Эх оронтойгоо байхдаа би баян байдаг
Эх оронтойгоо байхдаа би баян байдаг
2014-07-21 Зурвасхан бодлууд-11 ...Өөрийгөө "ядуу" гэж бодож байвч, эх оронтой болохоороо бид "баян" байдаг. Өөрөө сонгож болдоггүй болохоор, төрөхдөө унасан газар шорооны ширхэг бүхэн нь хамгаас зөөлхөн, угаасан усны дусал бүхэн нь хамгаас ариун байсан. Уйлж бархирахдаа амьсгалсан агаар хамгаас тунгалаг, нүдээ нээхэд минь ялбуулсан нарны сацраг хамгаас дулаахан байсан. Өмөлзөж хөххөд ам руу минь урссан сүү хамгаас амттай, үнэгчлэн унтахад минь аялж байсан бүүвэйн дуу хамгаас уянгалаг байсан.
Өсөх насанд хөл рүү минь хатгаж өвтгөсөн өргөс намайг уйлахгүй байж сургасан, өдөржингөө шарах бүгчим халуун нар намайг тэсч тэвчихийг сургасан, өвөл цагийн тэсгим жавар намайг өлчир болгож сургасан, өндөр уулсын цавчим халил намайг уужуу байхад сургасан. Өтөл насны минь буурал хяруу сүрлэг уулсын минь сүүдэр. Үрчлээ суусан хөх нүүр минь хаврын хавсраганы ором. Сормуусан дор хааяа чийгтэх манан урсгал усны минь шингэц. Төрөхөөс үхэх хүртлээ эх нутгаа өөрийн эс бүхэндээ шингээсэн монгол бүргэд. Уудам тал нутагт адуун сүрэг янцгаахад, уртын дуу газрын таталцлаас хальж наранд хүрэхэд, хуурын аялгуу тэртээх уулсын сүүдрийг сарниахад, хувинтай сүү барьсан сайхан монголжингоо өмнөөс минь инээмсэглэн алхахад би өөрийгөө монгол эр хэмээн ханхалздаг. Хаяа шуусан монгол гэрийн хойморт айраг залгилж суухад, хурдан морьдын туурайн тоос гийнгоон дуунд замхархах агшинд, хүчит бөхчүүд эр бяраа үзэн барилдаж алдар цолоо дуудуулан дэвэхэд, хөдөө талд багшрах мал сүргээ дурандан суухдаа би өөрийгөө монгол эр хэмээн бахархдаг. "Амар байна уу?" гэж гар зөрүүлэн мэндлэхдээ, ахмад настангаа хойморт залж хүндлэн сургаалийг нь сонсож байхдаа, аав ээжийгээ "эрдэнийн дээд" гэж сүслэн залбирахдаа, алсын газар одохдоо аяны дөрөөгөө сүүгээр мялаалгаж, азын дөрвөн бэрхээ шившин байж дэвсэг дээр хаяхдаа би өөрийгөө монгол эр хэмээн мэдэрдэг. Төрж өссөн монгол газар шорооны минь ширхэг бүхэн нь биднийг санан хүлээж байдаг юм. Урсаж байгаа голын дусал бүхэн нь бороо болон биднийг хүлээж байдаг юм. Уулс уулсын сүрлэг орой, хад чулуу болгон нь биднийг санан бэтгэрч, эмтэрч байдаг юм. Ээлжлэх дөрвөн улирал нь хатуу ширүүн ч гэлээ эхийн хэвлийгээс унахад тосч авсан зөөлөн өлгий. Ширхэг чулуу болгон нь тэсэлгээнд бутрахдаа биднийг дуудан ёолж байдаг юм. Ширгэж сайр болсон гол горхи уйлах нулимсгүйдээ бидний өмнө гасалж байдаг юм. Тасдуулж хяргуулсан мод болгон ёзоор дундаа аврал эрэн сарвайж байдаг юм. Хядуулж цөөрсөн амьтад амь гуйж бидний өмнө нүдээ бүлтэлзүүлж байдаг юм. Мөнгөнөөс хямдхан болсон "монгол хүн чанар" өөр хоорондоо арсалдаж байна. Мунхагийн туйл болсон шуналчид эх орныг минь харьд арилжиж байна. "Мөнгө цагаан нүд улаан" болсон харийнхан эх орны минь ариун хэвлийг гараараа тэмтчиж байна. Мөнгөний өмнө биднийг сөгдүүлж, түүхийн хуудаснаас "МОНГОЛ" хэмээх нэрийг хусч арилгахыг хүсч байна. Алтан соёмботой улаан гэрэгээ аль ч улсын хилийн дээсэн дээр омог бардам үзүүлдэг байсан монголчууд бид "ЭХ ОРОНГҮЙ" болчихвол хаачих юм бэ? Надаас үнэтэй гэсэн болгоныг минь авч болноо, харин эх орныг минь авч чадахгүй. Намайг зовоож шаналгаж болноо, харин эх орноо гэсэн сэтгэлийг минь хугалж чадахгүй. Дээдсийн алтан шарил амар амгалан шингэсэн, дэлхийд данстай МОНГОЛ газар шороог минь худалдаж авна гэвээс ЗАЯА ЧИНЬ ДУТНА. Өнгө мөнгөөр өндөр дээдэс эх орныг минь худалдаж арилжина гэвээс ХОНШООР ЧИНЬ ДУТНА. "НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРНА" гэдэг үг бий. ЭХ ОРОНТОЙГОО БАЙХДАА БИ ХЭНЭЭС Ч ИЛҮҮ БАЯН БАЙДАГ. Өнгөрч одсон цаг хугацаа
...Урсаж буй гол мөрөн эргэж урсдаггүй шиг өнгөрсөн цаг хугацаа эргэж ирдэггүй. Эргэлдэж байгаа цагийн зүү сөрж эргэдэггүй шиг өнгөрсөн цаг хугацаа буцаж эргэдэггүй. Уйлж хичнээн бархиравч нэгэнт үйлдсэн алдааг улируулж засч чаддаггүй. Хичнээн харамсан шаналавч тэрхэн мөчид гаргасан алдааг цайруулж ердөө ч өнгөлдөггүй. Өнгөрсөн зүйл гэдэг яг л тэр чигээрээ. Өөрчилж хувиргахыг хичнээн хичээвч бидэн огт амждаггүй. Хэн хүний сэтгэлийн чанадад туссан бараан сүүдрийг хичнээн хичээвч угааж арилгаж цэвэршүүлэхгүй. Тэр л цаг мөчид үзэн ядаж, хараан зүхэж, өшөө авах хүсэлд шатаж байсан зүрхийг, яг л голын ус хатуу чулууг мөлийлгэдэг шиг урсаж байгаа цаг хугацаа уучлалд хөтлөн аваачдаг. Зөөлөн нь хатуугаа элээдэг хорвоогийн тавилан гэж. Зөндөө олон хүмүүс өнгөрсөн цаг үеэрээ амьдардаг. Өш хонзон тэдний сэтгэлийг хиртээж, өөдөөс нь ирж буй гэгээн амьдралын өнгийг бараантуулдаг. "Тэгэхэд тэр тэгсэн шүү дээ " гэх хонзон сэтгэлд нь эргэлдэхүйеэ, тэд өөрсдийн алдаагаа ч олж харахгүйгээр үзэн яддаг, насан туршдаа. Тэглээ гээд тайвшрах нь үгүй сэтгэлийн тарчлаанд өөрөө л арсалдаж, мартаж ядсан сэтгэлийг нь сэмрүүлж нэгэн тарчлаах. Түүндээ сэтгэл нь огт ханахгүйгээр, тэр хүний сэтгэлд тарчлаан үүсгэж бахаа хангахыг хүсдэг. Өнөөдрөөр бус өнгөрснөөр хонзон санах өчүүхэн атгаг санаа нь өрөөл бусдыг шаналгаж гэмээ нь түүний бах нэгэнтээ ханах. Өмхий ханхалах хорон сэтгэлдээ өөрөө ч мэдэлгүй баясан самуурах нь "баас хатавч өмхийгээ тавихгүй" гэдэг мэргэн үгийн гэрч болох нь олонтаа. Үзэн ядах, үс санах өчүүхэн зайд тарчилж амьдардаг хүмүүс бишгүй бий, өрөвдмөөр. Өглөөд өндөр уулсынтэртээд ханхайн мандаж, үдэш тэртээх уулсын чанадад дүнхийн жаргах наран шиг хүмүүний сэтгэлд өнгөрсөн цаг хугацаа улиран жаргаж, өөдөөс ирэх наран шиг итгэл найдвар мандан бадардаг. Өнгөрсөн цаг хугацааны алдаа гэдэг дүнхийн жаргах наран мэт, өөртөө итгэх итгэл, амьдралын сайханд тэмүүлэх сэтгэл гэдэг өглөөд мандан бадрах нарны гэрэл мэт. Энэ ертөнцөд төгс төгөлдөр хүмүүн гэж огт үгүй. Алдаа онооны дэнсэн дээр амьдарч, жаргаж, зовох хүмүүн болгон өөрийн тавилангаа өөрөө л үүрч байдаг. Тэд хорвоогийн өөртөө ноогдсон