Д.Гэрэл: Гөрөөчдөд захидаг үгээ улстөрчдөд хэлье, олзонд нүд аниж сур !
Д.Гэрэл: Гөрөөчдөд захидаг үгээ улстөрчдөд хэлье, олзонд нүд аниж сур !
2014-12-08 Монголын мэргэжлийн анчдын холбоо, “Хэрлэн Аравт” ТББ-ын тэргүүн Д.Гэрэлийг урилаа.
Зураач, барималч, түүх судлаач, байгаль хамгаалагч, гурван үеийн гөрөөчний удам гээд зочин маань олон талтай нэгэн. Түүнтэй ан амьтныг хайрлах тухай, манай улс гадаадын анчдад агнуулах зэрлэг амьтдын тоо толгойг бодитой гаргадаггүйн ард ямар хэний, ямар эрх ашиг нуугддаг талаар илэн далангүй ярилцлаа.
БАЙХГҮЙ АНГ БАЙГАА МЭТЭЭР ТООЛУУЛААД БАЙНА
Мэргэжлийн анчдын холбоо хэзээ байгуулагдав, ямар үйл ажиллагаа явуулж байна?
Мэргэжлийн анчдын холбоо анх байгуулагдахдаа 2008 онд ангийн үйл ажиллагааг цэгцлэе гэж зорьсон. Тэр үед ямар байв гэвэл, манай улс 10 жил ан амьтдаа тоолоогүй. Тэгээд У.Барсболд сайдын үед тоолж, аргаль угалз л гэхэд гадаадын анчдад жилд 80, тэх 250-280 толгойг агнуулж байсан юм. Түүнд бид яагаад бухимддаг вэ гэвэл, би өөрөө анчин хүн. Миний өвөг эцэг анчин, өөрийн эцэг анчин, би өөрөө анчин. Гурван үеийн гөрөөч учраас анчидтайгаа холбоотой байдаг. Тэдэндээ захиж хэлдэг гол зүйл бол ангаа барчихаж болдоггүй юм шүү, олзонд нүд аниж сураарай гэсэн захиас. Жишээ нь, дөнгөж ан эхэлж байгаа залуусыг “Олзонд нүд аниж сурчихаад хөх төмөр хөндлөн үүр” гээд хамаагүй буу үүрүүлж явуулдаггүй байлаа. Хамгийн гол нь ийм захиасыг мэдсээр байж хойч үедээ уламжлуулахгүй байх нь улс маань мөнгө олох дайнд мордчихож байна шүү дээ, ангаараа. Энэ ч бас аргагүй тал бий. Яагаад гэвэл социализмын үед манай улс маш их антай байж түүнийгээ жил бүр агнуулж багагүй валют олдог байсан. Зах зээл эхлэхэд ч ан амьтан сайтай байсан. Түүнийгээ тоо бүрэн хүлээлгэж өгсөн. Гэтэл тэр анг 20-хон жилийн дотор барчихсан. Одоо тэгж ярихаар хүмүүс “Битгий худал хэл, байгаа” гэх байх. Засаг, төр нь байхгүй юмыг байгаа мэтээр тоо толгойг нь өсгөж тоолуулаад дахиад агнаад байх сонирхолтой. Энэ чиглэлд бид нүд, чихээ бэлчээж байдаг улс. Уг нь социалзмын үед байдал өөр байлаа. Иргэдийн хяналт сайн байж. Бас анчид өөрсдөө байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн. Харин зэрлэг капитализм эхэлснээр өөр болсон. Яасан бэ гэвэл, ард иргэдийг өөрсдийг нь хулгайч болгож, хамгаалдаг байсан хүмүүсийнх нь оронд Ногооруулдаг яам гэгчээс байгаль хамгаалагч гэх хүмүүсийг гаргаж тавьсан. Хамаатан садан, танил тал, тойрон хүрээлэгч, далдаганагчдыг ажилтай болгосон нь тэр. Тэр нь мөнгө угаагчдад ашигтай юм байна л даа. Юу болж байна гэхээр нь бид байгалиа сайхан хамгаалж байна гэсэн мэдээ өгдөг. Яам нь түүгээр нь цаасан буу хийж худал мэдээлэл цацдаг. Би яагаад ингэж хэлж байна гэхээр мэдээлэл сайтай учраас, бүх баримт нь надад бий. Үе үеийн салбарын яам, сайд нар яагаад дайраад байдаг вэ гэвэл бас учиртай, тэрийг ч би мэднэ. Угалз, тэхийг гаднын анчдад агнуулснаар улс овоо мөнгө олдог. Хуулиараа бол олсон мөнгөнөөс 50-аас доошгүй хувийг ан амьтдад тэжээл тавьж өгөх, байгаль хамгаалагчдыг урамшуулах зэрэг байгальд эргүүлж зориулдаг. Буспыг нь улсын төсөвт тусгаад онгорхой, цоорхойгоо бөглөдөг байсан. Ийм байгаад 2008 онд ан амьтнаа тоололгүй 10 жил болчихсон, ажил нь ч уначихсан үед Мэргэжлийн анчдын холбоо энэ асуудалд анхааръя гэж зорьсон. Гаднын анчдад үйлчилж байсан олон байгууллагыг татан буулгаж, 130-аад сая төгрөг цуглуулан гаднын анчдад агнуулдаг анг тоолохоор дөрвөн аймагт “Амьтан асралт” компаниар тоолуулсан. Тэнд мэргэжлийн анчид, жудагтай, шударга хүмүүс ажилладаг. Тэд тоолоод агнах боломжтой ан маш цөөхөн байна гэсэн судалгаа гаргаж ирсэн. Тэр үед Л.Гансүх энэ салбарын сайд болж, бид ажлынхаа тайланг хүлээлгэж өгч бас магтуулж байлаа.
