BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

А.Өнөржаргал: Дэлхийн дэвжээн дээр гарч үзсэн нь миний бахархал

“ТВ коктейль”-ийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалыг “Тамирчин биш, тамирчин” булангийнхаа зочноор урьж ярилцлаа. 


Тэрбээр таван жилийн өмнөөс жиү жүци бөхөөр хичээллэж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, олон улсын тэмцээнээс алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна.

-Таны бага нас Сүхбаатар аймагт  өнгөрсөн гэдэг. Улаанбаатар хотод хэзээ шилжиж ирсэн бэ?
-Би Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, өссөн. Онгон сумын дунд сургуульд V анги хүртлээ сурч, Сүхбаатар аймгийн төвд  VIII ангиа төгссөн. Дараа нь IX ангид орох жилээ Улаанбаатар хот руу шилжиж , Сонгинохайрхан дүүргийн IX дунд сургуульд суралцаж, арван жилээ төгссөн.
-Хөдөөний хүүхэд болохоор багаасаа л барилдаж өссөн үү?
-Би багадаа бараг л барилдаж байгаагүй. Морь унаж, хөдөө хонь мал хариулдаг байлаа. Одоо манай ах, дүү нар хөдөө таван хошуу малаа малласан хэвээрээ аж төрсөөр байна. Хааяа нутагтаа очихдоо морь унадаг.  
-Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байв? 
-Хөдөө сумын төвийн хүүхдүүд спортоор хичээллээд сүйд болохгүй. Хонины бэлчээрт хааяа нэг үеийнхэнтэйгээ ноцолдох нь бий. Гэхдээ юу гэж үргэлж барилдаад байх вэ. Харин би барилдахаас илүүтэйгээр морь унах дуртай хүүхэд байсан. Одоо ч дуртай хэвээрээ. 
-Хурдан морь унаж байсан уу?
-Багадаа үеийнхэн дундаа өсгөлүүн, том биетэй хүүхэд байлаа. Томроод л өсөөгүй гэх үү дээ. Багадаа том биетэй байсан учраас олон жил хурдны морь унаагүй ýý. 
-Хотод шилжиж ирээд ч спортоор хичээллээгүй гэж үү?
-Спорт сонирхдоггүй байсан. Хааяа нэг гудамжинд сагс тоглох төдий л спортын сонирхол минь хязгаарлагддаг байлаа.  Улаанбаатар хотод шилжиж ирсэн жилээ Монголын хүүхдийн ордны жүжгийн дугуйланд суралцаж эхэлсэн. Саранхүү багшийн шавь болж, жүжигчний мэргэжлийн анхны “А” үсгийг заалгасаí. Тэгээд дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино, драмын ангид шалгалт өгч тэнцээд жүжигчин болох гараагаа эхэлж, одоо хүртэл энэ мэргэжлийнхээ  үр шимийг хүртэн амьдарч байна.
-Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд хамт сурч байсан найз нөхдөөс чинь жүжигчний мэргэжил эзэмшсэн нь хэр олон бэ? 
-Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангаас олон авьяаслаг жүжигчин төрñөн  байдаг. Манай үеийнхнээс гэвэл “Захиалгат инээд”-ийн Мөөжиг,  МҮОНРТ-ийн дуу оруулагч, жүжигчин “Тусгай салаа” киноны  Дэндэв буюу Т.Эрдэнэбаяр, “Эмоци” продакшны  Г.Нарансолонго, Тэмка, “UBS”-ийн хөтлөгч Анууш, жүжигчин Ундрал гээд олон бий.
- СУИС-ийг хэдэн онд төгсөв. Оюутан байхдаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэдэг байх аа? 
-Би1998 онд СУИС-д ороод, 2002 онд төгссөн. Оюутан байхдаа “Шинэ үе” продакшнд тайз засагч, дагалдан жүжигчин хийж, хошин урлагийн жүжигчдээс багагүй зүйл сурч, мэдэж авсан нь өнөөдөр ч миний амьдралд  тус нэмэр болж, ач буянаа хайрласаар байгаа. “Шинэ үе” продакшнд байхдаа Цоомоо, Аюуш бид гурав хамтарч өөрсдийн анхны телевизийн “hot чинжүү” хошин нэвтрүүлгýý хийх санаачилга гарган хамтарч ажилласан. Энэ нэвтрүүлэг амжилттай болсон. Үүний дараа СУИС-ийг төгсөөд  дэлгэцийн уран бүтээлийнхээ хэлбэр, төрх,òºëèéã өөрчлөн “ТВ коктейль” болгосон. Энэ нэвтрүүлгээ таван жил амжилттай хийсэн.  Үүнээсээ бид гурав урам дэм авч, туршлага хуримтлуулан дэлгэцийн уран бүтээлээс киноны салбарт хүчээ сорихыг  хичээсэн. Тайзны уран бүтээл гэвэл 2014 онд “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглосон. 
-Одоо “ТВ коктейль”-ийнхоо хоёртой хамтарч ажиллаж байгаа юу?
-Бид том уран бүтээлийн ажилд хараахан ороогүй байна. Хувь хувьдаа амьдрал, уран бүтээл, бизнес хийгээд явж байгаа. Он гараад илүү шинэ эрч хүчтэйгээр уран бүтээл хийх, шинэ санаа, төлөвлөгөө бий. 
- “37-р Точка” кино үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж байна. Солонгосын олон ангит кинонуудаас үзэгчдийг холдуулж чадлаа. Таны хамгийн сүүлд тоглосон уран бүтээл энэ үү?
- Энэ кино бол “Фантастик” продакшны авьяаслаг уран бүтээлч дүү нарын минь уран бүтээл. Залуу хүмүүс болохоор өөрөөр сэтгэж, эрч хүчтэй, зоригтой, шийдэмгий, дайчин,  шинэ уран бүтээлүүдийг хийж байна. Найруулагч, жүжигчин Б.Тамираа “За Өөскө ах, бид ийм кино хийх гэж байгаа. Та энэ киноны гудамжны атаман Баяраагийн дүрд тоглооч” гэж санал тавьсан. Б.Тамираа дүү минь ямар чадвартай найруулагч вэ гэдгээ харуулж сүүлийн үед үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон сайхан кино  хийж байна. Үеийнхээ залуусыг манлайлж чадаж байгаа “Фантастик” продакшны дүү нартайгаа нэг уран бүтээлд хамтарч, баг болон ажилласандаа  их баяртай явна. 
-“37-р Точка” киноны зохиол нь үзэгчдийн сэтгэлийг татаад байна уу, эсвэл найруулагч, жүжигчдийн ур чадвар энэ киног “амилуулаад” байгаа юм болов уу?
-Ер нь кино бол “Зохиол, зохиол, зохиол” гэсэн гол үндсэн суурь хөрснөөс бүрэлддэг уран бүтээл. Мэдээж “37-р Точка” киноны зохиол нэгдүгээрт байгаа. Хоёрт найруулагч Б.Тамираагийн ур чадвар, гуравт жүжигчид, арын албаны баг хамт олны эв нэгдэл, хамтын хүч байна. Энэ олон хүний хүчин зүтгэл, хөдөлмөр,  зүрх сэтгэл шингэж байж сайн уран бүтээл төрнө. 

-Спорт сонирхдоггүй жүжигчин яаж яваад жиүжүци бөхтэй холбогдов?
-Одоогоос таван жилийн өмнө хамтлагаараа яриад бүгдээрээ спортын ямар нэгэн төрлөөр хичээллэе, эрүүл мэндээ бодож, бие бялдраа хөгжүүлье гэсэн шийдвэр гаргасан. Тэгсэн манай нэг найз  жиү жүци гэдэг их гоё спорт бий гэж санал болгосон юм. Анх огт сонсоогүй спортын нэрийг дуулаад их гайхсан. Тэгээд мэдээллийг нь интернэтээс хайж байгаад олж үзлээ. Монголд энэ спортын анхны “Garuda” клуб байгуулагдсан цаг үе ч таарсан. Тэгээд л тус клубт очиж О.Болд-Эрдэнэ 
найзынхаа шавь нь болов. Тэр цагаас хойш миний тогтмол хичээллэдэг спортын төрөл жиү жүци болсон.  
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээгүй ч маш сайн барилдсан. Одоо жиү жүцигийн спортын ямар зэрэг, цол хүртээд байна вэ?
-Дэлхийн дэвжээ гэдэг өөр, жирийн хүн очоод барилдаад байдаггүй. Би тэр том тэмцээнийг зорьж очин дэлхийн дэвжээн дээр гарч үзсэн нь бахархал байлаа. Чанга, чадварлаг тамирчинтай эхний тойрогт таарч ялагдсан. Дэлхийн аваргаас  их зүйл үзэж, сурч, мэднэ гэдэг өөрөө том амжилт. Их ч урам, дэм авч дараагийн тэмцээнүүдэд оролцох хүсэл тэмүүлэл оргилсон. Би тамирчин болох гэж энэ спортыг сонгоогүй. Тэмцээнд оролцох нь ч миний зорилго биш. Тийм  ч учраас надад спортын цол, зэрэг байхгүй. Спорт гэдэг өөрөө аугаа зүйл. Спорт хүнийг өөрчилж, өөртөө итгэх, итгэл бий болгодог.  Ямар ч хүнийг эрч хүчтэй, эрүүл саруул, бие бялдартай болгохоос гадна хүмүүжүүлдэг. Өнөөдөр бидний амьдарч буй орчин,нөхцөл ямар байгаа билээ. Эмнэлэг, эмийн сан руу гүйж байхаар спортоор хичээллэх нь чухал ач холбогдолтой байна. Би өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд, бие бялдраа сайжруулах зорилгоор энэ спортыг сонгосон. Миний сурч мэдсэн зүйл ямар хэмжээнд байгаа, ур чадвараа хэр түвшинд хүрснийг сорих гэж  тэмцээнд орсон юм.  Одоогоор би Ази тивийн аваргын хүрэл, Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай. Олон улсын тэмцээний аварга. Энэ оны есдүгээр сард Японд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. 
-Та дунд сургуульд байхдаа бөхийн спортоор хичээллэсэн бол өнөөдөр  бүр илүү амжилт гаргах байжээ?
-Багаасаа тууштай, зорилготой хичээллэсэн бол тодорхой амжилт гаргах байсан байж магадгүй. Гэхдээ амжилт гаргахад хэзээ ч оройтдоггүй. Жиү жүцигээр ямар ч насны хүн хэзээ ч хичээллэх бүрэн боломжтой. Өнөөдөр дэлхийд  хүчтэй дэлгэрч байгаа холимог тулааны спортын аварга тамирчдын îëîнх нь жиү жүцигийн бөхчүүд байна. Энэ спортын нэрний жиү гэдэг уян хатан, зөөлөн гэсэн үг. Жүци нь урлаг гэх утгыг агуулдаг. Энэ хоёр үг нийлээд японоор уян хатны  урлаг гэсэн үг бүтээж байгаа юм. 
-Жиү жүцигийн спорт сайн мэдэхгүй хүний нүдээр уйтгартай ч юм шиг харагддаг. Хэвтээ барилдаанд дээр нь  байгаа бөх ялсан байх гэхээр доор хэвтэж, мэх хийлгэхгүй хамгаалсан нь ялчихдаг. Жиү жүци дотроо хэдэн төрөлтэй вэ?
-Жиү жүцигийн тулааныг ашигтай байрлалын  давуу тал олж авахын төлөөх тэмцэл, хамгаалалт гэж товчхондоо ойлгож болно. Өмсгөлтэй буюу гийтэй, өмсгөлгүй буюу гийгүй гэсэн хоёр төрөл бий.  Мөн нэваза буюу шоу үзүүлэх төрөл, “Figiiting” тулааны төрөл, жиү  жүцү контакт, үндсэн жиү  жүцү гэсэн дөрвөн төрөл хөгжиж байгаа. Жиү жүциг спорт гэдгээр нь биш, тулааны сонгодог урлагийн техникийн гайхамшиг  гэдэг утгаар нь баруун Европын орнууд, АНУ-ын холливудын кино жүжигчид, дуучид хүртэл их сонирхон  хичээллэдэг. Тулаантай киноны  цохилт, үсрэлт, уналт, өнхрөлт,  хамгаалалтын сонгодог нисэлттэй мэх, өчиг, боолтын техникүүд жиү жүцид байдаг.  Тулаант кинонд ашиглахын тулд гаднын  жүжигчид жиү  жүцигийн нэваза буюу шоу төрлийг сонирхон хичээллэж байна. Энэ төрлийг манай улсын КУДС, СУИС-ийн  жүжигчний ангийн тайзны хөдөлгөөний хичээлд нэвтрүүлэн хэрэглэх боломжтой.
-Улаанбаатар хотод жиү жүцигийн хэдэн клуб ажиллаж байна вэ. Хөдөө орон нутагт хөгжин, дэлгэрч байгаа болов уу?
-Улаанбаатар хотод долоон клуб байгаа.  АНУ-д энэ спортыг хөгжүүлж байсан домогт гэр бүлийнхэн санаачлан, Чингэлтэй дүүргийн  Долоон буудалд Жиү  жүци академи байгуулсан. Тэд захын гэр хорооллын хүүхэд багачуудад энэ спортоор хичээллэх боломжийг нээж өгсөн. Баянзүрх дүүргийн Хужирбуланд саяхан “Гаруда-2” шинэ дэвжээ нээгдлээ. Хөдөө орон нутагт гэвэл Сэлэнгэ аймагт  “Шинэ Бадрах” жиү  жүци, жүдогийн клуб  бий болсон. Дорноговь аймагт хамгийн сүүлд шинэ клуб нээгдлээ. 
-Таны кинонд бүтээсэн туслах дүрүүд их өвөрмөц сонин, содон онцлогтой байдаг. “Такси-1” -ийн Жагари, “Би чамд хайртай-2” киноны Дэлгэрийн найз, “Тагнуулч аав”-ын сюрприз Ганаа, “37-р Точка” киноны гудамжны атаман Баяраа гэх мэт. Энэ дүрүүд сонирхолтой, содон учраас үзэгчдийн сэтгэлд хүрээд байна уу. Эсвэл өөрийн чинь дүрийг шаглах, жүжиглэх уран чадварт байна уу?
-Ер нь найруулагчид надад гол дүр санал болгоод байдаггүй. Голов төлөв л туслах дүрийн санал тавьдаг. Киноны гол дүрийг товойлгож харагдуулах гол зүйл нь түүнийг тойрсон туслах дүрүүд байдаг юм. Тийм болохоор туслах дүр надад өөрийгөө сорих, дайчлах, өөрийн ур чадварыг хөгжүүлэх, алдаагаа олж харах боломж нээж өгдөг гэж боддог. 
-Жүжигчин Цолмонбаяр та хоёрыг салгаж ярих аргагүй санагддаг. Та хоёр сагсны тэмцээний нээлт, хаалтын шоу хөтөлбөрийг хамтарч хөтөлдөг. Жиү жүцигээс илүү сагсан бөмбөгт дур сонирхолтой биш гэж үү?
-Жил бүхэн 21 аймгийн сагсан бөмбөгийн тэмцээн болдог. Тэр тэмцээнд би Сүхбаатар аймгийнхаа “Дарьганга Альянс тех” багийг дэмждэг. Цоомоо Архангайн гаралтай болохоор нутгийнхаа “Алтан Дорнод” багийг дэмжиж, хоёр тал болоод, бяцхан өрсөлдөнө.  Спортод гол зүйл нь шударга өрсөлдөөн байдаг шүү дээ. 

http://www.npost.mn/a/164819

А.Өнөржаргал: Дэлхийн дэвжээн дээр гарч үзсэн нь миний бахархал
Бусад мэдээ ▼

1
12-06
Шуурхай: “Эко Алтан заамар”-т дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ

2
12-06
5000 жилийн өмнө торго үйлдвэрлэж байсныг нотлов

3
12-06
Ю.Кручкин: Монголын сайд, дарга нар автобусаар явж, амьдрал мэдрэх хэрэгтэй

4
12-06
Гажуудсан ардчиллыг төлөвшүүлсэн тэрбумтангуудад баяртай гэж зоригтой хэлцгээе

5
12-06
Ким Жон Уныг дахиж шоолбол Трампын хочийг “сэргээнэ” гэж сүрдүүллээ

6
12-06
Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ

7
12-06
АНУ-ын эрх баригчид Оросын хакерын талаар мэдээлэл өгсөн хүнд таван сая долларын шан амлажээ

8
12-06
​Худалдааны дайныг эцэслэх гол хэлэлцээрт тохиролцоонд хүрч чадахгүй байна

9
12-06
“МАН гэр хороололд засаглаж чаддаггүй”

10
12-06
Гэрийнхээ ойролцоо явж байсан охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ

11
12-06
Нийт нутгийн 30 гаруй хувьд зудын эрсдэл их байна

12
12-06
Хятадуудад 60 жилээр газраа өгсөн Сэлэнгийнхэн “Атар-60” баяр тэмдэглэх нь ИЧГЭВТЭР биш гэж үү?

13
12-06
Улаан бурхан өвчний улмаас 140 мянган хүн нас баржээ

14
12-06
Мисс М.Цэвэлмаа шилдэг 10 авьяастны нэг боллоо

15
12-06
Орост хилийн зурвасыг хуурамчаар хийж, дүрвэгсэдийг залилж байсан этгээд баривчлагджээ

16
12-06
Машин жолоодоод баригдсан хүүхдүүд удаа дараа хулгай хийснийг тогтоожээ

17
12-06
Дээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа

18
12-06
Шүүгч бус хүнийг Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхийн цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ?

19
12-06
Д.Одбаяраас болж Солонгост байгаа Монголчууд "талхнаасаа салаад" дууслаа

20
12-06
Гучин жилийн өмнө хулгайлсан их буугаа буцаан өгч, уучлалт хүсчээ

21
12-06
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” хэлэлцүүлгийг батлав

22
12-06
Долоо хоногийн хугацаанд зам тээврийн ослоор найман хүүхэд гэмтжээ

23
12-06
Цагаан баавгайнууд Оросын тосгонд орж иржээ

24
12-06
Б.Батзориг: Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан

25
12-06
Увсын цэргүүд хилийн зөрчил илрүүлжээ

26
12-06
Улаанбаатар ба Улаан-Үд

27
12-06
"Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ

28
12-06
Дорнод аймгийн Гаалийн газрын дарга Б.Винтовт шийтгэл оногдуулжээ

29
12-06
Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдлээ

30
12-06
Сонгууль 2020: Өдөр тутмын сониноор дамжуулан амлалт өгөхийн учир

31
12-06
Тойм: Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулахаас татгалзах уу?

32
12-06
Сонгуулийн буухианы өмнөх МАН-ынханы “ХАР ТАМГА”

33
12-06
С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

34
12-06
Д.Цогтбаатар сайд аа, Монгол улсын гадаад нэр хүнд өдрөөс өдөрт унасаар байна

35
12-05
Хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг гаалийн шалгалтаар илрүүллээ

36
12-05
Олон тооны Хятад иргэдийн бичиг баримтыг “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан оруулж ирсэн гэв

37
12-05
Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

38
12-05
Пабло Эскобарын дүү нугардаг дэлгэцтэй гар утас бүтээснээ зарлажээ

39
12-05
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ

40
12-05
БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүйг анхаарууллаа

41
12-05
Ж.Батзандан: Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг суллахгүй бол бүх нийтийн жагсаал, улс төрийн тэмцэл зохион байгуулна

42
12-05
Ким Жон Ун эхнэрийн хамт цагаан морьд хөлөглөн ууланд гарчээ

43
12-05
Эрмитаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бэлэг бэлджээ

44
12-05
Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын бүрэлдэхүүн болон оролцсон арга хэмжээнүүд

45
12-05
СӨХ-г мэргэжлийн байгууллагаар солих уу

46
12-05
Түүхийн хосгүй үнэт, дурсгал борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлжээ

47
12-05
Нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах төв байгууллаа

48
12-05
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Р.Энхболд халсан ажилтандаа НАЙМАН САЯ төгрөг өгөхөөр болжээ

49
12-05
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан

50
12-05
Энэ оны эхний 10 сарын хугацаанд Хятадаас Монголд $662 саяын цахилгаан эрчим хүч нийлүүлжээ

51
12-05
“Өвлийн идэш” өгсөн Ч.Улаан сайдад талархая

52
12-05
Орчин цагийн үлгэр жишээ хотыг Умард Солонгост босгосон нь

53
12-05
Мэдэгдэл

54
12-05
Сингапурт Т.Ганбаяр, О.Пүрэв нар Индонез, БНСУ-ын тулаанчдыг ялав

55
12-05
ДЦС-2 ТӨХК-ийн захирал С.Бямбаахүүд яллах дүгнэлт үйлджээ

56
12-05
​Канадын Ерөнхий сайд сэтгэгдлээ илэрхийлснээсээ болж Трампын өмнө эвгүй байдалд оржээ

57
12-05
БНСУ-ын эмнэлэгт 60 хувийн хөнгөлөлттэй үнээр шинжилгээнд хамрагдах эрхтэй боллоо

58
12-05
ОХУ-тай уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллана

59
12-05
Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

60
12-05
ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн хоолны үйлчилгээнд юуг хориглодог вэ?

61
12-05
Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?

62
12-05
Орон сууцны конторууд иргэдийн мөнгийг завшжээ

63
12-05
Афганистанд Японы нэртэй эмч халдлагад өртөж, амиа алджээ

64
12-05
Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлаар Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томиллоо

65
12-05
Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

66
12-05
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал баасан гарагт болно

67
12-05
Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэх гүтгэлэг

68
12-05
Яриад шоронд, “идээд” ордонд залардаг юм байна

69
12-04
Хонхорын замд ноцтой зам тээврийн ослууд гарчээ

70
12-04
“Глобал удирдагч” дээд сургууль ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР эм зүйн мэргэжлээр элсэлт авчээ

71
12-04
1 200 000 төгрөгний цалинтай сайжруулсан түлш савлах 500 ажлын байр зарлагдлаа

72
12-04
Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?

73
12-04
Ослоос хамгаалдаг малгай бүтээжээ

74
12-04
"Guitar Night 2020" Шинэ жилийн цэнгүүнд урьж байна

75
12-04
Путин бүх ухаалаг утас, компьютер дээр Оросын аппликэйшн суулгасан байх ёстой гэсэн хууль батлав

76
12-04
Өмнөд Солонгосын бас нэг поп дуучин нас барлаа

77
12-04
Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

78
12-04
Баянзүрх дүүрэг 2019 оны шилдгүүдээ тодруулна

79
12-04
“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн II шат амжилттай өндөрлөлөө

80
12-04
1993-онд Монголоос-Америк хүртэл аялсан Банхар нохойн түүх

81
12-04
Шинжааны Уйгаруудыг хамгаалах хуулийн төслийг АНУ-ын конгресс дэмжлээ

82
12-04
Улсын дээд шүүхийн шүүгчид Б.Амарбаясгаланг нэр дэвшүүлжээ

83
12-04
“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн уурхайн машин техникийг шинэчлэхээр тохиролцлоо

84
12-04
Жилд 120 сая гаруй шоо метр бохир усыг байгальд асгадаг

85
12-04
Мишээлийг олоорой

86
12-04
"Байхгүй" зүйлийг аваад ир гэсэн даалгавартай хөөрхий Компаниуд...

87
12-04
Д.Одбаярыг Солонгос дахь монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардав

88
12-04
Реппер Wolfizm: Хип хоп урлагт цус сэлбэх цаг нь болсон

89
12-04
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ

90
12-04
Д.Медведев: Бид Монголыг найрсаг улс гэж үздэг

91
12-04
Гэр Хорооллын Хөгжлийн Нам, Монголын Ногоон Намууд эвсэл болно

92
12-04
Төрийн ордны секс дуулианд хэн хариу өгөх вэ

93
12-04
Гоё шүд эмэгтэй хүний нүүрний гоо сайхан

94
12-04
Б.Жаргалсайхан: Луйварчид, тонуулчид аа зугтаад нэмэргүй...

95
12-04
Ж.Батзанданг Хан-Уул дүүргийн цагдаагийнхан эрэн сурвалжилж байна

96
12-04
Ц.Раднаа гуай Ази тивийн рекордыг эвдэж АВАРГА боллоо

97
12-04
Google-ийн үүсгэн байгуулагчид албан тушаалаа өгч, өдөр тутмын ажлаас хөндийрлөө

98
12-04
Хилийн боомт шинээр нээхийг Өмнөговьчууд эсэргүүцлээ

99
12-04
Хоосон толгойнууд ба хөндий барилгууд

100
12-04
Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавилаа