BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Х.Тэмүүжин хар тамхи татдаг охидын "хамтлаг"-тай хамт хэр удаан шалгагдах бол

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хар тамхи татдаг охиныг хайцаалаад сууж буй сурагтай. Энэ мэдээллийн дагуу Х.Тэмүүжин жиргэхдээ


"Намайг буруутгахын тулд ЦЕГ-ын дарга Б.Билэгт миний хүүхдийн цүнхэнд хар тамхи хийхээс ч тоохгүй" гэж бичжээ.

Тэгэхээр Хууль зүйн яам, ЦЕГ-ын удирдлагууд хоорондоо дайтаад байна уу, эсвэл Х.Тэмүүжин хэргээ нуух гээд байна уу гэдэг нь анхаарал татаж байна. Уг нь холбогдох хуульд "Гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэхийг завдаж буй хүнийг тодорхой хариуцлагад тооцох буюу шаардлага гарвал эрүү үүсгэнэ" гэсэн утгагтай заалт байдаг санагдах юм.

Гэтэл энэ бүхэн Хууль зүйн сайдад огт хамаагүй бололтой. Тэгээд ч Х.Тэмүүжинг шалгаад эрүү үүсгэн хорьчих зоригтой хуулийн ажилтан манай улсад тийм ч олон байхгүй нь тодорхой. Хэрэв тийм зориг зүрхтэй хууль сахиулагч байх аваас Монголын төр бага ч гэсэн цэвэршиж болох талтай.

Нэг үе хэдэн хонгио үзүүлж, намынхаа ах нарыг битүүхэн шаналгаж явсан Х.Тэмүүжингийн хонгиог далд хийлгэхийн тулд түүнийг намын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлж, Хууль зүйн сайдын сэнтийд залсан.

Сайн хуулийн төсөл санаачилж батлуулсандаа сайдын суудалд очоогүй гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байж болох. Харин сайдын суудалд залахдаа намынх нь ах нар түүнд нэг том даалгавар өгсөн нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг дээрэмдэх байсан.

Тиймээс ч Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болмогцоо хууль бус үйлдлээ эхлүүлж, эмнэлгийн ажилчид болон ард олны эсэргүүцэлтэй тулгарсан ч өнөө дээрэмдэх ажиллагаагаа амжилттай гүйцэтгэсэн.

Ийнхүү эрх мэдэл, албан тушаалаа алба аминдаа бүрэн зориулж сурсан Х.Тэмүүжинг олон хүн шударга гэж үнэлж дүгнэж байсан нь талаар болж байх шиг байна. Хууль ярьж, хууль сахиулагчдыг өмгөөлж хайрлаж гэмт хэрэгтэй шаргуу тэмцэгчийн дүрд багагүй тоглосон Х.Тэмүүжингийн үнэн дүр төрх одоо л ил гарч ирж байгаа бололтой.

Хууль зүйн сайд ямартай ч С... гэдэг охинтой юм байна. Гэхдээ С... нь Хууль зүйн сайдын төрсөн охин уу, эсвэл хамаатан садан уу гэдэг нь одоогоор нууц
байна. Бүр зарим нь С-ийг Хууль зүйн сайдын нууц амраг ч гэж гадуур жиргэж байна. Гэвч хэн байх нь хамаагүй.

Хэргийн гол сэжүүр бол С.. хар тамхи хэрэглэгч бас борлуулагч аж. Тэрбээр хэд хэдэн удаа баривчлагдаж хууль хяналтыханд шалгагдаж байсан. Тэр бүү хэл Ганцхудагт хүртэл саатуулагдаж байсан. Гэвч Х.Тэмүүжин түүнийг урт гараараа татаад л эрх чөлөөнд умбуулчихдаг бололтой.

Нэг үгээр хэлбэл, С... ямар ч хэрэг зөрчил гаргасан хууль хяналтынхан тогтоож чаддаггүй. Хорьж цагдахаас айж болгоомжилдог гэнэ. Арга ч үгүй биз Хууль зүйн сайдын үг зарлиг байдаг хойно. Гэхдээ иргэдэд дуулгах нэг сайн мэдээ байна. Энэ нь саяхнаас эхэлж X. Тэмүүжинг шалгаж эхлээд байгаа.

Тиймээс ч Хууль зүйн сайд өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа "Тагнадаг, чагнадаг, мөрдөж шалгадаг бодит эрх мэдэл дээр байгаа албан тушаалтнууд өөрт байгаа мэдээллээрээ хэвлэл, улстөрч, бизнес эрхлэгчдийг барьцаалж, өөрсдийн бодлогоо гүйцэлдүүлэх гэж оролддог юм байна. Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ. Би үүнийг маш тэвчээртэй харж байгаа" гэж хэлжээ.

Энэ нь нэгэнт буруутай нь тодорхой болох тул эртнээс замаа засах гэж оролдсон оролдлого ч байж болох юм. Хууль зүйн сайдыг тагнах болсон шалтгаан нь энэ сарын 2-нд болсон хар тамхичдын хэргийг илрүүлэх ажиллагаатай холбоотой. Учир нь III төрөхийн хажууд машин дотор дөрвөн охин хар тамхи хэрэглэж мансуурчихсан байсныг хуулийн байгууллагынхан илрүүлжээ.

Уг хэрэгт холбогдсон охид Ice хэмээх хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Энэ хар тамхийг манай улсад үйлдвэрлэдэггүй бөгөөд Хятадаас оруулж ирдэг нь тогтоогджээ. Гэхдээ энэхүү хар тамхийг Т.Халиун гэдэг залуугаас авч өөрсдөб хэрэглэх буюу цааш борлуулдаг байсан байна.

Ийнхүү охидыг шалгах явцад С... гэх охин гар утаснаасаа Хууль зүйн сайдад бичсэн мессеж, түүнтэй ярьсан дуудлага хэд, хэд байсан нь цагдаагийнхны анхаарлыг татсан байна. Ийнхүү тухайн хэргийн шалгалт модны мөчир шиг салбарласаар Х.Тэмүүжинтэй холбоотой болжээ.

Энэ үеэр хар тамхи хэрэглэж байсан охидын нэг болох Г,.. Улсын ерөнхий прокурорт хандан захидал илгээсэн сурагтай, Г уг захидалдаа "Биднийг уруу татагч С... нь хуулийн салбарт нэлээд том хамгаалалттай тул бүх хэргийг надад тохчих вий" гэж сэрэмжилснээ дурьджээ.

Энэ хэргийг цааш хэр удаан үргэлжлэхийг одоогоор хэлж мэдэхгүй ч суудалдаа шигдэх дуртай Х.Тэмүүжинг сайдын суудлаас нь ховхолж магадгүйг олон хүн хэлж байна. Өмнө нь шударга царай гаргаж Мөрдөн байцаалтын нууц задруулж, хавтаст хэрэг дэлгэх болсон нь партизануудад таалагдаагүй.

Шуудхан хэлэхэд, Х.Тэмүүжингээс "ангижрах" цаг болжээ гэх утга нэг намд суудалтай олон хүний амнаас цухалзаж байсан. Хамгийн тод жишээ л гэхэд Бааварын хоригдож байсан тусгаарлах өрөөнд учир битүүлэг байдлаар гал гарсан. Хорих ангид, тэр дундаа тусгаарлах өрөөнд байсан хоригдол өөрийгөө шатааж чадах уу.

Түүнчлэн хэргийн гогцоог тайлах камерын бичлэг яагаад устав. Үүнээс үзэхэд гадны нөлөөтэй үйлдэл гэсэн таамаглалыг хуулийн байгууллагынхан дэвшүүлсэн. Хариуцаж байгаа салбарт тань амьд хүн "борцлогдох" шахсан хэрэг гарсан ч нэг хэсэг дүлий хүн шиг явсан Х.Тэмүүжин сайдыг хэдийнэ буруугаа хүлээгээд албан тушаалаасаа буучихаасай гэж хүсэгчид цөөнгүй байсан.

Харамсалтай нь, манай оронд улс төрийн ийм ёс суртахуун бүрэлдэн бий болоогүй тул тухайн цагдан хорих ангийн хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлснөөр хэргийг өнгөрөөсөн. Монгол Улс хуультай орон. Тэр хуулийг завхруулсан хэн ч байсан зохих ёсны шийтгэлээ хүлээдэг байх ёстой. Энэ бол Төрийн тэргүүний байр суурь.

Шударга л байцгаая. Тэгэхээр Х.Тэмүүжинд хоёр л сонголт үлдлээ. Эхнийх нь өөрийн хүсэлтээр хариуцлагаа ухамсарлаад албан тушаалаасаа огцрох. Эс бөгөөс хар тамхи хэрэглэдэг охидын "хамтлаг"-тайгаа хамт эрүүгийн хэрэгт холбогдон суудлаасаа хүчээр буух уу гэдэг нь сонирхол татаж байна.

В.Нэргүй

Эх сурвалж:

Х.Тэмүүжин хар тамхи татдаг охидын "хамтлаг"-тай хамт хэр удаан шалгагдах бол
Бусад мэдээ ▼

1
02-21
Иргэн Б.Нарантуяагаас хүлцэл өчих нь

2
02-21
"ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ" БОЛЗОЛТ УРАЛДААН - ТОЙМ МЭДЭЭ

3
02-21
Халаасан дахь бүх мөнгөөрөө биткойн авах хэрэггүй гэдгийг “Хас”-ын Ч.Ганхуяг анхаарууллаа

4
02-21
ПАСПОРТНЫ ӨНГӨ ЮУГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?

5
02-21
Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлж, чанар хүртээмжийг сайжруулна

6
02-21
АЛТАЙ ТАВАН БОГД - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

7
02-21
Маргааш нутгийн зүүн хагаст салхи шуургатай, жавартай байна

8
02-21
ХҮЧИНГИЙН ХЭРГҮҮД ЯАГААД ШИЙДЭГДЭХГҮЙ БАЙНА ВЭ?

9
02-21
Үнэт цаасны хадгаламжийн дансаа тогтмол хянаарай

10
02-21
Өөдрөг үзэлд тавтай морил

11
02-21
Д.СУГАР: “ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДАЛД БИ ХОЛБООТОЙ БОЛ 461-Р АНГИД ӨӨРӨӨ ОЧЪЁ

12
02-21
ХЯТАДУУД МОНГОЛД ИРЭЭД ЭХНЭР АВЧ, НЭРЭЭ СОЛЬЖ СУУРЬШИЖ БАЙНА

13
02-21
ЕВРЕЙЧҮҮД ИЗРАИЛИЙГ 50 ЖИЛИЙН ДОТОР ХЭРХЭН ӨӨРЧИЛСӨН БЭ?

14
02-21
Архи яагаад оюун ухааныг муутгадаг вэ

15
02-21
Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

16
02-21
Амьтны дэлгүүр нэртэй "ТАМЫН ШОРОН"

17
02-21
Солонгосын шинэ баатар "Төмөр хүн"

18
02-21
ЖИРЭМСЭН ЭХИЙН УУСАН АРХИНЫ 60-70 ХУВЬ НЬ УРАГТ НӨЛӨӨЛДӨГ

19
02-21
Авлигын улмаас Москва хотод 5 тэрбум рублийн хохирол учирчээ

20
02-21
Д.Гантулгыг эгүүлэн татаж, нөхөн сонгуульд У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар өрсөлдөх үү

21
02-21
Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ

22
02-21
20 нас хүрсэн хүмүүсийг тэтгэврийн даатгалд хамруулдаг

23
02-21
Монголын хөгжил буюу “барианы зурхай”-гүй уралдаан

24
02-21
PRIUS машинтай хүн заавал уншаарай

25
02-21
Цагаан сарын үеэр л юм даг

26
02-21
ТЭМЭЭНИЙ БАЯР БОЛНО

27
02-21
НОЁН УУЛЫН ХҮННҮ БУЛШ / ᠨᠣᠶ᠋ᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠶᠢᠨ ᠾᠢᠦᠩᠨᠦ ᠪᠤᠯᠠᠰᠢ /

28
02-21
Өвлийн олимпын нэрээр С.ЭРДЭНЭ өөртөө ХАУС барихаасаа ИЧЭЭСЭЙ...

29
02-21
ӨДӨР БҮР СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС УРТ НАСАЛДАГ

30
02-21
Ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё

31
02-21
Ч.Ганхуяг: Биткоиноор ашиг олбол аз чинь. Алдагдал хүлээвэл би хариуцлага хүлээхгүй

32
02-21
Тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг вэ

33
02-21
Туркийн 17 түшмэл хийлдэг завиар Грек руу зугтжээ

34
02-21
"Жаст"-ын Ш.Батхүү уснаас хуурай гарах нь уу?

35
02-21
ЗАСГИЙН ГАЗАР ӨНӨӨДӨР ХУРАЛДАХГҮЙ

36
02-21
ТҮЦ-ҮҮДЭД ЗАРАГДАЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА

37
02-21
Дэлхийн Монголчуудын сар шинийн сонирхолтой зургуудаас

38
02-21
Хэнийх нь буян хишиг хамгийн үнэтэй вэ

39
02-21
Ц.Нямдорж сайдад эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

40
02-21
Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга

41
02-21
Аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх заавар

42
02-21
”Оюутолгой” батлан даавал ”Тавантолгой”-н станцын барилгыг эхлүүлнэ

43
02-21
33-НЫ МӨЧЛӨГИЙН ДОМ ГЭЖ ЮУ ВЭ?

44
02-21
Дэлхийн эдийн засаг...

45
02-21
Б.Лхагвасүрэн: Төр, түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр эрүүл боллоо

46
02-21
Шоргоолж хооллох нь хэмжээлшгүй их буян хураадаг

47
02-21
Тэд ийм л залуухан байж

48
02-21
НЭГДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО

49
02-21
Билл Гейтс: Баячууд илүү татвар төлөх ёстой

50
02-21
УВС АЙМАГТ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

51
02-21
ГХ-НЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫН ЯПОН ДАХЬ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

52
02-21
Хандгай агнасан иргэдэд 20 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

53
02-21
Ц.Даваасүрэн: Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг түдгэлзүүлснээс гэрээ хэрэгжээгүй

54
02-21
УНААЧ ХҮҮХДИЙГ ЖОКЕЙГООР СОЛЬЁ

55
02-21
Шүүхээс эрэн сурвалжлагдаж буй Б.Хурц Хонконгод шинэлжээ

56
02-21
Уянгын яруу найргийн шилдэг ном туурвисан яруу найрагчийн бүтээлийг шалгаруулна

57
02-21
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР

58
02-21
Хүчингийн хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна вэ?

59
02-21
Сар шинээр улсын хэмжээнд 630 хүүхэд мэндэлжээ

60
02-21
Есөн аймгийн 15 суманд хорио тогтоож, 2400 толгой мал устгажээ

61
02-21
Оросын кибер тагнуулын бүлэглэл Монголыг онилох болжээ

62
02-21
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

63
02-21
Нийслэлчүүд цасны баяраа Хандгайтад тэмдэглэнэ

64
02-21
Америкийн худалдааны ивээх үзэлд хариу барих арга хэмжээ авна

65
02-21
Б.Отгонбат: Сошиал бизнес нийгэм рүү чиглэдэг

66
02-21
Донор сувилалд амарч, дундаж цалинтай тэнцэх олговор авна

67
02-21
Шюе Лүн хөлөг онгоц Шинэ Зеландад очив

68
02-21
Хоёр орны маргааныг зохицуулах шинэ механизм байгуулна

69
02-21
Сайд нар хаана, юу хийж явна вэ?

70
02-21
Ц.Нямдорж сайдад эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

71
02-21
ОХУ, Туркийн ерөнхийлөгч утсаар ярив

72
02-21
САМБОЧ Ц.БАТЦЭЦЭГ МИНСК ХОТНОО АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

73
02-20
Өнчин мод /аймшгийн болсон явдал/

74
02-20
Муудсан өндгийг хэрхэн таних вэ

75
02-20
ШҮҮХЭЭС ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БУЙ Б.ХУРЦ ХОНКОНГОД ШИНЭЛЖЭЭ

76
02-20
Пёнчан 2018: Медаль авсан байдал

77
02-20
Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байж чадах уу

78
02-20
ОУХМ Ч.Отгонцэцэг шинэ дээд амжилт үзүүлэв

79
02-20
Нийслэлийн “Цасны баяр” энэ бямба гарагт болно

80
02-20
Нийслэлчүүд 350 тэрбум төгрөгөөр баярлажээ

81
02-20
Сошиал хүний сэтгэх чадварыг БУУРУУЛЖ байна

82
02-20
Вермахтын цэрэг байсан Эдуард Кох

83
02-20
САР ШИНЭЭР УЛСЫН ХЭМЖЭЭНД 630 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

84
02-20
Хүү буурах хүлээлт

85
02-20
Газрын тос боловсруулах үйлдвэр У.Хүрэлсүх нь огцорч унахтай хамт хүрэл хөшөө болоод хоцрох вий дээ

86
02-20
Цэргүүд амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгов

87
02-20
Франц улс чонон сүргийнхээ тоо толгойг 40 хувь нэмэгдүүлэх төлөвлөгөөг зарлажээ

88
02-20
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АЗИЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛ БОЛНО

89
02-20
Амгалан төрөхийн эмч нар хүний аминд хүрчээ

90
02-20
Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн

91
02-20
Женнифер Лоуренс кино ертөнцийг орхино

92
02-20
Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин өглөө

93
02-20
Ертөнцийг анх удаа өнгөтөөр харж буй хүмүүс

94
02-20
Гэр бүлээ бат бэх байлгахын тулд эмэгтэй хүний мэдэх ёстой 15 зарчим

95
02-20
Газраа өмчилж авахын тулд юу бүрдүүлэх шаардлагатай вэ?

96
02-20
"РиоТинто баталгаа гаргавал 2022 оноос Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орно"

97
02-20
Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл аваачиж тавив

98
02-20
Хүний биен дээр нааж болох дэлгэц зохион бүтээжээ

99
02-20
“МӨНГӨН УЛААНБААТАР” ЦАСНЫ БАЯР БОЛНО

100
02-20
Гандантэгчэнлэн хийд үнэ төлбөргүй ном хурна