Л.Гансүх гэснээс тэр хэр сайд байсан бэ, байгаль хамгаалалд ээлтэй бодлого баримталж чадсан уу?
Ямар ч байсан гадаадынханд агнуулдаг амьтдын тоо толгой хэтэрчихлээ гэдэгт мэргэжлийн анчид бидэнтэй санал нэгдэж, цөөрүүлье гэж ярьж байсан юм. Явцын дунд сэтгэл нь хувирч улсын эдийн засаг хэцүү байна гэхчлэн ярьж, Мэргэжлийн анчдын холбооноос гадуур байдаг хувиараа гадаадын анчдад ан агнуулах ажил авч гүйцэтгүүлдэг хэсэг бүлэг этгээдүүдтэй нийлж, бидний эсрэг болсон. Бидний тоолсон цөөн тоо толгой байгаа амьтдыг дахин тоолуулж цаасан дээр тоо толгойг нь нэмэгдүүлэн гаргаж ирж, анг хайрлах бус мөнгө л олж байвал яахав гэсэн хүмүүст зөвшөөрөл өгч ажиллуулсан. Тэгэхээр нь бид асуудал тавьж, төр яахаараа энэ асуудалд хутгалддаг юм бэ. Бид анчид, эзэд нь юм чинь энэ асуудалд оролцож, төрийн болон ТББ-ын чиглэлээр ажиллаж болно гэсэн. Ингээд бид дайсан болж, сүүлдээ Л.Гансүхийг шүүхэд өгч байсан юм. Тэгээд дийлээгүй л дээ. Түүнээс хойш надад юу бодогдсон бэ гэхээр төрд байгаа нөхдүүд яг жирийн хүмүүс шиг ан руугаа дайрч байгаа юм байна. Бид тэрэн дээр нь хязгаарлалт тогтоох ёстой юм байна. Шүүхээр яваад бүтэхгүй юм байна. Ард иргэдэд ухуулж ойлгуулъя. Хүн болгон ангаа хайрладаг, хамгаалдаг, анчдын оролцоог өөд нь татахгүй бол бидний оронд ямар ч үүрэггүй нөхдүүд байгаль хамгаалагч нэрээр цалин аваад сууж байна. Тэрэн дээр нь дөрөөлж гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр ихээхэн орж ирдэг. Түүгээр дамжин гаднын бодлого ихээхэн явж байдаг. Тэр местэн дээр хүн бэлдэж, тэжээж байгаад төрд шургалуулдаг гээд олон асуудлууд байгаа юм. Захаасаа хэрэгжээд эхэлсэн.
Тухайлбал?
БОНХЯ-нд л гэхэд Эрдэнэчимэг гэж эмэгтэй Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газруудын эзэн нь болчихсон байж байх жишээтэй. Дээрээс нь тэр дотор нь байгаа, өөрөөр хэлбэл Хан Хэнтийн дархан цаазат газрын үйл ажиллагааг авч яваа хүмүүс нь захиргаа гэдэг нэрээр хотод байдаг. Уг нь орон нутагт нь байгуулъя гэж байгаад больсон. 1991 онд хилийн дээс тогтоож байхдаа ярьж байснаа хэрэгжүүлээгүй. Эхэндээ тэр ажил гайгүй явсан ч сүүлдээ болохоо байсан. Дунжаа, Туул гэж хоёр эмэгтэй ажиллаж байхдаа байгалиа хамгаалахгүй бол болохгүй нь гэдгийг мэдэрч ажлаа чиглүүлж байсан ч засаг солигдох үеэр тэднийг зайлуулж өөр хүмүүсийг байршуулсан. Нэг үгээр хэлбэл, тэр нь нам дамжсан хоолонд ордог газар болсон. Тусгай хамгаалалттай газрын шугамаар мөнгө цохих явдал ч их. Бид тийм л хүмүүсээр байгалиа хамгаалуулж байна шүү дээ. Сүүлийн үед гаднын төслийн шугамаар гоё юм ярьж, бас иргэдийг талцуулж, хов ярьж, бүр байгаль хамгаалагчдын дунд яс хаях замаар явж байна. Үүнийг татан буулгах ёстой. Хариуцаж байгаа яам байгаа бол тухай тухайн газарт хариуцаж байгаа ойн ангиудад нь чиг үүргийг давхар хариуцуулаад явахад болохгүй, чадахгүй гэх зүйл байхгүй. Хотод байгаа хоноцын сэтгэлгээтэй хүмүүсээс лав өөр байдлаар ажиллана. Дайвар, буудлын маягаар ажиллаж байгаа хүмүүст итгэж болохгүй. тэд ямар юмных нь дарга байхав дээ. Одоо шинээр томилогдож байгаа сайд, БОНХАЖ-ын яаманд энэ тухай саналаа хүргүүлнэ дээ.
МОНГОЛЧУУД ОЮУН САНААНЫ ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАЖ БАЙНА
Ан амьтдыг агнуулах зөвшөөрлийн тухайд та юу хэлэх вэ?
Энэ асуудлыг хариуцаж, эзэн нь юм шиг давхиж яваа Онон гэж эмэгтэй байдаг. Түрүүнд дурдсан Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй бол төсөл дамжиж гарч ирсэн. Ямар замаар, хэрхэн шат дамжлага дамжиж дээшилсэн бэ гэдгийг нь ч баримтаар хэлнэ. Гаднын бодлогыг хэрэгжүүлэх гэж төрд орсон хүн байгаа юм. Онон бол Дэлхийн байгаль хамгаалах сангаар дамжин ан амьтдыг агнуулах зөвшөөрөл энэ тэр рүү орсон. Мэргэжлийн анчдын холбооноос сумдад байгаль хамгаалах эрхийг нь өгөх ажлыг 2008 оноос эхлүүлэхэд баруун аймгаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгч гэх нэрээр хүнээ байршуулж эхэлсэн нь тэр.
Ингэж үзэх болсон ямар баримт байна танд?
Дэлхийнбайгаль хамгаалах сан гэгч байгууллага Монголын байгаль, ан амьдтыг хамгаалах л гэж байгаа юм бол яагаад зөвхөн тэх, угалз руу тэгтлээ их анхаардаг юм бэ. Түүний цаана мөнгө л харагдаад байгаа хэрэг шүү дээ. Яагаад тэд цагаан зээртэй газар хамгаалалтын ажлаа хийсэнгүй вэ. Ой хөвчид анхаарал тавьж юу нь болохгүй байна. Тэдгээр нь ашиггүй учраас угалз руу орж, тэхийг хамгаалъя гэхчлэн явж байна. Тэд тэр санаагаа сайн хэрэгжүүлж монголчуудын тархийг сайн угаасан. Эцэстээ монгол хүн монгол хүнийхээ үгийг бус гадныхны үгийг сонсдог, үнэн гэж итгэдэг болж хувирсан. Тэнд бас мөнгө үйлчилсэн. Энэ бол хамгийн эмгэнэлтэй зүйл. Учир нь монголчууд бид оюун санааны тусгаар тогтнолоо алдаж байна шүү дээ. Бас нэг зүйл бол хуульд өөрсдийнхөө санааг суулгуулснаар гадныхан бодлогоо гүнзгий хэрэгжүүлэх болсон. Тухайлбал, ан амьтдыг улс тоолохгүй, сум нь тоол. Ингээд хэдийг агнах боломжтой гэдгээ улсад тайлагна. Ингснээр Засгийн газраар оруулж тоо толгойг батлуулна гэж байгаа юм. Ингээд өөрсдөө тоо гаргаж, Засгийн газраар батлуулаад, гаднын анчдыг оруулж ирж агнуулах ийм л тогтолцоо бий болчихлоо. Суманд дөрөв дөрвөн жилээр байж байгаа удирдлага өөрийн байгаа хугацаанд ямар байхыг үл тоон мөнгө олоход анхаарлаа хандуулдаг. Ангаас олж буй орлогын 50 хулийг өгье гэхээр тэд олзонд шунаад явж байна. Тэр мөнгийг эргүүлж байгаль хамгаалахад бус өөр юманд зарцуулж байгаа нь ч нууц биш. Өөрөөр хэлбэл, тоог нь өсгөж мэдээлээд агнуулах сонирхол их байна шүү дээ, орон нутагт. Энэ юугаар илэрч байна гэвэл, тоолохоор очсон, тухайлбал түрүүнд дурдсан Ононгийн, эсвэл сайд байсан С.Оюуны даалгавраар очсон хүмүүс тоо гаргадаг, түүнийхээ дагуу ажиллаж байна гэдгийг би хатуу хэлнэ. Дээрээс нь сум нь агнуур зохион байгуулах зардлаа гаргах ёстой. Гэтэл тэд зардлаа гаргаж чадахгүй учраас гадаадын анчин урьж оруулж ирдэг компанид тэрийгээ шилжүүлж, гэрээ хийдэг. Ингэснээр ард түмэн биш тэр компани байгаль ан амьтанд нь эзэн суучихаж байгаа юм. Тоолуулж байгаа компани нь тоолуулах гэж байгаадаа мөнгө өгч тоолуулсан болоод тоогоо гаргаж авах нь нөгөө компанид ашигтай. Тэр компани сумтай адил аль болох олон тоог л гаргуулж авах сонирхолтой. Ингээд үгсэн хуйвалдах замаар явж байна. Өнгөрсөн жил хууль, журмаа зөрчиж, Засгийн газраар батлуулах хугацаанаасаа өнгөрчихсөн байхад ангийн тоог батлуулсан байдаг. С.Оюун сайд нь зөвшөөрөл өгөөгүй, дэд сайд нь гадаадад томилолтоор ажиллаж байх хойгуур тийм юм болсон байдаг юм билээ.
Өмнөх оныхоо 11-12 дугаар сард тоо толгойгоо баталж, тэндээс тэдийг, эндээс ийм ан агнуулна гэдгээ тогтож, зуучлах компани гадагш нь мэдээллээ өгч, анчилтай тохироо хийгээгүй байхад гэнэт 28 гэсэн тоо гаргаж ирээд батлуулж, тэр нь дорхноо борлогдож байгаа нь цаанаа юу явж байгаа вэ гэдэг тодорхой. Тэр бол Онон гэгч эмэгтэйн төлөвлөгөө байсан нь ойлгомжтой. Дэлхийн байгаль хамгаалах сангийн бодлого орж ирж байгаа нь тэр. Одоо ч тийм зүйл явдагдаж байна.
Тэр нь юу билээ?
