BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Мөрийтэй тоглосон гэх асуудалд УИХ-ын гишүүд тайлбар хийв

УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад хуулийн байгууллагынханд баригдсан гэх мэдээлэл долоо хоногийн эхнээс олны анхаарал татаж эхэлсэн. 


Энэ талаар анх мэдээлсэн өдөр тутмын сонин “М, Х нарын УИХ-ын гишүүд” хэмээн онцолсон байв. Уг мэдээлэлд үндэслэн мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх гишүүдийг хэн болох талаар нийгэмд олон таамаг хөвөрсөөр буй. 

Энэ удаагийн парламентад М үсгээр эхэлсэн нэртэй Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг,  Д.Мурат нарын таван гишүүн байгаа бол Х үсгээр эхэлсэн нэртэй Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа хэмээх хоёр гишүүн бий. Эдгээр долоон нэрэн дунд таамаг эргэлдсээр Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил нар “тунаад” байгаа. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн асуудлын талаар мэдээлэл хийхдээ дээрх хоёр гишүүний нэрийг олон нийтэд зарлана гэх яриа хэвлэлийнхний дунд тарсан байв. Гэвч тэрбээр гишүүдийн нэрийг бус Засгийн газрын харьяа агентлагийн хоёр даргыг Төрийн албаны тухай хууль зөрчин мөрийтэй тоглосон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг мэдэгдсэн билээ. 

Мөрийтэй тоглосон гэгдээд буй УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа нараас энэ асуудлыг тодрууллаа. 


Ц.Мөнх-Оргил:
АТГ-ынхныг очиход би найзтайгаа хоёулхнаа байсан, бид мөрийтэй тоглоогүй


-Нэр бүхий хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан гэх мэдээлэлд таны нэр холбогдсон. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Тийм зүйл болоогүй. Юу болсон бэ гэхээр би ажил тарсны дараа найзынхаа ажлын өрөөнд цай уунгаа ойр зуурын юм ярилцаад сууж байсан. Гэтэл гаднаас АТГ-ынхан орж ирээд манай найзыг мэдүүлэг өгөөч гэсэн. Тэр мэдүүлэг өгөхөөр явсан, би ч гэртээ харьсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй, тоглоом тоглосон юм болоогүй.    

-Хэн нэг иргэн мөрийтэй тоглосон байвал ямар нэгэн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт манайд байдаггүй. Харин төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнууд энэ асуудалд холбогдвол ёс зүйн хариуцлагын асуудал яригдах байх? 

-Ялгаж салгах хэрэгтэй. Төрийн албан хаагч, тэр тусмаа өндөр албан тушаалтнууд эх үүсвэрийг нь тайлбарлаж чадахгүй их хэмжээний мөнгөөр гадна дотно казино хэсээд тоглоод байх юм бол энэ нь ёс зүй, сахилга, магадгүй эрүүгийн хариуцлагын асуудал. Мөн ашиг олох зорилгоор хүмүүсийг цуглуулж, тоглосон мөнгөнөөс нь орлого авч байгаа бол тэр нь өөрөө зөвшөөрөлгүй бооцоот тоглоом, мөрийтэй тоглоом тоглуулсан асуудал учраас хууль зөрчинө. Харин найз нөхөд, ах дүү нар хоорондоо цуглаад ахуйн хүрээнд таван гар, покер ч юмуу тоглох юм байдаг. Энд бол хариуцлага тооцох тухай асуудал яригдахгүй. Хэн ч гэсэн найз нөхөдтэйгээ цагаа өнгөрүүлж тоглодог шүү дээ. Би ч гэсэн аав ээж, ах дүү нар, найз нөхөдтэйгээ бага сага хэмжээнд тоглодог. Гэхдээ их хэмжээний мөнгөөр казинод ороод тоглоод явдаггүй. 

Д.Хаянхярваа:
Энэ бол намайг ямар нэгэн байдлаар болж бүтэхгүй юмтай холбох гэсэн л оролдлого


/УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцахдаа энэхүү асуудлыг тодруулав/

-Энэ асуудал гарсан даруйд та өөрийгөө үүнд холбоогүй болохыг мэдэгдэж, жиргэсэн байсан?

Би өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт байгаагүй. “Хоёр гишүүн баригдсан” гэх мэдээлэл цацагдсанаас хойш хүмүүс жиргээгээр “Та тоглосон юм уу, баригдсан юм уу” гээд асуугаад эхэлсэн. Би хэрэв мөрийтэй тоглосон байгаад АТГ-ынханд баригдсан бол нуугаад байх юм байхгүй. Тэртээ тэргүй хуулийн байгууллагынхан ил зарлахын хооронд нууж, үлгэр зохиогоод яахав дээ. 

Өчигдөр орой Монголд ирсэн. Энэ бол намайг ямар нэгэн байдлаар болж бүтэхгүй юмтай холбочих гэсэн л оролдлого.

Үүнийг мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагад намайг мөрийтэй тоглосон гэх баримт нотолгоо байхгүй. АТГ, цагдаагийн байгууллага ч өөрсдөө тийм зүйл болоогүй гээд мэдэгдэл хийчихсэн.  

А.НЯМ-ӨЛЗИЙ, IKON.MN

Мөрийтэй тоглосон гэх асуудалд УИХ-ын гишүүд тайлбар хийв
Бусад мэдээ ▼

1
06-07
Криштиану Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгч болжээ

2
06-07
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ гадаадад 68 сая валютын хадгаламжтай

3
06-07
Ц.Цэрэнпунцаг “уйлжээ”

4
06-07
АНУ дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд ОРОСЫН ТАГНУУЛ байгааг олж илрүүллээ

5
06-07
Хийсэн бүтээсэн нь ямагт капитал!

6
06-07
Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

7
06-07
Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

8
06-07
Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

9
06-07
Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...

10
06-07
Өмнө чинь зогсоод доромжлоод байхад өөдөөс нь алга таших юмуу, Дундговьчууд аа

11
06-07
Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

12
06-07
Налайх дүүргийн 3 дугаар хороо сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбайтай болно

13
06-06
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

14
06-06
Трампын жин нэмэгдсэн ч эмч нар “цоо эрүүл” гэж дүгнэжээ

15
06-06
Нью-Йоркт жагсагчидтай зүй бусаар харьцсан цагдаа нарыг ажлаас нь халжээ

16
06-06
Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана

17
06-06
Нэр дэвшигчдийн хөрөнгө хаашаа алга болчив?

18
06-06
М.Нарантуяа: Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, давхиж очоод скочоор наачихлаа

19
06-06
Өр зээлэндээ баригдсан АПУ-гийн өв залгамжлагч Б.Ганхөлөгийн ХОМ-ыг АТГ шалгах уу

20
06-06
Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ

21
06-06
Нэр дэвшигч Б.Баярмагнайг Баянзүрхчүүд дэмжихээ илэрхийлж, хүсэлтээ уламжилж байна

22
06-06
Дархан-Уул аймгийн АН-ынхан дуу дуулуулж, хууль зөрчлөө

23
06-06
Хулгайд гаршсан хүмүүс хэзээ ч болихгүй

24
06-06
Э.Бат-Үүл У.Хүрэлсүхийг мэтгэлцээнд дууджээ

25
06-06
Цeмeнт ачиж явсан ачааны автомашин осол гаргажээ

26
06-06
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэг

27
06-06
Жорж Флойд коронавирусээр халдварласан байжээ

28
06-06
МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид 15 дугаар хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

29
06-06
Зэс нь цухуйсан О.Магнай

30
06-06
МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа шударга, бүтээлч багийг дэмжихийг иргэд уриаллаа

31
06-06
УИХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид 5, 11 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа

32
06-06
Гадаад харилцааны сайд Монголын ЭСЯ-нд халдсан явдлыг нууцлав уу

33
06-06
Шовенизм дэлхийг хамарч эхэллээ

34
06-06
Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна

35
06-06
Сэлэнгэчүүд 2016 оны сонгуулиар С.Баярцогтод дүнгээ тавьчихсан

36
06-06
Наро банчэн гэгээнтэн таван айлд өргөө цагаан гэр өргөлөө

37
06-05
“Гаалиас” төрсөн тэрбумтан Ш.Адьшаа хадгаламжиндаа 1,2 тэрбум төгрөгтэй

38
06-05
Сэлэнгэд нэр дэвшиж байгаа Д.Үүрийнтуяа 81 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван ширхэг ЗИЛ 130 машинтай

39
06-05
Багануурчууд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ

40
06-05
Уучлаарай бүсгүй минь, ТАСАРСАН БАЯЧУУД цаашаа шүү

41
06-05
С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын сонгуулийн сурталчилгаа Налайхаас эхэллээ

42
06-05
Ардчилсан Намыг задлахад бэлэн эсэргүү “Атомууд”

43
06-05
Ц.Цэрэнпунцаг гарьд гурван тэрбумын орлоготой, хагас тэрбумын хадгаламжтай

44
06-05
Энхийг сахиулагч Монгол цэргүүдийн анхны удирдагч генерал Б.Баярмагнай

45
06-05
“Хошуу дүрэх” нь хуулиар хориотой

46
06-05
АХБ олон улсын зах зээлд анхны төгрөгийн бонд гаргалаа

47
06-05
Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?

48
06-05
Д.Өнөрболор, Кёкүшюзан, Ч.Даваабаяр, Д.Сүндий, Б.Мөнхсоёл нарын нэр дэвшигчид тэрбумын хадгаламжтай

49
06-05
Танилц: Сүхбаатар аймгаас нэр дэвшигчдийн хом

50
06-04
Д.Сарангэрэл сайд 487 сая төгрөгийн хадгаламж, 677 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй

51
06-04
10 саяас 1 тэрбумын үнэлгээтэй хурдан удмын адуутай эмэгтэй нэр дэвшигчид

52
06-04
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан 3 машин, 2 орон сууц, 3 гражтай

53
06-04
ТЕГ санхүүгийн гэмт хэргийг шалгах шинэ зам, сувгийг нээжээ

54
06-04
Масктай сонгууль, маапаантай наадам

55
06-04
Нэр дэвшигчдийн хамгийн чинээлэг нь Б.Пунсалмаа, хамгийн бага орлоготой нь Н.Ган-Од

56
06-04
Спортыг дэмжигч генерал Б.Баярмагнай

57
06-04
Тэрбум тэрбумын хөрөнгөтэй нэр дэвшигчид төрд шургалхаар айсуй

58
06-04
Өмнөговийн сонгуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн залууc өрсөлдөгчгүй өнгөлж эхэллээ

59
06-04
Х.Тэмүүжин 180 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz, G class 500 автомашинтай

60
06-04
Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар Баянгол дүүргийн 7, 16 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзлаа

61
06-04
Зарим олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс танилцуулахад

62
06-04
Газар шорооны ажил эхлүүлэх гэж буй иргэд, аж ахуй нэгжүүдийн анхааралд

63
06-04
МАН, АН-ын дарга нарын хөрөнгө, орлогын мэдүүлэг

64
06-04
Хамгийн СОДОН сонгуулийн нээлт

65
06-04
"Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлсэн"

66
06-04
Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ

67
06-04
Шүүх засаглал улс төрөөс хараат байна

68
06-04
Жорж Флойдын аминд хүрсэн цагдаа нарт ял төлөвлөжээ

69
06-04
Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй

70
06-04
УИХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

71
06-04
Арай л гоё сонгууль, аймаар худлаа make up...

72
06-03
Нэр дэвшигч Б.Баярмагнай: Жинхэнэ эх орончид л зовох цагт ард олныхоо талд зогсож чадна

73
06-03
Эрдэмтэд дэлхийн зургаа дахь ‘их мөхөл’ ойртож байгааг анхаарууллаа

74
06-03
Энэ сонгууль нийгмийг өөрчлөх үү?

75
06-03
Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа

76
06-03
Д.Өнөрболор 12 орон сууцтай, долоон тэрбумын хадгаламжтай

77
06-03
МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

78
06-03
Байраа зарж сонгуулийн мөнгөө босгосон Б.Гүнбилэг таван орон сууцтай гэж мэдүүлжээ

79
06-03
С.Баярцогтын жилийн орлого нь 1.2 тэрбум төгрөг бол хадгаламжиндаа 8.8 сая төгрөгтэй

80
06-03
Blackpink хамтлагийн Лиза 1 тэрбум вон алджээ

81
06-03
АНУ-д эмээгийнхээ амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ

82
06-03
“Супер баатар”, марафонч, улаан утаа асаагчтай сонгуулийн эхний өдөр

83
06-03
У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна

84
06-03
Эхэлсэн ажлуудаа дуусгахад МАН-д ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа тул хүчээ нэгтгэхийг уриаллаа

85
06-03
Африк тивийн орнууд АНУ-аас арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэхийг шаардав

86
06-03
Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсжээ

87
06-03
Н.Номтойбаярыг суллахыг шаардаж хорих ангийн гадна жагсчээ

88
06-03
Содон нэр дэвшигчид

89
06-03
Э.Болорчулуун: Лизинггүй Архангай аймаг болгоно

90
06-03
Сонгууль-2020: Н.Ган-Од П.Анужинг амлаж авчээ

91
06-03
Америкийн цагдаа нар Оросын сэтгүүлч рүү олонтаа бууджээ

92
06-03
Эхнэрээсээ салахын тулд наж могойнд хатгуулж, амийг нь хөнөөжээ

93
06-03
Ц.Анандбазар машингүй, байргүй, оффиссгүй гэж мэдүүлжээ

94
06-03
Сая төгрөгийн цалинтай гишүүний суудалд суухын төлөө тэрбумыг зардаг нь юуных вэ?

95
06-03
Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид өглөөг сонгогчидтойгоо эхлүүллээ

96
06-03
Гоёор харвал Н.Номтойбаяр дутуу хариулж, Монголын шүүх буруу ойлгожээ

97
06-03
МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ онлайнаар хийлээ

98
06-03
Н.Номтойбаяр шоронгоос ИЛ ЗАХИДАЛ бичжээ

99
06-03
Хэрсүү л байгаарай даа, сонгогчид минь

100
06-03
Ерөнхий сайдыг “томилох”, “сонголттой” сонгууль эхэллээ