Европ аялагч хийгээд торгуудын алдагдсан шүтээний гунигт түүх
Европ аялагч хийгээд торгуудын алдагдсан шүтээний гунигт түүх
2014-09-25 Саяхан манайд Данийн иргэн аялагч, судлаач, Хеннинг Хаслунд Кристенсений “Заяа тавилан. Монгол хүн ба Бурхад” ном
(2013) монгол хэлнээ гарав. Энэ хүнийг манай олон түүхчид монголд элэгтэй гэж дүгнэнэ. Харин би эсрэгээр новш гэж хэлнэ. Энэ тухай өгүүлсү…
Барууны аялагч
XIX-ХХ зууны заагаар Монголд барууны аялагчид дүүрсэн бөгөөд тэднийг бүгдээрээ сайн санаат хүмүүс байсан гэвэл их эндүүрэл болно. Тэр үеийн барууны аялагчид бол барууны колоничлолын өмнөтгөл, шинжлэх ухааны тагнуул, стратегийг тодорхойлогчид байсан. Тэд газрын зураг гаргаж, байгаль, амьтан, хөрс, ашигт малтмалын илэрц зэрэг бүх юмыг судалдаг байсан. Мөн тэд “шинэ юм” олж европын чихийг дэлдийлгэхийн төлөө амь насаа ч үл хайрлах шинжлэх ухааны хэнээтнүүд байсан.
Эдгээр аялагчдын хүмүүн бусын эр зориг, тэсгэл тэвчээрийн ачаар шинжлэх ухааны олон нээлт хийж, цагаан толбо болж байсан олон газар орон нээгдэж, дэлхий дахиныг танин мэдэхүйд хувьсгал гарсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л тэд ид хүчээ авч байсан империалист европ иргэншлийн үр хүүхдүүд учраас тухайн газар орны ёс заншил, соёл, ард түмнийг огт тоодоггүй буюу дорд үздэг байсан. Хэрэв хүндэтгэж байвал зөвхөн шинжлэх ухааны судлах объект байдлаар л үздэг байсан. Өөрөөр хэлбэл бусад хүмүүс, ард түмнийг тэд туршлагын амьтан шиг л үздэг байсан. Тэдний нэг нь Ази тив дэх судалгаагаараа дэлхийд нэрд гарсан шведийн эрдэмтэн Свен Гедин юм. Тэрээр Гитлерийг бишрэн шүтдэг, нөгөөх нь Свенийг залуу үеийнхээ найз гэдэг байсан юм. Фашизмын үед еврей нарыг хядахад Свен Гедин Гитлерийн тушаалаар амьд үлдсэн юм. Энэхүү Свен Гединий 1929 онд Монгол нутгаар хийсэн экспепицид энд дурдаж буй дани гаралт Хеннинг Хаслунд Кристенсен орсон хэрэг. Тэр аяллын бүрэлдэхүүнд угсаатны зүйчээр оролцож, зарим салбарыг удирдаж байжээ.
Торгууд нутагт
Бүгдээрээ мэдэж байгаа хойно энд би уг аяллын тухай ярихгүй. Харин Хеннинг Хаслунд Кристенсен үндсэн экспедицээсээ салж торгуудын нутаг хэдэн сард болсон тухай өгүүлнэ. Тэрээр 1929 онд Зулас гэдэг газарт буй торгуудын нутагт орж иржээ. Энэ нь одоогоор манай Алтайн цаад, Хятадын Шинжаан-Уйгарын нутгийн зааг юм. Товчоор бол манай Алтайн цаадах 3 сумын залгаа нутаг гэсэн үг л дээ. Тэнд торгуудын сүүлчийн хан Сэнчин богд, түүний нүүдлийн бэсрэг өргөө нийслэл оршдог байв. Хаслунд энд антропологийн хэмжилт хийх, угсаатны зүйн судалгаа хийх, хамгийн гол нь эд өлгийн зүйл цуглуулах зорилготой очсон нь илт байна. Түүний номноос энэ нь илт харагдана. Ар Монголд ардын засаг мандаж, Хятадад үймж бужигнаж байвч захиргаагаа тэлж, казакын дээрэмчид үймүүлж эхэлсэн ихээхэн хүнд нөхцөлд торгууд түмэн оршин байлаа. Тэд хэлбэрийн төдий хятадын мэдэлд байсан ч бие даан оршин тогтнохыг чадлынхаа хэрээр хичээж эл байдлаа нэр төртэй хамгаалж чадаж байсан юм. Торгуудыг угсаа залгамжлах ноён насанд хүрээгүй учраас аавынх нь дүү, язгуур угсаат Сэнчин гэгээн тэднийг захирч байсан юм. Тэр язгуур угсаатай, уламжлалаа хүндэтгэдэг ч европ соёлыг дагадаг, хэт гэнэн нэгэн байжээ. Хеннинг Хаслунд Сэнчин гэгээнтэй танилцан тэр дороо л түүний бүрэн итгэлийг олсон байна. Ингээд тэр монголчуудын нүүр амыг хэмжих, дуу авиаг пянзны аппаратад бичих, ном судар цуглуулах зэрэг олон ажил хийжээ. Дашрамд дурдахад Хеннинг Хаслунд 60 орчим торгууд дуу пянзны аппаратад бичиж авсан гэж тэмдэглэсэн байгаа. Үүнийг манай урлаг судлаачид хайж олбол урлагийн асар их үнэ цэнэтэй өв сангаа олж болох юм. Байж л байгаа даа… Хеннинг Хаслунд Сэнчин лам болон түүний бараа бологч торгуудын дээдэс, лам, ардуудтай бараг өдөр болгон олон цагаар ярьдаг байжээ. Ярьдаг биш, яриулдаг байжээ гэвэл илүү дүйх байх. Гэнэн цайлган монголчууд үүх түүхээсээ аваад бурхан шүтээнийхээ тухай бүх юмыг түүнд ярьж золтой л гэдэс дотроо уудлаад өгчихсөнгүй. Энэ нь Хеннинг Хаслундыг бүр давруулжээ.
Торгуудын шүтээн
Хаслундын номд торгуудын шүтээний талаар ийн өгүүлнэ: “Гэр сүмийг гэгээнтний орд гэнэ. Сэнчин гэгээнтнийг ийш тийш залрахад тахилч лам нар гэр сүмээ аваад дагаж явдаг болой. Эдгээр сүмийн хамгийн том бурхан нь Майдар, торгуудын эзний гол шүтээн, ирээдүй цагийн Бурхан. Шүтээний зүүн гар талд захирагч Сэнчин гэгээн бурхны хувилгаан дүрийн хувиар мөргөлчдийг хүлээн авахдаа залардаг, дээрээ лавир бүхий гэгээний сэнтий байрлах авай. Гэгээнтний сэнтийн өмнө гоё сайхан сийлбэртэй, дэгжин сайхан шунхалсан явган ширээ байх бөгөөд түүн дээр хутагтын ариун номын зэмсэг байх ажээ. Гэрийн зүүн талд нэгэн алтадмал хүрээтэй, улаан шунхан хээтэй явуулын ор (fritsche) байх бөгөөд Сэнчин гэгээнтэн аянд явах үедээ энэ оронд дээр нойрсдог ажээ. Гэрийн дотор тал хөх, улаан торгон хөшигтэй, унинаас нь бадам, дарцаг, шашныг хамгаалагч догшдын дүр бүхий дэлгэмэл бурхад өлгөөтэй байх ажээ. Бурхан тахилын эд зүйлс зулын сүүмгэр гэрэлд гялалзаж, гэрийн доторхи бүүдгэр харанхуйд улаан шаргал гэрэл Азийн ер бусын ариун дагшин байдлыг бий болгох ажээ”.
Ийм сайхан зүйл хармагцаа л “ийм нэгэн ариун нандин зүйлийг наран жаргахын оронд аваачихсан гэсэн бодол миний сэтгэлд зурсхийлээ ” гэж Хеннинг Хаслунд Кристенсен номондоо бичиж байна. Тэгээд “Ийм нэгэн зүйл аваачих аваас аливаа ном, зураг, орчноосоо тасархай, ямар нэг зүйлийг музейд тавихаар аваачсанаас түмэнтээ илүү Монгол орны зүрхний халуун лугшилтыг мэдрүүлэх биет зүйл болох билээ” гэж үнэн санаагаа тэр хэлсэн юм. Энэ бол үнэхээр зэвүүн дүгнэлт юм. Европчууд өмнө нь ганц нэг буюу хэсэг бусаг эд өлгийн зүйл Европдоо аваачдаг байсан бол одоо бүхэл бүтэн цогцолбороор нь зөөж аваачих чөтгөрийн санааг Хаслунд Кристенсен бодож олж байна. Тэр үнэхээр өөрийнх нь хэлснээр монголын торгуудуудын “зүрхний халуун лугшилтыг” аваад алга болсон юм.
