BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

Төрийн ордонд уурхайчдынхаа эсрэг цэрэг, цагдаа дайчлахаар ярьж суух хойгуур дэлхийн зах зээл дээр алтны ханш сүүлийн хэдэн жил 


байгаагүйгээрээ таатай байна. Гадаад зах зээлийн байдал эвгүйтвэл, алт унци нь 1600 ам.доллар хүрэх магадлалтай талаар дотоод, гадаадын шинжээчид ам уралдах болж. Мөн гадаад зах зээлд өндөр савлагаа гарч буй энэ үед алтны ханш одоогийн 1500 ам.доллараас буурч шалихгүй гэх юм. Олон улсын зах зээл дээр алтны эрэлт нэмэгдсэнээр ханш нь ингэж өсөлт үзүүлсэн. Ялангуяа дэлхийн санхүүгийн бодлогыг тодорхойлж буй улсууд алтанд хамгийн их хөрөнгө хаяж байгаа нь сонирхолтой. Их гүрнүүдийн худалдааны дайн, дэлхийн эдийн засгийн удаашрал, төв банкуудын мөнгөний зөөлөн бодлогын дүнд алтны ханш ийн 1500 ам.долларт хүрсэн. Энэ үед валютын нөөцөө зузаатгаж, эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийх хамгийн найдвартай баталгаа нь хатуу валют буюу алтны нөөцөө нэмэгдүүлэх асуудал болоод буй. Ийм бодлого баримталж буй нь эдийн засгаа эвгүйтсэн тохиолдолд хүндрэлийг тойрч гарах гэсэн бэлтгэл. Үүнийг урьдчилан таамагласан зарим орны төв банк өнгөрсөн жилээс алт худалдан авалтаа эрчимтэй нэмж эхэлсэн байна. Төв банкууд зөвхөн өнгөрсөн онд 651 тонн алт худалдан авсан нь 1971 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан судалгаагаар үнэт металлын хэрэглээ өнгөрсөн онд дөрвөн хувиар нэмэгдсэн нь сүүлийн долоон жилд гараагүй өсөлт аж. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл бол төв банкууд дахь алтны эрэлт 2018 онд 74 хувиар нэмэгдсэн явдал бөгөөд тус эрэлтийн хэмжээ бүх үеийн судалгааны хоёрдугаарт бичигдэх амжилт болжээ.

Учир нь 2008, 2011 онд дэлхийг хамарсан санхүү болон өрийн их хямралаас авсан хүнд цохилт дэлхийн олон орны бодлого тодорхойлогчид мартаж боломгүй том сургамж өгснөөс гадна АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засгийн хямрал дахин давтагдах үндэс болох вий гэсэн болгоомжлол байгаа юм. Хятадын төв банк л гэхэд өнгөрсөн долдугаар сард 10 тонн алт худалдаж авч, нийт нөөцөө 62.2 сая унци болгож өсгөсөн байна. Тус улсын төв банк арванхоёрдугаар сараас хойш тасралтгүй алт худалдаж авч байгаа бөгөөд арилжааны банкууд нь ч алтны нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа аж. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан судалгаанаас харахад, БНХАУ-ын төв банк алтны нөөцөө энэ жилийн эхний хагаст гэхэд 374 тонноор нэмэгдүүлсэн байна. Зөвхөн БНХАУ ч бус Энэтхэг, Польш, ОХУ зэрэг дэлхийн олон орон он гарснаас хойш алтны нөөцөө эрс нэмэгдүүлээд байна. Үүнээс үүдэж шинжээчид алтны үнэ унци тутамдаа 1500 ам.долларт хүрсэн нь дөнгөж эхлэл ч байж магадгүй талаар онцолж байна. Дэлхийн хамгийн том хүчирхэг улс болох АНУ-ын Холбооны нөөцийн сан валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69, Итали 68 хувийг шар металлаар хамгаалдаг. Харин энэ үйл явц нь гадаад, дотоодын савлагаанд хэт мэдрэг, үүнээсээ улбаалан эрсдэл өндөртэйд тооцогддог Монгол Улсын хувьд алтны нөөцдөө тулгуурлан санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх боломж ч байж мэднэ. Гэтэл уул уурхайн салбар, тэр дундаа алт олборлогчдыг тойрсон таагүй мэдээ энэ он гарсаар тасарсангүй. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газраас Шадар сайдаар ахлуулан ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийнхэн ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг шалгах юм байх.

