BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монголд өнөөдөр шударга бусаар баяжсан хөрөнгөтний төр засаг ноёрхлоо тогтоожээ

Хүмүүнлэг, энэрэнгүй зан чанар, ёс суртахуунаар нүүдэлчид илүүрхэж, үлгэрлэсээр иржээ

Дэлхийн бүх хүн амын өвөг дээдэс нь нүүдэлчид, анчид билээ. Ингэхлээр нүүдэлчдийн бүтээсэн өвөг соёлыг л суурьшсан иргэд цааш цааш нь, өөр өөрсдийнхөөрөө хөгжүүлжээ. Дэлхийгээр нэг тархсан хүмүүс эхэн үедээ ойр хоорондоо бараг л ямар ч харилцаагүй байжээ. Харин угсаатан улсууд үүсэж, нутаг дэвсгэр, хил хязгаар, төр ёс 


тогтсоноор цэрэг-дайны үйл ажиллагаа эхэлж тусгаар улсууд хоорондын харилцаа элдэв өнгө аястайгаар хөгжих болжээ. Тэгэвч тэр цагийн холбоо харилцааны хэлбэр, хурд, хүчин чадлаас шалтгаалан ард түмнүүд нэгнийгээ таньж мэдэх үйл явц хэдэн мянган жилийн туршид тун ч удаан, үр дүн муутай явагджээ. Олон хэлний нүүдэлчдийн талаарх мэдээлэл, мэдлэг суурин иргэд, хот улсуудын хүн амд бараг байсангүй. Тэр дундаас Төв Азийн өндөрлөг, говь цөл, Сибирийн их ой хөвчид нүүдэллэн аж төрж байсан хүмүүсийн талаарх мэдлэг, мэдээлэл Европын улсуудад ер алга байв. Ийм харанхуй байдал бүр XIII зууны дунд, эцэс хүртэл үргэлжилжээ.

Чингис хааны эхлүүлсэн их аян дайны эхэн, дунд, эцэст ч гэсэн Европын олон орон чухам хаанахын хэнд эзлэгдээд байгаагаа ч тов тодорхой таньж мэдээгүй хэвээрээ байжээ. XIII зууны олон хэлний нүүдэлчдийг хэл, соёл, газар нутаг, хил хязгаараар нь ялгаж салгасан мэдлэг, мэдээлэл европуудад байсангүй. Иймээс тэд Чингисийн эзэнт гүрний дайчдыг нэлэнхүйд нь татарууд, зэрлэгүүд хэмээн нэрлэж байлаа. 

Олон мянган километр зам туулж аяншиж ядарсан, үс сахал нь ургаж сэгсийсэн, тоос шороо, хир буртагт баригдсан, алаан тулаан хийж зэрлэгшсэн цэрэг эрсийн байр байдал, зүс царайгаар л европчууд анх монголчуудыг үзэж, үнэлэх болсон байна. Үзэн ядах, жигших, хүмүүн бусаар ойлгох, үнэлэх, ихэд гажсан төсөөлөл монголчуудын талаар анх ингэж буй болжээ. Иймэрхүү байдлаар эхэлсэн онцын таагүй, бүр жигшиж зэвүүцсэн үзэл, хандлага жирийн олон түмний ердийн ухамсрын түвшинд бүрэлдээд олон зуун жил амь бөхтэй оршсоор ирсэн байна. Энэ нь ч бас аргагүй юм. 

Монголчуудын хийсэн аян дайны гол шалтгаан, зорилго, сайн ба муу үр дагаврын талаарх иж бүрэн судалгаа өнөөг хүртэл ер хийгдсэнгүй. Монголчууд хэрэг дээрээ ямар ард түмэн болохыг хэн ч жинхнээсээ сонирхсонгүй. Бүгд л “булаан эзлэх дээрмийн дайн” хэмээсэн үг, үнэлгээнд ховсдуулсан юм шиг байсаар 800 жилийг өнгөрөөжээ. Гэвч Их Монгол улсын нутаг дэвсгэрээр зорчин явсан, Хархорум хотод ирж үзсэн, хожуухан нь Их Юань гүрний хотуудаар аялсан европ хүмүүс монголчуудын ахуй, соёл, урлаг, найрсаг зочломхой зан, чигч шулуун ааш авир, ахас ихсийг хүндлэх заншил, бүх шашинд ижил тэгш ханддаг байдал, монгол хүний цагаан цайлган, хүмүүнлэг энэрэнгүй сэтгэл зэргийг магтан бичиж, дурсаж, нүүдэлчдийн ахуй, соёлын өвөрмөц байдлыг Европт сурталчилж байжээ. Бүүр хожуу цагт Марко Пологийн дурсамжинд хүртэл европчууд итгэж чадахгүй байсан нь гайхал төрүүлдэг юм.

