|
|
|
|
Хятад, Оросын тэргүүнүүд давхилдсан Монгол оронд юу болох гээд байна? |
|
|
|
|
|
Хятад, Оросын тэргүүнүүд давхилдсан Монгол оронд юу болох гээд байна?
2014-09-03“Орос,Хятадын завсар дахь Монгол Улс 1990-2014 он” ном саяхан хэвлэгджээ. ГХЯ-нд хөршүүдтэй харилцах газар хэлтсүүдэд олон жил ажиллаж байсны хувьд ахмад дипломатч Б.Баасансүрэн өөрийн ажил, амьдралын туршлага, ажиглалт дүгнэлтэд тулгуурлан амьд агаад сонирхолтойгоор бичжээ. ОХУ, БНХАУ-тай цаашид хөгжүүлэхэд өөрийн санал бодлоо нэмэрлэсэн уг номыг ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар олон жил ажилласан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Ёндон хянан тохиолдуулсан юм байна.
Хоёр хөршийн тэргүүнүүд ээлж дараалан ирж байна. Хятадын даргынх хийгээд энэ өдрүүдэд Монголд ирэх Оросын дээд хэмжээний айлчлалын ач холбогдол нь юу байх бол хэмээн Б.Баасансүрэнгээс асуужээ.
Тэрээр уг асуултад хариулахдаа “Саяхан урд хөршийн Си даргын айлчлалын их үр дүнтэй болов. Манай талаас хүсэн хүлээсэн бүхэн бараг ёсоор болов гэлтэй. Хятад “Монгол хөгжлийн темпийг цаашид хадгалахад үндсэн эх үүсвэр болж туслахаар боллоо. Гадны хөрөнгө оруулалтаар цангасан өнөөгийн нөхцөлд монголын эдийн засгийн сэргээх, сэлбэх гарц нэээгдэж байна. Худалдааны хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэх, Хятадын нутгаар дамжин транзит тээврийг нэмэгдүүлэх, Зүүн хойд Хятадын далайн боомтуудаар дамжин далайд гарч ашиглахыг монголчуудад зөвшөөрч, хөрөнгө оруулалтын багц тохиролцоонд гарын үсэг зурсан. Хөрөнгө оруулалт, дэд бүтэц, санхүү гэсэн харилцан хамтран ажиллах гурван гол салбараа хоёр улс тодорхойллоо.
В.Путин ерөнхийлөгч дан ганц Монголыг зорин гараагүй. Тэрээр Якутск, Алтай хязгаар гэх мэтийн дорнодын мужуудын ажил байдлыг газар дээр нь шалгаж зааварлах зэргээр улс орны дотоодын нөр их ажлаа элбэн тохинуулах завсараараа Монголд зургаан цаг буугаад мордох нээ. Том гүрний алсыг харсан стратегич агаад ажил хэрэгч удирдагч тэрээр Халх голын ялалтын ойн баярт голлон оролцон гар барьж зураг авахуулах төдийгээр саатах гэж ирж буй нь лав биш байна.
Си даргын айлчлалын үер улс төрийн том асуудлууд хөндөгдсөн бол ОХУ ч гэсэн эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна улс төрийн асуудлуудад томоохон ач холбогдол өгөх нь тодорхой байна. Гурван талын уулзалт хийх тухай Элбэгдорж Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал бий. Си дарга үүнийг дэмжив. Харин Оросын тал Монголоор дагнасан нэрт эрдэмтдээрээ дамжуулан Путинийг ирэхийн өмнө уг асуудлаар байр сууриа илэрхийлж байна уу гэлтэй. ОХУ-аас Монголтой харилцах асуудлаарх бодлогыг тодорхойлж, гол зөвлөмжийг өгч байдаг гол газруудын нэг нь Оросын ШУА-ийн Алс Дорнодын болон Дорно дахины институтууд билээ. Алс Дорнодын институтын орлогч захирал, проф, Монголын асуудлаарх гол эксперт С.Лузянин энэ наймлугаар сарын 29-нд “Лента.ру”-д өгсөн яриандаа, “Гурван талын ийм механизм тогтвол уг нь нэн чухал байгаа юм. Тэгвэл Монголын “Гурав дахь хөршийн бодлогыг нь үр өгөөжтэй хязгаарлан барихад Орос, Хятад хамсан байр сууриа нэгтгэж авна. Монголын хувьд ч бас хоосонгүй үлдэж Хятад, Оросын зах дээр бараа бүтээгдэхүүнээ татвар шимтгэлгүй нийлүүлэх боломжтой болно. (Формирование подобного треугольника чрезвычайно выгодно всем трем его участникам. РФ и КНР могут более эффективно сдерживать активность “третьей силы” на монгольском направлении, наращивая и координируя свою монгольскую политику. Для Монголии появляется реальная возможность в будущем доставлять свою продукцию без пошлин и квот на российский и китайский рынки). Европын Холбоо, Австралиас ОХУ-д нийлүүлэх хүнс, маханд хязгаар хориг тавиад байгааг ашиглан энэ орон зайг Монгол нөхөх гэсэн хүсэлтэй ч Оросын тал нэг их бэлэн бус байгаа. Учир нь, “Монголын тал цөөнгүй удаа тоглоомын дүрмийг өөрчлөх эсвэл бүр биелүүлэхээс татгалзах зэргээр хүлээсэн үүргээ заримдаа биелүүлдэггүй ирсэн зэрэг нь нөлөөлөх байх”. Монгол ОХУ-д 70 сая ам.долларын бараа экспортлож 1.6 тэрбум ам.долларын шатахуун авч Оросоос авч, худалдаа нь асар их тэнцвэргүй болж байгаа” гэжээ. Үнэндээ эрдэс түүхий эдээ ургаш алдагдалтай, хямд боловч борлуулж олсон хэдэн ногооныхоо 80 шахам хувийг бензинд өгч ирсэн манай хөөрхийлэлтэй байдлыг тойруугаар хэлээд авч. Проф С Лузянин цааш бичихдээ, “АНУ цэрэг –улс төрийн идэвхтэй үйл ажиллагааг Азид явуулахад нь Монгол бэлэн обьект нь болж ирсэн. АНУ-ын “хүмүүнлэгийн гэгдэх” цэргийн бүх үйл ажиллагаанд нь Монгол идэвхтэй оролцож ирсэн. 10 гаруй жил нутаг дээрээ АНУ-тай хамтран “Хааны эрэлд” гэгдэх цэргийн сургууль хийж ирсэн. Энэ бүхэнд Москва, Бээжингийн зэвүү нь хүрч ирсэн. Хойшдоо тусламж, эдийн засгийн аргаар хөрш Монголыг АНУ-ын бодлогын үзүүрт гүйж явдгийг нь болиулж өөрийн геободлогынхоо хүрээнд татан авахаар Бээжин ажиллаж эхлэв. ШХАБ-д ажиглагчийн статусыг нь ахиулаад авчихвал Орос, Хятадын хувьд бүр болооод явчихна. Учир нь Элбэгдорж өөрөө “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс тус байгууллагад оролцох Монголын түвшинг ахиулах санал гаргасанд нь хүндэтгэлтэй хандаж байна” гэж ам алдсан удаатай хэмээн тэрээр бичжээ.
ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын гол шинжээч бөгөөд ахмад монгол судлаач доктор Марк Гольман наймдугаар сарын 12 –нд “АНУ нь Монголтой цэргийн салбарт хамтрах гэж зүтгэж байна” гэсэн нийтлэлдээ, “Монгол нь АНУ-тай цэрэг улс төрийн салбарт их ойртон нөхөрлөж байгаа нь хөрш орнуудыг түгшээж байна. АНУ-ын БХ-ын сайд Ч Хейгл өнгөрсөн хавар Ази Номхон далайн 13 орноор айлчлах явцдаа Монголд ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахдаа “ Монгол бол АНУ-ын хувьд их үнэ цэнэтэй түнш гэж” магтсан.Түүний айлчлалын зорилгыг Монголын сонинд бичихдээ “Холбоотны түншлэлийг зузаатгахад оршсон” гэж бичиж байв. Энэ айлчлалын үеэр АНУ-ын цэргийн баазыг Монголд байгуулах асуудал яригдсан гэсэн мэдээ Монголын “Өдрийн сонин”-д цухалзаад өнгөрсөн.Энэ айлчлалын үеэр Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны дэд элчин сайд Керк Макбрайт “АНУ нь Монголын хувьд “Гуравдахь хөршийн” тэргүүн манлайд байх эрмэлзэлтэй” гэж цохон тэмдэглэсэн зэрэг нь хөрш Орос, Хятадыг түгшээхэд хүргэсэн” хэмээн бичиж байсан. Энэ бүхнийг төр засаг нь анхааралдаа авч дүн шинжилгээ хийдэг бололтой бөгөөд Путинийг манайд ирэх үеэр энэ форматаар асуудал яригдаж, үйл явдал өрнөхийг үгүйсгэх аргагүй юм.