Үүнээс хэдхэн хоногийн дараа Засгийн газрын тэргүүн Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор, Төв аймаг гэх мэт алтны шороон орд голдуу байрладаг аймгуудын уурхайнуудыг хаах үүрэг өгч харагдана лээ. Өөрөөр хэлбэл, төрөөс алт олборлогчдын амийг боох бодлого баримталж эхэлсэн гэж ойлгож болохоор үйл явдал сүүлийн хэдхэн хоногт өрнөлөө. Энэ арга хэмжээг алтны салбарын хөгжлийг олон жилээр ухраасан “Урт нэрт” хуультай жиших нэгэн ч байна. УИХ-аас 2009 онд баталсан популист гэгддэг хууль хэрэгжиж эхэлснээр 242 компани ашигт малтмлын тусгай зөвшөөрлөө төрд хураалгасан. Адаг сүүлд нь тэдэнд 222 тэрбум төгрөгийг нөхөн олговор нэрээр улсын төсвөөс гаргаж өгсөн гэдэг мэдээлэл бий. Зарим нь нөөцийнхөө хэмжээг нэмэгдүүлэн өөр газар илүү том хэмжээний лиценз авсан ч гэдэг. Үүнийг дагаад алт үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр буурч, эдийн засагт төдий чинээ цохилт өгсөн. Тоо мэдээллээс харахад, “Урт нэрт” хууль хэрэгжсэн жилүүдэд Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ түүхэн доод буюу 1993 оны үеийнх рүүгээ ухарч байжээ. Ийм муу түүх байсаар байтал одоо Монгол Улсын газар нутаг тэр чигтээ ухсан нүх болсон мэт ойлголт төрүүлж байгаа нь хэнд ашигтай юм бол. Одоогоор алтны салбарт ашиглалтын 553 лиценз байгаа гэдэг ч улсын хэмжээнд байгаа ашигт малтмалын 2945 лицензийн талбайг нийлүүлэхэд нийт газар нутгийн 5.2 хувийг эзэлж байна. Үүний тал нь харанхуй хөрөнгө оруулалт буюу хайгуулын лиценз гэж үзэхээр алтны салбарыг дагасан популизм ямар байгааг харуулна. Мөн энэ оны эхэнд УИХ-аас алтанд ногдуулах АМНАТ буюу рояалтийн хувийг нэмсэн нь алт тушаалтыг хумиад байгаа. Алтны салбарыг дэмжиж, Монголбанкин дахь валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилтоосоо ухарсан энэхүү арга хэмжээний хүрээнд алтны рояалти таван хувь, дээр нь өсөн нэмэгдэх рояалти 4-5 хувь болж, нийтдээ гурав дахин нэмэгдсэн. Улмаар аж ахуйн нэгжүүдийн зүгээс Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан байна. Төв банк оны эхний долоон сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оныхоос 1.8 тонноор бага буюу 19 хувиар буурсан дүн. Алтны салбараас улсын төсөвт төвлөрүүлдэг татварын хэмжээ ч буурсан болохыг Уул уурхай, үйлдвэрийн яамнаас гаргасан тоо мэдээлэл илтгэнэ.

Яамны мэдээнд дурдсанаар эхний таван сард алт салбараас төвлөрдөг татвар, хураамж таван тэрбум төгрөг буюу 24.1 хувиар буурчээ. Уг нь 2.5 хувийн рояалти алтны салбарт том дэмжлэг болж өгсөн байдаг. Дээрх хөнгөлөлтийн дүнд Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, сүүлийн хоёр жилд 20 тонн давсан юм. Өмнө нь “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”-тай холбоотойгоор алт тушаалт 15 тонноос ердөө хоёр болтлоо унаж байв. Харин рояалти татварыг 2.5 болгосон зохицуулалт хэрэгжсэнээс хойш Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн болж тасралтгүй өссөн. Энэ хэмжээгээр Монголбанкин дахь алтны нөөц өссөн бөгөөд Монгол Улсын гадаад валютын албан нөөц жилдээ 800 сая ам.доллараар нэмэгдсэн гэсэн үг. МАН-ынхан 2016 онд эдийн засгийг сэргээх олон арга хэмжээ авсны нэг нь алтны салбарт хэрэгжсэн. Багагүй үр дүнтэй хэрэгжиж байгаа ч гэж үздэг “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны худалдан авалт 22 тоннд хүрсэн юм. Хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд, ДНБий 2.6 хувь, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн 9.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байсан нь алтны үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй болохыг харуулдаг. Харин ирэх онд дуусахад нь олборлолтын хэмжээг 25 тоннд хүргэсэн байна гэж харж байлаа. Ингэж гурван жилийн хугацаанд багагүй хөрөнгө мөнгө заран алтны салбарыг дэмжсэн ч сүүлийн хэд хоног үүнийхээ эсрэг арга хэмжээг авч эхэллээ. Ямартай ч алт олборлолтыг жилд 25 тоннд хүргэж, тэрбум ам.доллар эргэлдүүлдэг салбар болгон хөгжүүлнэ гэж танилцуулж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын өөдрөг тэмүүлэл талаар болох бололтой. Монголын төр энэ удаад нэгэнт олгочихсон лицензүүдээ хоморголон хураасан тохиолдолд “68 хувийн татвар”, “Урт нэрт” хуулийн үр дагавар гэх мэт бүхэл бүтэн эдийн засгийн нэг салбараа доройтуулсан түүхээ дахин давтаж мэдэх юм. Магадгүй, хөрөнгө оруулагчдыг өмнө нь байгаагүйгээр хохироож, эдийн засагтаа өмнөхөөсөө ч хортой үр дагавар авчирч болзошгүй. Өнөөдөр дэмжинэ гэж ам гарчихаад, маргааш нь хураана, хорино гэж айлгадаг улсад хэн ч бизнес хийх билээ. Наандаж хөрөнгө оруулалт хийчихсэн бизнес эрхлэгчид Засгийн газартай шүүхдэлцэж таарна. Болж өнгөрсөн үйл явдлуудаас харахад, Засгийн газар ийм тохиолдлуудад шүүхдээд ялсан тохиолдол байдаггүй юм билээ. Зөвхөн “Урт нэрт” хуулийн хэрэгжсэн түүхийг эргэн сөхөхөд шүү.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү
Бусад мэдээ ▼

1
09-20
О.Баасанхүү гишүүн Батцагаан хийдийг шорон байсан хэмээжээ

2
09-20
Амь нас цаг минутаар хэмжигдэх мөчид хүн ёс суртахуунаа гээдэг

3
09-20
Их цэвэрлэгээг ингэж хийхээс аргагүй...

4
09-20
Замд бус тархинд буй бидний түгжрэл

5
09-20
Монгол залуус гар утасны дагалдах хэрэгслийг эх орондоо үйлвэрлэж эхэллээ

6
09-20
Төрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна

7
09-20
Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтан авлаа

8
09-20
Хурд хэмжигч ажиллаж байна

9
09-20
Сүүлийн 50 жилд гурван тэрбум шувуу үгүй болжээ

10
09-20
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ

11
09-20
ӨМӨЗО-ыг БНХАУ-ын өмнөд бүстэй холбосон нүүрс тээвэрлэх төмөр зам ашиглалтад орно

12
09-20
‘’Ус-Амин Эрдэнэ’’ гар зургийн уралдаан зарлалаа

13
09-20
ТЕГ-аас Т.Чимгээг УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН хэргээр шалгаж байна

14
09-20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын “ISO“ стандартуудын гэрчилгээ гардан авлаа

15
09-20
Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой

16
09-20
Шавь нараа дэлхийн дэвжээнээс 10 медаль авахуулсан аатай дасгалжуулагч

17
09-20
1000 оюутны байранд 290 мянгын хагас автомат угаалгын машиныг 2 САЯ төгрөгөөр шахсан түүхээс ...

18
09-20
УИХ-ын гишүүн Л.Болд С.Зоригийн хэргийн сэжигтнүүдтэй холбоотой ил захидал илгээлээ

19
09-20
“Huawei” шинэ ухаалаг гар утсаа танилцууллаа

20
09-20
Өмнөд хөрш Монголын хамгийн том ажил олгогч болоход ойрхон байна

21
09-20
Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

22
09-20
Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

23
09-20
МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах эсэхээр дахин хуваагдав

24
09-20
Бяцхан үрсээ жорлонгийн нүхэнд “алдсаар” байх уу

25
09-20
Дуучин Б.Амархүүг ХАР ТАМХИНЫ хэргээр цагдан хорьжээ

26
09-20
Алхаж сурахаасаа өмнө мөлхөж сур

27
09-20
Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө

28
09-20
НӨАТ-ын тохирол энэ сарын 22-нд явагдана

29
09-20
Ядууралд МОНГОЛ ЯЛАГДЛАА

30
09-20
Солонгос, Хонгконг, Казахстан, буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд

31
09-20
Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

32
09-20
Ерөнхийлөгч Энэтхэгээс юу богцолж болох вэ

33
09-20
МАН 65 кнопоо ашиглаж чадсангүй ДЭЭ

34
09-20
Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан Үндсэн хуулийн өөрчлөлт

35
09-20
Харийн мафийнханд элэг нэгтнүүдээ золиослогч бол Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэгтэн

36
09-19
БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа

37
09-19
НҮБ -ын “утгагүй” зөвлөмжгүйгээр агаарын бохирдол буурахгүй гэж үү

38
09-19
Николь Шерзингер хамтлагтаа эргэн ирнэ

39
09-19
ОХУ-д суух элчин сайдад Сү.Батболдын нэр яригдаж эхэлжээ

40
09-19
УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна

41
09-19
Эвхэгддэг ''Samsung Galaxy'' 4856 ам.долларт хүрэв

42
09-19
Хурдтай арга хэмжээ авахгүй бол хувьцааны зах зээл хөлдөх нь

43
09-19
Дэлхийн хамгийн баян бас ядуу орон

44
09-19
Али Хаменей: АНУ яаж ч дарамталсан Иран хэлэлцээр хийхгүй

45
09-19
Зураг түүх өгүүлнэ: Гавьяат дуучин Т.Ариунаа

46
09-19
Э.Сноудений номыг Германд худалдаалж эхэлжээ

47
09-19
Гадаад өр нэмэгдэхэд валютын ханшийн өсөлт нөлөөлж байна

48
09-19
Билл Гейтс энэ онд 35 тэрбум доллар хандивласан ч нийт хөрөнгийн хэмжээ нь нэмэгджээ

49
09-19
Канадын Ерөнхий сайд хүлцэл өчжээ

50
09-19
Хуучны 3000 гаруй ном судрыг сэргээн засварлажээ

51
09-19
Г.Доржзодов: Ц.Сандуй хуулиас зугатаад 192 хонолоо

52
09-19
Мексиктэй залгаа хилийн дагуух ханан дээр Д.Трамп гарын үсгээ үлдээжээ

53
09-19
Ж.Батзандан: Шинэ нам УИХ-ыг тарахыг дэмжиж байгаа

54
09-19
Ард нийтийн санал асуулга: МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу

55
09-19
Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

56
09-19
БНХАУ, ОХУ-ын харилцан нээлттэй байдлыг бэхжүүлэхийг санал болгожээ

57
09-19
Шонхорын анчин арабуудад хэлмэрч хийж байсан этгээд малчин эмэгтэйг зодож, хүчинджээ

58
09-19
“Gatwick” нүүр царай таних технологи нэвтрүүлнэ

59
09-19
Хууль бус алт олборлолтыг зогсоов

60
09-19
МАН-ын дарга нар юунд найдаж Ээлжит бус сонгуулийг хүснэ вэ?

61
09-19
Монгол хүний хүн байх суурь чадвар “сэжиглэх”-ийг хэн сүжгээр сольж орхив оо?

62
09-19
Гайхамшигт галт уулны тал нутаг

63
09-19
Хэрвээ УИХ тарвал онц байдал, тэгээд засаглалын өөрчлөлт рүү орох төлөвлөгөө байна уу?

64
09-19
Монголчуудын амжилт буурсаар...

65
09-19
Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

66
09-19
Мансуурч буй Монголын ирээдүй

67
09-19
Ж.Эрдэнэбат МАН-аас УИХ-д нэр дэвшиж чадахааргүй болжээ

68
09-19
Итгэ, гэхдээ шалга

69
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

70
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

71
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

72
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

73
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

74
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

75
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

76
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

77
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

78
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

79
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

80
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

81
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

82
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

83
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

84
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

85
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

86
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

87
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

88
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

89
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

90
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

91
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

92
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

93
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

94
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

95
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

96
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

97
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

98
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

99
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

100
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!