BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ерөнхийлөгч өргөн барьсан төслөө эргүүлэн татжээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөөд байгаа билээ. Цаашид ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг 


парламентаар ярьж эхлээд байна. СЕХ-ноос урьдчилсан байдлаар 29 тэрбум төгрөгийг санал асуулгад зарцуулна гэсэн төсөв гаргаад амжсан. Гэхдээ УИХ-аар уг асуудлыг эцэслэн шийдэрлэх болно. Магадгүй дээрх тоо хасагдах эсвэл нэмэгдэх боломж бий.

Хэлэлцүүлгийн шатанд парламентын засаглалыг бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг УИХ-ын барьцаанаас гаргах зорилгоор хэд хэдэн заалт оруулсан байдаг. Гэвч хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжигдээгүйгээс улс төрийн шинэ нөхцөл байдал үүслээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  засаглалын хэлбэр ямар байхыг ард түмнээсээ асууя гэсэн санал тавьсан. Үүгээр ч зогсохгүй УИХ-д  тогтоолын төсөл хүргүүлж байгааг Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээд амжлаа.  

Ардчилсан төрт ёс, парламентын засаглалтай болсноос хойшхи хугацаанд Ерөнхийлөгчийн засаглалын талаар төрийн дээд түвшинд огт яригдаж байгаагүй бөгөөд анх удаа ийнхүү албан ёсоор хөндөж байгаа юм. Иргэд ч энэ талаар байр сууриа илэрхийлж, нүүр номын хуудаснаа уурлаж цухалдсан, эсэргүүцсэн зүйлийг бичсээр байна. Бүр Үндсэн хуулиа зөрчсөн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг ч хөндөв. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас өгсөн мэдээлэлд "Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолын төсөл бус "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулах саналыг тусгасан Е/43 тоот албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан" гэж албан ёсоор хэлсэн. Гэхдээ уг санал нь иргэдэд тийм ч их таалагдахгүй нь сошиал ертөнцөд бичигдсэн зүйлсээс тод ажиглагдахаар байна.   

Учир нь, УИХ-д өргөн барьсан санал зөвхөн засаглалын хэлбэрээр хязгаарлагдаж байгаа асуудал биш юм. Хэлбэр, дүрс нь өөрчлөгдөх буюу засаглал солигдож Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ тэлж, нэг хүний хаант засаглал тогтоох хууль эрх зүйн харилцааг бий болгоход чиглэсэн гэж хардахад хүргэлээ. 

Ер нь, өмнөх парламентын дөрвөн жилд унтаа байсан МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулснаар сэргэн мандалт нь эхэлсэн гэхэд болно. Тэдэнд гар дүрэхгүй, оролдож, ноцолдохгүй ч зүйл гэж огт алга. Эцэг хуулиа өөрчлөх асуудлыг үе үеийн парламент хөндөж байсан ч гар дүрсэн удаагүй. Гэтэл засаглалын эрх мэдлийг гартаа атгаад гурван жилийн ойтойгоо золгох торгон мөчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулчихсан, 62-уулаа ярайтал гарын үсэг зураад өргөн барьчихаж байгаа юм. Мөн ч ажилсаг хичээнгүй МАН. Гэтэл өмнөх засаглалын үед Үндсэн хуулиа өөрчлөх гэж таван ч удаа оролдож, зүтгүүлээд газар аваагүй. Долоон заалтад гар хүрсэн нь "дордохын долоо" нэр зүүсэн. Харин энэ удаад У.Хүрэлсүхийн толгойлсон ардын нам, ардын засаглал хүч мэдэн эцэг хуулийн өөрчлөлт рүү ханцуй шамлан орлоо. Дээр нь, Ерөнхийлөгч хүртэл төсөл өргөн мэдүүллээ. 

Ард түмэн 62 гишүүний төслийг ойлгож амжаагүй, учрыг нь олоогүй явахад Ерөнхийлөгчийнх нэмэгдсэнээр бүр таг болгож орхисон. Иргэд ч эсэргүүцэхийн дээдийг ярьж байна. 

Албан бичиг бүрэн эхээрээ:

УИХ нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа, оршин тогтнохын их үндэс болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх, ач холбогдол муутай өөрчлөлтийг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ. Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн хямрал бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тодорхой эрх мэдлийг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажил давхар эрхлэхийг хориглох, сонгуулийг тогтолцоог тодорхой болгох, тойргийн асуудалд автдаг 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн улс орны хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны цаашдын амьдрал, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж болох өөрчлөлтүүд бүгд хасагдлаа.

Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. УИХ АН-ын шахалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна.

Гэхдээ ач холбогдол муутай төсөл тулгах бус Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлэх ёстой. Тодруулбал, Монгол Улсад цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна. Миний бие ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улстөрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төлийг нэн даруй УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье.

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТУХАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛД
 -Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох,

-Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг УИХ томилдог бус ард түмэн томилдог байх,

-Гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх,

-УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах,

-Ард нийтийн санал асуулгыг 2019 оны аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд улс орон даяар явуулах гэдэг заалтууд багтжээ.

Иргэдийн сэтгэлд нийцээгүй дээрх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр эргүүлэн татаж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн байна. Магадгүй уг төсөл хэлэлцэгдэж эхэлбэл багагүй хэл ам дагуулах байсан нь гарцаагүй. Тиймээс эргүүлэн татсан гэх бор шувуу төрийн ордны хонгилд жиргэлээ. 

http://newsmall.mn/5318/9e18da6ae4

Ерөнхийлөгч өргөн барьсан төслөө эргүүлэн татжээ
Бусад мэдээ ▼

1
01-18
“Анна"-г бүтээх АЖ Н.Сувдын "өөрчлөлт"

2
01-18
Өөрөөсөө илүү “Орос баавгай” гаргаж ирэх сонирхол Путинд байхгүй

3
01-18
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

4
01-18
Шинжлэх ухаан: Бидэнд бүхий л амьдралын зүй тогтолыг ойлгоход тусалдаг

5
01-18
С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

6
01-18
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

7
01-18
Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцъё

8
01-17
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталлаа

9
01-17
6 аймгийн 23 сум цагаан зудтай байна

10
01-17
С.Хишигжаргал: БНСУ-д бусдын өгзөгний зургийг нууцаар дарахад л 5-10 сая воноор торгуулж, тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай

11
01-17
Хятадын хүн 1.4 тэрбум давжээ

12
01-17
Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

13
01-17
Эрдсийн эдийн засгийн тойм

14
01-17
Залилах гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна

15
01-17
Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!

16
01-17
Хар тамхины хэргээр хятад иргэдийг цагдан хорьжээ

17
01-17
Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

18
01-17
Мэдээлэлгүйгээр далимдуулсан луйвар

19
01-17
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг Малайзын парламентаас хүслээ

20
01-17
Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

21
01-17
Жэймс Бонд эрэгтэй хэвээр үлдэнэ

22
01-17
Үнэт металл, чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

23
01-17
Төрийг тэнэгүүдээс цэвэрлэх үү

24
01-17
Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

25
01-17
Газраа чөлөөлсөн 29 өрхийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө

26
01-17
18,400 өрх толгойлсон аавууд байна

27
01-17
Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

28
01-17
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

29
01-17
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

30
01-17
Хойд хөршид юу болоод байна вэ?

31
01-17
Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

32
01-17
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд ХОМ-ийн хяналт шалгалтаас гадуур байна

33
01-17
​Дмитрий Медведев долоон жил Ерөнхий сайдаар ажиллахдаа Оросын нийгэм, эдийн засгийг ингэж өөрчилжээ

34
01-17
Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

35
01-17
Эхнэрийг нь алсан эмэгтэйтэй гэрлэсэн Африкийн Лесото улсын ерөнхий сайд огцорлоо

36
01-17
Сонгогчдоосоо зугтаж, тойргоо солигсод

37
01-17
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

38
01-16
Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

39
01-16
“Чингис” архины хоосон шил ба эх орон

40
01-16
Монгол Чонон дүрст Нохой

41
01-16
Бразилын кофены экспорт өсжээ

42
01-16
У.Хүрэлсүхийн “хандив авахгүй” гэснийх нь цаана бохир мөнгө урсаж байж болзошгүй

43
01-16
Тегераны дэглэмд хэдхэн сарын нас үлдээд байгааг Ираны дүрвэгч ханхүү хэлжээ

44
01-16
М.Оюунчимэг: Ус бохирдуулсны төлбөр жил ирэх тусам буурч байна

45
01-16
Харилцан ашигтай, хамтдаа хөгжих хэлэлцээр нь дэлхий нийтэд итгэл төрүүлнэ

46
01-16
Орос улсын засгийн газар огцорсон шалтгаан

47
01-16
Бүх зээлийг тэглэгч, бүх зовлонг гэтэлгэгч, амилсан бурхдын авшиг дүр... Аая, сүртэй юу

48
01-16
Сэтгэл амар амьдаръя...

49
01-16
С.Зоригийн хэргээр “занималдсаны” учир тайлагдав

50
01-16
Долоо хоногийн бороо (өгүүллэг)

51
01-16
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

52
01-16
Лионель Месси: "Роналдутай хийсэн өрсөлдөөн онцгой байсан бөгөөд үүрд үлдэх болно"

53
01-16
Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар цагдан хорьжээ

54
01-16
Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

55
01-16
Гурвын нэг мэтээр нэгдүгээр хүн шиг засаглах Путиний гэнэтийн шийдвэр

56
01-16
Авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг гэмт хэрэг гэж хэлж болно

57
01-16
Элчин сайд Р.Болд Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгчтэй уулзав

58
01-16
Угшил

59
01-16
Монголчууд IQ-гийн түвшнээрээ дэлхийд есдүгээрт бичигдэж байна

60
01-16
Стив Морел: Mонгол соёл тал нутаг шигээ уудам учраас бүгдийг нь бага багаар сурах хэрэгтэй

61
01-16
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно

62
01-16
Мандаж явсан хэд минь “маргааш” ачигдах гээд сандарч явна

63
01-16
Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

64
01-16
“Монголд ирснээр өөрийгөө нээсэн”

65
01-16
Мадуро 4.5 сая торх нефтийг криптовалютаар худалдах зарлиг гаргажээ

66
01-16
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

67
01-16
ОХУ-дэлхийн хоёр дахь хүчирхэг улс

68
01-16
ОХУ-ын Засгийн газар огцорлоо

69
01-16
Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөх

70
01-16
Хэн Монголын Цагдаагаас Германы шүүх рүү яриад байна вэ

71
01-16
Владимир Путин ОХУ-ын шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүллээ

72
01-16
Малын хулгайч түмэн олны үр сад малтай айлын өнчин ишигнээс дорд үзэгдлээ

73
01-16
Хөөн хэлэлцэх хугацааг буцаах тоолуур шүүхийг шахалтад оруулах уу

74
01-15
Зөнөг өвгөн

75
01-15
Их аварга Хакүхо өнжиж, Какүрюү 2 унаатай барилдаанаа үргэлжлүүлнэ

76
01-15
ОУСИ: Монгол Улсын Засгийн газрын өр Хятадаас шууд хамааралтайгаар огцом өсөж буйг анхааруулжээ

77
01-15
Австралийн арми имжид агаараас тэжээл цацлаа

78
01-15
Залуу насны омгоор нүцгэлж явсан Р.Анхнямын "өөрчлөлт"

79
01-15
Увайгүй Ч.Улаан сайд ОГЦОР

80
01-15
Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ

81
01-15
Индонез улс шинэ нийслэл байгуулахдаа Арабын ханхүү, Японы тэрбумтан, Британийн ерөнхий сайд аснаар зөвлүүлнэ

82
01-15
СОНГУУЛЬ 2020: "Фэйсбүүк" компани Монголд түр хугацааны нэгж нээнэ

83
01-15
Австралийн эрх баригчид зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно

84
01-15
Эрдэмтэд Лаос улсын өмнөд хэсэгт аварга хэмжээтэй солир унасан болохыг тогтоожээ

85
01-15
Украины нисэх онгоцыг хоёр удаа пуужингаар харвасныг шинэ ДҮРС БИЧЛЭГ харуулжээ

86
01-15
“Туг тойрсон дэмжлэгийн синдром” буюу АНУ-ын сонгууль дахь Ираны үйл явдлын нөлөө

87
01-15
Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

88
01-15
УИХ-д нэр дэвшигч тодруулах МАН-ын зорилттой Б.Ундармаагийн хүсэл мөргөлдөв

89
01-15
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд онцгой анхааран ажиллаж байна гэлээ

90
01-15
Сонгуулийн үеийн домог урианууд: Бид бусад намаас ч илүүг амлаж болно

91
01-15
13 настай хүү 60 удаагийн хулгай үйлдэлджээ

92
01-15
5G сүлжээг бүтээхэд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг уриалжээ

93
01-15
М.Намсрай: Цагаан сар энэ сарын 25-нд болно

94
01-15
Ногоон тивийг нөмөрсөн гамшиг – дэлхийн дулаарлын уршиг

95
01-15
Түлш цацагдсаны улмаас олон хүн бэртжээ

96
01-15
Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ

97
01-15
С.Эрдэнэ хүргэн Г.Энхболдтой нийлж Баянгол дүүргийг хувьчилж, төсвийн мөнгөөр туйлж байна!!!

98
01-15
“Саарал жагсаалт”-аас гарахад тусална гэдгээ дахин мэдэгдэв

99
01-15
​Хятад 2020 оны цагаан сарын үдэшлэгт шинэ технологийг ашиглана

100
01-15
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг