BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хүсэмжит хүүгээс хүсээгүй сэдэл

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг дуудаж зандрав. Өөрийнх нь эзгүйд авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлсэн гэнэ. 


Иймээс эл асуудлаа дахин нягталж, олон нийтийн хандлагад нийцэхүйц шийдвэр гаргахыг үүрэгдэв. Гүйцэтгэх засаглалын иймэрхүү дүр төрх олон нийтийн хувьд хэдийнэ улиг болжээ.

Асуудлыг тухайн цаг үед нь бус харин олон нийт шуугиж эхэлсэн тэр үед Ухнаагийн хүү олны өмнө гарч, ард түмний хайртай хүү, ардын элчийн дүр бүтээхийг оролддог.

Тэр Ерөнхий сайд болохынхоо өмнө ч өнөөдөр ч яг тэр арга барил, тэр заль мэхээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээх гэж хичээж явна. Тэрбээр Засгийн эрхэнд гарахдаа Шударга ёсны төлөө нүдээ цавчилгүй байж, хууль бус үйлдлийн эсрэг сэлэмээ буулгахгүй хэмээн амлаж байсан түүний үг тухайн үед олны сонсохыг хамгийн ихээр хүсэж байсан зүйл. Тиймдээ ч тэр ард түмний хүсэмжит сайд хэмээн нэрлэгдэж байв. Гэвч тэр үнэний талд зогсож чадаагүй.

Улс төр дэх ураг төрлийн хэлхээ ил болж, олон нийтийн бухидал цахим орчинд ил болоход Ерөнхий сайд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан хийж, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг урдаа суулган зандрав. Тэрбээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм. Энэ зандралтаас бодитой үр дүн гараагүй.

Засгийн эрх солигдсоны дараагаар ЖДҮ-гийн хэрэг ил болов. Кабинетад нь байгаа эрхмүүд толгой дараалан холбогдож, хувьсгал хийсэн ардын баатруудын нэр тусгай сангийн хөрөнгийг хүүлсэн мөнгөний хэмжээтэйгээ ил болов. Хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, хуудуутай явдалтай нэгэнтэй нөхөрлөхгүй гэж байсан Ерөнхий сайд таг. Ёстой л мөнгө мөрөө үлдээдэг гэгчээр бүх зүйл илэрсэн. Н.Номтойбаярын хэлсэнээр У.Хүрэлсүх ч өөрөө ЖДҮ-чин. Олон нийт У.Хүрэлсүхийн өнөөх амласан цэвэрлэгээг нүд цавчилгүй ажиглаж суув. Үйл явдал өрнөж, хуулийн байгууллага буруутай этгээдүүдийг тогтоочихоод байхад ч тэр таг. Эцэст нь Ухнаагийн хүүгийн үг, үйлдлийн зөрүүний талаар цахим орчинд шуугиж эхэлмэгц мань хүн “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” хэмээн том дуугарав. Гэхдээ тэр өнөөх цэвэрлэгээгээ хийгээгүй.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүүхний хэрэгт холбогдсон. Ёс зүйн хариуцлага хүлээх учиртай талаар эмэгтэй гишүүд анхлан ам нээхэд У.Хүрэлсүх чимээгүй л байв. Харин ч бүр ёс зүйн хариуцлага хүлээх учиртай гэж хэлсэн эмэгтэй гишүүдийг бүлгийн хурал дээр дарамтлан, зандарсан тухай А.Ундраа гишүүн шүлсээ залгин олны өмнө хэлсэн юм. Арга буюу үнэнд дийлдсэн У.Хүрэлсүх Д.Гантулгын гарыг тавьсан. Үүнийхээ дараа чуулганы индер дээрээс “Би Д.Гантулгыг ёс зүйн хариуцлага хүлээж өргөдлөө өг” гэж хэлсэн хэмээн бардамнав.

Ноён уулын асуудал зуны турш дуулиан тарив. Нутгийн иргэд, худалдагдсан хүмүүс гэхчлэн талцаж, маргалдсан. Сүүлдээ эл маргаан савнаасаа хальж олон нийтийг хөдөлгөж эхлэв. Асуудалд тартагтаа тулсаны дараа Ерөнхий сайд гүн нойрноосоо сэрэв. Сэрмэгцээ яаран сандран У.Хүрэлсүх олон нийтэд таалагдах хариуг олж ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат болгох тухай ил гарч том дуугарав. Гэвч тэр зөв хариу байсангүй. Орон нутгийнхаа төлөө гэх сэтгэлээр уйлж байсан залуу ердөө л Ерөнхий сайдыг өдөөж чадсан нь тэр.

Өнөөдрийн үйл явдал ч ялгаагүй. Авто зам ашигласны хураамж аятай тухтай амьдрах эрхийг бий болгох зорилгын хүрээнд хийгдэх зүйл гэдгиийг Ерөнхий сайд мэдэхийг ч хүссэнгүй. Гагцхүү олон нийтээс оноо цуглуулж, ирэх оны сонгуулиа бодон ухас хийж, уулга алдлаа. Тиймдээ ч олон нийтэд тааламжтай шийдвэр гаргахыг хотын даргаас хүссэн хэрэг.

Ард түмэнд таалагдсан шийдвэр гаргасаар байгаад Уго Чавес улс орноо дампууруулж орхисон байх жишээтэй. Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж, эрдэс баялгийн салбартаа төрийн мэдлийг тогтоосон, 1.5 сая орон сууц үнэгүй тараан, АНУ-аас өндөр үнээр авсан бараагаа хэд дахин хямдаар зарсан зэрэг нь байгалийн баялгаар баян энэ улс орныг 20-хон жилийн дотор хямралын ёроолд унагасан.

Товчхондоо бол олон нийтэд таалагдсан шийдвэр гаргах нь популизмын гол шинж.

Эх сурвалж: Buzznews.mn

http://www.buzznews.mn/news/156/single/25944

Хүсэмжит хүүгээс хүсээгүй сэдэл
Бусад мэдээ ▼

1
01-28
Лиценз нэртэй А4-ийн цаас зардаг Б.Ганхуягийг "шалгах" хууль хяналтын байгууллага байна уу?

2
01-28
Доктор Д.Наранбаатар: Дархлаагаа сайн дэмж, бидний дархлааны систем коронавирусийг дарах чадвартай

3
01-28
“NBA” Лейкерсийн тоглолтыг хойшлуулжээ

4
01-28
“Grammy”-н шилдгүүд тодорчээ

5
01-28
Кинотеатруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоолоо

6
01-28
Захуудыг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй

7
01-28
Тав тухгүй орчин, тааламжгүй харилцаа жуулчдыг "үргээж" байна

8
01-28
Уханиас ирсэн 170 орчим Монгол оюутныг хэн ч ямар ч шинжилгээнд хамруулаагүй өдий хүрчээ

9
01-28
Билл Гейтс шинэ коронавирустэй тэмцэхэд 5 сая ам.доллар хандивлажээ

10
01-28
Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 4,000 давж, нийтдээ 106 хүн нас баржээ

11
01-28
МАН эрх мэдлээрээ далайлган хотын тойргийг “булаалаа”

12
01-28
Керосиныг онцгой татвартай болгох хуулийн төслийг хаана, хэн гэдэг албан тушаалтан “дарчихсан” бэ?

13
01-28
Энэ жил гэр гэртээ шинэлцгээе

14
01-27
Сагсан бөмбөгийн супер од Коби Брайнт нисдэг тэрэгний ослын улмаас амиа алджээ

15
01-27
Бүрэн барааны онлайн дэлгүүр www.emartmall.mn нээгдлээ

16
01-27
ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ

17
01-27
Шүүлтүүргүй мэдээлэл иргэдийг айдаст автуулж байна

18
01-27
Кобигийн гэгээн дурсгалд...

19
01-27
Самсунг: Хувцсыг өөрөө индүүддэг ухаалаг шүүгээ зохион бүтээжээ

20
01-27
Давос-2020 чуулга уулзалт санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө

21
01-27
2020 оны УИХ-ын сонгуулиар оффшорчдын ов мэхэнд дахиад л хууртах уу?

22
01-27
Мансуурсан жолооч хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргажээ

23
01-27
Дорнод Африкийн улсууд царцааны нүүдэлд эзлэгдээд байна

24
01-27
Неандертальчууд шумбаж чаддаг байсан байж магадгүй

25
01-27
У.Хүрэлсүхийн шийдвэр ингэж хэрэгжих ч гэж дээ

26
01-27
Нефтийн үнэ 63 ам.доллароос доошилж буурчээ

27
01-27
​The Diplomat: Хятад улс хөрш Монголдоо иргэдийг хянах 'Агаарын шорон' байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байна

28
01-27
Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Давос-ийн чуулганд

29
01-27
Израйль улс иргэдээ Саудын Арабт зорчихыг зөвшөөрлөө

30
01-27
Төрийн ордонд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

31
01-27
Хятадын вирусын аюул ба Монгол улсад хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүд /нийтлэлчийн санал/

32
01-27
Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

33
01-27
Бүгд мэддэг ч бүгд хийдэггүй

34
01-27
Эрэлт дээр дөрөөлсөн луйвар

35
01-27
Манай дипломатуудын авч явсан хар тамхи хэнийх вэ?

36
01-27
“Капитал”-ын дампуурал “Ариг”-ийг дагуулах уу

37
01-27
Өнөөдрөөс боомтуудаар зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хаана

38
01-27
Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

39
01-27
Дэлхий нийтийг түгшээж, Монголчуудыг айлгасан коронавирус

40
01-27
Тайван нойрс доо, Коби

41
01-27
Хятадад коронавирусний халдварын улмаас 80 хүн нас баржээ

42
01-27
Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

43
01-27
Хамгийн бага чансаатай сумоч Токушорюү анх удаа Макүүчид түрүүлэв

44
01-27
3 сарын 2 хүртэл сургалтын төв, жолооны дамжаа ч хичээллэж болохгүй

45
01-27
Хэргийн газраас олдсон эд мөрийн баримт тагнуулын ажилтнууд дээрэм хийснийг баталжээ

46
01-27
Тоогоор цөөхөн хэдий ч Монголчууд бол том Үндэстэн

47
01-27
"Анна Каренина" ба Монголын 2020 он

48
01-27
Сонгуулийн тойрог, түүний мандатын тоог хэрхэн хуваах вэ?

49
01-27
Коби Брайант охины хамт онгоцны ослоор нас барлаа

50
01-25
“Грэмми 2020”-ийн талаар мэдэх ёстой зүйлс

51
01-25
НӨАТ-ын буцаан олголтыг 2-р сард багтаан олгоно

52
01-25
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов

53
01-25
МУ-ын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааны тасалбар борлуулж буй цэгүүд

54
01-25
Монгол Улсын эсрэг хөлсөлсөн АНУ-ын хуулийн фирмд төлөх мөнгөө Ч.Сайханбилэг хаанаас гаргасан бэ?

55
01-25
Шилжилт хөдөлгөөн 02 дугаар сарын 01-ны өдрөөс зогсоно

56
01-25
БӨХЧҮҮД: Допингийн асуудлаа шийдэхгүй бол цагаан сарын барилдаанд зодоглохгүй

57
01-25
Коронавирусээр өвчилсөн хүн эмчлэгдсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

58
01-25
Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

59
01-25
Залуучуудын өвлийн олимпын наадамд Оросууд анх удаа түрүүлжээ

60
01-25
Европ тивд коронавирусийн анхны халдвар бүртгэгдлээ

61
01-25
Амралт сунгасантай холбогдуулан сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр заана

62
01-25
Палестиний хүндэт харуулын газарт унагасан малгайг Владимир Путин өмсгөж өгөв

63
01-25
Замын-Үүдээс Хөх хот руу буцаасан зургаан настай хүүхэд коронавирусийн халдваргүй болохыг тогтоожээ

64
01-25
НЭМГ: Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа

65
01-25
Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ

66
01-25
Ц.Нямдорж: Н.Номтойбаяр шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал зүгээр гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргалаа

67
01-25
Сэлэнгийн Засаг дарга Гаалийн даргаа хөлдөө чирэх нь

68
01-25
Хулгайн бууз, хумсалсан ууц шүүсээр ширээгээ дүүргэх үү

69
01-24
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл амраах шийдвэр гаргалаа

70
01-24
Бээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав

71
01-24
Кибертерроризм

72
01-24
БНСУ-ын визний журам шинэчлэгджээ

73
01-24
Коронавирусийн тархалт Хятадын умард бүс нутгийг чиглэж байна

74
01-24
Монголчууд, “MONBATT"-ын нэр хүнд өндөр

75
01-24
Монгол Улс авлигын индексээр 13 байр ухарлаа

76
01-24
Везувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ

77
01-24
Монголд тулгамдаж буй эдийн засгийн хямрал гэр хорооллынхонд илүүтэй нөлөөлж байна

78
01-24
Л.Нинжжамц МҮОНРТ-ийн захирлаар дахин сонгогдлоо

79
01-24
ТЕГ-ын тусгай ажилтнууд гадны иргэнийг дээрэмдсэн гэх хэргийг шалгаж байна

80
01-24
Монгол Улсын гурван сая дахь иргэн 5 нас хүрлээ

81
01-24
НДЕГ: Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

82
01-24
Шинжилгээний хариугаа нуусан 38 бөхийг зарлахгүйгээр Э.Оюунболдыг барилдуулах тохироо явагдаж байна уу?

83
01-24
Эрүүгийн хэргийн яллагдагчийг Элчин сайдаар ТОМИЛЖ БОЛОХ УУ

84
01-24
Н.Номтойбаяр: Бодит үнэний талаар зохих байгууллага нь мэдээлэл хийхийг шаардаж байна

85
01-24
СХД-т 7000 гаруй угаар мэдрэгч тараагаад байна

86
01-24
"Ливерпүүл" премьер лигт 40 тоглолт хожигдоогүй байна

87
01-24
АНУ-ын сангийн сайд эдийн засгийн мэдлэгтэй болсныхоо дараа шүүмжлэхийг Грета Тунбэргт зөвлөжээ

88
01-24
Хавтгайрсан халамжаас татгалзъя...

89
01-24
Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ

90
01-24
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ

91
01-24
У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу

92
01-24
АНУ-БНХАУ: Худалдааны дайныг зогсоосон “түүхэн хэлэлцээр”

93
01-24
МУ-н харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдааны тухай

94
01-24
УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ

95
01-24
Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар

96
01-24
Коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэмэгджээ

97
01-24
Ч.Сайханбилэгт өөрийгөө өмгөөлөх эрх бий юу?

98
01-24
Ерөнхий сайд та дипломат алба авилга, албан тушаалын наймааны хэрэгсэл биш гэдгийг эрхбиш мэдмээр юм даа

99
01-23
Анхаар!!! Өвөрмонголоос Монголд ирсэн ээж охин хоёрт коронавирусын эхний шинж илэрчээ

100
01-23
Д.Гантулгын 2 жил хоригдох ялыг хэвээр үлдээжээ