BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөх

Өнгөрөгч баасан гаригт манай парламент Их тэнгэрт хүлээн авалт хийж Үндсэн хуулийн өдрийг “нижгэр” тэмдэглэсэн. 


Даваа гаригт үргэжлүүлэн төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Бодвол Баабар гуайн байнга хэлдэг шиг “Аливаа зүйл муудах тусмаа сайн тал руугаа явж байдаг” хэмээн хөөрцөглөцгөөсөн биз. Оны өмнөхөн парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан шүү дээ.

Гурав хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээжээ. “Шударга ёс яллаа” гээд шүүхийнхэн бөөн баяр. Өнгөрөгч зургадугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн дээ. Тэдний долоогийнх нь эрхийг сэргээж байгаа юм байна. Арван шүүгчийн хувьд “Монгол яллаа” болсон бололтой юм. Цаг хугацаа гэдэг ийм хорлонтой. Хүний бодол ийм ахархан. Ердөө зургаа долоохон сарын өмнө "шүүгчийн хараат бус байдалд халдлаа заналхийллээ" хэмээн шуугиж байсан биш үү? Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөхөд л ийм үр дүн гарч байна шүү дээ. Магадгүй эрхээ сэргээлгэсэн долоон шүүгч ч бас эзэндээ төлбөрөө төлж таарна...

Сануулахад шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр томилж чөлөөлдөг хуулийн өөрчлөлт одоо ч гэсэн хүчин төгөлдөр хэвээр байгаа. Ирэх тавдугаар сараас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжээд эхэлбэл тэд шууд Улсын дээд шүүхийн ханаа хяналтад орно. Шүүхийн байгууллага дээрээсээ доошоо босоо удирдлагатай болж, дээд шүүх юу гэнэ түүнийг хийх болно гэсэн үг.

Бүхэл бүтэн гурван парламент дамжин хэлэлцэж, хэрэлдэж байж өнгөрөгч арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс судлаачид нэлээд олон дэвшилтэт өөрчлөлтийг хүлээж байв. Хүний эрх, ардчилал, зах зээлийг хамгаалах, эрх мэдэл хуваарилалт, орон нутгийн өөрөө удирдах ёс, хуулийн засаглал буюу шударга ёсны асуудал, Үндсэн хуулийн суурь бүцэц, дархлааг бий болгох гэх мэт. Эдгээрээс ердөө нэг зүйл буюу эрх мэдэл хуваарилалтын асуудал дээр бага зэрэг урагшаа алхсан (Гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах тал дээр бага боловч ахиц гарсан), бусдыг нь бол бүр дордуулсан, хоёр зүйлд нь (нутгийн өөрөө удирдах ёс, Үндсэн хуулийн дархлаа) бүр огт гар хүрээгүй хэмээн үнэлсэн байна.

Дордуулсан зүйлүүд дотор нь хуулийн засаглал буюу шударга ёсны асуудал багтаж байна. Түрүүн хэлсэн Дээд шүүхэд шүүхийн бүх эрх мэдлийг аваачиж өгсөн явдал.

Нэмэлт өөрчлөлтийн тавьдугаар зүйлд “Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн” гэж бичжээ. Одоо байгаа Үндсэн хуульд ч мөн ингэж бичсэн бөгөөд үүнийг өөрчлөх юмсан гэж сүүлийн арав гаруй жил ярьж байгаа зүйл л дээ. Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага биш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамгийн дээд шат юмаа гэж.

Шүүхийн дээд байгууллага гэхээр доод шатны бүх шүүхээ удирдан чиглүүлдэг босоо удирдлага болчихно биз дээ. Яг гүйцэтгэх эрх мэдэл шиг. Үүнээс болоод Дээд шүүх доод шатны шүүхийнхээ бүх эрх мэдлийг булааж авч, өмнөөс нь хэрэгжүүлдэг болсон. Шүүхийн хамгийн том авилга Дээд шүүх дээр явагддаг ч гэдэг. "УДШ нь хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх эрхтэй" гээд Үндсэн хуульдаа биччихсэн учраас шүүхийн аль ч шатнаас маргааныг татаж аваад хэлэлцэх бүрэн эрхтэй болчихож байгаа юм.

Үүнийг сая баталсан нэмэлт өөрчлөлтөөр засч залруулах ёстой байсан ч бүр бататгаад өгчихсөн. Дээр нь “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой ШЕЗ-ийн үйл ажиллагааны тайланг УДШ-д танилцуулна” гээд биччихээр нөгөө шүүхийн хараат бус байдлыг хангах ёстой ШЕЗ-ийн үйл ажиллагаанд ч бас УДШ хяналт тавих, шүүгчийн хараат бус байдалд шууд халдах эрхтэй болчихлоо.

Өмнө нь доод шатныхаа шүүхийн ажлыг өмнөөс нь шүүрч аваад хийдэг байсан бол одоо шүүгчдийнх нь шүүгч байх эсэхэд шууд оролцдог болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл одоо ҮАБЗ-ийн зөвлөмжөөр халдаж байгаа шүүгчийн хараат бус байдалд УДШ халдах эрхтэй болж, үүнийг нь Үндсэн хуулиараа баталгаажуулаад авлаа. Нэгэнт Үндсэн хуулиар зөвшөөрчихсөн учраас (хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцэх) нэг өдөр "АТГ-ын шалгаж байгаа хэргийг УДШ-д харьялуулж шалгана" гэж хууль батлаад татаад авчих бүрэн бололцоотой боллоо гэсэн үг.

Ингээд шүүх тогтолцоо (анхан, давах, хяналтын шат) бүхэлдээ ганхаж, тэр чигээрээ нэг хүний эрхшээлд орж байна. Энэ тохиолдолд шударга ёс, хуулийн засаглалын тухай ярих боломжтой юу?   

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөх
Бусад мэдээ ▼

1
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

2
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

3
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

4
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

5
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

6
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

7
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

8
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

9
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

10
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

11
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

12
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

13
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

14
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

15
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

16
09-22
Үрс минь үхэж л байг уу?

17
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

18
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

19
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

20
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

21
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

22
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

23
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

24
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

25
09-22
Хэнд ч бүү НАЙД

26
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

27
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

28
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

29
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

30
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

31
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

32
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

33
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

34
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

35
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

36
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

37
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

38
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

39
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

40
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

41
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

42
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

43
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

44
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

45
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

46
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

47
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

48
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

49
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

50
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

51
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

52
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

53
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

54
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

55
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

56
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

57
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

58
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

59
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

60
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

61
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

62
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

63
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

64
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

65
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

66
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

67
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

68
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

69
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

70
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

71
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

72
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

73
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

74
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

75
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

76
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

77
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

78
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

79
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

80
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

81
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

82
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

83
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

84
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

85
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

86
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

87
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

88
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

89
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

90
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

91
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

92
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

93
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

94
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

95
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

96
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

97
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

98
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

99
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

100
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна