BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу

Тээр жил Асашёорюү, Г.Алтантүрүү сэтгүүлчтэй Бурхан Халдуны энгэрт чонын даханд хөлбөрч, хээрийн цай чанаж хоносон үйл явдлыг монголчууд нэвтрүүлэг хэлбэрээр үзсэн билээ. Үүнээс өмнө 2013 оны дөрөвдүгээр сард бил үү дээ, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа мөн Бурхан Халдун уулыг зориод төөрч байв. Монголчууд төрийн “зайрангаа” Эзэн Чингис хааны онготой 


гэх ууланд хаяхгүйн тулд гурван нисдэг тэрэг хөөргөж, 90 орчим сая төгрөг зарцуулан  хийсгэн байж Н.Алтанхуягийгаа олж ирж байлаа. Энэ л үеэс манай эрчүүдийн хийморио сэргээдэг ажил улам бүр нэмэгдсэн гэлтэй. Шинэ жилийн баяраас эхэлдэг энэ ажил жилийн дөрвөн улиралд үргэлжилдэг. Тодруулбал “Эрэлхэг дайчин эрсийн хоног төөрүүлэх бэлчир, эзэн Чингисийн онгоны энерги хуваалцах хөндий, андгай, нөхөрлөлийн үнэ цэн энэ ууланд очвол бэхжинэ, хийморио сэргээнэ, нар харна, сайн эрсийн хөл хүрэх газар” гэх мэт элий балай сүсэг олон эрчүүдийг Бурхан Халдун, Шилийн богд, Хийморийн овоо, Хүслийн хар уул руу цувах шалтгаан болдог. Төрийн сайдаасаа эхлээд түмний хайртай хөвгүүд хүртэл “Сэргэдэггүй” хийморио сэргээхээр зам гартал “бэлчдэг“ болов.

Нэгдүгээр сарын 1-ний нарыг харвал хийморь сэргэнэ хэмээн үүр цүүрээс эхлүүлдэг энэ ажил сар шинийн баяраар үргэлжилдэг. “Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нар мандахыг харвал аз ирж, хийморь сэргэдэг гэдэгт ихэнх эрчүүд бат итгэнэ. Ингээд биенээ дуудаж уул, овоонд гараад хэсэг зогсдог юм. Улмаар овоонд өргөх архиа өврөөсөө гаргацгааж сэржим өргөөд үлдсэнийг нь дамжуулан ууцгаана. Талимаарч халамцсан эрс уухайлж, барилдах нь барилдаж, хашхиран дуулах нь дуулна. Үүнээсээ хэдхэн сарын дараа аймаг, сум, багийн овоо, тахилга хэмээн дарвиснаар дахин үргэлжилнэ. Идсэн уусан, өргөсөн нь хог болж үлддэг ийм тахилын баяраар эрчүүдийн хийморь сэргэдэг нь юу л бол. Хадаг яндар болж, боов боорцог цацаж, бөх барилдуулж, морь уралдуулна. Ингээд сэргээгүй хийморио наадмаар дахин сэргээх гэж бужигнадаг.

Соёолонгийн тоосонд сэргэдэг учраас хөлсийг нь амталж гишгэсэн газрынх нь шороог амтлах гэж зүтгэцгээнэ. Урин дулааны цагт өдөр бүр хийморь сэргээх аялал зохион байгууулдаг гэчихвэл буруудахгүй ээ. Хэнтий, Сүхбаатар руу биенээ шордсоор олуулаа давхичихдаг эрчүүд минь угтаа Төрийн тахилгат уул хайрхан гэдэг жижиг тугалын бэлчээр, жирэмсэн эхийн шээх газар биш байлтай. “Аливаа уул,ус, газар шороо эзэн савдагтай. Явсан газрынхаа чулууг хүртэл хөнддөггүй” гэж сургадаг өвөг дээдсийн яриа оргүй хоосон биш байлтай. Гэтэл монголчууд, тэр дундаа олон эр цуглавал ямар гэгчийн харамсалтай аялал зохион байгуулж болдог вэ гэдгийг харуулах үйл явдал боллоо. Төрийн тахилгат Бурхан Халдуныг зориод амиа алдсан нэгэн харамсалтай хэрэг өнгөрөгч 16-нд гарлаа. Талийгаач найзуудаараа нийлж дарвин Улаанбаатараас тавуулаа гараад давхичихжээ. Цэл залуухан 35 настай Э гэгч хийморь сэргээх аяллын багт багтаад ууландаа ч хүрч чадалгүй амиа алдав.

Үе тэнгийн таван залуу Улаанбаатараас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Бурхан Халдун ууланд буюу аймгийн төвөөс 400 км, сумын төвөөс баруун хойд зүгт 200 км-т “Ланд-200” загварын автомашинтай очихоор зэхсэн байна. Харамсалтай нь, зорьсон газартаа хүрэлгүй нэгийгээ алдсанаар хийморио сэргээх энэхүү аялал төгсжээ. Яг ийм хэрэг 2016 онд гарч байлаа. Тодруулбал, Замын-Үүдээс Дарьгангын АлтанОвоо, Шилийн богдыг зорьж яваад УАЗ-469 авто машинтай явсан таван хүн осолдож байв. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, хоёр нь бэртэж байв. Энэ бол зөвхөн жишээ. Энэ мэт сүсэг, бишрэлдээ хөтлөгдөж яваад амь насаа алдах, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл байсаар. Бидэнд нэг муухай монгол зан бий. Тэр нь найз нөхдөөрөө дарвиж нийлэх дуртай, цөс нь хөөрвөл хаашаа ч хамаагүй гараад давхина. Цаг агаарын нөхцөл байдал, улс нийтээрээ онцгой дэглэм тогтоочихсон байх эсэх нь ер хамаагүй. Аяллын маршрут гаргаад бие биенээ уриалаад уугаад дуусахгүй их архитай, тоолоод дуусахгүй зардалтай амралт зохион байгуулдаг.

Түүнийгээ тун ч гоёмсог, хэнд ч хар сэрэггүй байдлаар тайлбарлачихдаг. “Ард түмнийхээ буян заяаг даатгалаа” ч гэх шиг, “Анд нөхрийн ариун журмаар андгай тавилаа”, “Хээрийн цай ууя гэсэн юм”, “Хийморио сэргээе гэлээ”, “Шинийн нэгний нарыг харлаа”...гэх байдлаар дээрх уулуудыг зорьсон шалтгаанаа тайлбарладаг. Гэтэл монгол эрсийн хийморь, сүлд сэргэхээс өмнө аюул осол бүртгэгдэж улмаар амь насаа алдлаа гэх тоогүй мэдээ дуулддаг. Сэргэдэггүй хийморийн балаг олон аав, ээжийг хагацал, шаналлын нулимсанд живүүлж байгаа бол бидний дундаас хэн нэгнийг минь авч одсоор. Сар шинэ хаяанд ирчихсэн энэ үед нийтээрээ сар шинийн баярыг тэвчихийг Монгол Улсын Ерөнхийлөгч уриалсан. Энэ хүрээнд жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө Хийморийн овоонд гарч хийморь сүлдээ сэргээдэг уламжлалтай үйл ажиллагааг хориглосон.

Энэ талаар Богдхан уулын Дархан цаазат газар Засгийн газрын захирамж гарч, цагаан сарын шинийн нэгний өглөө Хийморийн овоо руу явах замыг түр хугацаагаар хаасан билээ. Ташрамд дурдахад, энэ сарын 13- нд Сүхбаатар аймаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мөн хориглосон. Төр засаг, төрийн чиг үүрэг бүхий албан байгууллага хамтран иргэдийн зорчих урсгалыг сааруулахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байхад нөгөө хэсэгт нь шалгалт, постуудаас хэрхэн бултаж, Хийморийн овоонд гарах вэ, Шилийн богд руу давхих вэ хэмээн бодогсод байж л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Анхааруулж, сануулсаар байхад уяанаас алдуурах мэт чиггүй зүтгэгчдэд энэ удаад нийтлэлээ хаяглая. Элдэв овоо, тахилгат уул, хайрхан руу бүү зорчоорой. Иргэний үүргээ ухамсарлаж амь нас, эрүүл мэнд, ойр дотны халуун ам бүлдээ хайртай байя. Төрийн тэргүүнийхээ гаргасан уриалга, санаачилгыг сахин биелүүлэх нь Монгол Улсын иргэний үүрэг билээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэргэдэггүй хийморийн балаг эрчүүдийн амиа алдах шалтгаан болсоор байх уу
Бусад мэдээ ▼

1
04-09
Б.Мэргэн: Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас тавдугаар сард засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй

2
04-09
БНСУ бусад орны иргэдийг нэвтрэхийг хязгаарлан, виз гаргалтыг хатууруулна

3
04-09
Авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлдэг болъё

4
04-09
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

5
04-09
Коронавирус электрон микроскопоор ингэж харагдана

6
04-09
Зарсан мөнгөндөө харамсаж, эрх мэдэлд улайрч сонгууль хийхээр шунаж буй намуудад

7
04-09
Д.Халиун: Загдаа ах намайг хүлж байгаад хүчиндсэн

8
04-09
Неймар, Гризманн хоёр хоорондоо багаа сольж магадгүй

9
04-09
Баянзүрхчүүдийг “панаалдаж” гишүүн бологсдоос амлалт, ёс суртахуун нэхээд ч нэмэргүй

10
04-09
Гадаадад байгаа монголчууд хийх ажилгүй, амьдрах байргүй, мөнгөгүй болж эхэлжээ

11
04-09
Д.Нямхүү: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа

12
04-09
"Улаанбаатар хотын банк"-ны ажилтан эмэгтэй амиа хорлосон байдалтай олджээ

13
04-09
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

14
04-09
Японд 40 гаруй компани дампуурлаа зарлажээ

15
04-09
”Би монгол хүний саруул ухааныг шаардаж байна”

16
04-09
ОХУ-ын ерөнхийлөгч тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ

17
04-09
Бүсчлэн хөгжүүлэх бас нэг оролдлого

18
04-09
Берни Сандерс сонгуулийн өмнөх сунгаанаас гарлаа

19
04-09
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

20
04-09
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана

21
04-09
Бид ямар ГАНДАНГИЙН ТАГТАА юу?

22
04-09
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

23
04-09
11 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгууллаа

24
04-09
Унгар улсын сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна

25
04-09
Замбараагүй төлөвлөлтийн цаадах Засаг дарга нарын наймааг ил болгов

26
04-09
Коронавирусийн тахал Дональд Трампын хөрөнгийг сарын дотор $1 тэрбумаар хорогдуулжээ

27
04-09
УЕПГ: Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдсэн

28
04-09
Банкаа багалзуурдана гэдэг Ерөнхий сайд байдаг л юм байна

29
04-09
ЕБС, цэцэрлэгийг 9 сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй

30
04-09
Амны хаалтаа тайлж, назгайрах цаг болоогүй шүү

31
04-09
“Ардчилалд хэрэгтэй” хэлмэгдүүлэлт

32
04-09
Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?

33
04-08
BMW амны хаалт үйлдвэрлэж эхлэхээр болжээ

34
04-08
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтын нүүрс тээврэлэлтийн асуудлаар уул уурхайн компаниудын хүсэлтийг хэлэлцлээ

35
04-08
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

36
04-08
АНУ сансрын баялгийг ашиглана

37
04-08
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

38
04-08
Даланзадгад: "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийн хүүг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргажээ

39
04-08
“COVID-19” цар тахлаас үүссэн эдийн засгийн хямралын үед “Сайн финанс ББСБ” харилцагчиддаа хэлний туслалцаа үзүүлж байна

40
04-08
Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс дүүргийнхээ эмнэлгүүдэд тоног төхөөрөмж өглөө

41
04-08
Хорины Коронагийн жил

42
04-08
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

43
04-08
Б.Жаргалсайхан: “Хасар” Жагаа гэдэг нэр үзэгчдээс надад өгсөн хамгийн том бэлэг

44
04-08
​УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн

45
04-08
Хорионы үеийн хожил

46
04-08
Төр, шашин хоёр тусдаа байхын бодит жишээ үндсэн хуулийн дагаж мөрдөх огноо

47
04-08
Засгийн газрын ээлжит хурал 08 цагаас эхлэн хуралдаж байна

48
04-08
Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт буруутгагдана

49
04-08
З.Энхболд:Ерөнхийлөгчийн хууль бус ажиллагаануудыг дэлгэнэ

50
04-08
“Forbes” хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ

51
04-08
Хятадаас хэзээ ч худалдан авч болохгүй 7 хүнс

52
04-08
“Forbes” дэлхийн хамгийн баян эрхмүүдийг жагсаажээ

53
04-08
“Twitter”-ийн захирал цар тахалтай тэмцэхэд нэг тэрбум ам.доллар хандивлана

54
04-08
Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна

55
04-08
Ц.Элбэгдорж надтай цуг тусгай нислэгээр ирсэн бүх хүний өмнөөс баярласнаа дахин илэрхийлье

56
04-08
Хятад коронавируст дэгдэлтийн хоёр дахь давалгаанд бэлэн үү

57
04-08
Ирэх л байсан "цохилт" буюу Ерөнхий сайдын "тахал дуудсан" мэдэгдэл

58
04-08
Шуурхай: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

59
04-08
О.Бат-Өлзий: Э.Бат -Үүлээ 37 гэдэг нь зүгээр л миний хүүгийн утасны сүүлийн тоо

60
04-08
“Эсмия“ эм нь хүний элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул худалдаанаас ТАТАН АВЛАА

61
04-08
10 жил үржилд ороогүй хулсны баавгайнуудад коронавирус тус болжээ

62
04-08
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил тогтооно

63
04-08
Байгал нуур 2020 онд тэсч үлдэх үү, аль эсвэл хордсон тэнгис болох уу?

64
04-08
Б.Лхагважав: Төсөв тодотгохгүй мөнгө хэвлээд суувал сонгуулийн дараа төгрөгийн ханш 40 хувиар сулрах эрсдэл бий

65
04-08
COVID-19: Японд зарласан онц байдал ба бизнесийнхэндээ үзүүлсэн тусламж

66
04-08
Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн ойлгох вэ?

67
04-08
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

68
04-08
Хүний тархитай холбоотой сонирхолтой баримтуудуудад

69
04-08
Д.Бямбасүрэн: Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал

70
04-08
Рио Тинто компани 2019 онд дэлхий даяар төлсөн татвараа улс улсаар нь задалж харуулжээ

71
04-08
Нацү башёг хойшлууллаа

72
04-08
Нью Йорк муж халдварын тоогоор Италийг гүйцэж, Франц улс 10,000 эндэгдэлтэй дөрөв дэх улс боллоо

73
04-08
Ухань хотын хөл хориог цуцаллаа

74
04-08
Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

75
04-08
Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

76
04-08
Т.Ганболд бие даагчдын нэгдсэн платформ байгуулж, удирдана

77
04-08
УИХ-ын сонгууль 2020: тойрог 2 & тулаан

78
04-08
С.Эрдэнэ даргын засгийн эрхийг хууль бусаар булаах төлөвлөгөө

79
04-08
Өмчлөгдсөн "хайр"

80
04-07
Б.Мөнхцэлмэг: Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө орон сууц авч өгсөн

81
04-07
“Идэр” настай АН-ын эмгэнэл

82
04-07
Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

83
04-07
Х.Ганхуяг:100 сая төгрөг хандивласан нэрсийн жагсаалт, дансыг ил болгохыг шаардаж байна

84
04-07
“Багануур” ХК-ийн ажилтнуудын дунд "Өндөр бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа

85
04-07
С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон

86
04-07
Спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

87
04-07
Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

88
04-07
Хятадад сарьсан багваахайн мах зарагдсан хэвээр байна

89
04-07
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

90
04-07
О.Баасанхүү: Миний саналыг хүлээж авсан намд ороход бэлэн гэдгээ хэлсэн

91
04-07
2020 онд эрэлттэй байх 5 робот

92
04-07
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

93
04-07
Гурван өдрйин дотор хэрхэн уушгаа цэвэрлэх вэ?

94
04-07
Танилц: АН-аас сонголуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн эрхмүүд...

95
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

96
04-07
Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ

97
04-07
Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

98
04-07
Дахин хоёр иргэн эдгэрч эмнэлэгээс гарахаар боллоо

99
04-07
Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

100
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"