Оспан: Алтайд Казах үндэстнийг тусгаар тогтнуулах зорилгыг хатуу баримтлана
Оспан: Алтайд Казах үндэстнийг тусгаар тогтнуулах зорилгыг хатуу баримтлана
2018-08-16
Баруун хилийн ялалтын 70 жилийн ойд
1930-аад оны эхээр БНМАУ-ын баруун, зүүн хил дээрх гадаад, дотоод цагийн байдал хүндэрсэн үеэр Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-ын Засгийн газрын урилгаар 1934 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 2-ны хооронд Москвад айлчилж, Сталин, Молотов нартай уулзсан билээ.
Энэ уулзалтаар хоёр тал цэргийн довтолгооныг урьдчилан зайлуулах, түүнээс сэргийлэх хэрэгт бие биеэ бүх талаар харилцан дэмжинэ..." гэсэн агуулгатай аман хэлэлцээрийг байгуулав Үүнээс хойш тун удалгүй дэлхийн олон улсын цэрэг-улс төрийн байдал нэн хурцадсан тул Зөвлөлтүүд Монголтой байгуулсан аман хэлэлцээрээ албан ёсны болгож баталгаажуулахыг яаравчилж байв. Ийнхүү 1936 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо ЗХУ, БНМАУ-ын хооронд "Харилцан туслалцах гэрээ" байгуулагдав. Монголын талаас А.Амар, П.Гэндэн, Зөвлөлтийн талаас бүрэн эрхт төлөөлөгч Таиров нар гарын үсэг зуржээ. Уг гэрээний 1 ба 2 дугаар зүйлд "...Хоёр этгээд нь хэрэв ямар нэг гурав дахь этгээдээс ЗСБНХУ болон БНМАУ-ын нутаг дэвсгэрт довтлох аюул тохиолдох аваас бие биедээ элдэв тусламж, түүний дотор цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх явдлыг харилцан үүрэг болгон авч байна..." гэж заажээ.
Энэхүү гэрээний цаад агуулга нь БНМАУ-ыг ЗХУ өөрийн эрх ашгийн үүднээс хамгаалахдаа Япон, Манж-Гогоос Зөвлөлтийн Сибирь, Алс Дорнодод учруулж болзошгүй аюулаас сэрэмжлэн хамгаалахад чиглэгдэж байв. Уг хэлэлцээрийг ЗХУ БНМАУ-тай байгуулмагц Гоминданы Хятадаас хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байлаа. Гоминданы Засгийн газар 1936 оны 4 дүгээр сард ЗХУ-ын Засгийн газарт хүргүүлсэн нот бичигтээ: Гадаад Монгол бол Бүгд Найрамдах Хятад Улсын салшгүй хэсэг тул гадаадын ямар ч улс орон түүнтэй ямар нэгэн хэлэлцээр байгуулах эрхгүй гэж эсэргүүцэн мэдэгдэв. Үүний хариуд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын газраас Хятадын хэргийг түр хамаарагчид өгсөн нот бичигтээ "...Зөвлөлт, Монголын хэлэлцээр нь гагцхүү СССР ба БНМАУ түрэмгийлэлд өртөж, өөрсдийн нутаг дэвсгэрийг өмгөөлөн хамгаалахад хүрэх нөхцөлд хэрэгжих учир гуравдагч орны ашиг сонирхлын эсрэг хандаагүй болно. Зөвлөлт Засгийн газар Хятадын Засгийн газрын эсэргүүцлийг ор үндэсгүй гэж няцаахад хүрэв" гэж хариу мэдэгдсэн байна.
Протоколын дагуу БНМАУ ЗХУ-аас цэрэг, зэвсгийн тусламж авснаар тус орны зүүн хязгаараар өнгөлзөж байсан Япон-Манж-гогийн эсрэг 1939 оны Халхын голын дайнд хамтран тулалдаж, ялалт байгуулсан нь баруун хязгаараар зэвсэгт түрэмгийлэл өдөөж байсан хасгийн болон Гоминданы Хятадын аюул заналыг түр боловч саармагжуулж чадсан билээ.
БНМАУ-ын гадаад бодлогод 1930-аад оны сүүл 1940-өөд оны эхээр хилийн гадна болоод хил орчмын нутаг дэвсгэрт амьдардаг үндэстэн ястны асуудал онцгой байр суурь эзэлж байсан юм. Үүний нэг илрэл нь БНМАУ-ын хасаг, торгууд, захчин, урианхай иргэд болоод зэргэлдээх Шинжаан мужид суурьшсан тэдний нэг угсаатан хоорондын харилцааны асуудал байв.
Маршал Х.Чойбалсан 1939 оны 12 дугаар сард Москвад айлчлах үеэрээ ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын орлогч В.Г.Деканозовтой уулзаж энэ тухай ярилцсан байдаг. Тэрээр БНМАУ-д хасаг ястан 25.000 гаруй байдаг ба одоо хүртэл бие даасан засаг захиргааны тусгай нэгж байдаггүй тул тэдний ахуй байдлыг сайжруулах үүднээс манай Засгийн газар казах-урианхайн аймаг байгуулах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Гадаад хэргийн Ардын комиссариатын орлогч В.Г.Деканозов үндэсний тусгаар ийм аймаг байгуулах нь танай улсын баруун хязгаарын тогтворгүй байдлыг намжаахад тус болно хэмээн маршал Х.Чойбалсанд зөвлөсөн байдаг.
Дээрх зөвлөгөөний үр дүнд 1940 оны 6 дугаар сард хуралдсан Улсын VIII их хурал, МАХН-ын X их хурлын шийдвэр, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 37 тоот тогтоолоор Ховд аймгийг хувааж хасаг, урианхайн шинэ аймаг байгуулах тухай Засгийн газрын комиссыг байгуулжээ. Засгийн газрын төлөөлөгчдийн шууд удирдлагад орон нутгийн нам, захиргааны байгууллагуудын сонгуулийн хурлууд болж, аймгийн анхдугаар их хурал 1940 оны 8 дугаар сард хуралдан шинэ аймгийг "Баян-Өлгий" гэж нэрлэж, аймгийн төвийг Ховд голын хөвөөн дэх Өлгий гэх газар суурьшуулахаар тогтжээ. Ингэж Баян-Өлгий аймаг "...10 сум, 71 баг, 7063 өрх, 32301 хүн ам..." бүхий хасаг, урианхай үндэстний аймаг болов.
Нам, төрөөс хил хязгаараар дүрвэн ирэгсдийг тогтвор суурьшилтай, амар амгалан байлгах зорилгоор Баян-Өлгий аймгийн төв, Алтанцөгц, Баяннуур, Толбо, Цагааннуур, Цэнгэл зэрэг сумдад хүн эмнэлэг болон сургууль, соёлын төвүүд барьж, улмаар 8-14 насны бүх хүүхдийг бага сургуульд хамруулах зорилт дэвшүүлэн Зөвлөлтийн Казахстанаас мэргэжлийн 10 гаруй багш урьж, ажиллуулсан бөгөөд баруун хязгаарт оршин суугчдыг ахуйн өргөн хэрэглээний бараа таваараар тусгайлан хангаж, тэдэнд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг үзүүлж байв.
Гэвч Баян-Өлгий аймгийн Хужирт, Цагаан гол, Улаан хус, Цагааннуур, Баяннуур, Цэнгэл, Дэлүүн, Толбо, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган зэрэг хязгаар нутгийн сумдад зарим этгээд ард олонд Шинжаан руу нүүн суурьшихыг элдэвчлэн ухуулж, бөөн цөөнөөр гэр орон, мал хөрөнгийн хамтаар БНМАУ-ын хил давуулан нүүлгэх ажлыг зохион байгуулж байв.
Үүнээс гадна эл явуулгыг эсэргүүцэн тэмцэгсэд, үл дагагсдыг өшин хохироох, алж талах, орон нутгийн нам, захиргааны байгууллагын үйл ажилпагааг хутган үймүүлэх, ард олны сэтгэл санааг тогтворгүй болгох цуу яриа тархаах, бүс нутагт үймээн дэгдээхийг оролдсон ажил, явуулга олон удаа хийж байв. Үүнтэй холбогдуулан БНМАУ-ын Засгийн газар тус орон нутгийн байдалтай газар дээр нь нарийвчлан танилцаж зохих арга хэмжээ авах асуудлаар удаа дараа хэлэлцэж, 1943 оны 10 дугаар сард Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн сум, орон нутагт нөхцөл байдлыг судлуулахаар Намын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Янжмаагаар удирдуулсан ажлын хэсгийг томилон явуулжээ.
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо С.Янжмаагийн "Баруун аймгуудад ажилласан тухай" мэдээллийг 1943 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сонсоод "Баян-Өлгий аймагт бий болсон хасаг үндэсний зарим асуудал ба аймгийн нам, улс төрийн ажлыг дээшлүүлэх тухай" тогтоол гаргажээ. Уг тогтоолд: "...Баян-Өлгий аймгаас иргэд бөөнөөрөө дүрвэж байгаа нь тус аймагт хувьсгалын эсэргүү бүлэг байгаагийн илрэл бөгөөд энэ нь өөрийн үйл ажиллагаандаа казах хүн амын шашны зан үйл, бусад онцлогийг хортойгоор ашигласны үр дүн юм. Энэхүү хувьсгалын эсэргүү бүлгийн үйл ажиллагаа гарах шалтаг нь нам, улс төрийн ажилд гарч байгаа ноцтой алдаа завхрал мөн. Хасаг олон түмний үндэсний онцлогийг үл харгалзсан, тэдний дотроос боловсон хүчнийг дэвшүүлэн ажиллуулах асуудлыг орхигдуулсан явдалтай шууд холбоотой гэж дурджээ. Тогтоолын төгсгөлд БНМАУ-ын цөөнх болох хасаг, урианхай үндэстэн ястнуудын амьдралыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай нутаглуулах, өргөн хэрэглээний бараа таваараар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгажээ.
Түүнчлэн 1940 оны эхээр Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч А.И.Иванов Гадаад Яамны Ардын комиссариатын газрын даалгавраар Алтай, Ховдын хязгаар нутгаар явж, нөхцөл байдлыг судлан удирдлагадаа илтгэж байжээ. Тэрээр, "Ховд аймгийн хасаг, урианхай, торгуудуудын дотор тусгаар тогтнох гэсэн үзэлтэй хүмүүс нэлээд байгааг анхаарахгүй байж үл болно. Иймэрхүү үзлийг Юльбарс, Килим, Урианхай Да лам Чүлтэм, Галдан мэтийн нөлөө бүхий цагаачид хилийн чанадаас өдөөн дэвэргэж байгаа бөгөөд бие даасан улс байгуулах зорилгоор зарим нэгэн бэлтгэл ажил хийгдэж байна. Зарим хувьсгалын эсэргүү элементүүд үндэсний үзэлтэй удирдах хүмүүсийг энэ ажилдаа татан оролцуулах оролдлого хийсээр байна" гэж мэдэгдэж байсан нь Зөвлөлтийн Монголын баруун хязгаар болон хилийн чанад дахь Шинжааны асуудалд онцгой анхаарал хандуулж байсны баримт юм.
1940-өөд оны эхэн үеэр баруун бүс нутагт бий болсон улс төрийн нөхцөл байдлаас үүдэн БНМАУ-ын
төрөөс баримталсан бодлого нь өвөрмөц онцлогтой хэрэгжсэн юм. Шинжааны бүс нутгийн талаар ЗХУ болон АНУ өрнөдийн гүрнүүдийн баримталсан бодлого нь тэрхүү бүс нутагт өөрсдийн нөлөөний хүрээг тогтоох, эрх ашгаа хамгаалан бэхжүүлэхэд чиглэж байсан бол БНМАУ-ын хувьд тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын аюулгүй байдлаа бэхжүүлэхийг чармайж байв.
Баруун хил хязгаарын гадаад цагийн байдал хүндэрсэнтэй уялдуулан Монгол, Зөвлөлт улсаас Оспанаар толгойлуулсан казахын босогчдыг Гоминданы Хятадын эсрэг нэлээд зохион байгуулалттай ашигласан байна. Оспантай холбоо тогтоох ажлыг ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариатын Тагнуулын газрын дарга, хошууч генерал Лонфанг, Хязгаарын цэргийн зөвлөх С.Попов, Цэргийн яамны зөвлөх Рубин, Өвөр Байгалийн цэргийн тойргийн командлагч Ковалев, БНМАУ-д суугаа Бүрэн эрхт Элчин төлөөлөгч Иванов нар шууд гардан удирдаж, манай талд зааварчилгаа, чиглэл өгч байв. Үүнээс дүгнэн үзэхэд Шинжаан болон Монголын баруун хязгаарын асуудалд ЗХУ хэрхэн ач холбогдол өгч байсан нь тодорхой. Учир нь Шинжаан мужид Зөвлөлтийн засаг өөрсдийн үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх, улс төр, эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлэх, уул уурхайн баялгийг нь хяналтдаа байлгах бодлогыг баримталсан байдаг. Энэхүү бодлого, үйл ажиллагаагаа Шинжаанд хэрэгжүүлэхдээ Зөвлөлтийн зүгээс өөрсдийн эрх ашгаа тэргүүн ээлжинд тавихын зэрэгцээ Монгол Улсын баруун хязгаарт үүссэн 1930-1940-өөд оны нөхцөл байдлыг ашигласан байна.
1930-аад оны сүүлч, 1940-өөд оны эхээр өөрсдийн тусгаар тогтнол, эрх чөлөө, шашин шүтлэгийнхээ төлөө тэмцэж буй Оспаны зэвсэгт бүлэглэлүүд Гоминданы Хятадын цэргийн мөрдлөг, цохилтоос дүрвэн уул хадаар бүгэн тэнүүчилж байлаа. Тэд хоол хүнс, зэвсэг, галт хэрэгслээр дутагдан гачигдахаараа БНМАУ-ын Ховд, Алтай аймгййн хил орчмын сумдын нутаг дэвсгэр дэх ард иргэдийн мал, эд хөрөнгө рүү зэвсэглэн халдаж, дээрэм, тонуулын аргаар хүчээ сэлбэх болсноор тус улсын баруун хил хязгаарт түгшүүртэй байдлыг үүсгэсэн байна.
Хязгаарын цэргийн тагнуулын мэдээнээс үзэхэд Оспаныхан Гоминданы цэрэгт шахагдаж, газар нутгаар хавчигдан манай хилийн ойролцоо нутаглаж, Гоминданы цэргийн агт морьд, эд хогшлыг удаа дараа дээрэмдэж байсан учир хятадууд тэдэнд нааштай хандана гэдэгт төдийлөн итгэхгүй байв. Үүний зэрэгцээ тэд идэх хоол, өмсөх хувцас, зэр зэвсгийн нөөцгүй учраас бүхий л зүйлээр гачигдан, цаашид яахаа ч мэдэхгүй болсон байсныг Ховд аймгийн Тагнуулын тасгаас илрүүлэн тогтоосон нь маш чухал байлаа.
1943 оны 6 дугаар сард Маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар Дотоод явдлын яамны сайд Б.Шагдаржав, орлогч сайд Б.Дүйнхоржав, Хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын дарга Б.Дорж нарыг зөвлөхүүдтэй нь хүлээн авч уулзаад баруун хязгаарт үүссэн цагийн байдалтай уялдуулан яаралтай авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахыг даалгаж, хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэс эхлэн баруун хязгаарын хамгаалалтыг бэхжүүлэх ажиллагаа эрчимжсэн ажээ.
Төлөвлөгөөний дагуу Гоминданы Хятад, Оспаны хоорондын зөрчлийг ашиглан нэгийг нь нөгөөгөөр цохиулах зорилт тавьж, Оспаныханы тэмцэлд дэмжлэг үзүүлэх, тэдэнтэй яаравчлан холбоо тогтоох үүргийг ДЯЯ-ны орлогч сайд, хурандаа Б.Дүйнхоржавт маршал Х.Чойбалсан даалгасан байна. Энэ үүргийн дагуу Б.Дүйнхоржав БНМАУ-ын Засгийн газраас холбоо тогтоохыг сонирхож буй агуулга бүхий захидлыг 1943 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 3 хүнээр Оспаны байрлал руу илгээсэн байна. Гэтэл хятад цэргийн мөрдлөгөөс болж байрлалаа байнга сэлгэж байсан Оспаныхныг тэд олж уулзаж чадалгүй эргэн иржээ. Иймд даруй тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй 3 хэсгийг тагнуулын мэдээнд үндэслэн тэдний байршин байж болзошгүй чиглэлээр дахин илгээсэн байна". 1943 оны 9 дүгээр сарын дундуур Баян-Өлгий аймгйин Дэлүүн сумын ард керей овгийн хасаг ястан У.Хамхаашийн ахалсан хэсэг Оспаныг олж уулзсан байна.
Оспан болон Монголын албан ёсны төлөөлөгчдийн анхны уулзалт 1943 оны 10 дугаар сард болов. Эл уулзалтыг манай талаас санаачилсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын зөвлөх Пахомов, ДЯЯ-ны орлогч сайд Б.Дүйнхоржав нар тусгай элч зарж даалимба, цай, дуран зэргийг Оспанд бэлэг болгон илгээж, Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Хайртын даваа гэдэг газар уулзах санал тавьжээ.
Уг саналыг Оспан хүлээн авч 1943 оны 10 дугаар сарын 5-ны өдөр өөрийн шадар 40 орчим хүн дагуулан товлосон газар ирж, Пахомов, Б.Дүйнхоржав тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан байна. Уулзалтаар Оспан "Бид Хятадыг Алтайгаас цэвэрлэж, Алтайд казах үндэстнийг тусгаар тогтнуулах зорилгыг хатуу баримтална. Бидний явуулж байгаа тэмцэл нь өөрсдийн зан заншил, мусульман шашны их үйл хэргийн төлөө Алтайн казах ардуудыг тусгаар тогтнуулах зорилгоор Хятадыг эсэргүүцэн тэмцэж байгаа үндэсний эрх чөлөөний бослого..." хэмээн ярьсан бөгөөд Оспанаас Монголын Засгийн газарт хандан хэд хэдэн хүсэлт тавьсан байна.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт
ХХЕГ-ын Хилийн цэргийн төв архив, түүхийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Рh.D), дэд хурандаа Н.ДАВААДОРЖ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Оспан: Алтайд Казах үндэстнийг тусгаар тогтнуулах зорилгыг хатуу баримтлана
Bolod.mn
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
“iPhone 15” хэт халах доголдол илэрсээр байна 20:58 “Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
“Apple” компани өнгөрсөн намар “iPhone 15” болон “iPhone 15 Pro” цувралуудаа олон нийтэд танилцуулсан.
»»
Т.Санчир дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ 20:49 "Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 19:57 “Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
“Мөнгөн мод” наадам 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Нээлттэй Өвөр Монгол- 4 19:00 2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.
»»
15 настай дагавар охиноо зургаан жил хүчирхийлсэн байж болзошгүй хойд аавыг цагдан хорьжээ 18:18 Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
Дагавар охиноо зургаан жил бэлгийн хүчирхийлэлд байлгасан байж болзошгүй аавыг цагдан хорьжээ.
»»
Ногоон Өвөр Монгол- 5 16:24 2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 мү/1га= 15мү/-д цөлжилтөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байгаа бөгөөд ногоон бүс нутгийг тэлэх ажил эрчимжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Гурван умард" төслийн дагуу "Гурван умард" төслийг бүх талаар хэрэгжүүлж эхэллээ.
»»
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 16:14 Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
НҮБ: Дэлхий даяар хоногт тэрбум хоол хаягдаж байна 13:45 НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
НҮБ Хүнсний хог хаягдлын индексийн тайланг энэ долоо хоногт танилцууллаа. Үүгээр дэлхийн нийт хүн ам хэр хэмжээний хоол хүнсийг хог болгон хаяж,
»»
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6 13:32 Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол “Үлгэр жишээ ӨМӨЗО”-ы "Умардын соёл"-ыг бэхжүүлж, "Монгол морины зориг санаа"-г урагшлуулж, шинэ аян замд хөл тавих болно. Мөн өнгөт Өвөр Монголын "шинэ замыг нээж, дунд урсгалд орох" бодит үйл ажиллагаа, Өвөр Монголын "Хятадын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч" -ийг байгуулах Хятадын үндэстнүүдийн хамтын ухамсарыг бий болгох явдал юм.
»»
Ж.Батзандан: Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч "Бүх ард түмний хуралдай"-г зарлан хуралдуулна 13:32 Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
Тэрбээр, "Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэрэг тохоод шоронд хорисон. Мөн кадитал банкны хэргээр шоронд хорисон.
»»
“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо 13:04 15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
»»
Өнөөдөр 16.00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна 12:24 Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан.
»»
Малдаа яваад сураггүй болсон 82 настай хоёр иргэнийг эрэн хайж байна 12:08 Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өчигдөр шөнийн байдлаар Онцгой байдлын байгууллагад төөрсөн, сураггүй алга болсон гэх таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
»»
Төсвийн мөнгийг төлүүлье 12:07 Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
Ковидын үед үнэд орж байсан 1 ширхэг нь 450 ам.долларын үнэтэй “Тоцилизумаб” гэх тариа Эм, эмнэлгийн хэрэгслийн
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Импортын гурил, малын тэжээлийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ 12:00 УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа 10:53 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
»»
Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацлаа 10:42 Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт 10:38 ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг танилцуулж байна.
»»
Эмээлтийн өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр үлдээлээ 10:29 Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж
»»
БШУЯ: Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөс хасна гэдэг нь худал 10:14 Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
Ирэх хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдын 3-6 хичээлийг хасаж цөөлөхөөр болсон.
»»
Нийслэлийн 976 барилгын 206 нь л газар хөдлөлтөд тэсвэртэй гэх дүгнэлт гарчээ 10:04 Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байгаа талаар
»»
Хүнсний ногооны дотоодын хангамж 2023 онд 85 хувьд хүрсэн 09:47 Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн,
»»
Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” нээгдлээ 09:45 ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
»»
Төрөөс элэгний Д вирусын халдвартай иргэдийн зардлыг даана 09:26 Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
»»
Яруу найрагч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө 19:58 Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Ардын Уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагдарын Дулмаа 90 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.
»»
И Монголиад дараах 7 үйлчилгээг нэвтрүүлэхэд БЭЛЭН БОЛЖЭЭ 19:57 Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр эрүүл мэндийн үйлчилгээний цахимжилтын хүрээнд
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр эрүүл мэндийн үйлчилгээний цахимжилтын хүрээнд
»»
Өвчтэй хүүхдийн зураг ашиглан 10 дансаар залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 19:44 Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэдийн
Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэдийн
»»
Явган хүний зам хааж, барилгаа өргөтгөсөн компанид зам чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ 19:06 “Тэнгис” кино театрын ойролцоо явган хүний зам хааж өргөтгөл барьсан талаарх зураг цахим орчинд нийтлэгдэж,
“Тэнгис” кино театрын ойролцоо явган хүний зам хааж өргөтгөл барьсан талаарх зураг цахим орчинд нийтлэгдэж,
»»
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 99 Азийнх байна 19:05 2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
»»
Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа 18:57 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
»»
“АРД" КИНО ТЕАТР: Хэний өмч вэ? 17:54 Одоогоос гурван жилийн өмнө соёлын өв болсон "Ард" кино театрын барилгыг нураах гэж байгаа тухай яригдаж эхэлсэн.
Одоогоос гурван жилийн өмнө соёлын өв болсон "Ард" кино театрын барилгыг нураах гэж байгаа тухай яригдаж эхэлсэн.
»»
Зовхины дээд, доод тал татах нь жаргал, зовлон дагуулдаг гэж үнэн үү? 17:06 Нүдний зовхи татах нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм.
Нүдний зовхи татах нь давтамжтай, өөрийн эрхгүй таталддаг зовхины булчингийн үйл ажиллагаа юм.
»»
Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна 16:14 Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа.
Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа.
»»
Авто угаалгын газар үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж, амиа алджээ 15:07 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
»»
Хөгжлийн Банкны хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгоогүй 14:56 Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулах тул худал мэдээлэхгүй байхыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхаарууллаа.
Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулах тул худал мэдээлэхгүй байхыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхаарууллаа.
»»
Авто угаалгын газар үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж, амиа алджээ 14:32 Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах авто угаалгын газарт үйлчлүүлэхээр очсон иргэн цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
»»
Үйлдвэрүүд үхсэн малын мах бэлтгэсэн нь тогтоогдоогүй. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлсэн 14:28 Энэ талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас тодруулахад "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл албан бус, ташаа мэдээлэл байна.
Энэ талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас тодруулахад "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл албан бус, ташаа мэдээлэл байна.
»»
Ч.Хүрэлбаатар: Би генийн шинжилгээгээ хийлгэчихсэн. Хариугаа удахгүй тавина 13:16 2024 оны эхний өдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг "Хятад хүний удам" гэх утгатай мэдээлэл гарсан байдаг.
2024 оны эхний өдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг "Хятад хүний удам" гэх утгатай мэдээлэл гарсан байдаг.
»»
“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана" гэнэ үү 13:14 Өнөөгийн эрх баригч гурван нам Монгол Улсыг Баялгийн сантай болгохоор гар барьсан. Хуулийг нь энэ хаврын чуулганаар
Өнөөгийн эрх баригч гурван нам Монгол Улсыг Баялгийн сантай болгохоор гар барьсан. Хуулийг нь энэ хаврын чуулганаар
»»
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж МИАТ-ийн нислэгүүд хойшилжээ 10:29 Нийслэл хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж буй. Үүний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны
Нийслэл хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж буй. Үүний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны
»»
Хүүхдээ хайхрахгүй, дарамталсан бол эцэг, эх байх эрхийг 6 сараар ХАСНА 10:15 Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний
»»
Хөшигийн хөндийн хурдны замд 17 машин мөргөлдөж, замыг ХААЛАА 09:59 Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх
Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх
»»
Чингэлэг ачсан хөлөг гүүр мөргөж, 6 хүн сураггүй боллоо 09:55 АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
»»
Нисэх буудал хүрэх хурдны зам дээр осол гарсан тул ЗАМ ХААЛАА 09:52 Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас "Чингис Хаан" олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарсан
Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас "Чингис Хаан" олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарсан
»»
Засгийн газар хуралдаж байна 09:27 Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр /2024.03.27 /-ийн хуралдаанаар
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдөр /2024.03.27 /-ийн хуралдаанаар
»»
Гүүр нурж, гол руу унасан зургаан хүнийг амь үрэгдсэн байх магадлалтай гэж үзлээ 19:31 Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
Мягмар гаргийн шөнө АНУ-ын Балтимор хотын томоохон гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөсний улмаас тус гүүр бүхэлдээ нурсан.
»»
БНСУ-д дадлагажигч эмч нарын 90 гаруй хувь нь ажил хаялт зарлажээ 19:24 БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
БНСУ-д хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн эмч нарын ажил хаялт үргэлжилж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлэв.
»»
Халдлагаас хойш сураггүй бологсдын хэд нь амиа алдсан нь тодорхойгүй байна 15:57 Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
Москвад болсон террорист халдлагад өртөж нас барсан хүний тоо 143 болсон талаар ОХУ-ын Онцгой байдлын яам энэ сарын 27-нд мэдэгджээ.
»»
Балтиморын гүүрнээс осолдсон хоёр хүний цогцсыг гарган авчээ 12:03 Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гарагийн шөнө чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцонд мөргүүлж нурсан Балтиморын гүүрнээс унаж осолдсон хүмүүсийг ирж хайх ажиллагаа үргэлжилж байна.
»»
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ 11:53 АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.
»»
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй 10:38 Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна.
»»
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын 99 Азийнх байна 19:05 2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ.
»»
Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна 10:33 Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.
»»
Чингэлэг ачсан хөлөг гүүр мөргөж, 6 хүн сураггүй боллоо 09:55 АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
АНУ-ын Мэрилэнд муж дахь Балтимор хотын боомтын Фрэнсис Скотт Кей гүүрийг 5000 орчим чингэлэг ачсан ачааны хөлөг мөргөсөн осол гарчээ.
»»
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнгийн түвшинд хүрчээ 15:50 Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ
»»
АНУ түдгэлзсэнээр НҮБ-ын Аюулгүй Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа 09:25 Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.
»»
Украины далбаан дор Оросын эсрэг жагсаал зохион байгуулсан Монголын “идэвхтнүүд”-ийг ч терроризмыг дэмжигчид гэж тооцох нь зүйтэй гэв 08:45 ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.
»»
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "цуст, зэрлэг террорист халдлага Украины оролцоотой" гэж мэдэгдлээ 16:08 Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
Москвагийн ойролцоох Крокус Сити Холл концертын газар, худалдааны цогцолборт болсон аймшигт халдлагын улмаас олон
»»
АНУ-ын шигшээ баг КОНКАКАФ-ийн цомыг гуравдахь удаагаа дараалан хүртлээ 14:53 Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод АНУ-ын шигшээ баг Мексикийн багийг ялснаар аваргын цомыг хүртлээ.
»»
"Исламын улс" бүлэглэлийн Москвад халдсан шалтгаан 13:44 ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
ОХУ-ын нийслэл Москва хотноо орших "Крокус сити" концертын танхимд тоглолт үзэхээр цугласан олон мянган хүн зэвсэгт
»»
Ирланд улс түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдыг томилжээ 11:44 Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
Ирландын эрх баригч Fine Gael нам 37 настай Саймон Харрисыг шинэ Ерөнхий сайдаар томилсон нь Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд асан Лео Варадкарыг залгамжыг үргэлжлүүллээ.
»»
Халдлагад буруутгагдаж буй дөрвөн этгээдийг цагдан хорьжээ 11:24 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 25. /TASS/. Москва хотын Басманный дүүргийн шүүх “Крокус”-т террорист
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 25. /TASS/. Москва хотын Басманный дүүргийн шүүх “Крокус”-т террорист
»»
ОХУ-д ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН СЭЖИГТЭН: Нэр, овоггүй хүн над руу бичиж, мөнгө амласан 11:21 ОХУ-ын нийслэл Москва орчмын Красногорск хотын “Крокус сити холл”-д зэвсэгт этгээдүүд гал нээж, амиа алдсан хүний тоо 133 болж, 140 хүн шархадсан эмгэнэлт явдал болсон.
ОХУ-ын нийслэл Москва орчмын Красногорск хотын “Крокус сити холл”-д зэвсэгт этгээдүүд гал нээж, амиа алдсан хүний тоо 133 болж, 140 хүн шархадсан эмгэнэлт явдал болсон.
»»
Алан хядах ажиллагаа ба Орос 11:21 Москвагийн Красногорск хотын "Крокус сити холл" концертын танхимд 22-ны баасан гаригийн орой террорист халдлага болж,
Москвагийн Красногорск хотын "Крокус сити холл" концертын танхимд 22-ны баасан гаригийн орой террорист халдлага болж,
»»
Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ 09:25 МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын
МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын
»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна 11:28 ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.
»»
Хятад-Монголын олон улсын худалдааны хот 17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт 17:02 “Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.
»»
Орос үндэстний цорын ганц шян 16:30 “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон 18:24 Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”
»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар 17:41 Гадаад хүмүүс Хятадад
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав 11:38 Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг
»»
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая 17:58 Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768
»»
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв 10:08 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн
»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя 10:51 УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ 09:05 Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ
»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан 17:44 Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан 10:55 Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан.
»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан 18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй 09:58 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар
»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа 18:40 Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.
»»
У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш! 16:56 Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
»»