзошгүй аюул гэдэг бол болоогүй байгаа гэсэн үг юм. Хэзээ ч болохгүй байж болно. Болзошгүй аюултай холбоотойгоор тухайн бүтээгдэхүүний бүртгэлжүүлэлт хийх шаардлагатай. Бүртгэлжүүлэлт гэдэг нь хэн, хаана, хэрхэн хийсэн, хаашаа хэрхэн тээвэрлэсэн, хаана, хэн ямар зориулалтаар ашигласан зэргийг хэлж байгаа юм. Удаан хугацааны дараа ямар нэгэн аюул учирлаа гэхэд бүртгэлжүүлэлтийн тусламжтайгаар тухайн бүтээгдэхүүний замыг хөөж болно. Мөн хариу арга хэмжээг шуурхай авч болно.
-Шинжлэх ухааны үүднээс, мөн судлаачийн нууцлалд хамаарахгүй бол та сүүлийн үед ямар судалгаа хийж байна?
-Би 2010 оноос ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн ахлах багшаар ажиллаж байна. Сүүлийн үед сургуулийнхаа лабораторид чацарганатай холбоотой судалгаа, шинжилгээ эхлүүлээд байна.
-Монголд судалгаа хийхэд тоног төхөөрөмж,зориулалтын лабораториос өгсүүлээд боломж ямар байдаг вэ?
-Нэг үеэ бодоход манайд судалгаа шинжилгээний боломжууд нэмэгдсээр байгаа. Хамгийн том бэрхшээл бол манайд судалгаа хийхэд өртөг өндөр, мөн дэд бүтэц хүндрэлтэй байдаг. Баруунд нэг ам.долларын үнэтэй зүйл манайд гурваас таван ам.доллар байх жишээтэй. Санхүүжилтээ шийдлээ гэхэд манайд дэд бүтэц муу хөгжсөн. Судалгаанд шаардагдах бодис урвалжуудыг худалдаж авахад заавал нийлүүлэгч компанид хандаж тухайн байгууллага оруулж ирнэ. Хэзээ яаж оруулж ирэх, оруулж ирсэн тохиолдолд хэр баталгаатай байх вэ гэдэг хүндрэлтэй. Гэхдээ болохгүй биш аль болох болгох, бүтээх талаас ажилладаг. Манайд судалгаа хийхэд улсын байгууллага нь ч, хувийнх нь ч ийм бүтээгдэхүүн хийгээдэх, тэгвэл төсөв гаргаж өгье гэх байдлаар ярьдаг. Үнэндээ бүтээгдэхүүн бий болгох, эсвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хоёр өөр асуудал. Шинжлэх ухаанд хоёр чиглэл бий. тэр нь хэрэглээний шинжлэх ухаан, суурь шинжлэх ухаан. Тэр хоёрыг харьцуулах юм бол суурь шинжлэх ухаан бараг 90 хувийг нь эзэлдэг. Суурь шинжлэх ухааны зорилго мөнгө хийх бус, танин мэдэхүйг /судалгаанд/ тэлэхэд чиглэдэг. Тухайлбал, ургамлын навчийг том болговол бүтээгдэхүүний гарах хувь нэмэгдэхээр байгаа бол эсийн аль дохиоллын системийг өөрчлөх вэ гэдэг талаас судална гэсэн үг. Энэ бол суурь судалгаа. Ингэж нэгэнт бий болсон суурь судалгааны бааз дээр хэрэглээний шинжлэх ухаан бий болно. Гэтэл манайх шууд хэрэглээний шинжлэх ухаан руу явах гээд байдаг. Тэрийг шууд хийх гэхээр мэдээж суурь шинжлэх ухаан дутна шүү дээ. Барилгаар бол суурь, ханаа бариагүй байж дээврээ барьж болохгүй шүү дээ. Баттай суурин дээр бөх, нурж унахааргүй байшин барина. Суурь судалгаанд аль ч байгууллага мөнгө зарцуулах дургүй байдаг. Гэтэл хөгжилтэй орнууд, мөн Хятад, ОХУ суурь шинжлэх ухаанд их мөнгө зарцуулдаг. Учир нь суурь шинжлэх ухааны салбарт мэдлэг туршлага эзэмшсэн хүмүүс хэрэглээний шинжлэх ухааныг бий болгодог.
-Эрдэмтэн, судлаачид судалгаа, шинжилгээний ажилдаа цаг заваа зориулдгаас тэр бүр ам нээдэггүй, уулзах гээд хөөцөлдөхөд тэр бүр таарах нь ховор байдаг. Уулзаж ярилцсан энэ завшаанд монголчууддаа хандаж таны хэлэх үгийг сонсмоор байна?
-Улс эх орон маань хөгжиж байгаа ч хийх зүйл их бий. Мэдээж тав, арван жилийн өмнөхтэй харьцуулахад дээшилсэн, сайжирсан зүйл зөндөө байна. Хэдэн жилийн дараа илүү сайхан болох болно. Цаг үе болгонд асуудал байдаг ч тухай бүртээ шийдэгдээд явдаг. Тиймээс манай улсад ирээдүй бий. Хууль эрхзүйн орчноос өгсүүлээд харах юм бол манайд хүндрэл бэрхшээл их байдаг ч нөгөө өнцгөөс харахад тэр нь эерэг тал, боломж, эрх чөлөө юм. Улс эх орон хөгжинө. Хөгжил гэдэг баян болохыг бус монгол хүний хөгжлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл монгол хүний бие нь эрүүл, ухаан нь саруул, боловсрол мэдлэг, соёлоор илүү их болно. Түүнээс мөнгөтэй болчихвол хөгжинө гэж бодвол эндүүрэл. Африк, Өмнөд Америкийн зарим орон түүхийнхээ тодорхой цаг хугацаанд маш их мөнгөтэй байсан ч үүнийгээ ард түмэндээ огт зарцуулаагүй. Тансаглалд зарцуулсан. Ард түмнийхээ эрүүл мэнд, танин мэдэхүйд мөнгө зарцуулалгүй явсаар нэг мэдэхэд хөгжлийн доройтолд орж, иргэний дайн, цэргийн диктатурт автан олон арван жилээр хүнд байдалд орсон. Бид тийм замаар явж болохгүй. Бусдын алдаанаас суралцаж чаддаг хүнийг ухаантай гэдэг. Алдаагаа давтдаг хүнийг тэнэг гэдэг. Эцэст нь хэлэхэд Монгол Улсад маш их ирээдүй бий. Өнөөгийн Монголын ажиллах хүчин болсон бид нарт хийх юм маш их байгаа. Зөв чиг баривал Монголын ард түмний амьдрал улам улам сайхан болно.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
| Д.Дөлгөөн: Хувиргасан хүнсгүйгээр ирээдүйд хүний хэрэгцээг хангаж чадахгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. »»
|
|
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
|
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. »»
|
|
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл »»
|
|
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
|
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
|
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. »»
|
|
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
|
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
|
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ »»
|
|
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
|
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
|
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны »»
|
|
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. »»
|
|
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
|
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн »»
|
|
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
|
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн »»
|
|
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
|
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг »»
|
|
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
|
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө »»
|
|
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
|
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад »»
|
|
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг »»
|
|
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
|
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага, »»
|
|
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос »»
|
|
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон »»
|
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халжээ 12:46 Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга
|
Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга »»
|
|
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй 12:44 БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд
|
БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд »»
|
|
Сэрэмжлүүлэг: Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг хэрэглэснээс болгоомжилно уу 18:00 Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон
|
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон »»
|
|
ГЕГ: Их хэмжээний байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүллээ 17:48 Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу
|
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын хяналтын бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу »»
|
|
Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна 17:30 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар »»
|
|
Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 17:22 Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож
|
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож »»
|
|
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 10:23 Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн
|
Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн »»
|
|
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10:21 1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт
|
1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт »»
|
|
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10:20 Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч
|
Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч »»
|
|
"Тэргүүн хурд-2026" уралдаан зохион байгуулах эрх авах аймгуудын уяачид, холбоодоос санал авч байна 10:13 Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан
|
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос 2026 оны хаврын аймгийн бүсийн "Тэргүүн хурд-2026" уралдаан »»
|
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа 10:10 Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны
|
Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг 2025 оны 12-р сарын 16-ны »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэйн нэгдсэн эмнэлэгт ажиллав 10:04 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн »»
|
|
Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ 09:54 Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн
|
Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн »»
|
|
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 09:51 БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа
|
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 16:44 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо,
|
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, »»
|
|
Гаалийнханы авлигын асуудал дуусахгүй нь бололтой 16:42 Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас
|
Саяхан Замын-Үүдийн зарим гаалийн улсын байцаагч нар олон жил аж ахуйн нэгжүүдийн барааг татваргүй оруулж, татвараас »»
|
|
Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо 16:42 “Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны
|
“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны »»
|
|
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ 16:40 Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах
|
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах »»
|
|
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна 13:04 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг »»
|
|
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ 10:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.15) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх »»
|
|
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо 10:24 Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний
|
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний »»
|
|
Монголоос явахдаа заавал авч явах ёстой хоол-"Талын Монгол" брэнд 10:21 2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
|
2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь Монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна. »»
|
|
О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон 10:21 Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл
|
Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл »»
|
|
Э.Ганхүүг 48 цаг баривчлаад суллаж, хилээр гарахыг хориглов 10:18 “Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн
|
“Оюутолгой”-н сонсголын үеэр /2025.12.09/ АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн »»
|
|
Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ 09:29 Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.
|
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. »»
|
|
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө 16:37 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв 15:24 Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан.
|
Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. »»
|
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
|
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины »»
|
|
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
|
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ. »»
|
|
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
|
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|