BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

"Халаалтын зуух өндөр эрсдэлтэй 8 сургууль, цэцэрлэгт төсөв хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай"

Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.


Хуралдаанд нийслэлийн харьяа байгууллагын дарга нар болон удирдах албан тушаалтнууд, дүүргийн болон 152 хорооны Засаг дарга нар оролцов.

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлсэн юм. 

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот болон төсөвт байгууллагуудаас авч нэгтгэн, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 94 үүрэг даалгаврын хэрэгжилтийн дундаж үзүүлэлт 85.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлд хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын явцад тавих хяналтыг нэмэгдүүлж, хугацаандаа дуусаагүй төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг тооцож хариуцлага алдсан байгууллагуудад арга хэмжээ авах ажлын хүрээнд улс, нийслэл болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 512.7 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 902 төсөл, арга хэмжээний үзүүлэлт 82.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 орчим км явган хүний болон дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажил хийгдэж байгаа юм. Мөн дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах болон нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд иргэд амарч зугаалахад зориулсан иж бүрэн тохижилтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд,  Налайх дүүргийн Эрдмийн оргил, Голомт сургуулийн хашаанд, Багануур дүүрэг 3-р хороо "Оюуны эрин" цогцолбор сургуулийн гадна, Баянгол дүүрэг 4-р хороо 20-р сургуулийн гадна,Бага хангай дүүрэг 1-р хороо "Хангай" цогцолбор сургуулийн гадна хөлбөмбөгийн талбай байгуулах ажлын зураг төсвийг боловсруулсан байгаа” гэв.

Дараагаар нь нийслэлийн Засаг даргын орлогч, Агаарын бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр  хэлсэн үгэндээ  “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах нь бүх шатны  төрийн албан хаагч бүрийн  үүрэг, тиймээс  сайжруулсан түлш түгээлт, хүргэлтийн асуудалд дүүргийн болон хороодын засаг дарга нар анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна” гэв.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦ 80 ХУВЬТАЙ БАЙНА

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженер хангамжийн болон холбогдох бусад байгууллагуудад 16 чиглэлээр үүрэг даалгавар өгөхөд нийт 1,311 арга хэмжээг авч ажиллажээ. Инженер хангамжийн байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил  86 хувьтай байна. Автозамын борооны ус ихээр тогтдог зургаан байршлын ус зайлуулах шугамын засвар шинэчлэлтийн ажил 71 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна” гэлээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” онөаатүг-т шилжиж ирсэн 18 сургууль, цэцэрлэгүүдийн  халаалтын зуухнаас өндөр эрсдэлтэй 8 сургууль цэцэрлэг нь 2019-2020 оны өвлийн их ачааллыг давахад хүндрэлтэй байгаа тул шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй байгааг дуулгасан юм.

ИРГЭД ОЛОН НИЙТИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

“Газрын зөрчил арилгах талаар авсан зарим арга хэмжээний талаар Газрын зөрчил арилгах ажлын хүрээнд Баянгол дүүрэгт 46, Баянзүрх дүүрэгт 34, Сонгинохайрхан дүүрэгт 40, Хан-Уул дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 38, Багануур дүүрэгт 32, Налайх дүүрэгт 2 байршлыг чөлөөлсөн. 263 байршилд 449 объект чөлөөлснөөс 346 хашаа хайс, 8 өргөтгөл, 32 түц, 63 граж контайнер байна. Түүнчлэн иргэдийн саналын дагуу газар чөлөөлөх ажлууд үргэлжилж байна. Мөн хорооллын дундах авто замын 87 байршилд орц гарц нээсэн. Нийтийн эзэмшлийн 31 байршилд 4,152 м.кв талбай, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10,189 м.кв талбайг чөлөөлөөд байна” хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхманлай мэдээлэл хийлээ.

Шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт биелэлтийн танилцуулга мэдээллийг сонссоны дараа нийслэлийн зарим дүүрэг хороодын Засаг дарга нар тулгамдаж байгаа асуудлуудаар санал хэлэв.

 

Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийг чирэгдүүлж, төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргах явдлыг төрийн байгууллагын бүх шатанд таслан зогсоох, ажил эрхэлж байсан албан тушаалтнуудаас нийслэлийн өмчөөс зохион байгууллттай хулгайлсан, өмч хөрөнгө шамшигдуулсан асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох болон  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд болон цаг үеийн бусад асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Мөн “Дүүрэг хороодын Засаг дарга нар ажлын уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллах хэрэгтэй. Шат шатандаа ажилдаа эзэн байж иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах орчин нөхцлөөр хангаж ажилла. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг түгээх борлуулах ажилд дүүрэг хороодын Засаг дарга нарыг идэвхи санаачлагатай ажиллаж, нөөцлөх, тээвэрлэх түгээх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газруудад хандан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгах саналуудаа энэ сарын 30-ны өдөр нэгтгэж өгөхийг үүрэг болголоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

"Халаалтын зуух өндөр эрсдэлтэй 8 сургууль, цэцэрлэгт төсөв хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай"
Бусад мэдээ ▼

1
09-18
Эрүүл мэндийн салбарт хийгдсэн дэвшилтэт технологи, томоохон хөрөнгө оруулалтыг танилцууллаа

2
09-18
ОУ-ын наадамд "Хөх тавилан" кино шалгарчээ

3
09-18
Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа

4
09-18
Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

5
09-18
Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

6
09-18
3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

7
09-18
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

8
09-18
Тагнуулынхан шалгалт хийгээд ч махны үнэ хямдарсангүй

9
09-18
Эрх мэдэл, мөнгөнд бөхийсөн Монголын бокс

10
09-18
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

11
09-18
Парламентад сууж цөм баяжсан Н.Амарзаяа

12
09-18
Орхон аймгийн дараагийн Засаг дарга хэн бэ?

13
09-18
ДУНДГОВЬ: Айрагны баяр боллоо

14
09-18
Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл ТООЛОХ хуулийн төсөл өргөн барилаа

15
09-18
Л.Болд: Бидний зовлонгийн эх үүсвэр Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтөөс болсон

16
09-18
Гурван ерөнхийлөгч юу шийдсэн бэ?

17
09-18
Адольф Гитлерийн хоолыг амталж, өөр дээрээ туршдаг байсан эмэгтэйн гунигт дурсамж

18
09-18
Улаан бал - Э.Бат-Үүл: Элбэгдорж, Баттулга бид 3 найз

19
09-18
УИХ-ын гишүүн Н.Учралын сургуульд ХАР ТАМХИ хэрэглэдэг багш хичээл заадаг байжээ

20
09-18
Ээлжит бус сонгууль энгийн иргэдэд бус эрх баригчдад л хэрэгтэй

21
09-18
Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэлрүү хөтөлсөөр...

22
09-18
Төрийн дэмжлэггүйгээс авлигатай тэмцэх ажил урагшилдаггүй

23
09-18
“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

24
09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

25
09-17
Ардын авьяастнуудаас уучлал гуйхыг шаардлаа!!!

26
09-17
Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

27
09-17
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

28
09-17
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусуулав

29
09-17
Роналду дээд амжилт руу дөтөлсөөр

30
09-17
Сибириэс Монголд дүрвэсэн баавгай 30 гаруй бог мал иджээ

31
09-17
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ

32
09-17
"Тамын тавь" буюу Дорнодчуудын амь насны аранга!!!

33
09-17
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

34
09-17
С.Молор-Эрдэнэ: Өөрийнхөө амьдралыг тохиолдолд орхи!

35
09-17
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэргийг шүүхэд шилжүүлжээ

36
09-17
Нүүрс: Монголын экспорт нэмэгдэж, Хятадын импорт буурч байна

37
09-17
Орост хэн хамгийн өндөр цалин авдаг вэ

38
09-17
БУУРАЛ ДАРГЫН БУРХАН УХААН

39
09-17
20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь

40
09-17
Бөхийн холбоо нэгдсэн гэв үү

41
09-17
Төрийн банк сурагчийн карт, кредит карт, гялс банкны үйлчилгээг санал болгож байна

42
09-17
Хийлч Дээгий дахиад л Баярсайхантай “лагерь” дээр байжээ

43
09-17
Ой сайтай охин аав хоёр “Гайхамшигт хүмүүс”-ийг гайхшируулав

44
09-17
Хүн амын нягтралыг дагадаг асуудлуудыг хотоо тэлэхгүйгээр шийдэхгүй

45
09-17
АНУ Бен Ладены хүүг устгажээ

46
09-17
"10 хувь" авлигыг бууруулна гэвэл ЭНДҮҮРЭЛ

47
09-17
УИХ-ыг тараах санаачилга дэмжигдэх үү. Дэмжигдвэл юу болох вэ?

48
09-17
Германд хоёр хүний суудалтай агаарын таксиг туршжээ

49
09-17
С.Эрдэнийг АН-ын даргаас огцруулах 10 шалтгаан...

