BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Шахмал түлш буруугүй, үхмэл төрд учир байна

Ганцхан шөнийн дотор дөрвөн хүний амь авч, гуч гаруй хүнийг хордуулсан шахмал түлш­ний шинжилгээний хариу гарлаа. Талийгаачдын түлж бай­гаад үлдээсэн яг тэр түлшийг нь шинжлэхэд стандартын шаард­лага бүрэн хангасан, тэр байтугай чийглэг нь 10-аас доошгүй байх ёстой ч гурав дахин бага үзүүлэлттэй, “сайн түлш” байсан гэв. Тэгэхээр үхлийн шалтгаан “өндгөн” түлшинд бус, өөрийн дураар галласан иргэдийн буруу болж таарлаа. Гэтэл Нийс­лэлийн агаарын бохирдолтой тэм­цэх газрын мэргэжилтэн М.Отгонбаяр “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түл­шийг цаашид түлбэл үхнэ гэдэг ноцтой мэдээлэл түгээсэн юм. 


Учир нь тус газар энэ оны хоёрдугаар сард энэ түлшийг уламж­­лалт зууханд тохирохгүй, дэгдэмхий чанар багатай гэх зөвлөмжийг өгсөн ч тус компани хүлээж аваагүй байна. Харин нэр бүхий хүмүүс уг мэдээллийг нуун дарагдуулснаас өнөөдрийн эмгэнэлт нөхцөл байдал үүссэн бололтой. Хэрэв түүний үг нотлогдвол ноцтой байдал үүсэх учраас бид энэ талаар дахин сурвалжлах болно.

Харин зөвхөн нэгнээ намнах гэсэн улс төрийн нүүдэл бол энэ эмзэг үед дөрөөлж буй нь харамсалтай. Энэ талаар бид бусад эх сурвалжаас тодруулж, эргэн мэдээлнэ.
Үүнээс гадна түлж буй зуухнаас шалтгаалж буйг зарим холбогдох хүмүүс өгүүлж байна.
Төслийн зуух анх тараахдаа хэрхэн галлах заавар нэвт­рүүлгийг цувралаар хүргэж, Ерөн­хий сайд нь хүртэл өөрөө гал түлж үзүүлж байсан шиг шах­мал түлшийг төрөл бүрийн зууханд хэрхэн галлах зааврыг эхлээд түгээх ёстой байж. Дутуу шатал­тын үед үүсэх угаарын хий­нээс сэргийлэхийн тулд яндан­гаа нээлттэй байлгаж, харин гэр дотроо зуухны ам, шир­мийг нээх­гүй, хүхээгт нь үнс орж таг­лахаас сэргийлэх ёстойг урьд­­чи­лан хэлж өгөх байсан юм хэмээн халаглацгааж байна.
Угаарын хийн талаар химич эрдэмтэд ч олон тайлбар урс­галаа. Аливаа шаталтын үед нүүрс­хүчлийн хий ялгардаг. Бүрэн шатвал СО2, дутуу шатсан бол СО буюу нүүрсхүчлийн дан (дутуу) исэл үүсдэг. Эхнийх нь хүний биед хоргүй, хүнсэнд ч хэрэглэдэг бол хоёр дахь нь маш хортой. Хий хүний биед, цусанд нэвчихдээ хүчилтөрөгчөөс зуу дахин хурдан, нэг сая молекулд 70-хан ширхэг байхад л ухаан балартуулж унагах “шидтэй” эд гэнэ. Нүүрсний утаа шиг үнэртэй биш, суунаглаж харагддаггүй, амт, үнэр, өнгөгүй, масканд шүүгд­­дэггүй, хөнжилдөө шургаад ч нэмэргүй. Ийм шинж чанарыг агуулсан нүүрсхүчлийн дутуу исэл автомашины хөдөл­гүүр, газын халаагуур гээд шаталт явагддаг бүхнээс ялгар­даг. Түүнийг гэр, байшин, гараж зэрэг битүү орчинд тархаавал хортой, харин агаарт дэгдээвэл хоргүй. Учир нь агаар дахь хүчилтөрөгчтэй нэг­дэж, СО2 болж хувиран хүний эрүүл мэндэд учруулах хорт чанар нь үгүй болдог гэх.

Барьцалдуулагч нь “органик цардуул”
Шаталт болгонд нүүрсхүчлийн дан исэл ялгардаг юм бол өмнөх намруудад ганц хоёрхон шөнийн дотор толгой дараалан хордож, хорвоог орхих нь яасан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Ялангуяа, намрын хайлган цагаар хэдэн арваараа тоологдож байгаа юм чинь өвлийн ид хүйтэнд үхлийн тоо мянга давна гэх айдаст автаж суугаа хүмүүс яажшуухан “онд мэнд орох” талаар толгойгоо гашилгаж байна.
Шахмал түлшний нэг гол чанар нь илчлэг 6000 кКал давсан үзүүлэлт. Энэ нь Багануур, Налайхын нүүрснээс бараг хоёр дахин их илчтэй төдийгүй ган хайлуулах үйлдвэрт хэрэглэдэг, гэрийн зууханд тохиромжгүй аж. Ихээр хийвэл “шатааж алчих” гээд, багадуулж түлвэл дутуу шатаад, саарал бөндгөр биет болж үлдээд байна гэх. Ийм дутуу шаталтаас СО буюу нүүрсхүчлийн дан исэл маш их ялгардаг. Ер нь нүүрс шатаж эхлэх, мөн дуусах үед СО-н ялгаралт эрс нэмэгддэг аж. Гэхдээ яндангаар гарч агаарт дэгдсэн бол аюулгүй, харин цонх, агааржуулалтаа хааж битүүмжлэгдсэн орчинд алдагдвал, хуримтлагдсаар үхэлд хүргэдэг.

Химичдийн хэлж буйгаар, барьцалдуулагч бодис агуулсан нүүрсний шахмалаас СО илүү их ялгардаг байна. Нөгөө талаас хуванцар материалыг ч барьцал­дуулагч болгон ашиглаж болно, гэхдээ хортой учраас дурын бодисыг хольж болохгүй, хам­гийн бага хор нөлөөтэйг л сонгоно гэдэг тайлбар бий. Тэгвэл Гаалийн ерөнхий газрын дэргэдэх лабораторид хийсэн шинжилгээгээр барьцалдуулагч нь “органик цардуул” гэж гарчээ. Цельсийн 200 хэмд задардаг, өнгө, үнэргүй байгалийн өндөр молекулт нэгдэлтэй цардуулыг барьцалдуулагч болгон ашиг­ласан туршлага тийм ч эртнийх биш. Хятадаас оруулж ирдэг уг бодисыг “Тавантолгой түлш” компанийнхан техно­логийн нууцаа бусдад алдах аюултай хэмээн үзүүлэх нь бүү хэл, орц найрлагын талаар мэдээлэхээс цааргалдаг. Химийн инженер Ж.Золжаргал цардуулаар барь­цалдуулагч хийх нь аюулгүй, байж болох хувилбар гэв. АНУ-д нэг метр кубт 15 мг-аас ихгүй хэрэглэхийг зөвшөөрдөг байна.
Эрдэмтэд бүр нүүрсхүчлийн дан ислийг мэдэрдэг дохиолол гэртээ авч тавихыг уриалж эхэллээ. Гэр бүлдээ хайртай л юм бол онлайн худалдааны хуудсуудад 3-120 ам.долларын үнэтэй байгаа нүүрсхүчлийн дан исэл мэдэрч, дохио өгдөг төхөөрөмжүүдээс өөрийн боломжид таарсныг нь авч гэртээ байрлуулахыг зөвлөв. Сүүлийн үеийн орон сууцанд утаа мэдрэгч байршуулдаг шиг хөг­жингүй орнуудын газын халаа­гуур, хэрэглээг хянах, аюулаас сэргийлэх зорилгоор айл бүрт заавал байрлуулдаг уг төхөө­рөмж одоо Монголд нэвтрэх шаардлагатай болох нь тэр. Сүйхээтэй нэг нь маш ихээр оруулж ирж, шахах нүх сүвээ хайгаад эхэлсэн гэдэгт “барьсан ч алдахгүй”. Гэвч одоо дарга нарын шахаанд автахгүй гэж зөрүүд­лээд хайртай бүхнээ хорт хийнд угаар­туулж алдалтай биш, авч л таарах нь дээ, улаанбаатарчууд минь.

Түлшээ биш, утааг нь шинжлүүлье
Дарга нар нэгэнт илчлэг өндөр түлш тулгаж, хэрэглээг хязгаарласан шийдвэр гарга­чихсан. Тэдний утаа бууруулах мэр­гэн арга нь, энэ түлш хоёр дахин их илчлэгтэй учир хоёр дахин бага нүүрс түлнэ, тиймээс утаа 50 хувиар буурна гэх томьёолол. Харин тэрхүү өндөр илчлэгийг 30 метр квадрат хүрэхгүй талбайтай бөөрөнхий гэр хайлчихгүй хэрхэн давж гарах талаар зөвлөсөнгүй. Ханан пийшинтэй айлуудад халаал­таа тохируулах, хааж болохгүйг ч сануулсангүй. Дутуу шаталтаас үлдсэн бөнд­гөр саарал “үнсийг” (түлш гэх үү, мэдэхгүй байна) дахин шатааж буй айлуудад нүүрс­хүчлийн дан исэл маш их ялгарч байгааг ойлгуулсангүй. Хоолой ам хорсгохгүй, үнэр танар тархахгүй үхлийн хий унтаж байхад нь бяцхан үрсээс чинь эхлээд чимээгүйхэн хордуулна гэдгийг анхааруулсангүй.
Харин дулаан алдалтаа л арилгаж, гэр байшингаа битүүм­жилчихвэл утаа багасна гэх сурталчилгааг зунжин хийсэн. Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог гэж эртнээс ярьж ирсэн монгол хүний төгсөх шалтгаан нь тэрхүү битүүмжлэлтэй орон байр байсан нь эмгэнэлтэй.
Өнөөдөр нийслэлийн удирд­лагууд, холбогдох албаныхны мэдээлж буй шахмал түлшний шинжилгээний хариу хангалттай тайлбар биш. Гэрийн гадаа бай­гаа шахмал түлш хорт хий ялгаруулж, хүн алж чадахгүй. Харин түүнийг шатаахад гар­сан утааны найрлага дахь хорт бодисууд зөвшөөрөгдөх хэм­жээнд байгаа эсэхийг нягтлах шаардлагатай. ШУТИС-ийн харъяа Дулаан техник, үйлд­вэрлэлийн экологийн хүрээлэнд сайжруулсан шахмал түлшээ төрөл бүрийн зууханд шатааж, ямар нөхцөлд хамгийн бага хорт бодис ялгаруулж байгааг тогтоон, түүнийгээ иргэдэд сур­тал­чилвал үр дүнтэй ажил болох юм. Нийслэлийн удирдлагууд шахмал түлш түгээх цэгийн тоо, хүртээмж, “сайн карт” зэрэг компанийн борлуулалтын албаны гүйцэтгэх үүргийг булаацалдахын оронд гаргасан бодлогоо иргэдэд зөв ойлгуулж, үүсэж болзошгүй эрсдэлээс хам­гаалах төрийн үүргээ гүйцэтгэвэл сайнсан.

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ

Шахмал түлш буруугүй, үхмэл төрд учир байна
Бусад мэдээ ▼

1
02-24
Коронавирус ба сарьсан багваахай

2
02-24
Д.Нацагдорж: “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс сэргийлдэг

3
02-24
Ерөнхий сайд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгчээ

4
02-24
Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах

5
02-24
Цагаан сарын зоог, идээ, шүүсний ёс бэлгэдэл

6
02-24
Монгол орныг даасан бурхан ОЧИРВААНЬ

7
02-24
У.Хүрэлсүх: Ямар их ХАРИУЦЛАГАТАЙ ард түмэн болохоо энэ цагаан сараар ХАРУУЛЦГААЯ

8
02-24
Хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон тохиолдолд дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна

9
02-24
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

10
02-24
Х.Баттулга: Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг

11
02-22
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

12
02-22
Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

13
02-22
Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

14
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

15
02-22
Нийслэлд битүүнээс шинийн гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

16
02-22
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

17
02-22
Ямар хосууд илүү таарамжтай вэ

18
02-22
Японы Кумамото хотод 20 настай сувилагч эмэгтэйгээс коронавирус илэрчээ

19
02-22
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР гаргах...

20
02-22
Түймэр мэт л тархаж буй Корона вирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

21
02-22
УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар төлөвлөжээ

22
02-22
Хүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд

23
02-22
ОХУ Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

24
02-22
Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын 54 иргэнийг явууллаа

25
02-22
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

26
02-22
Ирландын гэмт хэрэгтэн 55 сая еврогийн үнэтэй хөрөнгөө алджээ

27
02-22
Хятадад эдгэрсэн өвчтөнүүдээс коронавирус дахин илэрсэн нь тодорхой болжээ

28
02-22
Шинэ коронавирусийн 3,000 оношлуурыг өнөөдөр хүлээн авна

29
02-22
Хотоос гарах, орох хөдөлгөөнийг ням гаригт хаана

30
02-22
БНСУ-д коронавирусний халдварын 142 шинэ тохиолдол илэрчээ

31
02-22
Монгол хэл 1600 жилийн настай

32
02-22
Аяга кофены ард А.Энхманлай, АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар нар юу тохиров?

33
02-22
Таван өнгийн хадагний билэгдэл

34
02-22
Цагаан сарын түүх

35
02-22
Гахай жилийн онцлох 10 үйл явдал

36
02-22
В.Путин: Надад аугаа Орос орон хэрэгтэй

37
02-22
​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

38
02-21
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

39
02-21
“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

40
02-21
WSJ5 Victoria's Secret-ийн 55 хувийг 1,1 тэрбум доллараар зарна

41
02-21
Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

42
02-21
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг бэлэн байдалд шилжүүлэв

43
02-21
Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

44
02-21
2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална

45
02-21
Приус машиныг өндөрлөхийн ач тус болон хохирол?

46
02-21
365 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэжээ

47
02-21
Талийгаачийн амь насыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос нэхлээ

48
02-21
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

49
02-21
Нийтийн тээврийн паркийг 100 хувь шинэчлэхээр төсөвт суулгажээ

50
02-21
Британид амиа алдсан цагаачдын хэрэгт Вьетнамын долоон иргэнийг буруутгажээ

51
02-21
Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов

52
02-21
Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

53
02-21
Трампын айлчлалд бэлтгэн ядуусын хорооллоо ханаар тусгаарлав

54
02-21
БНСУ-аас ирэх 100 монгол иргэнийг тусгаарлах тухай мэдээллийг үгүйсгэлээ

55
02-21
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

56
02-21
280 сая төгрөгийн хохирол учруулсан 13 зөрчлийг илрүүлжээ

57
02-21
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд "Эрдэнэс бонд" эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

58
02-21
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

59
02-21
Албаны машин унаад алт ухахдаа тултал доош орсон ИТХ-ын төлөөлөгч баригджээ

60
02-21
Коронавирээс дутахгүй аюултай нөхцөлд алаг үрс амиа алдсаар байх уу

61
02-21
Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

62
02-21
Цагдаагийн пост мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

63
02-21
Шалгалтад хамрагдсан 39 объектоос 310 зөрчлийг илрүүлжээ

64
02-21
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

65
02-21
Ч.Улаан сайдад хариуцлага тооцох цаг нь болсон

66
02-21
Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ

67
02-21
Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсоохоор болов

68
02-21
Хилийн боомтуудын амрах хуваарь

69
02-21
Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

70
02-21
Зүүнбаянгийн төмөр замыг барихын тулд 1 сая ажлын байр бий болгох мөнгийг салхинд хийсгэх гэж байна

71
02-21
А.Батцэцэг гурван жил дарааллан тивээсээ Медаль зүүлээ

72
02-21
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

73
02-21
Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 7 сая орчим ажлын байр бий болжээ

74
02-21
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан...

75
02-21
Африкийн Лесото улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж алуулсан хэрэгт ял сонсоно

76
02-21
Монгол хүнийг модоор зорж, тѳмрѳѳр хийгээгүй учир..

77
02-21
COVID-19: Хубэйд вирусийн улмаас нас барсан хүний тоо 2144 болжээ

78
02-21
Айсуй сонгуулийн чимээ: Дорноговь, Говьсүмбэр

79
02-21
Тэд ирж болох ч интернет орчинд “томрох”-ыг илүүд үзэв

80
02-21
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ

81
02-21
Борис Жонсон ВВС-д дайн зарласан нь

82
02-21
Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу

83
02-21
Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна

84
02-20
Путин: Засгийн газрыг огцруулах талаар Медведевтэй урьдчилан ярилцчихсан байсан

85
02-20
Сар шинийн битүүн, 1, 2, 3-нд орон нутгийн замыг түр хаана

86
02-20
БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ

87
02-20
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж байна

88
02-20
Б.Очирхуяг: МУИС-ийн 700 гаруй багш 7 хоногт 4800 гаруй оролтод зориулсан цахим хичээлийн материалыг бэлтгэж байна

89
02-20
Зургаан аймаг Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна

90
02-20
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ

91
02-20
Хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэллээ

92
02-20
Зөвлөгөө: Шинэ коронавирусээс бид зөв сэргийлж чадаж байна уу?

93
02-20
Тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатай олгож эхэллээ

94
02-20
Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

95
02-20
Гайхамшигтай эрдэнийн чулуу алмаазын тухай сонирхолтой баримтууд

96
02-20
Дундаж давхарга "гоожиж" байна

97
02-20
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

98
02-20
“Иx xapш жил тoxиoж бaйгaa хүмүүс aнзaaргaгүй явж бoлoxгүй “

99
02-20
ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан: ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилана

100
02-20
“Аэросити” хот төсөл нь Улаанбаатарын эдийн засгийн том боломж