BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Миша Алоян: Н.Төгсцогттой хийсэн тоглолтоос хоцрох шахсан нь ялагдалд нөлөөлсөн

2012 оны олимпод манай Н.Төгсцогтод ялагдаж хүрэл медаль дээр буусан орос боксчин Миша Алояны тухайн үед өгч байсан 


нэгэн ярилцлагыг хүргэж байна. Новосибирскийн №1 од тэрээр олимпоос хүрэл медаль хүртээд нутагтаа ирмэгцээ онгоцны буудал дээр угтсан дэмжигчдэдээ хандаж “ДАШТ-ээс авсан миний анхны медаль хүрэл байсан. Би дараа нь алт болгосон. Олимпоос авсан анхны медаль маань хүрэл байна. Үүнийг ч алт болгоно” хэмээн өгүүлж байсан билээ. Олимп, ДАШТ-ий хагас шигшээд манай Н.Төгсцогтод ялагдсан түүний Москва орж, автомашин болон бусад үнэт бэлгээ гардаад ирснийхээ дараа эл ярилцлагыг өгчээ.

-Сайн байна уу, Миша. Олимпийн наадмаас медаль хүртсэнд хожуу ч гэсэн баяр хүргэе. Хамгийн сонирхолтой сэдэв болсон олимпийн талаар шууд ярьж эхлэх үү. Тэнд, Лондонд ямар байв?

-Өмнө нь Лондонд очиж байсан болохоор олимпийн үеэр гадуур ердөө зугаалаагүй. Бүх тамирчид хамт амьдардаг гэдгээрээ олимпийн наадам их онцлогтой юм билээ. Өрсөлдөгчидтэйгөө ч цуг байрладаг.

-Өрсөлдөгчтэйгөө таарахаараа яадаг вэ. Муухай харах уу?

-Үгүй дээ, ямар рингэнд тулж байгаа биш дээ. Олимпийн наадам эхний ээлжинд их нервтэй болдог юм билээ.

-Сэтгэлзүйн тулаан болдог байх нь. Тэгвэл өрсөлдөгчөө мохоохын тулд тулааны өмнө юу хийх хэрэгтэй юм бол. Тулааны үед ч гэсэн?

-Хүчтэй, сайн тоглох л хэрэгтэй. Ер нь өрсөлдөгч сандарч байна уу гэдэг нь тулааны үед шууд мэдэгддэг л дээ. Нуух арга байхгүй.

-Буруутгаж байгаа юм биш шүү. Яагаад хүрэл гэж. Миша Алояны яг юу нь болохоо байгаад хүрэл дээр тогтчихов оо?

-Олимп дууссанаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Бодоод байхад сэтгэл зүйгээр л алдсан юм шиг байна. Биеийн бэлтгэлжилт бол зүгээр байсан. Гэхдээ яг тэр өдөр, наймдугаар сарын 10-нд арай тааруу байсан юм болов уу гэж. Яагаад ялагдсан бэ гэвэл хамгийн түрүүнд би өөрөө л буруутай. Дэвжээн дээр би байсан тийм болохоор би л өөрөө буруутай. Тамирчны сэтгэл зүйд ерөнхий дасгалжуулагчаас гадна хувийн дасгалжуулагч их нөлөөлдөг л дөө. Хагас шигшээ тоглолтын үед хувийн дасгалжуулагч маань миний хажууд байгаагүй. Ерөнхий дасгалжуулагч зөвшөөрөөгүй учир үзэгчийн суудалд суусан.

Миша Алоян: Н.Төгсцогттой хийсэн тоглолтоос хоцрох шахсан нь ялагдалд нөлөөлсөн

-Аан, тийм учиртай байж. Гэхдээ хэрвээ албан ёсоор орж болдог л юм бол ном журмаар нь орчихож болоогүй юм уу?

-Мэдүүлэг өгч болох л байсан л даа. Гэхдээ үеийн завсарлагаар зөвлөгөө өгөхөд Ерөнхий дасгалжуулагчийн үг үнэгүйдчих гээд байсан байж магадгүй. Хувийн дасгалжуулагч маань миний хувьд хамгийн шилдэг нь болохоор. Гэтэл надад тэр хүн л хэрэгтэй байсан. Намайг яаж сэргээхийг тэр л хэнээс ч илүү мэднэ шүү дээ. Гэхдээ дахиад хэлье, буруугаа өөр тийшээ чихэж байгаа юм биш шүү. Дэлхийн аваргын үеэр дасгалжуулагч маань үргэлж хамт байсан учир амжилттай тоглосон. Олимпийн хагас шигшээд тоглохын өмнө бол нэлээд догдолсон л доо. Сандарсан, нервтсэн. Тийм үед хувийн дасгалжуулагч нь л тамирчнаа хамгийн сайн ойлгоно. Тоглолтын үеэр би үнэнийг хэлэхэд яг юу хийхээ мэдэхээ байсан. Эхний үед баруун, доороос өлгөсөн цохилтууд оновчтой болж байсныг сүүлд харсан. Гэтэл хоёр гуравдугаар үед мартчихсан. Энэ үед л тэр цохилт чинь болж байна, давт гэх мэтээр зөвлөсөн бол яах ч байсан юм билээ. Тоглолт маш ширүүн болсон учир үргэлжлээд л дууссан. Харин ерөнхий дасгалжуулагч надад яавал дээр болохыг хэлж өгч чадаагүй. Баахан зодолдуулсан, гэтэл надад тэгэх хэрэг огт байгаагүй.

-Таныг автобуснаас хоцрох шахсан гэж сонссон?

-Хагас шигшээ тоглолтоос хоцрох шахсан нь үнэн. Тоглолтын хувцсаа автобусанд солих хэрэгтэй болсон. Товчхондоо ямар ч бэлтгэлгүй дэвжээнд гарсан.

-Сая олимпийн мөнгөн медалийн төлөө хийсэн тоглолт таны хувьд хамгийн хэцүү тулаан болсон байх. Үүнээс гадна сэтгэлд үлдсэн хүнд хэцүү тулаануудаасаа ярьж өгөөч?

-Нижнерючинскийн нэг хүүхэд байсан юм аа. Би түүний тоглохыг хараад л шууд финалд надтай үзэх нь дээ гэж бодсон. Тэгээд бэлтгэл дээр тоглож үзлээ. Цохилт нь үнэхээр чанга юм. Ялагдах нь л гэж бодлоо.

-Хэдэн настай байсан хэрэг вэ?

-11, 12-той л байсан. Тэгээд нөгөө хүүхэдтэйгээ шигшээ тоглолтод тулаад эхний хоёр үед хожигдож яваад сүүлийн үед дасгалжуулагчийнхаа зөвлөгөөний ачаар ялсан.Тэгэхэд “Ийм сайн хүүхдийг ялсан юм чинь боксчин болох юм байна” урамшиж байлаа. Магадгүй, ялагдсан бол би өдийд огт өөр юм хийгээд явж байх байсан биз. Харин дахиад нэг тоглолт нэрлэ гэвэл сая миний жинд олимпийн аврга болдог Робейси Рамирезийг ялсан тулаанаа нэрлэнэ.

Eagle.mn

Миша Алоян: Н.Төгсцогттой хийсэн тоглолтоос хоцрох шахсан нь ялагдалд нөлөөлсөн
Бусад мэдээ ▼

1
11-18
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг нурааж, шинээр барина

2
11-18
Ө.Энхтүвшин эхнэрийнхээ хууль бус үйлдлүүдийг хаацайлан иргэдийг дарамталдаг болжээ

3
11-18
АНУ Ираны жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлжээ

4
11-18
Хятадуудыг хууль бусаар ОХУ-д оруулдаг монгол бүсгүйд ял оноожээ

5
11-18
Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй

6
11-18
Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурчээ

7
11-18
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе

8
11-18
АНУ-ын цэргийг байрлуулахын тулд жилд $8 тэрбумыг төлөхийг Трамп Японоос шаардсан гэнэ

9
11-18
С.Сэргэлэн: Манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу?

