BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Баавгай ба Луу vs НATO

Орос, Хятад хоёр улам ойртон нягтарсаар. Сүүлийн өдрүүдэд хоёр орны алсын зайн нисэх онгоцууд түүхэнд анх удаагаа хамтарсан эргүүл хийлээ. 


Стратегийн бөмбөгдөгч ТУ-95МС ба Н-6К нисэх онгоцууд Япон тэнгис болон Дорнод Хятадын тэнгис дээгүүр хамтдаа ниссэн байна. Энэ үйл явдлын өмнөхөн Ерөнхий сайд Дмитрий Медведев хоёр орны цэргийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийх тухай захирамж гаргажээ. Бээжин, Москва хоёр НАТО-г сөрөн зогсч чадахуйц цэргийн холбоо байгуулах гэж байгаа талаар барууны хэвлэлүүдэд таамаглан бичиж байна. Цэргийн эвслийн талаар ярихад одоохондоо эрт байгаа боловч РИА Новости агентлагийн сэтгүүлч Андрей Коц уг "эвслийн" цэргийн хүчин чадлыг НАТО-гийнхтой харьцуулан үнэлэхийг оролджээ.   
 
Танк ба их буу
 
Онолын хувьд, Хятад-Оросын "цэргийн эвсэл" нь НАТО-г сөрөн зогсох хамгийн төгс хувилбар байх болно. Евразийн нутаг дэвсгэрийн ихээхэн хэсгийг эзлэн орших тус хоёр улс асар их хүний нөөц ба байгалийн баялагтай билээ. Хоёр улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо нийлээд 3 саяас давах ба энэ нь НАТО-гийнхоос арай цөөн гэсэн үг.
 
Цөмийн цэнэгт хошууны тооны хувьд НАТО-той үндсэндээ тэнцүү. Манай гараг дээрх цөмийн зэвсгийн нөөцийн ихэнх нь АНУ, ОХУ хоёрт ногддог. Стратегийн цөмийн зэвсгийн нөөцөө хамгийн бага хангалттай түвшинд байлгана гэж Хятад улс нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд тус улсын цөмийн цэнэгт хошууны тоо нууц байдаг. Гэхдээ шинжээчдийн тооцоолсноор, Хятадад 270-аас доошгүй тооны цөмийн цэнэгт хошуу бий бололтой. 
 
Хуурай замын цэргийн гол цохилтын хүч болох танкийн тоогоор Орос, Хятад хоёр Умард Атлантын эвслээс нэлээд давамгайлдаг. Агуулахад хадгалагдаж буй хуягт техникийн тоогоор Орос-Хятадын “цэргийн эвсэл” /26 мянган нэгж/ НАТО-гоос /15 мянга/ илт илүү. Дашрамд дурдахад, НАТО-гийн гишүүн 29 улсын 8-д нь хуягт-танкийн анги нэгтгэл огт байдаггүй.
“Дайны бурхан” гэгддэг артиллерийн зэвсэглэлээр Орос, Хятад хоёр мөн л давуу. Хоёр улсын зэвсэглэлд 28-30 мянган нэгж гаубиц, их буу, миномет, зэрэг галлах тийрэлтэт систем бий. Нөөцийн хувьд бүр ч давуу. Зөвхөн Орост гэхэд агуулахад 22,5 мянган нэгж артиллерийн зэвсэг хадгалагдаж байгаа бол НАТО-гийн арми 25 мянган нэгж артиллерийн зэвсэгтэй.
Ази тив дэх амбиц
 
