П.Батхуяг: Ном уншихаа больсон энэ цаг үед кино, жүжиг хоёр л хүнд хүрнэ
П.Батхуяг: Ном уншихаа больсон энэ цаг үед кино, жүжиг хоёр л хүнд хүрнэ
2014-07-22 Зохиолч П.Батхуягтай утга зохиолын тухай яриа өрнүүлэх сонирхол сэтгүүлч надад эртнээс төрсөн ч, нэг л завдахгүй явсаар
саяхан уулзсан минь энэ билээ. Бидний яриа мэдээж бидэнд эрхэм яруу найраг, утга зохиолын тухай тухайлсан яриагаар эхэлж, эцэстээ хэн нэгний эсхүл хэний ч хамааралгүйгээр бий болсон тогтолцооны гажиг, хоцрогдмол байдлын талаарх орчин руу нэг мэдэхэд шилжсэн байв.
-Юуны өмнө яриагаа таны сүүлийн үеийн бүтээлүүдийн талаар эхэлбэл... -Энэ жил “Биоплазм шүлгүүд” нэртэй яруу найргийн номоо, “Ганцаардлыг иднэ” жүжгийн зохиолын түүвэр, “Баруун шанаанд нь шулуун цохилт” нэртэй нийтлэлийн номоо хэвлүүлэх санаа байна. Бас хүүрнэл зохиолын нэг түүвэр, бас бус ном бий. Ер нь сүүлийн үед нийгэм, хүний мөн чанар, утга зохиолын талаар цөөнгүй эсээ бичсэн, тэднийгээ ч бас нийлүүлээд нэг ном болгох бодол байна.
-Хэсэг завсарлаад л хэд хэдэн ном гаргадаг нь ямар учиртай юм бол?-За даа, ийм тийм учиртай гэхээсээ илүү аяс байдал нь л тэгж таараад байдаг юм. Түүнээс биш ямар нэгэн нарийн учир шалтгаан байхгүй.
-Таны намтрыг харж байхад анхны номоо гаргаснаас хойш тав, зургаан жил орчим завсарлаад дараагийн номнуудаа хэвлэсэн байна. Тэр завсрын жилүүдэд та уран зохиолоос хол хөндий байсан гэсэн үг үү? -Бараг л утга зохиолын амьдралаас хол байсан. Ер нь нэг тийм эргэлзээтэй үе байсан гэх юм уу даа.
-Ахуй нийгэмтэй холбоотойгоор уу? -Нэг их нийгэм, цаг үетэй хамаатай холбоотой гэхээсээ илүү П.Батхуяг гэдэг хувь хүнтэй холбоотой байсан юм. Би ер нь бага зэрэг эргэлздэг байсан л даа. Энэ утга зохиолын салбарт шилдэг бүтээл бүтээж чадах уу, магадгүй зүгээр хоёрдугаар зэргийн эсвэл сонирхогчийн түвшинд яваад байх нь хэрэгтэй ч юм уу гэж өөртөө асуулт тавиад эргэлзсэн, тээнэгэлзсэн үе байсан. Гэхдээ тэр үеэ би харьцангуй бүтээлч өнгөрөөсөн. Уншъя л гэж бодсон. Ер нь өөрийгөө Монголын утга зохиолыг цэгцтэй уншаагүй болохоо анзаарч, дээр нь дэлхийн утга зохиолыг харъя гэж бодоод нэлээд уншиж, судалсан. Хэдэн жил тиймэрхүү байдлаар өнгөрч яваандаа өөртөө бага багаар итгэж, орон зай байгаа гэж үзэн эргэлт буцалтгүйгээр уран зохиол гэдэг их сав руу өнгийсөн. Одоо анзаарахад тэр завсар үеийг их бүтээлчээр өнгөрүүлж, бага ч атугай өөрийгөө таньж мэдсэн гэж боддог шүү.
-Тэр үеэс л эхлэн уран зохиолын бүх төрлөөр бичье гэж боджээ. -Тэгж л бодсон. Уран зохиолын зөвхөн нэг төрлөөр нь бичнэ гэдэг хувь хүнээс байгаль хийгээд ураг удмын, оюун санааны хүчтэй өгөгдөхүүн шаарддаг юм байна гэж ойлгосон л доо. Дан ганц яруу найраг бичээд түүгээрээ утга зохиолын түүхэнд мөр үлдээнэ гэдэг өндөр өгөгдөхүүнгүй л бол хүнд ямар ч боломж байхгүй гэдгийг анзаарсан гэх үү дээ. Нөгөө талаас өнгөрсөн зууны дэлхийн сайн зохиолчид утга зохиолын бүх төрлөөр жигд бичдэг байжээ. Набаковын л гэхэд зохиолуудаас нь илүү уран зохиолынх нь лекцүүдийг унших дуртай. Тэр чинь угтаа уран зохиол жинхэнэ мэргэшил болсныг харуулаад байгаа юм. Тэгээд л шүлгээс гадна шүүмж, өгүүллэг, эсээ, тууж, роман ч бичсэн. Жүжгийн зохиолыг ч оролдож байна. Энэ арваад жилд уран сайхны орчуулгаас бусдыг хийх гэж оролджээ. Орчуулга үнэхээр хэцүү даваа юм билээ. Нөгөө талдаа үнэндээ миний хэлний боловсрол дутсан л даа. Цөөн тооны шүлэг, өгүүллэг орчуулах гэж оролдож байлаа. Даанч ичээд больчихсон.
