BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Их Британи, Европын Холбоо хоёр зөвшилцөж чадах уу? Үүнд эргэлзэх дөрвөн гол шалтгаан

Брэксит болохоос 4 долоо хоногийн өмнө Их Британи улс Европын Холбоонд /ЕХ/ сүүлчийн удаа санал тавьсан ба уг санал 


европчууд болоод шинжээчдийн хэнийх нь ч гайхлыг төрүүлсэнгүй. ЕХ-той 40 жилийн турш нөхөрлөсний эцэст Их Британи улс гэрээ хийлгүйгээр тус холбооноос гарах магадлал өндөр байна. Өөр боломжит нэг хувилбар байгаа нь Брекситийг хойшлуулах, парламентын ээлжит бус сонгууль явуулах явдал юм.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийг нь сонгосон Консерватив намын гишүүдэд хоёр зүйлийг амлаж байгаа аж. Энэ бол 10 дугаар сарын 31 гэхэд ямар ч үнээр хамаагүй Их Британийг ЕХ-ноос гаргах, тус холбооноос гарах тухай гэрээнээс Ирландын бэкстопын тухай заалтыг хасах нь зүйтэй гэдгийг ЕХ-нд ятган ойлгуулах явдал.  
Ингэснээр Их Британийн нэг хэсэг болох Умард Ирланд ба ЕХ-ны бие даасан гишүүн улс болох Ирландын хооронд хил хязгаар бий болох явдлаас сэргийлж чадах юм. Бэкстопын асуудлаас үүдэн Британийн парламент Тереза Мэй-гийн ЕХ-той хийсэн тохиролцоог батлахаас гурвантаа татгалзсан билээ.
 
Тодруулга: Ирландын бэкстоп гэдгийг товчхон тайлбарлаваас, энэ бол ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэх Ирланд улс ба Их Британийн бүрэлдэхүүнд ЕХ-ноос гарах гэж буй Умард Ирландын хооронд хилийн бүс тогтоох эсэх тухай асуудал бөгөөд уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.  Учир нь, хоёр Ирландын хооронд “хатуу хил хязгаар” тогтоож заагласан тохиолдолд тэдгээрийн нутаг дэвсгэрт гаалийн өөр өөр дүрэм журмууд үйлчилж эхлэх бөгөөд энэ нь хоёр талын хооронд тогтсон хэврэгхэн эвлэрлийг бусниулж болзошгүй гэсэн болгоомжлол бий. Гэхдээ Брекситийн хэлэлцээрт оролцогч талууд уг асуудлыг 2020 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэнэ гэж амласнаа бичгээр баталгаажуулжээ. Тодруулбал, Брекситийн шилжилтийн үе дуусахаас өмнө талууд харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олж чадахгүй аваас Умард Ирланд нь ЕХ-ны гаалийн холбоонд хэвээр үлдэнэ гэсэн үг.  Тэгэхээр бэкстоп бол Их Британи улс гэрээ байгуулж ЕХ-ноос гарах уу, эсвэл гэрээ байгуулахгүйгээр тус холбоог орхих уу гэдгийг шийдэх гол асуудал болоод байна. 
Лхагва гарагт Брюссель рүү илгээсэн захидалдаа Жонсон “бэкстоп”-ыг орлуулах өөр арга замын талаар тодорхой бичжээ. Хэрвээ ЕХ түүний саналыг хүлээж авахгүй бол Их Британи гэрээ байгуулалгүйгээр тус холбооноос гарна эсвэл Брекситийг хойшлуулах хүсэлт тавих аж. Яаралтай горимоор парламентаар батлуулсан хуулинд ингэж заасан боловч хэзээ ч ийм хүсэлт гаргахгүй гэдгээ Жонсон хоёр ч удаа амь биеэрээ тангараглан байж хэлжээ.
Ингээд Брекситийг хойшлуулаагүй тохиолдолд өөр хоёр хувилбар бий.
 
Эхний хувилбараар бол, ЕХ-ноос гарах талаар шинээр гэрээ байгуулахдаа Жонсоны дэвшүүлсэн шинэ саналуудыг түүнд тусгаж, шилжилтийн үеийг дамжин британичууд эмх цэгцтэйгээр тус холбооноос гарах ба шилжилтийн үеийн явцад Британи, ЕХ хоёр ирээдүйн худалдааны харилцааныхаа талаар тохиролцох ажээ. Хоёрдахь хувилбараар бол, 10 дугаар сарын 31 буюу Хэллоуний баярын өдрөөс эхлэн Их Британи-ЕХ-ны бүх холбоо харилцаа шууд тасарна.     
Харин ЕХ үүнийг ойлгон хандаж, Жонсоны “тулган шаардах бичиг”-ийг хүлээн авах магадлал хэр өндөр байна вэ?
Ийм магадлал бараг тэгтэй тэнцүү гэдгийг шинжээчид, улстөрчид, хэвлэлийнхэн хэлж байна. Үүнд маш олон шалтгаан бий бөгөөд ВВС агентлагийн улс төрийн тоймч А.Калмыков тэдгээрээс дөрвийг нь онцолжээ.
 
1.Ирландад хилийн бүсийг дахин тогтоох
 
Ингэхдээ бүр хоёрын хоёр хилийн бүсийг нэгэн зэрэг шууд байгуулах аж. Өнөөдөр Умард Ирланд ба Ирландын хооронд хилийн болон гаалийн шалган нэвтрүүлэх цэгүүд огт байхгүй. Британийн иргэд болон ирландчууд чөлөөтэй зорчиж, хоорондоо худалдаа наймаа хийж байгаа. Учир нь, хоёр улс хоёулаа ЕХ-ны гишүүн бөгөөд тус холбооны дотор нэгдмэл зах зээл ба гаалийн холбооны дүрэм журам үйлчилдэг юм. 
Жонсоны хамгийн сүүлд дэвшүүлсэн саналд тусгаснаар бол, Брекситийн дараа ба шилжилтийн үеийн дараа Умард Ирланд нь зөвхөн гаалийн холбооноос гарах ба Британийн бусад субъектээс ялгаатай нь гэвэл, нэгдмэл зах зээлд хэвээр үлдэх аж. Хэрвээ шилжилтийн үед Лондон, Брюссель хоёр хилийг нээлттэй хэвээр байлгах зорилго бүхий худалдааны хэлэлцээр байгуулж чадахгүй аваас Ирландтай залгаа хил дээр болон Умард Ирланд ба Британийн бусад субъектийн хоорондох тэнгисийн орон зайд хил, гаалийн шалгалт дахин сэргэх болно. 
 
 
Ирландын хил одоогоор ийм байдалтай байна  
 
Жонсоны ярьж байгаагаар бол, хилийн хяналт шалгалт нь ёс төдий, хүмүүст бараг мэдрэгдэхгүй аж. Гэтэл асуудлын гол нь үүнд л оршиж байгаа билээ.
 
Нэг талаас дүгнэвэл, хяналт шалгалт нэлээд хатуу чанга байх учраас энэ нь Ирландад таалагдахгүй. Хилийн хяналт нь бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор болохоос гадна тус арал дээр тогтсон эвлэрэлд заналхийлэх юм. Энхийн гэрээний гол нөхцөл нь хилийг нээлттэй байлгах явдал байсан билээ. Нэгдмэл Ирландын талыг баримтлагчид британичуудын эсрэг зэвсэгт тэмцлээ дахиад сэргээх вий гэж олон хүн болгоомжилж байгаа юм. Хил дээр байгаа цагдаа нар, гаальчид төдийгүй багананд зоосон хяналтын камерууд хүртэл халдлагад өртөнө гэж тэд үзэж байна.
Нөгөө талаас, Жонсоны санал болгож буй хил, гаалийн хяналт шалгалт нь Брюсселийг тайвшруулахаар хэмжээнд хүртэл хатуу чанд биш байгаа юм. Гэтэл ЕХ-ны хувьд хамгийн чухал нь нэгдмэл зах зээл ба гаалийн холбоогоо хилийн нийт шугамын дагуу хамгаалах явдал билээ.  Хагас нээлттэй хил нь ЕХ-нд таалагдахгүй байгаа бол Их Британи улс бүрэн нээлттэй хилийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
 
2. Хориг тавих эрх
 
Жонсон бэкстопыг “ардчилсан бус” гэж гоочлоод “хориг тавих механизм”-ыг өөрийнхөө саналд тусгажээ. Түүнийхээр бол, Британид харьяалагддаг Умард Ирландын хууль тогтоох дээд байгууллага болох Ассамблей нь ЕХ-той байгуулах гэрээг эхлээд дэмжин сайшаах ба дараа нь 4 жил тутамд хэлэлцэн баталж байх ёстой ажээ.
Гэтэл нэгдүгээрт, энэ Ассамблей нь 1000 хоногийн хугацаанд огт хуралдаагүй бөгөөд энэ нь националистууд ба юнионистуудын хооронд үүссэн зөрчлөөс үүдэлтэй гэнэ.  
 
Хоёрдугаарт, бүхэл бүтэн ЕХ-ны хувь заяаг Их Британийн бүс нутгуудын нэгнийх нь эрх барих байгууллагад даатгаад орхиход Брюссель бэлэн бус байгаа. Ирландын хувьд энэ нь бухны өөдөөс барьдаг улаан даавуу л гэсэн үг.
 
3. Цаг хугацаа алга
 
Жонсон саналуудаа 7 хуудас цаасан дээр том үсгээр бичжээ. Тэдгээр саналуудын дотор ЕХ-ны дүрмэнд өөрчлөлт оруулахыг шаардсан зүйл бий. Гэтэл өөрчлөлт хийхийн тулд тус холбооны гишүүн 27 улсын саналыг асуух хэрэгтэй шүү дээ.
“ЕХ эдгээр саналыг хэлэлцэхийг зөвшөөрлөө гэж бодоход гэрээний нөхцлийг 2-хон долоо хоногийн хугацаанд зөвшилцөж чадна гэж би огт төсөөлөхгүй байна. Би өөрөө хэлэлцээнд оролцож явсан хүн. Энэ бол маш түвэгтэй үйл явц” гэж Т.Мэйгийн үед хэлэлцээнд оролцож байсан Рауль Рупарель ярьж байна.
Хэрвээ хоёр долоо хоногийн дараа болох ЕХ-ны Дээд хэмжээний уулзалтын үеэр шинэ гэрээний асуудлаар зөвшилцөж чадахгүй бол хуулинд зааснаар Жонсон Брекситийг хойшлуулах хүсэлт гаргах ёстой ажээ. Үүгээр ээдрэтэй асуудлууд дуусахгүй ээ.
 
4. Парламент
 
Жонсон ЕХ-г ятган үнэмшүүлж чадаад “бэкстоп”-гүй шинэ гэрээний төслийг Брюсселиэс авчирлаа гэж бодоход. тэрбээр шинэ гэрээгээ парламентаар заавал дэмжүүлэн батлуулах ёстой. 
 
Гэтэл одоогийн парламент нь Т.Мэйгийн үед зөвшилцөн тохирсон гэрээний төслийг гурван ч удаа хүлээж авалгүй буцааж байсан билээ. Тэр үед Консерватив намынхан парламентад одоогийнхоос илүү олуулаа байсан юм. Цаашдаа сөрөг хүчнийхэн дэмжихгүй бол Жонсоны төсөл шууд унах нь тодорхой.
 
Парламент дахь Лейборист намын бүлгийн дарга Жереми Корбин-ы дүгнэн хэлснээр бол, Жонсоны шинэ саналууд нь Мэйгийнхээс ч дор гэнэ. Үүний сацуу хоёрдахь том сөрөг хүчин болох Шотландын үндэсний үзэлтнүүдийн фракц тэдгээр саналыг “зүүд зэрэглээ”-тэй зүйрлэсэн байна.
 
 
Их Британийн парламентын ордны гадна 
 
Сонинууд энэ талаар юу гэж бичиж байна вэ?
Жонсон өөрийнхөө саналыг “зөвшилцөх боломжтой санал” гэж үзэж байгаа бол ЕХ юу юугүй хаалгаа тас хийтэл нь хаах гэж яаралгүй, яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бололтой.  Ийнхүү хоёр тал бие биендээ хүндэтгэлтэй мэт хандаж буй явдлыг Европын хэвлэлүүд “хатуу Брексит болсон тохиолдолд нэр хүндэд нь учирч болзошгүй хохирлыг аль болохоор бага байлгах гэсэн оролдлого” гэж нэгэн дуугаар дүгнэж байна.
 
Handelsblatt:/Герман/ -Яг үнэндээ бол Жонсонд ямар ч гэрээ хэрэггүй. Тэрбээр хүлээн авах боломжгүй шаардлагуудыг тавьж байгаа бөгөөд ингэснээрээ гэрээ байгуулах боломжийг үгүй хийж байгаа юм. Тэрбээр ЕХ-г гаалийн хяналт тогтооход хүргэх гэж буйг өдөөн хатгалга гэж үзэхээс өөр аргагүй”.
 
La Repubblica:/Итали/ -“Энэ бол өдөөн хатгалга. ЕХ-ыг хаалгаа тас хийтэл хаахаас аргагүйд хүргэх гэсэн оролдлого. Тэрбээр чухам үүнийг л хүсч байгаа”
 
15min: /Литва/ - “Умард Ирландын жижигхэн бүс нутагт хориг тавих эрх олгохыг Жонсон хүсч байна. ЕХ, тэр дундаа Ирланд үүнийг зөвшөөрөх магадлал бараг үгүй”.
 
Rzeczpospolita:/Польш/ - “Хатуу Брексит болно гэдэг нь эргэлт буцалтгүйгээр тодорхой болжээ”. 
 
Liberation: /Франц/ - “Ирландын хилийн асуудлыг Жонсон “техникийн асуудал” гэж нэрлэжээ. Гэтэл угтаа энэ нь маш түвэгтэй суурь асуудал билээ. Энэ бол улс төр, энх тайван, өвөрмөц шинж байдлын асуудал, энэ бол нэгдмэл зах зээл, ЕХ-ны оршин тогтнохуйг хамгаалах тухай асуудал билээ”. 
 
Il Foglio: /Итали/ - “Бэкстопоос өөр хувилбарын талаар нухацтай хэлэлцээ хийх цаг хугацаа байгаа гэдэгт ЕХ-ны хүрээнд хэн ч итгэхгүй байгаа. Асуудлыг зөвшилцлөө гэж бодоход Жонсон түүнийг парламентаараа зөвшөөрүүлж чадахгүй гэдэгтэй бараг бүгд санал нэг байна”.
 
 
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: Монцамэ агентлаг 

Их Британи, Европын Холбоо хоёр зөвшилцөж чадах уу? Үүнд эргэлзэх дөрвөн гол шалтгаан
Бусад мэдээ ▼

1
10-14
Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх эрхийг “Фүжи девелопмент” ХК-д шилжүүлэхийг хүслээ

2
10-14
МАНАН бүлэглэлийн сүүлчийн хархны оромж болсон “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрээ ард түмэн луйварчдаас буцаан авах эрхтэй

3
10-14
Та “Tenger bella beauty”-г мэдэх үү?

4
10-14
“Долгормаа охинд амьдрал бэлэглэцгээе”

5
10-14
Хэдийнбээгийн ZARA охин монголын кино урлагт юутай ирэв

6
10-14
Үндэсний сурын “Отго харваа” боллоо

7
10-14
Дуучин Аделийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой болжээ

8
10-14
"Хагибис" хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

9
10-14
Өмнөговь аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

10
10-14
Б.ДАШЦЭРЭН: Бизнес эрхлэгчдийг хуулиар далайлган залхаан цээрлүүлдэг асуудал газар авсан

11
10-14
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан ч бүрэн эрхийг нь хөндөөгүй байна

12
10-14
Дианы гүнжийн аллагад оролцсон хэмээн Их Британийн нууц албаны ажилтан асан ярьжээ

13
10-14
Үхрийн мах 6500-7200 төгрөгийн үнэтэй байна

14
10-14
Монгол улс "Саарал жагсаалт"-нд орвол иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болно

15
10-14
Н.Энхбаяр эргэж ирлээ

16
10-14
Техаст гэртээ байсан хар арьст эмэгтэйг цагдаа буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

17
10-14
Хаусны үнэтэй Хөтөлийн хувьчлал

18
10-14
Хоёр орны сэтгүүлчдийн Өвөрмонгол орноор аялсан тэмдэглэл ...

19
10-14
3.1 тонн алт хаачсан бэ?

20
10-14
Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна

21
10-14
Мастерууд дөрвөн медаль хүртлээ

22
10-14
Засгийн газар “Жаст”-ын Ш.Батхүүгээс сэтэрхий тэвнэ ч авч чадахгүй бололтой

23
10-14
70 кг героин тээвэрлэсэн дипломатчдыг ирэх сард шүүнэ

24
10-14
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу

25
10-14
Хар салхины улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 19-д хүрчээ

26
10-14
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ

27
10-14
Хоёр гүрний худалдааны дайн Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

28
10-14
Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлэв

29
10-14
Жаргалтхаан-Чингис хаан хотын замыг “Жонхуу” болгочихсон өнөөх чинь “Гарамгай баатар эр” болчихжээ...

30
10-14
Төрийн ой санамжийн дархлаа нь ахмадууд байдаг

31
10-12
ОУПХ-ны нэрийг барин худал ярьж, “попрох”-гүй байхыг Ж.Батзандан, Л.Болд нарт санууллаа

32
10-12
О.Хулан: Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж үнэхээр гоё

33
10-12
М.Оюунчимэг: Аюултай хог хаягдалд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

34
10-12
Улсын бүх тендер Ерөнхий сайдын мэдэлд очно

35
10-12
Huawei-гийн шинэ загвар фото, видео дүрсний чанараар дэлхийд тэргүүллээ

36
10-12
Америк, БНХАУ тохиролцоонд хүрлээ

37
10-12
"Хөтөл"-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

38
10-12
Монголын ирээдүйд заналхийлсэн “Үдийн хоол хөтөлбөр”

39
10-12
ФОТО: Удам дагасан жүжигчид

40
10-12
“Мянган цэцэгс” нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа

41
10-12
Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд 102 дугаар сургууль хамрагдав

42
10-12
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гадагш зугтах бэлтгэлээ хангажээ

43
10-12
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 9-өөс эхлэн 7 хоногийн турш үргэлжлэнэ

44
10-12
Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ

45
10-12
Караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн угаартжээ

46
10-12
Оросууд өлсгөлөн баавгай Монголоос ирсэн гэв

47
10-12
“Мянган цэцэгс” нийслэлийн засаг даргын ивээл дор чууллаа

48
10-12
Сирид 100 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ

49
10-12
100 жилээр ухраана гэнэ ээ...

50
10-12
Хов зөөсөн хэл бус, хор сонссон чих бурууддаг

51
10-12
Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг "Алтан гадас" одонгоор шагнав

52
10-12
Европт суугаа дипломатуудын хууль бус наймаа янжуураас хар тамхи руу шилжсэн үү

53
10-12
Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо

54
10-12
Нямдорж сайдыг яагаад шүүмжилж болдоггүй, чаддаггүй юм бэ?

55
10-12
Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр

56
10-12
Хүн Чанар - гэж юу вэ?

57
10-12
О.Дашбалбарын тэмцэл

58
10-12
Дөрвөн тэрбумын хэмнэлт ба санхүүгийн сахилгад шинэ жишиг

59
10-12
Хорвоогийн тоосыг хоосон хөдөлгөхүй

60
10-11
Монгол Улс Африкийн ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн улсуудын өмнө жагсжээ

61
10-11
БЗД-ийн “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ууд тодров

62
10-11
Өвчтөний аюулгүй байдал бүрэн хангагдлаа

63
10-11
Хонконгийн баячууд АНУ-аас өөр улс руу гарахыг хүсэж байна

64
10-11
Баянзүрх дүүрэг 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна

65
10-11
Хонконг санхүүгийн хүндрэлд оров

66
10-11
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 36 тэрбум төгрөг олно

67
10-11
Зэсийн баяжмалын экспорт 6700 тонноор буурлаа

68
10-11
Баянзүрх дүүрэгт ‘’Улс орны хөтөлбөр’’-ийн дунд хугацааны хэлэлцүүлэг болж байна

69
10-11
“Танай МАНАН”, “Манай МАНАН”

70
10-11
Эрүүл байхын тулд унтаж амарч байгаарай

71
10-11
Гялсбанкны урамшуулалт аяны эхний нэг сая төгрөгний эзнийг баасан гарагт тодруулна

72
10-11
Улсын үзлэгээр ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ

73
10-11
Хөгжлийн банк - Тендерийн урилга

74
10-11
“Энержи ресурс”-ийн үнэгүй өгсөн 800 мянган тонн нүүрсний цаана юу нуугдаж байна вэ?

75
10-11
Мал залгисан машины тухай

76
10-11
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг хүлээн авлаа

77
10-11
Өнөөдөр "Олон улсын охидын өдөр"

78
10-11
Казахстан улстай алт цэвэршүүлэх үйлдвэр барих санамж бичигт гарын үсэг зурлаа

79
10-11
Жэром Шартье: Хоёр дахь Чингис төрж магадгүй учир хөршүүд нь Монголыг байнгын дарамтад байлгах сонирхолтой

80
10-11
"Хөтөл цементшохой" үйлдвэрийг 1,386,106,400 төгрөгөөр хувьчилжээ

81
10-11
С.Зоригийн хэргийн тархи угаалт ОУПХ-г луйвардах хэмжээнд хүрэв

82
10-11
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ

83
10-11
Хилийн тагнуулын дарга нарын хэргийг шүүх яагаад өдий болтол шийдэхгүй байна вэ

84
10-11
МАН-ын генсек Д.Амарбаясгалан сонгуулийн СУРТАЛЧИЛГААГАА эхлүүлж, Говь-Алтайд бэлэг тарааж явна

85
10-11
Дубайн гэрээг цуцлах санал ба саарал жагсаалт

86
10-11
Ж.Батзандан юу ярьчихав аа?!

87
10-11
Утаагаар хийдэг улс төрийн тоглолт ужгирсаар хүний аминд хүрэв

88
10-11
Цахим луйвар цадигаа алдлаа

89
10-11
Н.Золжаргалын эхнэр 650 мянган ам.доллараар Австрид байр худалдан авсан байжээ

90
10-11
Монголд мөнгө угаах гэмт хэргээр шийтгэгдсэн ч УИХ-аас нь өршөөчихдөг нь ФАТФ-т итгэл төрүүлэхгүй байна

91
10-11
Н.Энхбаяр улс төрийн тайзнаа дахин “уригдаж” вальс эргэх үү

92
10-11
"Хоёр дүүгээ хөнжилд нь ороогоод гарах хооронд нүд хорссон"

93
10-11
Иргэн, мэдээллийн хэрэгслийг эрүүгийн хуулиар машиндах дугуй эргэлээ

94
10-10
Алдуурсан "Хөтөлийн цемент шохойн" үйлдвэрийг аргамжих шалтгаан-1

95
10-10
IQ өндөр байх тусмаа шашин шүтэх нь бага байдаг

96
10-10
Ж.Эрдэнэбат мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татагдах уу

97
10-10
Гоо сайхны СУПЕР САЛОН-Tenger Bella Beauty

98
10-10
Дэлхийг том астероид мөргөж магадгүй

99
10-10
Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө ш дээ

100
10-10
Ахин нэг айлын зургаан хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