50
09-17
Цахилгаан моторт хүүхдийн тэрэг эрсдэлээс сэргийлнэ

51
09-17
Чоно борооноор буюу нинжа нар байгалийг бүрэн сүйтгэх аюул

52
09-17
Өдөр "өнгөрүүлэх" төлбөртэй хорио

53
09-17
Үндсэн хуулийн өөрчлөлт Цэцэд очих магадлал бий

54
09-17
Сон И-Жин, Хён Бин нар “Love’s Crash Landing” киноны зураг авалтаа хийхээр өнөөдөр Монголд ирж байна

55
09-17
Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна

56
09-17
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ

57
09-17
Шинэ гүүр сайхан болж гэж баярлаж сууна уу? Харин би уйлмаар байна...

58
09-17
Д.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна

59
09-17
Засгийн газрын нээлттэй өдөрлөгт Хөгжлийн банк оролцов

60
09-17
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

61
09-17
​Монголд багшлахаар ирсэн гадаадын иргэн хар тамхи хадгалж, хэрэглэж байсныг илрүүлжээ

62
09-17
“Баялгийн хараал”-ыг гэтэлж, Норвегийн араас замнах гарц

63
09-17
УИХ-ыг тараасан ч МАН-д боломж үлдэхгүй

64
09-17
Гадаад харилцааны сайд “их цэвэрлэгээ”-гээ үргэлжүүлнэ

65
09-17
Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

66
09-17
Тавиулын гаслант тавилан

67
09-17
Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол олигарх дэглэм мөхнө

68
09-17
МАН-ын 12 дарга “…УИХ-ыг тараая” гэж хуралджээ

69
09-16
Цахим тоглоомын төв насанд хүрээгүй иргэдэд цаг хэтрүүлэн үйлчилж байгааг зогсоолоо

70
09-16
Хонгконгийн жагсагчид Засгийн газрын байр руу шатахуунтай тэсрэх бөмбөг шиджээ

71
09-16
Хүүхдийн эмч хүрэлцээгүй байхад хүн амын өсөлт яриад ч хэрэггүй

72
09-16
Засгийн газар махны үнийн өсөлтийн өмнө бууж өглөө

73
09-16
Монголын парламентын тавих хяналтад 'Рио Тинто' бэлдэж эхэллээ

74
09-16
Д.Норжмаа: “Жем Интернэшнл” бол Үндэсний сурын спортыг дэмжигч анхдагч байгууллага

75
09-16
Цэнэг дуусдаггүй машин бүтээх хайгуул

76
09-16
Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд...

77
09-16
Монголын түүх: Ордосын Хутагтай Сэцэн хунтайж /1540-1586/

78
09-16
"Өгөөж-чихэр боов" компанийн үйлдвэрлэдэг "Өнхрүүш" хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарлаа

79
09-16
Мексикийн Жалиско мужид 44 цогцос олджээ

80
09-16
Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын ноён оргилд гарлаа

81
09-16
Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ

82
09-16
Хар тамхины хэрэглээг хязгаарлах уу эсвэл, хараа хяналтаасаа бүрмөсөн алдах уу?

83
09-16
Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

84
09-16
Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын ноён оргилд гарлаа

85
09-16
ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг дахин баривчилжээ

86
09-16
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

87
09-16
Саудын Арабт болсон халдлагын дараа газрын тосны үнэ өсөв

88
09-16
Баабар: Ардчилсан нам өөд боллоо, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе!

89
09-16
"60 тэрбумын" гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ

90
09-16
ЛЕВИЙН АМИЙГ АВАРСАН ЛЕВ

91
09-16
Тэнэмэл, гуйлгачин Энэтхэгийг авчирч өөгшүүлж байгаа МАНАН Монголчуудыг кастын систeмд оруулж барих гэж байна!

92
09-16
Жаргалтай сайхан амьдралын төлөө "Жаргалын мод" хандивын аян

93
09-16
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт улирал харгалзахгүй үргэлжилнэ

94
09-16
Виктор Тадаши Итакүсү: Монголчууд яагаад хүчтэй байдгийг мэдэхийг хүсч байна

95
09-16
5G цагдаагийн эргүүлийн эхний робот Наньжин замын гудамжинд ажиллаж эхлэв

96
09-16
Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

97
09-16
Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын зөрчил илрэв үү

98
09-16
Мод түлэхээ больж, нүүрс түлдэг болмоор байна

99
09-16
Гологдсон макет, гомдсон ерөнхий сайд

100
09-16
УИХ-ын сонгуулийг 11-р сард явуулах хуйвалдаан идэвхжиж эхэллээ