|
|
|
|
“Мал угаалга” хэмээх бузарлага |
|
|
|
|
|
“Мал угаалга” хэмээх бузарлага
2018-09-14Амьтны арьс, үсэн бүрхүүлийг цэвэр цэмцгэр байлгах нь амьтан эзэмшигчийн өдөр тутмын хэрэгцээ юм. Хөгжсөн улсуудын амьтны анагаах ухааны практикт нохой, муур, адуу зэрэг амьтны угаалга, цэвэрлэгээ нь хүнийх лугаа адил мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ болж хэвшжээ. Саалийн үнээний арьс, дэлэн, хөхний цэвэрлэгээг саах бүрийдээ буюу жилдээ 600 удаа хийж хэвшсэн байна. Мах боловсруулах үйлдвэрт нядлах амьтны арьс, үсэн бүрхүүл, толгой, хөл, туурай, сүүлийг угааж, цэвэрлэх нь төхөөрөх технологийн нэг зайлшгүй, чухал дамжлага билээ. Амьтны арьс, үсэн бүрхүүлийн цэвэрлэгээнд зориулалтын онгоц, шүршүүр, саван, алчуур, сам, сойз, цэвэрлэх болон халдваргүйтгэх бэлдмэл хэрэглэнэ, нэг амьтанд цэвэрлэгээний нэг багцыг хэрэглэнэ. Ферм бүр амьтан, байр, тоног төхөөрөмжийн угаалга, цэвэрлэгээний шүрших болон умбуулах тоног төхөөрөмжтэй, халуун, хүйтэн устай, цэвэрлэгээний болон халдваргүйтгэх бэлдмэлийн байнгын нөөцтэй байдаг.
Нүүдлийн мал аж ахуйд амьтны угаалга, цэвэрлэгээг байгальд даатгасаар ирсэн бөгөөд зун, намарт амьтны арьс өөрөө цэвэршиж, үсэн бүрхүүл нь гуужиж солигдоно. Жилдээ олон удаа хот сэлгэдэг, хашдаггүй, хотгүй оторлодог хагас зэрлэг сүрэгт ийм боломж байна. Зарим малчин хонио ноослоод нуур, голын усанд умбуулдаг. Цөөхөн малчин намар орой гол, нуурт малаа шахаж умбуулах нь амьтдыг чийрэгжүүлэх, арьсыг цэвэршүүлэх, шимэгчийг цөөрүүлэхэд тустай гэдэг. Байгалийн нөхцөлд өөрөө цэвэршдэг, хамгийн чанартай арьс, ноос жинхэнэ монгол малчны сүрэгт байна. Үүнийгээ алт болгоход нь малчинд амьтны эмч тусладаг. Ямаа самнасны, тэмээ ноослосны, үхэр, сарлаг, адуу хөөвөрлөсний, хонь хяргасны дараа савантай усаар шүршиж юмуу онгоцонд умбуулж угааж цэвэрлэвэл арьс, ноосны чанарыг сайжруулахад тус болно. Тус улсын амьтны анагаах ухааны практикт амьтны арьс, үсэн бүрхүүлийн угаалга, цэвэрлэгээ хэмээх мэргэжлийн үйлчилгээг одоо хир хийгээгүй байна, үүнийг малчин, малын эмч хоёр хамтраад амьтны гоо сайхны мэргэжлийн үйлчилгээ болгон хэвшүүлэх боломж байна.
Амьтны арьсны олон зүйлийн шимэгчийг үхүүлэх зорилгоор эмийн бэлдмэлийн уусмал, цийдмэгт умбуулж эмчлэхийг “мал угаалга” хэмээн монголчлон нэрлэж хэвшжээ. Газарт урт, гүн суваг ухаж, чулуун хана өрж доторлоод, элс, цементийн зуурмагаар шавж нийвийдсэн 10 – 20 тоннын багтаамжтай онгоцонд ДДТ (дихлордифенилтрихлорэтан), гексахлоранаар идэвхжүүлсэн креолины цийдмэгийг дүүргээд олон мянган малыг умбуулж, цогнойсон толгойг нь дарж дүрэх эмчилгээг “угаалга” гэж нэрлэсэн. Энэхүү умбуулга бол амьтны арьсны угаалга, цэвэрлэгээ биш байлаа. Орос хэлний купание, англи хэлний dipping гэдэг үгийг дүрлэг, умбуулга гэнэ, угаалга (обмывание, washing) гэхгүй. “Мал угаалга” нь миний үеийнхний хүүхэд ахуй цагаас буюу 1960 оноос мал сүргийг хамуунаас эрүүлжүүлэхээр бүх суманд хэрэгжүүлж эхэлсэн, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн ихээхэн зардалтай, үр ашиг муутай, хүрээлэн буй орчинд халтай, мал, бүтээгдэхүүний чансааг доройтуулдаг мөртлөө албадлага, шахаагаар хийдэг олныг хамарсан нүсэр ажил байв. Нэгдэл, сангийн аж ахуй тарсан 1993 оноос “мал угаалга” бараг зогсож, мал эмнэлгийн үйлчилгээний салбарын хувьчлалын дараа нэг сэргэмээр болж, эмийн бэлдмэлийн үнэ, “угаалгын хөлсийг” малын эзэн төлөх болсоноор 2004 оноос саарч, 2008 оноос бараг зогссон билээ.
