Габриель Гарсия Маркес, Мерседес Барча нарын хайрын түүх
Габриель Гарсия Маркес, Мерседес Барча нарын хайрын түүх
2014-12-17 Маркес, Барча нар хамтдаа 55 жилийг туулжээ
Зохиолч Габриель Гарсия Маркес бүр хүүхэд байхдаа л ирээдүйн эхнэртээ дурлажээ. Анхныхаа уулзалтын дараа л түүнтэй гэрлэхээр шийдсэн юм. “Би бичсэн бүх шүлгээ чамд зориулж байснаа дөнгөж сая л ойлголоо” хэмээн идэрхэн Габриель Гарсия Маркес бүжгийн талбай дээр Мерседес Барча Пардод хэлсэн аж. “Би зөвшөөрч байна. Гэхдээ би эхлээд сургуулиа төгсөх ёстой” хэмээн охин нухацтайхан хариулсан гэдэг. Энэ бол 1945 он байлаа. Колумбын Сукре хотын бүжгийн талбай дээр Габриель хөвгүүн ирээдүйн эхнэр Мерседестэй ийнхүү танилцжээ. “Бид сүй тавиагүй. Зүгээр л бидэнд оногдсон хувь заяагаа тэвчээртэй, энэлж шаналалгүй хүлээж байсан. Бие биедээ өгсөн амлалт эрт орой хэзээ нэгэн цагт биеллээ олно гэдгийг бид мэдэж байсан” хэмээн Маркес хожим нь дурсан ярьсан байдаг.
Шидэт реализмийг үндэслэгчдийн нэг Габриель Гарсия Маркес өөрийн дүрслэл, төсөөллөөр дэлхий ертөнцийг хардаг байсан юм. Тэр бүү хэл түүний дурдатгалын тал хэсэг нь зохиомол, уран санаа байсан билээ. Тэрээр нэг үйл явдлыг янз бүрээр дэлгэрүүлэн, ургуулан өгүүлдэг байснаа хүлээн зөвшөөрч байв. Ингэж бичих нь сонирхолтой байсан хэрэг. Гэсэн хэдий ч үнэн, бодитой зүйл заавал байдаг байсан. Габриель 1927 оны гуравдугаар сарын 6-нд Магдалена мөрний дагуух Аракатака хэмээх эртний, бяцхан сууринд мэндэлжээ. Цахилгаан мэдээчин эцэг нь гэр бүлээ тэжээхийн тулд хоёр ээлжээр хүртэл ажиллаж, гэртээ ч ховор үзэгддэг байв. Габриель ээжийгээ хүндэлж биширдэг байсан ч ээж нь 11 хүүхэд төрүүлж өсгөсөн тул түүнд тэгж их анхаарал тавьж чаддаггүй байжээ. Габог өвөө, эмээ нь өсгөжээ. Түүний оюун ухаан боловсроход өвөө, эмээ нь л гол нөлөө үзүүлсэн гэдэг. Жинхэнэ XIX зууны эмэгтэй болох ихэмсэг бардам, нэр төртэй, өө сэвгүй эмээ Транкилина нь гэртээ бүхнийг захирдаг нөлөө бүхий хүн байв. Хожим нь Транкилина Маркесийн олон романд удам ургийн оройд зогсох эмэгтэйн дүрээр гарсан юм. 1899-1903 оны иргэний дайнд оролцож байсан хурандаа цолтой өвөө нь мөн л ач хүүгийнхээ зохиолд олонтаа амилсан байдаг билээ.
Габриель Сапакира хотод суралцаж, оюутны байранд сууж байхдаа бичиж эхэлжээ. Гэвч хуульч болохоор шийдэж 1946 онд Богота хотын их сургуульд орлоо. Гэхдээ уран зохиол оролдохоо зогсоосонгүй. Бүгд л түүний романтик шүлгийг шагшдаг байв. 1947 онд түүний анхны өгүүллэг олны хүртээл болсон ч Маркес хуульчийн замнал руугаа шуудран оржээ. Мерседестэй гэрлэхийн тулд түүнд мөнгө хэрэгтэй байлаа... Габо Мерчетэй (Мерседес) анх танилцахдаа 13-тай биш, бүр есөн настай байсан хэмээн зарим танил, найзууд нь баталдаг. Яг л “Зуун жилийн ганцаардал” дээр Аурелиано Буэндиа бяцхан Ремедиост дурладаг шиг. Нас биед хүрээгүй охинд тэмүүлсэн дурлал дараа нь Маркесийн романд олонтаа гарах болсон юм. Тэгээд үргэлж л охин зүгээр л хорвоод мэндлэх гэж удсан болохоор заяаны ханиасаа тийм олон дүү болж таардаг хачирхалтай тохиолдол ном зохиолд нь гардаг билээ.
Мерседес
Маркес сургуульд байхдаа л Мерседесийг зүүдэндээ харсан хэмээн баталдаг байлаа. Энэ зүүдээрээ жигүүрлэсэн Габо дэлхийгээр аялахыг мөрөөддөг охин эрвээхэй болон хувираад төрөлх гэрээ орхин нисээд явчихдаг тухай өгүүллэг бичжээ. Бяцхан Мерче нэгэн удаа хашаан дээрээ авиран гарч тоосонд дарагдсан гудамжийг хараад “Оох, би дэлхийгээр аялж, том хотуудаар орж, зочид буудлаас зочид буудал дамжин явахыг ямар их хүсч байна вэ!” хэмээн гунигтайхан өгүүлж байсныг Мерседесийн найз бүсгүй Маргаритай Чика Маркесийн намтрыг бичсэн Жеральд Мартинд ярьсан байдаг. Амьдралдаа ердөө л хоёрхон удаа хэвлэлд ярилцлага өгч байсан Мерседес “Маркес миний хүүхэд насны мөрөөдлийг биелүүлсэн, их ч аяллаа” хэмээн онцолж байсан удаатай. Мерседес Ракель Барча Пардо 1932 оны арваннэгдүгээр сарын 6-нд Магдалена мөрний эрэг дээрх Маганга тосгонд мэндэлжээ. Ээж нь фермерийн гэр бүлээс гаралтай колумб бүсгүй байсан бол, эцэг нь палестин-египет цустай хүн байжээ. Мерседес гагцхүү египет өвөг эцгээсээ “Нил мөрний могойн нууцлаг гоо сайхан”-ыг өвлөж авсан хэмээн Маркес хэлдэг байв. Мерчегийн өвөө Египетийн Александриагийн уугуул бөгөөд Колумбын хэд хэдэн хотод эмийн сангийн сүлжээтэй байсан аж.
Түүний гэр бүл байнга нүүж, шилжиж явдаг байсан ч Мерче үргэлж нэр хүндтэй, хатуу чанд католик сургуулийг сонгодог байлаа. Тэр үргэлж л онц сурдаг байсан. Мерседес их сүрхий, харицлагатай хүүхэд байжээ. Гэрийнхээ ойролцоо зүлгэн дээр хэвтээд хорхой шавьж, шувууд болон жижиг амьтдыг ажиглан суух нь түүний хамгийн дуртай ажил байсан. Тэрээр биологч болохыг мөрөөддөг байсан юм. Габриель Гарсия Маркестэй ханилахаар болсон түүний гэнэтийн шийдвэрийг эцэг эх нь Шекспирийг сонирхдог байснаас үүдэлтэй өсвөр насны гэнэн тэнэглэл хэмээн үзэж байсан гэдэг. Охин нь Жульетта болон хувирах вий гэсэндээ эцэг эх нь юуг ч хориглосонгүй. Он жилүүд өнгөрч Мерседес нас биед хүрч олон эр гарыг нь гуйсан ч тэрээр бүгдээс татгалзжээ. Мерче Габриелийг ирж бэр гуйхыг хүлээсээр байхдаа гэртээ хөгширсөн хүүхэн болохоос ч айгаагүй юм. Хайртай залуу нь энд тэнд “шуугиулж явна” гэсэн яриа Мерседест байнга хүрдэг байлаа. Тэрээр үүнийг тоодоггүй байв. Габриель лекцэнд суухаа больж, дараа нь хуулийн сургуулиа орхиж, сэтгүүлч болсон нь ч түүний сэтгэлийг зовоосонгүй. Габо Парист байхдаа Испанийн жүжигчин Мария Консепсион Кинтанатай амраглаж байсан тухай чихэнд нь хүрсэн ч Мерседес элдэв хэрүүл шуугиан дэгдээсэнгүй. Харин хайрт залуугаас нь сэтгэл зүрхээ уудалсан захидал тасалдахгүй ирж байх нь л чухал байсан гэдэг. Тэрнээс Маркес хаа байсан алс Парист орон дотроо хэнтэй хэвтэж байсан нь сонин биш байв. Тэд гэрлэлтийн ам тангаргаа харилцан солилцсоор байсан юм.
Габо, Мерче хоёр долоо хоногт 2-3 удаа бие биедээ захиа бичдэг байв. Габриель ингэж унтлаа, сэрлээ, орны дээр хананд өлгөсөн зургийг чинь харж байна хэмээн бичнэ. Энэ нь үнэн байсныг тэр үеийн найз Плинио Мендос дурсан ярьсан байдаг. “Маркесийн өрөөнд анх орж ирэхэд л тэр зураг нүдэнд туссан. Дөхөж очоод харахад урт шулуун үстэй аятайхан бүсгүй, сүйт бүсгүйн зураг байсан” хэмээн Мендос дурсаж байв. “Энэ бол ариун матар” гэж Габо найздаа хэлсэн гэдэг. Тэд олон жилийн дараа гэрлэсэн. Мэдээж Маркесийн “Тахлын үеийн хайр дурлал” романы гол баатар Флорентино Ариза хонгор хайрт Фермина Дазатайгаа мөнхийн хайрын тангараг өргөснөөс хойш 53 жил, долоон сар, 11 өдрийн дараа гэрлэдэг шиг удаагүй нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч Мерче Маркесийг 31 хүрэхэд буюу бүхэл бүтэн 13 жилийн дараа гэрлэлтээ батлуулж, эхнэр нөхөр болсон юм. Тэд 1958 оны гуравдугаар сард гэрлэжээ.
Гэр бүл болсон нь
“Гэр бүл болж амьдарсан жилүүддээ бид ганц ч удаа хэрэлдэж, муудалцаж байгаагүй. Магадгүй аливаа зүйлийг гэрлэхээсээ өмнөх үеийнх шигээ хардаг байснаас болсон байх. Гэр бүлийн амьдрал бол өдөр бүр дахиад л эхнээсээ эхэлж байдаг чөтгөрийн юм шиг бэрхтэй эд дээ. Амьдрал ийм л юм. Байнгын дарамттай амьдарна, залхмаар... Гэвч үүгээрээ л үнэ цэнэ нь хэмжигддэг” хэмээн Габриель Гарсия Маркес нэлээд хэдэн жилийн дараа өгүүлжээ.
Тэд эхлээд Барранкильяд Маркесийн ажиллаж байсан El Espectador сонины редакцаас өгсөн хоёр өрөөтэй байранд амьдарчээ. Мерседес гэр орны ажилд огт суралцаагүй байлаа. Габриель ч үүнд тайвнаар хандаж, гэрээ өөрөө цэвэрлэдэг байв. Мерседес нөхрийнхөө дуртай хоолыг хийж сурах гэж багагүй хугацааг өнгөрөөсөн гэдэг. Мерседес эдийн засгийн байдлын улмаас ядах юмгүй тарчиг, хомс амьдарч сурчээ. Лангуун дээрээс хямд үнэтэй бүтээгдэхүүн сонгож, түүгээрээ амттай хоол хийж сурсан аж. Мерче нөхрийнхээ уран бүтээлд ихэд тайван, тэвчээртэй ханддаг нь Маркест ихэд таатай байлаа. Тэрээр бичиг цаасанд нь ихэд болгоомжтой ханддаг байсан. Яг л гарт нь бутран унах гэж буй мэт эртний нандин эдлэл мэт бичиг, цаасанд нь ханддаг байлаа. Мерседес гал ноцоож сурчээ. Барранкильяд төвийн халаалт байхгүй, Габриель хүйтэнд ажиллаж чаддаггүй байв. Мерседес зочдоо жижиг өрөөнд хүлээн авч, амралтын өдрөөр сурвалжлагч нартай хамт агаарт гардаг байсан юм. Гэхдээ л тэрээр их зожиг, дуугүй хүн байжээ. Плинио Мендос нэгэн удаа “Би Мерседестэй танилцаад гурав хоносны дараа эгчдээ “Габо хэлгүй бүсгүйтэй суучихаж” гэж хэлж билээ” хэмээн дурсан ярьсан байдаг. Мерседес Маркесийн захидлуудыг хийсэн хайрцгийг байнга өөртөө авч явдаг байв. Гэвч хуримаа хийснээс хэдэн долоо хоногийн дараа Габриель тэдгээрийг устгахыг эхнэрээсээ гуйжээ. “Тэдгээр захиа өөр хүний гарт орох вий гэсэндээ надаас тэгж гуйсан” гэж хэлсэн удаатай. Гэвч Маркес өөрөөр тайлбарлаж байсан юм. “Бидний санаа бодол зөрвөл тэр үргэлж энэ сэдвийг гаргаад ирдэг. “Чи Парисаас бичсэн захиандаа хэзээ ч ингэж аашлахгүй гэж бичиж байсан” гэдэг юм” хэмээн Маркес хэлж байсан аж. Маркес зүгээр л амлалтыг нь сануулж байсан биет санамж, нотолгооноос ангижирахыг хүссэн бололтой. Амнаасаа ховорхон үг унагадаг Мерседес гүрийсээр байсан тул Маркес тэдгээр захидлуудыг 100 боливараар худалдаж авахад хүрсэн байна. Үүний дараа Мерседес захидлуудыг нөхрийнхээ нүдэн дээр устгасан гэдэг.
Мерседесийг ихэд хүндэлж биширдэг Жеральд Мартин “1991 онд Мерседесээс асуулаа. “Та хоёрын холбоог юу тэгж бат бөх болгов оо” гэж асуухад тэрээр “Энэ бол зүгээр л биологийн нийцэл, та олж харахгүй байна гэж үү. Энэгүйгээр юу ч оршин тогтнож чадахгүй” хэмээн хариулсансан” хэмээн бичиж байжээ. Мерседес Маркесийг амьдралд ухаантай, тооцоотой, оновчтой байхад сургасан юм. Тэрээр өөртөө улам итгэлтэй болохын хэрээр нөхөртөө хамгийн сайнаар тусалж, Маркесийн замбараагүй гар бичмэлийг эмхэлж сурчээ. Өгүүллэгүүд, сонины хайчилбар, цаас, бичмэл, үлгэрүүд болон “Байшин”, “Хурандаад хэн ч бичихгүй” романы бичгийн машинаар цохьсон текстийг нь цэгцэлж, хураадаг байв. 1959 оны наймдугаар сарын 24-нд тэдний ууган хүү Родриго Гарсия мэндэллээ. Яг тэр үед сонины редакц Габриелийг Европ руу тусгай сурвалжлагчаар илгээсэн юм. Дөлгөөхөн, даруухан Мерседес дахиад л нөхрөө хүлээн суух болов. Габо шинэ, ауюлтай зүйл буюу коммунист үзэл санааг сонирхож эхлэхэд ч Мерче эр нөхрөө чимээгүйхэн дэмжсэн. Тэрээр Куба, Зүүн Европ, Зөвлөлт Орос руу явж, бахадсан, биширсэн өгүүлэл бичиж байлаа.
Prensa Latina агентлагийн Нью-Йорк дахь салбарт ажиллах санал ирлээ. Тэнд удаан ажиллаж, амьдарна гэж тооцсон Маркес эхнэр, хүүхдээ авч очсон ч Америк-Кубын харилцаа муудаж, агентлагийн редакц руу, Маркес руу утасдаж байнга заналхийлж, дарамтлах болов. АНУ-ын Тагнуулын төв газраас хүртэл ярьж дарамталж байлаа. Эцэст нь Маркес гэр бүлийн хамтаар Америкаас явахаас, нэг үгээр зугтахаас өөр аргагүй болсон юм. Онгоцоор нисэх мөнгө байсангүй, тэд шугамын автобусанд сууж, хямд зочид буудал дамжин явж байлаа. Нэг удаа Мерседес жоомоор дүүрсэн буудалд хонохоос татгалзсан тул бүгдээрээ гадаа хоносон гэдэг. Бас нэг удаа, нэг америк цэрэг ирээд “Бид гурвуулаа байна, эхнэрээ хэдэн цаг бидэнд “зээлчих”. Тэгээд та нар сайхан хоол аваад идчихэж болно” гэжээ... Мексикт ирээд Мерседес өвджээ. Ихээхэн бухимдаж ядарсан түүний ходоод үрэвсчээ. “Гар дээр сүүлчийн 20 доллар л байлаа. Ирээдүй бүрхэг байсан” хэмээн Габриель дурсаж байв. Харин Мерседес хэзээ ч түүнийг зэмлэж, үглэж байсангүй. “Эмэгтэйчүүд энэ дэлхийг захирдаг. Эмэгтэйчүүд уучилж, өршөөдөггүй ганцхан зүйл бол урвалт. Тоглоомын дүрэм батлагдсан л бол эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрдөг. Харин тоглолтын явцад дүрэм өөрчлөгдвөл тэд тэвчихгүй. Энэ тохиолдолд тэд жинхэнэ өршөөлгүй загнана даа...” хэмээн Маркес хэлж байв. 1962 онд Мексикт хоёр дахь хүү Гонсало Гарсия нь мэндлэв. Маркес Мерчетэй усны дусал мэт адилхан охин төрөөсэй гэж хүсч байсан юм. Тэд дахиж хүүхэдтэй болсонгүй.
Габриель “Зуун жилийн ганцаардал” романаа барьж авахад Мерседес нөхрөө ихэд дэмжсэн юм. Маркес автомашинаа зарж, 18 сарын турш өрөөндөө таг суухдаа, гэр бүлийнхэнтэйгээ ч харьцсангүй. Мерседес өдрөөр ажил хийж амьдралаа залгуулж байв. Тэрээр мах, хүнсний мухлагт очиж эд бараагаар арилжаа хийх амаргүй үүрэг хүлээсэн байлаа. Хамгийн адармаатай болж ирсэн байрны эзэнтэй гэргий нь л ярилцаж байсан. “Байрны эзэнд бид найман сарын түрээсийн мөнгийг нь өгөөгүй байсан. Манай өр гурван сараар хуримтлагдаад ирэхэд Мерседес байрны эзэн рүү утасдаад “Сонс, бид гурван сарын түрээсээ одоо өгч чадахгүй нь, дараагийн зургаан сарын түрээсийг ч өгч чадахгүй нь” гэж хэлсэн. Тэр ингэж ярихаасаа өмнө надаас “Чи хэзээ дуусах юм шиг байна” гэж асуусан юм. Би таван сар болно гэж хэлсэн, тэр цаашаа хэлэхдээ нэг сарыг нэмчихсэн хэрэг. Байрны эзэн ч “За, яахав. Яг өгнө гэж байгаа бол есдүгээр сар хүртэл хүлээе” гэлээ. Бид ч есдүгээр сард түрээсийн мөнгөө төлсөн...” хэмээн Маркес дурсаж байлаа.
Номоо бичиж дуусгасан ч түүнийгээ хэвлэлийн компани руу илгээх 160 песо тэдэнд байсангүй. Гэр бүлийн жооронд ердөө л 80 песо үлдсэн байлаа. Мерседес миксер, үсний сэнс хоёроо барьцаанд тавихдаа “Одоо энэ роман л муу роман болох нь л дутаж дээ” гэжээ. Гэвч тэр муу роман болоогүй, харин ч жинхэнэ сод бүтээл болсон билээ. Габриелийн ядуурал, зовлон зүдгүүрийг ажралгүй хуваалцаж байсан Мерседес энэ ном хэвлэгдсэний дараа түүнийг нөмөрсөн дэлхийн хэмжээний нэр алдрыг нь ч нэр төртэй хуваалцсан юм. “Зуун жилийн ганцаардал” роман 1967 онд “Уран зохиолын газар хөдлөлт” үүсгэж, Габриель Гарсия Маркесийг амьд домог, сонгодог хүн болгосон ажээ. Маркес гэргийдээ “их өртэй” гэдгээ ойлгосон. “Тахлын үеийн хайр сэтгэл” романы хамгийн эхэнд “Мэдээж, Мерседестээ зориуллаа” гэсэн үг бий. Их зохиолчийн бүтээлд гардаг тосгон, суурингууд нь аль хэдийнэ бурхан мэт алдар сууг олжээ. Ид шид болон реализм холилдож, дурласан бүсгүйчүүд нь хуримаа хэдэн арван жилээр хүлээдэг Макондо бол Маркесийн урнаар сэтгэмжилсэн тосгон юм. 1982 онд Габриель Гарсия Маркес Нобелийн шагнал хүртлээ. Энэ нь бүх Латин Америкийн хувьд томоохон үйл явдал байв. Фидель Кастро тэр өдөр Маркес руу утас цохиж чадсангүй, дараа өдөр нь цахилгаан утас явуулжээ. “Эцсийн эцэст шударга ёс тогтлоо. Өчигдөр ярьж чадсангүй. Мерседес та хоёрт чин сэтгэлээсээ баяр хүргэе” гэсэн байв. Агуу зохиолчийн байшингийн гадаа сэтгүүлч, сурвалжлагч нар шавжээ. Маркес гэргийн хамтаар Chapultepec-Presidente зочид буудал руу сэмхэн шилжихээс өөр аргагүй болов. Тэнд найман дотны найз нь цугларч Нобелийн шагналтан болсны эхний өдрүүдийг чимээ шуугиантайхан тэмдэглэж өнгөрөөсөн юм. Мэдээж, Мерседес нөхрөө дагаж Стокгольмд очлоо. Хүү Гонсало нь бас дагалджээ. Мексикийн хойд нутагт кино зураг авч байсан кино найруулагч хүү Родриго нь зав гаргаж чадсангүй. Сэтгүүлчид үүнийг шууд өлгөн авч “Маркес том хүүтэйгээ муудалцжээ” хэмээн бичиж байв. Үнэн хэрэгтээ алдарт зохиолч “Ажил хамгаас чухал” гэдгийг хүүхдүүддээ ойлгуулж, өсгөсөн ажээ. Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр уламжлал ёсоор индрээс үг хэлэхдээ Маркес эхнэрийнхээ нэрийг нэг ч дурдсангүй, түүний зүг рүү ч харсангүй. Тэрээр хувийн чанартай зүйл огт ярьсангүй, зөвхөн нийтэд хамаатай зүйл ярьсан нь “Латин Америкийн ганцаардал” мэт сонсогдож байсан юм. Мерседес чимээгүй сүнс мэт л арга хэмжээнд нөхрөө даган явж байлаа. Сэтгүүлчид түүний араас ангуучилсаар байсан ч ярилцлага авч дөнгөөгүй юм. Харин өөрийн бэр эгч Беатрис Лопест л ярилцлага өгөхийг зөвшөөрсөн гэдэг. Нобелийн шагналтны гэргийн “Намайг том болж байхад Габито хүлээж л байлаа” гэсэн гарчигтай ярилцлага Колумбын Carrusel сэтгүүлд гарч, хөрөг зураг нь нэгдүгээр нүүрийг чимж байсан юм. Тэд урт аялалаас гэртээ буцаж ирэхэд Мерседес гоёлын хувцас, өндөр өсгийт тэргүүтнээ бушуухан шүүгээ рүүгээ хийж санаа амарчээ. Тэгээд хамгийн таатай буюу Габриельд тохь тухтай орчин бүрдүүлэх ажилдаа орлоо. Өрөөг хэрхэн халаах, бичиг цаасыг эхмлэх, нөхөртөө хоол, кофег нь цагт нь өгөх, тамхийг нь байнга гар дор нь байлгаж байх зэргийг дуртайяа хийнэ. Мөн нийтлэл, бичлэгүүдийг нь анхаарч, эх нооргийг ангилж ялгадаг байв. Заримдаа хүүхдүүдээ гэртээ авчирч, тэд эцэгтэйгээ хэрхэн шуугиантайхан маргалдаж мэтгэлцэхийг чимээгүйхэн ажиглан суудаг байлаа.
“Одоо би зөвхөн Мерседесийн нөхөр”
1999 онд эмч нар Маркест “Тунгалагийн булчирхайн хавдар” гэсэн онош тавилаа. Үүний өмнө 1989 онд уушигны үрэвсэлтэй болсон ч эмчлүүлжээ. Түүнд хэдэн сарын, жилээс илүүгүй амьдрал үлдсэн гэж байсан ч тууштай эмчилгээ, Мерседесийн үнэнч хайр халамж агуу зохиолчийг дахин босгож ирсэн юм. Энэ өвчнөөс илааршсаны дараа Габриель Гарсия Маркес хэвлэлийн хурал хийлгэхдээ “Би дахиж бичихгүй. Одоо би зөвхөн Мерседесийн эр нөхөр... Одоо би түүнд бүрэн харъяалагдана” хэмээн мэдэгдэж байлаа. Зохиолч хөгшрөх тусам хайр сэтгэлийн талаар улам зоригтой, нээлттэй ярьж байлаа. “Хайр бол амьдралд маш чухал үүрэгтэй. Миний хувьд хайр бол эргэлзээ байхгүй амьдралын утга учир. Хайрын тухай бичихээс өөр сайхан юм байхгүй. Яагаад гэвэл бусад нь бүгд худлаа, зальтай. Миний дараагийн роман дахиад л ухаангүй, галзуу, бүтэлгүй хайрын тухай, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох мөнхийн хайрын тухай байх болно” хэмээн Маркес өгүүлж байсан. “XXI зуун гараад намайг хэдэн удаа оршуулав даа. Зурагт, радио асаах бүрт л миний тухай эмгэнэлийн мэдээ явж байх юм” хэмээн Маркес гомдонгуй ч инээмсэглэн хэлдэг байв. “Нобелийн шагналт зохиолч үргэлжилсэн хүнд өвчний улмаас өнөөдөр.... “ гээд л явж өгдөг байлаа. Эхэндээ үнэхээр эвгүй байсан, гэвч эцэст нь үхэлтэйгээ эвлэрсэн дээ. Хоёр сардаа нэг удаа ийм мэдээ явдаг байсан. Тэрний эсрэг юу хийж чадах билээ дээ” хэмээн Габриель Гарсия Маркес өгүүлж байв. Сүүлийн жилүүдэд Габогийн ой ухаан муудах болжээ. Тэрээр заримдаа хүн танихаа байсан, өнгөрснөө мартсан, хүүгээ, дүүгээ ч танихгүй байгаа тухай дүү Хаиме нь ярьж байсан юм. Харин Маркес гэргий Мерседесээ үргэлж танидаг байсан аж. Заримдаа түүнд Мерче хэзээ нэгэн цагт өөртэй нь гэрлэх ёстой жаахан охин хэвээрээ мэт санагддаг байжээ.
Г.Нямдорж huibmn
Габриель Гарсия Маркес, Мерседес Барча нарын хайрын түүх
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 14:21 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав 14:00 НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа.
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:54 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Бизнест тань давуу тал нэмэх ногоон зээл 13:17 Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
Аливаа улс орны хөгжил, хүн ардын ахуй амьдралд барилгын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй энэ цаг
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 11:58 Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан
»»
Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог 11:51 Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх,
»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12 настай хүү угаартаж нас барсан ба ээж нь ухаан ороогүй байна 11:37 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:25 цагт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо буюу Баруун салаанд
»»
Одон орончид Дэлхийн вангийн гадаргуу дээрх асар том "зүрхний" нууцыг тайлжээ 11:22 Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
Швейцарийн одон орончид Берны их сургууль болон Үндэсний одон орон судлалын PlanetS төвийн эрдэмтдийн хамт
»»
АН-аас Х.Баттулгыг хөөхийг шаардаж, зарим нь иргэдийн 1072 хувьцааг хуурч авсандаа уучлалт гуй гэв 11:19 АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
»»
Төв аймагт 11 настай хүү айлын морь хөлсөлж унахдаа чирэгдэж, амь насаа алджээ 11:02 Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
Төв аймгийн Борнуур суманд өчигдөр /2024.04.25/ 11 настай хүү айлын морь гуйж, хөлсөлж унажээ. Улмаар мориноос унаж, чирэгдсэн байдалтай амь насаа алдсан байна.
»»
ХҮН намаас татгалзаж буй гишүүдийн цуваа үргэлжлэв 10:42 Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай
»»
ҮАГ-т бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ 10:09 Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 10:07 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
»»
Сонсголонгийн гүүрний нэг талын зорчих хэсгийг хаана 09:49 Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
Хан-Уул дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаахаар болжээ.
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
МЕТА компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 09:41 Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол,
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт 09:16 СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
»»
“Жагсаалтын 48 мөнгө гаргахгүй, барьцаалагдахгүйгээр гишүүн болно” 08:27 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх
»»
Эмийн үнийг хуулиар зохицуулна 18:36 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, түүнтэй
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана 17:12 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн
»»
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана 17:09 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай
»»
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 16:59 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
»»
Хангай зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх шаардлага тавилаа 16:46 Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон.
»»
Тендерийн урилга 16:26 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
»»
Фото сурвалжилга: Нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгаж байна 16:23 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй.
»»
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 16:00 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
»»
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ 15:51 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн
»»
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 15:27 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
»»
"Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг хот, Цагаанхадыг тосгон болгоно" 15:09 Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
»»
Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна 15:01 Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ.
»»
Дэлбэрэлтэд өртсөн БЗД-ын 207-р байрыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ 14:56 Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
»»
БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов 14:45 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын
»»
ЗАСГИЙН ГАЗАР: Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулна 14:43 Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
»»
"Монгол, Тайландын иргэд харилцан визгүй 60 хоног зорчино 14:35 Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд
»»
Финлянд болон Эстонд их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ 13:35 Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
Финлянд болон Эстонд орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.
»»
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга 13:31 Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
»»
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 13:26 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
Ачааны автомашин шатаж, 45 настай иргэн амиа алджээ 13:23 Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/
»»
Үхрийн мах 17,500-21,500 төгрөгийн үнэтэй байна 13:22 Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна.
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэж байна.
»»
Ногоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ 13:01 "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ.
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ.
»»
Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав 12:58 “Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг,
“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Автобус засаж байгаад домкратад дарагджээ 11:19 Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.
Автобусанд засвар хийж байсан 50 настай эрэгтэй домкратад дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ.
»»
Онцгой байдлын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн асуудлыг хэлэлцэж байна 11:11
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 11:09 Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
»»
Жо Байден TikTok-ийг АНУ-д хориглож магадгүй хуульд гарын үсэг зурлаа 14:52 АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан юм.
»»
Д.Трамп: Жо Байден еврейчүүдийг ч, палестинчуудыг ч үзэн яддаг 14:10 АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Ерөнхийлөгч Жо Байден еврейн ард түмнийг ч, Палестины ард түмнийг ч үзэн яддаг” гэж сошиал хуудсандаа бичжээ.
»»
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд хүрэлцэн ирээд байна 12:34 Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
Дэлхийн 11 улс орны 300 гаруй зочид төлөөлөгч оролцож буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн.
»»
Хятадууд 2030 он гэхэд саран дээр хөл тавина гэжээ 10:09 Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
Өчигдөр бую дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний 9 цагт Хятад Улсын Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвд болсон
»»
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарна 09:43 Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
»»
К.Токаев Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камеронтой уулзжээ 09:40 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг,
»»
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ 11:40 Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ.
»»
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
»»
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
»»
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
»»
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
»»
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
»»
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
»»
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
»»
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
»»
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
»»
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
»»
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
»»
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»