"Эзэн-100" эрх баригчдын ээлжит шоу байжээ
"Эзэн-100" эрх баригчдын ээлжит шоу байжээ
2014-10-04 "Эзэн-100" хөтөлбөрийн талаар Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын
бүлгээс гарсан дүгнэлтийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-аас Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож, улмаар МАКРО түвшинд далайцтай хөгжүүлэх суурийг эргэн тавих зорилго бүхий “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг батлаад таван сар болж байна. Энэ тогтоолд Гадаад валютын урсгалыг сайжруулах, Санхүү, эдийн засгийн эрсдлээс сэргийлэх, Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхж и лийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн зээл, санхүүжилтийг сайжруулах, Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг 4 бүлэгт хуваагдах 26 арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх үүргийг Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт даалгасан.
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газраас 100 хоногт эдийн засгийн эрчимжилтийг нэмэгдүүлэх “Эзэн-100” хэмээх нийт 71 ажил тусгагдсан хөтөлбөрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг боловсруулж, эдийн засгийг 100 хоногт сэргээн эрчимжүүлэхээ УИХ-ын энэхүү индэр дээрээс Монголын ард түмэнд сүр дуулиантайгаар амласан. Үүнийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “савалгаатай засгаа аргацаах арга заль” хэмээн тодорхойлсон ч эдийн засгийн хямралыг ялан дийлэхийг бэлгэдэж 2014 оны тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдрөөр баталж, амлалт нь ажил хэрэг болохыг хүсч урмын үг дайж байсан.
Учир нь Монголын бүхий л салбар, аж ахуйн нэгж, айл өрхүүд цалин, тэтгэвэр тэтгэмжийн хооронд амь залгуулдаг ажилчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд “эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэх бол, бид хэр удаан тэсэх вэ, хамгийн зөв шийдэл юу болох” талаар өөр хоорондоо асуулт тавьж, санаа зовниж байсан. Тийм учраас Монгол Ардын Намын гишүүд асуудалд ажил хэрэгч хандах зарчмыг баримталсан.
“Эзэн-100” хөтөлбөрийн биелэлтийн талаар
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Таны “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудын талаарх мэдээллийг сая сонслоо. Таны амлалт, ажил хоёр алд дэлэм битгий хэл айл саахалтаас хол зөрлөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Та улс эх орноо бүхэлд нь харж, макро түвшинд бодлого тодорхойлон, эдийн засгийн үндсэн томоохон үзүүлэлтүүдээр “Эзэн 100” хөтөлбөрийг дүгнэн, үр дүнг УИХ-д танилцуулах ёстой байлаа. Гэтэл та Үндэсний баяр наадмаар 5 хоног амардаг боллоо, Архивын лавлагааг 10 биш 5 хоногт гаргадаг боллоо, Оюу толгойгоос 130 сая ам.долларын татвар авах асуудлаа тохиролцож 30 сая ам.долларын татвар авахаар боллоо, Эрээн хот руу онгоц нисдэг боллоо, Өвлийн хүлэмж анх удаа ажиллаж эхэллээ, 2013 онд өндөглөгч тахианы 11 аж ахуйн нэгжүүдэд 160 сая төгрөгийн зээл олголоо, Кызыл руу микробусаар зорчдог боллоо гэх мэт энд тэндээс түүсэн, засгийн дэм гэхээсээ дарамтан дор хувийн хэвшлийнхний чадан ядан хийж бүтээснийг нь өөрсдөө хийсэн мэт нэр зүүж “зээлдсэн” 100 ажлын жагсаалт гарган танилцууллаа. Энэ нь нэг талаар, Монголын төр, ард түмнийг дэндүү басамжилж байгаа хэрэг. Нөгөө талаар шинэчлэлийн гэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон хэрэгжүүлэгч этгээдүүд үнэхээр ямар ч түвшинд МИКРО гэдгээ өөрсдөө харууллаа!
“ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 71 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс ердөө 30-ыг нь сая хийсэн гэж танилцуулсан нь ичгүүртэй санагдаж байна. Нийт 71 ажлын 18 чиглэлийн ажлыг хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажлыг эхлүүлж амжсан бол эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг дүгнэж байна.
“Эзэн 100” хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд иргэн ДОЛЖИН, ДЭНЗЭН нарын амьдралд болон эх орны маань санхүү, эдийн засагт ямар өөрчлөлт орсон талаар цухасхан дурдъя.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд дараах байдлаар өсөв. Атар талх 850 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 35,3 хувиар, Алтан тариа 1-р гурил 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч 47,5 хувиар, цагаан будаа 2200 төгрөгөөс 2650 төгрөгт хүрч 20,5 хувиар, элсэн чихэр 1840 төгрөгөөс 2950 төгрөгт хүрч 60,3 хувиар, төмс 950 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 21 хувиар, монгол лууван 1300 төгрөгөөс 1645 төгрөгт хүрч 26,5 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны 1мкв үнэ 2 жилийн хугацаанд 2,6 дахин, зөвхөн тус хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7,1 хувиар өсч орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 2,2 сая төгрөгт хүрчээ. Инфляцийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал иргэдийн амьжиргаанд хүчтэй дарамт үзүүлж, Должин гуайн амьдрал өдөр хоногоор ядууран туйлдаж байхад Дэнзэн мэтийн дарга дагаж амьдарсан цөөхөн хэдэн хүний амьдрал ахуй энэ үнийн өсөлтийн давлагаанд ажрахгүй сайхан амьдарч байна.
2012 оны эхний 7 сард Монгол Улсад 3 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан бол энэ оны 7 сарын байдлаар 551,1 сая ам.доллар болж 5,4 дахин буурчээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр зэрэг алдагдсаны хамгийн бодит тоон илэрхийлэл мөн. Манай улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн оны 12 дугаар сараас буурч эхэлсэн ба хамгийн сүүлд “ЭЗЭН-100” хөтөлбөрийн 66 дахь хоногт Олон Улсын санхүүгийн судалгааны Moody’s агентлагаас B1-ээс B2 болгож бууруулжээ. Энэ нь монголчуудад итгэж, найдаж болохгүй ээ гэж гадаадын хөрөнгө оруулагч, зээлдэгчдэд анхааруулсан дохио юм.
100 хоногт шинээр нэг ч центийн хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Мөнгөний чимээ сонсогдож, хөрөнгө оруулалт наашлан нэмэгдэж байна гэж Ерөнхий сайд хэлж байгаа ч бодит байдал дээр валютын нөөц багасч байгаа нь эрх баригчдын ээлжит популизм мөн.
Ам.долларын ханш ийн өсөлт үргэлжилсээр өнөөдөр валютын ханшийн хямралд хүрлээ. Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 1862 төгрөг болж 38 хувиар уналаа. Шинэчлэлийн Засгийн газар "Эзэн 100" хөтөлбөрийн хугацаанд ам.долларын ханшийг Монголын түүхэнд анх удаа 1906 төгрөгт хүргэн шинэчлэн тогтоов.
Засгийн газрын гадаад өр шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2,5 тэрбум ам.доллар байсан бол Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4,5 тэрбум ам.доллар болж 1,8 дахин өслөө. Монголбанкны гадаад өр энэ хугацаанд 3,9 дахин өсч 1,04 тэрбум ам.доллар болсон байна. Монгол Улсын дотоод, гадаад өр нийт 22,1 их наяд төгрөгт хүрчихлээ. Монгол Улсад өрийн хямрал бодитоор нүүрлээд байхад Засгийн газар дахин БНХАУ-аас 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болж байгаа нь өрийн дарамтыг улам ихэсгэх нь тодорхой боллоо.
Ард түмний нуруун дээр өр нэмж байгаа Засгийн газрын энэ эрхэмсэг ноёд хувьдаа хууль ёс ч бай, бус ч бай “хуримтлуулсан” мөнгөөр өрөө төлнө гэж бодож байна уу? ҮГҮЙ ЭЭ. Харин ганцхан ард түмэн л төлнө. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, цэвэр агаар, шинэ зам барьж байгуул хэмээн ард түмний төрд өгсөн татварын мөнгөөр энэ их өрийг төлнө. Өртэй хүн өөдлөхгүй гэдэг. Бид өрөө төлж өөдлөх хүртлээ хугацаа их алдахаар боллоо.
Өр нэмж ард түмнийг туйлдуулах өнөөгийн Засгийн газар татвар төлөгчдийн бүрдүүлж буй төсвөөр дэндүү их тансаглаж байна. Нэг л жишээ татъя. 2012 онд Монгол Ардын Намын Засгийн газрын үед 150,000 төрийн албан хаагч байсан бол одоо 180,000 болж нэмэгдсэн. Шинээр нэмэгдсэн 30,000 төрийн албан хаагчийн сарын цалинг хамгийн багадаа 500,000 төгрөгөөр тооцоход ойролцоогоор 360 тэрбум төгрөгийн зардал татвар төлөгчдийн халааснаас гарчээ. Энэ хэмжээний мөнгөөр цалин, тэтгэвэр тэтгэмжийг хангалттай нэмэхээр байсан. Үгүй бол 600 км автозам, эсвэл 240 цэцэрлэг, 180 сургууль барих боломжтой. Ер нь бидэнд аль нь хэрэгтэй юм бэ? Илүүдэл 30,000 төрийн албан хаагч уу эсвэл зам, цэцэрлэг, сургууль уу? Тиймээс 2,9 сая иргэдэд үйлчлэх үүрэгтэй төрд хэчнээн төрийн албан хаагч ажиллах нь зохистой юм бэ? гэдэг бодлогыг бодох цаг нь болсныг Засгийн газарт бид сануулах цаг болжээ.
Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар улсад нийт 107 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэн байгаагаас 54’389 аж ахуйн нэгж буюу 50,8 хувь нь үйл ажиллагаагаа түр буюу бүрмөсөн зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан нь бизнесийн орчин хэрхэн муудаж, ажилгүйдэл яаж нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм.
Өнөөдрийн энэ шинэчлэлийн гэх Засгийн газар 2012 онд хүндхэн нөхцөлтэй, хөөсөрсөн эдийн засагтай засаг хүлээн авсан гэдэг нь үнэнд нийцэхгүй. Санхүүгийн чадавхитай, сайтар тордсон зах зээлийн хөрс суурьтай улс орныг хүлээн авсан нь маргашгүй үнэн бөгөөд дараах боломжууд хангагдсан байв. Үүнд:
2012 онд засгийн жолоог атгуулахдаа Хөгжлийн банкинд 580 сая ам.доллар буюу өмнөх Засгийн газруудад байгаагүй хамгийн их хөрөнгө санхүүтэй хүлээлгэн өгсөн. Гэтэл үүн дээр нэмж 1.8 тэрбум ам.доллартай тэнцэх “Чингис”, “Самурай” бондууд болон Олон улсын байгууллага, түнш орнуудын хөнгөлттэй зээл тусламж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөг зэрэг нийт 7 их наяд төгрөгийг улсын төсвөөс гадуур, УИХ-ын хяналтгүй зарцуулсан үе үеийн Засгийн газраас Н.Алтанхуягийн Засгийн газар илүү хур баян нь юм.
“Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр ард түмний 40 гаруй хувийн саналаар Их хуралд 26 суудал авсан МАН-ын бүлгийг байгуулахгүйгээр хагас жил болгож, энэ хооронд давхар дээлтэй засаг бүрдүүлсэн, 2013 оны төсвийг баталсан зэрэг олон жишээнээс ганц хоёрыг нь дурдъя. Мөн давхар дээлтэй эрх баригчид өөрсдийн хүссэн ямар ч хуулийг Их хурлаар батлуулж, хүсэл таалалд нь үл нийцэх ямар ч хуулийг унагааж байна. УИХ-ын хяналтаас ангид засгийн газар урьд нь байсангүй. Шинэчлэлийн Засгийн газрын шинэлэг нь энэ юм.
УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа ч МАН-ын бүлгийн 26 гишүүн бүгд төрийн ажлын дадлага туршлага, мэдлэг боловсролтой. АН-ын алдаатай бодлогыг сөрж, зөв оновчтой хувилбаруудыг санал болгож, асуудалд ажил хэрэгчээр гарц шийдэл зөвлөмж, шүүмжлэлийг өгч, намын эрх ашгаас улс орны хөгжлийг эн тэргүүнд харгалзаж, хэлэлцэж буй бүхий л асуудлыг УИХ-аар дэмжих зэргээр бодит боломжоор хангаж ирсэн.
Боломжоор дүүрэн байсан ч яагаад ард түмнийг “Хүн шиг амьдруулж, Улс шиг хөгжүүлж чадаагүй”-г товчхон дүгнэе.
