 |
|
 |
|
Ш.Ганбямба: Ажилтнууд маань ажилдаа яарч, инээж ирдэг байгаасай гэж хүсдэг |
|
|
 |
|
 |
Ш.Ганбямба: Ажилтнууд маань ажилдаа яарч, инээж ирдэг байгаасай гэж хүсдэг
2022-10-18Монголын хамгийн том ажил олгогч хувийн хэвшлийн байгууллагын нэг ХААН Банкны хүний нөөцийн бодлогыг зангидаж авч 
яваа Ш.Ганбямба захирлыг “Visitor” буландаа урьж ярилцлаа. 6000 гаруй ам бүлтэй өнөр өтгөн энэ айлаар овоглодог хүн болгон шахам л “ХААН Банкаараа бахархдаг” гэж хэлж байхыг олонтаа сонсож байсан.
Тэгвэл ажлаараа, хамт олноороо бахархдаг ажилтнууд нь энэ банкыг Монголын хамгийн хүчирхэг хийгээд тэргүүлэгч банк хэмээх тодотголыг бий болгосон нь гарцаагүй. Үүнд мэдээж хүний нөөцийн бодлого хамгийн чухал нөлөөтэй билээ. ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямбын ярилцлагыг та бүхэнд толилуулъя.
Зургийг Б.Долгорсүрэн (Suniko)
Харилцаа, хандлага, зан төлөвийг илүүд үзэж ач холбогдол өгдөг болсон
- 2018 он ХААН Банкны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Монголын “Топ ААН”-ийн дөрөвдүгээрт жагссан, олон улсын нэр хүндтэй хэд хэдэн шагнал хүртсэн. Хамгийн сүүлд “Оны шилдэг ААН” боллоо. Та бас оны босгон дээр Монголын банкны холбооны шагнал “Оны шилдэг банкир” болсон шүү дээ, баяр хүргэе?
-Баярлалаа, та бүхэнд бас танай сайтын эрхэм уншигчдад шинэ оны мэнд хүргэе. 2018 он манай банкны хувьд амжилт, бүтээл арвинтай жил байлаа. Энэхүү амжилтын гол үндэс нь манай банкны олон жилийн тогтвортой, ил тод, найдвартай үйл ажиллагаа, сайн засаглал, ТУЗ-ийн стратегийн манлайлал, Гүйцэтгэх удирдлага болон бүх түвшний удирдлагын оновчтой шийдвэрүүд, ажилтнуудын маань тууштай хөдөлмөрийн үр шим гэж боддог.
Мөн ХААН Банкны Хүний нөөцийн хэсгийг хариуцдаг хүний хувьд ёс зүй, сахилга бат, өндөр гүйцэтгэл, үр бүтээмжтэй, харилцагчийн үйлчилгээг эрхэмлэж ажилладаг банкныхаа нийт ажилтнуудын хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон дурдмаар байна. Манай Хүний нөөцийн багийн тухайд сорилт ихтэй, шинэлэг санал санаачилга дүүрэн жил боллоо. Ялангуяа бид Хүний нөөцийн бодлого, стратеги, тогтолцоогоо шинэчлэх, байгууллагын соёлоо эерэгээр бэхжүүлэх, ажилтнуудынхаа идэвх оролцоог нэмэгдүүлэх, удирдах ажилтнуудынхаа удирдан манлайлах ур чадварыг сайжруулахад анхаарч ажиллалаа.
Манай багийн ажлыг үнэлэн Монголын Банкны холбооны оны шагнал болох “Шилдэг банкир” хэмээх хүндтэй шагналыг надад өгсөн гэж бодож байгаа. Нэмж хэлэхэд бидний санаачлан эхлүүлсэн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, манлайлан ажилласан нийт удирдах ажилтнуудынхаа хувь нэмрийг бас талархан тэмдэглэмээр байна.
-Та бол Монголын томоохон ажил олгогч хувийн хэвшлийн байгууллага ХААН Банк хэмээх их айлын хүний нөөцийн бодлогыг залуурдаж яваа хүн. 6000 гаруй ажилтантай энэ том байгууллагатай амьдралаа холбоод удаж байна уу?
-Би анх 2007 онд энэ их айлын хаалгыг тогшин орж ирснээс хойш ХААН Банкны Хүний нөөцийн “гал тогоо”-г барьж байна даа. Ийм болохоор Хүний нөөцийн чиглэлээр гарсан амжилт, дэвшил, мөн алдаа дутагдал ч надтай холбоотой гэж боддог.
-Банкинд анх ажилд орж байх тэр үеийг өнөөдрийнхтэй харьцуулж хэлэхгүй юү?
- Хамгийн гол нь манай бизнесийн загвар шинэчлэгдэж, үүнийг дагаад дотоод үйл ажиллагаа, үйлчилгээний хэв маяг, стандарт, ажилтнуудын ур чадвар, хандлага өөрчлөгдсөн.
Одоо манай банкны нийт гүйлгээний 95 хувь нь цахимаар буюу АТМ, карт, интернэт банкаар хийгдэж байна. Хүний нөөцийн хувьд гэвэл маш олон зүйлийг бид энэ хугацаанд өөрсдийн гараар бий болгон өнөөдрийн бүхий л тогтолцоо, бодлого, стратеги, хөтөлбөрөө тодорхойлон хэрэгжүүлээд явж байна.
Одоо бид дараагийн шинэчлэлийнхээ босгон дээр бодлого, үйл ажиллагаагаа цаг үетэйгээ уялдуулан сайжруулах, олон улсын шилдэг туршлага, стандартад нийцүүлэхээр өнгөрсөн оноос ажлаа эхлүүлээд байна. Ер нь аливаа юмны хөгжил 10, 10 жилийн үечлэлтэй явдаг бололтой.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?
-Би орос, англи хэлний багш мэргэжилтэй. Хүний нөөцийн ажилтан ч биш, банкир ч биш намайг ХААН Банк хүний нөөцийн газартаа ажиллахыг санал болгосон. Англи хэлтэй, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай байсан учир хүний нөөцийн олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, нутагшуулна гэж найдсаных болов уу гэж боддог юм.
Би ажлын гараагаа одоогийн Монгол Улсын Боловсролын их сургуульд англи хэлний багшаас эхэлсэн. Анхны англи хэлний тэнхимийг байгуулалцаж, англи хэлтэй анхны боловсон хүчин, орчуулагч нарыг бэлтгэхэд гар бие оролцож явсан гэдгээрээ багахан бахархдаг шүү. Дараа нь олон улсын байгууллагуудад, тухайлбал, Австралийн хөрөнгө оруулалттай компани, Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад ХААН Банк руу “урвасан” хүн дээ.
-Багшийн мэргэжил хүний нөөцийн чиглэлээр ажиллахад нөлөөлдөг үү?
-Манайхан “Багшийн арга барил танаас их харагддаг” гэж хэлдэг. Хүнтэй ажиллах, хүнд юм зааж сургах, чиглүүлэх, хөгжүүлэх тал дээр анхны мэргэжлийн маань онцлог нөлөөлдөг байж магадгүй. даа. Үүний тулд хүнийг их сайн таних ёстой болдог.
Хувь хүнийхээ хувьд олон хүнтэй нэг баг болж, аль болох нээлттэй ойр хамтарч ажиллахыг зорьдог.
-Орчин үеийн хүний нөөцийн бодлого их өөр болж байна. Гадаадад сургуульд сурсан, онц төгссөн, шалгарсан мэргэжилтэн гэхээсээ тухайн хувь хүний онцлогийг харгалзаж ажилтан сонгодог болсон. Өөрөөр хэлбэл, диплом нь чухал биш, хувь хүн нь зөв байвал сургаад авъя гэдэг болсон. ХААН Банкинд ийм бодлого хэрэгждэг үү?
-Хэрэгждэг шүү. Орчин үед техникийн буюу мэргэжлийн ур чадварыг сургаж, хөгжүүлж болно, харин ХААН Банкинд ажилд орох анхны түвшин нь хүмүүсийн хэлж сурснаар теллер буюу борлуулалт үйлчилгээний ажилтан байдаг. Теллер, борлуулалт үйлчилгээний ажилтан сонгохдоо бид заавал банк санхүүгийн мэргэжилтэй байх шалгуур тавьдаггүй.
Мөн тухайн хүний үйлчилгээний суурь ойлголт, харилцааны соёл, эерэг хандлага, идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, цаашид өсөж дэвжих потенциал боломж байгаа эсэхийг олж харахыг хичээдэг. юм. Тиймээс эдгээр зан төлөвийг өөртөө агуулсан, хөгжих боломжтой хүмүүсийг ажилд авахыг чухалчилж байна.
Мэргэжлийн ёс зүйтэй, харилцаа сайтай, хамтын ажиллагаа, харилцагчийн үйлчилгээг эрхэмлэдэг, идэвх оролцоотой, хөгжил дэвшилд тэмүүлсэн зан төлөв, хандлагатай ур чадвартай залуусын өмнө манай хаалга нээлттэй байх болно.
-ХААН банкны хүний нөөцийн бодлогын бусад байгууллагаас ялгарах давуу тал таныхаар юу вэ?
- Дээр хэлсэнчлэн банкны маань амжилтын эх үндэс бол ажилтнууд юм. Энэ нь ХААН Банкны орчин үеийн залууст олгож буй маш том боломж төдийгүй бусад байгууллагаас ялгарах онцлог гэж боддог.
, давхардсан тоогоор 10,300 гаруй ажилтан мэргэжлийн болон манлайллын ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдаж, 175 ажилтан болон ажилтны хүүхэд сургалтын тэтгэлэг хүртсэн байна. Манай ажилтнууд тухайн албан тушаалд нэг жил ажиллаад дараагийн албан тушаалд хүсэлт гаргах боломжтой болдог бөгөөд
-Нийт ажилтнуудын 70 гаруй хувь нь 35-аас доош насны залуус гэхээр танай банк тун залуу хамт олон бололтой?
-Тийм ээ, залуус голдуу ажилладаг. Энэ нь их дээд сургуулийн шинэ төгсөгчдийг ажилд авч ажлын байран дээр нь сургаж дадлагажуулдагтай холбоотой. Ингэж бид шинэ залуу үеийнхнийг эхнээс нь сургаж хөгжүүлэн залгамж халаагаа бэлддэг.
Манай хүний нөөцийн баг дээр жишээ авахад гуравны нэг нь 1990 оноос хойш төрсөн шинэ үеийн залуучууд байна. шүү дээ. Нөгөө талаар шинэ ажилтнуудаа банкинд амжилттай нутагшуулах буюу тэднийг амжилтын эерэг зан төлөвтэй, мэргэжлийн банкир болоход нь дэмжин чиглүүлэхэд манай бүх түвшний удирдах ажилтнууд болон Хүний нөөцийн багийнхан ач холбогдол өгч, анхаарч ажилладаг.
-Төрсөн өдрөөрөө, мөн жилд нэг удаа өөрийн дуртай өдрөө цалинтай амраадаг гэдгээрээ ХААН Банк Монголдоо цорын ганц байгууллага болов уу? Энэ санаачилга хэзээнээс гарсан бэ?
- Яахын аргагүй ХААН Банкны нэгэн брэнд амралтын өдөр болохоор найз нөхөд, гэрийнхэндээ ч бахархалтайгаар ярьдаг. түүхтэй.
Энэ санаачилгыг тухайн үеийн манай гүйцэтгэх удирдлага “Ажил амьдралын тэнцвэрийг хангах” нэртэй том хөтөлбөрийн хүрээнд танилцуулж өнөөг хүртэл хэрэгжүүлж байна. Манайхан бүр жилийн өмнөөс энэ өдрөө төлөвлөж, утга учиртай, үр бүтээлтэй өнгөрөөж сурсан байна лээ. Жилд нэмэлт хоёр өдрийг манай ажилтнууд өөртөө болон гэр бүлдээ зориулдаг, тэр хэрээрээ ХААН Банкаараа бахархаж, илүү урам зоригтой, сэтгэл хангалуун, бүтээмжтэй ажилладаг гэж боддог доо.
-Та энэ өдөр амарч байв уу?
-Амралгүй яах вэ. Дунд сургуулийн насны хоёр хүүтэй болохоор би бас олны жишгээр энэ өдөр голдуу авдаг.
-Том байгууллагыг соёл нь удирддаг гэсэн үг байдаг. Байгууллагын соёл гээч зүйл гэнэтхэн нэг өдөр бий болчихдоггүй, олон жилийн турш бүрэлдэж тогтдог байх. ХААН Банкны байгууллагын соёлын тухайд та юу хэлэх вэ?
-Санал нэг байна. Олон жилийн турш биежиж, хувьсан өөрчлөгдөж, хөгжиж ирдэг зүйл юм байна гэж ойлгосон. Гарт баригдах, нүдэнд үзэгдэх юмгүй, гэхдээ мэдэрч, мэдэж болдог зүйл.
Бид олон жилийн турш ил тод, шударга, тогтвортой, найдвартай байдлыг эрхэмлэж, харилцагчдадаа хамгийн шинэлэг, хамгийн сайн үйлчилгээг хүргэхийг хичээж ирсэн нь манай соёлыг бүрдүүлсэн гэж үзэж байна. гэж боддог.
-ХААН Банкны захирлууд сар бүр ээлжлэн Соёлын элчээр томилогдон, ажилтнуудаа хамруулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг гэл үү?
- Бид 2018 онд байгууллагынхаа соёлыг илүү бэхжүүлэх, банкныхаа нэгдмэл зорилгын дор нэгдэх, удирдлага, ажилтнууд болон салбар нэгж хоорондын уялдаа, харилцаа холбоог сайжруулах, удирдан манлайлах ур чадварыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь энэ “Соёлын элч” нэртэй төсөл юм.
Товчхон хэлэхэд нийт ажилтнуудынхаа идэвх оролцоог сайжруулах зорилготой тус төслийг манай Гүйцэтгэх удирдлагын хорооны гишүүд, дэд захирлууд хүний нөөцийн багтайгаа хамтран бүтэн жилийн турш ээлжээр удирдан хэрэгжүүлсний үр дүнд 2018 онд ажилтнуудын урам зориг, идэвх оролцооны түвшинг нэмэгдүүлж чадсандаа бид их баяртай байгаа.
-Та Соёлын элчийн баг удирдаж байсан уу?
-Яг тухайлсан сар удирдаагүй. Төслийг голлон зангидаж, ерөнхий удирдлага, чиглэлээр хангаж байсан нь манай Хүний нөөцийнхөн л дөө. 2018 оны турш Соёлын элч байсан гэж өөрийгөө болон багаа хэлнэ ээ (инээв).
- Банкны салбарынхныг хүмүүс тоо л бодоод суудаг мэтээр ойлгодог. Гэтэл ХААН Банк дэргэдээ сайн дурын маш олон клубтэй, ажилтнууд нь чөлөөт цагаараа ууланд алхах, спортын төвүүдэд хичээллэх, бүжгийн хичээлд хүртэл хамрагдах боломжтой байдаг гэсэн?
-Манай банкинд тогтсон бас нэг соёл бол ажилтнууд маань өөрсдийн сонирхол, хоббигоор сайн дурын клубүүдэд нэгддэг, ингэснээрээ биенээсээ суралцаж, мэдлэг мэдээллээ хуваалцаж, нэг зорилгын дор нэгдэн нягтардаг, өнөр багийн гишүүн болж илүү хамтарч ажиллах, ойлголцох чадвар нь нэмэгддэг.
Манай Hiking буюу явган алхалтын клуб сүүлийн үед мэргэшээд, өндөр уулын алхалтуудыг маш их хийдэг болсон байна лээ. Бүжгийн, хоол хийх сонирхогчдын, гэрэл зураг сонирхогчдын, англи хэлээр яригчдын, спортын клубийнхэн маш сайн ажиллаж байгаа. Ямарваа арга хэмжээ зохион байгуулахдаа бид клубийнхээ залуусыг олноор оролцуулдаг. Саяхан Hомонд дурлагсдын клуб нээгдсэн. Манайхан бас урлаг, спортын авьяастнууд олонтой. Банк хоорондын тэмцээн үндэсний лигийн тэмцээнээс дутахааргүй гал гарсан, өрсөлдөөнтэй болдог. Тамирчдын түвшин, ур чадвар ч их өндөр. Бид банк хоорондын тэмцээнүүдийн медалийн тавцангаас ер буухгүй шүү. Хоёр жил тутам зохиогддог урлагийн наадамтай. “The 1010” нэртэй амьд хөгжмийн хамтлаг бас бий. 2019 он гараад бид ардын хөгжмийн болон шагайн харвааны клуб шинээр нээж байгаа.
-Та аль нэг клубийн гишүүн үү?
-Би багадаа ятга тоглодог байлаа. Ардын хөгжим, язгуур урлагийн тоглолтуудыг алгасахгүй үзэхийг боддог. Ятгаа тоглоогүй 20-30 жил болжээ. Одоо нэг сэргээчих юмсан гэж бодоод байгаа юм. Бас ёочин тоглож сурахсан гэсэн мөрөөдөл бий. Харин шинээр нээгдэх ардын хөгжмийн клубийн гишүүн болно гэж бодож байгаа.