Цайлган нь дэндсэн монголчууд
Ингээд Хаслунд маш яаран уул ус даван байж төв экспедици дээрээ ирж Свен Гединтэй уулзав. Чингэхдээ “хүн олонтой газраар аль болох оролгүй”, “торгууд цэргээр хамгаалуулан” 5 хоног явсан байгаа юм. Ингээд тэр ийн бичиж байна: “Би торгуудын гэр сүмд очсоноос хойш толгойд минь эргэлдэх болсноо Свен Гединд танилцуулав. Энэ бол ийм нэгэн ариун шүтээнийг Экспедицийн цуглуулганд олж авах явдал ! Миний аз дайрахад дарга миний саналыг төсөөлж байсанчлан баяртай гэгчээр зөвшөөрөн хүлээж авав.”
Ингээд Хаслунд “овоо их мөнгөтэй” болсон ба “хэрэвзээ Сэнчин гэгээнтэн зөвшөөрөх юм бол тэдний уран дархчуудаар гэр сүмийг доторхи бүрэн хэрэгслийн хамтаар дууриалган хийлгэж ирэх зөвшөөрөл авав. Мөн торгуудын захирагч Сэнчин гэгээнд хандсан захиаг англи, монгол хэлээр бичиж, “аль болох өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд олдох бүх тамга, дардсаар баталгаажуулав”. Энэ өгүүлбэр монголд хайртай гэж байнга хэлдэг хүний амнаас гарсан гэхэд тун ч зэвүүн сонсогдож байгаа биз. Новшийн европ зан нь энд ёстойгоосоо ил гарч байна. Энэ хооронд Хаслунд монголчуудын итгэлийг олж аль хэдийн Арслан гэдэг монгол нэртэй болсон байсан юм. Захидлыг бараг л Шведийн хааны нэрийн өмнөөс бичих шахжээ. Үүнийгээ Хаслунд номондоо хавсаргасан байгаа. Агуулга нь Шведийн хааны үнэнч албат Арсланд бүх талаар туслана уу… Ийм захидал, мөнгө өвөртөлсөн Хаслунд торгууд нутаг ахин ирэв. Мөн бэлэг бэлтгэв. Энэ бэлэг нь: Экспедицийнхэн аялалд гарахынхаа өмнө Бээжинд Ванчин Богдтой хамт татуулсан нэг ширхэг фото зураг, Эриксон фирмийн хоёр ширхэг телефон аппарат. Ингээд л болоо…
Буцах замд нь торгуудын баг цэрэг Хаслундыг хамгаалж, бас л хүнгүй газраар явуулсан боловч манай Алтайн ууланд цасан шуурга шуурч тэд төөрч үхэхээ шахсан гэдэг. Одоо бодоход эх нутаг маань ч гэсэн болох гэж буй явдлыг зөгнөн мэдсэн мэт байжээ…Тэд осгож үхсэн хүний шарилтай ч тааралдаж, “торгуудууд эрлэг Номун хаан Ямаг аргадан мөргөл үйлдэж байв” Хаслунд бичиж байна . Ингэж арай гэж Тэхийн давааг давжээ.
Шведийн хааны захидал уншсан Сэнчин захирагч Хаслундыг тэр дор нь “консул” болгов. Тэр Өрөмчид Оросын консултай уулзаж үзсэн болохоороо албаны гадаад хүний ингэдэг юм байна гэж ойлгосон бололтой. Маргааш нь “консул” бол монголоор “тайж” гэдэг юм гээд Хаслундад ёслолын хувцас олгожээ. Гэр сүмийг дуурайлган хийх асуудалд ” ямар ч саадгүй” гэсэн хариу өгсөн байна. Ингээд гэр сүмийн бүх зүйлийг дуурайлган хийх ажил уран дархчуул, уран оёдолчид, хатгамалчдыг оруулжээ. “Тайж” Хаслунд ч яахав, хоёр телефоноо хооронд нь холбож, монголчуудын толгойг эргүүлэх ажлыг чадамгай хийв. Монголчууд их хөөрч баярласан гэнэ… Хаслун ийн бичиж байна: “Бүсгүйчүүд гялалзан гялтганасан торго, дарайсан гэрэлтсэн хоргойг эсгэн бэлэгдлийн хээ дүрс болгон, оёж хатгаж, гарын уртай лам нар сүмийн туг, бадам, хийморийн дарцаг, зурж, захирагчийн дархцуул зэс, мөнгөн данх, домбо, тахил, цөгц хийж байлаа. Юм нэг бүрийг нямбайлан хийж урлаж байлаа. Гар урчуудын хичээл зүтгэл хэлсэн үнэ хөлсөнд нийцэж байгааг ярих юм байхгүй.”