-Д.Батбаяр гуай дэлхийн уран зохиолын хэмжүүр нь үргэлжилсэн үг тэр дундаа роман гэж хэлсэн байдаг. Үүнтэй санал нийлдэг үү? -Роман, жүжиг хоёр бол яах аргагүй хүний хүч тамир, оюун ухаан, бодол бололцоо бүгдийг шалгадаг. Үнэхээр роман бичиж байгаа зохиолч бол оюуны хүчийг маш ихээр зарцуулдаг болов уу. Жүжиг ч бас ялгаагүй. Хэцүү нарийн төвөгтэй, амьдралыг таньж мэдсэн байх шаардлага гээд олон зүйл нэхэгдэнэ. Тэгэхээр Д.Батбаяр багшийн хэлсэнтэй санал нийлж болно. Бодоод үзэхэд, хүн төрөлхтний дунд 100 сод зохиолч байлаа гэхэд тэдгээрийн дунд яруу найрагчид цөөхөн. Хэт онцгой, байгалиас яруу найраг бичих өндөр өгөгдөхүүнтэй учраас тэд гараад ирчихсан байгаа юм. Тийм онцгой хувь тавилан цөөхөн хүнд л оногдоно биз дээ? Тэгэхээр яруу найрагчид тийм 100 зохиолчид дунд 10 ч юм уу байх жишээтэй. Гэтэл цаанаа бол утга зохиолыг бүтээж байгаа гол хүмүүс нь романчид, жүжгийн зохиолчид байгаа юм.
-Нэгэн үе танай үеийн хэсэг залуус Монгол утга зохиолын өв уламжлалд сэтгэл дундуур байдгаа илэрхийлж, нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэр нь өөрөө Монголын утга зохиол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх болоогүй гэдгийг илэрхийлж байсан санаа байх?-Нэг талдаа тийм. Бидний оюун санааны түвшин бол хүн төрөлхтний утга зохиолын сэтгэлгээний түвшинтэй дүйх болоогүй байсан. Одоо ч нэг их тийм өндөр түвшинд очсон гэж бодохгүй байна. Яагаад гэвэл бид чинь үндэсний онцлогоос болоод бас хэт үзэл сурталжсан байдлаас болоод олон жил хоцрогдмол явлаа шүү дээ. Гэхдээ тэр цаг хугацаанд огт юу ч хийгээгүй, үхмэл байсан гэж хэлбэл утга учиргүй зүйл болно. Бид үндэсний утга зохиолын боломжийн хэмжээний өв санг бүтээж чадсан. Түүнийг яагаад ч үгүйсгэх аргагүй. Мэдээж монгол хэлт уран зохиол ямар нэг хэмжээгээр, тодорхой хурдаар урагшилж л байсан. Тэр хэмжээгээр хөгжиж байжээ. Харин 90-ээд онд үндэсний утга зохиолын өв сангаа эргээд харах шаардлага үнэхээр гарсан байсан уу гэвэл байсан. Нийгэм, үзэл санаа, үнэт зүйлс бүхлээрээ өөрчлөгдөж, бид утга зохиолын ямар өв үлдээж, юу бүтээв ээ гэтэл бас л хэцүү дүр зураг харагдсан шүү дээ.
-Утга зохиолыг би хувьдаа хувь хүний үйл хэрэг гэж боддог. Гэтэл чанарын хувьд ямар үнэлэмжээр юм бүү мэд, мэргэжлийн зохиолч гэж яриад байдаг. Нэршлийн хувьд ийм байгааг хэрхэн тайлбарлах вэ. Сонирхогчийн зохиолч гэх ойлголт бас байх уу?-Албан ёсны ойлголтоор тайлбарлавал мэргэжлийн зохиолч гэж утга зохиолын боловсролтой, системтэй мэдлэгтэй хүнийг хэлж болно. Дээр нь бүтээгч байх ёстой. Энэ хоёр хэмжүүрээр авч үзвэл мэргэжлийн гэдэг ойлголт гарч байгаа юм. Нөгөө талаас урлаг ч бай, нийгэм шинжлэх ухаан, ер нь бүх салбарт зайлшгүй мэргэшихийг шаардаад байгаа. Үнэхээр утга зохиолын салбарт зүтгэмээр байвал мэргэших л ёстой болж байна. Зүгээр сонирхоод, завсар зайгаар хийдэг байх юм бол оюун санааны шалгуурт нийцэх бүтээл гарах нь хэцүү л дээ.
-Манайд тэгвэл мэргэшиж чадаж байна уу. Туурвигчид бараг л бүгд сэтгүүлч гэсэн давхар мэргэжилтэй. Хос морьтой хүмүүс л үүгээр түүгээр манаргаад яваа юм биш үү.-Үнэн. Бүгд л ямар нэг давхар ажил хийнэ. Түүнийхээ завсар чөлөөгөөр л юмаа бичиж байна ш дээ. Тэгэхээр утга зохиол дандаа хоёрдугаарт тавигдчихаад байна л даа. Цөөхөн зохиолчдын хувьд хийж байгаа үндсэн ажил нь уран зохиол байгаа юм. Эндээс үүдээд зарим хүмүүс юу гэдэг гэхээр, “Хоёрдугаар ажил бол ямагт хоёрдугаарх л байдаг юм аа. Тийм учраас уран зохиолын шилдэг сайн бүтээл бичигдэхгүй. Яагаад гэхээр гарын үзүүрээр хийдэг ажил биш. Хүн хувь тавилангаа, амьдралаа, үйл хэргээ, цаг хугацаагаа зориулж байж шилдгийг бүтээдэг” гэж хэлдэг. Үнэний ортой үг. Гэвч нэгэнт амьдарч яваагаас хойш амь зуух гэж нэг том ажил бас байна.
-Энэ ойлголт бараг л бүрэн дүүрэн үнэн үг байх. Тэгэхээр утга зохиолын үйл хэргийг нэгдүгээрт болгохын тулд хийх зүйл юу байх вэ. -Олон зүйлээс шалтгаалж байгаа юм. Нэгдүгээрт, нийгмийн амьдралд зарим зүйлс асар бүрхэг байна. Их тодорхой болох ёстой. Жишээ нь, үнэхээр мэргэшсэн зохиолч бүтээлээ бичээд, тэр нь хэвлэлийн газруудын сонголтоор хэвлэгдээд борлуулалт хийгээд, менежментийг нь өөр баг аваад явдаг болох хэрэгтэй байгаа юм. Зохиолч хүн зөвхөн зохиолоо л бичнэ гэсэн үг. Дээр нь түүгээрээ зохиолч бодитой хэмжээний эдийн засгийн ашигтай ажиллаад явах тогтолцоо хэрэгтэй. Одоо бол хэвлэлийн газрууд зохиолчоос шууд мөнгийг нь аваад ном хэвлээд өгчихөж байгаа юм. Зохиолч юу хийж байна гэхээр яг нарийндаа бол худалдагч, борлуулагч, менежер хийж байна. Халааснаасаа мөнгөө гаргаад хэвлүүлчихэж байна. Тэгэхээр эрсдэлтэй байгаа биз дээ. Энэ харилцаанаас болж манай зохиолчдын ур чадвар өсөхөд саад учирч байгааг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, үндэсний утга зохиолын талаар барих ямар ч бодлого алга. Төрөөс ямар сарын 21 мянган төгрөг нэхэж байгаа биш. Зүгээр л бодлогын хувьд дэмжлэг л хэрэгтэй байна.
-Цаг хугацааны хувьд хэр удаан төлөвших тогтолцооны тухай бид хоёр яриад байна вэ?-10, 20 жил гээд шууд хэлчих хэцүү байна. Үнэндээ одоо бид оюунлаг нийгэм гэхээсээ илүү оюунлаг зэрлэгшил рүү яваад байна. Яагаад ингэж хэлээд байна гэхээр харахад бидэнд оюунлаг зүйл бүтээх эрмэлзэл байгаа. Тэгсэн мөртлөө цаад харилцаа нь зэрлэг болчихсон. Нэг үгээр бол мөлжлөгийн капитализмыг бид туулж байна. Оюуны алив үйл хэргийг дэмжихээс илүү эдийн засгийн ашиг тэргүүнд байна.