Харин АНУ маш хүчирхэг Тэнгисийн цэргийн хүчинтэй учраас далай тэнгист НАТО-гийн эвсэл нь Орос, Хятадаас давамгайлна.  Тус эвслийн тэнгисийн цэргийн флот 2200 гаруй байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоц, хангамжийн ба эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудаас бүрддэг. Пуужинт крейсер хөлөг онгоц ба нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тоогоор НАТО-гийнхан үнэмлэхүй давуу. Харин Орос, Хятадын флотууд нийлээд 900 гаруй хөлөг онгоцтой. Дэлхий дээрх шумбагч хөлөг онгоцны хамгийн том флот бүхий АНУ 68 шумбагч онгоцтой бол Орост 64, Хятадад 68 бий.
Түүнчлэн НАТО-гийн эвсэл дэлхий дээр хамгийн хүчирхэг агаарын цэргийн хүчний флоттой бөгөөд 20 500 нэгж нисэх онгоц, нисдэг тэрэг ба конвертоплантай. Конвертоплан гэдэг нь газраас хөөрөхдөө нисдэг тэрэгтэй адил, хөөрсөн хойноо онгоцтой адил зарчмаар нисдэг өвөрмөц агаарын тээврийн хэрэгсэл юм. Эвслийн гол гишүүн болох АНУ-ын зэвсэгт хүчин 14 мянган нисэх онгоц ба нисдэг аппараттай бол Орос, Хятад хоёр нийлээд 6500 нисэх онгоц ба нисдэг тэрэгтэй.   
Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ нь 925 мянган албан хаагч бүхий хүчирхэг хуурай замын цэргийн хүчинтэй ба байлдах чадвартай дивиз ба бригадууд нь дайны цагийн үеийн бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэг техниктэй. Тухайлбал, 2017 онд VT-4 гэдэг танкийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн ба уг танкийг 3  ба 4 дүгээр үеийн танкуудын завсрын үеийнх гэж мэргэжилтнүүд үздэг.  Харин 4 дүгээр үеийн танк гэдэгт “Армата” суурь бүхий Оросын Т-14 танк хамаарна.
 
 
Хятадын Тэнгисийн цэргийн хүчин маш хурдан шинэчлэгдэж байгаа нь шинжээчдийг гайхшруулж байна. 10-хан жилийн хугацаанд  Хятад улс бүхий л төрөл загварын хөлөг онгоцууд ба шумбагч онгоцууд барих хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадлаа. Зэвсэгт хүчний аялан байлдах боломж өссөн нь илүүтэй анхаарал татаж байна. Олон тооны цэргийг зэвсэг техниктэй нь хамт алсын зайд зөөвөрлөж чадах хөлөг онгоцуудыг үйлдвэрлэхэд онцгой анхаарч байгаа ажээ. 
Орос, Хятад хоёр цэргийн салбарт бие биенийгээ маш сайн нөхөж чадахаар харагдаж байна. Хоёр улсын эвсэл холбоо нь ирээдүйн олон туйлт тогтолцоон дахь хүчний шинэ төв болж чадах юм. Гэхдээ одоохондоо цэргийн эвслийн талаар яригдаагүй байгаа боловч ойртон нягтрах чиглэл тодорхой болжээ.
 
Барууны эсрэг
 
Цэргийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийх саналыг Оросын Батлан хамгаалах яам гаргаж, хэлэлцээний дүнгийн баримт бичгийн агуулгын талаар ГХЯ-тай зөвлөлдсөн байна. Харин хэлэлцээ хаана, хэзээ болох талаар мэдээлсэнгүй. Гэхдээ хэлэлцээ болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Ерөнхий сайдын захирамж нийтлэгдсэний дараа өдөр нь Орос, Хятадын алсын бөмбөгдөгч онгоцууд хамтран эргүүл хийсэн нь санаандгүйгээр давхацсан үйл явдал биш болов уу. Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч, ахлах хурандаа У Цян-ы мэдэгдсэнээр бол, ОХУ ба БНХАУ хамтарсан ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ. 
Сануулан дурдахад, 2017 оны 6 дугаар сард Астанад болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын явцад Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хятадын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюань-тай уулзах үеэрээ 2017-2020 онд цэргийн салбарт хамтран ажиллах “замын зураглал”-д гарын үсэг зурахыг санал болгосон юм. Тухайн үед хоёр тал цэргийн салбарт хамтран ажиллаж эхэлснээс хойш 12 жил болж байлаа. 2005 онд Орос, Хятад хоёр улс Шандуны хойг ба Владивостокт хамтарсан цэргийн сургуулилт хийж, түүнд 10 мянга гаруй цэрэг, офицер оролцож байв. Эл сургуулилтыг одоо жил бүр зохион байгуулж байна. Хятад улс Олон улсын армийн тоглолтод байнга оролцдог боллоо.
 
 
“Орос, Хятад хоёр цэргийн салбарт илүү гүнзгий хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагаа нь эдийн засгийн бат бэх хамтын ажиллагаа, хоёр талын оролцож буй дэлхийн хэмжээний том төслүүд дээр тогтдог. АНУ-ын зүгээс бусад улсад түрэмгий хандлага гаргаж байгааг Москва, Бээжин хоёр харж байна. Энэ нь Вашингтоны хувьд дэлхийд манлайлагчийн үүрэг ролио алдаж буйтай холбоотой. Америкчууд болон тэдний Европ дахь холбоотнууд нь Орос, Хятад хоёрт дарамт шахалт үзүүлж байна. АНУ-ыг тогтоон барих хэрэгтэй. Нэгдэх боломж байсаар атал ганц нэгээрээ үүнийг хийх шаардлагагүй” гэж Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн доцент, “Оросын офицерууд” зөвлөлийн гишүүн Александр Перенжиев ярьж байна.
 
 
Өнгөрсөн онд ХАЧА-ийн цэргийн албан хаагчид “Восток-2018” хээрийн сургуулилтад оролцсон билээ. Түүнээс гадна, гадаадын орнуудаас хамгийн түрүүнд Хятад улс Оросод үйлдвэрлэсэн С-400 "Триумф" зенитийн пуужингийн систем ба олон зориулалттай Су-35 сөнөөгч онгоцыг худалдан авсан юм. Хоёр улсын зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа нь түүхэнд байгаагүйгээр өргөжин тэлж байгаа гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна.
 
 
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг  

Баавгай ба Луу vs НATO
Бусад мэдээ ▼

1
08-24
МХЕГ-ААС ХҮНСНИЙ ТАНК ЖУРАМЛААГҮЙ

2
08-24
Агаарын бохирдол баячуудыг ч хордуулах болов

3
08-24
Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа

4
08-24
Урт удаан наслах энгийн аргыг хэлжээ

5
08-24
Халх гол дахь "Монгол дайчдын хөшөө"-г сэргээн засжээ

6
08-24
О.Баярхүү Жюү-жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

7
08-24
Найруулагч Квентин Тарантино хүүхэдтэй болно

8
08-24
Агаарын бохирдлыг бууруулахын тулд айл, өрхөө гаргуунд гаргах уу!

9
08-24
Европын хамгийн том лалын сүм Чеченьд нээгдэж байна

10
08-24
“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ

11
08-24
МАН шийдэлд хүрсэн ч эвлэрэлд нэгдээгүй

12
08-24
Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа

13
08-24
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа

14
08-24
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт "Бөлдөгдүүлсэн" МАН-ын бүлэг

15
08-24
Н.Баярсайхан: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна

16
08-24
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

17
08-23
Чернобыль: Хүн төрөлхтний учруулсан шархыг байгаль өөрөө анагаасныг илтгэх баримтууд

18
08-23
Оюутолгойн гадаад, Монгол ажилчдын тэнгэр газар шиг ялгаа

19
08-23
Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

20
08-23
Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны тусламжаар шийдвэрлэхээр болжээ

21
08-23
Арчаатай ба арчаагүй эмэгтэй...

22
08-23
“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ

23
08-23
Их гүрнүүдийн өрнүүлэх орчин үеийн хүйтэн дайны шатрын нүүдэлд Монгол Улс бэрс болжээ

24
08-23
Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

25
08-23
“ХУР” системийг ашигласнаар БНСУ-ын виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах болно

26
08-23
Жүжигчин Б.Батмаагийн зургаас

27
08-23
Ой найман сартай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

28
08-23
Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн ЖАГСААЛТ

29
08-23
Гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авна

30
08-23
Камачо: Месси дэлхийн аваргад түрүүлээгүй учир түүхэн дэх хамгийн сайн тоглогч гэж тооцогдохгүй

31
08-23
Пентагон дуунаас хурдан пуужин бүтээнэ

32
08-23
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна

33
08-23
Хятадын оргодол тэрбумтны эзэмшиж байсан “лууны толгой” хэлбэртэй цамхагийг онлайнаар заржээ

34
08-23
Ажил үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчид голд живж байсан иргэний амь насыг аварлаа

35
08-23
Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

36
08-23
ОЙМСОНДОО АВЛИГАА НУУСАН Н.БАЯРСАЙХАН ГЭГЧ ИЙМ Л ӨӨДГҮЙ ХҮН БАЙЖЭЭ

37
08-23
Трамп Гринландыг худалдан авч чадах уу? Үгүй, гэхдээ...

38
08-23
Боссуудын “томилсон” нэр дэвшигчдээс сонгох үүрэг буюу хязгаарлагдсан эрх

39
08-23
ДНБ зоосны зөвхөн нэг талыг харуулдаг

40
08-23
Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

41
08-23
Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

42
08-23
Хүүхдийг хүүхэд насанд нь хүүхдээр нь байлга

43
08-23
Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

44
08-23
Ж.Эрдэнэбат Тост, тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлөө төрсөн дүүдээ шилжүүлсэн нь ил боллоо

45
08-23
Амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

46
08-23
Цэцэрлэгийн бүртгэл дууслаа

47
08-23
Төгрөгийн ирээдүй бүрхэг байна

48
08-23
Хэдэн жуулчин дагаж явсан тэмдэглэл

49
08-23
Түмэн үеэрээ орших нутгаа төр хамгаалах нь зөв өө

50
08-23
БХТН-ийн хөрөнгийг Д.Дашзэвэг хурандаа хэрхэн үгүй хийв

51
08-23
Улсынхаа нэр хүндийг унагасан хулхи дипломатчдаасаа салах цаг болжээ

52
08-22
Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг шүүхийг шалтгаангүйгээр орхин Сөүл хотыг зорьсон байжээ

53
08-22
ДЭМБ: Бичил хуванцартай ус уух нь одоохондоо аюулгүй

54
08-22
Японд оршин суугаа гадаадын иргэдийг албадан нутаг буцааж байна

55
08-22
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулна

56
08-22
Бичил уурхайчдад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулжээ

57
08-22
“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй

58
08-22
Лүн сум орчимд Туул гол үерийн аюултай түвшинг 40 см давсан байна

59
08-22
Хэрхэн өвөлжихийг хэлээд өгөөч Ерөнхий сайд аа

60
08-22
Шөнийн цагаар дээрэм хийдэг дөрвөн бүлэг этгээдийг баривчилжээ

61
08-22
Сургууль, цэцэрлэгийн "хоолыг эргэн харах цаг ирлээ"

62
08-22
Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя

63
08-22
Махны үнэ өссөнд экспорт буруугүй

64
08-22
Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

65
08-22
Халимагт 15 метр өндөр Буддын хөшөө барьж байна

66
08-22
Адуу ачсан машинууд Эмээлтэд хонож байна

67
08-22
Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ

68
08-22
Халхын гол ба СССР-ийн тоглолт

69
08-22
УИХ-ын гишүүдийг суудалтай нь үлдээх зохицуулалт "эцэг" хуулийн шинэчлэлийг нураах эрсдэлтэй

70
08-22
Идлэг шонхор хамгаалах ажлын ихэнх нь үр дүнд хүрсэнгүй

71
08-22
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

72
08-22
Мажоритар тогтолцооноос салж ядаад байвал ядаж мандатаа мадаггүй хуваа

73
08-22
Хятадад анх удаа муурын зулзага клонын аргаар гарган авлаа

74
08-22
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, Ерөнхий сайд аа

75
08-22
Өмгөөлөгч Г.Батбаяр Төв аймгийн шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгнө

76
08-22
Aзи тивээ тань

77
08-22
Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ

78
08-22
У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

79
08-22
Төрийн тэргүүний өмнө толгой гудайлгасан саналууд

80
08-21
П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна

81
08-21
Хуульчдад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд зөвшөөрөл олгоогүй учир цуглаанаа хойшлууллаа

82
08-21
Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ

83
08-21
"Ачлал" их дэлгүүрийн арын замд хортой могой орж иржээ

84
08-21
RIO MONGOLIA улсын бодлого

85
08-21
Асуувал Монгол ялна, эс асуувал МАН ялагдана

86
08-21
Бүдүүн гэдсийг энгийн аргаар цэвэрлэх 7 арга

87
08-21
68 тарвага тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг төлүүлэхээр болжээ

88
08-21
Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

89
08-21
Парламентын хугацааг таван жил болгох нь эдийн засагт ашигтай

90
08-21
Интеграцчлалд хамгийн эмзэг орнуудын нэг нь Монгол Улс

91
08-21
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг хүлээх авах хугацааг сунгажээ

92
08-21
Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

93
08-21
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорино

94
08-21
Барилга дээр ажиллаж байсан 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгил руу унаж, амиа алджээ

95
08-21
105 настай Андрей Вороны эрүүл, урт наслах талаар зөвлөсөн сургамж

96
08-21
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ

97
08-21
Үүрэг ба биелэлт

98
08-21
“ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нээлттэй мэдээллийн өдөр өнөөдөр үргэлжилж байна

99
08-21
Меган Марклийг жинсэн өмд өмсөхийг хоригложээ

100
08-21
БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа