BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ард нийтийн санал хураалтын асуулт нь “шог” байна

УИХ өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууслаа. УИХ-ын 62 гишүүний Үндсэн хуулийн 53 заалтыг хөндөх төслийг өргөн барьсан. Түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос (ТББХ) 60 зүйл, 150 зарчмын зөрүүтэй санал болгон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан ч 34 зүйл нь л Үндсэн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн “босго” болох 57 гишүүний дэмжлэг авав. Үлдсэн 26 зүйл, заалт гишүүдийн зарчмын зөрүүтэй санал, эрх ашгийн зөрчилдөөнөөс болж уналаа. Тэр тусмаа нийгмийн хүлээлт, олон нийтийн 


анхаарлын төвд байсан олон заалт эрх баригч МАН-ын бүлгийн үл ойлголцлоос болж унасан нь эцэг хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь эрсдэлд оруулав. Магадгүй төсөл санаачлагчид иргэд “тийм” гэсэн хариултыг өгөх нь бараг тодорхой хэмээн тооцоолж том гавьяаг зовлонгүй авах аргыг сүвэгчилсэн байх талтай. Мөн шуудайд хийсэн үхрийн эвэр мэт эрээвэр санал зөрчлөө ганц “хямд” асуултаар дарж авах эрх баригч намын ашиг сонирхол байгааг ч үгүйсгэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад гишүүдийн байр суурь өмнөхөөс өөрчлөгдсөн, парламентаар санал хураах үйл явц эргэж дахисан зэргээс харвал гуравдугаар хэлэлцүүлэг юу ч болж магад гэсэн байдал нь МАН-ын бүлгийг аргагүй болгосон биз. Нөгөөтэйгүүр парламент дахь цөөнхийн зүгээс шаардаад байгаа Ард нийтийн санал асуулгыг нь явуулчихвал “оноо” нэмэх, ам таглахыг “зэвсэгтэй” болох талтайг ч бодолцсон биз.

Өнгөрсөн баасан гарагт МАН-ын бүлэг хуралдаж Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжин, УИХ хоёрдугаар хэлэлцүүлгээс төслийг ТББХ-нд шилжүүлсэн нь дэвшил боловч иргэдээс санал авах асуулт нь “шог” байна.

Санал асуулгыг явуулчихвал “оноо” нэмэх “зэвсэгтэй” болох талтайг ч бодолцсон биз

МАН-ын бүлгийн даргын тайлбарласнаар иргэдээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуултаар тийм, үгүй гэсэн хариулт авах аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь Монголын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага болчихоод байгаа үед ганц өөрчлөлт оруулахыг дэмжих үү гэдэг асуулт нь хангалтгүй. Гэвч хоёрдугаар хэлэлцүүлэг давсан 34 зүйл дотор иргэдийн дэмжих хийгээд эсэргүүцэх заалт олон бий. Тухайлбал Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрөх, урт хугацаанд хөгжлийн бодлогоо тодорхойлох, парламент гишүүдийн олонхоор хууль батлах, Дархан, Эрдэнэтийг хот болгох, төсвийн зарлага нэмэхийг хориглох, шүүгчид хариуцлага тооцох сахилгын хороо байгуулах гээд нийтээрээ “тийм” гэснийг дугуйлах заалт олон байна. Гэвч нөгөө талд нь “давхар дээлийг тайлах”, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх өгөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэх мэт заалтууд хасагдсан нь бас тийм гэсэн хариултад хавчуулагдах боллоо. Мөн аль нь олонх санал авахыг тодорхойлох шаардлагатай заалтууд ч байгаа. “Баялаг нийтийн өмч байх уу, төрийн хяналттай нийтийнх байх уу”, “Шүүгчийн эрхийн хугацааг 12, ҮХЦ-ийн гишүүнийх зургаан жил байвал дэмжих үү” гэх зэрэг нарийвчилсан асуултууд ч баймаар санагдана.

Ийм нөхцөлд зөвхөн өөрчлөхийг дэмжих эсэх ганц асуултаар санал хураах нь учир дутагдалтай. Ядаж л анх дэвшүүлсэн таван багц болох “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг баталгаажуулах”, “Гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах”, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат бус байдлыг хангах”, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох”, Баялгийн хуваарилалтыг тодорхойлж,сан байгуулах” зэргээр таван асуулттай болно. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт хэдийгээс хэрэгжиж эхлэхтэй холбоотой “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө” гэсэн заалтыг ч төгсгөлт нь асуучихад гэмгүй.

Дээрх саналуудыг нэгтгээд нэг хуудас болгоод хэвлэхэд зардлын хувьд ялгаагүй. Угаасаа л нэг хуудас хэвлүүлж цаас үрэх хойно зохицуулж болох мэт. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай тэнцэх хэмжээний зардал гаргахаас хойш нэг удаад сайн “дэнсэлбэл” хожим гарах хэрүүл, тэмцэлд ч “таягтай”. Тэгээд ч Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 6.3-т “Санал асуулгын асуулт, хариултыг хоёрдмол утгагүй, тодорхой, ойлгомжтой томьёолсон байна” гэснээс бус ганц асуулттай байна гэж тулгаагүй. Мөн хуулийн  15.1.1. “Санал асуулга явуулах саналын хуудсанд санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарын хамт УИХ-аас баталсан томъёоллоор хэвлэх” гэж заасан буй.

МАН-ын зарим гишүүнээс Ард нийтийн санал асуулга яагаад ганц асуулттай байгаа талаарх тодруулбал олон саналыг ялгаж цэгцлэхэд ажиллагаа ихтэй, хугацаа давчуу гэсэн шалтаг тавьж байгаа. Технологи хөгжсөн өнөө үед ганц хуудас материалыг “дэнслэх” техник тоног төхөөрөмж бий. Жишээ нь ЭЕШ авдаг төхөөрөмжөө ашиглаад тохирсон программ суулгачихад л шийдэгдэх асуудал юм.

Монголын ард түмэн 1945 онд тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга зохион байгуулснаас хойш 74 жилийн дараа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулах боллоо. “Бүгдээрээ хэлэлцэж бүлээн усаар угааж” иргэдийн олонх дэмжсэн заалтуудаа батлагдсан тооцвол ойрын 20, 30 жилдээ маргаангүй байх нь мадаггүй.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ

Ард нийтийн санал хураалтын асуулт нь “шог” байна
Бусад мэдээ ▼

1
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

2
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

3
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

4
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

5
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

6
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

7
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

8
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

9
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

10
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

11
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

12
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

13
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

14
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

15
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

16
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

17
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

18
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

19
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

20
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

21
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

22
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

23
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

24
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

25
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

26
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

27
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

28
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

29
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

30
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

31
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

32
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!

33
09-17
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

34
09-17
С.Молор-Эрдэнэ: Өөрийнхөө амьдралыг тохиолдолд орхи!

35
09-17
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэргийг шүүхэд шилжүүлжээ

36
09-17
Нүүрс: Монголын экспорт нэмэгдэж, Хятадын импорт буурч байна

37
09-17
Орост хэн хамгийн өндөр цалин авдаг вэ

38
09-17
БУУРАЛ ДАРГЫН БУРХАН УХААН

39
09-17
20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь

40
09-17
Бөхийн холбоо нэгдсэн гэв үү

41
09-17
Төрийн банк сурагчийн карт, кредит карт, гялс банкны үйлчилгээг санал болгож байна

42
09-17
Хийлч Дээгий дахиад л Баярсайхантай “лагерь” дээр байжээ

43
09-17
Ой сайтай охин аав хоёр “Гайхамшигт хүмүүс”-ийг гайхшируулав

44
09-17
Хүн амын нягтралыг дагадаг асуудлуудыг хотоо тэлэхгүйгээр шийдэхгүй

45
09-17
АНУ Бен Ладены хүүг устгажээ

46
09-17
"10 хувь" авлигыг бууруулна гэвэл ЭНДҮҮРЭЛ

47
09-17
УИХ-ыг тараах санаачилга дэмжигдэх үү. Дэмжигдвэл юу болох вэ?

48
09-17
Германд хоёр хүний суудалтай агаарын таксиг туршжээ

49
09-17
С.Эрдэнийг АН-ын даргаас огцруулах 10 шалтгаан...

50
09-17
Цахилгаан моторт хүүхдийн тэрэг эрсдэлээс сэргийлнэ

51
09-17
Чоно борооноор буюу нинжа нар байгалийг бүрэн сүйтгэх аюул

52
09-17
Өдөр "өнгөрүүлэх" төлбөртэй хорио

53
09-17
Үндсэн хуулийн өөрчлөлт Цэцэд очих магадлал бий

54
09-17
Сон И-Жин, Хён Бин нар “Love’s Crash Landing” киноны зураг авалтаа хийхээр өнөөдөр Монголд ирж байна

55
09-17
Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна

56
09-17
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ

57
09-17
Шинэ гүүр сайхан болж гэж баярлаж сууна уу? Харин би уйлмаар байна...

58
09-17
Д.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна

59
09-17
Засгийн газрын нээлттэй өдөрлөгт Хөгжлийн банк оролцов

60
09-17
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

61
09-17
​Монголд багшлахаар ирсэн гадаадын иргэн хар тамхи хадгалж, хэрэглэж байсныг илрүүлжээ

62
09-17
“Баялгийн хараал”-ыг гэтэлж, Норвегийн араас замнах гарц

63
09-17
УИХ-ыг тараасан ч МАН-д боломж үлдэхгүй

64
09-17
Гадаад харилцааны сайд “их цэвэрлэгээ”-гээ үргэлжүүлнэ

65
09-17
Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

66
09-17
Тавиулын гаслант тавилан

67
09-17
Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол олигарх дэглэм мөхнө

68
09-17
МАН-ын 12 дарга “…УИХ-ыг тараая” гэж хуралджээ

69
09-16
Цахим тоглоомын төв насанд хүрээгүй иргэдэд цаг хэтрүүлэн үйлчилж байгааг зогсоолоо

70
09-16
Хонгконгийн жагсагчид Засгийн газрын байр руу шатахуунтай тэсрэх бөмбөг шиджээ

71
09-16
Хүүхдийн эмч хүрэлцээгүй байхад хүн амын өсөлт яриад ч хэрэггүй

72
09-16
Засгийн газар махны үнийн өсөлтийн өмнө бууж өглөө

73
09-16
Монголын парламентын тавих хяналтад 'Рио Тинто' бэлдэж эхэллээ

74
09-16
Д.Норжмаа: “Жем Интернэшнл” бол Үндэсний сурын спортыг дэмжигч анхдагч байгууллага

75
09-16
Цэнэг дуусдаггүй машин бүтээх хайгуул

76
09-16
Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд...

77
09-16
Монголын түүх: Ордосын Хутагтай Сэцэн хунтайж /1540-1586/

78
09-16
"Өгөөж-чихэр боов" компанийн үйлдвэрлэдэг "Өнхрүүш" хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарлаа

79
09-16
Мексикийн Жалиско мужид 44 цогцос олджээ

80
09-16
Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын ноён оргилд гарлаа

81
09-16
Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ

82
09-16
Хар тамхины хэрэглээг хязгаарлах уу эсвэл, хараа хяналтаасаа бүрмөсөн алдах уу?

83
09-16
Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

84
09-16
Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын ноён оргилд гарлаа

85
09-16
ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг дахин баривчилжээ

86
09-16
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

87
09-16
Саудын Арабт болсон халдлагын дараа газрын тосны үнэ өсөв

88
09-16
Баабар: Ардчилсан нам өөд боллоо, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе!

89
09-16
"60 тэрбумын" гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

90
09-16
ЛЕВИЙН АМИЙГ АВАРСАН ЛЕВ

91
09-16
Тэнэмэл, гуйлгачин Энэтхэгийг авчирч өөгшүүлж байгаа МАНАН Монголчуудыг кастын систeмд оруулж барих гэж байна!

92
09-16
Жаргалтай сайхан амьдралын төлөө "Жаргалын мод" хандивын аян

93
09-16
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт улирал харгалзахгүй үргэлжилнэ

94
09-16
Виктор Тадаши Итакүсү: Монголчууд яагаад хүчтэй байдгийг мэдэхийг хүсч байна

95
09-16
5G цагдаагийн эргүүлийн эхний робот Наньжин замын гудамжинд ажиллаж эхлэв

96
09-16
Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

97
09-16
Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын зөрчил илрэв үү

98
09-16
Мод түлэхээ больж, нүүрс түлдэг болмоор байна

99
09-16
Гологдсон макет, гомдсон ерөнхий сайд

100
09-16
УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж эхэллээ