тавиланг сөрж урсах нь үгүй. Өнгөрсөн алдаандаа шаналж, өөдөөс ургах наранг хав харанхуй мэт харах цаг үе зөндөө бий. Голын ус урсахдаа сайн муу бүхнийг хаман урсдаг шиг, гольдрол дундаа өөрөө нэгэнт цэвэршдэг шиг, цаг хугацаа биднийг хаман урсдаг. Сайн болоод муу явсныг өөр хэн ч биш цаг хугацааны урсгал шүүж, бас нотолдог. ХҮН БОЛГОН ӨӨРИЙН ТАВИЛАНГАА ӨӨРӨӨ Л ҮҮРНЭ. ТҮҮНИЙГ ӨӨР ХЭН Ч БИШ ГАГЦ ЦАГ ХУГАЦАА Л ШҮҮН, БУСДАД НОТОЛДОГ. БИД ЯГ Л ГОЛЫН УРСГАЛ МЭТ АМЬДАРНА. Чи яагаад намайг огт анзаарахгүй явчих ваа
...Би чамайг хараад л хараад л байсан, чи яагаад анзаарсангүй вэ? Би чамайг хүсээд л хүсээд л байсан, чи яагаад огтоос тоосонгүй вэ? Би чамтай уулзах гээд л уулзах гээд л хичээгээд л байсан, чи яагаад мэдэрсэнгүй вэ? Чиний нүдний харц хаашаа эргэлдэж байсныг би анзаарсан л даа, гэхдээ итгээгүй. Чи юуг ч юм бэ хүсч байсныг би анхаарсан л даа, гэхдээ би тэгж бодоогүй. Чиний сэтгэл хаана догдолж байсныг би мэдэрсэн л дээ, гэхдээ би итгэхийг огт хүсээгүй. Миний сэтгэлд анх дүрслэгдэж байсан ариун дагшнаар нь сэтгэлдээ хадгалахыг хүссэн юм аа, чамайг. Намайг огт тоохгүй, бас анзаарахгүйг чинь би мэдэрч байсан л даа, гэхдээ сэтгэл дэх гэгээн мөрөөдлөө арилгахыг хүсээгүй юм аа. Хайрлаж харамлахын нэгхэн орчилд сэтгэлээ тэтгэхийг л би мөрөөдсөн юм. Миний сэтгэл гэгээн ариухан мөрөөдөлд хөвж байх нь надад сайхан байсаан, нуулгүй хэлэхэд. Сэтгэлээс сэтгэл рүү урссан тийм л гэгээн хайрыг чи огтоос анзаардаггүй юм билээ. Тэгэхдээ би чамд гомдоогүй ээ, сонголт зөндөө байхад. Чамайг их хайрыг биш, их мөнгийг сонгоход тань би харамссан, нуулгүй үнэнээ хэлэхэд. Цав цагаахан сарны дор хээнцэр залуутай үнсэлдэж байхад чинь би харж л байсан, бухимдаагүй. Цэцэгсийн бал шиг миний дурлалыг гишгэчиж өнгөрөхөд чинь би харамсаагүй, чиний л ухааны цараа гэж өөртөө гомдож шивнэсэн. Гэхдээ би чамайг хайрлаж дурласан сэтгэлдээ тарчлаагүй. Магад надад хэзээ ч оногдохгүй хайрын балыг чинь би нүцгэн хөлөөрөө гишгэчээд л алхаж одсон. Чи түүнийг хэзээ ч анзаарч шаналахгүйг чинь би мэдэж л байсан л даа. Гологдсон тавиландаа "гоморхож байна" гэж намайг бүү өрөвдөөрэй. Би өөрийн сэтгэлээ мэднэ, захирч бас чадна. Хэрвээ анзаарч мэдэрсэн бол миний хайр их л ариухан байсаан. Хэзээ ч тоож анзаарахгүйг чинь мэдсэн хэрнээ би чиний л өмнө дэлгэж харуулсан. Тэгэхэд чи хээнцэрхэн хэрнээ ихэмсэгхэн инээж өнгөрсөн. Миний зүрхний их хайр дундуур туучиж өнгөрсөн. Хэзээ ч дахиж дэлбээлэхгүй сарнайг гутлын өсгийгөөр гишгэчиж өнгөрсөн. Зөндөө их сарнайн дэлбээг гишгэчиж байхад чинь би ёолоогүй. Зөн совингоороо чамайг хайрласан хайраа орхиж огт чадаагүй. Чи намайг огт тоолгүй орхиж, гэнэн бардамхан хэрнээ мунхагхан зүрхэндээ бардамнаж одохыг чинь би анзаарч л байсан. Гэхдээ хамгаас ариухан хайр, чамайг сэтгэлээсээ жаргаах зүрхэн надад л байсан юм шүү. Харин чи яагаад үүнийг огт анзааралгүй, бас огт тоолгүй хажуугаар нь алхаж одсоныг л би ойлгоогүй. Гэхдээ л чи үүнийхээ төлөө харамсах, эс харамсахыг би хэлж мэдэхгүй. Тэр үед миний зүрх хэвээрээ байж чадах болов уу? Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах e-mail: gala_mn@yahoo.com
Эх оронтойгоо байхдаа би баян байдаг
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Г.Занданшатар: Байгалийн баялгийг иргэддээ тэгш, шударга хүртээх Үндэсний баялгийн сангийн хуулийг баталлаа 16:38 Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулийн гол зорилго бол монгол хүн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх эрхийг хангахад оршиж байна. Хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулийн гол зорилго бол монгол хүн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх эрхийг хангахад оршиж байна. Хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
»»
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн гүйлт болно 14:54 Орчин үеийн ажил амьдралын хэв маягийн нэг дутагдал нь хөдөлгөөний хомсдол юм.
Орчин үеийн ажил амьдралын хэв маягийн нэг дутагдал нь хөдөлгөөний хомсдол юм.
»»
Дугуйн замыг өргөтгөнө 14:16 2024 онд шинээр 41.7 км авто зам, 843 у/м гүүр, өргөтгөн шинэчлэх 19.5км авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2024 онд шинээр 41.7 км авто зам, 843 у/м гүүр, өргөтгөн шинэчлэх 19.5км авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Сэлбэ голоос эмэгтэй хүний цогцос олджээ 13:58 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд 1 эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд 1 эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас
»»
“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв 13:55 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
»»
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
»»
Нийслэлийн сурагчид сүү уудаг болно 11:47 Ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлийн сурагчид үдийн цайныхаа үеэр сүү уудаг болох нь.
Ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлийн сурагчид үдийн цайныхаа үеэр сүү уудаг болох нь.
»»
Э.Оюунболд шинжилгээний хариутайгаа маргаж, УДШ-д ханджээ 11:46 Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд ханджээ.
Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд ханджээ.
»»
Баялгийн сангийн хууль: Хуримтлалын санд иргэдэд нэрийн данс нээж, бэлэн бусаар зарцуулна 10:45 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон
»»
Цэрэгт өнөөдөр хэн явж байна 10:39 Энэтхэгт эрт үеэс олон мянган жилийн турш брахман-тахилч нар, кшатрияа-дайчид, вайшин-газрын эзэд, худалдаачид, бизнес
Энэтхэгт эрт үеэс олон мянган жилийн турш брахман-тахилч нар, кшатрияа-дайчид, вайшин-газрын эзэд, худалдаачид, бизнес
»»
Э.Оюунболд шинжилгээний хариутайгаа маргаж, УДШ-д ханджээ 10:31 Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд ханджээ.
Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд ханджээ.
»»
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 10:23 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
»»
"Анх сарын ₮5 саяар түрээсийн гэрээ хийсэн ч 4 жилийн дотор ₮18 сая болж өссөн"c 10:16 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа, үйлчилгээний салбарын бизнес
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа, үйлчилгээний салбарын бизнес
»»
Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 25 байршил 09:56 Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Ирэх амралтын
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Ирэх амралтын
»»
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна 08:47 Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм,
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм,
»»
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 08:38 Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна.
Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна.
»»
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
»»
Саудын Араб $1.5 их наядын өртөгтэй "Neom" хотын төсөлдөө нэмэлт санхүүжилтийн эрэлд гарчээ 08:25 Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед ибн Салманы санаачилсан футурист хотын "Neom" төсөлд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор төслийн удирдагч компани
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед ибн Салманы санаачилсан футурист хотын "Neom" төсөлд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор төслийн удирдагч компани
»»
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 08:18 “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.
»»
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай жижиг оврын автомашины хөдөлгөөнийг сэргээлээ 08:11 Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Хятад, Монгол хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг хөнгөвчлөх,
Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Хятад, Монгол хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг хөнгөвчлөх,
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 22:28 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн маргааш эхлэнэ 18:07 Зуны олимпын XXXIII наадмын чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрд дэлхийн шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдөнө.
Зуны олимпын XXXIII наадмын чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрд дэлхийн шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдөнө.
»»
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн анхааралд 17:35 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
»»
“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд IV” чуулга уулзалтад урьж байна 16:40 Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна.
Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна.
»»
“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон 16:37 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг хүргүүлж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг хүргүүлж байна.
»»
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
»»
Шүүгч, ажилтнуудаас гаргасан саналыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ 16:06 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.04.18) болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Д.Даваадоржийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоолоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.04.18) болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Д.Даваадоржийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоолоо.
»»
ЗӨСҮТ: Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна 15:29 Дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс манай оронд Ixodex, Dermacentor төрлийн хачиг
Дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс манай оронд Ixodex, Dermacentor төрлийн хачиг
»»
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж дууслаа 15:28 НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд
НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд
»»
Ажлын хөлсийг нь өгөөгүй гээд ДӨРВӨН саяын өртөг бүхий плитаг нь хагалжээ 14:22 Уг ажлыг барилгачдын нэгтгэсэн группээс хараад холбогдож ажилласан. Би инженертэй нь нэг давхарын зургаан ариун
Уг ажлыг барилгачдын нэгтгэсэн группээс хараад холбогдож ажилласан. Би инженертэй нь нэг давхарын зургаан ариун
»»
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
»»
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
»»
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 13:08 Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн.
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн.
»»
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
»»
Шинэ үеийн эцэг, эхчүүд 11:19 Дэлхийн нийт хүн амын тоо 8.1 тэрбумыг даваад буй. Тэгвэл үүний талаас илүү хувийг эзэлж буй “Шинэ мянганыхан”
Дэлхийн нийт хүн амын тоо 8.1 тэрбумыг даваад буй. Тэгвэл үүний талаас илүү хувийг эзэлж буй “Шинэ мянганыхан”
»»
Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 11:09 Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
»»
Т.Доржханд: ТҮК-ийн цалинг нэмбэл бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана 10:41 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм.
»»
Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав 10:32 Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
»»
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгдлээ 10:29 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны дөрөвдугаар сарын 17-ны өдөр нийт 1830 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1453, гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны дөрөвдугаар сарын 17-ны өдөр нийт 1830 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1453, гэмт хэргийн шинжтэй 106 дуудлага, мэдээлэл байна.
»»
Стандарт хангаагүй 15 хаягийг буулгажээ 10:24 Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм,
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм,
»»
Чили улсад хүний шээсийг ашиглан бордоо үйлдвэрлэж байна 10:06 Чилийн Адольфо Ибанез их сургуулийн хүрээлэн буй орчны инженер, химич, профессор Дафне Кратчик түүний хамтрагчид
Чилийн Адольфо Ибанез их сургуулийн хүрээлэн буй орчны инженер, химич, профессор Дафне Кратчик түүний хамтрагчид
»»
Ногоо усалгааны далан сэтэрч 6 айл усанд автжээ 08:51 Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн Ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрч 6 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг өчигдөр /04.17-ны/ өдрийн 06:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан.
Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн Ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрч 6 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг өчигдөр /04.17-ны/ өдрийн 06:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан.
»»
Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ 08:40 Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
»»
Т.Бадамжунай нарын хэрэгт холбоотой зарим асуудлыг давж заалдах магадлалыг хэвээр үлдээжээ 08:37 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг
»»
Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин нас барж, 8-13 насны 6 хүүхэд, 1 иргэн хүнд гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ 08:27 Хайлаастын Өрхийн эмнэлгийн хажууд өнөөдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд ..... маркийн авто машин 6 хүүхэд, 1 том хүн мөргөсөн ноцтой осол гарчээ.
Хайлаастын Өрхийн эмнэлгийн хажууд өнөөдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд ..... маркийн авто машин 6 хүүхэд, 1 том хүн мөргөсөн ноцтой осол гарчээ.
»»
Хятадын үйлдвэрлэлийн шинэ бүтээмж ба хуучин бэрхшээл 19:16 Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүнзгий сорилттой тулгараад буй Хятадын эрх баригчид үйлдвэрлэлийн шинэ бүтээмжид
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүнзгий сорилттой тулгараад буй Хятадын эрх баригчид үйлдвэрлэлийн шинэ бүтээмжид
»»
Х.Нямбаатар ТҮК-ийнхний цалинг нэмж байгаа нь сэхээтнүүдийг доромжилсон үйлдэл гэв 18:44 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн.
»»
Ногоон автобусны хэргийн шүүх хуралдааныг товложээ 15:00 Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.
Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.
»»
E-Mongolia, E-Business-ээр дамжуулан 6,717 аж ахуйн нэгж шинээр байгуулжээ 13:32 Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьнаас хойш дөрөв дэх онтойгоо золгож байна. E-Mongolia амьдралын салшгүй нэг хэсэг болоод даруй гурван жил болчихож.
Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьнаас хойш дөрөв дэх онтойгоо золгож байна. E-Mongolia амьдралын салшгүй нэг хэсэг болоод даруй гурван жил болчихож.
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
»»
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
»»
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 10:23 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
»»
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
»»
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
»»
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
»»
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
»»
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
»»
Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав 10:32 Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
»»
Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ 08:40 Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
»»
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ 19:36 ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
»»
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
»»
Ираны 9 пуужин Израилийн агаарын баазыг оножээ 15:00 Ираны зүгээс Израил руу цэргийн шууд дайралт хийсэн билээ. Таван цаг үргэлжилсэн дрон, пуужингуудын дайралтын
Ираны зүгээс Израил руу цэргийн шууд дайралт хийсэн билээ. Таван цаг үргэлжилсэн дрон, пуужингуудын дайралтын
»»
Франц улс Украинд цэрэг оруулах уу? (I) 10:59
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 4541 удаа зорчжээ 10:58 Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
»»
НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа 10:41 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
»»
Израил Ираны зүгээс ирэх дайралтад бэлтгэж байна 15:19 Израил улс Ираны зүгээс ойрын 24-48 цагт ирэх шууд дайралтад бэлтгэж байгаа талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Израил улс Ираны зүгээс ойрын 24-48 цагт ирэх шууд дайралтад бэлтгэж байгаа талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
»»
"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй" 09:05 News Decoder-ийн дэлхийн мэдээг орчуулан хүргэж байна. Сэтгүүл зүйг устгаж чадах эсэхийг AI программаас нарийн хариулт авч болох талаар News Decoder -ийн нэгэн сэтгүүлч сонирхжээ.
News Decoder-ийн дэлхийн мэдээг орчуулан хүргэж байна. Сэтгүүл зүйг устгаж чадах эсэхийг AI программаас нарийн хариулт авч болох талаар News Decoder -ийн нэгэн сэтгүүлч сонирхжээ.
»»
Их Британийн иргэдэд Орос хилийн хориг тавилаа 10:46 Оросын эсрэг авсан Их Британийн бодлогын хариу болгож, тус улсын 22 иргэнд хилийн хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны веб сайтад өчигдөр /2024.04.10/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Оросын эсрэг авсан Их Британийн бодлогын хариу болгож, тус улсын 22 иргэнд хилийн хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны веб сайтад өчигдөр /2024.04.10/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»