BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Арчаатай ба арчаагүй эмэгтэй...

Гоё, мундаг, арчаатай хүүхэн гэдэг нь НАСНААСАА залуу харагддаг (ингэхэд наснаасаа залуу харагдаж яах гэж байгаа юм бол  өвлийн хүйтэн, халтиргаатай өдөр ч өндөр өсгийт өмсдөг, маш мундаг ажил эрхэлдэг, тэр мундаг ажлынхаа хажуугаар йога хүртэл хийдэг, бүх талаараа хүлээн 


зөвшөөрөгдөж чаддаг хүн бололтой үгийг саяхан уншлаа.

Хэн ч БҮХ ТАЛААРАА хүлээн зөвшөөрөгдөхүйц байдаггүй. Пикассо, Толстой, Эйнштэйн ч түмэн дутагдалтай байсан. Бүх талаараа хүлээн зөвшөөрөгдөх чармайлт бүх талын ДУТУУ үр дүнг авчирдаг.

Олны танил болох, бичсэн номоо үй түм зарах, хүмүүсээс үргэлж ГОЁ сайхан гэдэг магтаал сонсох нь амжилт биш! Хэтэрхий ХИЧЭЭСЭН байдлаас сул дорой сэтгэл л мэдрэгддэг. Дутуугийн мэдрэмж ихсэхээр л хүн юм бүхэн дээр өөрийгөө ХҮЧИЛДЭГ болчихдог шиг билээ. Өөрт нь тохироогүй ажлыг ч шүд зуун хийгээд л, өөрт нь төвөгтэй хувцсыг ч байнга өмсөөд л.

Арчаатай, мундаг, хүчирхэг эмэгтэй гэдэг нь АМЖИЛТАД хүрсэн эмэгтэй биш ээ. Биеэ үргэлж гоё авч явдаг хүүхнүүд ч биш. Гэр бүлийнхээ төлөө, ажлынхаа төлөө өөрийгөө золиослох зоригтой, гадаад байдлаасаа болж гоочлуулахаас эмээдэггүй, нийтийн таашаалд зохицох гэж зовдоггүй, төвшин төлөв зантай, үг хэлээ цэгнэж мэддэг хүүхнийг хэлнэ. Тэднийг л “ямар COOL юм бэ” гэж боддог шүү .

ХҮЧИРХИЙЛЭЛ бол өргөн утгатай үг. Бие махбодын хувьд эмэгтэйчүүд, хүүхдүүд эрчүүлийн зүгээс хүртдэг тэр зүйлийг л зөвхөн хэлдэггүй. Эмэгтэйчүүд нэгнээ АРЧААТАЙ АРЧААГҮЙ гэж "ангилах" нь бас ХҮЧИРХИЙЛЭЛ юм. Хүчирхийлэл гэдэг бол АТААРХАЛ. Хүчирхийлэл гэдэг бол ХОРОН ЗАН, ГҮТГЭЛЭГ. Хүчирхийлэл гэдэг бол цуурхал, хов жив.

Тийм ээ, ЭМЭГТЭЙЧҮҮД БИД Ч ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ хүчирхийлдэг. Үг яриагаараа! Сонжооч, шооч харцаараа!

Эмэгтэйчүүд бид эмэгтэйчүүдээ төдийгүй өөрсдийгөө ч хүчирхийлдэг. Сайхан харагдахын тулд золиос хэрэгтэй гэдэг үгийг хэчнээн ч уншив даа. “Гоё байхын тулд гоо сайхны эмчилгээний өвдөлтийг ч тэсэх ёстой!!!! (гэх мэт) Ядуу, царай муутай, муухай харагдчих вий гэхээс үхтлээ айдаг нь бидний бас нэгэн ЭРХ чөлөөгүйдэл юм.

Ер нь, бусдын ГАДААД ТӨРХ-ийг ХЭТ анхаардаг хүн л өөрийн гадаад байдалд ХЭТ анхаарах магадлал өндөр. Гэтэл бусдын гадаад байдалд ач холбогдол өгдөггүй хүн өчнөөн олон бий. Жишээлбэл, над мэтийн хүмүүс бол: хэт дэгжирхсэн, гадаад байдалдаа дэндүү анхаарсан, ёолкны мод шиг эрчүүд, хүүхнүүдийг огтхон ч хүндэлдэггүй. Хоосон хүн л дүүрэн харагдах гэж их хичээдэг.

Хамгийн гол нь, олон юмыг зэрэг хийдэг хүн олон юмыг дутуу хийдгийг анзаарсан уу?

Атаагүй, ХОРОН зангүй (энэ маш чухал!) зөв хүмүүжилтэй хүүхнүүдийг л жинхэнээсээ насанд хүрсэн эмэгтэй гэж хэлнэ. Учир нь ийм эмэгтэйчүүд оюун санааны ХҮЧИРХЭГ дархлаатай төрсөн байдаг. Тэд өөрөөсөө өөр байх гэж хичээдэггүй, ӨӨРТӨӨ АМАР байж чаддаг.

50 настайдаа биеийн жин ямар байгаа нь хүнийг тодорхойлохгүй. Том компани байгуулсан, олон зохиол бичсэн эсвэл ном орчуулсан, алдаршсан энэ тэр бол сүйдтэй юм биш. Харин энэ хүртэлх насандаа ЭМЭГТЭЙ ХҮН та бодлогогүй үг яриагаараа хэдэн хүнийг гомдоосон, хэдэн хүний ариун нэр төр, зүрх сэтгэлд халдсан, хараан зүхсэн бэ гэдэг л таны “ҮЗҮҮЛЭЛТ”. Бид бүгд амны алдас хийдэг л дээ. Гэхдээ энэ тоо бага байх тусмаа амжилт юм. Тодруулбал, НҮГЭЛ бага үйлдэж амьдарсан бол тэр жинхэнэ АМЖИЛТ.

Дашрамд хэлэхэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчиндсэн эрчүүдийг би үзэн яддаг. Тэднийг буудчихаасай, цаазлаасай гэж бодох нь ч хүртэл бий. Гэвч ХҮЧИРХИЙЛЭЛ-ийг зөвхөн эм хүйстэн хүртдэггүй. Эрчүүд цэрэгт “дэглүүлэн” өрөөл татанхай болж, хөвгүүд гудамжинд зодуулж, лам хөвгүүд хүртэл ариун номын өргөөндөө хүчиндүүлж, аавууд ажил дээрээ дээрэнгүй дарга нарт дарамтлуулан хүчирхийлүүлэх нь бий. 
“Мөнгө бага олдог, арчаагүй” гэдэг үгээр ямагт хатгуулдаг эрчүүд ч эхнэртээ тасралтгүй загнуулж, яс янгинтал яншихыг нь (Урианхай зохиолчийн үг шүү!) хүлцэх хэрэг гардаг нь хүчирхийлүүлж буй хэрэг мөн. Хүчирхийлэл мунхаглалаас төрдөг, бүх цаг үед байсан, энэ дэлхийн бүх улс оронд ялгаагүй. Хүний мөн чанартай холбоотой асуудал. Энэ үгийг өргөн утгаар ойлгохын цагт эмэгтэйчүүд бид ч нэгнээ хүчирхийлдгийг анзаарна.

АРЧААТАЙ эмэгтэй та АРЧААГҮЙ эмэгтэй байдаггүйг ойлго! Тухайн хүн юунд БҮХ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ зориулчихаад яваагаас л шалтгаалж байгаа. Байнга гоё байх нь байнга зураг зурахаас амархан. 
“Гялалзаж” харагдах сонирхолгүй, шашинлаг хүүхнийг арчаагүй гэж дүгнэвэл мунхаг явдал болно. Тэгээд ч олон юмыг зэрэг амжуулдаг гоё хүн байхаас САЙН ХҮН байх нь илүү хэцүү. Дотоод хүч ихтэй, жинхэнэ COOL хүүхнүүд бусдад бараг анзараагддаггүй. Тэд юм юмыг амжуулах чадваргүйдээ биш тийм сонирхолгүйдээ л энгийн байдаг. Даруу санагдах гэсэндээ л үнэтэй хувцаснаас татгалзсан юм биш, угаасаа том зорилготой хүнд бусад бүх зүйл жижиг санагддаг болчихдог. Зорилго нь л таашаал нь болоод хувирчихсан хүмүүсийг бид шүүж хүчрэхгүй.

Шүүх гэснээс, ШҮҮМЖЛЭЛТ сэтгэлгээг чухалчлан үздэг цаг ирсэн. Шүүмжлэлт сэтгэлгээ бол хөгжихийн эхлэл. Гэхдээ бусдыг өөрчлөх гэхээсээ өөрийгөө хөгжүүлэхэд илүү хэрэгтэй зүйл юм. Энэ бол олж харсан бүхнээ чанга дуугаар зарлахын, хүмүүсийн алдаа дутагдал бүрийг ИЛЧЛЭХ-ийн нэр биш. Хэн нэгний өөг хараад өөрөө тийм болохгүйн төлөө тэмцэхийг л хэлж байгаа юм.

Л.Өлзийтөгс

Арчаатай ба арчаагүй эмэгтэй...
Бусад мэдээ ▼

1
09-20
Их цэвэрлэгээг ингэж хийхээс аргагүй...

2
09-20
Замд бус тархинд буй бидний түгжрэл

3
09-20
Монгол залуус гар утасны дагалдах хэрэгслийг эх орондоо үйлвэрлэж эхэллээ

4
09-20
Төрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна

5
09-20
Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтан авлаа

6
09-20
Хурд хэмжигч ажиллаж байна

7
09-20
Сүүлийн 50 жилд гурван тэрбум шувуу үгүй болжээ

8
09-20
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ

9
09-20
ӨМӨЗО-ыг БНХАУ-ын өмнөд бүстэй холбосон нүүрс тээвэрлэх төмөр зам ашиглалтад орно

10
09-20
‘’Ус-Амин Эрдэнэ’’ гар зургийн уралдаан зарлалаа

11
09-20
ТЕГ-аас Т.Чимгээг УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН хэргээр шалгаж байна

12
09-20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын “ISO“ стандартуудын гэрчилгээ гардан авлаа

13
09-20
Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой

14
09-20
Шавь нараа дэлхийн дэвжээнээс 10 медаль авахуулсан аатай дасгалжуулагч

15
09-20
1000 оюутны байранд 290 мянгын хагас автомат угаалгын машиныг 2 САЯ төгрөгөөр шахсан түүхээс ...

16
09-20
УИХ-ын гишүүн Л.Болд С.Зоригийн хэргийн сэжигтнүүдтэй холбоотой ил захидал илгээлээ

17
09-20
“Huawei” шинэ ухаалаг гар утсаа танилцууллаа

18
09-20
Өмнөд хөрш Монголын хамгийн том ажил олгогч болоход ойрхон байна

19
09-20
Судлаач Д.Ганхуяг: Монголчуудын "онолдох" өвчин ба сонгууль...

20
09-20
Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

21
09-20
МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах эсэхээр дахин хуваагдав

22
09-20
Бяцхан үрсээ жорлонгийн нүхэнд “алдсаар” байх уу

23
09-20
Дуучин Б.Амархүүг ХАР ТАМХИНЫ хэргээр цагдан хорьжээ

24
09-20
Алхаж сурахаасаа өмнө мөлхөж сур

25
09-20
Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө

26
09-20
НӨАТ-ын тохирол энэ сарын 22-нд явагдана

27
09-20
Ядууралд МОНГОЛ ЯЛАГДЛАА

28
09-20
Солонгос, Хонгконг, Казахстан, буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд

29
09-20
Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

30
09-20
Ерөнхийлөгч Энэтхэгээс юу богцолж болох вэ

31
09-20
МАН 65 кнопоо ашиглаж чадсангүй ДЭЭ

32
09-20
Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан Үндсэн хуулийн өөрчлөлт

33
09-20
Харийн мафийнханд элэг нэгтнүүдээ золиослогч бол Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэгтэн

34
09-19
БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа

35
09-19
НҮБ -ын “утгагүй” зөвлөмжгүйгээр агаарын бохирдол буурахгүй гэж үү

36
09-19
Николь Шерзингер хамтлагтаа эргэн ирнэ

37
09-19
ОХУ-д суух элчин сайдад Сү.Батболдын нэр яригдаж эхэлжээ

38
09-19
УИХ-ыг тараах гишүүд нь бүрдсэн ч шалтаг нь олдоогүй байна

39
09-19
Эвхэгддэг ''Samsung Galaxy'' 4856 ам.долларт хүрэв

40
09-19
Хурдтай арга хэмжээ авахгүй бол хувьцааны зах зээл хөлдөх нь

41
09-19
Дэлхийн хамгийн баян бас ядуу орон

42
09-19
Али Хаменей: АНУ яаж ч дарамталсан Иран хэлэлцээр хийхгүй

43
09-19
Зураг түүх өгүүлнэ: Гавьяат дуучин Т.Ариунаа

44
09-19
Э.Сноудений номыг Германд худалдаалж эхэлжээ

45
09-19
Гадаад өр нэмэгдэхэд валютын ханшийн өсөлт нөлөөлж байна

46
09-19
Билл Гейтс энэ онд 35 тэрбум доллар хандивласан ч нийт хөрөнгийн хэмжээ нь нэмэгджээ

47
09-19
Канадын Ерөнхий сайд хүлцэл өчжээ

48
09-19
Хуучны 3000 гаруй ном судрыг сэргээн засварлажээ

49
09-19
Г.Доржзодов: Ц.Сандуй хуулиас зугатаад 192 хонолоо

50
09-19
Мексиктэй залгаа хилийн дагуух ханан дээр Д.Трамп гарын үсгээ үлдээжээ

51
09-19
Ж.Батзандан: Шинэ нам УИХ-ыг тарахыг дэмжиж байгаа

52
09-19
Ард нийтийн санал асуулга: МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу

53
09-19
Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

54
09-19
БНХАУ, ОХУ-ын харилцан нээлттэй байдлыг бэхжүүлэхийг санал болгожээ

55
09-19
Шонхорын анчин арабуудад хэлмэрч хийж байсан этгээд малчин эмэгтэйг зодож, хүчинджээ

56
09-19
“Gatwick” нүүр царай таних технологи нэвтрүүлнэ

57
09-19
Хууль бус алт олборлолтыг зогсоов

58
09-19
МАН-ын дарга нар юунд найдаж Ээлжит бус сонгуулийг хүснэ вэ?

59
09-19
Монгол хүний хүн байх суурь чадвар “сэжиглэх”-ийг хэн сүжгээр сольж орхив оо?

60
09-19
Гайхамшигт галт уулны тал нутаг

61
09-19
Хэрвээ УИХ тарвал онц байдал, тэгээд засаглалын өөрчлөлт рүү орох төлөвлөгөө байна уу?

62
09-19
Монголчуудын амжилт буурсаар...

63
09-19
Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

64
09-19
Мансуурч буй Монголын ирээдүй

65
09-19
Ж.Эрдэнэбат МАН-аас УИХ-д нэр дэвшиж чадахааргүй болжээ

66
09-19
Итгэ, гэхдээ шалга

67
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

68
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

69
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

70
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

71
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

72
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

73
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

74
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

75
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

76
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

77
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

78
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

79
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

80
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

81
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

82
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

83
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

84
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

85
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

86
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

87
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

88
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

89
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

90
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

91
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

92
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

93
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

94
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

95
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

96
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

97
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

98
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!

99
09-17
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

100
09-17
С.Молор-Эрдэнэ: Өөрийнхөө амьдралыг тохиолдолд орхи!