Энд Хаслундын шинжлэх ухаан алга болж, үнэ хөлсний асуудал болж байгааг бид харж байна. Хаслундын шуналын сэтгэл үүгээр ханасангүй. Ингээд тэр ийн бодох болов: “Гэлээ ч гэсэн “Гэгээний шинэ орд” миний урмыг хугалж эхэллээ. Дуурайлган хийж байгаа бүхэн жинхэнэ эхийнхээ мөнгөөр төлж баршгүй их үнэ цэнийн хаана ч хүрэхгүй санагдлаа. Бэлгэдлийн зургийн бийрний тод зураасанд улирах цагийн аясаар хүний гарын дулаанаар зүлгэгдэн бий болох илч дулаан дутагдаж байна. Дархны давтаж хийсэн металл хэрэгслийг шүтлэгтэн хүн нэг ч удаа илж үзээгүй ажээ. Арц хүжний анхилам үнэр, зулын дөлний дулаан илч, шүтлэгтэн хүний залбирлын аль аль нь энэ бүхнийг дамжуулж амжаагүй байна. Сүм маань захын хямд үнэтэй бараа шиг л харагдана. Жинхэнэ эх сүм нь гүн гүнзгий утга учиртай бол энэ хуулбар дэргэд нь зүгээр л нэг хүйт даасан, нүцгэн зүйл ажээ”
Хаслунд ахин нэг чөтгөрийн санаа бодож олов: “Гэтэл энэ дуурайлган хийсэн юмны оронд нөгөө жинхэнэ шүтээн болсон сүмийг авах нэгэн ухаалаг бодол надад төрөв. ” Тэр энэ санаагаа маш дотно болсон Лодон, Лирүв хоёр ламд хэлтэл тэд: “Энэ бол бүтэшгүй зүйл. Энэ шашинд хамаагүй хүн энэ гэр сүмийг гадагш гаргаж ламын ертөнцөөс өөр улсад аваачих байтугай хавьтаж ч болохгүй” гэсэн хариу өгчээ. Гэтэл Хаслунд чөтгөрийн санаагаа орхисонгүй. Энэ хооронд ямар нэг үйл явдал болсон бололтой. Миний хардаж байгаагаар Хаслунд лам дээдсийн дундаас цөөн хэдэн хүнийг өөрт байсан мөнгөөрөө хахуульдсан бололтой. Хаслунд өөрийн биед байдаг мэнгээ Сэнчин гэгээнийхтэй төстэй байгааг лам нарт “ойлгуулсан” байна. Ингээд лам нарын төлгөөр Хаслунд, Сэнчин гэгээн хоёр “заяа тавилангаараа” холбоотой” болж таарчээ. Энийг адгийн луйвар гэхээс өөр юу гэх юм ? ! Ямар ч байсан тэд Сэнчин гэгээнд нөлөө үзүүлж чаджээ. Ингээд нэгэн өдөр Сэнчин гэгээн Хаслундад ийн хэлжээ: “Чи манай сүмийн хуулбарыг наран жаргах зүгийн орондоо аваачих хэрэггүй. Түүний үнэ нь түүнд орсон төмөр, бараа, үйл ажиллагааны хөлсөөр л тодорхойлогдоно. Чи жинхэнэ сүншиглэсэн сүмийг аваачих болно. Тэр сүмийн бурхан л хүн ардад хамгийн сайхан сэтгэгдлийг түгээнэ. Ертөнц дэлхий мөнгөөр үл хэмжээлэх үнэтэй тэр гэр шүтээнийг чи аваачих болно. Сэнчин гэгээн Дорж хан миний бэлэг, Буддагийн бурхны хийгээд тал нутгийн нүүдэлчин түмний элч болсон гэр сүмийг чи Шведийн хаан, ирээдүй нэгэн цагт Банчин Богдын хувилгаан тодрох ёстой тэр ард түмэнд аваачиж өгөх болно” гэжээ. Үүнийгээ Хаслунд новш “заяа тавилан” гэж нэрлэсэн юм. Би бол торгуудуудын “заяа нь хаясан” гэж хэлнэ…
Торгуудын бүх шүтээн Ванчин ламын 1 ш фото зураг, 2 ш телефон аппаратын үнэтэй аж…
Үдэн гаргалт
Хаслундыг үдэн гаргах гэж бөөн юм болжээ. Үнэн хэрэг дээрээ Хаслундыг биш, олон мянган жил олон үеэрээ амь насаараа дэнчин тавьж шүтэж, хамгаалж ирсэн шүтээнээ торгуудууд үдсэн юм. Энийгээ олон хүн мэдсэн мэт байдаг… Хаслундад гэгээний туслагч өвгөн маш эртний хуучин цагийн хүрдээ бэлэглэв. Лувсан гэлэн мөнгөн шигтгээтэй гуу бэлэглэв. Сэнчин гэгээн өөрөө Убаши хунтайжийн үеийн бууг гарын бэлэг болгон өгөв. Зөвхөн энэ бэлэг гэхэд авдар, богц, ачаатай 10 морь болсон юм. Үй түмэн зовлон бэрхшээл үзэж, ямар ч харь дайсны өмнө өвдөг сөгдөж үзээгүй торгууд монголчууд ганцхан муу луйварчинд удам судраараа, хотол олноороо хулхидуулах нь энэ... Харин гэр сүм бол хятадуудад мэдэгдэхгүй нууц замаар торгууд цэргийн хамгаалалт дор өөр замаар явав. Хаслунд Өрөмчид ирмэгцээ Стокхольмтой холбоо барихад “нэн яаралтай усан онгоцонд ачуул” гэсэн зааварчлага өгчээ.
Хэд хоногийн дараа хорин тэмээ дүүртэл ачсан торгуудын гэр шүтээн Хаслундын араас ирэх нь тэр. Ингээд торгууд 4 лам шүтээнтэйгээ сүүлчийн удаа салах ёс хийж, таван өдөр шөнө ном уншсан гэдэг. Мянган ном уншаад яахав дээ…Торгуудуудыг чөтгөр шулам хатгана гэдэг л болсон байх. Яаж ухаанд нь ухна үхэхээр бурхан шүтээнээ бүрэн бүтнээр нь уулзаад хэдхэн сар болсон харийн хүнд өгөөд явуулж болдог байна аа. Гайхаад харамсаад ч баршгүй… Үүний дараа шүтээн усан онгоцоор дамжин Европ хүрч эдүгээ Шведийн Хааны Ордны музейд үүрд байх болсон бөлгөө…
Шүтээнгүй торгуудууд
1932 онд казакууд үймээн дэгдээжээ. Хятадууд Сэнчин гэгээнийг казакуудтай хамтарч тэмцэхийг урьж зөвлөлдөе гэжээ. Тэрээр цэргийн бүх дарга, том ноёдоо дагуулан Өрөмчид очжээ. Эхний өдөр нь сайхан дайлжээ. Маргааш нь бүгдээрээ цайгаа ууж суутал бүгдийг нь буудан алжээ. Алах алахдаа араас нь шүү… Уг нь торгууд эрчүүд дандаа урагшаа дайсан руугаа харж үхдэг билээ. Шүтээн нь тэднийг харсангүй. Харсангүй ч гэж дээ, байхгүй юм чинь…
Төгсгөлийн оронд
Манай түүхч болон судлаачид гадаад судлаач, аялагчдын номыг зохиолыг орчуулан хэвлэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монгол хайртай гэж бичсэн болгоныг магтан дуулаад байх утгагүй. Хаслунд болон Свен Гединийг манайхан мэдэхгүй байж магтана гэж жигтэйхэн. Монголд хайртай гэж бичсэн болгон хайртай байдаггүй. Үүнийг бид Хаслундын “Заяа тавилан. Хүн ба Бурхад” номноос тодорхой харж байна. Хаслунд шиг ичих нүүргүй, хайрлах сэтгэлгүй, шуналдаа автсан, гаднаа инээсэн, түрэмгий аялагч, эрдэмтэд одоо ч үй түмээрээ байгаа гэдгийг сануулан хэлэх нь монгол судлаач миний үүрэг юм. Хаслунд номынхоо хуудас болгонд шахам монголчуудыг магтан, хайртай гэж хэлнэ. Үүнийг нь уншсан монголын түүхч, судлаачид ихэд баярлан хөөрөх. Монголын түүхч, судлаачид ном уншиж, хүн таньж сурах хэрэгтэй л дээ. Нээрээ шүү. Хэрэв гадаадыг мухар сохроор дагалгүй энэ мэтийг харж чадвал монгол судлаач гэдэг юм…
Одоо ч гэсэн үүнтэй төстэй үзэгдэл манай бүх салбарт түгээмэл байгааг би маш олон жишээгээр нотолж чадна. Бид 100 жилийн өмнө гэнэн тэнэг байсан бол одоо шуналтай тэнэг болсон ганцхан ялгаатай гэсэн дүгнэлтийг би бүрэн итгэлтэйгээр хийж байна. Тиймээс язгуур үндэс, эх түүхээ аминаасаа илүү хайрлаж, сонор сэрэмжтэй бай. Учир нь үндэс язгуур бол бид өөрсдөө юм…
Давхар давхар ууландаа Дангийн будан татна даа… Далай их торгууд нутаг Дандаа л мандаа л санагдана даа…
Энэ сүрлэг бөгөөд гунигт дуу зөвхөн мах цусны тасархай торгуудуудад маань хамаатай биш л дээ. Монголчууд бүгдээрээ энэ гайхамшигт дууг дуулах болгондоо энэ явдлыг санаж явах ёстой…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
Европ аялагч хийгээд торгуудын алдагдсан шүтээний гунигт түүх
Bolod.mn
Сэтгэгдэл (1)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин үнэхээр сайхан бичжээ бид үеийн үедээ лгадны хэрмэл доншуучдад хууртаж үнэлж баршгүй үнэт өв соёл эрдэнэсээ зүгээр хогоор л сольж ирсэн 2015-09-14 | 15:42:25 | 202.179.20.87 |
Тариаланчид: Бид нар амьд үлдэх гарцаа хаймаар байна 19:15
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1 18:51 “Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн сонин” зэрэг сонины 2024 оны 2-р сарын 28-ны өдрийн нэгдүгээр нүүрт нийтлэгдсэн “Өвөр Монгол орон дэлхийд өнгөт "нээрийн хуудас” тарааж байна” хэмээх мэдээлэлд, Экологийг тэргүүний зорилт болгон атгаж буй ногоон хөгжил бүхий Өвөр Монгол орны өндөр чанартай хөгжлийн шинэ замналыг танилцуулж, яруу найраг, уран зураг мэт Өвөр Монгол нь шинэ нөхцөл байдлаар нээгдэж, элбэг дэлбэг нөөц баялаг нь хүмүүст өндөр чанартай амьдрах орчин хангахын тулд өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, өнгө өнгийн "шинэ нэрийн хуудас" улам тод гэрэлтэж байна.
Францын парламент үсний засалтаар ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийн төслийг дэмжлээ 15:20 Франц улс ажлын байран дахь үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоход нэг алхам ойртлоо.
Франц улс ажлын байран дахь үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоход нэг алхам ойртлоо.
»»
Зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж 18 хүн хүнд бэртжээ 14:58
Дундговь аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
Дундговь аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
»»
Халдлага үйлдэгчдэд талархсан сурагчид шийтгэл оноожээ 14:21 Хойд хөршийн Нижегород хотын нэгэн сурагч “Крокус Сити Холл”-д халдлага үйлдсэн хүмүүст талархал илэрхийлжээ.
Хойд хөршийн Нижегород хотын нэгэн сурагч “Крокус Сити Холл”-д халдлага үйлдсэн хүмүүст талархал илэрхийлжээ.
»»
Шинийг санаачилсан Өвөр Монгол-2 13:46 2023 онд Өвөр Монгол нь нүүрсний нийлүүлэлт, хангаалгын баталгаа, нийт суурилагдсан цахилгаан хүчин ба шинээр суурилагдсан цахилгаан хүчин, шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ба шинэ эрчим хүчний шинээр суурилагдсан хүчин чадал, нийт эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ болон эрчим хүч гадагш хүргэх хэмжээ, шинэ эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ, нүүрснээс хий үйлдвэрлэх хүчин чадлын хувьд "Хятадын арван нэгдүгээр"-т орж байна. 100 мянган тонн зэрэглэлийн Дэлхийн хамгийн том ховордсон шороо ногоон хайлуулагч төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд ховордсон шороо, ниобиум, лити зэрэг стратегийн нөөцийн хайгуулд шинэ ололтууд хийгдсэн байна. Нүүрсний бус аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, 12.1 хувьд хүрсэн... 2024 оны эхээр, ӨМӨЗО-ы “Засгийн газрын ажлын тайлан” -д нийтлэгдсэн цуврал тоо баримт нь Өвөр Монголын хурдтай хөгжиж байгааг харах боломжийг хүмүүст олгосон байна.
2023 онд Өвөр Монгол нь нүүрсний нийлүүлэлт, хангаалгын баталгаа, нийт суурилагдсан цахилгаан хүчин ба шинээр суурилагдсан цахилгаан хүчин, шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ба шинэ эрчим хүчний шинээр суурилагдсан хүчин чадал, нийт эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ болон эрчим хүч гадагш хүргэх хэмжээ, шинэ эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ, нүүрснээс хий үйлдвэрлэх хүчин чадлын хувьд "Хятадын арван нэгдүгээр"-т орж байна. 100 мянган тонн зэрэглэлийн Дэлхийн хамгийн том ховордсон шороо ногоон хайлуулагч төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд ховордсон шороо, ниобиум, лити зэрэг стратегийн нөөцийн хайгуулд шинэ ололтууд хийгдсэн байна. Нүүрсний бус аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, 12.1 хувьд хүрсэн... 2024 оны эхээр, ӨМӨЗО-ы “Засгийн газрын ажлын тайлан” -д нийтлэгдсэн цуврал тоо баримт нь Өвөр Монголын хурдтай хөгжиж байгааг харах боломжийг хүмүүст олгосон байна.
»»
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3 12:54 2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд цэгтээ хүрчээ. Дэлхийн хамгийн том лактик хүчлийн сан болон Хонины генетикийн үнэлгээний үндэсний төв баригдлаа. Мах, хонины аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнэ 100 тэрбум юаньд хүрчээ. 2023 онд Дэлхийн Сүүний салбарын хурал Хятадын хамгийн том сүү үйлдвэрлэгч бүс болох Өвөр Монголд зохион байгуулагдав.
2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд цэгтээ хүрчээ. Дэлхийн хамгийн том лактик хүчлийн сан болон Хонины генетикийн үнэлгээний үндэсний төв баригдлаа. Мах, хонины аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнэ 100 тэрбум юаньд хүрчээ. 2023 онд Дэлхийн Сүүний салбарын хурал Хятадын хамгийн том сүү үйлдвэрлэгч бүс болох Өвөр Монголд зохион байгуулагдав.
»»
Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хүртэлх гээд 17 байршлын замыг засварлах ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 12:53 Улаанбаатар хотын зам засварын ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхлэх гэж байна. Зам засварын үеэр ямар ажлууд хийгдэх болон борооны ус зайлуулах шугам суурилуулах эсэх талаар
Улаанбаатар хотын зам засварын ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхлэх гэж байна. Зам засварын үеэр ямар ажлууд хийгдэх болон борооны ус зайлуулах шугам суурилуулах эсэх талаар
»»
"Hongyan" загварын ачааны машины араас Приус мөргөж, жолооч нь нас барсан осол гарчээ 12:49 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны гуравдугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны гуравдугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан
»»
12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгыг өнөөдөр шүүнэ 11:18 Өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.
»»
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ 10:56 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг
»»
НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдсэнийг илрүүлжээ 10:41 Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий
Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий
»»
Крипто хаан гэгддэг Сэм Банкман-Фрид залилангийн хэргээр 25 жилийн ял авчээ 10:33 Амжилтгүй болсон крипто бирж FTX-ийг үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид үйлчлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдыг залилсан хэргээр 25 жилийн хорих ял авчээ.
Амжилтгүй болсон крипто бирж FTX-ийг үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид үйлчлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдыг залилсан хэргээр 25 жилийн хорих ял авчээ.
»»
ОХУ-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэй холбоотой байжээ 10:24 Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр /2024.03.28/-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр /2024.03.28/-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
»»
Ц.Сарантуяа: Цэц үндсэн эрхийг хамгаалах нь үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг 09:38 Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн болон Үндсэн хуулийн
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн болон Үндсэн хуулийн
»»
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ 08:22 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
»»
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 хэм байна 08:17
Л.Энх-Амгалан: Уран зохиол, Технологи, Дуу хөгжмийн хичээлийг хөтөлбөрөөс хассан гэдэг худлаа мэдээлэл 08:16 Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий
»»
ТАРИФ: Хөшигийн хөндийн нисэх буудлын авто зогсоол ирэх сарын 8-наас 1,000-4,500 төгрөгийн төлбөртэй болно 08:16 Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс төлбөртэй болох шийдвэр гарчээ.
Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс төлбөртэй болох шийдвэр гарчээ.
»»
"47,400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг" 08:15 Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах »»
“iPhone 15” хэт халах доголдол илэрсээр байна 20:58 “Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
“Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
»»
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ 20:49 "Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 19:57 “Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
“Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Нээлттэй Өвөр Монгол- 4 19:00 2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
»»
15 настай дагавар охиноо зургаан жил хүчирхийлсэн байж болзошгүй хойд аавыг цагдан хорьжээ 18:18 Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
»»
Ногоон Өвөр Монгол- 5 16:24 2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
»»
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 16:14 Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
НҮБ: Дэлхий даяар хоногт тэрбум хоол хаягдаж байна 13:45 НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
»»
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6 13:32 Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
»»
Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч "Бүх ард түмний хуралдай"-г зарлан хуралдуулна 13:32 Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 13:04 15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
Өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна 12:24 Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
»»
Малдаа яваад сураггүй болсон 82 настай хоёр иргэнийг эрэн хайж байна 12:08 Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
»»
Төсвийн мөнгийг төлүүлье 12:07 Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Импортын гурил, малын тэжээлийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ 12:00 УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа 10:53 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
»»
Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа 10:42 Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт 10:38 ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
»»
Эмээлтийн өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр үлдээлээ 10:29 Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
»»
БШУЯ: Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс хасна гэдэг нь худал 10:14 Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
»»
Нийслэлийн 976 барилгын 206 нь л газар хөдлөлтөд тэсвэртэй гэх дүгнэлт гарчээ 10:04 Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
»»
Хүнсний ногооны дотоодын хангамж 2023 онд 85 хувьд хүрсэн 09:47 Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
»»
Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” нээгдлээ 09:45 ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
»»
Төрөөс элэгний Д вирусын халдвартай иргэдийн зардлыг даана 09:26 Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
»»
Яруу найрагч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө 19:58 Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
»»
Францын парламент үсний засалтаар ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийн төслийг дэмжлээ 15:20 Франц улс ажлын байран дахь үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоход нэг алхам ойртлоо.
Франц улс ажлын байран дахь үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоход нэг алхам ойртлоо.
»»
Халдлага үйлдэгчдэд талархсан сурагчид шийтгэл оноожээ 14:21 Хойд хөршийн Нижегород хотын нэгэн сурагч “Крокус Сити Холл”-д халдлага үйлдсэн хүмүүст талархал илэрхийлжээ.
Хойд хөршийн Нижегород хотын нэгэн сурагч “Крокус Сити Холл”-д халдлага үйлдсэн хүмүүст талархал илэрхийлжээ.
»»
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ 10:56 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг
»»
ОХУ-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэй холбоотой байжээ 10:24 Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр /2024.03.28/-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр /2024.03.28/-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
»»
Гүүр нурж, гол руу унасан зургаан хүнийг амь үрэгдсэн байх магадлалтай гэж үзлээ 19:31 Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 99 Азийнх байна 19:05 2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
»»
Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна 10:33 Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
»»
Чингэлэг ачсан хөлөг гүүр мөргөж, 6 хүн сураггүй боллоо 09:55 АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
»»
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнгийн түвшинд хүрчээ 15:50 Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
»»
АНУ түдгэлзсэнээр НҮБ-ын Аюулгүй Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа 09:25 Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
»»
Украины далбаан дор Оросын эсрэг жагсаал зохион байгуулсан Монголын “идэвхтнүүд”-ийг ч терроризмыг дэмжигчид гэж тооцох нь зүйтэй гэв 08:45 ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
»»
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "цуст, зэрлэг террорист халдлага Украины оролцоотой" гэж мэдэгдлээ 16:08 Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
»»
АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гуравдахь удаагаа дараалан хүртлээ 14:53 Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
»»
"Исламын улс" бүлэглэлийн Москвад халдсан шалтгаан 13:44 ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
»»
Ирланд улс түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдыг томилжээ 11:44 Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»