Засгийн газар чиг үүргээ гүйцэтгэхдээ зохистой удирдлага, төрийн албаны менежментийг зөв, ёс зүйтэй явуулахын оронд тал тохой татсан танил, талцаж бүлэглэсэн фракц, хань, хамаатан садны хүрээнд хоноцын сэтгэлээр, үрэлгэн зангаар, гадаадаас авсан их хэмжээний өрийн зарцуулалтыг хэзээ үр ашгаа өгөх нь тодорхойгүй төслийг санхүүжүүлэх гэх мэтээр томоохон алдаа гаргасаар байна. Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэл хяналтын болон эрсдлийн дутмаг менежмент, чадварлаг бус боловсон хүчний бүрдүүлэлт, /Та өөрөө өнөө өглөө манай бүлэг дээр төрийн албан хаагчдыг “эргүү нь гараагүй” гэж томъёолсон/ төрийн ажил, үйлчилгээг хууль болон холбогдох журмын хүрээнд бүрэн нийцүүлэн явуулах илэрхий чадамжгүйгээс өнөөгийн нөхцөлд хүргэлээ.
Монгол Улсад төсвийн нэгдсэн бодлого алдагдаж, төсвийн алдагдал хуулиар тогтоосон хэмжээнээс аль хэдийн хэтэрснийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд сануулж, энэхүү алдаагаа засахыг олон удаа зөвлөсөн боловч эрх баригчид үүнийг одоо болтол хэрэгжүүлэхийг хүсээд ч чадахгүй байна. Мөн зээлийн ашиглалтын зохисгүй менежмент, Монголбанк нь Засгийн газрын сан мэт ажилласан нь мөнгөний буруу бодлогод хүргэсэн ба үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд үр өгөөжөө ард иргэдэд өгсөнгүй.
Эцэст нь “ЭЗЭН-100” хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй, амласнаа биелүүлээгүй албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шинэчлэлийн Засгийн газраас шаардаж байна. Шаардлагын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Та “100 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” гэж хэлсэн. Та хэлсэн үгэндээ эзэн болж, хамтдаа хариуцлага нэхэхийг уриалж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг хариуцлагагүй ажилласан салбарын сайд болон бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудалд ямагт хамтарч ажиллах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье. Цаашид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд төсвийн сахилга батыг бэхжүүлж, ам ажлын нэгдэлд хариуцлагын системийг хэвшил болгоё.
"Эзэн-100" эрх баригчдын ээлжит шоу байжээ
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Тариаланчид: Бид нар амьд үлдэх гарцаа хаймаар байна 19:15
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1 18:51 “Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн сонин” зэрэг сонины 2024 оны 2-р сарын 28-ны өдрийн нэгдүгээр нүүрт нийтлэгдсэн “Өвөр Монгол орон дэлхийд өнгөт "нээрийн хуудас” тарааж байна” хэмээх мэдээлэлд, Экологийг тэргүүний зорилт болгон атгаж буй ногоон хөгжил бүхий Өвөр Монгол орны өндөр чанартай хөгжлийн шинэ замналыг танилцуулж, яруу найраг, уран зураг мэт Өвөр Монгол нь шинэ нөхцөл байдлаар нээгдэж, элбэг дэлбэг нөөц баялаг нь хүмүүст өндөр чанартай амьдрах орчин хангахын тулд өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, өнгө өнгийн "шинэ нэрийн хуудас" улам тод гэрэлтэж байна.
Францын парламент үсний засалтаар ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийн төслийг дэмжлээ 15:20 Франц улс ажлын байран дахь үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоход нэг алхам ойртлоо.
Франц улс ажлын байран дахь үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоход нэг алхам ойртлоо.
»»
Зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж 18 хүн хүнд бэртжээ 14:58
Дундговь аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
Дундговь аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
»»
Халдлага үйлдэгчдэд талархсан сурагчид шийтгэл оноожээ 14:21 Хойд хөршийн Нижегород хотын нэгэн сурагч “Крокус Сити Холл”-д халдлага үйлдсэн хүмүүст талархал илэрхийлжээ.
Хойд хөршийн Нижегород хотын нэгэн сурагч “Крокус Сити Холл”-д халдлага үйлдсэн хүмүүст талархал илэрхийлжээ.
»»
Шинийг санаачилсан Өвөр Монгол-2 13:46 2023 онд Өвөр Монгол нь нүүрсний нийлүүлэлт, хангаалгын баталгаа, нийт суурилагдсан цахилгаан хүчин ба шинээр суурилагдсан цахилгаан хүчин, шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ба шинэ эрчим хүчний шинээр суурилагдсан хүчин чадал, нийт эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ болон эрчим хүч гадагш хүргэх хэмжээ, шинэ эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ, нүүрснээс хий үйлдвэрлэх хүчин чадлын хувьд "Хятадын арван нэгдүгээр"-т орж байна. 100 мянган тонн зэрэглэлийн Дэлхийн хамгийн том ховордсон шороо ногоон хайлуулагч төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд ховордсон шороо, ниобиум, лити зэрэг стратегийн нөөцийн хайгуулд шинэ ололтууд хийгдсэн байна. Нүүрсний бус аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, 12.1 хувьд хүрсэн... 2024 оны эхээр, ӨМӨЗО-ы “Засгийн газрын ажлын тайлан” -д нийтлэгдсэн цуврал тоо баримт нь Өвөр Монголын хурдтай хөгжиж байгааг харах боломжийг хүмүүст олгосон байна.
2023 онд Өвөр Монгол нь нүүрсний нийлүүлэлт, хангаалгын баталгаа, нийт суурилагдсан цахилгаан хүчин ба шинээр суурилагдсан цахилгаан хүчин, шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ба шинэ эрчим хүчний шинээр суурилагдсан хүчин чадал, нийт эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ болон эрчим хүч гадагш хүргэх хэмжээ, шинэ эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ, нүүрснээс хий үйлдвэрлэх хүчин чадлын хувьд "Хятадын арван нэгдүгээр"-т орж байна. 100 мянган тонн зэрэглэлийн Дэлхийн хамгийн том ховордсон шороо ногоон хайлуулагч төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд ховордсон шороо, ниобиум, лити зэрэг стратегийн нөөцийн хайгуулд шинэ ололтууд хийгдсэн байна. Нүүрсний бус аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, 12.1 хувьд хүрсэн... 2024 оны эхээр, ӨМӨЗО-ы “Засгийн газрын ажлын тайлан” -д нийтлэгдсэн цуврал тоо баримт нь Өвөр Монголын хурдтай хөгжиж байгааг харах боломжийг хүмүүст олгосон байна.
»»
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3 12:54 2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд цэгтээ хүрчээ. Дэлхийн хамгийн том лактик хүчлийн сан болон Хонины генетикийн үнэлгээний үндэсний төв баригдлаа. Мах, хонины аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнэ 100 тэрбум юаньд хүрчээ. 2023 онд Дэлхийн Сүүний салбарын хурал Хятадын хамгийн том сүү үйлдвэрлэгч бүс болох Өвөр Монголд зохион байгуулагдав.
2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд цэгтээ хүрчээ. Дэлхийн хамгийн том лактик хүчлийн сан болон Хонины генетикийн үнэлгээний үндэсний төв баригдлаа. Мах, хонины аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үнэ 100 тэрбум юаньд хүрчээ. 2023 онд Дэлхийн Сүүний салбарын хурал Хятадын хамгийн том сүү үйлдвэрлэгч бүс болох Өвөр Монголд зохион байгуулагдав.
»»
Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хүртэлх гээд 17 байршлын замыг засварлах ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 12:53 Улаанбаатар хотын зам засварын ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхлэх гэж байна. Зам засварын үеэр ямар ажлууд хийгдэх болон борооны ус зайлуулах шугам суурилуулах эсэх талаар
Улаанбаатар хотын зам засварын ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхлэх гэж байна. Зам засварын үеэр ямар ажлууд хийгдэх болон борооны ус зайлуулах шугам суурилуулах эсэх талаар
»»
"Hongyan" загварын ачааны машины араас Приус мөргөж, жолооч нь нас барсан осол гарчээ 12:49 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны гуравдугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны гуравдугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан
»»
12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгыг өнөөдөр шүүнэ 11:18 Өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.
»»
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ 10:56 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг
»»
НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдсэнийг илрүүлжээ 10:41 Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий
Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий
»»
Крипто хаан гэгддэг Сэм Банкман-Фрид залилангийн хэргээр 25 жилийн ял авчээ 10:33 Амжилтгүй болсон крипто бирж FTX-ийг үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид үйлчлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдыг залилсан хэргээр 25 жилийн хорих ял авчээ.
Амжилтгүй болсон крипто бирж FTX-ийг үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид үйлчлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдыг залилсан хэргээр 25 жилийн хорих ял авчээ.
