Өнөөдөр сонин

Нийгэм

Цагаан будаанаас үхсэн хачиг гарчээ

2011-07-05 15:02

 “Миний дэлгүүр”-ийн сүлжээ гээр борлуулж байсан “Амьд” нэрийн цагаан будаанаас хортон шавьж илэрсэн талаар иргэдээс гомдол иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн шинжилгээ хийхэд “Амьд” цагаан будаанаас үхсэн хачиг ихээр гарсан байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч Д.Нармандах, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч М.Сэрсэнжав нар Баянзүрх дүүрэг дэх “Миний хайпермаркет” дэлгүүрт шалгалт хийхэд хоёр килограммаар савласан будаанаас тутарганы шөвгөр хошуут хоёр амьд цох гарчээ. “Амьд” хальстай цагаан будааг “Монгол саплай чейн” компанийнхан БНСУаас оруулж ирээд хальслан, жижиглэж савлаад худалдаалдаг байна. Гэвч ийнхүү савлахдаа эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүйгээс хэд хэдэн зөрчил илэрсэн тул 13 орчим тонн цагаан будааг нь хураан авч устгахаар болжээ. Харин тус компанийн захирал Н.Баясгалан нь утсаа салган хариуцлагаас зугтсан тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдээд байгаа юм байна.

 Р.ЦЭЦЭГ


Туc сайтад тавигдсан материал нь хэвлэл мэдээллийн "Монгол ньюс" группын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан ба цааш нь хуулбарлан ашиглахыг хориглоно.

Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Байгаль орчин»
Хонинуудын ходоод, гэдэстэй “тулж” ажиллана..
Дэлхий ертөнц»
“ДЭЛХИЙГ АВРАГЧ”-ИЙГ ОЛЖЭЭ
Чөлөөт цаг»
Монголын залхуу жүжигчид Баасанг залхаав..
Чөлөөт цаг»
Түүх, соёлоо сурталчлах монгол туургатны өдрүүд..
Чөлөөт цаг»
10 давхраас унасан охин “зөөлөн газардав”..
Чөлөөт цаг»
Бооёо будаа болох дөхөв
Чөлөөт цаг»
Х.Өнөрчимэг хижээл эртэй амьдралаа холбохоор шийджээ..
Чөлөөт цаг»
БАРЫН МЭТ ЭРЭЭН ӨНГӨ ИХЭМСЭГ ХАРАГДУУЛДАГ..
Чөлөөт цаг»
Найрал хөгжмөөс ч чанга дуугардаг шавьж олджээ..
Чөлөөт цаг»
Унтуулах зорилготой тоглолт
Чөлөөт цаг»
Шинэ “чөтгөр” олов
Шинжлэх ухаан технологи»
Сар руу робот илгээнэ
Дэлхий ертөнц»
50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргү..
Чөлөөт цаг»
Эрчүүдийн хүсдэг ТӨГС ЭМЭГТЭЙ
Дэлхий ертөнц»
“Хүчиндүүлсэн” үйлчлэгч худлаа ярьсан байжээ..
Улс төр»
Л.Гүндалай дошин дээрээ том
Чөлөөт цаг»
Д.Батбаяр гишүүний бага хүү төрсөн ээжээ санаж бэтгэрчээ..
Чөлөөт цаг»
УИХ-ын гишүүдийн сойсон хүлгүүд төрийн наадамд хэр шандаст..
Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан "Монгол Ньюс" ХХК
Developed by Singleton LLC