-Зохиолч хүний тухай хэвшмэл төсөөллүүд зөндөө л байдаг. Таныхаар зохиолч хүн энэ нийгэмд хэн байх ёстой вэ? -Д.Батбаяр багш надад нэг удаа ингэж хэлсэн. “Би бол насаараа зохиолч явж байна. Яагаад гэвэл би автобусанд эрх чөлөөтэй, гудамжинд дураараа явж байна. Би бичихийн тулд хүмүүсийг, нийгмийн амьдралыг чөлөөтэй ажиглах хэрэгтэй биз дээ. Хэрвээ чи нэр алдартай болчихвол бусдыг ажиглаж чадахаа болино. Учир нь бусад хүмүүс чамайг ажигладаг болчихно” гэсэн. Үнэн шүү дээ. Хэрвээ тэгвэл автобусанд ч чөлөөтэй явж чадахгүй. Хүмүүс чиний нүүр ам, хөмсөг сормуусыг чинь таньдаг болчихоор миний гутал ямар байгаа бол, миний үс зүс яасан бол гээд өөрийгөө цэнэж эхэлнэ. Тийм бодолд эзлэгдсэн хүн бусдыг анзаарахгүй. Бүхэлд нь хэлбэл чи хэрвээ зохиолч болохыг хүсч байгаа бол нэр алдарт дурлаад байх нь утга учиргүй юм л даа. Тэгэхээр зохиолч хүн ийм чанартай байх ёстой. Аан, зүгээр зохиолч биш шоучин болъё гэж бодож байгаа бол өөр хэрэг. Энэ нийгэмд бол минийхээр зохиолч бол гол нь бүтээгч байх ёстой. Чиний тухай чи өөрөө биш бусад хүмүүс л ярьж байг.
-Та СУИС-д багшилдаг. Оюутнууддаа ч бас ингэж ярьдаг уу?-Одоо тэгээд би ийм л зүйл ярьдаг болохоор миний хэлж ярьж байгааг сонсож л байгаа байлгүй дээ. Ер нь урлагт ил байх мэргэжил, далд мэргэжил гэж байгаа юм. Манайхан үүний ялгааг мэддэггүй. Би тэгж л боддог. Жүжигчин, дуучин хүн бол хүссэн хүсээгүй олонд ил. Гэтэл найруулагчид ил байгаад яах юм. Зохиолчид ч бас. Цаанаа байгаа үйл хэргийнх нь шугам нь “Чи цаанаа байх ёстой хүн шүү дээ” гээд илэрхийлээд байна шүү дээ.
-Манайхан бүгд ил яваад байдаг.-Тийм (инээв). Манайхан яаж байна гэхээр нэг жүжиг найруулчихаад л жүжигчнээсээ илүү найруулагч нь яриад яваад байдаг. Уг нь бол хүмүүс тэр зохиолч, найруулагчийн жүжгийг үзээд л боллоо шүү дээ. Ярьж тайлбарлаад байх ямар ч хэрэг байхгүй. Зохиолч ч гэсэн зохиолоо бичээд гаргаад тавьчих. Хүн уншвал уншина л биз. Гэтэл “Би үүнийг ингэж бичлээ” гэх шаардлагагүй. Харин би ийм үзэл санаатай зохиолч боловч үйлийн үрээрээ багш хүн. Хүссэн хүсээгүй ил хүн. Үнэндээ нусгай багуудаас нь эхлээд овоо учраа олох хүртэл бүх насныханд уран зохиолын хичээл заалаа. Би уран зохиолын мундаг мэдлэг боловсролтой гэж өөрийгөө хэлэхгүй. Надад гэхдээ одоохондоо ямар ч уран зохиолын багшид байхгүй нэг зүйл байна. Монголын боловсролын бүх түвшинд уран зохиол заасан туршлага, зөвхөн Батхуягийн гэх заах арга барил. Энэ бол миний мэргэжлийн үнэт зүйл. Би хаана ч хэлнэ. Тэр л үүднээсээ хааяа сэтгүүлчидтэй хальт уулзчихаад байдаг юм. Сонин энэ тэр дээр нүүрээ матарлачихдаг гэмтэй. Түүнээс биш зохиолчийн хувьд би заавал бичсэн зохиолоо тайлбарлаад байхыг хүсдэг ч үгүй, албагүй. Тэртээ тэргүй чи номоо оюун санааны ертөнцөд гаргаж тавина. Чамаас шалтгаалахгүйгээр чиний бичсэн зүйл өөрийн хувь тавилангаар цаашид амьдарна.
-Зөвхөн утга зохиол бус манай урлагт дэлхийн жишгээс гадуурх ямар нөхцөл байдал үүсчихээд, цаашид хөгжихөд саад болоод байна вэ? -Яг манай өнөөгийн урлагийн харилцаанд юу дутагдаад байна гэхээр урлагийнхан бие биенээ сайн танихаа байсан, хэн нь хаана юу хийгээд байгааг харуулах нэгдмэл харилцаа байхгүй болсон. Найруулагчид юу гээд байна гэхээр зохиол олдохгүй байна гээд байдаг. Гэтэл ямар нэг хэмжээгээр Монголын зохиолчид жүжиг, кино бичээд л байна. Найруулагч, зохиолчийн хооронд оюуны ямар ч харилцаа байхгүй болсон. Уг нь бол театр олон уран бүтээлчийн цогц үйл хэрэг. Тэнд жүжгийн зохиолч, жүжигчид, найруулагч, тайзны зураач гээд бүгд байх ёстой. Кино ч бас тийм нийлмэл урлаг. Гэтэл бие биенээ таньж мэдэхгүй, харилцаа байхгүй юм чинь зохиолч найруулагч хоёр яаж хамтарч бүтээл хийх юм бэ. Одоо бол зохиолчид ч жүжиг үздэггүй. Найруулагчид ч ном уншдаггүй. Энэ байдлыг засах нэг л арга байгаа. Сургалтаар буюу боловсролоор засна. Яах вэ гэхээр СУИС-д кино, жүжгийн зохиолч, найруулагч, урлаг судлал, шүүмжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Ингэснээр бүгдийг нь ойртуулах, нэгдмэл цогц харилцааг нь бий болгох боломжтой.
Хар ухаанаар бодоход л зохиолч, найруулагчийн ангийн оюутнууд бие биенээ таньж мэддэг болно. Найзалж нөхөрлөнө. Хожим тэд бүтээл туурвил хийнэ гэхээр бидэн шиг шилээ маажаад зогсохгүй. Би бол жишээ нь театрын найруулагч нарыг таньдаггүй.
-Зүс танина...-Тийм. Найруулагчид ч намайг мэдэхгүй. Тэгэхээр яаж бид уран бүтээлч харилцаа өрнүүлэх вэ дээ. Үүнийг бодоод үзэх юм бол залуу үедээ боломж олгохын тулд сургалтын түвшинд нь тэдгээр хүмүүсийг нэг дор төвлөрүүлээд явбал үр дүн нь өөр гарна. Тиймээс л тайз дэлгэцийн урлагийг бүтээдэг бүх мэргэжилтнүүд СУИС дээр бүрэн утгаараа төвлөрч байна. Өмнө нь бол тус тусд нь энд тэнд бэлтгээд театрынхан өөрсдийгөө л таньдаг, зохиолчид нь зохиолчдоо таньдаг, харьцдаг байсан. Одоо ч тийм л байгаа. Ер нь урлаг бүтээе, дэлхийн түвшинд ярих кино, тайзны бүтээл хийнэ гэвэл энэ л жишгээр явах учиртай. Дээр нь би боддог юм. Манай урлагийн сургуулиуд багш авахдаа өөр өөр өнцөг, урлагийн үнэлэмжтэй хүмүүсийг сонгоосой. Манайд бол яадаг гэхээр “За манай төгсөлтөөс нөгөө хэнийг авъя. Их аятайхан хүүхэд байгаа юм” гээд авчихдаг. Тэгэнгүүт нөгөө ажилд орсон шавь буюу залуу багш оюутнууддаа багшийнхаа ярьсныг л яриад байдаг. Бүр 10, 20 жил заасан лекцийг дараагийн багш нь заагаад л яваад байгаа юм.
-Багш нар арга барил, урлагийн талаарх үзэл бодлын хувьд олон талт байснаар оюутнууд илүү хөгжинө гэж үү. -Тийм, одоо бол нэг л шугамаар яваад байна. “Жүжиг бол ийм юм аа” гээд бүх багш нь заагаад байдаг. Нэг багш орж ирээд “Кино зохиол гэж нэг ногоон юм байдаг юм” гээд ярихад дараагийнх нь багш “Яг нарийндаа кино бол цэнхэр юм” гэдэг ч юм уу. Оюутнуудын оюун санаа хөгжих, дэвших, задрахад хэрэгтэй биз дээ. Тэр л үүднээс нэгэн хэвийн өнгө төрхтэй онол биш олон үзэл бодлын олон өнцгүүд урлагийн сургуулиудын сургалтад нэвтрэх ёстой. Тэгж байж хүүхдүүд задарна. Одоо бол бид хангалттай ном ярилаа шүү дээ, хө. Номноос л хичээлээ заагаад байдаг. Чи мэргэжлийн сэтгүүлч хүн. Гэтэл танай багш нарын зааж байсан зүйлүүдийг сэтгүүлзүйн хэдэн ном сугалахад л олчихож байгаа юм. Миний зааж байгаа уран зохиолын тэр олон зохиолчийн намтар гэхэд л оюутнуудад зориулсан гарын авлага дээр байж л байгаа. Оюутнууд тэнд цагаа үрээд, төлбөрөө төлөөд л суугаад байдаг. Тэгээд төгсөөд гартал багшийнх нь дөрвөн жил заасан юм нь нэг номон дээр байж байвал гунигтай юу.
- Сэтгүүлзүй, утга зохиолын боловсрол бол одоо тэгээд үр дүнгүй болоод байна гэж үү? -Би ойлгохдоо энэ хоёр салбар бол хамгийн хоцрогдонгуй явж байгаа. Яагаад гэхээр тэр сэтгүүл, утга зохиолын сургуулиудад түрүүний ярьдаг олон өнцөг гээч зүйл байхгүй. Яагаад гэвэл нэг багшийн ярьсныг дараагийн багш яриад “Багшийн багшийн багш аа, миний хайртай Ленин багш аа” гэдэг шиг юм болоод байна. Лениний шавь нар л яваад байна гэсэн үг биз дээ. (Инээв)
-Манай сургуулиуд тэгж нэг чиглэлээр олон багш аваад байх боломж нь хэр байдаг юм бол доо?-Хамгийн гол нь наадах чинь. Жишээ авъя л даа. За Монголын утга зохиолын хичээлийг Батхуяг зааж байна. 1920-1930-аад оны үеийн уран зохиолыг нэг семистерт оюутнуудад уншина. Тэр нь 20 цаг байдаг ч юм уу. 40-50-иад оныхыг бол Есөн-Эрдэнэ заана гэдэг ч юм уу. Ийм байх ёстой байтал одоо бол бид 1920-1990 оны уран зохиолыг нэг багш бүгдийг нь туучихаж байгаа юм. Ийм байхаар багш гуай өөрийн өнцгөөс, өөрийн уншсан, өөрийн хайртай зохиолчдыг л ярина. Нөгөө олон тал өнцөг байхгүй. Нэг л шугам гээд байгаа чинь энэ шүү дээ.
-Багш хүн заагаад байна уу, уншигч хүн хичээл заагаад байна уу гэж үү?-Харин тийм. Хамгийн гол нь бас энэ л юм даа. Үндсэндээ манай энэ боловсролын салбар бол оюутнуудыг яг багшийн гарт л оруулчихаад байгаа юм. Сургалтын хувьд ийм л бодолтой байна даа. Гэтэл оюутнуудад шинэ мэдлэг мэдээлэл, үзэл хандлагыг мэдэх юмсан, сонирхолтой багш байгаасай гэсэн эрмэлзэл өндөр байна.
Ямар ч байсан миний хувьд тогтсон хэв маягийг өөрчилж, аль болохоор өөрсдийгөө чөлөөтэй байлгах тийм л орчин руу чиглүүлье гэсэн зорилгоор энэ кино, жүжгийн зохиолын гэсэн мэргэжлүүдийн хүүхдүүдтэй ажиллаад байна. Дашрамд нэг зүйлийг хэлэхэд ном уншихаа больчихсон энэ цаг үед бол яг нарийндаа хамгийн их нийтэд хүрч болох, хүмүүсийг сэхээрүүлэх төрөл бол кино, жүжиг хоёр байна. Чи бод л доо, яагаад 30-аад онд манай бүх зохиолчид жүжиг бичсэн юм. Нийтээрээ бичиг үсэггүй байсан шүү дээ. Хэчнээн ном хэвлээд ч хүмүүс уншиж чадахгүй юм чинь. Тэгэнгүүт “Харанхуй Засаг” ч юм уу “Учиртай гурван толгой” ч юм уу тоглоход түүнийг үзсэн нийгмийн олонх бол шууд л хүлээж авсан. Тэгэхээр энэ тайз, киноны урлаг илүү нөлөөтэй. Одоо ч хэвээрээ. Цаашдаа ч тийм байх биз.
-Тэгэхээр таны зорьж байгаагаар бол урлагийн чиглэлийн боловсон хүчнүүд нэг газраас гарч ирснээр урлаг хөгжинө. Үүнтэй зэрэгцээд утга зохиол ч бас хөгжих учиртай юм байна. -Тийм. Нэг салбар нь тэргүүлэх чиглэлтэй бол бусад салбар нь түүндээ чирэгддэг. Утга зохиолын төрлүүдийг харахад хэсэг нэг төрөл нь түрээд, аажимдаа буурч эргэн тодордог байсан. 1960-аад оныхон байна. Гайхалтай яруу найрагчид гарч ирсэн. Ямар олон уншигчтай, ямар нэр хүндтэй байлаа даа. Гэтэл 1970-аад оны дундуур манай хүүрнэл зохиолчид гарч ирсэн. Дараа нь 1990-ээд оноос яруу найраг дахин мандсан. Зөвхөн энэ ч бус нэг хэсэг манай театрууд маш хүчтэй байлаа. Ингээд нэг ээлж дараатай яваад байна. Жаахан сонин юм ярихад нийтийн дуунд манайхан нэг хэсэг яаж хошуурч байлаа. Одоо яаж байна. Түүнтэй л адил. Гэтэл одоо эргээд юм өөр болж байна. Урлагийн төрөл зүйлүүдийн хувьд одоо ээлж ёсоор бол кино урлагт эргэлт гарах ёстой.
Т.Есөн-Эрдэнэ
time.mn
П.Батхуяг: Ном уншихаа больсон энэ цаг үед кино, жүжиг хоёр л хүнд хүрнэ
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
“iPhone 15” хэт халах доголдол илэрсээр байна 20:58 “Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
“Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
»»
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ 20:49 "Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 19:57 “Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
“Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Нээлттэй Өвөр Монгол- 4 19:00 2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
»»
15 настай дагавар охиноо зургаан жил хүчирхийлсэн байж болзошгүй хойд аавыг цагдан хорьжээ 18:18 Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
»»
Ногоон Өвөр Монгол- 5 16:24 2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
»»
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 16:14 Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
НҮБ: Дэлхий даяар хоногт тэрбум хоол хаягдаж байна 13:45 НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
»»
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6 13:32 Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
»»
Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч "Бүх ард түмний хуралдай"-г зарлан хуралдуулна 13:32 Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 13:04 15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
Өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна 12:24 Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
»»
Малдаа яваад сураггүй болсон 82 настай хоёр иргэнийг эрэн хайж байна 12:08 Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
»»
Төсвийн мөнгийг төлүүлье 12:07 Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Импортын гурил, малын тэжээлийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ 12:00 УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа 10:53 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
»»
Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа 10:42 Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт 10:38 ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
»»
Эмээлтийн өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр үлдээлээ 10:29 Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
»»
БШУЯ: Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс хасна гэдэг нь худал 10:14 Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
»»
Нийслэлийн 976 барилгын 206 нь л газар хөдлөлтөд тэсвэртэй гэх дүгнэлт гарчээ 10:04 Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
»»
Хүнсний ногооны дотоодын хангамж 2023 онд 85 хувьд хүрсэн 09:47 Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
»»
Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” нээгдлээ 09:45 ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
»»
Төрөөс элэгний Д вирусын халдвартай иргэдийн зардлыг даана 09:26 Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
»»
Яруу найрагч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө 19:58 Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
»»
И Монголиад дараах 7 үйлчилгээг нэвтрүүлэхэд БЭЛЭН БОЛЖЭЭ 19:57 Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр эрүүл мэндийн үйлчилгээний цахимжилтын хүрээнд
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр эрүүл мэндийн үйлчилгээний цахимжилтын хүрээнд
»»
Өвчтэй хүүхдийн зураг ашиглан 10 дансаар залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 19:44 Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэдийн
Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэдийн
»»
Явган хүний зам хааж, барилгаа өргөтгөсөн компанид зам чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ 19:06 “Тэнгис” кино театрын ойролцоо явган хүний зам хааж өргөтгөл барьсан талаарх зураг цахим орчинд нийтлэгдэж,
“Тэнгис” кино театрын ойролцоо явган хүний зам хааж өргөтгөл барьсан талаарх зураг цахим орчинд нийтлэгдэж,
»»
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 99 Азийнх байна 19:05 2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
»»
Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа 18:57 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
»»
“АРД" КИНО ТЕАТР: Хэний өмч вэ? 17:54 Одоогоос гурван жилийн өмнө соёлын өв болсон "Ард" кино театрын барилгыг нураах гэж байгаа тухай яригдаж эхэлсэн.
Одоогоос гурван жилийн өмнө соёлын өв болсон "Ард" кино театрын барилгыг нураах гэж байгаа тухай яригдаж эхэлсэн.
»»
Зовхины дээд, доод тал татах нь жаргал, зовлон дагуулдаг гэж үнэн үү? 17:06 Нүдний зовхи татах нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм.
Нүдний зовхи татах нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм.
»»
Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна 16:14 Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа.
Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа.
»»
Авто угаалгын газар үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж, амиа алджээ 15:07 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
»»
Хөгжлийн Банкны хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгоогүй 14:56 Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулах тул худал мэдээлэхгүй байхыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхаарууллаа.
Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулах тул худал мэдээлэхгүй байхыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхаарууллаа.
»»
Авто угаалгын газар үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж, амиа алджээ 14:32 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
»»
Үйлдвэрүүд үхсэн малын мах бэлтгэсэн нь тогтоогдоогүй. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлсэн 14:28 Энэ талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас тодруулахад "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл албан бус, ташаа мэдээлэл байна.
Энэ талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас тодруулахад "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл албан бус, ташаа мэдээлэл байна.
»»
Ч.Хүрэлбаатар: Би генийн шинжилгээгээ хийлгэчихсэн. Хариугаа удахгүй тавина 13:16 2024 оны эхний өдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг "Хятад хүний удам" гэх утгатай мэдээлэл гарсан байдаг.
2024 оны эхний өдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг "Хятад хүний удам" гэх утгатай мэдээлэл гарсан байдаг.
»»
“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана" гэнэ үү 13:14 Өнөөгийн эрх баригч гурван нам Монгол Улсыг Баялгийн сантай болгохоор гар барьсан. Хуулийг нь энэ хаврын чуулганаар
Өнөөгийн эрх баригч гурван нам Монгол Улсыг Баялгийн сантай болгохоор гар барьсан. Хуулийг нь энэ хаврын чуулганаар
»»
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж МИАТ-ийн нислэгүүд хойшилжээ 10:29 Нийслэл хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж буй. Үүний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны
Нийслэл хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж буй. Үүний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны
»»
Хүүхдээ хайхрахгүй, дарамталсан бол эцэг, эх байх эрхийг 6 сараар ХАСНА 10:15 Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний
»»
Хөшигийн хөндийн хурдны замд 17 машин мөргөлдөж, замыг ХААЛАА 09:59 Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх
Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх
»»
Чингэлэг ачсан хөлөг гүүр мөргөж, 6 хүн сураггүй боллоо 09:55 АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
»»
Нисэх буудал хүрэх хурдны зам дээр осол гарсан тул ЗАМ ХААЛАА 09:52 Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас "Чингис Хаан" олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарсан
Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас "Чингис Хаан" олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарсан
»»
Засгийн газар хуралдаж байна 09:27 Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр /2024.03.27 /-ийн хуралдаанаар
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр /2024.03.27 /-ийн хуралдаанаар
»»
Гүүр нурж, гол руу унасан зургаан хүнийг амь үрэгдсэн байх магадлалтай гэж үзлээ 19:31 Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 99 Азийнх байна 19:05 2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
»»
Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна 10:33 Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
»»
Чингэлэг ачсан хөлөг гүүр мөргөж, 6 хүн сураггүй боллоо 09:55 АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
»»
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнгийн түвшинд хүрчээ 15:50 Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
»»
АНУ түдгэлзсэнээр НҮБ-ын Аюулгүй Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа 09:25 Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
»»
Украины далбаан дор Оросын эсрэг жагсаал зохион байгуулсан Монголын “идэвхтнүүд”-ийг ч терроризмыг дэмжигчид гэж тооцох нь зүйтэй гэв 08:45 ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
»»
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "цуст, зэрлэг террорист халдлага Украины оролцоотой" гэж мэдэгдлээ 16:08 Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
»»
АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гуравдахь удаагаа дараалан хүртлээ 14:53 Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
»»
"Исламын улс" бүлэглэлийн Москвад халдсан шалтгаан 13:44 ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
»»
Ирланд улс түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдыг томилжээ 11:44 Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
»»
Халдлагад буруутгагдаж буй дөрвөн этгээдийг цагдан хорьжээ 11:24 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 25. /TASS/. Москва хотын Басманный дүүргийн шүүх “Крокус”-т террорист
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 25. /TASS/. Москва хотын Басманный дүүргийн шүүх “Крокус”-т террорист
»»
ОХУ-д ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН СЭЖИГТЭН: Нэр, овоггүй хүн над руу бичиж, мөнгө амласан 11:21 ОХУ-ын нийслэл Москва орчмын Красногорск хотын “Крокус сити холл”-д зэвсэгт этгээдүүд гал нээж, амиа алдсан хүний тоо 133 болж, 140 хүн шархадсан эмгэнэлт явдал болсон.
ОХУ-ын нийслэл Москва орчмын Красногорск хотын “Крокус сити холл”-д зэвсэгт этгээдүүд гал нээж, амиа алдсан хүний тоо 133 болж, 140 хүн шархадсан эмгэнэлт явдал болсон.
»»
Алан хядах ажиллагаа ба Орос 11:21 Москвагийн Красногорск хотын "Крокус сити холл" концертын танхимд 22-ны баасан гаригийн орой террорист халдлага болж,
Москвагийн Красногорск хотын "Крокус сити холл" концертын танхимд 22-ны баасан гаригийн орой террорист халдлага болж,
»»
Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ 09:25 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»