Өнгөрсөн жил Онон гэдэг тэр эмэгтэй Туркийн нэг компанитай гэрээ хийж борлуулт хийсэн бол энэ жил бас л тэр шугамаараа юм хийсэн байна. Тэр компанид ихэнх байгууллага зөвшөөрөл өгч, яагаад гэвэл тэд анчдаа мэдэхгүй. Түүнийг нь Онон цааш Туркийн компани руу борлуулж тэндээс хахууль авдаг буюу авлига авдаг байсан гэж би хардаж байгаа. Онон бас хэн хэнд авлига өгдөг байсныг мэдэхгүй, ийм л нэг битүү зүйл тэнд байгаад байна. Тиймээс үүнийгээ болиоч гэж байгаа юм. Ононгоо болиул, Эрдэнэчимэгээ болиул. Шинэ Засгийн газар энэ хоёр томоохон бодлогоо тэр эмсэд бүү өг. Тэд эмлүүлэх ухаанаар ажиллахаас биш төрийн хатан ухаан алга. Гаднын даалгавар биелүүлэгчид, төсөл дамжин ажиллаж ашиг олохыг мэдэхээс олзонд нүд анидаггүй ийм хүүхнүүдэд итгэл хүлээлгэж болохгүй.
Энэ жил аргаль 6000, янгир ямаа 12000 гэхчлэн тоолж зэрлэг амьтдын тоо толгойг гаргасан байна лээ. Хэр зөв болсон бол?
Сонин тоо гаргасан байна лээ. Гадаадын анчдад агнуулах ангийн хувьд 40 угалз, 60 тэх, 15 буга, 20 чоно, бор гөрөөс 10, гахай 10 –ыг агнуулах тоо гаргасан байна лээ. Өмнө нь 40-50 угалз гануулахад 15-16 газраас агнадаг бүстэй байсан. одоо 12 аймгийн 36 суманд 40 агнуурын бүс байгуулсан байгаа юм. Түүндээ угалзын тоолуулсан тоо толгой нь 6200-7500 гэсэн байна лээ. Ямар аргаар яаж тоолсныг мэдэхгүй. Би тэдний гаргасан тоонд итгэхгүй. Тэр байтугай угалзын чанарыг олж харж тоолоогүй, хэдэн тэх, угалз, хурга байгаа, түүнчлэн хөгшин залуугаар ялгаагүй. Тухайлбал, хөгшин угалз байгаа бл яг хэд байна, үнэхээр ягнуулах бол тэрийг агнуулах хэрэгтэй гэсэн бодлого баримаар байна шүү дээ. Гэтэл их тоо гаргаад түүнээс заавал төдөн хувийг агнаж байх ёстой гэсэн юм ярьж байгаа нь учир дутагдалтай. Ингэж болохгүй, ийм байх нь Монголд ашиггүй, тэр байтугай дэлхий нийтээр үүнээс татгалзаж байгаа шүү дээ.
Тоог ингэж өндөр гаргахаар, тухайлбал угалз 6000 байна гэхээр хэн ч сонссон 50-ийг агнахад яадаг юм бэ гэж л бодно шүү дээ?
Харин тийм, тэгж бодуулах гэж зориуд тоог өсгөөд байна шүү дээ, тэр хүмүүс. Ингэж толгой эргүүлэхээ болиоч гэж л яриад, шаардаад байгаа юм шүү дээ, бид. Түүнээс гадна агнуурын бүсийг ч гэсэн маш хурдан тогтоосон байдал нь гадаадын анчдад агнуулах амьтдын байршиж буй бүсийг л агнуулын бүс болгосон байгаа юм.Жишээ нь, Төв аймгийн Мөнгөнморьт суманд л гэхэд монголчууд өөрсдөө агнаж болох ан бий. Тэр нь гахай.
МОНГОЛЧУУД АНГ ХАМААГҮЙ АГНА ГЭДЭГГҮЙ, ЗЭРЛЭГ ГАХАЙГ БОЛ ӨӨР
Гахайг агнаж бай гэдэг нь ямар учиртай юм?
Тэр учиртай. Өвгөд дээдсээс гахайгаа сайн агнаж ид, морь, эр хоёрыг зовоодог амьтан шүү. Агнаж л байхгүй бол гахай нэг мялантвал байгаль өмхийртөл үхдэг, тиймээс зохицуулж бай гэж сургасан байдаг. Ийм даалгавартай юм. Түүнээс ямар ч анг агна гэж захиагүй, ганцхан гахайн дээр л тэгж хэлсэн байдаг. Гэтэл энийг тоолж агнуурын бүс нутаг байгуулсан уу гэвэл үгүй. Өөрсдөдөө ашигтай байгаа гадаадын анчдаар агнуулж давхар ашиг олдог юмаа л бодоод байх юм. Тэд том мөнгөн дээр тоглож байгаа бол ард иргэд нь “Хятадтай сайдсан тохиолдол бүрт ангийн тоо толгой эрс цөөрнө” гэсэн өвгөчүүлийн захиасыг мартаж бид, тэр дотроо би хүмүүст тэр талаар ухуулж сурталчилж чадаагүйн улмаас тарвагаа агнаж арьсыг нь тушаадаг, бугаа алж чив засааг нь өгдөг явдал байгаад байна. Бид ухуулга хийж чадаагүй буруутай бол улсдаа бас хэлж ойлгуулж чадаагүй өөр хүмүүс тэр орон зайг нь эзлээд авчихсан буруу бас байна.
Ер нь Монголын түүхэнд анг хамаагүй агна гэдэггүй байх аа?
Ганцхан тохиолдол байдаг юм. Хайсанхүлэг хааны үед нэг жил ган болоход хаан зарлиг буулгаж, ард иргэдийг түлээгээ бэлдэх, ангаа агнахыг дураар зөвшөөр гэж гөрөөчдын ахлагчдад зарлиг хүргүүлж байсан түүхтэй. Тэгэхээр тэр үүргийг, тухайлбал хамгаалдаг, зохистой агнадаг үүргийг гөрөөчид хүлээж байж. Социаоизмын үед хэдэн зуугаар нь төлөвлөгөө биелүүлдэг, валют олдог байсан. Тэгээд бид ангаа бараагүй шүү дээ. Төр нь зах замбараагүй дайрдаггүй байлаа. Иргэд ч хамжааргатай байлаа.Ойн цагдаа суманд 1-2 л байсан. Ард иргэд, анчидтайгаа хамтраад ангаа хайрладаг, байгалиа хамгаалдаг байсан. Тийм байсан юмыг одоо эргээд гаргаж ирмээр байна. Би байгаль хамгаалагч гэж цээжээ дэлдэх биш, үнэхээр чадаж байвал тэр ажлаа хийгээд цалингаа авна. Үгүй бол хэн сэтгэлтэй нь тэр ажлыг хийг. Сэтгэл дагаж хамгаалдаг болохоос тушаал дагаж байгаль хамгаалдаггүй юм шүү дээ. Тэгэхээр сэтгэлтэй хүнд нь цалинг нь өгөөд ажилуул.
Бусад улс оронд байгаль хамгаалах ямар жишиг, туршлага байдаг бол?
Оросууд маш гоё юм хийчихсэн байдаг юм билээ. Зөв хууль боловсруулж баталсан гэж би ойлгосон. Монголын хувьд ядарсан зүдэрсэн үедээ байгалиа ашиглах, ангаа агнах журам байж. Түүхэнд ч тэр талаар дурдсан байна. Социалзмын үед ч ялгаагүй байгалийн баялгаа ашиглаж асар их ваоют олж байсан туршлага бий. Зэрлэг капитализм тэр бүхнийг үгүй болгочихлоо. Тэгэхээр одоо бүх нийтээрээ хамгаалъя. Үүнийг яаж зохин байгуулах вэ гэвэл, Орост агнуурын бүсээ тухайн нутгийнхан өөрсдөө тогтоож, 80 хувийн өгсгөж үржүүлж ашиглах эрхийг тэдэнд өгч, 20 хувийг хамгаал, нөхөн сэргээ гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Тэр нь өдгөө ашгаа өгч байна. Тэгэхээр манайхан ч гэсэн Нөхөрлөлийн хуулиа эргэж харж, засах хэрэгтэй. Хэн ч байсан байгаль хамгаалах, агнуурын бүсэд аялах, өсгөж үржүүлэх, агнах эрхтэй байг. Гэхдээ “Харамчийнхан” шиг байцгаая л даа. Одоо шинэ Засгийн газар гарч ирж байгаа энэ мөчид ан агнуулъя гэж гаргаж байгаа тоогоо буцааж дахин агнуулахгүй ядаж хоёр жил болооч. Тэр хугацаандаа хамгаалах ситемээ боловсронгуй болгоод хийчихээч. Тэгвэл би олон таван үг хэлэлгүй, модоо тариад Мөнгөнморьтдоо хэвтэж баймаар байна. Ийм зүйлүүдийг бодож явна даа ах нь. Нэгэнт хотод орж ирснийх энэ бүх байдлыг салбарын яаманд нь хэлж, асуудлаа сайн шиг тавьчихаад явна даа. Бас нэг зүйл бол энэ яамыг өнгөөр тоглохоо боль, ногоорууллаа энэ тэр гээд л байдгаа зогсоо гэж хэлмээр байгаа юм. Ногооруулчихлаа л гэдэг зарим нь ногооруулсан газарт нь очиж ногоортлоо архидаж аваад буцахыг ногоорлоо гэж ойлгодог шиг билээ. Энэ мэт жижиг сажиг гэлтгүй бүх асуудлаа энэ салбарынхан цэглээсэй билээ.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Гэрэл: Гөрөөчдөд захидаг үгээ улстөрчдөд хэлье, олзонд нүд аниж сур !
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
ТҮК-ийн ажилчдын цалинг нэмснийг ХҮН эсэргүүцэв 19:51 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын
»»
Хятадын үйлдвэрлэлийн шинэ бүтээмж ба хуучин бэрхшээл 19:16 Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүнзгий сорилттой тулгараад буй Хятадын эрх баригчид үйлдвэрлэлийн шинэ бүтээмжид
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн гүнзгий сорилттой тулгараад буй Хятадын эрх баригчид үйлдвэрлэлийн шинэ бүтээмжид
»»
Х.Нямбаатар ТҮК-ийнхний цалинг нэмж байгаа нь сэхээтнүүдийг доромжилсон үйлдэл гэв 18:44 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн.
»»
Ногоон автобусны хэргийн шүүх хуралдааныг товложээ 15:00 Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.
Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товложээ.
»»
E-Mongolia, E-Business-ээр дамжуулан 6,717 аж ахуйн нэгж шинээр байгуулжээ 13:32 Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьнаас хойш дөрөв дэх онтойгоо золгож байна. E-Mongolia амьдралын салшгүй нэг хэсэг болоод даруй гурван жил болчихож.
Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьнаас хойш дөрөв дэх онтойгоо золгож байна. E-Mongolia амьдралын салшгүй нэг хэсэг болоод даруй гурван жил болчихож.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:29 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ 12:12 Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм,
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм,
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 11:34 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна 11:31 Нийслэл хот ЕБС-ийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн.
Нийслэл хот ЕБС-ийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн.
»»
Хуурамч богдод зориулсан гэгээнтний суудал, хувцас өмсгөлийг эд мөрийн баримтаар хураан авчээ 11:06 -Тэрбээр 2020 онд өөрийн нууц хүүг X Богдод өргөмжлөхөөр зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ-
-Тэрбээр 2020 онд өөрийн нууц хүүг X Богдод өргөмжлөхөөр зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байжээ-
»»
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 11:02 НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
»»
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 10:09 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийг жирийн иргэн биедээ авч явах хуулийн зохицуулалтгүй 08:17 Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна,
Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна,
»»
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна 08:14
Хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд орсон зээлээ 2024.06.02-ны өдөрт багтаан төлсөн тохиолдолд ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД тусгахгүй 08:06 Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргалаа.
Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргалаа.
»»
Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчид хаврын их цэвэрлэгээнд оролцлоо 15:42 Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй.
Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй.
»»
Голомт банкны захирал, шарк Д.Бадрал улс төрд хүч үзэх үү? 15:11 Голомт банкны захирал, Шарк Д.Бадрал өнөөдөр өөрийн цахим хуудсаараа "Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар дараагийн аяндаа мордож байна. Баярлалаа, Баяртай" гэж мэдэгдлээ.
Тодруулбал,
"БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ
Аавын найзууд ЖИЖИГ ДАНДАР гэж өхөөрддөг байх үеэс л ДАНДАРЫН БАДРАЛ хэмээн олны дунд дуудуулж явсан нэрний минь урд бас нэгэн овог дуурсагдах болсон.
Голомт банкны захирал, Шарк Д.Бадрал өнөөдөр өөрийн цахим хуудсаараа "Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар дараагийн аяндаа мордож байна. Баярлалаа, Баяртай" гэж мэдэгдлээ.
Тодруулбал,
"БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ
Аавын найзууд ЖИЖИГ ДАНДАР гэж өхөөрддөг байх үеэс л ДАНДАРЫН БАДРАЛ хэмээн олны дунд дуудуулж явсан нэрний минь урд бас нэгэн овог дуурсагдах болсон.
»»
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас урьдчилсан байдлаар 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 15:07
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас байгуулсан ажлын хэсэг шалгаж байгаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас байгуулсан ажлын хэсэг шалгаж байгаа.
»»
Гаж нөлөө хэзээ илрэх нь тодорхойгүй гадны баталгаагүй амин дэм, бэлдмэлүүдийг цэгцлэх цаг болсон 14:48 Эмийн хэрэглээ манай улсад ямар ноцтой хэмжээнд хүрснийг эдгээр өдрүүдэд иргэд "Эмийн сонсгол"-оос ойлгож эхэлж байна. Тэгвэл бас нэгэн анхаарвал зохих асуудал бол төрөл бүрийн амин дэм буюу витаминууд юм.
Эмийн хэрэглээ манай улсад ямар ноцтой хэмжээнд хүрснийг эдгээр өдрүүдэд иргэд "Эмийн сонсгол"-оос ойлгож эхэлж байна. Тэгвэл бас нэгэн анхаарвал зохих асуудал бол төрөл бүрийн амин дэм буюу витаминууд юм.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 14:33 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Монгол хүн хог буртгаа хоймортоо залдаггүй 14:04 /Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бичсэн ил захидал/
/Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бичсэн ил захидал/
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 13:54 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
Дундговь аймагт хэрэгжсэн "СҮҮ ХӨТӨЛБӨР" өргөжиж, цэцэрлэгүүдийг хамарч эхэллээ 13:43 Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар 2023 оны есдүгээр сарын 01-нээс аймгийн бүх ЕБС-ийн бага ангийн сурагчдад "Сүү хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар 2023 оны есдүгээр сарын 01-нээс аймгийн бүх ЕБС-ийн бага ангийн сурагчдад "Сүү хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн билээ.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна. 13:35 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна.
»»
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон 13:28 Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэлийг урьж, ярилцлаа.
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэлийг урьж, ярилцлаа.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:26 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
Монгол улс боловсролын индексээр 189 улсаас 103 дугаарт эрэмбэлэгдэж тэгш, чанартай боловсрол хүргэж чадахгүй байна хэмээн ХЭҮК-оос анхааруулав 13:25 Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх,
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх,
»»
Мөнгөө алдсан иргэдийг заналхийлж, мөнгө угаасан хэргээр Р.Базараа нарын 4 иргэнийг хорьсон 13:08 Өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэдийг саатуулсан хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун мэдээлэл өглөө.
Өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэдийг саатуулсан хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун мэдээлэл өглөө.
»»
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна 09:53 С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил, “цагаатгаад” нэг жил болж байна.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил, “цагаатгаад” нэг жил болж байна.
»»
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо болно 09:44 Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ
»»
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах үйлчилгээтэй эм оруулсан гэх маргаан үүсэв 21:39 УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгуулж байна.
УИХ-ын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгуулж байна.
»»
Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал туслах эмэгтэйдээ бэлгийн дарамт үзүүлсэн үү 21:16 Орхон аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж буй М.Түмэнжаргал нь өөрийн туслах эмэгтэйдээ ажлын байр нь дээр нь үйл хөдлөл болон үг яриагаараа бэлгийн дарамт үзүүлдэг талаарх гомдлыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд гаргажээ.
Орхон аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж буй М.Түмэнжаргал нь өөрийн туслах эмэгтэйдээ ажлын байр нь дээр нь үйл хөдлөл болон үг яриагаараа бэлгийн дарамт үзүүлдэг талаарх гомдлыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд гаргажээ.
»»
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив 17:27
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.
»»
ДАРХАН: Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд байна 16:29 Дархан-2 өртөөнөөс Шарын гол хүртэлх хэсэгт ноцтой осол гарчээ. Тодруулбал: "Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын
Дархан-2 өртөөнөөс Шарын гол хүртэлх хэсэгт ноцтой осол гарчээ. Тодруулбал: "Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын
»»
Ч.Хүрэлбаатар сайд 100 гаруй мянган иргэний саналыг шалгуулаад тусыг эс олсон нь 16:23 Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд “Монгол Улсын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжид 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх” заалт орсныг иргэд эсэргүүцэж,
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд “Монгол Улсын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжид 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх” заалт орсныг иргэд эсэргүүцэж,
»»
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангуулсан бол 4 алба хаагч амиа алдахгүй байх байлаа 15:03 Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа НҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа НҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.
»»
Жолооч Н.Ариунболд: Жолоочийн хариуцлагын даатгалаас 10 дахин өндөр үнээр тээврийн хэрэгслээ хамт даатгуул гэж тулгаж байна 14:59 Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалыг хийхдээ тээврийн хэрэгслийн даатгалыг хамтатган хийхийг
Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалыг хийхдээ тээврийн хэрэгслийн даатгалыг хамтатган хийхийг
»»
Эхнэрээ хэрцгийгээр зодож хөнөөсөн Казахстаны сайд асан К.Бишимбаев эхнэр, хүүхдүүдээ удаа дараа хүчирхийлж байсан гэв 14:47 Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев нь гэр бүлийн хүнээ хэрцгийгээр зодож
Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев нь гэр бүлийн хүнээ хэрцгийгээр зодож
»»
Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно 14:45 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр,
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр,
»»
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно 14:08 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
»»
Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно 14:04 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
»»
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 4541 удаа зорчжээ 10:58 Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
»»
ЦЕГ: Хүчирхийлэлд өртсөн гэх ламхай нарын хэргийг прокурорт шилжүүлэв 10:53 Өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн
Өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн
»»
Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 10:50 Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн "Улхын булан" гэдэг газар “Хээрийн түймэр” гарсан тухай мэдээллийг 2024.04.12-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн "Улхын булан" гэдэг газар “Хээрийн түймэр” гарсан тухай мэдээллийг 2024.04.12-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч.
»»
НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа 10:41 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
»»
3х3: Олимпийн аваргууд эрхээ авч, Азербайжан түүх бүтээв 09:11 Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр/2024.04.14/ өндөрлөлөө. Хонг Конгт гурван өдөр үргэлжилсэн тэмцээний эцэст эрэгтэй ганц эрхийг олимпийн аварга Латви авч,
Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр/2024.04.14/ өндөрлөлөө. Хонг Конгт гурван өдөр үргэлжилсэн тэмцээний эцэст эрэгтэй ганц эрхийг олимпийн аварга Латви авч,
»»
Парисын олимп үзэх харилцагчид батламжаа гардан авлаа 18:03 Спортын гайхамшгийг хүн төрөлхтөнд тунхаглан зарладаг 33 дахь удаагийн зуны Олимпын наадам Парис хотноо эхлэхэд 106 хоног үлдлээ. Энэхүү наадамд 32 спортын төрлөөр 1000 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдөнө. Монголын баг тамирчид ч эхнээсээ Олимпын эрхээ өвөртөлсөөр буй.
Спортын гайхамшгийг хүн төрөлхтөнд тунхаглан зарладаг 33 дахь удаагийн зуны Олимпын наадам Парис хотноо эхлэхэд 106 хоног үлдлээ. Энэхүү наадамд 32 спортын төрлөөр 1000 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа дайчлан өрсөлдөнө. Монголын баг тамирчид ч эхнээсээ Олимпын эрхээ өвөртөлсөөр буй.
»»
Н.Тэмүүлэн: Сүхбаатар аймгийн Засаг дарга БЗД-т гурван өрөө байр хахуульд авсан байж болзошгүй нь тогтоогдсон 17:52 Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгч байна.
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгч байна.
»»
Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ 17:23 Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцож байна.
»»
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ 19:36 ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
»»
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
»»
Ираны 9 пуужин Израилийн агаарын баазыг оножээ 15:00 Ираны зүгээс Израил руу цэргийн шууд дайралт хийсэн билээ. Таван цаг үргэлжилсэн дрон, пуужингуудын дайралтын
Ираны зүгээс Израил руу цэргийн шууд дайралт хийсэн билээ. Таван цаг үргэлжилсэн дрон, пуужингуудын дайралтын
»»
Франц улс Украинд цэрэг оруулах уу? (I) 10:59
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 4541 удаа зорчжээ 10:58 Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж,
»»
НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа 10:41 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай
»»
Израил Ираны зүгээс ирэх дайралтад бэлтгэж байна 15:19 Израил улс Ираны зүгээс ойрын 24-48 цагт ирэх шууд дайралтад бэлтгэж байгаа талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Израил улс Ираны зүгээс ойрын 24-48 цагт ирэх шууд дайралтад бэлтгэж байгаа талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
»»
"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй" 09:05 News Decoder-ийн дэлхийн мэдээг орчуулан хүргэж байна. Сэтгүүл зүйг устгаж чадах эсэхийг AI программаас нарийн хариулт авч болох талаар News Decoder -ийн нэгэн сэтгүүлч сонирхжээ.
News Decoder-ийн дэлхийн мэдээг орчуулан хүргэж байна. Сэтгүүл зүйг устгаж чадах эсэхийг AI программаас нарийн хариулт авч болох талаар News Decoder -ийн нэгэн сэтгүүлч сонирхжээ.
»»
Их Британийн иргэдэд Орос хилийн хориг тавилаа 10:46 Оросын эсрэг авсан Их Британийн бодлогын хариу болгож, тус улсын 22 иргэнд хилийн хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны веб сайтад өчигдөр /2024.04.10/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Оросын эсрэг авсан Их Британийн бодлогын хариу болгож, тус улсын 22 иргэнд хилийн хориг тавьсан гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамны веб сайтад өчигдөр /2024.04.10/ нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
»»
АНУ, Япон батлан хамгаалахын салбарт БНХАУ-ын эсрэг хамтран ажиллана 10:26 Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-д айлчилж буй. Кишида айлчлалынхаа хүрээнд лхагва гарагт /2024.04.10/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида АНУ-д айлчилж буй. Кишида айлчлалынхаа хүрээнд лхагва гарагт /2024.04.10/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм.
»»
Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна 08:32 Өмнөд Солонгост өнөөдөр болсон бүх нийтийн сонгуулиар гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /АН/ болон түүнтэй эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах
Өмнөд Солонгост өнөөдөр болсон бүх нийтийн сонгуулиар гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /АН/ болон түүнтэй эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах
»»
Бразилын эдийн засаг өөрчлөгдөх болсон гурван шалтгаан 08:30 НҮБ-аас тогтвортой хөгжлийг ахиулахад нийгмийн эдийн засгийн чухал үүргийг хүлээн зөвшөөрсөн анхны тогтоолыг баталсан.
НҮБ-аас тогтвортой хөгжлийг ахиулахад нийгмийн эдийн засгийн чухал үүргийг хүлээн зөвшөөрсөн анхны тогтоолыг баталсан.
»»
Эхнэрээ зодож хөнөөсөн Казахстаны сайд асан 20 хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй 14:26 Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Казахстанд сангийн сайд асан Куандык Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагаа зодож хөнөөсөн хэргээр цагдаа нар баривчилсан юм.
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Казахстанд сангийн сайд асан Куандык Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагаа зодож хөнөөсөн хэргээр цагдаа нар баривчилсан юм.
»»
АНУ-ын шүүх бусдын аминд хүрсэн сурагчийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноолоо 13:42 2021 онд АНУ-ын Мичиган мужийн нэгэн ахлах сургуульд гал нээж, ангийнхаа дөрвөн хүүхдийн аминд хүрсэн хүүгийн эцэг эхэд шүүхээс 10-15 жилийн хорих ял оноожээ.
2021 онд АНУ-ын Мичиган мужийн нэгэн ахлах сургуульд гал нээж, ангийнхаа дөрвөн хүүхдийн аминд хүрсэн хүүгийн эцэг эхэд шүүхээс 10-15 жилийн хорих ял оноожээ.
»»
В.Зеленський: Киев сөрөг довтолгооны шинэ төлөвлөгөө боловсруулсан 13:27 Киев сөрөг довтолгооны шинэ төлөвлөгөө боловсруулсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Киев сөрөг довтолгооны шинэ төлөвлөгөө боловсруулсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
»»
Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэгтэй болох талаар санал солилцов 08:59 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөрБүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөрБүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа.
»»
Солонгосын парламентын сонгууль өнөөдөр эхэлнэ 08:47 Энэ жил дэлхийн 60 гаруй оронд бүх шатны сонгууль болох товтой байгаагийн нэг нь хилийн чанад дахь хамгийн олон монголчууд суурьшин амьдардаг БНСУ юм.
Энэ жил дэлхийн 60 гаруй оронд бүх шатны сонгууль болох товтой байгаагийн нэг нь хилийн чанад дахь хамгийн олон монголчууд суурьшин амьдардаг БНСУ юм.
»»
Шинэ Зеланд улс визний шаардлагаа чангатгав 08:15 Их хэмжээний цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд Шинэ Зеланд улс ажиллах визний шаардлагыг чангатгаж байгаагаа мэдэгдлээ. Нарийн мэргэшил
Их хэмжээний цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд Шинэ Зеланд улс ажиллах визний шаардлагыг чангатгаж байгаагаа мэдэгдлээ. Нарийн мэргэшил
»»
Гадаадын хөрөнгө оруулалттай 7160 компани байгуулагдсан гэжээ 08:23 2024 оны эхний хоёр сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 7160 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 34.9 хувиар өссөн гэнэ.
2024 оны эхний хоёр сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 7160 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 34.9 хувиар өссөн гэнэ.
»»
Мозамбикт завь живсний улмаас олон хүн амиа алджээ 14:06 Мозамбикийн хойд эргийн ойролцоо олон хүн суусан гатлага онгоц живсний улмаас 90 гаруй хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдэгджээ.
Мозамбикийн хойд эргийн ойролцоо олон хүн суусан гатлага онгоц живсний улмаас 90 гаруй хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдэгджээ.
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»