Энэхүү “угаалга” нь буруу хийвэл амьтан, орчны цэвэрлэгээ бус, эсрэгээрээ бохирлого, бузарлага юм. Үүнийгээ доорхи хэдэн зүйлүүдээр тайлбарлавал мал мэдэн хэнбугай нь ч ойлгоно буйзаа.
- Тухайн сүргийн бүх амьтныг нэг онгоцонд буй шингэн дундуур цувуулж гаргана. Эхний цөөхөн амьтны (цагаан зүстэй) арьс, ахар цайвартаад гарна, удаах хэд нь шаргалтаад гарна, дараагийн олонхи нь сааралтаад гарна, сүүлийн нилээд нь загалтаад гардаг. Түрүүчийн амьтны бие, арьс, хөлөнд байсан шавхай, тоос шороо, үс, хялгас, хөлс, зунгаг, баас, шээс, нус, шүлс зэрэг бохир зүйлс дараагийн бүх амьтны арьсанд шилжинэ. Бороонд угаагдсан цэврүү шиг цэвэрхэн амьтад сэрвээ, нурууны арьснаасаа базуулан онгоц руу шидүүлж, хог хөвсөн саарал цөөрөмд орхирч тийчлэн сэлж гараад, эвгүй үнэртэй бохир шингэн савируулаад, тургиж, толгойгоо сэгсэрч, загалтсан биеэ шилгээж зогсохыг хараад хэний ч сэтгэл баясахгүй. Шинэхэн эмч өнгөлөг, жавхаалаг сүргийг нэг удаа загалтуулаад юм бодно, би юу хийгээд байна даа гэж өөрөөсөө асууна. Анагаах ухааны “нэг амьтанд нэг тун”, “нэг амьтанд нэг багаж” гэдэг тулгуур зарчмыг мөрдөх боломжгүй, “нэг тунгаар мянган амьтныг” гэдэг зарчим өдгөө хаана ч хэрэгжихгүй.
- Наймдугаар сард ахар түрэх цагаар хурын усанд угаагдсан амьтны арьс хамгийн цэвэр байдаг. Сүргийн дийлэнх олонхи амьтан арьсандаа шимэгчгүй, цөөхөн амьтанд цөөхөн арьсч хачиг, ширх, бөөс, шалз байна, тэд ичээнд байна, хөдөлгөөн багатай, цөөхөн амьсгална, идэхгүй, үржихгүй. Яамны шахааг сонсвоос энэ сард улсын хэмжээнд 72.0 сая, нэг суманд дунджаар 218000, нэг хот айлд дунджаар 900 арьсандаа шимэгчгүй амьтныг хачиг, шавьж үхүүлдэг хорт бодисын бэлдмэлээр загалтуулах ажээ. Эрүүл, цэвэрхэн амьтныг хортой бодисоор эмжүүлэх нь амьтны эмчийн мэргэжлийн хийгээд ёс зүйн ноцтой алдаа, давтвал зөрчил, гэмт хэрэг болой. Энэ бол амьтан, орчны ерийн бохирлого биш, бүр бузарлага бөгөөд үүнийг анагаах ухаан болон хүнсний аюулгүй байдлын практикт эмийн бузар (drug residue) гэдэг.
- “Угаалга” нь арьсны шимэгчийг үхүүлэх үр дүн муутай. Сайдын сурталчилж буй төхөөрөмжөөр нэг цагт 250 – 300, минутанд 4 – 5 бог “угааж”, нэг бог 12 – 15 секундэд эмтэй хутгалдах юм байна. Хэдхэн хоромд хачиг, шавьж үхэхгүй, олон шимэгч амьд үлдэнэ, иймээс сүргийг шимэгчээс цэвэрлэхгүй, эрүүлжүүлэх ажиллагаа биш. Амьтны арьсны шархыг эдгээхгүй, сэдрээнэ, зунжин шархандаа өт тэжээх зовлонд унана. Хагас сар хиртэй шумуул, хөх түрүү, дэлэнч, бургиус, батгана, ялаа суухаас бага зэрэг хамгаална.
- “Угаасан” малын биедээ хадгалж байгаа вирүс, нян, мөөг үхэхгүй, “угаалга” нь шүлхий, богийн мялзан, хонь, ямааны цэцэг өвчнөөс сэргийлэхгүй. Хэрэв вакцинжуулсан сүргийн дотор вирүс хадгалагч амьтан байвал вирүсийг нь бусад олон сүрэгт шилжүүлж тараана. Вакцинжуулсан сүрэг нь шүлхий, цэцэг, мялзангийн вирүсийн нуувч болохыг, тэндээс вирүс эрүүл сүрэг, нутагт тарж буйг олон газар олон нүд харж, олон чих сонсож байна.
- “Угаалга” нь урьдчилан сэргийлэх ажиллагаа хэрхэвч биш. Наймдугаар сард нэг удаа креолины цийдмэгт дүрснээр амьтны арьсыг 10 – 2-р сард идэвхжих арьсч хачигнаас (хамуунаас), 12-р сард асах хүрднээс, 12 – 5-р сард идэвхжих ширхнээс, бөөснөөс, 2 – 5-р сард гадагшлах арьсч, хамарч, гэдэсч гуурнаас, 4 – 6-р сард асах бэлчээрийн хачигнаас, 5 – 9-р сард амьтныг ялаархуулж, тийрэглүүлж үйлийг нь үздэг тэмээч, адууч, үхэрч, хоньч хэдгэнээс хамгаалахгүй. Харин ч эсрэгээрээ, нэг сүрэгт байгаа шимэгч хадгалагч цөөхөн амьтны хачиг, шавьжийг олон эрүүл амьтанд шилжүүлж тараана. Нэг айлын сүргийн хачиг, шавьжийг төдийгүй мөөг, нян, вирүсийг ч өөр айлын сүрэгт шилжүүлнэ.
- Амьтны арьсанд буй хачиг, шавьжийг үхүүлэх эмчилгээ хийх хэрэгцээ 8 – 10-р сард хамгийн бага байдаг. Сүргийн бүх малын 10 хүрэхгүй хувь нь арьсандаа шимэгчтэй, нэг хот айлд дунджаар 100 орчим, нэг суманд 24000, улсын хэмжээнд 8.0 сая мал арьсч хачиг, бөөс, ширх, шалзны жирийн халдвартай буюу арав хорин шимэгчтэй. Сүрэгт нь нэг ч арьсны шимэгчгүй, шимэгчгүй шахам айл ч цөөнгүй. Тэмээ, адуу арьсны шимэгч багатай. Байнга хээр байдаг хотолдоггүй үхэр, сарлагийн арьс цэвэрхэн. Өвөл, хавар хашдаггүй, зун намар хотлодоггүй сүрэгт арьсны шимэгч байхгүй шахам, цөөхөн амьтан цөөхөн шимэгчтэй буюу жирийн халдвартай, тэр нь арьс, үсэн бүрхүүлийн нүдэнд үзэгдэх гэмтэл үүсгэхгүй. Эдгээр амьтдыг эмтэй хутгах хэрэггүй, хүсвэл цөөхөн шимэгчийг нь түүгээд хаячихаж болно. Шимэгчтэй малын 10 хүртэл хувь нь эмнэл зүйн юмуу хэт халдвартай, нэг хот айлд дунджаар 10, нэг суманд дунджаар 2400, улсын хэмжээнд 800000 амьтныг тусгаарлан, нэг бүрчлэн эмчилсэн шиг эмчлэх хэрэгцээ байна. Байран маллагаанд байгаа нэмнэдэг адуу, үхэр, байнга хашдаг хонь, ямаа ширхтэнэ, бөөстөнө, хамуурна. Өвөлжөөнд эрт буухад хүрд орно, хачиг ихтэй нутагт хаваржихад хачиг барина, арьсны шарх өтнө.
- “Угаалга”нь малын ноос ноолуурын гарц, чанарт нэмэргүй. Наймдугаар сард ганц удаа хэдэн хором креолины цийдмэгт дүрсэнээр амьтны арьсан дахь үсний тоо, урт, голч нэмэгдэхгүй. Харин ч үсний гал унтарч, гялалзаа арилж, өнгө бүүдийж, шарладаг, уян харимхай чанараа алдаж, хугарамхай болдог гэдэг. Мотоцикл, машины шил, толь, бүхээг, усны сав, гутал, хувцсанд үүссэн креолиний цийдмэгийн толбо арилдаггүй.
- Зун, намарт эрүүл амьтныг нэг удаа хэдэн хором креолины цийдмэгт дүрээд гаргахад илүү таргалахгүй, амьтны биеийн өсөлтийг тэтгэхгүй, мал давжаарахаас сэргийлэхгүй. “Угаасан, угаагаагүй” амьтдын биеийн өндөр, жинг харьцуулаад хэмжихэд ямар ч ялгаа гарахгүй.
- “Угаалга” нь мөн хүрээлэн орчинд халтай, олон амьтнаар дамжуулан малын хот, бэлчээр, ус, агаарыг хачиг, шавьж үхүүлдэг хорт бодисоор бузарлана, “ариутгахгүй”, энэ бол байгаль орчны цэвэр, аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Худгийн дэргэд, булаг шандны хажууд, нуурын хөвөө, голын булан, тохойд барьсан, 1993 оноос хаягдсан “мал угаалгын” онгоц баг бүрт бий, хэрэв хэрэгтэй байсансан бол хаягдахгүй байсан биз ээ.
- “Угаалга” мал, бүтээгдэхүүн, нутаг, бэлчээрийн нэр хүндэд халтай, чансааг нь доройтуулдаг, борлуулалтанд нь сөрөг нөлөөтэй. Мал “угаагаад” мал, махны борлуулалт, үнэ, экспорт нэмэгдэхгүй. Хэрэв мал “угаалгыг” газар дээр нь үзүүлбэл дотоод, гадаадын үйлдвэрлэгчид, хэрэглэгчид “угаасан малын” мах, сүү, ноос ноолуурыг хэрэглэхээс татгалзана.
- “Угаалга” амьтны арьсны чанарт нэмэргүй. Хэдхэн хором креолинтай усанд дүрсэнээр амьтны арьс зузаарахгүй, бөхжихгүй, шарх нь эдгэрэхгүй, сорви нь арилахгүй. “Угаалга” хийгээгүйгээс эрүүл амьтны арьсны чанар доройтлоо гэдэг худлаа. Наймдугаар сард хийсэн “угаалга” 9-11-р сард шигэх шивээнээс, 9 – 12-р сард мал нядлахдаа арьсыг нь урах, цоолох, эсгэхээс, хавар шигэх элс шорооноос, харгана, хамхуулын өргөснөөс, ямааны самны зурааснаас, зун хурах хөлс, шээг, зунгагнаас, ноос хяргах үеийн хайчны шархнаас хамгаалахгүй.
Шивээтэй өрсөлдөхүйц арьс гэмтээгч нь бэлчээрийн хачигны хошуу гэдэг. Амьтны арьсыг цоолж, шүлсээ царцаан бэхэлсэн хошуугаа хачиг 48–72 цаг цусаар зоог барихдаа ашиглаад, цоолсон шархандаа өргөс болгож үлдээгээд газарт бууна. Амьтны арьсыг хачигнаас хамгаална гэдэг хошуунаас нь хамгаална гэсэн үг. Хачиг үхүүлэх хүчтэй хор хольсон бэлдмэлээр 6 хоног тутам хийдэг тарих, шүрших, дүрэх, түрхэх, дусаах, шавших, арчих эмчилгээ, 10 – 15 хоног тутам хийдэг нунтаг цацах эмчилгээ амьтны арьсыг хачигны хошуунаас хамгаалахгүй. Амьтны цуснаас юмуу агаараас хор хүртэж балайрсан хачиг үүсгэсэн шархандаа хошуугаа үлдээгээд л үхнэ. “Ам нь суларсан” буюу цадсан хачиг, хувалз хоронд өртөхгүй. Иймээс амьтны биед асч буй өлөн хачгийг арьс цоолоогүй байхад нь түүж цуглуулаад устгах, 4-р сарын дундаас 6-р сар гартал хачиг багатай нутагт хаваржих, ийм хоёр боломжийг ажилсаг малчид ашиглаж байна.
Хүрд, ширх, бөөс, арьсч хачиг, бэлчээрийн хачиг зэрэг олон зүйлийн шимэгчтэй олон жил тэмцэж, хүйтэн дайны хаялга болсон их мөнгийг маш цамаан “ашигласан”. Намар, хаврын ДДТ, гексахлоранаар идэвхжүүлсэн нунтаг буюу дүүстийн (dust гэдэг англи үгийг дусть хэмээн орос хэлнээ буулгасныг дүүст гэж монголчилжээ) боловсруулалт үр дүн муутай, хүн, амьтан, ахуй, орчинд нэн халтай ажил байв. Малчид, ялангуяа эмэгтэйчүүд нунтагтай их хутгалдсан. Хөхүүл эмэгтэй нүцгэн гараараа нунтаг чимхээд амьтны арьсанд үрэхийг харахад дотор зарсхийдэг. Одоогоос яг 50 жилийн өмнө манай сумын дунд сургуулийн захирал, хими – биологийн Х.Балт багштан нэг орой дотуур байраар зочилж, манай тасагт орж ирлээ, түүнд дүүст үнэртэж. Бид бөөснөөс салахын тулд хувцсандаа дүүст хийсэн байв. Хээ, дүүст үнэртэж байх чинь, алив багшдаа дүүстээ өгчих, багш нь та нарыг загнахгүй, дахиад битгий хэрэглээрэй, аюултай хор шүү дээ, дүүст хэрэглэснээс бөөстэйгээ байх нь дээр” гээд бидний дундын хөрөнгө болох сонинд боосон жаахан дүүстийг маань чимхээд биеэсээ хөндийхөн бариад гарч билээ. Ажил үүргийн хуваарьт нь нийгмийн эрүүл мэнд, ахуй, хүнс, байгаль орчны аюулгүй байдал туссан, багаас эхлээд Засгийн газрын танхимд ажиллаж буй хэдэн түмэн дарга, түшмэлд манай багштаны хандлага, сэтгэл, хариуцлага хир арвин байгаа бол?
Тэр үед цөөнгүй малчин малаа “угаалгах” дүргүй байв, малын эвэр мултална, хөл хугална, нурууны нь арьсыг хөндийрүүлж, хөх няц болгоно гэнэ. “Та нэгдлийнхээ малыг угаа, би амины малаа угаалгахгүй” гэх тохиолдол нэг бус удаа таарч байв. Хамуутай мал угаасан онгоцонд малаа угаалгаад хамуу халдаачихлаа гэх гомдол гарч л байсан. Сумын бараг бүх бог малыг хоёр удаа умбуулах хэмжээний “улсаас үнийг нь даачихсан” креолиныг, бас цалингаа авчихсан малын эмч бүх малыг “угаахаас” өөр гарцгүй, нэгдэл, бригадын дарга нар, малчдыг шахна, үхсэн малын актаар, акт авдаггүйг нь шагналын тодорхойлолтоор барьцаалан шахдаг байлаа.
Мал сүрэгт “угаалга” хийхээ больсоноос үхэр шүлхийрсэн, хонь цэцэгтсэн, ямаа, бөхөн мялзантсан, арьсны шимэгчид баригдсан, мах, арьс, ноос нь гологдож үнэгүйдсэний учир бүх малаа “угаагаад” шүлхий, цэцэг, мялзангаас сэргийлж, эрүүлжүүлнэ, мах, ноос ноолуурыг нь арвижуулж, арьс ширийг нь бүтэн болгоод хандсан зүгт нь экспортлоно, “малаа угаалгаагүй” малчны сүрэгт шүлхий, цэцэг, мялзан тусвал хариуцлага тооцно гэж ярьж яваа сайдыг олон нийт шоолж байна, өрөвдөж байна. Жинхэнэ түшмэл туслахтай, жинхэнэ эрдэмтэн зөвлөхтэй сайд ингэж олны элэг доог болохгүй, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эгдүүцэл, дургүйцлийг хүргэхгүйсэн. Жинхэнэ амьтны эмч ийм бузарлагад оролцохгүй. Наймдугаар сарын “мал угаалга”-д Засгийн газар, түүний амьтны эрүүл мэндийг эрхэлсэн сайд ингэтлээ сэтгэлээ чилээж, цагаа үрж, төсвийн мөнгийг угааж, малчдыг шахаж, заналхийлж явах хэрэггүй бөгөөд харин ч энэхүү бузарлагыг хориглож зогсоох үүрэгтэй, үүргээ биелүүлэхгүй бол огцрох ёстой бус уу?
Хэрэв хүсвэл, амьтны арьс, үсэн бүрхүүлийн угаалга, арьс шимэгчгүйтгэх эмчилгээг хооронд нь ялгаж болно. Амьтны угаалгыг арьс, үсэн бүрхүүлийг цэвэрлэх, шарх эдгээх, сорви бүдэгрүүлэх сайн үйлчилгээ болгон хэвшүүлж болно. Амьтны арьс шимэгчгүйтгэх эмчилгээг сар бүр, сүрэг бүрт эрх бүхий эмч оношилж, шимэгчийн эмнэл зүйн болон хэт халдварт өртсөн амьтанд жинхэнэ мэргэжлийн эмчилгээг хийсэн шиг хийж болно.
О.Уламбаяр
Доктор
|
“Мал угаалга” хэмээх бузарлага |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Эмийн үнийг хуулиар зохицуулна 18:36 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй »»
|
|
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана 17:12 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
|
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн »»
|
|
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана 17:09 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 16:59 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Хангай зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх шаардлага тавилаа 16:46 Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
|
Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. »»
|
|
Тендерийн урилга 16:26 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Фото сурвалжилга: Нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгаж байна 16:23 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
|
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй. »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 16:00 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ 15:51 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 15:27 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
|
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. »»
|
|
"Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг хот, Цагаанхадыг тосгон болгоно" 15:09 Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
|
Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. »»
|
|
Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна 15:01 Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
|
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. »»
|
|
Дэлбэрэлтэд өртсөн БЗД-ын 207-р байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ 14:56 Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
|
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. »»
|
|
БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов 14:45 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын »»
|
|
ЗАСГИЙН ГАЗАР: Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулна 14:43 Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
|
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. »»
|
|
"Монгол, Тайландын иргэд харилцан визгүй 60 хоног зорчино 14:35 Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
|
Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд »»
|
|
Финлянд болон Эстонд их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ 13:35 Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
|
Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ. »»
|
|
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга 13:31 Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
|
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд: »»
|
|
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:26 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
|
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг »»
|
|
Ачааны автомашин шатаж, 45 настай иргэн амиа алджээ 13:23 Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
|
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ »»
|
|
Үхрийн мах 17,500-21,500 төгрөгийн үнэтэй байна 13:22 Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна.
|
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ 13:01 "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ.
|
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ. »»
|
|
Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав 12:58 “Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг,
|
“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг, »»
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Автобус засаж байгаад домкратад дарагджээ 11:19 Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.
|
Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ. »»
|
|
Онцгой байдлын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн асуудлыг хэлэлцэж байна 11:11
|
|
|
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 11:09 Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
|
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд »»
|
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 08:17
|
|
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог 18:45 14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. »»
|
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа 17:47 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ. »»
|
|
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо 17:27 Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар,
|
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:12 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Тендерийн урилга 16:08 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна 15:41 Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна.
|
Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна. »»
|
|
Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана 15:16
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.
|
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ 14:50 Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ.
|
Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ. »»
|
|
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ 14:48 Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов.
|
Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов. »»
|
|
Азиас олимпын хамгийн олон эрх авсан улсаар БНХАУ тодорчээ 14:43 “Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна.
|
“Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна. »»
|
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 14:42 Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. »»
|
|
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа 14:41 Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо.
|
Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо. »»
|
|
Киргиз улсын зах зээлд Монголын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа тэлж байна 14:22 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн. »»
|
|
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 14:08 Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд
|
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 14:03 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Улаанбаатараас төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо 13:53 Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо.
|
Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо. »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
ЭТТ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдан борлуулах гэрээ байгуулаагүй бөгөөд байгуулахгүй болохыг мэдэгдэе 13:13
|
|
|
Солонготын даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна 12:22 Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна.
|
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна. »»
|
|
О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ 12:19 Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий
|
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий »»
|
|
Олон улсын шуудангаар мансууруулах бодис хүлээн авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв 12:02 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. »»
|
|
|
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
|
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
|
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг »»
|
|
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
|
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран, »»
|
|
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
|
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. »»
|
|
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
|
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ. »»
|
|
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
|
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ. »»
|
|
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
|
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. »»
|
|
Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав 10:32 Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
|
Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ. »»
|
|
Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ 08:40 Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
|
Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа. »»
|
|
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ 19:36 ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
|
ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй »»
|
|
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
|
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ. »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|