BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Шүүх Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсан юм

Хоёр ч томоохон сонгуулийн “чимэг” болж, эрх баригч намынхныг ээлжилж засаг барихад нь буян болсон 60 тэрбумын бичлэг гэж бий. “Шинэ Монгол хаад” компанийн байранд болсон тэр бичлэгийн үед уг нь дөрвүүлээ байсан гэдэг юм. Гэвч УИХ-ын дарга асан, МАН-ын дарга асан М.Энхболд, иргэн Г.Доржзодов хоёрыг шүүх дуудсангүй. Харин НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх, “Шинэ Монгол хаад” компанийн захирал 


А.Ганбаатар хоёрыг яллав. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. 

Баянгол дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 31-нд хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж Ц.Сандуй, А.Ганбаатар нарт тус бүр дөрөн жилийн хорих ял оноолоо. Ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэднийг яллласан зүйл анги нь “…сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй нарыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт шийтгэхээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх “…сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан” гэж өөрчилж ял оноов.

Шүүх ингэж 60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүсийн заримыг шийтгэв. Эндээс нэг талд ял шийтгүүлсэн Ц.Сандуй, нөгөө талд МАН гэсэн хоёр хохирогч бий болчихож байгаа юм.

Нэгдүгээрт, шүүх, прокурор, тагнуулынхан 60 тэрбумын хэргийг шударга шийдсэн үү. Шуудхан хэлэхэд энэ тун эргэлзээтэй. Бичлэг хийх үед дөрвөн хүн байсан. Хоёр нь шийтгүүллээ. Нөгөөтэйгүүр, сүүлд шүүх дээр өөрчилсөн зүйлчлэл нь 60 тэрбумын бичлэгийн хэрэгт тохирох эсэх нь тодорхойгүй. 60 тэрбумын бичлэгт сонгууль болж өнгөрсний дараа намынхнаа, хүмүүсээ албан тушаалд хэрхэн байршуулах талаар ярьсан байдаг.

Ерөнхийдөө тун явуургүй зүйлчлэлээр шүүх энэ хэргийг шийдэж, Ц.Сандуй нарыг ялласан. Давж заалдах, хяналтын шатны шүүхүүд энэ хэвээр нь үлдээгээд явах боломж бараг байхгүй гэдгийг хашир туршлагатай хуульчид хэлж байгаа юм. Тэгэхээр яаж ийгээд ялласан энэ хэрэг нэгэн цагт хуулийн мухарт орж ирнэ гэсэн үг.

Ингээд шийдчихээр Ц.Сандуйг лав 2020 оны сонгуулиас мулталчихаж байгаа юм. Энэ утгаараа Ц.Сандуй бол хохирогч. Ер нь тэгээд 2012-2016 онд МАН ямар царайтай байсныг олон нийт мартаагүй л байгаа шүү дээ. 2016 оны сонгуульд ялахын тулд юу амлаж байсныг ч санаж л байна. 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН ялагдчихаад үндсэндээ гудамжинд гарчихсан байв. Одоогийн эрх баригч намын дарга Баруун дөрвөн замын хойно “Шинэ Монгол хаад” гэдэг хувийн компанийн байшинд очиж ийм зүйл сонсоод явж байсан гэхээр МАН яаж дордсон нь ойлгогдох биз ээ.

МАН-ын үйл ажиллагаа нь сайнгүй, хөрөнгө зардал муутай. Хатагтай Г.Алтангаас хүртэл сая ам.доллар зээлж өдөр тутмын зардлаа болгож байхав дээ. Нийслэлийн МАН гэж бас Ц.Сандуй нарын хэдхэн хүнтэй. Ц.Сандуй нь орон сууцаа барьцаанд тавьж намынхаа ажлыг явуулдаг байсан гэдэг.

Харин тэр үед МАН-ын, төр, засгийн толгойд гарсан хүмүүс намдаа байтугай Монголдоо байгаагүй. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Австралид, МАН-ын генсек Д.Амарбаясгалан АНУ-д байлаа. 2016 оны сонгууль дөхсөн. Бүгд ирсэн. Сонгууль болж МАН ялсан. М.Энхболд, Ц.Сандуй нарыг улс төрийн хариуцлага хүлээлгэн албан тушаалуудаас нь буулгаж, өөрсдөө оронд нь очив. Улмаар Ц.Сандуйг шүүхээр яллуулж чадсан. Гэтэл Ц.Сандуй МАН-д ялалт авчирсан цөөхөн хүний нэг. Түүний авчирсан ялалтын буянаар өнөөдөр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар эрх мэдэл, албан тушаалын оргилд гарсан.

Шуудхан хэлэхэд МАН-ынхан нэгнийгээ ингэж золиослоод сурчихсан улс. Ц.Сандуй бол Д.Амарбаясгалан нарын албан тушаалд хүрэх ээлжит золиос нь болсон гэж харагдаж байгаа юм. Ц.Сандуй саяхан телевизээр ярихдаа “…Энэ нам Цэдэнбалыг золиослосон шүү дээ гэж аав маань хэлсэн” гэж ярьсан. Цэдэнбалыг золиослосон нам Цэндсүрэн гуайн хүүг золиослохоо юманд бодох уу. Үгүй шүү.

Хоёрдугаарт, шүүх Ц.Сандуйг яллачихлаа гээд МАН-ын нэр бүхий хүмүүс ихэд баяртай байх шиг байна. Яг үнэндээ Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсаныг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар одоогоор арай л ухахгүй байх шиг байна. Шүүхийн шийтгэсэн зүйлчлэл нь шүүх “…сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан” гэж байгаа юм.

Энэ гэмт хэргийг үйлдсэн байна гээд дөрвөн жилийн хорих ял шийтгэжээ. Тэгэхээр сонгуулийн дүнгээр байгуулагдсан МАН-ын голдуу гишүүдтэй Их хурал, МАН-ын Засгийн газрыг хууль бус гээд шийдчихсэн гэсэн үг. Түүнээс өмнө МАН тарах асуудал шууд яригдана. Өөрөөр хэлбэл, шүүхийн энэ шийдвэрийн дагуу Улс төрийн намын тухай хуулийг баримтлаад МАН-ыг тараах  эрх Улсын Дээд шүүхэд шилжлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т заасан “…Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэсэн байдаг.

Цаашид энэ дагуу үйл явдал өрнөж, МАН-ыг тараах асуудал яригдаж, 2020 онд МАН-гүй сонгууль явагдахыг үгүйсгэхгүй боллоо. Дахин хэлэхэд, шүүх Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсан юм шүү дээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шүүх Ц.Сандуйг бус МАН-ыг яллачихсан юм
Бусад мэдээ ▼

1
06-07
Криштиану Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгч болжээ

2
06-07
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ гадаадад 68 сая валютын хадгаламжтай

3
06-07
Ц.Цэрэнпунцаг “уйлжээ”

4
06-07
АНУ дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд ОРОСЫН ТАГНУУЛ байгааг олж илрүүллээ

5
06-07
Хийсэн бүтээсэн нь ямагт капитал!

6
06-07
Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

7
06-07
Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

8
06-07
Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

9
06-07
Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...

10
06-07
Өмнө чинь зогсоод доромжлоод байхад өөдөөс нь алга таших юмуу, Дундговьчууд аа

11
06-07
Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

12
06-07
Налайх дүүргийн 3 дугаар хороо сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбайтай болно

13
06-06
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

14
06-06
Трампын жин нэмэгдсэн ч эмч нар “цоо эрүүл” гэж дүгнэжээ

15
06-06
Нью-Йоркт жагсагчидтай зүй бусаар харьцсан цагдаа нарыг ажлаас нь халжээ

16
06-06
Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана

17
06-06
Нэр дэвшигчдийн хөрөнгө хаашаа алга болчив?

18
06-06
М.Нарантуяа: Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, давхиж очоод скочоор наачихлаа

19
06-06
Өр зээлэндээ баригдсан АПУ-гийн өв залгамжлагч Б.Ганхөлөгийн ХОМ-ыг АТГ шалгах уу

20
06-06
Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ

21
06-06
Нэр дэвшигч Б.Баярмагнайг Баянзүрхчүүд дэмжихээ илэрхийлж, хүсэлтээ уламжилж байна

22
06-06
Дархан-Уул аймгийн АН-ынхан дуу дуулуулж, хууль зөрчлөө

23
06-06
Хулгайд гаршсан хүмүүс хэзээ ч болихгүй

24
06-06
Э.Бат-Үүл У.Хүрэлсүхийг мэтгэлцээнд дууджээ

25
06-06
Цeмeнт ачиж явсан ачааны автомашин осол гаргажээ

26
06-06
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэг

27
06-06
Жорж Флойд коронавирусээр халдварласан байжээ

28
06-06
МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид 15 дугаар хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

29
06-06
Зэс нь цухуйсан О.Магнай

30
06-06
МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа шударга, бүтээлч багийг дэмжихийг иргэд уриаллаа

31
06-06
УИХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид 5, 11 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа

32
06-06
Гадаад харилцааны сайд Монголын ЭСЯ-нд халдсан явдлыг нууцлав уу

33
06-06
Шовенизм дэлхийг хамарч эхэллээ

34
06-06
Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна

35
06-06
Сэлэнгэчүүд 2016 оны сонгуулиар С.Баярцогтод дүнгээ тавьчихсан

36
06-06
Наро банчэн гэгээнтэн таван айлд өргөө цагаан гэр өргөлөө

37
06-05
“Гаалиас” төрсөн тэрбумтан Ш.Адьшаа хадгаламжиндаа 1,2 тэрбум төгрөгтэй

38
06-05
Сэлэнгэд нэр дэвшиж байгаа Д.Үүрийнтуяа 81 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван ширхэг ЗИЛ 130 машинтай

39
06-05
Багануурчууд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ

40
06-05
Уучлаарай бүсгүй минь, ТАСАРСАН БАЯЧУУД цаашаа шүү

41
06-05
С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын сонгуулийн сурталчилгаа Налайхаас эхэллээ

42
06-05
Ардчилсан Намыг задлахад бэлэн эсэргүү “Атомууд”

43
06-05
Ц.Цэрэнпунцаг гарьд гурван тэрбумын орлоготой, хагас тэрбумын хадгаламжтай

44
06-05
Энхийг сахиулагч Монгол цэргүүдийн анхны удирдагч генерал Б.Баярмагнай

45
06-05
“Хошуу дүрэх” нь хуулиар хориотой

46
06-05
АХБ олон улсын зах зээлд анхны төгрөгийн бонд гаргалаа

47
06-05
Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?

48
06-05
Д.Өнөрболор, Кёкүшюзан, Ч.Даваабаяр, Д.Сүндий, Б.Мөнхсоёл нарын нэр дэвшигчид тэрбумын хадгаламжтай

49
06-05
Танилц: Сүхбаатар аймгаас нэр дэвшигчдийн хом

50
06-04
Д.Сарангэрэл сайд 487 сая төгрөгийн хадгаламж, 677 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй

51
06-04
10 саяас 1 тэрбумын үнэлгээтэй хурдан удмын адуутай эмэгтэй нэр дэвшигчид

52
06-04
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан 3 машин, 2 орон сууц, 3 гражтай

53
06-04
ТЕГ санхүүгийн гэмт хэргийг шалгах шинэ зам, сувгийг нээжээ

54
06-04
Масктай сонгууль, маапаантай наадам

55
06-04
Нэр дэвшигчдийн хамгийн чинээлэг нь Б.Пунсалмаа, хамгийн бага орлоготой нь Н.Ган-Од

56
06-04
Спортыг дэмжигч генерал Б.Баярмагнай

57
06-04
Тэрбум тэрбумын хөрөнгөтэй нэр дэвшигчид төрд шургалхаар айсуй

58
06-04
Өмнөговийн сонгуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн залууc өрсөлдөгчгүй өнгөлж эхэллээ

59
06-04
Х.Тэмүүжин 180 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz, G class 500 автомашинтай

60
06-04
Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар Баянгол дүүргийн 7, 16 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзлаа

61
06-04
Зарим олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс танилцуулахад

62
06-04
Газар шорооны ажил эхлүүлэх гэж буй иргэд, аж ахуй нэгжүүдийн анхааралд

63
06-04
МАН, АН-ын дарга нарын хөрөнгө, орлогын мэдүүлэг

64
06-04
Хамгийн СОДОН сонгуулийн нээлт

65
06-04
"Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлсэн"

66
06-04
Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ

67
06-04
Шүүх засаглал улс төрөөс хараат байна

68
06-04
Жорж Флойдын аминд хүрсэн цагдаа нарт ял төлөвлөжээ

69
06-04
Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй

70
06-04
УИХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

71
06-04
Арай л гоё сонгууль, аймаар худлаа make up...

72
06-03
Нэр дэвшигч Б.Баярмагнай: Жинхэнэ эх орончид л зовох цагт ард олныхоо талд зогсож чадна

73
06-03
Эрдэмтэд дэлхийн зургаа дахь ‘их мөхөл’ ойртож байгааг анхаарууллаа

74
06-03
Энэ сонгууль нийгмийг өөрчлөх үү?

75
06-03
Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа

76
06-03
Д.Өнөрболор 12 орон сууцтай, долоон тэрбумын хадгаламжтай

77
06-03
МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

78
06-03
Байраа зарж сонгуулийн мөнгөө босгосон Б.Гүнбилэг таван орон сууцтай гэж мэдүүлжээ

79
06-03
С.Баярцогтын жилийн орлого нь 1.2 тэрбум төгрөг бол хадгаламжиндаа 8.8 сая төгрөгтэй

80
06-03
Blackpink хамтлагийн Лиза 1 тэрбум вон алджээ

81
06-03
АНУ-д эмээгийнхээ амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ

82
06-03
“Супер баатар”, марафонч, улаан утаа асаагчтай сонгуулийн эхний өдөр

83
06-03
У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна

84
06-03
Эхэлсэн ажлуудаа дуусгахад МАН-д ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа тул хүчээ нэгтгэхийг уриаллаа

85
06-03
Африк тивийн орнууд АНУ-аас арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэхийг шаардав

86
06-03
Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсжээ

87
06-03
Н.Номтойбаярыг суллахыг шаардаж хорих ангийн гадна жагсчээ

88
06-03
Содон нэр дэвшигчид

89
06-03
Э.Болорчулуун: Лизинггүй Архангай аймаг болгоно

90
06-03
Сонгууль-2020: Н.Ган-Од П.Анужинг амлаж авчээ

91
06-03
Америкийн цагдаа нар Оросын сэтгүүлч рүү олонтаа бууджээ

92
06-03
Эхнэрээсээ салахын тулд наж могойнд хатгуулж, амийг нь хөнөөжээ

93
06-03
Ц.Анандбазар машингүй, байргүй, оффиссгүй гэж мэдүүлжээ

94
06-03
Сая төгрөгийн цалинтай гишүүний суудалд суухын төлөө тэрбумыг зардаг нь юуных вэ?

95
06-03
Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид өглөөг сонгогчидтойгоо эхлүүллээ

96
06-03
Гоёор харвал Н.Номтойбаяр дутуу хариулж, Монголын шүүх буруу ойлгожээ

97
06-03
МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ онлайнаар хийлээ

98
06-03
Н.Номтойбаяр шоронгоос ИЛ ЗАХИДАЛ бичжээ

99
06-03
Хэрсүү л байгаарай даа, сонгогчид минь

100
06-03
Ерөнхий сайдыг “томилох”, “сонголттой” сонгууль эхэллээ