BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?

Сонгуулийн жил гарах гэж буйтай холбогдуулан хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн олонхийн бүлэг эртнээс шийдсэн. 


Үүний дагуу сүүлийн хоёр жилийн турш ажлын хэсгийнхний боловсруулсан хуулийн төслийг бэлэн болгосон байна. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн төслийг өчигдөр /уржигдар/ УИХ-ын даргад өргөн барилаа. Манай улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталснаас хойш долоон удаагийн сонгууль явуулсан бөгөөд тухай бүрт Сонгуулийн хуулийг өөрчилж ирсэн байдаг. Уг жишгийн дагуу хуулиа өөрчлөх шийдэлд хүрсэн бөгөөд тодорхой хэд хэдэн заалтыг өөрчлөхөөр төсөл боловсруулжээ. Тухайлбал, сонгуулийн тогтолцоог холимог мажоритар буюу 50:26 гэдэг хувилбараар явуулах нь зүйтэй гэж үзсэн бол манай улсад болдог гурван төрлийн сонгуулийг нэг хуулиар зохицуулдаг болсон АН-ынхны шийдэл алдаатай байсан учраас хуучин хэвэнд нь байлгахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн болон орон нутгийн, УИХ-ын гэсэн гурван шатны сонгуулийг зохион байгуулдаг. Сонгууль бүр өөрийн онцлогтой учраас тус тусын хуулиар зохицуулдаг байсныг АН-ынхан 2015 онд нэг болгон өөрчилснөөс үүдэн алдаа дутагдал олон гарчээ. Тиймээс үүнийг засч залруулахаар төсөлд тусгасан байна.
 
 
Тогтолцооны хувьд 50:26 гэдэг нь 50 гишүүн жижиг тойргоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэнээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгох хэлбэрт шилжиж, ард түмэн өөрсдийн элч төлөөлөгчийг шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэж үзжээ.
 
 
Сонгуулийн тогтолцоог ингэж өөрчлөх нь зөв үү. Бодит байдалд хэрэгжүүлэхэд хүндрэл гарах уу. Энэ тухайд УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.
 
Ж.БАТ-ЭРДЭНЭ: ИРГЭДТЭЙ ОЙР БАЙЖ, САНАА БОДЛЫГ НЬ СОНСДОГ ТОГТОЛЦОО ТОХИРОМЖТОЙ
 
Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад УИХ-ын 76 гишүүний нэр хүнд сайнгүй байна. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ гэхээр иргэдээсээ холдсоны шинж. Тиймээс тойргийнхоо иргэдтэй ойр ажилладаг, тэдний санаа бодлыг сонсдог улмаар төрийн бодлого шийдвэрт тусгуулаад явдаг байх учиртай юм. Бодит байдалд ийм харилцаа холдохоор үл ойлголцол үүсэх гээд байна шүү дээ. Нөгөө талаас хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийг батлахад бид холимог тогтолцоог хүлээж аваагүй. Тийм учраас иргэдтэйгээ ойр байдаг, тэдний санаа бодлыг сонсдог мажоритар буюу иргэдтэйгээ шууд харилцдаг тогтолцоо Монгол Улсын өнөөдрийн нөхцөлд тохиромжтой. Ер нь холимог тогтолцоо руу шилжих, улс орныг бүсчилсэн байдлаар хөгжүүлэхэд пропорциональ тогтолцоо илүү давуу талтай байдаг. Гэхдээ хоёр тогтолцооны аль алинд нь давуу тал бий. Гагцхүү тухайн тогтолцооны давуу талыг бид өнгөлж, арчилж явах учиртай болохоос нэгийг нь дөвийлгөх боломжгүй юм. Нөгөө талаас улстөрчдийн төлөвшлөөс гадна сонгогчдын боловсролоос маш их зүйл хамаардаг. Тиймээс нэр дэвшигчид нь иргэд сонгогчидтойгоо нүүр тулдаг, хийсэн ажлаа эргэн тайлагнадаг. Намын нэрээр холдоод явчихдаггүй буюу тооцоо бодож, хариуцлага хүлээлгэх боломжтой мажоритар тогтолцоо давуу юм гэж харж байна. Ямар ч байсан Сонгуулийн хуулийг өргөн барилаа. Хэлэлцүүлгийн явцад цаашид олон талын санаа бодол гарах болов уу.
 
 
Ж.ГАНБААТАР: ОЛОНХЫН ШИЙДВЭРИЙГ ДАГАНА
 
-УИХ-д өргөн барьсан 50:26 хувилбарыг би хувьдаа дэмжихгүй. Хамгийн боломжит хувилбар нь жижиг мажоритар тогтолцоо гэж хэлнэ. Гэхдээ намын бүлгээс гаргасан олонхын шийдвэрийг дагана. Миний хувьд даваа гарагийн бүлгийн хуралдаанд суугаагүй. Хэвлэлийн мэдээллээс харахад, Сонгуулийн тогтолцооны хувилбарыг задгай байдлаар чуулган руу  оруулна гэж байна. Улс нэг тойрог гээд 26 хүнийг нэр дэвшүүлэхэд процессын хувьд хүндрэлтэй зүйл олон гарна. Тухайлбал, саналын хуудаст 600-700 хүний нэр бичээд сонгогчид түүнээс сонголтоо хийхэд хүндрэлтэй. Гэтэл жижиг тойрогт 3-4 хүн л нэр дэвшдэг. Энэ тохиолдолд нэр дэвшигчид өөрсдийгөө илэрхийлэх бүрэн боломжтой.Сонгогчид сонголтоо хийхэд ч дөхөмтэй байдаг. Одоогийн өргөн барьсан 50:26 хувилбарын хүрээнд жишээлбэл, манай нам ямар хүнээ жижиг 50-д, ямарыг нь том 26-д нэр дэвшүүлэх вэ гэдэг нарийн зүйлийг яриагүй. Мэдээж улс орон даяар олон нийтэд танигдсан хүмүүс л 26-д дэвших магадлал өндөр шүү дээ.
 
 
Жижиг мажоритарын давуу тал олон. Тухайлбал, Монгол Улс хүн ам цөөн атлаа газар нутаг том. Улс эх орны өнцөг булан бүрт хүн амьдарч байна. Ерөөсөө л эх орон эзэнтэй байхын тулд ийм ч байх учиртай биз дээ. Гэтэл энэ иргэдийг төрд хэн төлөөлөх юм бэ. Нэг тойргоос сонгогдсон төлөөлөгч тэнд амьдарч буй иргэдийнхээ төлөө ажиллах учиртай биз дээ. Энэ бол нэр дэвшигчдийн нэг номерын үүрэг.
 
 
Х.БОЛОРЧУЛУУН: СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ДАХИН ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ
 
-УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд долоо хүрэхгүй сарын хугацаа үлдсэн байна. УИХ-ын өргөн барьсан Сонгуулийн хуульд тогтолцоог 50:26 гэсэн хувилбараар оруулж ирсэн. Ингэхдээ намын жагсаалтаар бус зөвхөн хүний нэр дугуйлна гэж байгаа Үүнд нэг хүндрэлтэй асуудал бий Тухайлбал, нэг намаас 26 хүний нэрийг саналын хуудаст бичиж таарахаар байгаа юм. Гэтэл улс төрийн арав гаруй нам сонгуульд нэр дэвшлээ гэж бодоход бараг 400-500 хүний нэр жагсаах шаардлага гарна. Энэ тохиолдолд хүндрэлтэй зүйл бишгүй гарч таарна. Тийм учраас үүнийг дахин ярилцах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа 26 нь улсын буюу том тойрогт нэр дэвшинэ. Гэтэл том тойрогт нэр дэвших сонирхолтой хүн хэчнээн байхыг хэлж мэдэхгүй юм. Миний харж байгаагаар, бага л байх болов уу.Эхний байдлаар ярьснаар, УИХ-д олон сонгогдсон буюу олны танил, туршлагатай гишүүдийг том тойрогт нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа юм билээ. Миний хувьд энэ тогтолцоог УИХ-аар эцэслэн баталчихвал жижиг 50-иас нэр дэвших бодолтой байна. Гэхдээ энэ хувилбарыг эцсийн байдлаар шийдээгүй, хуулиа дөнгөж л өргөн бариад байна шүү дээ. Тиймээс Байнгын хороо, чуулганы хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй.
 
Г.ТЭМҮҮЛЭН: 50:26-Г ДЭМЖИХГҮЙ
 
-МАН-ын бүлгээс 50:26 гэдэг хувилбараар сонгуулийн тогтолцоог боловсруулж, хуулиа өргөн барилаа, Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа сонгууль явуулахад долоон удаа хуулиа өөрчилсөн байдаг. Бид өнөөдөр сонгуулийн тогтолцоог найм дахиа өөрчлөх гэж байна. Үүнээс үзэхэд сонгууль бүрийн өмнө хуулиа яагаад өөрчлөөд байдаг юм бэ гэдэг нь асуудал болж хувирсан. Бид цаашдаа сонгуулийн нэг тогтолцоог барьж явмаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм хэзээд тодорхой баймаар байна.
 
 
Сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл хамааран ард түмэн сонголтоо чөлөөтэй хийдэг. Тодорхой нэг улс төрийн хүчин юм уу, улстөрчдөд зориулж хуулиа өөрчлөх шаардлагагүй юм. Хамгийн сүүлчийн буюу 2016 оны сонгуулийн үеэр иргэд нэг л зүйлийг захисан. Энэ нь “Намын жагсаалтын ард нуугддаг, буух эзэн, буцах хаяггүй байдлаар сонгууль явуулдгаа боль’’ гэж байсан.
 
 
Өнөөдрийн хувилбараар сонгуулиа явуулна гэвэл хүндрэлтэй асуудал олон гарна. Саналын хуудсыг хэрхэн бэлтгэх, сонгогч саналаа өгөх гэж ямар их цаг хугацаа зарцуулах зэргээр асуудал бий. Ямар ч байсан хуулийн төсөл өргөн барилаа. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ сонголтоо хийж таарна. Миний хувьд 50:26 гэдэг хувилбарыг дэмжихгүй. Өөрөөр хэлбэл, одоогийн жижиг 76-гаар сонгуулиа явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
 
Ц.ДАВААСҮРЭН: СОНГУУЛЬ БҮРИЙН ӨМНӨ ХУУЛИА ӨӨРЧИЛДГӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ
 
-Сонгуулийн тухай хуульд тогтолцоог 50:26 байхаар тооцож, УИХ-д өргөн барилаа. Жагсаалтын 26 нь улс нэг тойрог болоод хүний авсан саналыг нам руу тоолно гэж байгаа. Энэ нь порпорциналь хувилбар учраас миний хүлээн зөвшөөрдөггүй тогтолцоо. Тиймээс би хувь гишүүнийхээ хувьд энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь сонгууль бүрээр өөр, өөр хувилбар оруулж ирж ард түмнийг төөрөгдүүлээд байна шүү дээ. Сонгууль болохоор л нэг шинэ хувилбар гаргаж ирдгээ болих хэрэгтэй. Нэг тогтолцоог нь ойлгож ядаж байтал дахиад сольчихдог. Би хувьдаа энэ удаад тогтвортой байх нь зүйтэй гэсэн саналтай байна. Дийлэнх гишүүн энэ удаад тогтвортой байя, ард түмэнд ойлгомжтойгоор сонгуулиа явуулъя гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Хэлэлцүүлгийн явцад аль нэг талд нь шийдэх байх. Ер нь пропорциональ системийг 26 гэж оруулж ирэх нь Үндсэн хуулиараа хориглосон зүйл шүү дээ. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр ч энэ саналыг хоёр удаа оруулж ирж, хоёр удаа унасныг мартаж болохгүй.
 
Н.УЧРАЛ: 50:26-Г ДЭМЖИНЭ
 
Намын Удирдах зөвлөл болон бүлгээр ярилцаад сонгуулийн тогтолцоог 50:26 гэж оруулж ирсэн. Би хувьдаа энэ хувилбарыг дэмжинэ. 76 жижиг тойрог цаашдаа улс эх орны хөгжилд саад болно. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрийг явуулахад жижиглэсэн тогтолцоотой үед боломжгүй юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ үнэхээр мэдэрч байна. Улсын төсөвт байшингийн дээврийн засвар юмуу лифтийн шинэчлэлийн мөнгийг суулгадаг улс гэж хаана байх вэ. Нийслэл, орон нутагтаа шийдээд явах боломжтой зүйлийг УИХ дээрээ ярьдаг, гишүүд нь тойрог руугаа чирдэг болчихоод байгаа нь нууц биш. Хэрвээ 50:26 гэдэг хувилбараар сонгууль явуулбал улсын хэмжээний томоохон ажлыг урагшлуулах боломжтой болно. Ядаж улсын том тойргоос гарч ирсэн 26 хүн нь сэтгэл, зүтгэл гаргах бололцоо бүрдэнэ. 26-г том тойргоос дугуйлах нь мажоритар тогтолцооны нэг хэлбэр мөн. Учир нь иргэд өөрсдийнхөө дэмжиж буй хүнд л санал өгнө гэсэн үг. Энэ тохиолдолд том тойрогт ард түмний дунд нэр хүндтэй, улс эх орондоо хийж, бүтээсэн зүйлтэй, УИХ-д биднийг төлөөлөх бүрэн боломжтой гэж үзсэн хүндээ л иргэд саналаа өгнө гэсэн үг. Хуучин шиг намын нэрээр, оймсонд хавчуулж, УИХ-д орж ирнэ гэдэг шиг байж болохгүй. Одоогийн оруулж ирсэн нь ард түмний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэсэн хувилбар гэж ойлгох хэрэгтэй.
 
 
М.Өлзий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү?
Бусад мэдээ ▼

1
09-28
Загас толгойноосоо АН дотроосоо...

2
09-28
Хамгийн хэл ам ихтэй, амархан уурладаг зурхайн ордууд

3
09-28
“Эми Коней Баррет үнэхээр гайхалтай шүүгч байх болно”

4
09-28
Буугаар тоглож байгаад гал алдаж дүүгийнхээ аминд хүрчээ

5
09-28
Сүүлийн 3 хоногт коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй. Өнөөдөр 2 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

6
09-28
Түмэн мод Түмний буян - Мод тарих аянд нэгдэцгээе

7
09-28
Монголын эрх баригчид Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсныг “Wikileaks” задруулжээ

8
09-28
Ямар шалгуураар автобусны жолооч болсон нь үл мэдэгдэх хѳѳрүү бацаанууд ѳѳрийнх нь унаанд дайгдаж яваа мэт араншинтай!

9
09-28
Бусдын гарт амиа алдсан эрэгтэйн цогцсыг гурван жилийн дараа уурхайн гүнээс олжээ

10
09-28
“Монголросцветмет”-ийн өр зургаан сарын дотор 12.5 тэрбумаар нэмэгджээ

11
09-28
Д.Жаргалсайхан: Намайг золиосолж, суудлыг маань Б.Хурцад өгсөн

12
09-28
Машиндаа мансуурч байсан болон гэртээ хар тамхины ургамал хадгалж байсан этгээдүүдийг илрүүллээ

13
09-27
ЭМЯ: 557 Сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

14
09-27
Gangbay: “Ганган цагаан” дуу бид хоёрын төсөөлснөөс богино хугацаанд хүмүүст хүрлээ

15
09-27
Навальный “Новичок”-т хордсон уу?

16
09-27
ДЭМБ: Коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна

17
09-26
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: ЦЭЦЭГ шиг охиноо үдэж, ӨЛӨН маркетинг дуулиан дэгдээсэн ДОЛОО ХОНОГ

18
09-26
Сонгинохайрханчуудын “Азын тойрог”

19
09-26
Энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнажээ

20
09-26
Нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

21
09-26
ЭХЭМҮТ-д угаартсан долоон хүүхэд ирж тусламж авчээ

22
09-26
Ирэх сараас Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд Япон руу нэвтрэх боломжтой болно

23
09-26
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

24
09-25
Хэнтий аймгийн Засаг дарга 50 хоногт...

25
09-25
Эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэгддэг Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ

26
09-25
UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой

27
09-25
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

28
09-25
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

29
09-25
Дугуйн тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

30
09-25
2017 онд сураггүй болсон хүний цогцсыг уурхайгаас олжээ

31
09-25
Саарал жагсаалт: ФАТФ-ын гишүүд ирэх сард Монголд ажиллана

32
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

33
09-25
Хүүхдийн мэргэжлийн 10 эмч ирэх сараас 1800-0119 дугаараар томуугийн талаар зөвлөгөө өгч эхэлнэ

34
09-25
НАМ биш ЗАМ ялна

35
09-25
Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

36
09-25
"Байерн" Европын супер цомд түрүүллээ

37
09-25
БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

38
09-25
Шүдний эмнэлгийн “шүдний өвчин” эдгэх үү, буглах уу

39
09-25
Архи, согтууруулах ундааг ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

40
09-25
Төрийн албан хаагчдаас ХАНДИВ НЭРЭЭР мөнгө татсан уу?

41
09-25
Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ дахиж АН-ын хаалгаар шагайж чадахгүй болтлоо луйвар хийсэн...

42
09-25
Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нараар удирдуулж доройтсон АРДЧИЛСАН НАМ

43
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

44
09-25
Амласныг нэхье

45
09-25
Г.Ундармаа: Үзэгчдэдээ дэлхийн хэмжээний чанартай кино үзүүлье гэж зорьсон

46
09-24
Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан “Ядуурлаас ангижруулахуй-Хятад Улс” сэдэвт цахим сурвалжилгын нээлт амжилттай боллоо

47
09-24
Хорин жилийн түүхтэй АН хоёр, гуравхан хүнд "хагалуулж" байвал та нарт АСУУДАЛ байна

48
09-24
Дахин “амилсан” ШӨХТГ

49
09-24
Л.Оюун-Эрдэнэ: Би Д.Гэрэлийг зүгээр орхихгүй

50
09-24
Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна

51
09-24
Супермодель Бар Рафаэли шүүхээр шийтгэгдэв

52
09-24
У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй

53
09-24
Байнгын засвартай, баатар хотын замууд

54
09-24
Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо

55
09-24
2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

56
09-24
“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

57
09-24
“Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу

58
09-24
Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ

59
09-24
Гадаад яамны газрын захирлуудтай танилц

60
09-24
Д.Трамп: Коронавирусыг дэлхийд тараасан Хятадад НҮБ хариуцлага тооцох хэрэгтэй

61
09-24
Архичдыг албадан эмчилье

62
09-24
Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан хурандаа Ш.Цогбаатар НЦУГ-ын даргаар томилогджээ

63
09-24
О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

64
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

65
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

66
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

67
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

68
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

69
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

70
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

71
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

72
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

73
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

74
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

75
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

76
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

77
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

78
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

79
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

80
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

81
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

82
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

83
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

84
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

85
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

86
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

87
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

88
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

89
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

90
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

91
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

92
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

93
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

94
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

95
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

96
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

97
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

98
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

99
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

100
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо