Ц.Хулан: "Нууц амраг" Хамба Д.Чойжамц танаа
Ц.Хулан: "Нууц амраг" Хамба Д.Чойжамц танаа
2022-06-04 Монголын шашны тэргүүн Д Чойжамц гуайтай өчүүхэн би гуравхан зүйл дээрээс муудалцаад байгаа ухаантай. Үүнийг Танд өөрт нь болон эл асуудлыг тойрон маргаж буй лам хар олон түмэндээ хүргэе. НЭГДҮГЭЭРТ: МОНГОЛЫН ШАШНЫ ХУУЛЬ ЯАГААД УДААШИРЧ БАЙНА? ГАДААДЫН БАШИР ТҮРЭМГИЙ НӨЛӨӨ, МАНАЙ УРВАГЧ УЛСТӨРЧДИЙГ Д. ЧОЙЖАМЦ ТА ХААЦАЙЛАХЫН УЧИР ЮУ ВЭ?
Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, Шашны бодлого хариуцсан Зөвлөх гэх том нэр сэтэртэй ч эрх мэдэлгүй алба тушаалд байхдаа миний бие доорх зүйлсийг олж мэдэж, зөрчилдөн ганцаардаж, хийж хэрэгжүүлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа эл зөрчлийг Монголын олон нийт огт мэдэхгүй талдаа яваа. Улс орон маань тусгаар тогтнолд нөлөөлөхүйц Аюулгүй байдлын хэд хэдэн чухал үзүүлэлтээ алдсан тухай ярьж бичиж, дээр дооргүй зовних болсон. Тэгвэл бас соёл иргэншлийн бие даасан байдлаа “тавиад туучих” араанд орсныг иргэд зайлшгүй мэдэх ёстой. Үйлийн үрээр холбогдсон энэ “лайтай “ сэдвээс болж Бурханы Шашинтны төв ГАНДАНТЭГЧИНЛЭН хийдийн Хамба Д.Чойжамц гуайтай далдуур зөрчилдөөд удав. Муу нуухаар сайн илчил гэдэг. Түүний үйлдэл , эс үйлдлийн тухай доорх зүйлсийг бичихдээ нутгийн биднийг муудалцуулахад хүргэсэн новшийн улстөр лүү ч би нулимаж байна . Манай улсын төр засаг 1990 оноос хойш, Үндсэн хууль, Аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан хүн амын уламжлалт буддын шашныхаа байр суурийг асар хурдацтай алдсаар байна. Яагаад гэвэл шашны бодлогыг 1990 оноос хойш аанай л харийнхан атгаастай явж иржээ. Хуучиндаа төвдүүд монголын шашныг атгадаг бол өнөө цагт өрнөдийн улстөрийн нөлөөнд давхар орчихсон аж. Учир шалтгаангүйгээр энэ олон христийн есөн шидийн урсгал сект Монголд дэлгэрээгүй нь тодорхой. Тэднийг хязгаарлах, эрх үүрэгжүүлэх хууль журам өнөөдөр ч алга. Хаа байсан 1994 онд Төр ба сүм хийдийн харилцааны хууль баталж, харийн шашинд үүд хаалгаа цэлийтэл нээн өнөөг болтол энэ л үхээнц хуулиар явж байгаа. За шинэ хуультай болбол байдал өөрчлөгдөнө гэтэл...Шашны хуулийн төсөл бичигдээд ирэхэд л гадны Элчин сайдын яамнаас Хууль зүйн яамруу утас дуугарч болиулдаг байсныг тус яамнаас тэтгэвэртээ гарсан хэд гурван хүнээс 2018-2019 онуудад олж сонслоо.Намайг Төрийн ордонд Зөвлөх гэж суух богинохон цаг үед ч эл гадаадын нөлөө мэдэгдэхийн дээдээр мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн баруун гар, Төрийн Департаментын Шашны Эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай Элчин Сайд, протестант шашны пастор Сэмюэль Браунбэк дэлхийн олон улсаар ажлын томилолт хийн аялж, Элчингүүдээрээ дамжуулан улстөрийн бодлогоо явуулж байсан. АНУ-ын бодлого юунд чиглэдэг вэ? Олон улсад Шашны эрх чөлөөг хангах нэрийн доор улс үндэстнүүдийн уламжлалт шашин, зан заншил, түүх соёлыг шашинтай нь цуг бүрэлгэх ажлыг дэлхийн 120 гаруй оронд АНУ эртнээс нааш амжилттай хэрэгжүүлсэн байдаг юм. Одоо тэдний хараанд Монгол улсын шашин онилуулсан яваа. Тэд Монгол улсыг улстөр эдийн засгийн шахаанд оруулж, улстөрчдийг худалдаж авах замаар нийгэмд гүн гүнзгий өөрчлөлт хийж хяналтаа тогтоосоор байгаа нь дор хаяж манай цахим ертөнц,телевизийн сувгууд, боловсрол, соёлын америкжан даяаршлагдсан хандлагаас харж болно. Мөн энэ л үеэр АНУ-ын Шашны эрх чөлөөний асуудлаар МУ -ыг хариуцах томилгоотой Найчүн Чойжин гэх гүртэн, Монгол улсын иргэн болж, бүр Ерөнхийлөгч Х.Баттулгын Багш лам болоод Баянгол буудалд нь хэзээний ирж суусан байсан нь үнэхээр хоржоонтой. 1990 оноос хойш МУ-ын иргэншил авсан нэр бүхий өчнөөн олон улстөрч-төвдүүдийн үйл ажиллагааг өнгөцхөн харахад, гэм үгүй мэт. Харин алгуурхнаа явуулсан бодлого нь манай эрдэмгүй хаад ноёдын мунхралтай нийлэн найрсч, наад зах нь, монгол ламынхаа нэр хүндийг доош гулсуулсан. “Төвд л бол илжиг ч хамаагүй ренбүүчий болдог “гэх үг зүгээр нэг гараагүй. Монгол ноёдын эхнэрүүд транзит онгоц түрээслэн Энэтхэг рүү нисч ганц хоёр өдрийн сургалтаар “гэгээрцрэх ” зуураа торгоны наймаа гүйлгээд эргэдэг тансаг хоббитой. Шашин зүгээр нэг зугаа, амь зуух арга хэлбэр, зарим нэгт нь баяжиж хөлжих арга зам болжээ. Яг л үүн дээрээс Чойжамц тантай би сөргөлдөөд эхэлж байгаа юм шүү. Шашнаа гадны элдэв дайралт, дотоодын урвалгаас сэргийлээгүй, Гандангийн хашаандаа л эргэлдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга нэртнүүдийг хормойдон тал засч, мөнгө эрх мэдэлтэй л бол хулгайчтай ч хамаагүй Багш шавь бололцон Хамбын сэнтийгээ хамгаалсаар яваа Чойжамц Таныг хэн гэмээр юм бэ? Өнгө мөнгө хөөсөн лам хуврагтан олширч хэтрээд ирвэл шашин ,торхтой тос лугаа дотроосоо өтөхийг Хамба Номун хан Агваанхайдавтаны бичиж сургаснаас үзэж уншсан л байх. Лам нартайгаа нийлээд шашнаа хамгаалах, цаг үеэ гэгээрүүлэх, ард олныхоо эв эеийг хичээхэд үлгэрлэх ёстой атал бүр эсрэгээр. Бурхан шашинтны төв гэх хэрнээ лам нараа үзэл урсгалаар нь хажиглан, зөвхөн шар малгайтны шашныг мандуулах гэж Чойжамц Та илтэд зүтгэдэг чинь лав л урсгал бүхнийг харшуулалгүй барих Бурханы номлол, ачит Элчин Багш Бакулагийн захиаснаас асар холд байх юм. Бодгаяад 2019 онд Ерөнхийлөгч айлчлах үеэр шар малгайтныг л цаашид хөгжүүлэх тухайгаа монгол хийд дотор та улайм цайм айлдсан. Монголын шашныг сэтгэлгээний туйл, гоо сайхны яруусал, дуун ухааны үлэмж дээд өндөрлөгт хүргэсэн Данзанравжаа ноён хутагт, Манжийн дарлалд Монгол улсаа урхидуулахгүйн төлөө тэмцсэн алтан ургийн үр- чин зоригт эх оронч Цогт Хун тайж нар улааны урсгалынх болохоор таны таалалд багтдаггүй мэт сонсдоно лээ. Монголын бурханы шашны улаан шар өнгө бол арга билгийн цогц бөгөөд нэгэнт үүсч үндэслэсэн үзэл урсгалыг нүд үзүүрлэх хэрэггүй мэт. Үүнээс ч болдог сон уу, Танаас дэмжлэггүй муусайн лам нар чинь улам л ядуурч байна. Улам л аймхай, тархай бутархай. Болохгүй бүтэхгүй болгонд лам нарыг буруутгаж, нийгэм даяар лам нарыг үзэн ядах сэтгэхүй газар авах шинжтэй. Монгол лам нарыг өмгөөлж дуугарах болгонд өөдөөс хуцдаг хүний өөрийн тэжээмэл ноход тэртэй тэргүй байна. Энэ шашныг чинь гадаад дотоодоос нь нураах сонирхол илт байхад Гандангийн цөөн хэдэн мяндагтны санхүүгийн зөрчлөө аргалах гэж ч юм уу, дарга даамал руу гүйж явах нь инээдэм ичгүүр. Гэхдээ та мундаг аа. Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Баттулга, Хүрэлсүх...бүгдийнх нь багш гэх тул юуг ч аргалж, өөрийг тань шүүмжилсэн муусайн лам нараа цагдаа тагнуулд барьж өгч хашраадгийг олон түмэн мэдээсэй билээ. Таныг л гэхэд, ийм арчаагүй байхад Монгол Улс христийн шашинтай болох байхаа. Өнгөрүүлсэн агуу түүхээ үгүйсгүүлэн баллуулж, ирээдүйд Таныг ч юм уу,намайг ч юм уу, нас барахад толгойд хонх дамар дуугарахгүй, мормоны хар лам харь хэлээр дуулаад сууж байвал ямар байна? Монгол гэрийн хоёр баганыг харийнхан загалмайд тэлүүлсэн Есүс болгож урлаад чуулганы газруудаа нээсэн. Олон улсын Соёлын хуулийг уландаа гишгэсэн энэ үйлдэл бүхий л хорон ажиллагааных нь өчүүхэн илрэл. Монголчууд бид Хамбаасаа эхлээд хүлцэнгүй, үхэр малаас өөрцгүй байгаа юм хойно, бидний хохь. Та ч, сайд дарга нар ч өнгө мөнгө хөөцөлдсөөр, гал мэт цоролзож аврах бүхнээ Та бид, алдчихсан байна. Барууны эдийн засгийн алуурчлал оюун санааны алуурчлалтай зэрэгцэж шашнаа алдах дээр тулсан байхад Та, яавал насан үүрд хамбаар суух вэ л гэж өчүүхэн юм бодож явах юм. Та төвдүүдээр дамжиж ирдэг гадны зааварт санаатай болон санамсаргүй үйлчлээд буйгаа мэддэг юм уу?Тэд Америкаас санхүүжиж, Монголын шашныг хараа хяналтдаа байлгах сонирхолтой. Тэр төвдүүд Хятад мятадтайгаа ямар дайн хийх нь бидэнд мөн л падлийгүй байх ёстой. Монголын шашин Төвд, Хятад, Орос, Америкийн алинаас ч хараат бус бие даасан шашин. Төвдүүдийг даврааж болохгүйг түүх гэрчилдэг. Төвдийн хатгаас, шашны хагарлаар Монголд эхэлсэн дайны сэжим ойрад халхын сөргөлдөөн, улмаар УВС фракц мэтээр мутацлагдан улстөр нийгмийн сэтгэл зүйд өнөө ч амь бөхтэй оршсоор л байгаа. Хятадуудаас гаралтай гэж санаж, шүгдэнчилдэг муусайн хужаад монгол шашнаа алдахгүй гэж санаж явсан иргэн Хулан, Зөвлөх Хулан болмогцоо эрдэмт лам нартай ярьж тодруулж, ном сурвалжаас хайж, төрийн баримт бяцхаан эрх мэдлийнхээ чинээгээр ухаж үзлээ. Явж явж ШҮГДЭН хэмээх хиймэл аюулыг төвдүүд л бий болгож, лам нарыг маань, олон түмнийг маань хэд хувааж, мухар сүсгээс цаашгүй манай дээдсийг төөрөгдүүлснийг Чойжамц Та ч мэднэ л дээ, сайн бухах л байх. Төвдүүдийг элгэндээ тэвэрсэн хэр, Монгол гаралтай Гүрдаваа, Ажаа рэнбүүчийг огт халгаахгүй, нэг нь Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг бария гээд хөрөнгө гаргахад Танаар тархиа угаалгасан төрөөс ч, шашнаас ч нүүр өгөхгүй гомдоож цөлсөн байдаг. Ардчилал ухааны юм эхлэхэд төвдүүдийн хорон үйл ажиллагааг ханатал дэлгэсэн, биднээ сэрэмжлүүлсэн монгол ламтны илгээсэн урт захидал төрийн өндөрлөгүүдэд хүрээд далд орсныг яаж ийгээд би олж уншсаан. Та л харин үл мэдэгчин явна гэж баймгүй. Хятадуудад нутгаа булаалгасан элэг нэгтнүүдээ тэтгэх гэж Дээрхийн гэгээн Далай лам 1959 оноос хойш улстөрийн дайн хийж, гол тулгуур нь АНУ болсон. Төвд лам нар буу үүрч байлддаг, тагнуул хийж, өөр улс орныг хохироон хар амиа хоохойлдгийг монголчууд зайлуул, мэдэх ч үгүй. Өч төчнөөн ном товхимол гарсан байдаг шүү, энэ тухай, орос англи хэл дээр. Уншина гэвэл ав. Монголд ороод ирсэн төвд лам болгоныг ч бас хорчин шуналтан гэх гэсэнгүй ээ. Жадо ренбүүчий шиг ч юм уу, номт ард түмнүүдийнхээ шүтэн барилдлагыг дээдэлж явдаг ариун суртал, зөв явдалтай төвдүүд бишгүй л байгаа. Энэтхэгт ч ном шашнаа л гэсэн, Монголыг хорлохгүй сэтгэлтэй өчнөөн төвд бий. Харин америкчуудын бодлогыг шашнаар дамжуулан хийж, Монголд үйл ажиллагаа явуулж, улстөр лүү давхар цөмрөн нөлөөлдөг тэдгээр төвдүүдийг л би хэлээд байгаа юм. Америк суртлын тархай хожгор пропагандистууд Орос, Хятадыг муу хэлж Хүний эрх гэж хуцан Монгол улс, монголчуудыг юу ч биш болгож дөнгөөд байна. Ийм хэцүү цагт эзэн биегүй шахам, өөрөөр хэлбэл төр нийгмийн самуурал гажуудлыг хүлээн зөвшөөрсний шанд сэнтий олбогноосоо 30 гаран жил өндийж босоогүй Хамбатай монголын шашин өөдлөхгүй юм байна. Монголын шашныг өмөөрөх эзэн алга. Далай ламын өндөр нас сүүдрийг далимдуулан ойр дэргэдийнх нь шашны наймаачид Монголын шашнаар тоглож байгаа. АНУ-ын Конгресс 2020 онд л гэхэд төвдүүдэд өгдөг төсвөө үлэмж нэмж, 2021 оны төсөвт 23 сая долларын нэг хэсэг нь Монгол дахь шашны улстөрд чиглэсэн. Задаргаатайгаа надад бас л бий, та үзье гэвээс. Угаасаа америкчууд, таны гараас нь хөтлөн Могод суманд айрагдаж явсан АНУ-ын Элчин сайд ямар үйл хэрэг хийдгийг ард олноосоо нэг асуулга хийж үзээч. Монголыг Хятад Оросоос холдуулж, эдийн засгийг нь сүйрүүлж, соёл түүхтэй салшгүй явж ирсэн буддизмыг хүртэл хөрсгүй болгох барууны геополитикийн тоглолт өчнөөн жил ийнхүү явж байна. Чойжамц та мэдэхгүй байв гэж дээ. Эхэндээ би таныг улстөрөөс хол учир үнэхээр л мэдэхгүй явна гэж санасан. Лам нарын боловсрол, гэгээн тунгалаг сэтгэлтэйг нь далимдуулж хулгайч улстөрчид шашныг маань самрах нь гэж айсан. Танд ч хэлж сануулсан даа. Танд би бодит баримт олж өгч, ямар ч цаг үеийн зөвлөхүүдээс илүү шударга зоримог ажилласнаа ч мэдэж л байна. Монгол Улс хуулиа гадаадад хийлгэж, оронд нь зээл тусламж авч, гишүүд цулайж баяжиж, хамгийн өөдгүй новшнууд төрд дархлагддагийг өөрийн гараар барьж баталж, нүдээрээ тэгэхэд үзсэн би. Ц.Нямдорж ч энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй өдийг хүрлээ. Шашны, нэг их чухал биш гэж олонхи санаж магад хууль л ингэж гадаадаас орж ирж байгаа юм чинь, аюулгүй байдлыг хохироосон ямар олон хууль зүйл заалтаараа захиалагдан орж ирсэн бол гэхээр аймаар шүү. Монголыг тэр чигээр нь Христ, Аллахын улс орон болгоход зориулагдсан тэр хуулийн төсөл ГАДААД ЯАМНААС олдсон гээд бод доо. Зөөвөрлөсөн хүн нь ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, одоогийн УИХ-ын гишүүн ха ха. Тэнгэр ниргээсэй, та нарыг. Ингээд ҮАБЗ-ийг шахаж шаардаж, “Судлаачдаар дүгнэлт гаргуулж баримтжуулахгүй бол ажлаа өгч хэвлэлийн хурлаар МУ-ын төр хуулиа гаднаас экспортолсон нь баригдаж булай болсныг зарлалаа шүү” гэж А Гансүх рүү асч айлгаж байж, хуралдсан. Хагас өдөр тус хуулийн төслийг авч хэлэлцээд “Ай ёстой аймаар мууухай хууль орж иржээ” гэдэгт нэр бүхий өчнөөн эрдэмтэн судлаач саналаа бичиж ирүүлж, гар хөлийн үсгээ зурсан. Энэ бүх баримтыг хувилан Ганданд, танай өрөөнд хамт олны чинь дэргэд би хүлээлгэн өгсөн дөө. Алсдаа шашныг маань улстөрчид худалдаж, өр зээлийн барьцаанд тавих бүрт энэ баримтаар зарга хийгээрэй гэж захиад үлдээсэн. Гэтэл өнөөг хүртэл та яагаад ганц ч дуугарахгүй явна вэ? Монголдоо таарсан Шашны хуультай болоё гэж шахаж шаардаач. Яагаад шашин руу чинь өнгийж, бусад улс оронд хэрэгжүүлдэг яг л тэр сценарийн дагуу, өөрсдийн шашныг чөлөөтэй нэвтрүүлэх замаар ард олны түүх соёлыг арчих юм яваад байхад таг дуугүй явнаа? Яагаад гэвэл та шашнаа өмгөөлөх лам биш, цагийн аяс, дарга сайд дагаж амьжирсан хоёр нүүртэн юм байна. Хамбын олбог чинь эх орны түүх соёл, ард олны итгэл үнэмшлээс үнэтэй юм байна. Өнгөрөгч хоёр жилд л гэхэд соёл, шашны чиглэлээр гадныхан хоёр ч том төсөл бэлтгэн хэрэгжүүлж, тэрнийг нь УИХ-ын зарим гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлд шашны сургалтын элемент бүхий боловсролын хөтөлбөр лоббидон ярьж явах болсон. Шашинд далдуур санхүүжилт хийгдэж, шашны хууль тандалтанд бүгж, хэн юу гэж дуугарахыг гадныхан анаж занаж байгаа. Та лам нараа төлөөлөөд дуугараач. Шашны хууль бол Газрын хуультай эн тэнцэхүйц, улс үндэстний амин чухал хууль билээ. Дэлхийн бүх дайн хоёр л зүйлээс үүддэг, нэгд газар нутаг, хоёрт шашны мөргөлдөөн. Элэг нэгтнүүд өөр өөр шашинд толгой зүрхээ жолоодуулбал, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах салбарууд нь дорой бол ийм цөөхүүлээ бид тарж бутарч хэрэлдэж зодолдоод сөнөх л болно. МУ-ын Шашны хууль гадаадаас орж ирсэн нь баригдаж “азаартаад” одоодоо нам гүм байгаа ч дахин энэ хууль мөн л энэ замаар орж ирэхийг батлан андгайлая. Монголын улстөрчид газар нутгаа харийнханд сул хаяж, хээр тал, хангай говь маань сүрэг чононд гэдсээ хүүлүүлсэн өнчин гөрөөс шиг өрөвдмөөр боллоо. Ядаж ард олны түүхэн уламжлалт шашныг худалдахгүй байж болдоггүй юм уу? Баруун Европ, Латин Америк, Азийн орнууд тэр чигээрээ, үндэсний шашнаа АНУ-ын улстөр, эдийн засгийн шахалт дарамтанд өөрчлөн хэлмэгдэж, өнөөдөр гасалцгааж байна. Наад зах нь, нэг шашны нэг тэргүүнтэй байтал америкчуул өөр нэг тэргүүн гаргаж ирж Москва Киевийн ард олныг хуваах замаар ОХУ, Украйныг байлдуулаад байгааг мэдээч ээ. Индонезийн Сукарно Ерөнхийлөгчийг 1958 онд улс орон, шашин соёлоо хамгаалсны төлөө цэрэг арми луу нь порнографийг сурталчлах өргөн далайцтай ажиллагаа оруулахыг, мөн оны 5 дугаар сарын 15 -нд сүм хийдрүүгээ үй олноор цувж байсан энгийн номхон сүсэгтнүүдийг агаараас бөмбөгдөж устгахыг АНУ-ын ТТГ-ын Нууц ажиллагаа хариуцсан дэд захирал Фрэнк Уиснер чадварлаг хэрэгжүүлсэн ганцхан жишээг л дурдчихая. Чойжамц гуай Таныг хуучин цагт Дотоод яамнаас Ганданруу тавигдсан гэж хэлэх хүн нэг бус байдаг ч би итгээгүй. Харин 30 гаруй жилийн дотор ард олноо адгийн муу төр засагт ээлжлэн дарлуулж, ёс суртхуун устаж, Монгол юу юугүй, юм юмаар сөнөх гээд байхад Тэргүүн хамбын нэрийн өмнөөс Төр засаг руу ганц удаа ч чанга дуугарчих зориггүй, Ерөнхийлөгч нарыг зусардаж ивээлд нь явсанд чинь одоо бол, дургүй хүрч байна. Бүр мөрөөрөө явахгүй, улстөр олигархийн хүрээнээс гадаадаас захиалгатай Оройн дээд Богдыг тодруулан шашнаа, хоногийн хоолны мөнгөндөө ч татуу болсоор байгаа ард олноо доромжлоход таатай цагий нь хүлээж байгаа. Хэдэн үеэрээ ард олны итгэж найдаж Ганданд өргөсөн өч төчнөөн үнэтэй цайтай бурхдыг үрэн таран хийж,тэрхүү үрэгдэж зарагдсан соёлын өвийн нэгээхэн хэсгийг ОХУ-аас авчрах болж дуулгахад минь цахимаар өөдөөс доромжлуулж, энэ үйлдлийг өөрөө эс үйлдэв гэхэд дэргэд нь тэсвэрлэн харж суугааг чинь хараад, нээрэн магадгүй гэж санах болов, өршөөгөөрэй. Эл бүгдийг чинь би баримтаар харуулнаа. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. 2022 оны 6 дугаар сарын 3, МУСГЗ Цоодолын Хулан
Ц.Хулан: "Нууц амраг" Хамба Д.Чойжамц танаа
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 14:21 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав 14:00 НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:54 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Бизнест тань давуу тал нэмэх ногоон зээл 13:17 Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 11:58 Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
»»
Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог 11:51 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай хүү угаартаж нас барсан ба ээж нь ухаан ороогүй байна 11:37 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
»»
Одон орончид Дэлхийн вангийн гадаргуу дээрх асар том "зүрхний" нууцыг тайлжээ 11:22 Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
»»
АН-аас Х.Баттулгыг хөөхийг шаардаж, зарим нь иргэдийн 1072 хувьцааг хуурч авсандаа уучлалт гуй гэв 11:19 АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
»»
Төв аймагт 11 настай хүү айлын морь хөлсөлж унахдаа чирэгдэж, амь насаа алджээ 11:02 Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
»»
ХҮН намаас татгалзаж буй гишүүдийн цуваа үргэлжлэв 10:42 Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
»»
ҮАГ-т бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ 10:09 Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 10:07 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
»»
Сонсголонгийн гүүрний нэг талын зорчих хэсгийг хаана 09:49 Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 09:41 Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт 09:16 СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
»»
“Жагсаалтын 48 мөнгө гаргахгүй, барьцаалагдахгүйгээр гишүүн болно” 08:27 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх
»»
Эмийн үнийг хуулиар зохицуулна 18:36 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана 17:12 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
»»
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана 17:09 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 16:59 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
Хангай зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх шаардлага тавилаа 16:46 Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
»»
Тендерийн урилга 16:26 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
Фото сурвалжилга: Нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгаж байна 16:23 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 16:00 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ 15:51 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 15:27 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
"Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг хот, Цагаанхадыг тосгон болгоно" 15:09 Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
»»
Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна 15:01 Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
»»
Дэлбэрэлтэд өртсөн БЗД-ын 207-р байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ 14:56 Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
»»
БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов 14:45 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
»»
ЗАСГИЙН ГАЗАР: Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулна 14:43 Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
»»
"Монгол, Тайландын иргэд харилцан визгүй 60 хоног зорчино 14:35 Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
»»
Финлянд болон Эстонд их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ 13:35 Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
»»
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга 13:31 Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:26 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Ачааны автомашин шатаж, 45 настай иргэн амиа алджээ 13:23 Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
»»
Үхрийн мах 17,500-21,500 төгрөгийн үнэтэй байна 13:22 Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна.
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна.
»»
Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ 13:01 "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ.
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ.
»»
Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав 12:58 “Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг,
“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Автобус засаж байгаад домкратад дарагджээ 11:19 Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.
Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.
»»
Онцгой байдлын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн асуудлыг хэлэлцэж байна 11:11
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 11:09 Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
»»
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
»»
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
»»
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
»»
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
»»
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
»»
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
»»
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
»»
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
»»
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»