|
|
|
|
Хөлбөмбөгийн хүлэг баатар К.Роналду |
|
|
|
|
|
Хөлбөмбөгийн хүлэг баатар К.Роналду
2018-06-21ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн тоглолт Португали, Мароккогийн шигшээ багийн хооронд болж, 1:0-ийн харьцаатайгаар Португалийн ялалтаар өндөрлөв.
Тоглолт дөнгөж эхлэх үед буюу дөрөв дэх минутад дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиан Рональдо тоглолтын цорын ганц гоолыг оруулж, багтаа хоёр дахь ялалтыг авчирлаа. Энэхүү гоол нь түүний 85 дахь олон улсын тоглолтын гоол бөгөөд одоо тэрээр дэлхийн хамгийн их бөмбөг оруулсан тамирчдын хоёрт жагсдаг болов.
Энэ хөлбөмбөгчний авсан шагналуудыг тоочоод байвал барахгүй ч хамгийн сүүлд авсан шагналаас эхэлье.
Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Испанийн “Реал”, Португалийн шигшээ багийн хөлбөмбөгчин Криштиану Роналду 2013 оны дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч “FIFA”-ийн “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо. Тэрээр энэ шагналыг авахын тулд “Барселон” багт тоглодог Лионель Месси, “Бавари” багийн Франк Рибери гэсэн хоёр супер одтой өрсөлдөн ялсан учраас домогт Пелегийн гараас “Алтан бөмбөг”-ийг гардан авах үедээ тэсэлгүй нулимс дуслуулаад авсан. Роналду “Рибери бол гайхамшигтай хөлбөмбөгчин, үнэхээр итгэмээргүй тоглолтыг харуулдаг. Тэрээр Мессийн адил энэ шагналыг авах эрхтэй. Гэвч энэ шагнал зөвхөн нэг хүнд л очих байсан. Тэр нь би. Би аз жаргалтай байна. Нэгэн үе надад энэ шагналыг хэзээ ч авч чадахгүй юм гэсэн бодол төрж байлаа. Бүгдэд нь баярлалаа. Эйсебиод баярлалаа гэж хэлмээр байна. Ээждээ, сүйт бүсгүйдээ, хүүдээ баярлалаа” гэсэн юм. Роналдуг дагаад түүний ээж, сүйт бүсгүй хоёр ч уйлсан нь олон мянган шүтэн бишрэгчдийг нь үнэхээр уяруулсан.
Дараа нь сэтгүүлчид яагаад уйлсан тухайд асуухад “Миний сэтгэл маш их хөдөлсөн. Ялангуяа, хүүгээ тэвэрч өргөөд баяр баясгалантай царайг нь хараад бүр их сэтгэл хөдөлсөн. Тэгээд л сэтгэлээ барьж дийлээгүй уйлсан. Дээр нь миний ээж, сүйт бүсгүй хоёр уйлж байгааг хараад бүр ч барьц алдсан. Үнэхээр чин сэтгэлийн нулимс урссан. Би өөрийгөө уйлна гэж бодож байгаагүй ч үнэхээр их аз жаргалтай байлаа. Харин энэ явдал намайг сайн мэддэггүй хүмүүсийн хувьд жинхэнэ гэнэтийн бэлэг болжээ. Талбай дээр би чухал харагддаг ч үнэндээ сэтгэлээрээ хүн юм шүү дээ” гэжээ. Үүнээс долоо хоногийн дараа Роналдуг эх орон Португальдаа хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Кавака Силва түүнийг угсаа залгамжлагч хунтайж Дон Энрикегийн бүлгийн одонгоор шагнаж хүлэг баатрын цолтой язгууртан болгов. Энэ бүлэгт Португаль улсын өмнө онцгой гавьяа байгуулсан, улсынхаа нэрийг дэлхий дахинаа өргөсөн хүмүүсийг элсүүлэн одон гардуулдаг. Ерөнхийлөгч Силва нь энэ бүлгийн дээд мастер нь юм. Хүндэт шагналыг Роналдуд гардуулах үеэр Ерөнхийлөгч “Энэ хүн бол манай улсыг бүх тивд нэгэн зэрэг төлөөлөн суудаг элчин сайд юм” гэж хэлсэн нь үнэхээр нүдээ олсон үг байгаа. Хүлэг баатар болсон Роналду нь “2014 оны Дэлхийн аварга шалгаруулах болон дараагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Португалийн шигшээг авч чадна гэж найдаж байна. ... Би юу, юунаас илүү хөлбөмбөг тоглох л дуртай, энэ спортын ачаар би түүхэнд нэрээ үлдээлээ. Цаашид би урьд нь авч байсан шагналуудынхаа зиндааг бууруулмааргүй байна” гэжээ.
Үнэхээр ч Роналду нь их хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа ямагт шагналынхаа зэрэглэлийг ахиулсаар ирсэн юм. 2004 онд “Guerin Sportivo” сэтгүүл түүнийг Европын шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодруулснаар шагналын хур бууж эхэлсэн гэж болно. Дараа нь хоёр жил дараалан хөгжөөн дэмжигчдийн саналаар дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодорсон. 2008 он “France Football” сэтгүүлийн “Алтан бөмбөг”. Аваргуудын лигийн хамгийн олон гоол хийсэн хөлбөмбөгчнөөр хоёр удаа, “FIFA”-ийн болон УЕФА-ийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, спортын чиглэлээр бичдэг нэр алдартай гурав дөрвөн сэтгүүлүүд түүнийг тав, зургаан удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулсан гээд тоочоод байвал барахгүй.
Түүний цалин хөлс
Криштиану Роналдуг Испанийн эзэн хааны “Реал” баг Английн “Манчестер Юнайтед” багаас худалдан авахын тулд 94 сая евро төлсөн юм. Ингэснээр Роналду дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан хөлбөмбөгчин төдийгүй тамирчин болж хувирсан билээ. Түүнийг ийм өндөр үнээр үнээр худалдан авах олон шалтгаан байв. Тэр хоёр өөр орны аварга шалгаруулах тэмцээнд тоглоод “Алтан пүүз” шагналын эзэн болсон цорын ганц хөлбөмбөгчин. Энэ шагналыг УЕФА-д ордог улсуудын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гоол хийсэн хөлбөмбөгчинд өгдөг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Европын хамгийн гол аварга шалгаруулах тэмцээнүүдэд хоёр улирал дараалан 40 ба түүнээс олон гоол хийсэн анхны хөлбөмөгчин. Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын шатанд есөн гоол хийж дээд амжилт тогтоосон. Аваргуудын лигт цагалбарын нэг жилийн дотор хамгийн олон гоол хийж дээд амжилт тогтоосон. Нэг улиралд 31 гоол хийж Английн премьер лигийн дээд амжилт тогтоосон. Европын аварга шалгаруулах тэмцээнүүд Португалийн шигшээгийн түүхэнд хамгийн олон гоол хийсэн. Португалийн шигшээний түүхэнд хамгийн олон гоол хийсэн. Реал багийн бүрэлдэхүүнд нэг улиралд тоглоод 60 гоол хийж хосгүй дээд амжилт тогтоосон. Ингээд тоочоод байвал урьд хожид Европын төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд гарч байгаагүй олон хосгүй амжилтын эзнийг ийм олон сая еврогоор авахгүй гээд яах билээ. Дээр дурдагдсан асар их мөнгө бол зөвхөн багууд хоорондын наймааны мөнгө. Роналду цалин хөлсний талаар тусдаа тохиролцох ёстой. Роналду “Реал” багийн удирдлагатай хэлэлцээр хийхдээ байр сууриа хатуу хамгаалж чадсаны хүчинд жилдээ 17 сая еврогийн цалин авахаар болсон юм. Ингэснээр Роналду одоогийн хөлбөмбөгийн хамгийн өндөр цалинтай тамирчин болсон билээ. Санаанд багтамгүй өндөр цалингийнх нь талаар сэтгүүлчид тодруулахад “Миний амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл байдаг юм шүү. Тэр нь би. Дэлхийн хамгийн шилдэг клубт тоглож байгаа явдал. Би их амбицтай хөлбөмбөгчин. Ойрын таван жилийн дотор 200 гоол хийж, “Реал”–ын хамтаар байж болох бүх цом, шагналыг авна” гэсэн юм. Жилийн 17 сая еврогийн цалинтай гэхээр нэг их буухгүй байж магадгүй. Тэгэхээр илүү дөхүүлэхийн тулд энэ бол хоногт 46 мянга 500 евро юм шүү гэдгийг онцолмоор байна. Манай сонинд валютын ханшийг заасан байгаа тул та төгрөгөөр үржүүлээд үзээрэй. Өдөрт хэдэн төгрөгийг цалин авч байна?
Түүний карьер
Роналду 1985 онд төрсөн гэдгийг эхлээд хэлье. Найман настайгаасаа аавынхаа ажилладаг “Андоринья” нэртэй сонирхогчдын багт тоглож карьераа эхлүүлсэн түүхтэй. 1995 онд өөрийн хотын “Насьонал” багтай гэрээ байгуулан тоглож нэг шат ахив. Удалгүй түүний тоглож байсан “Насьонал” баг гайхамшигтай ялалт байгуулсны дараа Лиссабоны “Спортинг” багийн шалгаруулалтад оролцон гэрээ байгуулсан юм. Ингээд 1997 онд “Спортинг” багийн залуучуудын академид элсэн орж, тус багийн 16 хүртэлх, 17 хүртэлх ба 18 хүртэл насных гээд бүх бүрэлдэхүүнд нөөц тамирчнаас эхлээд үндсэн тоглогч хүртэлх бүх шатыг давсан цорын ганц хөлбөмбөгчин. 2001 оны наймдугаар сарын 15-нд болсон нөхөрсөн тоглолтын үеэр “Спортинг” багийн насанд хүрэгчийн бүрэлдэхүүнд анх орж тоглон хоёрдугаар үеийн солилцоогоор талбайд гарч “Атлетик” багийн хаалганд гоол хийсэн нь их хөлбөмбөгт гарааг нь эхлүүлсэн жинхэнэ алтан бөмбөг байлаа. Мөн тэр жилдээ Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Португалийн шигшээд багтан тоглосон нь улсынхаа шигшээд багтсан анхны амжилт байлаа. Залуухан, бүр тодруулбал ердөө 16 настай байсан Роналдуг хамгийн түрүүн “олзолсон” хүн нь “Ливерпуль” багийн дасгалжуулагч Жерар Улье байжээ. Гэвч тухайн үедээ Роналдуг хэтэрхий залуу, арай илүү туршлагатай, биеийн хөгжилтэй болог гээд гэрээ байгуулалгүй хойшлуулжээ. Гэтэл 2003 онд Лиссабон хотын “Жозе Алвалде” цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийг тохиолдуулан хийсэн “Спортинг” ба “Манчестер Юнайтед” багуудын тоглолтын үеэр Роналдугийн баг 3:1 нэгээр хожсоны дараа өрсөлдөгч багийн ерөнхий дасгалжуулагч Алекс Фергюсон түүний тоглолтыг өндрөөр үнэлж гэрээ байгуулснаар хөлбөмбөгийн элит төвшинд гарах нь тэр. Роналдуг тухайн үедээ “Спортинг” багаас худалдаж авсны хөлс гэж “Манчестер Юнайтед” 12,24 сая фунт төлж байжээ. Шинэ багт орж ирсэн Роналду “28” гэсэн дугаараар тоглох сонирхолтой байгаагаа хэлтэл түүнд шууд “7” дугаараар тоглохыг тулгасан байна. Роналду энэ дугаараас их айж байсан гэдэг. Учир нь, тус багт тоглож байсан Жорж Бест, Брайан Робсон, Эрик Кантана, Дэвид Бэкхем гэсэн супер одууд л энэ дугаартай цамц өмсөн тоглодог байлаа.
Тиймээс аргагүйн эрхэнд “7” дугаартай болсон Роналду өмнөх суутнуудын нэрийг гутаахгүйн тулд өөрийгөө дээд зэргээр дайчилсан нь тоглолтын чанарт хамгийн сайн нөлөө үзүүлсэн нь мэдээж. Маш сайн тоглосоор 2004-2005, 2005-2006 оны улирлын тоглолтын шилдэг залуу тоглогч болж чадав. 2006 онд Английн премьер лигийн сарын шилдэг тоглогч болов. 2007 оны тавдугаар сарын 5-нд тэрээр “Манчестер Сити” багтай хийсэн тоглолтын үеэр “Юнайтед”-ийн бүрэлдэхүүнд 50 дахь гоолоо хийж, баг нь аварга болж байлаа. 2007 онд түүнийг “Реал” баг 80 сая евро буюу 54 сая фунтээр авч магадгүй тухай ярьсан ч тэрээр жилийн цалингаа таван жилийн турш долоо хоногийн 120 мянган фунт болгох гэрээ байгуулж чадсан юм. Гэхдээ түүний карьерт цөөнгүй бараан толбо байдаг. “Юнайтед” багийн бүрэлдэхүүнд тоглосон хоёр, гурван удаагийн тоглолтын үеэр гэмтэж бэртсэн мэт жүжиглэн торгуулийн цохилт авснаар ихээхэн шүүмжлүүлж байв. 2007 онд өрсөлдөгч багийн тамирчнаа мөргөөд улаан хуудас авч, гурван тоглолт алгасч байлаа. Энэ хооронд түүний тоглолтын ур чадвар, туршлага улам бүр арвижсаар байсан нь мэдээж. 2009 онд “Манчестер Юнайтет” баг “Реал”-ын саналыг хүлээн авснаар тэрээр Испанийн эзэн хааны баг руу шилжсэн юм. Шинэ багт орсны дараагаар түүний амжилт өнөөдрийг хүртэл улам бүр нэмэгдсээр байна. Роналдуг мэргэжилтнүүд хоёр хөлөөрөө адил хүчтэй цохиж чаддаг, толгойгоор сайн тоглодог, торгуулийн цохилт гүйцэтгэхдээ бөмбөгийг маш нарийн замаар эргэлдүүлэн нисгэж цохидог, хуурах ба бөмбөгийг ашиглах төгс техниктэй болохоор нэг дор хэд, хэдэн өрсөлдөгчөө хуурч чаддаг гэж маш өндрөөр үнэлдэг.
Түүний хайр дурлал
Роналду дөнгөж 17-18 насандаа хөлбөмбөг тоглох авьяасынхаа ачаар дэлхийн хэмжээний супер од, баян хүн болсон тул хайр дурлалын олон дуулианы “баатар” болсон. Тиймээс ч шоучин Пэрис Хилтон, теннисчин Мария Шарапова, загвар өмсөгч Жемма Аткинсон, Карина Ферро гээд олон цуутай хүүхнүүдтэй нэр холбогдож байлаа. Гэхдээ явж явж Оросын загвар өмсөгч Ирина Шейктэй сүй тавьсан билээ. Тэд хамгийн анх 2010 онд “Armani” брэндийн хувцасны сурталчилгаанд оролцож байхдаа танилцжээ. Тэр үед Роналду энэ брэндийн эрэгтэйчүүдийн дотуур хувцсыг сурталчлах зураг авалттай, харин Ирина Шейк эмэгтэйчүүдийн усны хувцасны зураг авалтад оролцож байжээ. Хөлбөмбөгийн ертөнцөд Роналду байсан бол Ирина Шейк ч загварын өмсөгчдийн ертөнцөд дутахааргүй нэр алдартай гэдгийг хэлэх хэрэгтэй. Роналдугийн нэр алдар, царай зүс, бие хаа, эд баялаг гэсэн гурван чиглэлийн “цөмийн зэвсгийн өмнө” ямар ч нэр алдартай хүүхэн “үгүй” гэж хэлж чаддаггүй, мань эр ч ийм байдалд дасчихсан байсан гэнэ. Гэтэл Оросын загвар өмсөгч тэс өөр зан гарган түүнийг ёс төдий хүлээн авахаас хэтэрсэнгүй. Урьд нь ийм зүйлтэй тулгарч байгаагүй Роналдугийн шар нь хөдлөн цэцэг, чихэр барьж нэлээд хэдэн сар гүйсний эцэст л илүү дотносон хамтдаа амрахаар явсан байдаг.
Шейктэй дотно харилцаатай болсон гэдгээ олон нийтэд хамгийн анх Роналду өөрөө ил болгож байв. Тэрээр хамт авахуулсан зургаа “Твиттер” дээр байрлуулсан юм.Ирина Шейкийн хувьд башкир эцэгтэй, орос эхтэй. Оросын бөглүү нутгаас гарч загварын ертөнцөд хөл тавин өөрийн уйгагүй хөдөлмөрөөр дэлхийд нэртэй загвар өмсөгч болсон гэдгийг хэлмээр байна. Ирина нь 2004 он Челябинкс хотны гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ялж, өөрт хэрэгтэй хүмүүсийн анхаарлыг татаж чадсанаар карьерээ эхэлжээ. 2005 он гэхэд Европ, АНУ–д загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн. Загварын маш олон сэтгүүлийн нүүрэнд гарсаар 2013 он гэхэд дэлхий хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтад 13 дугаарт орж байна. Гэхдээ Ирина Шейк найз залуутай нь холбоотой юм бүхэнд маш нууцлаг, туйлын болгоомжтой ханддаг гэдгээрээ алдартай. “Энэ бол миний хувийн өмчийн газар. Эмэгтэй хүний хувьд хамгийн чухал нь гэр бүл, үр хүүхэд байдаг” гэхээс өөр зүйл хэлдэггүй. Ер нь их нууцлаг бас маш их тэвчээртэй гэдгээрээ алдартай.
Тэвчээртэй гэдгийг илтгэх нэг зүйл болсон юм. Алдарт хоёрын хайрын харилцаа халуухан үргэлжилж байтал Роналду гэв гэнэт хүүтэй болсон тухайгаа олон нийтийн сүлжээгээр бичиж дуулиан тарьсан юм. Хүүгийн эх нь ямар ч байсан Ирина биш гэдгийг бүгд ойлгож байлаа. Хүүхдийг нь хэн гэгч эмэгтэй төрүүлсэн, яагаад нэрийг нь хэлэхгүй байгаа, тухай мэдээг Ирина хэрхэн хүлээж авсан, цаашид хоёр одын харилцаа ямаршуу болох талаар маш олон таамаг гарч бөөн дуулиан дэгдсэн. Гэвч Ирина юу ч болоогүй мэт тайван байсан бөгөөд хэдхэн сарын дараа хүүхдийг хуурайлж байгаа зургийг паппараци нар авсан нь супер сенсаци болсон гэж болно. Хүүг том болоход Ирина дагуулан явж аавынх нь тоглолтыг хамт үздэг болсон нь зурагчдын дуранд олонтаа өртсөн.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Роналду тээгч эх хөлслөн хүүтэй болсон гэдэг. Гэрээний дагуу хүүг төрсний дагуу тээгч эх мөнгөө авч, нэрээ нууцлаад сураггүй болсон. Товчхон хэлэхэд, суут хөлбөмбөгчний хувийн амьдралд нууцлаг, сонин гоц зүйл олон бий. Эх сурвалж: www.assa.mn |
Хөлбөмбөгийн хүлэг баатар К.Роналду |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог 18:45 14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна.
|
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. »»
|
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа 17:47 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ. »»
|
|
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээн боллоо 17:27 Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар,
|
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн анхдугаар тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд гурван насны ангиллаар, »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:12 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Тендерийн урилга 16:08 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна 15:41 Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна.
|
Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийн шинэчлэл малчдын өндөр үнэлгээг хүртээд байна. Энэхүү төхөөрөмж нь хөдөө орон нутгийн малчдын оршин суух орчны ая тухтай байдлыг нэмэгдүүлсэн төдийгүй аргал түлшний асуудлаас салгаж, аж амьдралд нь тус дэм болж байна. »»
|
|
Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана 15:16
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.
|
Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн. »»
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ 14:50 Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ.
|
Монгол хэл бичгийн шалгалтын хариу гарчээ. »»
|
|
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ 14:48 Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов.
|
Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ замаар замнаж, Өвөр Монголын өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ хуудас нээж, арвин их нөөц баялаг нь өндөр чанартай аж үйлдвэр болон хувирч, ард түмний сайн сайхан амьдралыг хүчирхэгжүүлэн, "Шинэ нэрийн хуудас" улам бүр гэрэлтэх болов. »»
|
|
Азиас олимпын хамгийн олон эрх авсан улсаар БНХАУ тодорчээ 14:43 “Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна.
|
“Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна. »»
|
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 14:42 Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
|
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. »»
|
|
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа 14:41 Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо.
|
Спортын салбарын Оскар гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Испанийн нийслэл Мадрид хотноо даваа гарагт боллоо. »»
|
|
Киргиз улсын зах зээлд Монголын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа тэлж байна 14:22 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан мэдээлсэн. »»
|
|
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 14:08 Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд
|
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-25-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор дээрх өдрүүдэд зарим замуудын хөдөлгөөнд »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 14:03 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
Улаанбаатараас төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо 13:53 Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо.
|
Монголын агаарын тээврийн "Хүннү эйр" компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо. »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
ЭТТ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш уурхайн ам нөхцөлтэй нүүрс худалдан борлуулах гэрээ байгуулаагүй бөгөөд байгуулахгүй болохыг мэдэгдэе 13:13
|
|
|
Солонготын даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна 12:22 Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна.
|
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна. »»
|
|
О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ 12:19 Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий
|
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий »»
|
|
Олон улсын шуудангаар мансууруулах бодис хүлээн авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв 12:02 Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
|
Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. »»
|
|
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 11:14 Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор
|
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор »»
|
|
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 11 дэх жилдээ зарлалаа 11:07 Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
|
Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал 11:02 Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.
|
Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. »»
|
|
Д.Амартүвшин: Либертари намын гурван хүн АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ 10:46 Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.
|
Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа. »»
|
|
Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна 10:41 УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад
|
УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад »»
|
|
Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татав 10:32 Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол дөрөв, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд тав, сураггүй алга болсон хүн 30,
|
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол дөрөв, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд тав, сураггүй алга болсон хүн 30, »»
|
|
Хаалга дээр нь цавуутай цаас наасны улмаас зураас үүсэж, хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлага 10:18 СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэл хаалга дээр нь наагаад хүний өмчид халдсан хэрэгт холбогджээ.
|
СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэл хаалга дээр нь наагаад хүний өмчид халдсан хэрэгт холбогджээ. »»
|
|
Гашуун сухайт чиглэлийн замд автомашин шатаж, нэг хүн амиа алджээ 10:10 Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн Гашуун сухайт чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин
|
Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн Гашуун сухайт чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин »»
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар 09:56 Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
|
Зөвлөх үйлчилгээний нэр: Барилгын ажлын хяналтын баг
»»
|
|
Өнөөдөр могой өдөр 08:58 Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр.
|
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. »»
|
|
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна 08:44 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан.
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. »»
|
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв 08:06 Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг Улсын Дээд Шүүх (УДШ) хэлэлцлээ.
|
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг Улсын Дээд Шүүх (УДШ) хэлэлцлээ. »»
|
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав 19:07 Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан, шийдвэрлэжээ.
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан, шийдвэрлэжээ. »»
|
|
"Шувуу" ажиллагааны хүрээнд иргэн "М"-г албадан авчирлаа 19:04 Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны
|
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны »»
|
|
Д.Амарбаясгалан: Ирэх жил 1072 ширхэг хувьцаатай иргэн 400-500 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой 18:13 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв 17:59 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй,
|
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, »»
|
|
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга 17:53 Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
|
Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
Тендерийн урилга 16:44 Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
|
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: »»
|
|
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна 13:59 Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна.
|
Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах мэргэжилтэн шалгаруулж авна. »»
|
|
"Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа 13:42 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа.
|
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулан, аваргуудаа шалгарууллаа. »»
|
|
СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан нэхэмжлэл хаалга дээр нь наагаад хүний өмчид халдсан хэрэгт холбогджээ 13:05 Энэ хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн тоймыг хүргэе.
|
Энэ хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн тоймыг хүргэе. »»
|
|
Б.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна 12:30 МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
|
МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Виктория Бекхэм 50 насныхаа төрсөн өдөртөө ТАЯГТАЙ ирэв 12:24 Дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм 50 насны төрсөн өдрийн баяртаа таягтай хүрэлцэн иржээ.
|
Дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм 50 насны төрсөн өдрийн баяртаа таягтай хүрэлцэн иржээ. »»
|
|
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 12:04 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав.
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. »»
|
|
|
Сонгуулийг луйвардсан гэж Дональд Трампыг буруутгажээ 15:11 ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй
|
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй »»
|
|
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ 13:44
|
|
|
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ 10:06 БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна.
|
БНХАУ-ын хамгийн их хүн амтай мужуудын нэг болох Гуандунд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар тус мужийн 110 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлээд байна. »»
|
|
“Tesla”-ийн борлуулалт буурч, цахилгаан автомашинаа 2,000 ам.доллароор хямдруулав 18:01 “Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla”
|
“Magnificent 7” гэгддэг хамгийн том технологийн долоон компаниас “Microsoft”, “Meta platforms”, “Alphabet”, болон “Tesla” »»
|
|
Франц “хязгааргүй” эрчим хүч үйлдвэрлэх чадамжтай цөмийн реактор бүтээж эхэлжээ 17:30 Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл
|
Парис хотын Елисей ордонд 2006 онд болсон нартай ижил хязгааргүй эрчим хүч гаргаж авах цөмийн реакторын төсөл »»
|
|
АНУ-ын онцгой байдлын алба гал руу аврагчдаа явуулах биш, дрон нисгэн унтрааж байна 12:26 Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл
|
Аль ч улсад онцгой байдлын алба хаагчдыг хамгийн эрсдэлтэй ажил эрхэлдэгт тооцдог. Хаана ямар гамшиг, аюулт үзэгдэл »»
|
|
Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ 11:55 Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон
|
Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон »»
|
|
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ 14:07 Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр,
|
Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, »»
|
|
Японд газар хөдлөлтийн улмаас 9 хүн гэмтжээ 13:52 Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна.
|
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. »»
|
|
Казахстан улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас жилд 80 гаруй эмэгтэй амиа алддаг 10:46 Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг
|
Эхнэрээ найман цагийн турш зэрлэг балмадаар зодож хөнөөсөн Казахстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг »»
|
|
“Их-7” сайдууд Ойрхи Дорнодын асуудлаар хуралдаж байна 08:27 “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран,
|
“Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нар Иранаас Израиль руу хийсэн томоохон дайралтад ямар хариу өгөх талаар хэлэлцэж байна. Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко "Их 7"-ын хурлын үеэр Иран, »»
|
|
Филиппинд цахимаар мөрийтэй тоглосон Хятад иргэн баривчлагджээ 16:16 Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
|
Филиппинд суугаа Хятадын ЭСЯ хилийн чанадад Хятадын иргэн мөрийтэй тоглосон асуудлаар Филиппиний хууль сахиулах байгууллагатай холбоотой ажиллаж, Филиппиний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ мэдэгдэв. »»
|
|
Д.Трамп Польшийн Ерөнхийлөгчтэй Нью-Йоркт уулзжээ 13:39 Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ.
|
Бүгд найрамдах намаас /БНН/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай лхагва гарагт Нью-Йорк хотод уулзжээ. »»
|
|
8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас баржээ 13:10 Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ.
|
Өмнөд Солонгост 8 сартай хүү найруулдаг сүү ууж байгаад нас барсан хэрэг гарчээ. »»
|
|
Индонезид галт уул дэлбэрсний улмаас цүнами үүсэж болзошгүй байна 11:48 Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв.
|
Индонез улсын Руанг галт уул хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрсний улмаас чулуулаг нь нурж, цүнами үүсгэж болзошгүй байгааг албаныхан мэдээлэв. »»
|
|
Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав 10:32 Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.
|
Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ. »»
|
|
Дайн эхэлснээс хойш амиа алдсан орос цэргүүдийн тоо 50 мянга давжээ 08:40 Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа.
|
Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын 50 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн ВВС агентлаг зарлалаа. »»
|
|
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ 19:36 ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй
|
ДУБАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй »»
|
|
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ 10:18 Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ.
|
Дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Ираны ГХЯ-ны сайд Хуссейн Амир Абдоллахиан нар утсаар ярьсан билээ. »»
|
|
"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй дур мэдэн гэрээ байгуулсныг АТГ-т шалгуулна 15:00 "Улаанбаатар смарт карт" ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг,
|
"Улаанбаатар смарт карт" ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, »»
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
|
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. »»
|
|
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
|
|
|
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
|
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа. »»
|
|
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
|
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” »»
|
|
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
|
|
|
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
|
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг »»
|
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
|
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768 »»
|
|
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн »»
|
|
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
|
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. »»
|
|
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
|
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ »»
|
|
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
|
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
|
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. »»
|
|
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
|
|
|
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар »»
|
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
|
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна. »»
|
|
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
|
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. »»
|
|
|
|