Спорт урлагийн арга хэмжээнүүдэд оролцох нь ажилтнуудын хөгжлийн нэг хэсэг гэж бид үздэг
-ХААН Банкны хүний нөөцийн гал тогоонд та 10 гаруй жил ажиллажээ. Харин бодит амьдрал дээр хэр сайн гэрийн эзэгтэй вэ. Ажил амьдралынхаа балансыг хэр тэнцүүлж чаддаг вэ?
-Хувь хүнийхээ хувьд бол балансаа хадгалж чадахгүй, сайн гэрийн эзэгтэйн ажил, үүргээ хангалттай гүйцэтгэхгүй байна л даа. Гэхдээ надад давуу тал бий. Гэр бүлийн хувьд оройхон гараад ширүүхэн дайрсан. Бурхны авралаар намайг ойлгодог, бүх талаар дэмждэг, арын албыг минь бүрэн даадаг сайн ханийнхаа ачаар ар гэртээ санаа зовох юмгүйгээр ХААН Банкны “бүрэн” мэдэлд байдаг хүн дээ.
“Хариуцлагатай алба хашдаг юм чинь сэтгэл хоёрдохгүй ажлаа сайн хийгээрэй” гэж нөхөр минь дэмждэг учраас миний ажил амжилттай явдаг гэж би боддог. Манай банк эмэгтэй захирлууд олонтой. Хараад байхад амьдрал дээр эмэгтэй хүн амжилттай, ажлын карьер өндөр яваа нь ар гэрийн дэмжлэгээс их шалтгаалдаг. Эмэгтэй хүн ер нь өөрийг нь ойлгодог, дэмждэг сайн ханьтай байх нь чухал гэдгийг ойлгосон.
-Та ажлаа хэр төлөвлөдөг вэ? Таны байнга хийдэг ямар сайн зуршлууд байдаг вэ?
-Аль болох хувийн зохион байгуулалт сайтай, төлөвлөлттэй байхыг хичээдэг. Ер нь удирдагч хүн бол ажилтнуудаа маш сайн сургаж, чиглүүлж, дасгалжуулж чадвал ажлаа хамтарч хийдэг, ажилтнаа ч хөгжүүлж чадавхжуулж чаддаг гэж боддог. Ажлын гол арга барил бол багтайгаа маш ойр ажилладаг, багаа хөгжүүлж, хамтдаа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрдэг, ажлыг хамтарч хийдэгт л миний сайн зуршил байгаа болов уу.
Ажилтнуудтайгаа сэтгэлээсээ ярилцаж, ойлголцон хамтын шийдэлд хүрч, хэрэгжүүлэхдээ харин жижиг деталийг ч гээхгүй гэсэндээ цаг гаргах гэж оролддог. Нэг эхлүүлсэн бол дуусгах гэж гүрийдэг зантай. Миний байнга боддог, хичээдэг нэг зүйл бол
Зөвхөн цалин авах гэж, амьдрахын төлөө ажил хийж байгаа биш, ХААН Банкны ажилтан эрхэлж байгаа ажилдаа дур сонирхолтой, хамт олон нь хамтран ажилладаг, хөгжилтэй, удирдаж байгаа захирал нь дэмждэг, ойлгодог, хөгжүүлдэг, байгууллага нь эерэг соёлтой байвал тэр хүн ажилдаа ирэхдээ дуртай байна биз дээ? ХААН Банкинд орсноосоо хойш ярьж, хэрэгжүүлэхийг хичээж байгаа зүйл энэ л дээ.
-Үнэхээр ажиллахад урамтай, гоё газар болж чадсан уу, ХААН Банк?
-Тийм байлгах гэж бид хичээж байна. Үүнд л Хүний нөөцийн бодлого, стратеги бүхнээ чиглүүлж, энэ олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Залуучууд хөгжих, өөрийгөө ахиулах боломжтой, санаа бодлоо чөлөөтэй хэлдэг, дээр нь ажиллахад урамтай орчин бүрдүүлж чадвал ямар ч ажлын ард гардаг, ачаалал, ажлын хүндээс бол айдаггүй юм байна гэж ойлгож авсан.
Би тийм орчныг бүрдүүлэх юмсан, ямар ч асуудал гарсан, миний өрөөнд ирээд уулзах, зөвлөлдөх боломжтой байлгах гэж мэрийдэг. Айдасгүй, алдаа хийсэн ч надаас нуух бодолгүй байгаасай гэж боддог, тэрийгээ ч хэлдэг.
-ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл эртэч гэдгээрээ алдартай юм билээ. Танай багийнхан бас эрт ирэх үү?
-Жон Белл захирлыг ирснээс хойш манай банкныхан ер нь их эртэч болсон. Үнэхээр Жон захирлын ажлын хуваарь бараг 15, 30 минутын зайтайгаар, аль хэдийнэ төлөвлөгдөөд, ямар ч сул цаггүй болчихсон байдаг. Заримдаа гарцаагүй, захиралтай уулзах шаардлагатай бол өглөө 07:00, 07:30 цагт л ирж асуудлаа танилцуулах боломж бидэнд олддог. Бид ч хэдийнэ эрт ажиллаад сурчихаж. Багийн хурлуудаа ихэвчлэн ажил эхлэхээс өмнө, 08:00 цагаас хийдэг.
юм.
-Танай банкны 2018 оны “Ажилтнуудын судалгаа”-ны үр дүнг харахад 85-90 хувь нь ХААН Банкаараа бахархдаг гэж бичжээ. Үүний гол хөшүүрэг, нууц нь таныхаар юу бол?
-2018 онд бид хүний нөөцийн бодлого, тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл хийж эхэлсэн юм. Ялангуяа удирдах ажилтнуудын удирдан манлайлах ур чадвар, хариуцлагатай манлайллыг дээшлүүлэх, бэхжүүлэх хөтөлбөрийг системтэйгээр хэрэгжүүлж байна. Мөн ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Соёлын элч” болон бусад хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж, бүх түвшний удирдах ажилтнууд маань хүний нөөцийн багтайгаа нягт хамтран ажилласан зэрэг нь ажилтнуудаас авсан судалгааны үр дүнд сайнаар нөлөөлсөн болов уу гэж үзэж байна.
Бас нэг зүйлийг онцлоход манай ажилтнууд аа дэмждэг ийм байгууллагад ажилладгаараа бид маш их бахархдаг.
-Хүмүүс Монголын хамгийн том банк гэхээр л тоо томшгүй их ашиг олж байгаа мэтээр ярьж, шүүмжилдэг тал бий. Гэтэл хэдий хэрийн татварыг улсад төлж, ямар хэмжээний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулдаг талаар мэддэггүй шүү дээ. Энэ асуултанд та хариулахгүй юу?
-Манай байгууллага гадагшаа ч, дотогшоо ч нийгмийн хариуцлагатай ажилладаг. Улсад татвараа шударгаар төлдөг, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлдөг. Хуулийн дагуу ажиллана гэдэг нь нийгмийн хариуцлагын том үзүүлэлт гэж ойлгодог шүү. Өнгөрсөн онд л гэхэд бид нийт 16.9 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн байна.
Тэдний ажлын байрыг хадгална, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлнө, тэдэнтэйгээ бас эргэх холбоотой байна. Эргээд ажилдаа орох хөдөлмөрийн харилцааг нь зохицуулах гээд дагалдах ажлууд мундахгүй. гэж.
-ХААН Банкны хүний нөөцийг удирдсанаасаа хойш энэ хугацаанд яг ямар ажлын ард гарсныхаа дараа хамгийн их өөрөөрөө, ажлаараа бахархсан бэ?
-10-аад жилийн хугацаанд маш олон ажлын ард гарч өөрөөрөө гэхээсээ илүү нэгдэн нягтарч, шинэлэг бүтээлч байдлаар ажиллаж чадсан хүний нөөцийн баг хамт олон, залуучуудаараа бахархаж байсан үе зөндөө бий.
ТУЗ-ийн зүгээс ихээхэн дэмжиж, тухайн үеийн Гүйцэтгэх удирдлага ч сайн чиглүүлж өгч, олон газар нэгжийн оролцоотойгоор биеллээ олж хэрэгжиж байгаа “буянтай” ажил гэж одоог хүртэл бодож баяртай байдаг.
-2019 онд хийхээр зорьж буй ажлаасаа хуваалцахгүй юу?
-Ярилцлагын турш би амжилт, ололтынхоо талаар голлон ярилаа. Мэдээж 6,000 гаруй ам бүлтэй өнөр айл болохоор сайжруулах, шийдэх шаардлагатай асуудлууд, хийх ажлууд нэлээд байгаа.
Ажилтнуудын судалгааны үр дүнд тулгуурлан Хүний нөөцийн бодлого, стратеги, үйл ажиллагааны шинэчлэл, удирдах ажилтнуудынхаа манлайллыг бэхжүүлэн сайжруулахад үргэлжлүүлэн анхаарах, дотоод үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах ажлыг эрчимжүүлэн ажлын бүтээмж, ажилтнуудынхаа идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сургалт хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулах гээд хүслийн бөгөөд ажлын урт жагсаалт байна аа.
Ингээд ярилцлагынхаа төгсгөлд биднийг байнга дэмжиж, үнэтэй зөвлөмж, санаа оноо өгч хамтран ажилладаг нийт удирдлага, ажилтнууд болон багийнхандаа үргэлж талархаж явдгаа илэрхийлье. ХААН Банкинд итгэл үзүүлэн хамтран ажилладаг нийт харилцагч, түншүүддээ талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.
|
Ш.Ганбямба: Ажилтнууд маань ажилдаа яарч, инээж ирдэг байгаасай гэж хүсдэг |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
Амь хохирогчийн төрсөн хүү Д-д 162 сая төгрөг олгуулахыг шийдвэрлэжээ 18:43 Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн
|
Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргалаа. Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн »»
|
|
Авто замын эвдрэлийг лазераар илрүүлэгч систем нэвтрүүлжээ 17:38 Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ.
|
Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ. »»
|
|
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 17:05 Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн
|
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 16:58 Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн,
|
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, »»
|
|
Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой “Хилчдийн өдөр” тохиож байна 16:54 МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны
|
МҮОХ- Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хороотой хамтын ажиллагааны »»
|
|
2025 оны III улирлын төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ 16:53 Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг
|
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг »»
|
|
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа 16:51 Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор
|
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор »»
|
|
“Coachella”-д уран бүтээлээ толилуулах дуучдыг танилцуулжээ 16:48 НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 17 /CNN/. Америкийн дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од »»
|
|
Хуурамч дипломтой төрийн албан тушаалтнуудыг илрүүлж, чөлөөлнө 16:42 Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч
|
Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, төрийн албанд хуурамч »»
|
|
Цахим залилангийн 80 гаруй хувь нь фейсбүүкээр үйлдэгдэж байна 15:54 Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
|
Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. »»
|
|
"Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжиж эхэллээ 18:58 Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх
|
Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар 21-р зууны хөгжлийн төлөөх »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна 10:41 Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
|
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. »»
|
|
НӨАТ-ын буцаалтыг ирэх онд тав, 2027 оноос 10 хувь болгоно 10:38 2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв.
|
2026 оны Улсын төсвийн төсөл бэлэн болжээ. Ирэх онд Засгийн газар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт илүү анхаарна гэв. »»
|
|
Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино 10:29 Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын
|
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын »»
|
|
Агаарын бохирдол тархи, мэдрэлийн эмгэг үүсгэж буйг тогтоолоо 10:26 Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд
|
Дэлхийд нэр хүндтэй “Science” сэтгүүл, олон улсын эрдэмтдийн хамтран хийсэн нэгэн томоохон судалгааг энэ сарын 4-нд »»
|
|
Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
|
Албани улс "AI" сайдтай боллоо 19:00 Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд
|
Албани улсын ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл явцыг хянаж, ил тод байлгах зорилгоор хиймэл оюун ухаанд »»
|
|
БНСУ: Удаашралтай байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор нийт иргэдийн 90%-д 100.000 вонын “хэрэглээний купон” олгоно 17:04 Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм.
|
Ерөнхийлөгч Lee Jae Myung нь сонгуульд өрсөлдөхдөө иргэн бүрд 250.000 вон олгох амлалт өгч байсан юм. »»
|
|
Балбын засгийн газрын гурван сайдыг томилжээ 11:51 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 16 /NHK/. Балбын шилжилтийн засгийн газрын Ерөнхий сайд Сушила Карки »»
|
|
Хятад иргэний амийг аварч, өөрөө амь эрсэдсэн Солонгос ахлагч 10:57 БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал
|
БНСУ-ын Инчон хотын Онжин дүүргийн Ккот арал орчмын намгархаг эрэгт өрнөсөн эмгэнэлт боловч баатарлаг үйл явдал »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|