Ёc зүйг ярьдаг биш, мөрддөг...
Ёc зүйг ярьдаг биш, мөрддөг...
2014-10-21 Сүүлийн үед манайд ёс зүй ярих болов. Энэ нь муу зүйл биш л дээ. Хэрэв яриад байвал яриад дуусахгүй л дээ, энэ чинь.
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа ярьж эхлээд одоо болтол дуусаагүй байгаа юмыг монголчууд одоо яриад ёс зүйтэй болно гэвэл ёстой гонжгор. Тэгвэл ярьсны хэрэггүй гэж байгаа юм уу ? гэж надаас асууна. Тэгвэл элдэв долоон онол ном чалчаад байлгүй зүгээр л хүн төрөлхтний нийтээр тогтоосон хийгээд тогтсон зарчмуудыг үг дуугүй дага, мөрд гэж хэлэх байна. Ингээд энэ тухай онол арга зүйн талаар бяцхан санаа өгүүлье. Этик гэж…
Эртний грекийн ethos буюу ёс заншил хэмээх утгатай үгийг Аристотель анх зөв зан үйлийн тухай шинжлэх ухаан болгож томъёолсон юм. Тэр цагаас хойш этик философийн асуудал болсон бөгөөд одоо болтол үргэлжилж байна. Манайд ёс зүй хэмээн орчуулна. Түүнээс хойш нийгмийн ухаан, нэн ялангуяа философиор оролдсон хүн болгон этикийн асуудлыг ямар нэг хэмжээгээр заавал хөнддөг жамтай бөгөөд хуультай болсон. Этикийн асуудлыг ямар нэг хэмжээгээр хөндөөгүй ганц ч том философич байдаггүй. Ингэлээ ч гэсэн этикийн маргаан хэзээ ч дуусдаггүй, одоо ч явагдаж байгаа.
Хүн төрөлхтний түүхэнд сэтгэж бодож олсон этикийн том онолуудыг тоочивч баршгүй. Гэхдээ хамгийн том систем болгож чадсанаар нь авч үзвэл этикийн хөгжлийг Аристотелийн этик, теологийн этик, Кантын этик, И.Бентам болон Ж.С.Миллийн утилитаризм, Ж.Дьюгийн прагматизм, Р.Хэарын түгээмэл прескриптивизм, Ю.Хабермасын дискурсив этик, хариуцлагын этик (Х.Йонес, Х.Ленк, Ю.Хабермас) гэсэн хэдхэн том шатанд хуваадаг. Энэ бүгдийг “нийлүүлбэл” этикийн ердөө л 4 үндсэн суурь асуудал байдаг юм. Энэ нь: 1. Сайн, муугийн болон сайн үйлтэн, муу үйлтний шалгуурын асуудал, 2. амьдралын учир утга хийгээд хүний зорилго, ач холбогдлын асуудал, 3. хүсэл зоригийн эрх чөлөөний асуудал, 4. байвал зохих зүйл хийгээд түүнийг жам ёсны хүсэл аз жаргалтай хавсруулах асуудал болно. Өө, үхсэн хойноо, ийм “амархан” байсан юм уу ? гэж монгол баагийнууд бодож болох боловч эдгээрийн хариуг өнө эртнээс авахуулаад одоо болтол хүн төрөлхтөн бодож олж чадаагүйг онцлон дурдаж байна. Этикийн үндсэн асуудлууд нь хүмүүн төрөлхтний өөрийнх нь мөн чанарын асуудлууд учраас түүнийг яриад байвал хэзээ ч дуусахгүй бөгөөд чухам ийм учраас философчдын сэтгэлгээний гол асуудал болдог юм. Философчид л том том системийг нь боловсруулсан болохоос энэ бол бүх хүний “мэддэг” асуудал байгаа юм. Ийм болохоор дурын хүн, түүний дотор монголчууд ч гэсэн этикийн асуудлаар бүрэн хэмжээний “лекц унших” чадвартай байдаг. Уг асуудал хэтэрхий өргөн дэлгэр, гүн гүнзгий, ихээхэн зөрчилтэй учраас “жирийн” хүмүүс түүнийг ялган үзэх нэг сайхан арга бодож олсон юм. Энэ нь этикийг түвшнөөр нь ялган зааглаж үзэх болсон явдал юм. Ухаандаа хүн яах гэж үүссэн бэ, сайн, эсвэл муу үйлийн мөн чанар юу вэ гэхчлэн том том асуудлуудыг нь мета этик гээд философчид, теологичид хийгээд энэ чиглэлийн эрдэмтдэд үлдээсэн юм. Тэд л энэ асуудлаар философдож ерөнхий онол номыг нь гаргаж байг, харин бид бол “арай доогуур” буюу энэ нийгмийнхээ асуудлаар оролдох ёстой. Яг ингэж хэн ч хэлээгүй боловч хөгжлийн явцад ийм түвшин тогтчихсон юм шиг байгаам. Тэгээд “үлдсэн этик” дээр нь маргалдах гэхээр бас л “томдоод” болж өгдөггүй. Учир нь дэлхийн янз бүрийн иргэншил, соёл, үндэстний этикүүд, тэр тухай сургаалиуд хоорондоо таарна гэж номонд хазгай аж. Ингээд үүний учрыг олж хужрыг тунгаадаг түвшнийг ялган салгаад аксиологи болон этика, бас социологи зэрэг тусгайлан судлах болжээ. Үүнийг шинжлэх ухааны түвшин гэнэ. Ингэж будилан будилан хассаар бaйгаад арай гэж “өөрийн гэж болох” этик үлдэх ба үүнийг практик этик гэнэ. Харин энэн дээр бол буруу ч бай, зөв ч бай ямар ч хүн ярьж болдог юм шиг байгаа юм. Харин мета түвшин, шинжлэх ухааны түвшин, практик түвшин гурвыг холивол ёстой бантан хутгана гэсэн үг, зөв сэтгэх гэсэн хүн бол “толгой нь хага үсэрнэ” гэсэн үг, ингэж ярьдаг хүмүүс өөрсдөө этикийн тухай ямар ч ойлголтгүй гэсэн үг, ингэснээр ямар ч үр дүнд хүрэхгүй гэсэн үг юм. Манайд яг одоо ийм үзэгдэл болж байна. Дурын Монгол хүн этикийн дурын асуудлаар “бөөлждөг” болж байна. Би монгол хүн этик ярих эрхгүй гэж байгаа юм биш. Харин этикийн бүх түвшинг холиод нэг дор ярьж тэнэглэж болохгүй л гэж хэлж байна. Өрнө хийгээд дорнын этик
Этик бол тэнгэрт байдаг зүйл биш, харин түүнийг хүний нийгэм бий болгосон юм. Ийм ч учраас Өрнө болон Дорнын этик хийгээд түүний зарчмууд бие даасан байдлаар бие биенээсээ тусгай хөгжиж ирсэн юм. Эдгээрийг алийг нь илүү мундаг болох тухай асуудал хэрхэвч байж болохгүй. Учир нь уг этик тухайн нийгмээсээ гарч, нийгэмдээ нөлөөлж, түүнийг удирдан залдаг, түүнээс салгаж болшгүй мөн чанар юм. Ухаандаа Барууны хүний ухамсрын тулгуур болсон индивидуализм бол гүн гүнзгий соёл-түүхийн үндэс суурьтай. Барууны иргэншил Сэргэн мандалт, Дахин Сэргэлт, Соён гэгээрлийн үе шатыг дамжин хөгжиж ирэхдээ хүнийг бүх зүйлийн хэмжүүр болгосон юм. Чухамхүү хүн, түүний оюун ухаан, түүний рационал шинжийг энд хамгийн гол үнэт зүйл гэж үздэг. Барууны нийгэмд материаллаг дэвшлийн ойлголт цаг ямагт нэн чухал байсаар ирсэн юм. Баруунд зөвхөн хүний бүтээсэн зүйл л ач холбогдол бүхий байдаг. Үүний улмаас өсөн нэмэгдэх материаллаг сайн сайхан байдлын төлөө хүлээх хувийн хариуцлагын зарчим баруунд ноёрхож, материаллаг дэвшлийг нийгмийн зүгээс урамшуулж, хүндэтгэж байдаг. Энэ санааг барууны иргэншлийн тэргүүлэх шашин болсон протестантизм хамгийн анх хүлээн авсан юм. Ийм соёлд буй хүн ажил хийж, хувийн сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхийн тулд нийгмийн сайн сайхныг бүтээх ёстой. Чухам энд л барууны соёлын хамгийн ерөнхий үндэс орших бөгөөд эндээс л барууны хүний прагматизм, рационализм, өрсөлдөх чадвар зэрэг шинжүүд урган гардаг юм. Чухам ийм болохоор нь энэ талаар хамгийн гүн гүнзгий судалгаа хийсэн Макс Веберийн “Протестант этик хийгээд капиталист үзэл санаа” бүтээлээс орчуулах эхлэл хийгээд байгаа юм. Гэтэл манайхан өөдөөс олон юм донгосч, элдвээр цэцэрхэх нь арай хэтэрч байна ш дээ. Хэрэв либерал капиталист зах зээл рүү явах гэж байгаа бол тэрнийхээ мөн чанар болсон этикийг мэдэх ёстой нь зүйн хэрэг. Гэтэл тэд намайг өөдөөс бараг гэмт хэрэгтэн гэж үзэж байна… Харин Дорно дахин бол асар их соёлын өв сантай, этикийн арвин их баялагтай. Энд күнз, даосизм, буддизм зэрэг сургаалийн хүрээнд этикийн арвин баян өв сан хуримтлагдсан юм. Дорнын соёлд хүн хэзээ ч өөрийгөө ертөнцийн төвд тавьж байгаагүй, тэд сансрын зохицол, нийгмийн зохиролыг илүүд үздэг зарчимтай байсан. Дорнын соёлд хүний эрх биш, харин үүрэг нь хувь хүнийг бүрэн тодорхойлдог. Эндээс Дорно дахинд хамтач ёс, уламжлал хэвшмэл байдаг уламжлалтай. Үүнээс уламжлан Өрнө, Дорнын хүмүүсийн ялгаа гарч ирдэг. Барууны хүмүүс материаллаг үнэт зүйлсийг эрхэмлэх бөгөөд юуны өмнө материал баялгийг эзэмших эрхээ олохыг эрхэмлэнэ. Тэдний хамгийн гол үнэт зүйл нь: өмч, баялаг, ая тух, эрх мэдэл, алдар нэр, ур чадвар, эсэн мэнд, хүч чадал, эрүүл мэнд, сэтгэл ханамж, ажил хэрэг, эрх зэрэг болдог. Гэтэл Дорнын хүмүүс оюун санааны үнэт зүйлсийг эрхэмлэх бөгөөд ёс суртахуун шашны зарчим баримталдаг. Тэдний хамгийн гол үнэт зүйл нь: хамтач ёс, бүлгийн эв нэгдэл, нийтлэгт үнэнч байх, ёс суртахуун, зохиролд тэмүүлэх зэрэг болно. Энэ нь Өрнө, Дорнын хүмүүс өөр өөр ёс суртахуунтай, этиктэй гэсэн үг бөгөөд эдгээр нь өөр өөрийн нийгэмд тохирон хөгжиж ирсэн юм. Түүнээс биш аль нэгийг нь давуу буюу дутуу гэж үзэж болохгүй. Нэг талаас аль аль нь асар олон саад бэршээл дамжин хөгжсөөр өнөөг хүрсэн, нөгөө талаас бие биендээ уусан, дэвшилтэт чанараа харилцан солилцсоор ирсэн. Энэ үйл явц одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ бие биедээ бүрэн уусаад шингэсэн үг хараахан биш. Язгуур үндэс нь өөр болохоор цаашдаа ч тийм байх биз. Хүн төрөлхтний асар их дэвшил хөгжлийн явцад протестант угшилтай барууны этикт суурилсан хүн төрөлхтний нийтлэг этик бүрэлдэн тогтсон юм. Энэ нь шинжлэх ухаан техник, технологийн дэвшил барууны үнэт зүйл зонхилсон Барууны иргэншил даян дэлхийд түгэн дэлгэрсэнтэй холбоотой. Базаж хэлбэл даяарчлалын этик нэгэнт тогтсон гэсэн хэрэг. Тодруулж хэлбэл түүнийг хэрэглэх зарчим, хэмжээ ерөнхийдөө тогтсон гэсэн хэрэг. Энэ нь барууны гаралтай этик хөгжсөөр яваад шинэ эрин үед даяар шинж чанартай болсон хэрэг юм. Одоо манайх олон долоон онол ном донгосоод байлгүй энийг л шууд мөрдөх хэрэгтэй ш дээ… Манайх…
Манай нүүдэлчдийн этикийг тусгайлан судалсан бүтээл нэн ховор. Улмаар монгол хүнийг тухайлан судалсан ажил бас л ховор. Хэдэн жилийн өмнө би “Монгол менталитет”, “Монголын нийгмийн харилцааны онцлог” өгүүллүүд бичсэн нь яг этикийн асуудлыг судлаагүй ч монгол хүнийг онолын социологи, сэтгэл зүйн талаас тухайлан судлах оролдлого байсан юм. Зүй нь энэ судалгааг үргэлжлүүлбэл тун зүгээрсэн. Ямар ч гэсэн монголчуудыг нэг их этиктэй ард түмэн гэж дэлхийн ямар ч судлаач үздэггүй. Би л лав тийм юмтай бараг таарч байгаагүй. Энэ нь тэдний этикийн үндсэн ойлголт хийгээд түүнийг “хэмжих” үзүүлэлт, шалгуур манайхтай огт тохирохгүй байсантай холбоотой нь эргэлзээгүй юм. Тэгвэл бид этикгүй ард түмэн юм уу ? Этикгүй ард түмэн гэж байхгүй л дээ. Энэ асуудал аяндаа судалгааны нэн сонирхолтой сэдэв юм. Ямар ч гэсэн бид энэ Монгол нутагтаа “хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс шиг улс” гэж кинонд ярьдаг шиг өөрийн гэсэн этиктэй, ёс суртахуунтай яваад ирж. Харамсалтай нь үүнийг энэ хир нарийвчлан судлаагүй… Ингээд ХХ зуун болоход хувьсгал ялж монголын нийгэмд асар их өөрчлөлт гарав. Энэ нь европын этикийн нэгэн төрөл, түүний ихээхэн том нэгэн салаа юм. К.Маркс анх 10 зүйл бүхий “Коммунистуудын ёс суртахууны дүрэм” (кодекс) гэдгийг бүр эрт гаргахдаа Библийн этикээс үндсэн санааг нь авсан гэвэл одооны хүмүүс заяа нь надад үнэмшихгүй. Гэхдээ энэ бол үнэн юм. Намайг шалгаад тулгаад үзсэн ч болно. Энэ бол европын этик үзэл санааны нэг л сурвалжтай гэдгийг бат нотолдог юм. Этик энэ тэр гээд нэг сүрхий онол ном болдог боловч яг хүмүүсийн дагаж мөрдөх дүрэм журамд тулаад ирэхээрээ этик мөрдлөгүүд голдуу 10 байдаг нь гайхмаар. Библийн нүглийн тухай 10 сургааль, коммунистуудын 10 дүрэм, Буддын 10 хар нүгэл гэх мэт. Хүн битгий ал, хүрээ битгий тал, худал битгий хэл, хулгай битгий хий, хүнд тус болж бай, ахмадыг хүндэл, ажилсаг бай гэхчлэн энэ хэд л байдаг. Үүнийг манай аваргууд юун амархан юм гэж бодож болохгүй л дээ. Хүн гээч энэ “хачин тэнэг” амьтныг ухаажуулах гээд Библи ч, коммунистууд ч, Будда ч хүчрэхгүй байгааг бид харж байна. Ингэхлээр хэн нэгэн монгол сэхээтэн этикийг “хялбар асуудал” хэмээн үзвэл ёстой лай л байна… Манайд европ этикийн нэг том төрөл хамтач ёсны этик төлөвшиж эхлэж байтал 1990 оны хувьсгал гараад капиталист буюу протестант угшилтай этик рүү явах юм болов. Ингээд дорнын нүүдлийн этик, европын хамтач этик, барууны капиталист этикийн дунд монгол хүн хавчуулагдах болов. Өөр хүн байсан бол үйл тамаа эдлэх ёстой атал монгол “хүн дураараа дургив, дунд чөмгөөрөө жиргэв”. Ингээд хүн биш, араатан шинжийг олов. “Нэг” этиктэй хүн ихээхэн зовч зүдэрч байж амьдралынхаа асуудлыг шийддэг байхад “гурван этиктэй” монгол хүн юу ч байхгүй хоосон үлдэх нь мэдээж хэрэг юм. Өнөө үеийн монгол хүн этик болгоныг “мэдээд” байдаг нь үүнтэй холбоотой. Шинжлэх ухааны хэллэгээр бол монгол хүн эдүгээ үнэт зүйлс, эрхэмлэлийн системийн зөрчилд ороод байна. Толгой нь эргэсэн тэрбээр үзэгдсэн харагдсан номоо уншиж, үзэгдсэн харагдсан “хүн” болгоныг дуурайх гэж оролдовч энэ үйлдэл нь түүнийг улам их зөрчилд оруулж, улам мунхаг болгох бөлгөө. Үүнийх нь дээрээс төр засаг шиг ухаантай юманд нь этиктэй амьтан ганц ч байхгүй учраас нийгмийн оюун санааны амьдралыг хорь гаруй жил зөнд нь хаясан юм. Үүний улмаас XXI зуунд Монгол хүний зэрлэгшил нэн хүчтэй явагдсан, үүнийг засаж залруулах оролдлого энэ хир хийгээгүй. Харин сүүлийн үеэс хэсэг сэтгүүлч залуус үүнийг анхааран зарим нэвтрүүлэг хийж эхэлж байгаа нь тун ч сайн, дэмжүүштэй хэрэг юм. Этикгүй хүн бол араатнаас ялгаагүй бөгөөд ийм болгох ажлыг зориудын санаатайгаар хийсэн байж болох юм. Этикийн хамгийн “доод” хэсэг буюу прагматик этикийн яг хүмүүн харилцааны дүрэм журмыг этикет гэж ялган нэрлэдэг. Энэ бол хамгийн амархан, үзэгдэх, өнгөц хэсэг юм. Сүүлийн үед үүнийг этик гэж ойлгоод энийг л сурчихвал өөрийгөө соёлтой хүн гэж ойлгох болов. Тэгээд бусад хүнээс этик нэхэх болов. Мэдээж этикет хүний амьдралд чухал хэрэгтэй боловч түүнийг этикээр оруулах боломжгүй. Учир нь хэрэв цаана нь худал хэлэх, хулгай хийх мөн чанар байгаа бол түүнийг этикетээр халхлах халхавчлах боломжгүй. Харин монголчууд болохоор болно гэж бодоод байдаг нь гайхалтай. Үүний тод жишээ нь манай нийгэмд үлэмж дэлгэрээд буй тангараг өргөх ёслолууд болно. Монгол хүн 16 нас хүрээд иргэний андгай тангараг өргөнө, дараа нь дээд сургуульд элсээд оюутны тангараг өргөнө. Цаашаа бол Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, эмч, багш, хилчин, цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүх, прокурор, гааль татвар, мэргэжлийн хяналт гэхчлэн төрийн албаныхан ганц ч хүн үлдэхгүй тангараг өргөх. Лам нар бурхандаа, бөө нар Тэнгэртээ тангараг өргөдөг биз. Бараг л надаас бусад нь тангараг өргөдөг. Энэ учир тоймгүй олон андгай тангарагийн үр дүнд төр, нийгэм, хүмүүс маань хараал хүрсэн мэт яг эсрэгээр нь явж байна. Дэлхийн бүх хүн тангараг өргөсөн л бол яс биелүүлдэг бол одооны монголчууд албатай юм шиг тангараг өргөчихөөд бас л албатай юм шиг эсрэгээр нь үйлддэг заншилтай болсон байна. Нэгэн сайхан цагт монголын “за” гэсэн үг андгай тангараг байсан үе бий юм шүү дээ. Энэ нь монгол хүн этикгүй болсонтой шууд холбоотой. Мөн үүний үндсэн бөгөөд гол шалтгаан нь ийм нөхцөл байдлыг бий болгож, өөрөө түүнийг байнга төрүүлж, “шилдэг” үлгэр жишээ үзүүлж байгаа Монголын төр засаг мөн. Чухам эндээс л бид үлэмж зэрлэгшиж, араатан шиг болсон гэсэн дээрх дүгнэлт гарсан юм. Уг нь этик бол соёл юм. Түүнийг хар багаасаа эзэмшиж сурсан байх ёстой. Тэрнээс ном үзээд мэддэг юм биш. Нөгөө талаас одоо монгол хүн гадаадад их явж, юм үзэж нүд тайлж байгаа учраас тэндэхийн этик зарчим, хэм хэмжээг мэдсэн, сурсан байх ёстой. Гэхдээ энэ бол зөвхөн харилцааны түвшний явдал, асуудлын өнгөн тал юм. Үүний цаана уг этикийн мөн чанар, хүний яс маханд шингэдэг үнэт зүйл, эрхэмлэл, соёл, хүмүүжил зэрэг бүхэл бүтэн тогтолцоо байдаг юм.