Урд хөршийн том дарга Си-г ирэхийн өмнөхөн мөн л Хятадын олон сайт, цахим ертөнцөөр шуугиж, манай УИХ-ын зарим гишүүн хүртэл байр сууриа илэрхийлэхэд хүргэсэн нэлээн дуулиант мэдээнүүдэд “Хятад, Орос хүчээр Монголыг өөрсдийн геополитикийн хүрээнд бат бөхөөр оруулах болно. Барууны орнуудад дахин боломж олгохгүй. Хятад, Орос болон барууныхны их тоглоом дунд Монголыг бас нэг тулааны талбар болгох сонирхолтой хүчнүүд хаа хаанаа байна. Манай гурван улс гар гараасаа барилцан хамтран ажиллавал АНУ, Европын холбоо болон Япон хөндлөнгөөс оролцож чадахгүй мухардаж, сөрж эсэргүүцэх арга ч үгүй болно. Энэ хоёр том хүчирхэг хөршийгөө түшвэл сая Монголын одоогийн хоцрогдсон байдал өөрчлөгдөж, монголын ард түмний амьдралын түвшин дээшилнэ гэдгийг ойлгуулах хэрэхгтэй. Си даргын айлчлалын үеэр Монгол ШХАБ-д элсэх тухай асуудал яригдана.
Хятад, Орос хамтран Монголыг сугавчлаад яваад өгөхөд гайхаад байх юм огт байхгүй. Хэрэв Монгол энэ боломжийг ашиглахгүй байх, эсвэл “таг чиг” болчвол Хятад, Орос Монголд дахин нүүр өгөхгүй, түүнд дахин боломж олгохгүй. Ямар замаар явах нь Монголын эрх баригчид ашигтай ашиггүйг бодолцож сонголтоо хийхийг харж байна. Хэрэв Монгол итгэлийг эвдэн Хятад, Оросын сайхан сэтгэлийг хөсөрдүүлэх аваас Монголыг Хятад руу гэртээ нь буцаах замыг Орос нээж өгөх болно. Хятадын хувьд Монголыг буцаан авах нь зөвхөн манай хүсэл мөрөөдөл, үндэстний нэр хүндийн асуудал хэдий ч “Алхам нь гүйцвэл аяндаа бүтнэ” гэдэг Хятадын зүйр үгийг иш үндэс болгон Монголын ард түмний өөрийн сонгосон тусгаар тогтнол болон хөгжлийн замыг хүндэтгэн харж үзнэ. Одоогоор яарахгүй. бий. Аливаа зүйл жам ёсондоо аяндаа эрт ороы боловч орно.” гэж ник нэртэй саваагүй нэгэн блогерын дүрээр урьд хөрш маань шулуухан агаад хатуухан хэлсэн бол, хойд ахынхан Монголоор дагнасан тэргүүлэх шинжээч нараараа уян зөөлөн дипломат үг хэллэгээр битүү түншиж байна уу гэмээр хар аяндаа төрнө.
Элбэгдорж Ерөнхийлөгчийн гурван талын уулзалт хийх тухай саналд хөршүүдийн хэвлэлүүдээр өгч буй дохио зангааг анзаарахын сацуу 100 жилийн тэртээд Хиагтад 1915 онд болсон гурван талын анхны уулзалтыг эргэн санаж, жишиж үзэх шаардлагатай байгаа юм. “Гадаад Монголын” бие даах гэсэн оролдлогыг тэр үед хясан боогдуулж Хятадын шахалтаар хумьж өгсөн түүхтэй. Уг уулзалтаар Гадаад Монгол нь Хятадын хараат \сюзернитет\ болохыг Оросоор Бээжин зөвшөөрүүлж Монголд тулгасанаар уулзалт өндөрлөж байж. Өнөөдөр Монгол бол бүр хүчирхэг, дэлхийн хувь заяанд онцгой нөлөөтэй НҮБ-ын АЗ-ийн гишүүд агаад том геополитиктой Орос, Хятад хоёр аварга хөршийн дунд амь зогоож байгаа. Монголын эрх ашгийг хамгаалж энэ хоёр их гүрэнтэй зөрөх ямар ч улс орон байхгүй нь хэн бүхэнд илт байгаа.
БНХАУ-ЗХУ-ын хооронд 1950 оны хоёрдугаар сард байгуулсан Найрамдал харилцан туслах гэрээнд манай улсын тусгаар тогтнолыг хоёр тал өөр хоорондоо хүлээн зөвшөөрсөн байсан тусгай хавсралт байсан.Уг гэрээ 1980 онд хугацаа нь дуусч хүчингүй болсонтой зэрэгцэн Монголын асуудлаар харилцан хүлээсэн үүрэг бүхий тэр хавсралт ч хүчингүй болж төрөл арилжсан билээ. Алс хэтийн хувь заяанд нэн хэрэгтэй уг заалт хамт ийнхүү хүчингүй болсныг манайхан тэр бүр анзаарч ач холбогдол өгөхгүй явж ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн дархан байдал, сонгосон хөгжлийн замыг хоёр хөрш бүрэн хүлээн зөвшөөрсөн 1993, 1994 оны ОХУ, БНХАУ-тай тус тус байгуулсан “Найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-нүүдээ дулдуйдан хоёр хөршөөрөө Монголын асуудлаар харилцан хүлээсэн үүрэг заалтыг сэргээн авбал хожмын өдөр нэмэртэй байж болох юм.
Хатуухан хэлбэл өөрийгөө бариад өгчихөж мэдэх гурван талын уулзалтыг яаравчлан хийх цаг мөч өнөөдөр мөн үү гэдгийг шүүн тунгаах шаардлагатай мэт. Нэгэнт санал болгосон, хөршүүд шахаад байвал хийх аваас дээрх асуудлыг тулхтай хэлэлцэж 3 талын уулзалтаас гарах баримт бичигт утга агуулгыг нь эдийн засгийн хамтын ажиллагаанаас түлхүүтэйгээр нарийвчлан тусгуулж авбал уулзалтын утга учир оршиж байх.Манайх шиг жижиг буурай орны хувьд хожмын өдөр үүнээс илүү тустай юм үгүй болохыг 25 жилийн тэртээ улс төрийн газрын зургаас арчигдсан БНАГУ \Ардчилсан Германы\ гашуун туршлага хийгээд Крымын санал асуулгаар ОХУ-д нэгтгэгдсний дараахнаас “Гадаад Монгол,Тува-г санал асуулга явуулж Хятадын хоёр сая км.кв нутаг оросууд тасдан авсан,Одоо буцааж авъя” гэж 700 сая шахам хэрэглэгчтэй Хятадын цахим ертөнцөөр шуугиан (миний дээр өгүүлсэн номонд дэлгэрэнгүй ) тарьж ирсэн зэрэг нь үйл явдлууд анхааруулж байна гэлтэй. Нөгөө талаар Умард Атлантын цэргийн эвсэл, Европын холбоо дорно зүг оросуудын таамаглаж байснаас илүү эрчтэй түрэн орж ирсэн, АНУ-ын зүгээс үзүүлж буй даралт өссөн явдал зэрэг нь ОХУ-ын хувьд БНХАУ-ыг илүү чухалчлах болсон. Нөгөө талаар Япон, ЗӨА-ийн орнуудтай маргаантай арлуудын асуудлаар сөргөлдөхдөө Бээжин Москваг тал тохой татах аяс гаргаж байна. Эдгээр хүчин зүйлүүд хоёр хөршийг өөр хоорондоо сүүлийн үед илүү ойртоход түлхэж байна. Үүнтэй уялдан хоёр улсын дунд орших Монгол Улсын ач холбогдол төдий чинээ өсч байна. энэ бүхнээс үүдэнд завсар нь хавчуулаагдсан буурай маний хувь заяаны асуудлаар хойд урьд хоёр хөрш маань дүүгийнхээ араар ярьж хөөрч, бодлого үйл ажиллагаа зохицуулдаг болж биш байгаа юм биз дээ гэж эргэлзэхэд хүрч байна” гэв. Мөн цааш нь “Манайхаар дамжин өнгөрөх олон төслүүдээс хийн хоолойн талаар юу хэлэх бол?” гэсэн асуултыг тавихад “Манайд хамгийн ойр дөт ирээд буй Ямала-Хантманск-Тюменийн хийн хоолойн шугам буюу Баруун сибирийн хоолой уг нь Увсын цаана буюу Барна Уул хавьд бараг хүрээд ирсэн. Энэ шугамыг хэрхэн Хятад руу үргэлжлүүлэн татах вэ гэдэг дээр ОХУ дотроо, Хятадад ч өөрийн санал бодолтой байгаа бөгөөд эцэслэн шийдэгдэлгүй өдий хүрэв. Манайхаас гадна Казахстан ч өөрийн нутаг дээгүүрээ явуулахыг гойд сонирхож идэвхтэй хөөцөлдөж ирсэн билээ. ОХУ-ын Алтайн БНУ –ын нутаг болох Үхэгийн хөндийгөөр явуулахаар оросууд олон жил ярьсан. ЮНЕСКО-гийн өвд орсон Казахстаны саналыг хүлээн авч түүний нуутгаар барих нь хямд төсөр бөгөөд түргэн байгуулах боломжтой байгаа юм хэмээн гэж үзэж байна. “Үхэги Уг” төсөл нь эдийн засгийн төдийгүй улс төрийн хувьд аль болох тулхтай тогтвортой бүс нутгийн хувьд Казахстан нь илүү нийцэж байна. Хятадын тал ч үүнийг хуваалцаж илүү талархалтай хүлээн авч байна. хэмээн ОХУ-ын хил орчмын хамтын ажиллагааны нийгэмлэгийн стратеги төлөвлөлтийн албаны удирдагч А. Собянин “Независимой газеты” сонины сэтгүүлч Виктория Панфилова-гийн асуултад наймдугаар дугаар сарны 29-нд хариулжээ. “Монгол талын зам” гэсэн яриа Монголд л бид яриад байгаа болохоос Хятадад ч ОХУ-д одоогоор таг чиг. Цагт хавчигдаад байна. Уг нь миний дээрх номонд дэлгэрэнгүй байгаа юм сан.
Том гүрнүүдийн геополитикийн зөрчилдөөн энэ оноос илт нэмэгдэж олон улсын байдал ийнхүү санасанаас өөрөөр эргэж буй өнөөгийн нөхцөлд манай гурван улсын хамаарал ийнхүү улам нэмэгдэж байна Монгол-бид “жийргэвч”-ийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ хоёр гүрнийг хооронд холбох зарчмаар хамтран ажиллах өргөн бололцоо уг нь нээгдэж байна. Тиймээс байдал ийнхүү эргэж байгаа нь өнөөдрийнх шиг ийм онцгой нөхцөлд хоёр хөрштэйгөө “нүүдлээ зөв хийж” илүү үр өгөөжтэй хамтран ажиллаж, хамтдаа хөгжих таатай боломж гарч байгаа юм..Хоёр том гүрний завсарт оршиж байгаа энэ сандвич- хавчуурга байдлаа сөрөг өнцөгөөс нь бус, “хажууд буй дэлхийн хамгийн том хоёр зах зээл дээр хамгийн бага өртөгтэйгөөр, шууд хүрч байгаа давуу талаас нь харж, ашиглаж сурах хэрэгтэй байна Холын ажлыг ойроос эхэлдгийн жишгээр хөршүүдтэйгээ учраа сайн ололцож, тэдний хүчин зүйлүүдийг оновчтой зөв ашиглан урагшилъя” гэсэн Монголын төрийн ахмад зүтгэлтэн Д.Бямбасүрэнгийн үг орой руу орж байна” хэмээн хариулжээ.
З.БАТГҮР /ЗУУНЫ МЭДЭЭ/
|
Хятад, Оросын тэргүүнүүд давхилдсан Монгол оронд юу болох гээд байна? |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ЗЇГЭЭР СУУГААД ХОЁР ХЄРШИЙН БОДЛОГООР АМЬДРАХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДООД БАЙХ ШИГ ЇНДЭСНИЙ ЇЙЛДВЭРИЙН ХЄГЖЛЄЄ БАРЬ ,ИЛЇЇ ХАМААРАЛД ОРЖ БАРЬЦ АТГУУЛЖ БОЛОХГЇЙ ОРОСУУД АТГАСАН ГАРАА СУЛРУУЛАХДАА ДУРГЇЙ УЛСУУД
2014-09-03 | 10:34:29 | 202.72.245.122 | |
|
|
|
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог 18:45 14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. »»
|
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа 17:47 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ. »»
|
|
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо 17:27 Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар,
|
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:12 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Тендерийн урилга 16:08 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна 15:41 Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна.
|
Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна. »»
|
|
Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана 15:16
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.
|
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ 14:50 Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ.
|
Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ. »»
|
|
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ 14:48 Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов.
|
Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов. »»
|
|
Азиас олимпын хамгийн олон эрх авсан улсаар БНХАУ тодорчээ 14:43 “Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна.
|
“Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна. »»
|
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 14:42 Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. »»
|
|
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа 14:41 Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо.
|
Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо. »»
|
|
Киргиз улсын зах зээлд Монголын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа тэлж байна 14:22 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн. »»
|
|
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 14:08 Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд
|
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 14:03 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Улаанбаатараас төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо 13:53 Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо.
|
Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо. »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
ЭТТ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдан борлуулах гэрээ байгуулаагүй бөгөөд байгуулахгүй болохыг мэдэгдэе 13:13
|
|
|
Солонготын даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна 12:22 Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна.
|
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна. »»
|
|
О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ 12:19 Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий
|
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий »»
|
|
Олон улсын шуудангаар мансууруулах бодис хүлээн авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв 12:02 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. »»
|
|
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 11:14 Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор
|
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор »»
|
|
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 11 дэх жилдээ зарлалаа 11:07 Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
|
Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 11:02 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
|
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. »»
|
|
Д.Амартүвшин: Либертари намын гурван хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ 10:46 Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.
|
Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа. »»
|
|
Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна 10:41 УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад
|
УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад »»
|
|
Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татав 10:32 Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол дөрөв, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд тав, сураггүй алга болсон хүн 30,
|
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол дөрөв, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд тав, сураггүй алга болсон хүн 30, »»
|
|
Хаалга дээр нь цавуутай цаас наасны улмаас зураас үүсэж, хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлага 10:18 СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэл хаалга дээр нь наагаад хүний өмчид халдсан хэрэгт холбогджээ.
|
СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэл хаалга дээр нь наагаад хүний өмчид халдсан хэрэгт холбогджээ. »»
|
|
Гашуун сухайт чиглэлийн замд автомашин шатаж, нэг хүн амиа алджээ 10:10 Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн Гашуун сухайт чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин
|
Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн Гашуун сухайт чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин »»
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 09:56 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
|
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
|
|
Өнөөдөр могой өдөр 08:58 Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр.
|
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. »»
|
|
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна 08:44 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан.
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. »»
|
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв 08:06 Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг Улсын Дээд Шүүх (УДШ) хэлэлцлээ.
|
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг Улсын Дээд Шүүх (УДШ) хэлэлцлээ. »»
|
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав 19:07 Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан, шийдвэрлэжээ.
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан, шийдвэрлэжээ. »»
|
|
"Шувуу" ажиллагааны хүрээнд иргэн "М"-г албадан авчирлаа 19:04 Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны
|
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны »»
|
|
Д.Амарбаясгалан: Ирэх жил 1072 ширхэг хувьцаатай иргэн 400-500 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой 18:13 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв 17:59 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй,
|
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:53 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
Тендерийн урилга 16:44 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:59 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
"Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа 13:42 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа. »»
|
|
СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэл хаалга дээр нь наагаад хүний өмчид халдсан хэрэгт холбогджээ 13:05 Энэ хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн тоймыг хүргэе.
|
Энэ хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн тоймыг хүргэе. »»
|
|
Б.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна 12:30 МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
|
МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Виктория Бекхэм 50 насныхаа төрсөн өдөртөө ТАЯГТАЙ ирэв 12:24 Дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм 50 насны төрсөн өдрийн баяртаа таягтай хүрэлцэн иржээ.
|
Дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм 50 насны төрсөн өдрийн баяртаа таягтай хүрэлцэн иржээ. »»
|
|
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 12:04 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав.
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. »»
|
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
|
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг »»
|
|
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
|
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран, »»
|
|
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
|
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. »»
|
|
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
|
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ. »»
|
|
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
|
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ. »»
|
|
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
|
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. »»
|
|
Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав 10:32 Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
|
Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ. »»
|
|
Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ 08:40 Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
|
Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа. »»
|
|
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ 19:36 ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
|
ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй »»
|
|
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
|
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ. »»
|
|
"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй дур мэдэн гэрээ байгуулсныг АТГ-т шалгуулна 15:00 "Улаанбаатар смарт карт" ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг,
|
"Улаанбаатар смарт карт" ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|