»»
ОХУ-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэй холбоотой байжээ 10:24 Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр /2024.03.28/-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр /2024.03.28/-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
»»
Ц.Сарантуяа: Цэц үндсэн эрхийг хамгаалах нь үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг 09:38 Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн болон Үндсэн хуулийн
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн болон Үндсэн хуулийн
»»
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ 08:22 Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
»»
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 хэм байна 08:17
Л.Энх-Амгалан: Уран зохиол, Технологи, Дуу хөгжмийн хичээлийг хөтөлбөрөөс хассан гэдэг худлаа мэдээлэл 08:16 Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх хичээлийн жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий
»»
ТАРИФ: Хөшигийн хөндийн нисэх буудлын авто зогсоол ирэх сарын 8-наас 1,000-4,500 төгрөгийн төлбөртэй болно 08:16 Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс төлбөртэй болох шийдвэр гарчээ.
Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс төлбөртэй болох шийдвэр гарчээ.
»»
"47,400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг" 08:15 Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах »»
“iPhone 15” хэт халах доголдол илэрсээр байна 20:58 “Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
“Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
»»
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ 20:49 "Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 19:57 “Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
“Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Нээлттэй Өвөр Монгол- 4 19:00 2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
»»
15 настай дагавар охиноо зургаан жил хүчирхийлсэн байж болзошгүй хойд аавыг цагдан хорьжээ 18:18 Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
»»
Ногоон Өвөр Монгол- 5 16:24 2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
»»
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 16:14 Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
НҮБ: Дэлхий даяар хоногт тэрбум хоол хаягдаж байна 13:45 НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
»»
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6 13:32 Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
»»
Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч "Бүх ард түмний хуралдай"-г зарлан хуралдуулна 13:32 Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 13:04 15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
Өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна 12:24 Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
»»
Малдаа яваад сураггүй болсон 82 настай хоёр иргэнийг эрэн хайж байна 12:08 Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
»»
Төсвийн мөнгийг төлүүлье 12:07 Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Импортын гурил, малын тэжээлийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ 12:00 УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа 10:53 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
»»
Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа 10:42 Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт 10:38 ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
»»
Эмээлтийн өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр үлдээлээ 10:29 Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
»»
БШУЯ: Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс хасна гэдэг нь худал 10:14 Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
»»
Нийслэлийн 976 барилгын 206 нь л газар хөдлөлтөд тэсвэртэй гэх дүгнэлт гарчээ 10:04 Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
»»
Хүнсний ногооны дотоодын хангамж 2023 онд 85 хувьд хүрсэн 09:47 Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
»»
Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” нээгдлээ 09:45 ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
»»
Төрөөс элэгний Д вирусын халдвартай иргэдийн зардлыг даана 09:26 Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
»»
Яруу найрагч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө 19:58 Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
»»
Францын парламент үсний засалтаар ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийн төслийг дэмжлээ 15:20 Франц улс ажлын байран дахь үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоход нэг алхам ойртлоо.
Франц улс ажлын байран дахь үсний засалтаар ялгаварлан гадуурхахыг хориглоход нэг алхам ойртлоо.
»»
Халдлага үйлдэгчдэд талархсан сурагчид шийтгэл оноожээ 14:21 Хойд хөршийн Нижегород хотын нэгэн сурагч “Крокус Сити Холл”-д халдлага үйлдсэн хүмүүст талархал илэрхийлжээ.
Хойд хөршийн Нижегород хотын нэгэн сурагч “Крокус Сити Холл”-д халдлага үйлдсэн хүмүүст талархал илэрхийлжээ.
»»
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ 10:56 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг
»»
ОХУ-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэй холбоотой байжээ 10:24 Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр /2024.03.28/-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр /2024.03.28/-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.
»»
Гүүр нурж, гол руу унасан зургаан хүнийг амь үрэгдсэн байх магадлалтай гэж үзлээ 19:31 Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 99 Азийнх байна 19:05 2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
»»
Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна 10:33 Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
»»
Чингэлэг ачсан хөлөг гүүр мөргөж, 6 хүн сураггүй боллоо 09:55 АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
»»
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнгийн түвшинд хүрчээ 15:50 Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
»»
АНУ түдгэлзсэнээр НҮБ-ын Аюулгүй Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа 09:25 Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
»»
Украины далбаан дор Оросын эсрэг жагсаал зохион байгуулсан Монголын “идэвхтнүүд”-ийг ч терроризмыг дэмжигчид гэж тооцох нь зүйтэй гэв 08:45 ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
»»
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "цуст, зэрлэг террорист халдлага Украины оролцоотой" гэж мэдэгдлээ 16:08 Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
»»
АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гуравдахь удаагаа дараалан хүртлээ 14:53 Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
»»
"Исламын улс" бүлэглэлийн Москвад халдсан шалтгаан 13:44 ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
»»
Ирланд улс түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдыг томилжээ 11:44 Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»