Энэ нь байхгүй учраас гадаадад байсан Монгол хүн Монголдоо ирэнгүүтээ “барууныхаа” этикийг тэр дор нь мартаж орхидог юм. Барууны этик ч юу байхав, хүн төрөлхтний нийтлэг этик байгаа юм… Ямар ч гэсэн бүх этикийг хольчихоод удаан явбал бүгдээрээ араатан болно гэдэг нь дэндүү ойлгомжтой байна. Иймээс бид одоо сонголт хийх ёстой болж байна. Аль этикийг нь авах вэ ? Энэ асуулт угаасаа харьцангуй юм. Харилцааны анхдагч түвшинд барууны гэгдэх түгээмэл этикийг үг дуугүй авч даган мөрдөх ёстой. Харин шинжлэх ухааны түвшинд бол сайтар судалсны үндсэн дээр язгуур монгол суртахууны эрхэмлэл, зарчим, хэм хэмжээг энэхүү түгээмэл этиктэй зохистой хослуулан үндэсний этик шинээр гарган авах ёстой. Харин мета түвшинд бол энэ бүхнээ бүх талаас нь үндэслэж өгөх ёстой. Харин үүнийг бол дурын хүн биш, мэргэжлийн хүн хийдэг юм. Сүүлийн үед манайхан ёс зүйг анхаарч, ярьж эхэлж байгаа нь тун ч сайн хэрэг. Тэр ажилд нь тус нэмэр болох гэж л зарим асуудал хөндсөн энэ өгүүллийг бичсэн юм. Уг нь задлаад дэлгэрүүлээд ярих юм бол их л олон зүйл ярьж болох. Харин нэг зүйл сануулахад доод түвшин нь дээд түвшингөөсөө мэдлэгийн эх сурвалжаа олж авдаг учраас этикийн практик түвшингөөс шинжлэх ухааны түвшин рүү, түүнээсээ мета түвшин рүү ойртохыг аль болох хичээвэл зохилтой. Харин түвшингүүдийг л хольж болохгүй. Иймээс этиктэй болъё гэвэл ярьдаг биш, мөрддөг хүмүүсийг төрд шинээр гаргах хэрэгтэй. Аман дээрээ этик яриад ачир дээрээ яг эсрэгээр нь туудаг өнөөгийн төр ямар байгааг харж байгаа биз дээ… Тангаргаа там болгочихоод этик ярьдаг хүмүүс ямар ч этикийн, улмаар ямар ч нийгэм, ямар ч төрийн дайсан байдаг бөгөөд тэдний ааш авир, зан араншин ямар байдгийг Та телевизээ залгаад л харж болно… Судлаач Х.Д.Ганхуяг Эх сурвалж: ganaa.mn блог Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
Ёc зүйг ярьдаг биш, мөрддөг...
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
ТҮК-ийн ажилчдын цалинг нэмснийг ХҮН эсэргүүцэв 19:51 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын
»»
Хятадын үйлдвэрлэлийн шинэ бүтээмж ба хуучин бэрхшээл 19:16 Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүнзгий сорилттой тулгараад буй Хятадын эрх баригчид үйлдвэрлэлийн шинэ бүтээмжид
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүнзгий сорилттой тулгараад буй Хятадын эрх баригчид үйлдвэрлэлийн шинэ бүтээмжид
»»
Х.Нямбаатар ТҮК-ийнхний цалинг нэмж байгаа нь сэхээтнүүдийг доромжилсон үйлдэл гэв 18:44 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн.
»»
Ногоон автобусны хэргийн шүүх хуралдааныг товложээ 15:00 Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.
Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.
»»
E-Mongolia, E-Business-ээр дамжуулан 6,717 аж ахуйн нэгж шинээр байгуулжээ 13:32 Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьнаас хойш дөрөв дэх онтойгоо золгож байна. E-Mongolia амьдралын салшгүй нэг хэсэг болоод даруй гурван жил болчихож.
Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьнаас хойш дөрөв дэх онтойгоо золгож байна. E-Mongolia амьдралын салшгүй нэг хэсэг болоод даруй гурван жил болчихож.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:29 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ 12:12 Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм,
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм,
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 11:34 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна 11:31 Нийслэл хот ЕБС-ийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн.
Нийслэл хот ЕБС-ийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн.
»»
Хуурамч богдод зориулсан гэгээнтний суудал, хувцас өмсгөлийг эд мөрийн баримтаар хураан авчээ 11:06 -Тэрбээр 2020 онд өөрийн нууц хүүг X Богдод өргөмжлөхөөр зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ-
-Тэрбээр 2020 онд өөрийн нууц хүүг X Богдод өргөмжлөхөөр зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ-
»»
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 11:02 НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
»»
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 10:09 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийг жирийн иргэн биедээ авч явах хуулийн зохицуулалтгүй 08:17 Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна,
Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна,
»»
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна 08:14
Хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд орсон зээлээ 2024.06.02-ны өдөрт багтаан төлсөн тохиолдолд ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД тусгахгүй 08:06 Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргалаа.
Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргалаа.
»»
Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчид хаврын их цэвэрлэгээнд оролцлоо 15:42 Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй.
Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй.
»»
Голомт банкны захирал, шарк Д.Бадрал улс төрд хүч үзэх үү? 15:11 Голомт банкны захирал, Шарк Д.Бадрал өнөөдөр өөрийн цахим хуудсаараа "Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар дараагийн аяндаа мордож байна. Баярлалаа, Баяртай" гэж мэдэгдлээ.
Тодруулбал,
"БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ
Аавын найзууд ЖИЖИГ ДАНДАР гэж өхөөрддөг байх үеэс л ДАНДАРЫН БАДРАЛ хэмээн олны дунд дуудуулж явсан нэрний минь урд бас нэгэн овог дуурсагдах болсон.
Голомт банкны захирал, Шарк Д.Бадрал өнөөдөр өөрийн цахим хуудсаараа "Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар дараагийн аяндаа мордож байна. Баярлалаа, Баяртай" гэж мэдэгдлээ.
Тодруулбал,
"БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ
Аавын найзууд ЖИЖИГ ДАНДАР гэж өхөөрддөг байх үеэс л ДАНДАРЫН БАДРАЛ хэмээн олны дунд дуудуулж явсан нэрний минь урд бас нэгэн овог дуурсагдах болсон.
»»
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас урьдчилсан байдлаар 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 15:07
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас байгуулсан ажлын хэсэг шалгаж байгаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас байгуулсан ажлын хэсэг шалгаж байгаа.
»»
Гаж нөлөө хэзээ илрэх нь тодорхойгүй гадны баталгаагүй амин дэм, бэлдмэлүүдийг цэгцлэх цаг болсон 14:48 Эмийн хэрэглээ манай улсад ямар ноцтой хэмжээнд хүрснийг эдгээр өдрүүдэд иргэд "Эмийн сонсгол"-оос ойлгож эхэлж байна. Тэгвэл бас нэгэн анхаарвал зохих асуудал бол төрөл бүрийн амин дэм буюу витаминууд юм.
Эмийн хэрэглээ манай улсад ямар ноцтой хэмжээнд хүрснийг эдгээр өдрүүдэд иргэд "Эмийн сонсгол"-оос ойлгож эхэлж байна. Тэгвэл бас нэгэн анхаарвал зохих асуудал бол төрөл бүрийн амин дэм буюу витаминууд юм.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 14:33 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Монгол хүн хог буртгаа хоймортоо залдаггүй 14:04 /Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бичсэн ил захидал/
/Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бичсэн ил захидал/
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 13:54 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
Дундговь аймагт хэрэгжсэн "СҮҮ ХӨТӨЛБӨР" өргөжиж, цэцэрлэгүүдийг хамарч эхэллээ 13:43 Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар 2023 оны есдүгээр сарын 01-нээс аймгийн бүх ЕБС-ийн бага ангийн сурагчдад "Сүү хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар 2023 оны есдүгээр сарын 01-нээс аймгийн бүх ЕБС-ийн бага ангийн сурагчдад "Сүү хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн билээ.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна. 13:35 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна.
»»
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон 13:28 Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэлийг урьж, ярилцлаа.
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэлийг урьж, ярилцлаа.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:26 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Монгол улс боловсролын индексээр 189 улсаас 103 дугаарт эрэмбэлэгдэж тэгш, чанартай боловсрол хүргэж чадахгүй байна хэмээн ХЭҮК-оос анхааруулав 13:25 Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх,
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх,
»»
Мөнгөө алдсан иргэдийг заналхийлж, мөнгө угаасан хэргээр Р.Базараа нарын 4 иргэнийг хорьсон 13:08 Өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэдийг саатуулсан хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун мэдээлэл өглөө.
Өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэдийг саатуулсан хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун мэдээлэл өглөө.
»»
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна 09:53 С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил, “цагаатгаад” нэг жил болж байна.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил, “цагаатгаад” нэг жил болж байна.
»»
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо болно 09:44 Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ
»»
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах үйлчилгээтэй эм оруулсан гэх маргаан үүсэв 21:39 УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгуулж байна.
УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгуулж байна.
»»
Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал туслах эмэгтэйдээ бэлгийн дарамт үзүүлсэн үү 21:16 Орхон аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж буй М.Түмэнжаргал нь өөрийн туслах эмэгтэйдээ ажлын байр нь дээр нь үйл хөдлөл болон үг яриагаараа бэлгийн дарамт үзүүлдэг талаарх гомдлыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд гаргажээ.
Орхон аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж буй М.Түмэнжаргал нь өөрийн туслах эмэгтэйдээ ажлын байр нь дээр нь үйл хөдлөл болон үг яриагаараа бэлгийн дарамт үзүүлдэг талаарх гомдлыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд гаргажээ.
»»
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 17:27
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.
»»
ДАРХАН: Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд байна 16:29 Дархан-2 өртөөнөөс Шарын гол хүртэлх хэсэгт ноцтой осол гарчээ. Тодруулбал: "Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын
Дархан-2 өртөөнөөс Шарын гол хүртэлх хэсэгт ноцтой осол гарчээ. Тодруулбал: "Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын
»»
Ч.Хүрэлбаатар сайд 100 гаруй мянган иргэний саналыг шалгуулаад тусыг эс олсон нь 16:23 Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд “Монгол Улсын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжид 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх” заалт орсныг иргэд эсэргүүцэж,
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд “Монгол Улсын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжид 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх” заалт орсныг иргэд эсэргүүцэж,
»»
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангуулсан бол 4 алба хаагч амиа алдахгүй байх байлаа 15:03 Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа НҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа НҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.
»»
Жолооч Н.Ариунболд: Жолоочийн хариуцлагын даатгалаас 10 дахин өндөр үнээр тээврийн хэрэгслээ хамт даатгуул гэж тулгаж байна 14:59 Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалыг хийхдээ тээврийн хэрэгслийн даатгалыг хамтатган хийхийг
Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалыг хийхдээ тээврийн хэрэгслийн даатгалыг хамтатган хийхийг
»»
Эхнэрээ хэрцгийгээр зодож хөнөөсөн Казахстаны сайд асан К.Бишимбаев эхнэр, хүүхдүүдээ удаа дараа хүчирхийлж байсан гэв 14:47 Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев нь гэр бүлийн хүнээ хэрцгийгээр зодож
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев нь гэр бүлийн хүнээ хэрцгийгээр зодож
»»
Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно 14:45 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр,
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр,
»»
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно 14:08 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
»»
Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно 14:04 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
»»
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 4541 удаа зорчжээ 10:58 Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
»»
ЦЕГ: Хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын хэргийг прокурорт шилжүүлэв 10:53 Өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн
Өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн
»»
Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 10:50 Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн "Улхын булан" гэдэг газар “Хээрийн түймэр” гарсан тухай мэдээллийг 2024.04.12-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн "Улхын булан" гэдэг газар “Хээрийн түймэр” гарсан тухай мэдээллийг 2024.04.12-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч.
»»
НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа 10:41 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
»»
3х3: Олимпийн аваргууд эрхээ авч, Азербайжан түүх бүтээв 09:11 Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр/2024.04.14/ өндөрлөлөө. Хонг Конгт гурван өдөр үргэлжилсэн тэмцээний эцэст эрэгтэй ганц эрхийг олимпийн аварга Латви авч,
Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр/2024.04.14/ өндөрлөлөө. Хонг Конгт гурван өдөр үргэлжилсэн тэмцээний эцэст эрэгтэй ганц эрхийг олимпийн аварга Латви авч,
»»
Парисын олимп үзэх харилцагчид батламжаа гардан авлаа 18:03 Спортын гайхамшгийг хүн төрөлхтөнд тунхаглан зарладаг 33 дахь удаагийн зуны Олимпын наадам Парис хотноо эхлэхэд 106 хоног үлдлээ. Энэхүү наадамд 32 спортын төрлөөр 1000 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдөнө. Монголын баг тамирчид ч эхнээсээ Олимпын эрхээ өвөртөлсөөр буй.
Спортын гайхамшгийг хүн төрөлхтөнд тунхаглан зарладаг 33 дахь удаагийн зуны Олимпын наадам Парис хотноо эхлэхэд 106 хоног үлдлээ. Энэхүү наадамд 32 спортын төрлөөр 1000 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдөнө. Монголын баг тамирчид ч эхнээсээ Олимпын эрхээ өвөртөлсөөр буй.
»»
Н.Тэмүүлэн: Сүхбаатар аймгийн Засаг дарга БЗД-т гурван өрөө байр хахуульд авсан байж болзошгүй нь тогтоогдсон 17:52 Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгч байна.
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгч байна.
»»
Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ 17:23 Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцож байна.
»»
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ 19:36 ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
»»
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
»»
Ираны 9 пуужин Израилийн агаарын баазыг оножээ 15:00 Ираны зүгээс Израил руу цэргийн шууд дайралт хийсэн билээ. Таван цаг үргэлжилсэн дрон, пуужингуудын дайралтын
Ираны зүгээс Израил руу цэргийн шууд дайралт хийсэн билээ. Таван цаг үргэлжилсэн дрон, пуужингуудын дайралтын
»»
Франц улс Украинд цэрэг оруулах уу? (I) 10:59
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 4541 удаа зорчжээ 10:58 Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
»»
НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа 10:41 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
»»
Израил Ираны зүгээс ирэх дайралтад бэлтгэж байна 15:19 Израил улс Ираны зүгээс ойрын 24-48 цагт ирэх шууд дайралтад бэлтгэж байгаа талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Израил улс Ираны зүгээс ойрын 24-48 цагт ирэх шууд дайралтад бэлтгэж байгаа талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
»»
"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй" 09:05 News Decoder-ийн дэлхийн мэдээг орчуулан хүргэж байна. Сэтгүүл зүйг устгаж чадах эсэхийг AI программаас нарийн хариулт авч болох талаар News Decoder -ийн нэгэн сэтгүүлч сонирхжээ.
News Decoder-ийн дэлхийн мэдээг орчуулан хүргэж байна. Сэтгүүл зүйг устгаж чадах эсэхийг AI программаас нарийн хариулт авч болох талаар News Decoder -ийн нэгэн сэтгүүлч сонирхжээ.
»»
Их Британийн иргэдэд Орос хилийн хориг тавилаа 10:46 Оросын эсрэг авсан Их Британийн бодлогын хариу болгож, тус улсын 22 иргэнд хилийн хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны веб сайтад өчигдөр /2024.04.10/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Оросын эсрэг авсан Их Британийн бодлогын хариу болгож, тус улсын 22 иргэнд хилийн хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны веб сайтад өчигдөр /2024.04.10/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
»»
АНУ, Япон батлан хамгаалахын салбарт БНХАУ-ын эсрэг хамтран ажиллана 10:26 Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-д айлчилж буй. Кишида айлчлалынхаа хүрээнд лхагва гарагт /2024.04.10/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-д айлчилж буй. Кишида айлчлалынхаа хүрээнд лхагва гарагт /2024.04.10/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм.
»»
Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна 08:32 Өмнөд Солонгост өнөөдөр болсон бүх нийтийн сонгуулиар гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /АН/ болон түүнтэй эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах
Өмнөд Солонгост өнөөдөр болсон бүх нийтийн сонгуулиар гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /АН/ болон түүнтэй эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах
»»
Бразилын эдийн засаг өөрчлөгдөх болсон гурван шалтгаан 08:30 НҮБ-аас тогтвортой хөгжлийг ахиулахад нийгмийн эдийн засгийн чухал үүргийг хүлээн зөвшөөрсөн анхны тогтоолыг баталсан.
НҮБ-аас тогтвортой хөгжлийг ахиулахад нийгмийн эдийн засгийн чухал үүргийг хүлээн зөвшөөрсөн анхны тогтоолыг баталсан.
»»
Эхнэрээ зодож хөнөөсөн Казахстаны сайд асан 20 хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй 14:26 Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Казахстанд сангийн сайд асан Куандык Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагаа зодож хөнөөсөн хэргээр цагдаа нар баривчилсан юм.
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Казахстанд сангийн сайд асан Куандык Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагаа зодож хөнөөсөн хэргээр цагдаа нар баривчилсан юм.
»»
АНУ-ын шүүх бусдын аминд хүрсэн сурагчийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноолоо 13:42 2021 онд АНУ-ын Мичиган мужийн нэгэн ахлах сургуульд гал нээж, ангийнхаа дөрвөн хүүхдийн аминд хүрсэн хүүгийн эцэг эхэд шүүхээс 10-15 жилийн хорих ял оноожээ.
2021 онд АНУ-ын Мичиган мужийн нэгэн ахлах сургуульд гал нээж, ангийнхаа дөрвөн хүүхдийн аминд хүрсэн хүүгийн эцэг эхэд шүүхээс 10-15 жилийн хорих ял оноожээ.
»»
В.Зеленський: Киев сөрөг довтолгооны шинэ төлөвлөгөө боловсруулсан 13:27 Киев сөрөг довтолгооны шинэ төлөвлөгөө боловсруулсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Киев сөрөг довтолгооны шинэ төлөвлөгөө боловсруулсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
»»
Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэгтэй болох талаар санал солилцов 08:59 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөрБүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөрБүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа.
»»
Солонгосын парламентын сонгууль өнөөдөр эхэлнэ 08:47 Энэ жил дэлхийн 60 гаруй оронд бүх шатны сонгууль болох товтой байгаагийн нэг нь хилийн чанад дахь хамгийн олон монголчууд суурьшин амьдардаг БНСУ юм.
Энэ жил дэлхийн 60 гаруй оронд бүх шатны сонгууль болох товтой байгаагийн нэг нь хилийн чанад дахь хамгийн олон монголчууд суурьшин амьдардаг БНСУ юм.
»»
Шинэ Зеланд улс визний шаардлагаа чангатгав 08:15 Их хэмжээний цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд Шинэ Зеланд улс ажиллах визний шаардлагыг чангатгаж байгаагаа мэдэгдлээ. Нарийн мэргэшил
Их хэмжээний цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд Шинэ Зеланд улс ажиллах визний шаардлагыг чангатгаж байгаагаа мэдэгдлээ. Нарийн мэргэшил
»»
Гадаадын хөрөнгө оруулалттай 7160 компани байгуулагдсан гэжээ 08:23 2024 оны эхний хоёр сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 7160 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 34.9 хувиар өссөн гэнэ.
2024 оны эхний хоёр сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 7160 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 34.9 хувиар өссөн гэнэ.
»»
Мозамбикт завь живсний улмаас олон хүн амиа алджээ 14:06 Мозамбикийн хойд эргийн ойролцоо олон хүн суусан гатлага онгоц живсний улмаас 90 гаруй хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдэгджээ.
Мозамбикийн хойд эргийн ойролцоо олон хүн суусан гатлага онгоц живсний улмаас 90 гаруй хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдэгджээ.
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»