Суурин соёл-иргэншил болон нүүдлийн соёл-иргэншлийн хоорондох ялгаа, хүмүүний оюун санааны амьдралд түүний үзүүлэх нөлөө нь өнөөдөр ч гэсэн уламжлалт нийгмүүдийн бүтээгдэхүүн болох бие хүмүүсийн олон олон шинжийг ялгаатай болгосоор байна. 

Хувь хүн, бие хүний дотоод ертөнц, оюун санаа, сэтгэлзүй, ухамсрын хэлбэрүүдэд үзүүлэх нөлөөний шинж, байдлаараа суурин соёл-иргэншил ба нүүдэлчдийн соёл-иргэншил нь нэлээд ялгаатай болохыг, мөн хүний хүмүүнлэг шинжийн чанараар нүүдэлчид суурин иргэдээс давуутай байгааг олон орны судлаачид тэмдэглэж хэлэх, анхаарч үзэх болжээ. 

Техник, технологийн, шинжлэх ухааны салбаруудын хөгжлийн хувьд орчин цагийн суурин иргэд, аж үйлдвэржсэн улс орнууд нүүдэлчдээс хол тасарч хөгжсөн хэдий ч хүмүүсийн хоорондын, ялангуяа өрх гэр бүлийн дотоод дахь харилцааны хувьд нүүдэлчдээс олон талаар ялгаатай болж, төрөлх хүмүүнлэг шинжээ гээсээр иржээ. Эцэг, эх, хүү, охидын хоорондох ойр дотны харилцаа, харилцан таталцал, ясан ба цусан төрөл хүмүүсийн хоорондох ачлал, туслалцаа, элгэмсэг зан үйл, ёс суртахуун өндөр хөгжилтэй зарим оронд ихэд доройтож, уналтанд оржээ. Энэ бол хомосапиенсын хувьд байж боломгүй үзэгдэл, эргэж засах шаардлагатай дутагдал, согог юм.

XXI зууны 20-иод оны байдлаар манай гаригийн нийт хүн амын бараг л хагас шахам нь өлсөж, ундны цэвэр усаар гачигдаж, бохир заваан орчинд аж төрж байна. Эх, нялхсын өвчин, халдварт өвчин, тахир дутуу болон өндөр настай хүмүүсийн үгээгүй ядуу байдал гамшгийн хэмжээнд хүрлээ. 

Ихэнх улс орны нийгмийн баялаг хүн амын нь 10 хувьд ч хүрэхгүй цөөн баячуудын гарт оржээ. Үндэсний төр засаг нь мөнхүү шударга бус байдлыг арилгах сэтгэл ба зүтгэл алга байна. 

Монгол оронд өнөөдөр үндэсний хөрөнгөтний төр засаг ноёрхлоо тогтоожээ.

Эрх барьж буй хоёр намын удирдах бүлгүүд нь шударга бус замаар хөрөнгөжсөн эрүүгийн элементүүдээс зонхилж бүрдэх боллоо. 

Бэлэн мөнгийг нэн өндөр хүүтэйгээр зээлж жижиг, дунд үйлдвэрлэгчдийг мөлжих арга байж болох бүхий л арга, хэлбэрээр хот, хөдөөгүй тархаж, бэхэжжээ.

Төр засаг болон намуудын удирдлагыг олигархиуд хүчлэн зайдалж дураар дургисаар удлаа.

Дээрх гамшигт байдлыг нийт ард түмэн, сонгогчид өнөөдөр ч гэсэн сайтар таньж, ухаараагүй хэвээр байна.

Намуудын зүгээс зохиох ёстой улстөр-гэгээрлийн ажил “ноль заагаад” удлаа.

ЯАНА ДАА! ЯАНА! ЖИРИЙН ИРГЭД МИНЬ!

Судлаач, профессор Д.Чулуунжав

Эх сурвалж: sonin.mn

Монголд өнөөдөр шударга бусаар баяжсан хөрөнгөтний төр засаг ноёрхлоо тогтоожээ
Бусад мэдээ ▼

1
11-11
Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү

2
11-11
Д.Одбаярын хэргийг шалгаад прокурорт шилжүүлжээ

3
11-11
Сэрэмжлүүлэг: Хар чавганаас ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж илэрчээ

4
11-11
Эцгийнхээ нэрийг хайралдаггүй хүнд итгэнэ гэж үү

5
11-11
Сэхвэл сэхээд сөнөвөл сөнөцгөөе

6
11-11
Хятадын тэргүүн баячуудын хөрөнгө 1.3 их наяд долларт хүрлээ

7
11-11
С.Зориг агсны ганцхан удаа телевизээр гарсан бичлэг

8
11-11
Хонконг: Цагдаа жагсагчийг бууджээ

9
11-11
Эх хүн ер нь хэзээ эрх чөлөөнд хүрдэг вэ?

10
11-11
Монгол улс дахь Өмнөд Солонгосын элчин сайдыг визтэй холбоотой зөрчлийн улмаас эгүүлэн татжээ

11
11-11
Цэрэг армийн үндсэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

12
11-11
Месси Ла лигт 34 дэх хет-трикээ хийж, Роналдогийн амжилтыг давтлаа

13
11-11
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэрэг яагаад удааширч байна вэ?

14
11-11
Шинээр Элчин сайдаар томилогдсон зургаан хүнийг танилцуулж байна

15
11-11
Өвлийн улирал эрүүл мэндэд хэр ашигтай вэ

16
11-11
Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой шахмал түлшээр зөв галлахыг онцгойлон анхааруулж байна

17
11-11
“like”-н тоог нуух туршилтыг АНУ-д явуулна

18
11-11
"Бөгс"

19
11-11
"Аrdiinelch.mn"-ий шилдэг залуу улс төрчдийн санал асуулга үргэлжилж байна

20
11-11
Монголбанкийг мөнгө хэвлэх утсан хүүхэлдэй удирдах уу

21
11-11
Д.Одбаярыгаа өмөөрсөн Д.Цогтбаатар сайдын суудал ганхаж эхэлжээ

22
11-11
Боливыг 14 жил удирдсан Эво Моралес огцорлоо

23
11-11
ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэгийн завшсан 1.5 тэрбумын хэрэг хаачив

24
11-11
Жагсаалын үеэр Хонконгийн цагдаагийн ажилтан жагсагч руу гал нээн, буудсан хэрэг гарчээ

25
11-11
Допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээг өөрчилж, хахууль авсан байж болзошгүй гэв

26
11-11
Солонгосын "Одбаяр"-ууд буюу бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх болсон шалтгаан

27
11-11
Даатгалын бодлого нэрээр түмнээ мөлжих нь бидний хүссэн ардчилал биш

28
11-11
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Монголд ирсэн тухай мэдээлэл ирээгүй гэв

29
11-11
Авлигын хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирчээ

30
11-11
Какүрюү М.Ананд аварга Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргажээ

31
11-11
Генерал Б.Баярмагнай гэнэт яагаад фронтоо орхиж явах болов

32
11-11
Хасан Рухани: Нефтийн том ордыг нээлээ

33
11-11
Өмнөд Солонгосын тал Д.Одбаярыг тавьж явуулсан уу?

34
11-11
Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт залилуулсан гэх Солонгос эр ийм захидал илгээжээ

35
11-11
Мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгуулсан найман гишүүн хэн бэ

36
11-11
Шинэ хонгил анхны туршилтаа амжилттай хийлээ

37
11-09
Сарнаас авчирсан дээжийг 40 гаруй жилийн дараа нээн судалж байна

38
11-09
Хүн амын тооллогод идэвхтэй хамрагдана уу

39
11-09
"Цуурхал" МУСК IPTV-д орлоо...

40
11-09
Энэтхэгийн агаарын бохирдол эцэстээ хүрчээ

41
11-09
"НВЦ"-ийн захирал Ц.Баатарбилэг бусдад хахууль өгсөн үү

42
11-09
Цахиурын хөндийн элитүүд хүүхдийнхээ технологийн хэрэглээг ИНГЭЖ хязгаарладаг

43
11-09
Ээждээ гологдсон бяцхан охинд "амьдрал бэлэглэсэн" залуу

44
11-09
Түүхий нүүрс түлээд угаарын хийд хорджээ

45
11-09
Балтийн тэнгисийн эрэг "мөсөн бөмбөлөг"-өөр хучигджээ

46
11-09
Дональд Трамп 2020 оны Ялалтын баярт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

47
11-09
Гаж донтой Францын төрийн албан хаагчийн хэргийг шүүх гэж байгааг мэдээлжээ

48
11-09
Мөөг хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг илрүүлжээ

49
11-09
Археологичид дроны тусламжтай индианчуудын эртний сууринг илрүүлжээ

50
11-09
Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тохиолдуулсан баяр наадам болж байна

51
11-09
“Морь харсан” цагдааг өдөрт нь ажлаас халсан. Өгзөг базсан цэцийн даргыг ирэх долоо хоногт огцруулах уу

52
11-09
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм

53
11-09
Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх ажил эхэллээ

54
11-09
Нийгмээ балмад хүмүүсийн гарт өгөх нь Монголын ард түмний хүсэл мөн үү!

55
11-09
Улсаа шившиглэсэн Д.Одбаярын Цэцийн өндөрлөгт хүрсэн намтарчилсан түүх

56
11-08
АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

57
11-08
Популизмын Попури

58
11-08
О.Гүндэгмаа Токиогийн олимпийн эрх авлаа

59
11-08
Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналыг НИТХ-ээр хэлэлцэхээр болжээ

60
11-08
"Их тайга" цай хөгц, мөөгөнцөр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдож, хулдаанаас татлаа

61
11-08
Түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

62
11-08
Дуустал нь сонсохоос залхдаггүй дуунуудыг нэрлэжээ

63
11-08
Г.Доржзодов ч бас хариуцлага хүлээх ёстой

64
11-08
Цэцийн дарга бол Цэцийн нүүр царай юм

65
11-08
Ө.Энхтүвшин хамаатантайгаа хамт шонхорын наймаанд оролцсон уу

66
11-08
Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдана

67
11-08
Загвар өмсөгч Б.Ялгууны сүүлийн үеийн гэрэл зургаас

68
11-08
Д.Одбаяр БНСУ-ын прокурорт Монгол руу нисэх хүсэлт гаргажээ

69
11-08
АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж, хөрөнгө оруулалт татах боломжийг 30 аж ахуйн нэгжид олгоно

70
11-08
Ши Жиньпин, Э.Макронтой хэлэлцээр хийв

71
11-08
Японы Эзэн хааны ёслолын парад болно

72
11-08
Газар хөдлөлтөд амиа алдсан иргэдийн 70 хувь нь тавилгандаа дарагдсан байдаг

73
11-08
“Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгууллаа

74
11-08
Мөрийтэй тоглосон гэх асуудалд УИХ-ын гишүүд тайлбар хийв

75
11-08
Кабинетын зарчим алдагдсан уу

76
11-08
“Аль-Каида” бүлэглэлийн хоёр толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ

77
11-08
“Амжилт”-ынхны амжилт үргэлжилсээр

78
11-08
Сүлжээний залилангийн хэрэгт холбогдсон 759 сэжигтнийг хүлээн авав

79
11-08
“Оюу Толгой”-н гүний уурхайн II босоо амны ажил дуусжээ

80
11-08
Финландын эрэгт олон мянган “мөсөн өндөг” бий болжээ

81
11-08
Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрлаарай

82
11-08
Солонгосын цагдаа нарын хайж буй Б.Одбаярын хамсаатан 42 настай А гэж хэн бэ?

83
11-08
Ерөнхий сайд “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагаатай танилцав

84
11-08
Д.Одбаяр нь тухайн үед онгоцонд согтуу байсан учраас юу болсныг санахгүй байгаа гэж мэдүүлэг өгчээ

85
11-08
Д.Одбаяр дарга аа, та өргөдлөө өгнө үү

86
11-08
Томчууд нь торойж, жижгүүд нь жийгдсэн Монголын бизнесийн орчин

87
11-08
Хүн бүр 10 мянган долларын өртэй болох уу?

88
11-08
Шүүх Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсан юм

89
11-08
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?

90
11-07
Сайжруулсан халтуурчидтай Улаанбаатар

91
11-07
Үндэсний 50-н "Ардын элч" тодруулах цахим санал асуулгын явцын дүнг танилцуулж байна

92
11-07
"Буянт-ухаа"-д Т.Ариунаатай хамт бут авахад ганцхан хоног үлдлээ

93
11-07
"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлье

94
11-07
Иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн гэх цагдааг шалгаж байна

95
11-07
Мерилин Монро ба (Астрологийн дүгнэлт)

96
11-07
2020 онд НЭР дэвших эрхгүй Г.СОЛТАН

97
11-07
Д.Одбаяртай хамт байсан Монголын иргэн А нь түүний туслах байсан уу

98
11-07
Монгол ҮХЦ-н даргын талаар бичсэн мэдээний доор Солонгосчуудын бичсэн сэтгэдэлээс...

99
11-07
Цэцийн даргыг Н.Чинбат орлоно

100
11-07
Ирэх онд Нийгмийн даатгалд төлөх хэмжээ 26 хувь болж өснө