BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Угаар мэдрэгч зүгээр өгөхийн цаана...

Энэ сарын 09-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн 


гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргасан. Нийслэлээс санал болгосон энэ ажлыг Засгийн газар дэмжиж Улаанбаатарын гэр хороололд амьдарч байгаа 200-гаад мянган айл өрхөд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй авч өгөхөөр болжээ. Үүнд зургаан тэрбум төгрөг зарцуулах тооцоог ч гаргаж. Арваннэгдүгээр сарыг нэгэн гэхэд угаар мэдрэгч бага оврын төхөөрөмжүүдээ оруулж ирэн айл өрхүүдэд суурилуулж дууссан байх аж. Угаар мэдрэгчийн талаар олон нийтэд хүрсэн мэдээлэл ийм. Харин уг угаар мэдрэгч төхөөрөмжийг ямар улсаас, ямар компани, фирмийн бүтээгдэхүүн авах, нэг бүр нь ямар үнэтэй байх вэ гэдгээс эхлээд олон асуулт хариулт нэхэж буй. Угаар мэдрэгчийг зүгээр өгөх шийдвэрийн цаана нуугдаж буй эдгээр асуулт, эргэлзээнүүдийг олон нийтэд ойлгомжтой болгох үүднээс багцалж тоймлох гээд үзье.

Хямд үнээс чанар нэхэх үү?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат угаар мэдрэгчийн үнэ ханшийн талаар сэтгүүлчдийн асуултад “Үнийн дүнг нь хэлчихвэл та нар хэний шахаа вэ гээд унадаг” гэсэн тайлбар хэлж хариулахаас татгалзсан юм. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ талаар “Одоогоор яг тэдэн төгрөгийн үнэтэй төхөөрөмж авна гэж шийдээгүй байна. Монгол мөнгөөр 30, 40 мянгаас эхлээд 300, 400 мянган төгрөгийнх ч бий. Гэхдээ бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ өртөг хямд төхөөрөмжийг сонгоно” хэмээн ярьжээ.

Засгийн газар 196 мянган айл өрхөд зургаан тэрбум төгрөгөөр угаар мэдрэгч авна гэж тооцсоноос үзэхэд шууд арифметик үйлдлээр бодоход нэг угаар мэдрэгч төхөөрөмжийн үнэ 30 мянга 600 төгрөг болж байна. Энэ үнэ үүнээс ч буурах магадлалтай. Учир нь тухайн төхөөрөмжүүдийн тээврийн зардал сэлтийг дээрх зургаан тэрбумаас гаргана гэж тооцвол төхөөрөмж нэг бүрийн үнэ улам багасна л гэсэн үг. Тэгвэл 30 мянган төгрөгөөр ямар хүчин чадал, үзүүлэлттэй угаар мэдрэгч авч болох вэ?  

Amazon.com, Safety.com, The Architects Guide.com зэрэг сайтаас гаргасан хамгийн сайн угаар мэдрэгчийн жагсаалтад “Kidde”, “First Alert” зэрэг компанийн бүтээгдэхүүн 20-иос дээш ам.долларын үнэтэй, зарим нь 200-300 ам долларын үнэтэй байгаа ажээ. БНХАУ-ын “Ningbo Sentek Electronics”, “ANKA Sci-Tech”, “Henan Chicheng Electronics”, “Shenzhen Heiman Technology” зэрэг хий мэдрэгч төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүн Alibaba-д дөрвөөс дээш ам.долларын үнэтэй байна. 

Эндээс харахад зургаан тэрбум төгрөгт багтаан гэр хорооллын бүх өрхөд угаар мэдрэгч төхөөрөмж авъя гэвэл нэг бүрийн үнэ нь 30 мянган төгрөг буюу 11 ам.доллар орчим болох нь. Зах зээл дээрх хамгийн хямд төхөөрөмжийг авна гэсэн үг. Хямд төхөөрөмжөөс чанар нэхэх бас хэцүү л юм.

Монгол эрдэмтдийнхээ бүтээлд итгэх үү?

Угаар мэдрэгч төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа гэдгийг монгол эрдэмтэд мэдэгдсэн. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээгээд байгаа ажээ. Энэхүү төхөөрөмж нь LCD дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх аж. Тус төхөөрөмж нь микроконтроллерын удир

длагатай бөгөөд босго утга болон горимыг шаардлагад нийцүүлэн программчлан тухай бүрд өөрчлөн, сайжруулах боломжтой гэнэ. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай байх ажээ. Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой  гэдгийг эрдэмтэд хэлж байгаа юм.   

Айл бүрт нэг биш хоёрыг өгөх шаардлагатай юу?

Ийм санал гаргах хүмүүс байна. Яагаад гэвэл ганц угаар мэдрэгчийг гэр хорооллын амины орон сууцанд байрлуулахад хангалтгүй гэж үзэж байгаа аж. Энэ нь бас үндэслэлтэй. Гэр хорооллын ихэнх айл өрхүүдийн амины орон сууц ханан пийшингээр хуваагдсан 2-3 өрөө байдаг. Ийм сууцнуудын аль нэг өрөөнд л угаар мэдрэгч тавиад түүндээ 100 хувь найдна гэвэл өрөөсгөл юм. Тухайлбал, гал тогооны өрөөндөө зуух, пийшингийнхээ ам хүхээ хавьцаа угаар мэдрэгчээ байрлуулчихсан бол унтлагын өрөөнүүдийнхээ угаарыг хэрхэн хэмжих вэ. Эсрэгээрээ унтлагын өрөөний агаарыг хэмжээнд гал тогоогоо орхигдуулбал юу болох вэ. Энэ мэт эрсдэлийг тооцох аваас нэг айл өрхөд хоёр угаар мэдрэгч хэрэг болох магадлал өндөр.   

Угаар мэдрэгч зүгээр өгөхийн цаана...

Арваннэгдүгээр сарын нэгнээс өмнө амжих уу?

БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг даргын мэдэгдсэнээр бол ирэх арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд Улаанбаатарт байгаа гэр хорооллын бүх айл өрх угаар мэдрэгт бага оврын төхөөрөмж гэртээ суурилуулчихсан байх нь. Хоёр долоо хоногийн дотор энэ ажлыг амжуулж чадах болов уу?

Статистик мэдээллээ бол нийслэлд 200 гаруй мянган гэр хорооллын айл өрх бий гэдэг. Тэдгээрийн судалгааг нарийвчилж гаргахаас ажил эхлэх учиртай. Төвлөрсөн халаалт хэрэглэж байгаа, цахилгаанаар халааж байгаа айл өрхүүд бий. Тэдгээр өрхийн судалгааг гаргаж нягтлах ёстой. Тэгж байж яг  пийшин, зуух галладаг айл өрхийн тоо гарна Үүний дараа ямар төхөөрөмж нь илүү тохиромжтойг мэргэжлийн байгууллага судалж байж сонгоно. Ингээд төхөөрөмж авах хөрөнгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны эх үүсвэрээс гаргахаар төлөвлөжээ. Шат шатандаа энэ ажлууд хэр шуурхай хийгдсэнээс шалтгаалж угаар мэдрэгч удаж ирэх эсэх нь шалтгаална. Одоогоор энэ ажил ямар шатандаа яваа нь тодорхойгүй. Цаг хугацаа бол маш богино байгаа.

Заавал угаар шүүгч тавих хэрэгтэй юү?

Олон эргэлзээ, таамаг, болгоомжлолын дунд ийм асуулт бас гарч байна. Угаар шүүгч тавихад ийм их хөрөнгө зарцуулаад үр дүн нь хэр байхыг тооцоолсон эсэх нь тодорхойгүй. Тиймээс угаар шүүгч худалдан авахаасаа өмнө айл өрхүүд өөрсдийн хэрэглээний хандлагаа өөрчилж, галлагааны горим, технологио сайжруулах ёстой гэнэ. Учир нь сайжруулсан шахмал  түлш өндөр стандарттай зууханд илүү тохиромжтой. Шаталтын явцад нүүрсхүчлийн хий буюу угаар гаргахгүй байхын тулд  пийшин, зуухаа бүрэн бүтэн байлгах, яндангийн хавхлагыг хаахгүй байх, түлшээ хэт их хийхгүй байх гэх мэт олон горимыг сайтар баримтлах хэрэгтэй аж. Ингэж хэвшээгүй айл өрхөд шууд мэдрэгч тавиад үр дүнгүй. Пийшин, зуухны битүүмжлэл, зөв галлагаа, мөн агааржуулалтын системийг зөв горимоор шийдэх зэрэг нь нэн тэргүүний асуудал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй. Товчхондоо бол утаа саагасан зуухтай хэвээрээ айл шахмал түлш хэрэглэх юм бол маш эрсдэлтэй. Ийм айлд угаар мэдрэгч тавих нь бүр эрсдэлтэй.   

Танин мэдэхүйгн шинжтэй мэдээллийг хүргэхэд угаар мэдрэгч төхөөрөмжийг "UL 2034", "NFPA 720", "BS standarts" зэрэг стандартын дагуу шалгадаг юм байна. Агаар дахь угаарын хийн хэмжээ хэдэн PPM буюу саяд агуулагдах хэмжээ нь ямар байхаас шалтгаалж дохиолол дуугарах хугацаа өөр байдаг аж. Жишээ нь агаар дахь угаар 50 PPM хэмжээтэй гурван цаг болоход дохиолол дуугарч эхэлдэг бол 400 PPM орчинд найман минутын дараа л дуугардаг байна. Учир нь хүн агаар дахь угаарын хийн хэмжээ 50 PPM орчинд наймаас дээш цаг байвал хорддог юм байна. Тиймээс АНУ, Канад тэргүүтэй зарим оронд хий мэдрэгчийг гэртээ заавал суулгах ёстой хэмээн хуульчилсан нь иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан зөв шийдэл ажээ. 

Хэдий тийм боловч Улаанбаатарын хувьд шахмал түлштэй зэрэгцүүлэн цахилгаан халаалтыг хэрэглээнд нэвтрүүлэхийг дэмжих, орон сууцжуулах төслүүдийг эрчимжүүлэх зэрэг дунд, урт хугацааны бодлогууд маш чухал. Гэр хорооллын бүх өрхөд угаар шүүгч авч өгөхийн оронд уг төсвөө хоёр дахин нэмээд нэг жилд  гэр хорооллын айл өрхүүдийн 30 хувьд нь цахилгаан халаагуур авч өгөх юм бол гурван жилийн дотор агаарын бохирдол 50 байтугай хувиар буурах боломж ч бий.

Угаар мэдрэгч зүгээр өгөхийн цаана...

Угаар мэдрэгч зүгээр өгөхийн цаана...

Эх сурвалж: eagle.mn

Угаар мэдрэгч зүгээр өгөхийн цаана...
Бусад мэдээ ▼

1
11-22
Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлж, цэцэд нь үлдээв

2
11-22
Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо

3
11-22
Х.Эрдэнэбаатар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч болов

4
11-22
СЗХ-ны дарга иргэний шүүхэд нэхэмжлэл гаргав

5
11-22
Б.Бат-Ундрал: Нутгийн минь уул, ус ивээж уралдаандаа амжилттай оролцлоо

6
11-22
Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга Б.Нямдавааг саатуулжээ

7
11-22
Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг тус тус томиллоо

8
11-22
Хөлддөггүй гол

9
11-22
Монголын хөгжилд чөлөөт бүс биш Ж.Батзандангийн попрол л тушаа болно

10
11-22
“5G” бүтээх ажилд оролцохыг “Apple” компанид санал болгожээ

11
11-22
“Twitter”-т улс төрийн зар сурталчилгааг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ

12
11-22
“Оюутолгойн ТУЗ-д байдаг Монголын талын гурав муу ажиллаж байна”

13
11-22
Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөллөө

14
11-22
САЙЖРУУЛСАН ТҮЛШ САВЛАХ АЖЛЫГ 1.2 САЯ ТӨГРӨГӨӨР ЦАЛИНЖУУЛНА

15
11-22
Ц.СОЛОНГО: БАНКУУД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС НЭРЭЭР ИРГЭДИЙГ ЧИМЭЭГҮЙ МӨЛЖИЖ БАЙНА

16
11-22
Баянзүрх, Баянгол дүүрэгт нэмж 4 хороо байгуулахаар болов

17
11-22
"Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд" гэж дуулж болохгүй нээ

18
11-22
Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн хүнд даацын авто замыг барьж дуусгажээ

19
11-22
Өнөө үед хадгалагдан үлдсэн ХАМГИЙН ЭРТНИЙ ЗООСНУУД

20
11-22
Энэ жил нийгмийн даатгалын сангийн орлого хэдэн хувиар өссөн бэ?

21
11-22
Буцчихаж магадгүй болсон бэрд үнээ тугал нийлэх хамаагүй юм байна

22
11-22
‘’Монгол Билэг Оюун’’ сургуулийн багш нарын илтгэл дөрвөн төрөлд тэргүүлэв

23
11-22
Хиллари Клинтон: Би Ерөнхийлөгч байсан бол гэх бодол одоо ч төрдөг

24
11-22
Цагаан ордны гацуур модыг ирэх даваа гарагт авчирна

25
11-22
Өвөр Монголын өөртөө засах оронд 4000 гаруй жилийн настай хот олджээ

26
11-22
Хятадын хөрөнгө оруулалттай компани ажилчдынхаа цалингаас хууль бус суутгал авдаг байжээ

27
11-22
Ким Жөн Ун “АСЕАН”-ы уулзалтад оролцохгүй

28
11-22
Ялгуусан цэргийн 840 жилийн ой

29
11-22
Хорт хавдар үүсэх гол шалтгаануудын нэгийг дурджээ

30
11-22
Эерэг бодол: Амьдралыг харах ялгаатай арга зам

31
11-22
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн алдаанууд

32
11-22
Өндөг шиг өөгүй ч сонгогчдод хэрэггүй

33
11-22
Иргэдэд эрүү шүүлт тулгасан Сэлэнгийн цагдаагийн алба хаагчдад ял оноолоо

34
11-22
“Дэрэн” клуб Португал улсын дасгалжуулагчтай болов

35
11-22
Оюутолгойн гэрээ алдаатай болсныг парламент 10 жилийн дараа зөвшөөрөв

36
11-22
Ц.Нямдорж сайд аа, намын дарга асанг чинь хэлмэгдүүлчихлээ

37
11-22
Д.Одбаяр дарга аа, бид танаас ичиж байна

38
11-21
ЦЭЦ үеэ өнгөрөөсөн улстөрчдийн "СҮҮЛИЙН ЗОГСООЛ" биш

39
11-21
Юрий Кручкин (Монгол судлаач): Монголын тѳрийн албан хаагчид монголоороо ч бичиж чаддаггүй

40
11-21
Ипотекийн зээлд 76 тэрбум төгрөг зарцуулна

41
11-21
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ

42
11-21
Баячуудын шинэ "гангараа" эмэгтэй бие хамгаалагч

43
11-21
800 Хятад иргэдийн зарч Ө.Энхтүвшингээ зайлуулаач У.Хүрэлсүх ээ!!!

44
11-21
Оюутолгойн нэг судалгаанаас болгоомжилж байна

45
11-21
Чехид 9467 монгол хүн амьдардаг

46
11-21
Хятадууд үүдээ түр “хааж”, Монголын нүүрсний экспорт ДОЛОО орчим сая тонноор тасалдах нь

47
11-21
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

48
11-21
Н.Нацагням: У.Хүрэлсүх “новш”-ийг огцруулалгүй хамгаалалтад авч, илжиг шиг хадах нь экологио хамгаалах цорын ганц гарц

49
11-21
2020 онд НДШ 26% болсоноор 800.000₮ цалинтай хүн 208.000₮ НДШ төлнө

50
11-21
Японд эмэгтэйчүүдийг ажлын байр дээр нүдний шил зүүхийг хоригложээ

51
11-21
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна

52
11-21
Хятадын компани ажилчдынхаа цалингаас хууль бус суутгал суутгаж байжээ

53
11-21
Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээ байгууллаа

54
11-21
Зэрлэг гахай мал барьж байна

55
11-21
Удахгүй дэлхий дээр бие даасан шинэ улс бий болж магадгүй

56
11-21
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөв

57
11-21
Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр өсчээ

58
11-21
Роналду нууцаар хуримлажээ

59
11-21
Зимбабве уул уурхайгаа төрийн мэдэлд авч, ”Рио Тинто” компанийн эсрэг зогслоо

60
11-21
С.Амарсайхан: Нийтийн тээврийг шинэчлэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа

61
11-21
СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

62
11-21
Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр өсчээ

63
11-21
Moнгол Улс терроризмын аюул “огт байхгүй” орны нэгээр нэрлэгджээ

64
11-21
Ирээдүйн банк

65
11-21
“Grammy-2020” шагналд нэр дэвшигчид тодорчээ

66
11-21
Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

67
11-21
Алга болоод 20 гаруй хоносон 12 настай хүүг цахим тоглоомын газраас олжээ

68
11-21
100 жилээр ухраана гэнэ ээ...

69
11-21
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна

70
11-21
"Аялгуут намар" тоглолтын тасалбар бүрт гадаад хэл, компьютерийн сургалтын төвд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх дагалдана

71
11-21
Хонг Конгийн тухай хуулийг АНУ батлахад хүрвэл Хятад хариу арга хэмжээ авна гэжээ

72
11-21
Хөгжлийн банк - Тендерийн урилга

73
11-21
Ц.Нямдорж: Тэр Их хурлын даргаа дууд л даа

74
11-21
Манай улсад эртний эдлэл хуурамчаар үйлдэн худалддаг байсан БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилжээ У.Уранцэцэг

75
11-21
ТАНИЛЦ: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч “шүдгүй арслан” болж, Ерөнхий сайдад “бүх эрх мэдэл” шилжжээ

76
11-21
Оюутолгой хэмээх үйлтэй толгой МАН-ынхны зодооны шалтгаан нь

77
11-21
Оюутолгой ба Монголын улс төр

78
11-20
Үнэт зүйлгүй хүнд Монгол байтугай дэлхий ч үнэ цэнэгүй

79
11-20
Харвардын судалгааны баг: Эрүүл, урт удаан амьдрахад туслах таван зөвлөмж

80
11-20
Р.Гончигдоржийн улс төрд “орогнох” боломжийг Н.Алтанхуяг нээнэ гэв үү?

81
11-20
Ховор төрлийн хөх алмаазыг 14.9 сая ам.доллароор худалджээ

82
11-20
Билл Гэйтсийн хөрөнгө оруулсан компани нарнаас асар өндөр температуртай дулаан гаргаж чаджээ

83
11-20
Монгол Улс саарал жагсаалтад удах нь Европын холбооны үнэлгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

84
11-20
Р.Гончигдорж: Надад ямар нэгэн албан тушаал дээр очих бодол байхгүй

85
11-20
Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна

86
11-20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-Д гардуулан өгөв

87
11-20
“Жи тайм”ын хэргийг шалгаж дуусчээ

88
11-20
Орос бүсгүй олны анхааралд орохоос айгаад Жонни Деппийг хаяжээ

89
11-20
Ц.Нямдорж: "Оюутолгой"-н зогсоож болохгүй

90
11-20
Азын дугаар 300 000- 2 000 000 төгрөгөөр зардаг АТҮТ-ын ажилтнуудыг шалгаж байна

91
11-20
У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг “өмөөрч” давж заалдах уу

92
11-20
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн М.Билэгт нар ХУДУУД

93
11-20
Нэгдүгээр сургуулийн багш нар өргөдлөө өгчээ

94
11-20
Хүн чанар нэхсэн хариуцлага!

95
11-20
Б.Баярсайхан: IPO хийж Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд томоохон ахиц гаргана

96
11-20
Г.Минжин: Хожлын шидэлтийн бичлэг үзэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг

97
11-20
Харанхуйн хязгаарт хүрэх айдас ба шифрлэлт

98
11-20
Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол учруулжээ

99
11-20
Тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ

100
11-20
Гудамж биднээс хариугаа авдаг