10
11-18
Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

11
11-18
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

12
11-18
Хамгийн түрэмгий жолооч нартай хотоор Улаанбаатар нэрлэгджээ

13
11-18
Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

14
11-18
Хонконгийн жагсаал эрчимжлээ

15
11-18
Арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна

16
11-18
Вьетнамд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх зургаан Монгол иргэний зургийг нийтэлжээ

17
11-18
Анагаах эм аюултай хор болох цаг дор

18
11-18
Алтанширээ суманд 12 км төмөр замыг ашиглалтад хүлээн авлаа

19
11-18
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавина

20
11-18
Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийг нэрлэжээ

21
11-18
Монголын нисэх хүчин 2 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авлаа

22
11-18
"HU" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ

23
11-18
Д.Одбаяр дарга аа, ичиж амьдар

24
11-18
ЖДҮ, 60 тэрбум хоёрын аль нь төгс үйлдэгдсэн гэмт хэрэг вэ!!!

25
11-18
Д.Сугар нар “Цэцийн дарга”-д Г.Баясгаланг томилуулъя гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга “эмэгтэй” гишүүдээсээ сонго гэжээ

26
11-18
Холион бантан

27
11-18
Д.Одбаяр Цэцийн даргаа өгөөд зогсохгүй Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх ёстой

28
11-18
МАН-ын бүлэг “ЖДҮ-гийн хэрэг”-ийн талаар ингэж ярьжээ

29
11-18
Боломжийн хөгжиж буй Боливид “бослого” дэгдсэн шалтгаан

30
11-18
Улс төрчдийн шоу: Мөнгөний эрэлд

31
11-15
Олон тооны судар улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

32
11-15
Хар тамхины хэргээр баривчлагдсан дипломат ажилтнууд үнэтэй байранд амьдарч байжээ

33
11-15
Герман улс бүсгүйчүүдийн хормойн доороос зураг авахыг гэмт хэрэгт тооцох гэж байна

34
11-15
"Худалч гишүүн"

35
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголыг 10 жил "эрхшээх" боломж олгов уу

36
11-15
Алдартнууд дуугарч байж бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үр дүнд хүрдэг юм

37
11-15
​Ойрх Дорнод дахь хүйтэн дайны хураангуй

38
11-15
Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн шинэчлэл багтсангүй

39
11-15
Тагнуулын ерөнхий газраас юуны тухай мэдээллэв

40
11-15
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

41
11-15
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

42
11-15
Хорин дөрвөн компанитай Б.Ундармаагаасаа бидний 240 тэрбумыг авч өг…!

43
11-15
ТҮҮХЭН ШИЙДВЭР: МАН дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

44
11-15
Хотын захирагч С.Амарсайхан ''Нэг хот-Нэг стандарт'' зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв

45
11-15
Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжинэ

46
11-15
Төрийн тахилгат уул Сутай хайрхан

47
11-15
Форекс дээр үнэт цаасны арилжаа хийх

48
11-15
Үр хөндөлт хийж амьгүй болсон ургыг хогийн цэг дээр хаядаг байсан хоёр эмчид Эрүү үүсгэжээ

49
11-15
АТГ-ын нэрийг барьсан этгээдийг шалгаж байна

50
11-15
Одессын алдарт "гарз нохой" гэгч Давид Курляндын амьдралаас

51
11-15
Эрдэнэт үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

52
11-15
Хиймэл оюун ухаанд түшиглэж үйлдвэр нээнэ

53
11-15
Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

54
11-15
Үндсэн хуулийн ямар заалтуудыг яаж өөрчлөв?

55
11-15
"Аялгуут намар" тоглолтын орлогыг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлана

56
11-15
Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

57
11-15
Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ яагаад хоригдсон бэ?

58
11-15
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй

59
11-15
”ЧИНГИСИЙН ЦОМ” Монгол туургатны холимог тулааны " МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13" зохион байгуулагдана

60
11-15
БЗД-ийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

61
11-15
Б.Энх-Амгалан сайдын өөрийнх нь “Мишээл экспо” цэцэглэснийг, өрөөлийн Дарханы замын сэглэгдсэнийг хар даа!

62
11-15
Тагнуулын ерөнхий газраас "Монголын үндэсний фронт"-од сануулга өглөө

63
11-15
Парисын гэрээнээс гарснаар АНУ өөрөө илүү хохирно

64
11-15
Ц.Элбэгдоржийг прокурорт дуудлаа

65
11-15
Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа

66
11-15
Ерөнхий сайдын “хаанчлал” айсуй

67
11-15
УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү

68
11-14
Иргэн Ц.Пүрэвдоржийн гомдлын дагуу шалгалт хийж, буруутай алба хаагчдад хариуцлага тооцов

69
11-14
Дундаж давхаргынхны “Турсагыг Хуулах” харгис бодлого

70
11-14
“ФАУСТ” жүжгийг үзэх 5 ШАЛТГААН

71
11-14
Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

72
11-14
Охин хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаарах 10 чухал зүйл...

73
11-14
Нэрт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд гуайн тухай дурсамж

74
11-14
Таны хүүхэд 4-5 настай юу?

75
11-14
Б.Амархүү ШИЙДЭХ ТОГТООЛТОЙГОО танилцжээ

76
11-14
27 удаагийн үйлдлээр 150 орчим бод мал хулгайлсан нь тогтоогджээ

77
11-14
Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!

78
11-14
“Хишиг арвин индустриал” компани иргэн Б.Болороогоос уучлал гуйжээ

79
11-14
Төрийн шагналт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням, төрийн гэсгээлт хоёрын балайрал эрх баригчид ард түмнийг дорд үздэгийн илрэл боллоо

80
11-14
“Мэдээлэлд ойрхон албан тушаалтнууд тэрбум, тэрбумаар нь авчихдаг нь үнэн юм билээ”

81
11-14
Ой санамжаа гээсэн парламент

82
11-14
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

83
11-14
Хонконгод гурав дахь өдрөө дараалан хотын тээвэр гацаанд оржээ

84
11-14
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

85
11-14
Эдийн засгаа солонгоруулна гэсэн амлалт хаана замхарчихав аа

86
11-14
Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хэргээс мултарчихаж...

87
11-14
52 насандаа нүцгэлсэн топ Э.Одгэрэлийн "өөрчлөлт"

88
11-14
Ирэх оны төсөв, зарцуулах хөрөнгийг баталлаа

89
11-14
Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв

90
11-14
Хүүхдэд унтахаас нь өмнө өгч болохгүй хүнс

91
11-14
УИХ-ын даргын квотоор Цэцийн гишүүн болсон Д.Одбаяр ажлаа өгнө

92
11-14
Тэд “гэрчлэв”, шүүх нотлов, тарах үлдэв

93
11-14
Зүг чигээ алдсан түмэн

94
11-14
ЯТТ-ийн удирдлагуудыг 80 000 ам.доллар завшсан байж болзошгүй хэрэгт шалгаж байна

95
11-14
А.Өнөржаргал: Дэлхийн дэвжээн дээр гарч үзсэн нь миний бахархал

96
11-14
Akipress: 10-т байсан Улаанбаатар агаарын бохирдлоороо 64-т бичигдлээ

97
11-14
УИХ: 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулж болно

98
11-14
Монголд албан тушаалтнууд хэрэгт орооцолдохоор оноодог ялын “дээд хэмжээ” нь ажлаас чөлөөлөх

99
11-14
"Жараахай" л намнаад байх уу, Ерөнхийлөгчөө?!

100
11-13
Газраа орон сууцаар солих боломжтой 19 байршил