BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа Дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ? Хэдүүлээ!!!! Тэтгэврийн зээл авсныхаа төлөө нүгэл буяныг дэнслэх насан дээрээ нэг орд газрыг ломбарданд тавихад оролцох нь Монголын ахмадуудын хүсэх зүйл биш. Тэр дундаа Улсынхаа ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдынхаа шахалт дор... Зөвхөн тэтгэврийн зээлтэй 200 мянга гаруй ахмадын 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэхийн төлөө 


 

Салхитын ордоо ломбардаж байгаа улс дараа дараагийнхаа өрийг дарахын тулд хэдэн орд, газраа барьцаалах вэ? Газар нутгаасаа тастаад өгөх үү??? Өнөөдөр Монгол улсын гадаад өр 30 тэрбум ам доллар. Нэг хүнд 25 сая төгрөгийн гадаад өр оногдож байна. Юун тэтгэрийн 2 сая төгрөгийн зээл!!! Гадаад өр үндэсний аюулгүй байдалд харанга дэлдэж байхад улсын төсвөө 2 их наядын алдагдалтай баталж, дээрээс нь дахиад бараг 1 их наядын тэтгэврийн зээл тэглэх гэж байгаа нь зүгээр л хорлон сүйтгэлт. МАН “Улсаа өрнөөс гаргана ” гэж амлаж гарч ирчихээд яг эсрэгээр нь улам өр нэмж байна. Настнуудаа тэтгэврийн зээлийн өрөнд ортол нь ядууруулсан нь эрх баригч МАНАН-ын хийсэн ажил. Ядарсан хөгшчүүдээ төр нэг удаа дэмжихэд атаархаж үхлээ гэнэ. Үр хүүхэд нь ажил орлоготой бол хэн тэтгэврийн зээл авах билээ. Нэг удаа зээл тэглээд юу ч өөрчлөгдөхгүй.
Харин баялгаа зөв эргэлтэд оруулж,үйлдвэрлэлээ дэмжиж,хүмүүсийг ажил орлоготой болгож байж л улс хөгжинө. Дундговь, Дорноговь, Өмнөговь , Баянхонгор... аймгуудаар дүүрэн Салхит шиг ордуудыг Хятад голдуу гадныхан цөлмөж, хагартлаа баяжиж байна. Эзэн бид тэтгэврийн зээл тойрч хэрэлдэх нь тэдний хаясан өвдөл дээр зодолдох нохойноос ялгаа юун. Манай эрх баригчдын зүгээс явуулж байгаа “тархи угаалт” нь үнэндээ ядмаг. “Салхитын ордыг Хятадуудаас авсанд баярла”, “Эрдэнэтийн Жастын Батхүүгийн өрийг улс төлөхөд дуугарахгүй яасан юм бэ?” “Авлигачдыг улсад учруулсан хохирол 12 их наяд төгрөг болсонд ард түмэн дуугараагүй “ .... ухааны юм ярих юм.
Энэ бүхэн эрх баригчдын өөрсдийн чинь хийх ажил. Өнөөдөр шүүмжилж байгаа бол та өөрөө л гэрийн даалгавраа хийгээгүй гэсэн үг. Энэ бүхнийг цэгцэл, асуудлыг шийд гэж Ерөнхийлөгчийг, МАН-ыг сонгож, эрх мэдлийг нь өгсөн билээ. Ард түмэн хашгирахаас өөрийг хийж чадахгүй л дээ. Яг ийм амлалтууд,чөлөөлөлтөөс болж сонгууль бүхний дараа долларын ханш өсдөг, баялагаа барьцаанд хямдхан өгдөг. 2012 оны сонгуулийн дараа юу болсон бэ? 2012 оны сонгуулийн үеэр иргэдэд 300,000 төгрөг бэлнээр өгөхийн төлөө Тавантолгойн ордыг БНХАУ-ын “Чалко”-д ломбардснаас болж нүүрсээ зах зээлийн үнээс хэд дахин хямдхан өгсөн.
Салхитын орд яг адилхан. Ордоос олсон ашгийн ихэнхи нь тэтгэврийн үндсэн зээл, хүүнд, нөгөө хэсэг нь банкуудын гаргасан бондын хүүнд явна. Товчхондоо Салхитын алт мөнгө худалдаж олсон орлого ард түмэнд очихгүй. Арилжааны банкуудыг санхүүжүүлнэ. Уг мөнгө 1. Банкинд тэтгэврийн зээлийн үндсэн төлбөр + хүү 2. Банкинд бондын хүү болж очно. Банкууд бизнес эрхлэгчдэд эрсдэлтэй зээл өгч байхаар бонд авсан нь дээр. Үр дүнд нь бизнесийн зээлийн хүү буурахгүй, ажлын байр хумигдана Ажил орлогогүй иргэн аав ээжийнхээ тэтгэврийн зээлийг барьцаалж зээл авч хүүхдээ сургах ч эрхгүй, амьдрал нь улам хүнд болно. 2016 оны сонгуулийн дараа юу болсон бэ? 2015 онд 1970 байсан долларын ханш сонгуулийн “солиорол”-оос болж, 2017 онд 2440 төгрөгт хүрч, нэг доллларын ханш 2 хон жилийн дотор 500 төгрөгөөр өссөн.
Сард 800,000 төгрөгийн цалинтай Монгол хүний сарын орлого сонгуулийн өмнө 410 $ байсан бол сонгуулийн дараа 325 $ болж буурсан. Сар тутам 85 $-оо ”ханшийн зөрүү” гэгч хадны мангаанд дээрэмдүүлсэн. Сард олдог 800,000 төгрөгийн нь дөрөвний нэг буюу 200,000 төгрөгөө тавиад туучихсан. Эцэст нь улсын сан хөмрөг нь хоосорч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, эдийн засгийн жолоогоо гадныханд өгсөн. Өнөөдөр ч тэднээс асуусан хэвээр байгаа нь монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийн алдсан гэсэн үг. 2020 он сонгууль яг адилхан.
Тэглэлт, амлалтаас болж долларын ханш 3000 төгрөгт хүрэхэд л таны өнөөдрийн авч байгаа 800,000 төгрөг буюу 29О$ чинь 260$ болж буурна. 30$ -оо ханшийн зөрүүнд алдахад л цалингийн чинь бараг 100,000 төгрөг алга болно. 300.000 төгрөгийн тэтгэвэртэй ядарсан хөгшчүүл сардаа 100$ -оор яаж амьдрах вэ? Дараа дараагийн орд газруудаа ломбардаж, дараагийн сонгуулиа хийнэ. Яндаж болдоггүй далай шиг яасан ч баян нутаг вэ? Улсаараа тоглож, хорлож дуусдаггүй улс төрчдөөс бүрмөсөн салаагүй цагт “чөтгөрийн тойрог”-оос хэзээ ч гарахгүй.
Сэтгүүлч Б.Отгон
Эх сурвалж: mongolcom.mn

 

Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ
Бусад мэдээ ▼

1
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

2
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

3
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

4
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

5
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

6
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

7
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

8
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

9
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

10
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

11
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

12
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

13
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

14
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

15
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

16
09-22
Үрс минь үхэж л байг уу?

17
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

18
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

19
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

20
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

21
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

22
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

23
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

24
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

25
09-22
Хэнд ч бүү НАЙД

26
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

27
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

28
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

29
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

30
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

31
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

32
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

33
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

34
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

35
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

36
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

37
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

38
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

39
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

40
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

41
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

42
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

43
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

44
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

45
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

46
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

47
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

48
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

49
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

50
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

51
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

52
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

53
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

54
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

55
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

56
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

57
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

58
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

59
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

60
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

61
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

62
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

63
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

64
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

65
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

66
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

67
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

68
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

69
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

70
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

71
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

72
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

73
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

74
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

75
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

76
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

77
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

78
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

79
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

80
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

81
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

82
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

83
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

84
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

85
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

86
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

87
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

88
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

89
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

90
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

91
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

92
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

93
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

94
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

95
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

96
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

97
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

98
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

99
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

100
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна