BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

Байгалийн шингэрүүлсэн хийг түлшний ирээдүйтэй, өртөг өндөр төрөл хэмээн үздэг.


Байгалийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлт өссөн нь энэ төрлийн түлшний үнийг бууруулахад хүргэж байна. Тиймээс Орос Сахалины байгалийн хийг шингэрүүлэлгүйгээр шинэ хоолойгоор дамжуулан Хятадад нийлүүлэх боломжийг судалж байна.

Дэлхийн зах зээл дээрх байгалийн шингэрүүлсэн хийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал тодорхойгүй байгаа нь ирэх жилүүдэд хөх түлшний үйлдвэрлэгчдийн толгойны өвчин хэвээр үлдэх төлөвтэй.

Байгалийн хийн үйлдвэр 2010-2015 онуудад олон тоогоор баригдаж эхэлсэнтэй холбоотойгоор 2021 оныг хүртэл байгалийн шингэрүүлсэн хийн илүүдэл үүссэн. Харин сүүлийн жилүүдэд ганц ч үйлдвэр баригдаагүй тул хомсдол бий болно гэж шинжээчид таамаг дэвшүүлж байсан нь саяхан. Гэтэл энэ таамаг өнгөрсөн үед хоцорч байна. Зах зээлд бий болсон намжмал байдал дуусаж, урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй өсөлт ажиглагдаж буй.

Зөвхөн 2019 онд гэхэд АНУ, Мозамбик, Орост жилд 63 сая тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэр барих хөрөнгө оруулалтын шийдвэрүүд гарсан. Энэ нь байгалийн шингэрүүлсэн хийн дэлхийн худалдааны нийт хэмжээний тавны нэг гэсэн үг юм.

Францын “Total” компани Мозамбикт барьж буй үйлдвэрээ өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа саяхан зарласан. Энэ жил “Mozambique LNG” үйлдвэрийн нийт 13 сая тонны хоёр шугамыг барих шийдвэр гарсан юм. Эхний хоёр шугам баригдаж дуусаагүй байхад гурав, дөрөв дэх шугам тавих болсон нь шингэрүүлэх хийн нөөц хомсдолтой байгаатай холбоотой. АНУ-ын үндэстэн дамнасан газрын тос, хийн корпорац “ExxonMobil” хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаагүй байгаа ч Мозамбик дахь “Rovuma LNG” төсөлд зориулан эхний байдлаар 500 сая ам.долларыг оруулаад байна. Энэ нь жилд 15.2 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий гэсэн үг юм. Эдгээр төлөвлөгөө биелээ олж, баригдаж буй үйлдвэрүүд ашиглалтад ороход Мозамбик улс 44 сая тонны байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Энэ тохиолдолд Мозамбик шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийн дэлхийн томоохон төв болох бөгөөд хожим нь хөрш Танзани улс түүнд нэмэгдэх юм.

Дэлхийн нийтийн анхаарал АНУ-ын зах зээлд төвлөрсөн хэвээр. Тэнд олон төсөл цаасан дээр буугаад байгаа ба бодит үйлдвэр болох боломжтой. Үүнийг хазаарлаж буй нэг хүчин зүйл бол АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны дайн. Үүний улмаас Хятадад нийлүүлэгдэж буй Америкийн байгалийн шингэрүүлсэн хийн экспорт тэг хүртэл унаад байна. Учир нь Хятад улс АНУ-ын энэ бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн албан татвар ногдуулсан билээ. Гэхдээ талууд гаалийн татвараас чөлөөлөх заалт бүхий худалдааны хэлэлцээрийг хэлэлцэж байгаа. Ингэснээр АНУ-ын үйлдвэрүүд шингэрүүлсэн хийг Хятад улсад дахин нийлүүлж эхэлнэ гэсэн үг. Мэдээж хэрэг энэ нь цаасан дээрх төслүүдийг урагшлуулах боломж юм.

Гэхдээ нэгэн чухал асуулт нээлттэй үлдэж байна. Хятад улс АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулахад бэлэн үү? Энэ асуултын хариултаас АНУ-д шинэ барилгын ирээдүй шалтгаална.

Америкийн байгалийн шингэрүүлсэн хийн өрсөлдөх чадвартай холбоотой тодорхой хүндрэлүүдийг үл харгалзан АНУ-д шинэ төслийн өөрийн өртгийг бууруулж буй хүчин зүйл байсан хэвээр.

Эхний төслүүдийн үндсэн зардлыг нэг тонныг 500-600 ам.доллар хүртэл буулгах боломжтой. Үүнээс гадна удаан ч гэсэн өсөж буй газрын тосны олборлолтын явцад гаргаж авах их хэмжээний хий үүнд мөн нөлөөлнө.

АНУ-ын Пермийн сав газарт л гэхэд газрын тосны хийн хэмжээ 7.7 тэрбум куб метрт хүрч, дээд амжилт тогтоогоод буй.

Мэдээж хэрэг энэ нь үнэгүй хий ч бас биш. Хийг эргийн бүсэд хүргэхийн тулд хийн хоолой барих шаардлагатай бөгөөд тээврийн зардлыг тооцох учиртай. Гэсэн хэдий энэ нь хийн түлшний дотоодын үнэд нөлөөлж, Америкийн байгалийн шингэрүүлсэн хийн төслийн өрсөлдөх чадварыг сорьж байна.

АНУ-ын Хойд Дакота муж дахь Баккен ордод их хэмжээний түлш шатдаг. Учир нь энэ түүхий эдийг эргийн бүсэд хүргэх тээврийн зардал өндөр байдаг.

Дэлхийн бусад бүс нутагт байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрүүд баригдахаар төлөвлөгдөж буй. Катар улс шинэ төсөл эхлүүлэх тухай албан ёсоор зарлаагүй байгаа.

ОХУ-д энэ жил "Арктик СПГ-2" болон “Новатэк” компанийн гурван үйлдвэрийн барилгын ажил эхлээд байна. “Газпром” компани Балтикт мөн ийм үйлдвэр барихаар зэхжээ. “Газпром” компанийн хяналтад буй “Сахалин-2” үйлдвэрийн гурав дахь шугамыг барихаас татгалзсан гэх албан бус мэдээлэл сонирхол татаж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс холбоотой. Анхандаа “Сахалин 1” төслийн түүхий эдийг ашиглан хийг шингэрүүлэхээр төлөвлөж байсан ч  энэ намар тус төслийн хувьцаа эзэмшигчид эл түүхий эд дээр түшиглэн “Дальневосточный СПГ” гэх өөрийн үйлдвэртэй болох шийдвэр гаргасны дараа “Сахалин 2” төсөлд зориулан энэхүү хийг авах боломж бүр мөсөн хаагдсан юм. Гэхдээ “Газпром” компанид сонголт бий. Өөрийн төсөлдөө зориулан дэргэдэх Южно-Киринскийн ордоос хий авах боломжтой. Хориг арга хэмжээнээс үүдэн тэнд олборлолтын явц удааширсан. Гэхдээ “Газпром” компани энэ болон бусад ордын хийг шингэрүүлэлгүйгээр хийн хоолойгоор дамжуулан Хятад улсад нийлүүлэх магадлал өндөр. Энэ боломжийг байнга судалж буй. Яагаад энэ ашигтай вэ гэхээр хангалттай хүчин чадалтай "Сахалин-Хабаровск-Владивосток” хийн хоолой ашиглалтад орсон. Багахан хэмжээний тохиргоо хийхэд л хий Сахалинаас Ковыктинский болон Чаядинскийн ордын нөөц адил энэ урсгалд орж, улмаар “Сила Сибири” хийн хоолойгоор дамжин Хятад руу урсаж эхэлнэ. Энэ тохиолдолд “Газпром” хийн борлуулалтын бүх ашгийг авах боломж бүрдэх юм. Тус компани “Сахалин 2” төслийн 50+1 хувийг эзэмшиж буй. Гэхдээ энэ бол нэг хувилбар.

Үүнтэй зэрэгцэн Оросын хийн нийлүүлэлт Хятадын байгалийн шингэрүүлсэн хийн импортод нөлөөлөх тухай яригдах болсон. Гэхдээ энэ хүчин зүйл одоогоор ач холбогдол багатай. 2019 онд “Газпром” Хятад улсад бэлгэдлийн чанартай хий нийлүүлж байгаа бөгөөд 2020 онд энэ хэмжээ таван тэрбум, 2021 онд арван тэрбумд хүрнэ. Хэдэн жилийн дараа нийлүүлэлтийн хэмжээ 38 тэрбумд хүрнэ гэж тооцоолж байна. Гэхдээ энэ бол урт хугацааны асуудал. Учир нь Хятад дахь хий дамжуулах дэд бүтцийн хөгжил үүнд их үүрэгтэй.

Өнгөрсөн сард Хятад улс өмнөх жилийг бодвол бага хэмжээний байгалийн шингэрүүлсэн хий худалдан авсан. Энэ бол сүүлийн гурван жилд гарч буй бууралт.

Олон жилийн туршид өсөж байсан импорт буурсан нь гэнэтийн тохиолдол болсон. Үүний шалтгаан нь байгалийн шингэрүүлсэн хийг хүлээн авах терминалын үйл ажиллагаатай холбоотой. Түүнчлэн энэ жил БНХАУ-д шингэрүүлсэн хийн эрэлт мэдэгдэхүйц буурч байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар импортын хэмжээ 14 хувиар өсжээ. Сүүлийн хоёр жил жилд 50 хувиар өсөж байсан билээ.

Гэхдээ Азийн хийн зах зээл ямар ч тохиолдолд өссөн хэвэр байх тул зөвхөн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийн асуудал гарах юм. Хятад улс нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөхөөр төлөвлөж байна. Байгалийн шингэрүүлсэн хийн зах зээл дээр илүүдэл үүсээд буй нөхцөлд өндөр өртөгтэй бүтээгдэхүүний статус буурдаг тул хийн хоолойгоор дамжуулан тээвэрлэх хийн экспорт сонирхолтой шийдэл болох боломжтой. Учир нь хөх түлшний тээврийн зардал бага.

Сүүлийн жилүүдэд байгалийн шингэрүүлсэн хийн дэлхийн зах зээл дээр илүүдэл бий болсноор Европын зах зээл дээрх Оросын байгалийн хий болон шингэрүүлсэн хийн өрсөлдөх чадварын тухай сэдэв ихээр яригдах болсон. Ойрын жилүүдэд энэ сэдэв дорнын чиглэлд гарч ирэх нь тодорхой. Гэхдээ энд байдал арай өөр. Учир нь хийн шинэ нийлүүлэлт шингэрүүлсэн хийн эрэлтэд нөлөөлөх юм.

Я.Болор

Эх сурвалж: Zindaa.mn

Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ
Бусад мэдээ ▼

1
12-14
АНУ-ын дээд шүүх Дональд Трампын татварын хэргийг хянан хэлэлцэнэ

2
12-14
Ч.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх үү”

3
12-14
"Бөртэ чоно - 2019" тэргүүн наадмын шагналын эзэд тодорлоо

4
12-14
Цагдаа хөнөөсөн Б.Энхбаяр, Т.Лундаа нарын 13, 20 жил хорих ялыг хэвээр үлдээлээ

5
12-14
Д.Одбаяр одоо юу яриад байна аа?

6
12-13
Хөхүүрийн айраг исгэх уламжлал, зан үйлийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэжээ

7
12-13
Дагавар охиноо удаа дараа хүчирхийлж, жирэмслүүлсэн этгээдийг цагдан хорилоо

8
12-13
Д.Баярсайхан: Суданд НҮБ-ын хамгийн шилдэг нь Монгол цэргүүд байдаг

9
12-13
Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ

10
12-13
Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана

11
12-13
Хариултаа хадгалъя, хялбар аргаар хуримтлалтай болъё

12
12-13
Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болжээ

13
12-13
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо оны шилдгүүдээ тодрууллаа

14
12-13
Хүмүүс юуны талаар хамгийн олон удаа “Google”-ээс хайсан бэ

15
12-13
Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-Тавантолгой" компани харуулсан

16
12-13
Нар руу илгээсэн NASA-гийн хөлөг анхны мэдээллээ ирүүллээ

17
12-13
У.Хүрэлсүх хүсвэл нэг цагийн дотор ЦЭГЦЭЛНЭ!

18
12-13
Тойргоо бус бизнесээ тордогч Ж.Ганбаатар

19
12-13
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг нийтэд ил болгожээ

20
12-13
Choibalsan.mn сайт шилдэг орон нутгийн сайтаар шалгарч Лайк цомоор шагнууллаа

21
12-13
Төрийн банк шилдгийн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудаа тодрууллаа

22
12-13
Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлт хүргүүлжээ

23
12-13
Алтан баззерын эзэн- 2 настай бөмбөрчин хүүгийн үзүүлбэр

24
12-13
МCS-ийн банк байгуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тас эсэргүүцсэн үү

25
12-13
Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв

26
12-13
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа

27
12-13
ЗУЛЫН 25 буюу 12 сарын 21нд ТҮМЭН ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ МЭГЗЭМИЙН АЯЛГУУТ УНШЛАГА болно

28
12-13
НДС-гийн алдагдлыг буруутай хүмүүсээр төлүүлэх ажлын хэсэг байгуулжээ

29
12-13
Н.Номтой баяр ба нийгэм..

30
12-13
ЭЦГ-аас дуучин Т.Баясгаланг НӨХРИЙНХ НЬ ХАМТ шалгаж байна

31
12-13
Хорт хавдраар өвдсөн нэг ойтой Г.Хулан охинд туслах аянд нэгдэцгээе!

32
12-13
У.Хүрэлсүх "хөл" -өө цэвэрлэж эхлэв үү!

33
12-13
Өмнөд Солонгосын засгийн газар хууль бус цагаачдад тус улсаас гарч явах хугацаа өгчээ

34
12-13
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол Улсын иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

35
12-13
Идэх боломжтой кофены аягыг үйлчилгээнд туршиж эхэллээ

36
12-13
Хотын захирагч С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

37
12-13
Канадад -50 хэм хүрч хүйтэрч болзошгүйг анхааруулжээ

38
12-13
Энэтхэг иргэншил олгох шинэ хуулийн төслийг баталжээ

39
12-13
Хуульч сайдыг “загнасан” нь

40
12-13
Ичиножёо 30 кг туржээ

41
12-13
Унтаад босоход л нэг татвар нэмэгдчихсэн байх юм

42
12-13
Д.Одбаяр Өмнөд Солонгосын талтай шүүхдэнэ

43
12-12
Археологичид II Рамзесын хөшөөний хэсгийг олжээ

44
12-12
Мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдаан боллоо

45
12-12
Хархорум хотын 800 жилийн ойг ЮНЕСКО-той хамтарч тэмдэглэнэ

46
12-12
Беларусь улстай сүүний эрчимжсэн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ

47
12-12
Н.Номтойбаяр: Г.Батхүү агсан тархины цус харвалтаар нас барсан...

48
12-12
АНУ Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ

49
12-12
Иргэншлийг нь худалдаж авч болох орнууд

50
12-12
Монголын мөнх цэвдэг эрчимтэй хайлж байна

51
12-12
Гүнбилэг кино зохиол бичих хэрэгтэй болжээ

52
12-12
Засгийн газар чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах л хэрэгтэй боллоо доо

53
12-12
Айдас төрүүлсэн “ард түмэнч”, дарамт болсон “эх оронч”

54
12-12
Түүхэн барилгыг түүж нураахын дон

55
12-12
Д.Лүндээжанцан нарын “Хар Үндсэн хууль”

56
12-12
“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө

57
12-11
Ц.Элбэгдорж: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй” гэсэн үг

58
12-11
Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмэх”-ээр болсон гэв үү?

59
12-11
Фракцтайгаа, хагаралтайгаа, задралын ирмэгт үлдсэн АН

60
12-11
Саид Моллаи иран биш азербайжан хүн

61
12-11
Жагсаалтаас хасагдах ЖДҮ-чин Ж.Энхбаяр

62
12-11
Асашёорюү Д.Дагвадорж төмс тарина

63
12-11
Бид уг нь шударга байсан юмаа

64
12-11
Айсуй өрийн эзэд буюу ах дүү долоогийн түүх

65
12-11
Оюутолгойн ирээдүйд дайх дөрвөн “бодол”

66
12-10
Монголоос олдсон олдворууд 2019 оны онцлох жагсаалтад багтжээ

67
12-10
Б.Энх-Амгалан гишүүн ээ, ЖДҮ-чид бол дээрэмчид

68
12-10
“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ

69
12-10
Н.Алгаа: Уул уурхайд Таван толгойгоос өөр хөрөнгө оруулалт татах төсөл алга

70
12-10
Хардлага, болгоомжлол дагуулсан холимог тогтолцоо

71
12-10
Төрийн ордны зүүн талд нэг иргэн өөрийгөө шатаахыг завджээ

72
12-10
Төрөлх хэлнээсээ гадна Англи хэлээр чөлөөтэй ярьдаг улсууд

73
12-10
Бусдыг магтдаг хүнтэй ойр бай. Тэр даруухан, эелдэг байдаг

74
12-10
Хятадад гуйлгачид WeChat Pay-ээр гуйлга авч байна

75
12-10
ЭЦА-ны дэд дарга Ц.Ням-Очирыг “Салхитын мөнгөний ордын авлигалын мөнгийг зөөсөн” мэдээллийг шалгаж байна

76
12-10
Бичлэг: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг шалгуулахаар прокурорт өгөв

77
12-10
Хоригдож байсан Уйгаруудыг чөлөөлсөн гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ

78
12-10
Дэлхийд ганц урт наслагчдын музей: 168 настай эрийн домог

79
12-10
ОХУ-ыг дөрвөн жил томоохон спортын тэмцээн, арга хэмжээнд оролцохыг хориглолоо

80
12-10
БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын цаг агаарын нөхцөл утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

81
12-10
Утаа шүүгч суурилуулаагүй түүхий нүүрс түлж байгаа ААН-үүдэд хугацаат үүрэг даалгавар өгнө

82
12-10
"Хар тамхины хэрэгт холбогдсон дэд консулд есөн жилийн хорих ял оноох эсэх нь тодорхойгүй байна"

83
12-10
Сураггүй алга болсон малчин эмэгтэйг олжээ

84
12-10
Ордны бузар булай

85
12-10
ТҮМЭН ЗУЛ ӨРГӨХ ёслол болно

86
12-10
Хүсэмжит хүүгээс хүсээгүй сэдэл

87
12-10
Авилгын гэмт хэргийн уг сурвалж нь хууль тогтоогчид болж байна

88
12-10
1072 хувьцаанд "ногдол ашиг олгох уу"....

89
12-10
Жуулчлалын төв болсон цагаан аралд галт уул дэлбэрэв

90
12-10
Ард түмэнд таалагдсан төр ажил хийж чаддаггүй

91
12-10
Шинэчлэгдсэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ

92
12-10
Хаан суудлын эрх олгогчид буюу халамжид алгаа тосдог монголчууд

93
12-10
Санкт-Петербургт хадгалагдаж байгаа “Чингисийн чулууны бичиг”-ийг Улаанбаатарт хадгалана

94
12-10
С.Амарсайхан: Шинэ нисэх буудлыг түшиглэн Аеросити, “Майдар” зэрэг дагуул хотыг төлөвлөж байна

95
12-10
ХЭДС-г цөлмөгчид авсан зээлээ төлөхгүй гэж шийдсэн бололтой

96
12-10
Гацуур модны тvvх

97
12-10
В.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

98
12-10
Танилц: "Чингис хаан банк"-ны хувьцаа эзэмшигчдийн улс төр дэх хэлхээ холбоо

99
12-10
Төсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь

100
12-10
"Барьж идэж" мэдэх барын зулзага