BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Эрин үеийн сорилт

Коронавирусийн хямралаас үүдэлтэй дэлхий дахины цочрол болон боломжууд


​Нийтлэлч:Марк Саксер

Коронавирусийн хямрал бүх системийн дундуур шокийн долгион илгээж байна. Зөвхөн шок бус харин шинэ боломжуудыг ч нээж байна. Цар тахал хэр удаан үргэлжлэхийг хэчнээн хүн өвчлөхийг, хэдэн хүний амьдрал вирусээс болоод хүндрэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Харин өнөөг хүртэл болж өнгөрсөн үйл явдлуудаас коронавирусийн улс төр, эдийн засгийн үр дагаврыг багцаалж болохоор байна. 

Цар тахлын тархалтыг удаашруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд олон нийтийн амьдралыг тасалдуулж байна. Хятадаас эхлээд улам бүр олон улс үйлдвэрлэлээ нам зогсоож байна. Дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээнүүдийн үйлдвэрлэл доголдож байна. Нэг нь нөгөөгөөсөө бүрэн хамааралтай тул хичнээн олон үйлдвэрлэл хямралын давалгаанд өртөж дуу дуугаа аван дампуурах вэ гэдгийг таамаглахад нэг их ургуулан бодох, фантазлах чадвар шаардагдахгүй.

Сүүлийн хэдэн өдрийн цаг үеийн мэдээг харсан болгоноо хаман авч дэлгүүрийн лангуу хоосолж байгаа тухай мэдээ тодорхойлж байлаа. Учраа олохоо байсан хэрэглэгчид хэт үнэтэй худалдан авалтыг хойш тавьж байна. Нийлүүлэлт доголдож эхлэхэд хэрэглээ тасалдаж байна. Эдгээр хэвийн бус байдал коронагийн тархалтаас өмнө сульдаж эхлээд байсан европын улсуудын улс ардын аж ахуйг зогсонги байдал руу чирч оруулах магадгүй болчихоод байна.

Хятадын түүхий эдийн эрэлт гэнэт унаснаас түүхий эдийн зах зээл бүхэлдээ доргив. Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) Оросын Холбооны улстай үнийг тогтвортой барихын тулд үйлдвэрлэлээ хазаарлах тохиролцоонд хүрч чадалгүй тарснаас хойш Саудын Араб стратегиа гэнэт өөрчилж, газрын тосны зах зээл рүү хямд үнэтэй газрын тос цутгаж эхлэв. Үр дагаварт нь газрын тосны үнэ түүхэн доод хэмжээндээ хүртэл уналаа. Эндээс аж үйлдвэр, хэрэглэгчид түр зуур амсхийх боломж олдож магадгүй юм. Газрын тосны үнийн дайн эдийн засаг зогсонги байдалд орох вий гэдэг зовнил, санхүүгийн зах зээл дээр үнийн савлагаа үүсэх зэргээс болоод биржүүд нурах аюултай. Бүх төв банкууд хөндлөнгөөс шийдэмгий оролцож байсны хүчинд л санхүүгийн зах зээлийн цусан хангамж тасалдах аюулыг хойшлуулсаар байгаа билээ. 

2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь төв банкууд галд унасан самрыг гаргаж авахад бэлэн биш байгаа юм. 

Айсуй санхүүгийн хямралын сөрөг нөлөөг бууруулахын тулд зарим орнууд тэр дундаа Герман нэн даруй хөтөлбөрүүд батлан хэрэгжүүлж эхлээд байна. АНУ нэгэн адил эдийн засгаа сэргээх өргөн хүрээтэй арга хэмжээ авч сэргээх тарилга хийхээр төлөвлөөд байна. Нэн даруй авч хэрэгжүүлэх, мөн цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүд эдийн засгийн уналтыг зогоож чадах эсэх нь систэм хэр гүнзгий вируст идэгдэхээс хамаарна. Сүүлийн үед гарсан эпидемик тархалтын үед эдийн засаг богино хугацаанд эрчимтэй унасан ч хэсэг хугацааны дараа эргээд тун богино хугацаанд өсөлтийн зам дээр гарч байсан. Корона вирусийн дараагаар эдийн засаг богино хугацаанд сэргэж эрчимтэй өсөлтийн замд орох эсэх нь цар тахал хэр удаан үргэлжлэхээс хамаарна.

Эрин үеийн сорилт

Франкфуртын ойролцоох галт тэрэгний буудал, 2020 оны 3-р сарын 22-нд, photoheuristic.info, flickr.com, https://creativecommons.org/licenses/by/2.0/

Энэ удаа хямралын дараа эдийн засаг сэргэх эсэхээс илүүтэй хоцрогдсон, тааруухан санхүүгийн системүүдийн дундуур шокийн долгион цацагдахад урт хугацааны өмнөөс эхлээд байсан зарим хандлагуудыг улам бэхжүүлэх вий гэдэг айдас санаа зовоож байгаа юм. Америкийн олон аж үйлдвэрууд, өрх гэр, бүлүүдийн өр эргэн төлөх чадвараасаа даваад байгаа юм. Хятадад сүүдрийн банкууд, үл хөдлөх хөрөнгийн болон төрийн өмчит компаниуд, мужууд өрийн дарамтан дор дэнжигнэж байна. Европын банкууд өнөөг хүртэл санхүүгийн хямралын хүндрэлээс хараахан гарч амжаагүй байна. Италийн эдийн засгийн нуралт еврогийн хямралын очийг дөл болгон ноцоож болзошгүй болчихоод байна. Хөзрөөр босгосон байшин ханараад нурчих вий гэдэг айдас хэр их байгааг хөрөнгө оруулагчид баталгаатайгаар нь бонд үнэт цаас худалдан авахыг илүүд үзэх болсноос харж болно. Коронавирусийн хямрал нь дэлхийн санхүүгийн хямралаар төгсөх гинжин урвалыг эхлүүлчихэж болзошгүй юм.

2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас ялгаатай нь төв банкууд галд унасан самрыг гаргаж авахад бэлэн биш байгаа юм. Өнөөдрийг хүртэл дэлхийд тэргүүлэгч улс ардын аж ахуйтай орнуудын зээлийн хүү түүхэн доод хэмжээндээ хүрээд байлаа. Иймээс Америкийн төв банк репо арилжаагаар дамжуулан төлбөрийн хэрэгслүүдийг зах зээлүүдэд шууд хүргэх үйл ажиллагаанд шилжээд байлаа. Европын төв банкны шинэ захирал Кристина Лагарде эхний ээлжинд хямралын эсрэг авах арга хэмжээнүүдийг сааруулж ингэснээр Европын орон зайн нэгдэлийн эсрэг чиглэсэн мөнгө хүүлэх явцыг зогсоож чадлаа. Зохицуулалттай интервенцийн тусламжтайгаар энэ хооронд бүх том банкууд зах зээлүүдэд үүсээд байгаа балмагдлыг намжаах шийдэмгий арга хэмжээ авах тал дээр нэгдэж чадлаа. Энд тодорхой бус нэг асуудал байгаа нь коронагийн хямралыг мөнгөний бодлогын хэрэгслүүдээр албадан хазаарлах боломжтой эсэх нь тодорхой бус байгаа юм. Мөнгөний бодлогын хэрэгслүүд тус болох эсэх нь хямралын мөн чанараас л хамаарна.

Коронагийн хямрал засгийн газруудын бүрэлдэхүүнд байгаа популистуудын шидэт савааг ид шидийг үл үзүүлэгч ердийн нэгэн саваа болгосноор тэдэнтэй санал нэгтэй байдаг сөрөг хүчний ахан дүүс нь тэднийг бэлэн олдсон зууш мэт зүгээр л гүнцэглэж орхиж магадгүй юм.

Учир нь хямрал зөвхөн эдийн засгийн орон зайг хязгаарлаад зогсохгүй. Хямрал улс орнуудын төрийн дангаараа эсвэл бусад улсуудтай хамтарcан концерт дэглэх замаар өөрийн иргэдийн амь нас, амьдралыг хамгаалах чадварыг шалгах болно. Евроазийн эзэрхэг дэглэмтэй орнуудын хүчирхэг эрчүүдийн би та нарыг хамгаалах болно гэдэг амлалт дээр тогтдог хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг ч шалгах болно. Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин үүнийг маш сайн ойлгосон тул вирусийн тархалтын эсрэг өртөг зардлыг нь харгалзахгүйгээр вирусийн нүсэр том арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Харин түүний мэргэжил нэгт нөхөд болох Тайланд, Филиппиний ерөнхийлөгч нар тахлын хяналтад хөнгөн хуумгай хандаcны гор гарч тойрон хүрээлэгчдийнхээ дайралтанд өртөхдөө тулаад байна. Доналд Трампын дэмжигчиддээ өгсөн Америкийг гаднын заналхийллээс хамгаалах болно гэдэг гол амлалтандаа хүрч чадах эсэхээс Америкийн сонгуулийн үр дүн хамааарах нь тодорхой болчихоод байна.

Эрин үеийн сорилт

Сайн дурын идэвхтэн залуус, 2020 оны 2-р сарын 25, Batbold Yondonrenchin, FES Mongolia

Коронагийн хямрал засгийн газруудын бүрэлдэхүүнд байгаа популистуудын шидэт савааг ид шидийг үл үзүүлэгч ердийн нэгэн саваа болгосноор тэдэнтэй санал нэгтэй байдаг сөрөг хүчний ахан дүүс нь тэднийг бэлэн олдсон зууш мэт зүгээр л гүнцэглэж орхиж магадгүй юм. 2008, 2015 оны хямралуудын үеэр ардчилсан орнуудын төр иргэдийнхээ нүдэн дээр хяналтаа алдсан. Олон орны иргэд олон арван жилийн турш үргэлжилсэн хэмнэлтийн бодлогын үр дүнд тамирдсан төр ялангуяа хэмнэсээр байгаад сэхэл авахад хэцүү болсон эрүүл мэндийн системүүд коронагийн том хямралыг давж чадах уу гэдэгт санаа зовниж байна. Олон улсад олон нийтийн санал бодол мөнгө, бараа, хүмүүсийн чөлөөт урсгалын эсрэг чиглэж байна. 

 Улс орнуудын хил хязгаарыг дамнан тархаж буй цар тахал дэлхий дахинаас нэгдсэн хариулт шаардаж байна. Өнөөг хүртэл улс үндэстнүүд авралын замыг ганц ганцаараа хайсаар байна.

Олон италичууд даяаршил, Европын холбооны хохирогсдын эгнээнд орчих вий гэдэг айдастай болсоор удсан. Гэтэл одоо дээрээс нь онц байдалд нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, эдийн засгийн шок, цагаачдын шинэ давалгаа нөмрөн айсуй. Ломбардиний хэт барууны үзлийг баримтлагч Маттео Салвини ганцаараа биш бусад нь ч Нээлттэй хил, аюултай гадныхан, хахуульд идэгдсэн элитүүд, хамгаалалтгүй төр гэдэг ишлэлээс хортой торх исэлдэж эхэлснийг мэдэж байгаа. Баруун Европын либерал ардчилагчид шалгалтын өмнө ирээд байна. Барууны үзлийг баримтлагсдаас хамгаалах тэмцэлд ардчилсан намынхан иргэдийнхээ амь амьдралыг хамгаалж чадна гэдгээ батлах хэрэгтэй болоод байна. 

Харин хамгаалахдаа хувь хүмүүсийн эрх чөлөөний эрхүүдийг хэр хэмжээнд хязгаарлаж болох вэ? Онц байдлыг хэр удаан үргэлжлүүлж болох вэ? Барууны орнууд хятадынх шиг хатуу чанга арга хэмжээнд уян хатан хандаж чадах уу? Барууны орнуудын нийгэм зүүн Азийнхан шиг нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаасаа дээгүүр тавьж чадах уу? Хэрвээ иргэд нийгмийн буюу хоорондын зай барих тухай зөвлөмжийг дагахгүй бол цар тахлын тархалтын зэргийг хэрхэн сааруулах вэ? Хэрвээ өөрийгөө тусгаарлах нь таны хийж яадах цор ганцхан зүйл юм бол бусадтай эв санааны нэгдэлтэй байгаагаа яаж илэрхийлэх юм бэ?

Эрин үеийн сорилт

Олон улс оронд хүмүүс урт хорио цээрийн хугацаанд бэлтгэхийн тулд ердийнхөөс илүү их худалдан авалт хийж байна, Nickolay Romensky, flickr.com

Улс орнуудын хилээр үл хязгаарлагдах цар тахлын тархалт дэлхий нийтээс нэгдсэн зохицуулалт шаардаж байна. Өнөөг хүртэл улс үндэстнүүд ганц ганцаараа аврал хайсаар байна. Тэр ч байтугай Европ тивийн орнууд хоорондын эв санааны нэгдэл сул байна. Нэн ялангуяа Итали өмнөх евро бүсийн хямрал болон цагаачлалын хямралын үеийнх шиг түншүүд маань биднийг шавар суулгаад орхичихлоо гэж бодож байна. Хятад, Европын эв санааны нэгдэл сулрах үеэр гарсан сиймхийг овсгоотой ашиглаж нэг бүс, нэг зам төслийн нэгэн түнш Итали руу эмнэлгийн тусламжийн хэрэгсэл дүүртэл ачсан тусгай онгоц илгээлээ. Берлин энэ хооронд цагаачлал болон коронавирусийн хосолмол хямралын геополитикийн цар хүрээг мэдэрч гаднын гүрнүүдийн Европын холбоог задлах гэсэн оролдлогуудад сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байна. Анагаахын хамгаалалтын хэрэгслүүдийн экспортыг зогсоох шийдвэрээ эргэн харж Италид нэг сая ширхэг хамгаалалтын маскны туслалцааг нэн даруй үзүүлэхээр боллоо.  

Дэлхийн тавцан дээр коронагийн хямрал их гүрнүүд хоорондын шинэ зөрчлүүдийг улам хурцатгаж байна. Юуны өмнө гарын тосны үнийн дайн гео эдийн засгийн сэдлээр өрнөж байна. 

Вирусийн хямралаас өмнө хүндэрчихээд байсан Трансатлантын түншлэлд коронагийн хямрал стрессийн туршилт боллоо. Доналд Трампын Европын холбоотнуудтайгаа зөвшилцөхгүйгээр Америкийг тусгаарлаж хилээ хаах ганцаарчилсан шийдвэр гаргаж байгаа нь нэгэн тодорхой сигнал өгч байгаа хэрэг. Тюбингенд төвтэй CureVac компанийг худалдан авах замаар тарилга буюу вакцинийг АНУ дангаараа хэрэглэх эрхийг гартаа оруулах Америкийн оролдлого нь Берлинтэй ширүүн хэрүүл мандах хүртэл шат ахив.  Энэ нөхцөлд хямралд хамтарсан, нэгдсэн зохицуулалттай хариулт өгөх тухай бодохын ч хэрэг алга. Баруунд өнөөг хүртэл орон бүр амь амиа бодоорой гэдэг дохио дамжуулагдаж байна.

Дэлхийн тавцан дээр их гүрнүүд хоорондын шинэ зөрчлүүд улам хурцадсаар байна. Юуны өмнө газрын тосны үнийн дайн гео эдийн засгийн сэдлээр өрнөж байна. Саудын Араб, Орос хоорондын зөрчил газрын тос экспортлогч улсуудын холбооны шударга өрсөлдөөнийг зохицуулах газар тэсэж үлдэх эсэхийг шийдэхэд хүрээд байна. Түүхэн доод хэмжээндээ хүрээд байгаа үнийн уналтын томоохон хохирогчид нь эцэстээ харин өрөнд баригдсан занарын тосны аж үйлдвэр байхад үгүй гэх газаргүй юм. Ерөнхийлөгч нь амласан ёсоор Америкчуудад цооног дээрх үнэ хямдарсанд баярлах боломж бодитойгоор олдох эсэх нь хямд үнийн төлөөх дайнд хэн нь илүү удаан тэсэж чадахаас л хамаарна. Орос ба Саудын Арабын аль алинд нь зээлээр санхүүждэг Америк өрсөлдөгчөө өрсөлдөөний талбараас гаргах гол сонирхол бий.

Эрин үеийн сорилт

Галт тэрэгний буудлын ариутгал, Chadraabal Baramsai

Нэг сонирхолтой эргэлт нь хэдэн арван жилийн туршид уг салбарыг доргиож буй газрын тосны олборлолт дээд цэгтээ хүрсэн үеийн үнийн маргаан шийдэгдэх байх. Эцэст нь шавхагдах нь болоогүй байгаа эрчим хүчний чулуужсан эх үүсвэр – чулуун нүүрс, занар нөөц газрын тосны үнийн аж үйлдвэрийн уналтыг хурдасгаад өгч болзошгүй юм. Үнэ урт хугацаанд доогуур байх нөхцөлд газрын тосны олборлолт эдийн засгийн хувьд ашиггүй болно. Гео эдийн засгийн зөрчил хүсээгүй үр дүнг авчирч хатуу эх үүсвэрээс эрчим хүч гарган авдаг эрин үеийн төгсгөлийг авчирч болох юм. 

Коронагийн хямрал олон жилийн өмнө эхлэл нь тавигдсан хөгжлийн нэгэн хандлагыг хурдасгаж болзошгүй юм. Энэ бол даяаршлийг буцаах үйл явц юм. Үр дүнд нь дэлхий дахины хөдөлмөрийн хуваарилалт хоорондоо өрсөлдөгч эдийн засгийн блокууд болон задарч болзошгүй юм. 

Хямрал Америк, Хятадын дэлхийн манлайлагчийн байр суурийг эзлэхийн төлөөх зөрчилдөөний гал дээр тос нэмэх болно. Нэлээд хугацааны өмнөөс өөрийнхөө мөнгө, технологиор өрсөлдөгчөө дэлхийд манлайлагчийн байр сууринд залахгүйн тулд Вашингтонд намуудын хооронд америк-хятадын эдийн засаг хоорондын холбоосыг таслах нь зүйтэй гэдэг тохиролцоонд хүрcэн. Дэлхий дахиныг хэрэн нийлүүлэлтийн сүлжээгээ байгуулсан компаниуд ганцхан шөнийн дотор сүлжээгээ шинээр байршуулах хэрэгтэй болсон юм. Хямрал дуусмагц эдгээр компаниуд Хятад руу буцаж ирэх үү? Концернуудыг чиглүүлэгчид Вашингтоноос өгч буй геополитикийн маршийн чиглэлд маршлаад байх уу эсвэл сонсоогүй юм шиг байхуу гэдгээ сайн эргэцүүлэн бодох хэрэгтэй.

Хятадын нийлүүлэлтийн сүлжээнээс хэт хамааралтай болсны төлөөс тодорхой болсны дараагаар Европын компаниуд хэрхэн шинээр зохион байгуулалтад орох вэ? Хятадын Хуавэй компанийг Европын 5G сүлжээний өргөтгөлд оролцуулах эсэх тухай маргаан Америкийн талаас ирэх дарамт хэр их байж болохыг Европчуудад мэдрүүллээ. Коронагийн хямрал олон жилийн өмнөөс эхлэл нь тавигдаад байгаа даяаршлыг буцаах хөгжлийг хурдасгаж болох юм. Үр дүнд нь дэлхий дахины хөдөлмөрийн хуваарилалт хоорондоо өрсөлдөгч эдийн засгийн блокууд болон задарч болзошгүй юм.

Цаг нь ирэхээр үйл явц асар хурдацтай өрнөж магадгүй. Хэдхэн цагийн дотор зах зээлүүд рүү шахуургаар шахсан ус мэт мөнгө нийлүүлж мөнгөн дүнгүүд Америкийн ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Берни Сандерсийн эрс амлалтуудыг халаасны мөнгө шиг л үнэгүйдүүлж болзошгүй. Cоциалдемократ залуучуудын холбооны дарга Кюүнертийн сэтгэлгээний тоглоом буюу ургуулан бодох чадварыг гайхширч дуусаагүй суугаа Германы улс төрчид компаниудыг төрийн мэдэлд авах тухай илүү нухацтай бодож суугаа. Цаг уурын өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэгт хүүхдийн гэнэн мөрөөдөл гээд үл ойшоосон ч гунигтай үнэнтэй нүүр тулахаас өөр аргагүй боллоо. Дэлхий дахины агаарын тээвэр нам зогсоход ойртлоо. Цагаачлалын хямралын үед хаах боломжгүй хэмээн үзэж байсан улс орнуудын хил өнөөдөр хаагдчихаад байна. Бавари муж улсын ерөнхий сайд Зөдер “Хар нойл” төслөө “ Бид тайлангийн тэнцэлийг биш харин Германд юу хэрэгтэй байна гэдгээр чиг баримжаа авах болно” гэж хэлээд тийм ч чухал санаа байгаагүй мэт сэмхэн булшилчихав. 

Неолиберал төрд эргэлзсэн байдал дөрвөн арван үргэлжилсний дараагаар мартагдаад удсан нэгэн зүйл сэргэж ирэв. Улс орнуудын төр хүсэх л юм бол өмнөх шигээ бодлого зохицуулалтын асар их хүчтэй хэвээрээ байна.

Зах зээлийн эрх ашгийг нийгмийн бүх эрх ашгаас дээгүүр тавьдаг неолиберализмын эрин үеийн төгсгөл ирэх нь. Эдгээр бүх арга хэмжээнд онцгой байдлыг буруутгах нь ойлгомжтой. Үүнээс өөр сонголт байхгүй гэдэг хариулт тун удахгуй сонсогдож эхэлвэл иргэд энэ үеийг эргэн санах болно. Хямралтай зэрэгцээд удаан унтаа байсан улс төр хөдөлгөөнд орж эхэллээ. Дөрвөн аравны турш үргэлжилсэн төрд эргэлздэг неолиберал бодлогын дараагаар мартагдаад удсан нэгэн зүйл гэрэлд гарч ирлээ. Улс орнуудын төр хэрвээ хүсэх юм бол бодлого зохицуулалтын асар их хүчтэй хэвээрээ байна.

Коронагийн хямрал том чийдэнгийн гэрэл шиг манай эрин үеийн геополитик, эдийн засаг, үзэл суртал, соёлын хугарлуудыг гэрэлтүүлэх болно. Энэ эргэлт тэр ч байтугай магадгүй энэ эрин үеийн төгсгөлийг зөгнөж байж ч магадгүй юм. Эдийн засгийн томоохон блокууд хоорондын холбоос тасарснаар Турбо даяаршлын эрин үеийн төгсгөл ирэх үү? Газрын тосны үнийн дайн чулуун нуурсний эдийн засгийн төгсгөлийг зөгнөөд байна уу? Дэлхий дахины санхүүгийн систем нэгэн шинэ дэглэм рүү шилжих үү? АНУ-ын системүүдийн баталгаа Хятад руу шилжих үү? эсвэл бид дэлхий олон туйлтай болох өөрчлөлтийн гэрч болцгоох уу?

Эрин үеийн сорилт

"Маск зарагдаж дууссан" - зөвхөн Японд ч биш, MIKI Yoshihito, flickr.com

Коронагийн хямрал удаан хугацаанд нуугдмал байдалд байсан олон хандлагуудыг ил гаргаж ирэх нь тодорхой боллоо. Амьсгал даран гайхмаар асар өндөр хурдтайгаар дээрх хөгжлүүд хоорондоо харилцан үйлчилж байна. Эдгээр цогц буюу харилцан хамааралт байдлууд нь энэ хямрал сүүлийн санхүүгийн хямралаас илүү гүнзгийрнэ гэдгийг харуулж байна. Цар тахал дэлхийн системийн хямралын дарьтай торхонд тавих гал нь болж болзошгүй болчихоод байна. 

Бид гадны саад буюу хямралын энэ торгон агшинг ашиглаж даяаршлын хурд саарч буй үйл явцаас шууд хуримтлуулж буй туршлагаасаа олж авсан хандлагын өөрчлөлтөө цаг уурын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцэлдээ урт хугацаанд ашиглаж болох юм.

Коронагийн хямрал нь асар том талбарыг хамарсан сорилт юм. Сая сая хүмүүс өдөр тутмын амьдралаа зохион байгуулахын тулд шинэ замаар замнах туршилт хийх хэрэгтэй болоод байна. Бизнесийн шугамаар аялагчид онгоцоор зорчихоос татгалзаж видеоконференцэд шилжиж байна. Их сургуулийн багш нар онлайнаар семинараа явуулж байна. Албан хаагчид гэрээсээ ажиллаж байна. Зарим хүмүүс хямралын дараагаар амьдралын хуучин загварт шилжих болно. Гэхдээ олон хүмүүс амьдралын туршлагаасаа энэ шинэ ажиллах хэлбэрээр ажиллах боломжтой төдийгүй байгаль орчин болон гэр бүлд илүү ээлтэй гэдгийг мэдэж байгаа. Бид гадны саад буюу хямралын энэ торгон агшинг ашиглаж даяаршлын хурд саарч буй үйл явцаас шууд хуримтлуулж буй туршлагасаа олж авсан хандлагын өөрчлөлтөө цаг уурын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцэлдээ урт хугацаанд ашиглаж болох юм.

Хямралд хандаж буй неолиберал хандлагыг сэтгүүлч Жереми Варнер хоржоонтойгоор товч бөгөөд тодорхой хэлэхдээ “Эдийн засаг талаас нь харвал энэ хямрал гэр бүлийн гишүүдийн дунд хэт өндөр хувийг эзэлж буй ахмадуудыг өвчлүүлэх учраас урт хугацаандаа ашигтай ч байж магадгүй” гэжээ. Улс орнуудын төр ямар ч эв санааны нэгдэлгүй байгаатай харьцуулах юм бол харин хүмүүс хөрш айлуудтайгаа, ажлын байран дээрээ найз нөхдийнхөө хүрээнд эв санааны нэгдлийн нэгэн шинэ давалгааг мэдэрч байна. Аливаад ашгийг эрхэмлэдэг капиталист үнэлгээний машин хэзээ хамгийн сүүлд ахмадууд, өвчтэй хүмүүсийн хамгааллыг зогсоосон билээ. Бид хямралын үеэр сэргэсэн хүмүүс хоорондын эв нэгдэл дээр суурилаад нийгмийг бүхэлд нь эв санааны нэгдэлтэйгээр шинэчлэн зохион байгуулж чадна. Хэрвээ бид энэ хямралыг хамтдаа даван туулж чадвал шинэ цаг үеийг эхлүүлэх бэлэг тэмдэгтэй болж чадна. Эвийн гагнаасаар гагнагдсан нийгэм, хамт олон аливаа сорилтыг даван туулж чадна.

Хямралд үзүүлж буй хариу үйлдэлүүдийн цаана аюул нуугдаж байгаа. Дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд улс орнууд хилээ хааж, визээ хүчингүй болгож, гадаадын иргэдийг хилээрээ оруулахгүй хааж байна. Аж үйлдвэрийн роботуудын захиалга рекорд эвдэж, урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа нь үйлдвэрлэлийн сүлжээнүүд хүний хүчин зүйлийн улмаас гардаг үйлдвэрлэлийн доголдолыг арилгахын тулд автоматжуулалтын шийдэмгий алхам хийхээр шийдэсний дохио юм. Дээрх хоёр хандлага нь ажлын байр үгүй болох, нийгэмд өдгөө эзэлж буй байр сууриа алдах бий гэдэг айдас, цагаач ажилчдад таагүй хандах, улс төрийн эрс өөрчлөлтүүдийн нэгэн мөчлөг сэргэх аюулыг дагуулах болно. 

Хямралын менежментийг сайн хийж чадах юм бол Германд ардчилсан төрдөө итгэх итгэл бэхжих болно. Хямралын үед чадварлаг, асуудлыг шийддэг, ард иргэдээ хамгаалдаг төр гэдгээ харуулах боломж нээгдэж цагийн зүү цохилж эхлээд байна.

Либерал эдийн засагч Филипп Легрэйн “Коронагийн хямрал бол нативист үндсэрхэг үзэлтнүүд, улс орнууд зах зээлээ хааж хамгаалах ёстой гэдэг үзлийг баримтлагсдын хувьд улс төрийн бэлэг юм” хэмээн сануулсан нь зөв юм. Тэд л гадаадынхан бол заналхийлэл дагуулагсад, хямралын үед хөршүүд болон хамгийн ойр дотнын хүмүүстээ ч бүрэн дүүрэн итгэж болохгүй гэдэг үзлийг дэвэргэсээр ирсэн. Бид хэт барууны үзлийг баримтлагсдын гарт хямралыг даван туулах зүг чигийг тогтоох эрх мэдлийг атгуулж болохгүй. Хил, зах зээлээ хаах, үндэсний аминч үзэл хямралын үед тулгамдаж буй сорилтуудыг даван туулах хариулт нь байж таарахгүй, харин эв санааны нэгдэл ба олон улсын хамтын ажиллагаа хариулт нь байх ёстой.

Олон хүмүүс юуны өмнө залуус амьдралдаа анх удаа үндэсний хэмжээнд онц байдал тогтоохыг үзэж байна. Цөөн хэдэн өдрийн дотор тэдний эрх чөлөөний эрхүүд өнөөг хүртэл төсөөлж ч байгаагүй хэмжээнд хязгаарлагдаж байна. Зөвхөн Хятадад бус харин Европ тивийн дунд өргөн хүрээнд технологи ашиглаж иргэдийн биеэ авч яваа байдалд хяналт тавьж зохицуулалт хийж байна. Алан хядлагын эсрэг тэмцэлийн нэгэн адил онцгой байдлын үед мөрдөгдөж байсан зарим дүрэм журам хямрал дууссаны дараа ч хүчинтэй хэвээрээ үлдэх болно. Онц байдал хэвийн байдалд шилжисний дараагаар Жорж Агамбен, Наоми Клайн нар шиг хувь хүмүүсийг гамшгийн капитализмд дайчлагдагсад болгоно хэмээн мууг зөгнөөд байх хэрэггуй. Гэсэн хэдий ч бид үндсэн эрхүүдийг маань бага багаар зувчуулсаар хэврэгшүүлэхээс сэргийлэх ёстой.

Эрин үеийн сорилт

Маскгүйгээр нэвтрэх боломжгүй - Коронавирусийн үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, Gerd Altmann, pixabay.com

Славой Жижек “Хүмүүс төрийн эрх мэдэл хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа нь зөв. Та нарын гарт эрх мэдэл байна. Одоо та нар юу чаддагаа харуул хэмээн анхааруулсан” нь голыг нь олсон үг байлаа. Европынхны өмнө Хятадын хийснийг бид ч ардчилсан, ил тод арга замаар хийж чадна гэдгээ батлах сорилт тулгараад байна. Иргэдийнхээ эрх чөлөөний эрхүүдийг хязгаарлахгуйгээр яаж хийдгийг Зүүн Азийн Өмнод Солонгос, Тайван, Япон яруу тодоор харууллаа. Хямралын менежментийг амжилттай хийж чадвал Германд ардчилсан төрдөө итгэх итгэл бэхжинэ. Хямралын үед чадварлаг, асуудлыг шийдэх чадамжтай, иргэдээ хамгаалдаг засаглал гэдгээ харуулах боломж нээгдэж цагийн зүү цохилж эхэллээ. 

Хямралын үед бид бүгдээрээ дахин Кейнсийн онолыг хэрэгжүүлэгчид болцгооно. 2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь гэвэл хямралын дараа бүгдээрээ бүсээ чангалах, хэмнэлтийн бодлого руу буцаж болохгүй. 

Олон жил хэмнэсээр байгаад эвдэрч хоцорсон эрүүл мэндийн системүүдийг олноороо ирсэн өвчтөнүүдийг хүлээн авах даацтай болгох хэрэгтэй. Орон нутгийн эмнэлгүүдийг хаасан, олон жилийн турш үргэлжилсэн асрагчийн орон тооны дутагдал, техник хэрэгсэлтэй холбоотой өдөр тутам гардаг гомдол, хямралын үед биднээс өшөөгөө авч байна.  Эрүүл мэндийн хангамжийг хувьчилсан шийдвэрийг цуцалж дахин улсын мэдэлд шилжүүлэх тухай шаардлагыг дэмжсэн дуу хоолой энд тэндээс сонсогдож байна. Испани Улс хямралын үед огцом шийдвэр гаргаж бүх хувийн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээг төрийн мэдэлд авчихлаа. Германд ч нэгэн адил хамтын амьдралаа зах зээлийн хуульд даатгах тухай шийдвэр маань тийм ухаалаг шийдвэр байсан уу, эргэн харвал яасан юм гэдэг хэлэлцүүлэг эхлээд байна. Ирээдүйд хүмүүний амьдралын суурь дэд бүтцийн төвд хувь хүмүүсийн ашиг олох сонирхол биш харин зөвхөн нийтийн сайн сайхан байдал байх учиртай.

Амьдралын суурь хангамжийн дэд бүтцүүдийг газар нутаг даяар сэргээн босгоход олон тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардагдана. Холбооны Канцлер Ангела Меркел онцгой байдал тогтоосон үед өрийн тормост гараа ч хүргэхгуй, өр нэмэхээс айхгүй гэдэг амлалтаараа хүч нэмэгдүүллээ. Эцэст нь өрийн баланс ямар гарах вэ гэдгийг бид ярихгүй. Хямралын үед Германы засгийн газар түүхэндээ байгаагүй том авралын шүхрийг гэрээт ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгсдээс авахуулаад том концернуудынхаа дээгүүр хүртэл дэлгэлээ. Холбооны сангийн сайд Олаф Шольц “Бид боломжтой бүхнийг хийх болно” гэдэг амлалт өглөө. Хагас тэрбум евро хүртэлх баталгаа олгож эхэлнэ гэдэг амлалтыг Холбооны Эдийн засгийн сайд Алтмайер өглөө.

Хямралын үед тэгэхлээр бид дахиад нэг удаа Кейнсийн онолыг баримтлагсад болцгоох нь. 2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь энэ хямралын дараагаар эргээд бүсээ чангалах хэмнэлтийн бодлого руу эргэж болохгүй. Хэдэн арван жил тасралтгүй хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний дараагаар эрүүл мэнд-боловсролын систем, орон нутгийн засаг захиргаа, тээврийн дэд бутэц цагдаагийн байгууллага туйлдаж гүйцжээ.  Иргэдээ хяналтаа алдахааc айх айдсаас нь салгахын тулд эдийн засаг ба нийгэм дижитал хувьсгалд бэлтгэх, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд хөрөнгө оруулалтыг урьд өмнийн түүхэнд байгаагүй их хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх хэрэгтэй. 

2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь дэлхийн хамгийн томд тооцогддог улс ардын аж ахуйтай 20 орон зохицуулалтай, нэгдсэн хариултыг өгч чадахгүй нь ээ.  

Дэлхийн хямрал, хайпер даяаршил биднийг ямар эмзэг, хямралд өртөмхий болгосныг ухамсарлах ухамсрыг маань бэхжүүлж өглөө. Дэлхий дахиныг хэрсэн сүлжээгээр улс орнуудын хил хязгаарыг дамнан цар тахал асар хурдан тархлаа. Дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээг таслах дэндүү хялбар аж. Санхүүгийн зах зээлүүд хямралд өртөмхий юм байна. Хэт барууны үзлийг баримтлагсад улс орнууд хил, зах зээлээ хаахыг шаарддаг. Харин энэ бол тахал, дайн, худалдаа, дүрвэгсэд, цаг уурын өөрчлөлтийн улмаас тулгамдаж байгаа сорилтуудад өгөх зөв хариулт биш. Энэ цаг үед эдгээр хямралыг үүсгээд байгаа шалтгаантай нь тэмцэх ёстой. Үүний тулд дэлхийн эдийн засгийг хямрал эсэргүүцэх чадвартай суурьтай болгох ёстой.

Коронагийн хямралын үр дагавраар дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээ хүссэн хүсээгуй шинээр ангилагдах болно. Мексик дэх Америкийн нийлүүлэлтийн сүлжээ, Европт Зүүн европын сүлжээ гэх мэтийн богино сүлжээнүүд илүү тогтворжино. Европ технологийн хувьд дахин бие даасан байдлаа хангах ёстой. Бие даасан байдлаа хангахын тулд бид судалгаа, технологийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж илүү нягт хамтран ажиллах ёстой. Утсаар холбож шүлсээрээ наасан мэт эмзэг дэлхийн санхүүгийн систем удаан тэсэхгүй тул нэн даруй санхүүгийн шинэ дэглэм тогтоох хэрэгтэй. Олон арван жилийн туршид төв банкууд цэвэр мөнгөний бодлогоороо дэлхийн санхүүгийн системийг бэхжүүлж дефляцийн хандлагыг тогтоож чадсангүй. Хямралын үед өнөөгийн засгийн газрууд төсвийн хөрөнгө оруулалт, зарлагаа нэмэгдүүлэх бодлогоороо дэм өгөх болно. Улс төрийн хувьд парламентийг үүсгэн байгуулсан логикийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж төлөөлөл үгүй бол татвар ногдуулахгүй байя.  Санхүүгийн системүүдийг дахин ардчилсан хяналтын дор авчрая.

Хэтэрхий их олон талын оролцоотой бие даасан байдал зөрчилдөөнд хүргэдэг. Талуудын зөрчилдөөнийг олон улсын нормууд, олон талт хамтын ажиллагаар зөөллөх ёстой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хямралын чадварлаг менежмент цар тахалтай тэмцэхэд олон талт хамтын ажиллагааны өндөр чадамжийг харуулж байна. 2008 оны санхүүгийн хямралаас ялгаатай нь дэлхийд хамгийн томд тооцогддог улс ардын аж ахуйтай 20 орон энэ удаад зохицуулалттай, нэгдсэн хариулт өгч чадахгүй нь ээ. Нэг талаас их гүрнүүд хоорондын геополитикийн өрсөлдөөн нөгөө талаас хэт барууны үзэлтнүүдийн хил, зах зээлээ хаа гэдэг уриалга олон улсын хамтын ажиллагааны эсрэг зогсож байна. Олон талт засаглалын одоогийн элементүүдийг тодорхой санхүүжилтээр дэмжих ёстой. Энэ дэмжлэгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг нэмэгдүүлэхээс эхэлж эдийн засгийн хямралын менежментийг зохицуулах Их 20-ийн уулзалтаар үргэлжлүүлэх хэрэгтэй. Энд олон талтуудын эвсэлд давуу талуудаа батлах боломж гарна. 

Хямрал иргэдэд одоогийнх шигээ цаашид амьдрах боломжгүй болжээ гэдгийг cайн ойлгууллаа. Эдийн засаг хамтын амьдралын зарчмаа өөрчлөн шинэчлэн зохион байгуулалт хийх хүсэл өнөөгийнх шиг ийм тод томруун байсан удаагүй. Үүний зэрэгцээ ардчилал, эрх чөлөөний эрхүүдийг хэт их хязгаарлахгүйгээр бидний оршихуйд тулгараад байгаа аюулыг зайлуулах ёстой. Улс төрийн ямар хүчин үүнд шаардагдах нийгмийн харилцан буултыг хийх хэлэлцээрийг удирдаж чадах вэ? Америкийн улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн Шери Берман “Социалдемократууд дахин нэг удаа дэлхийг аварч чадах болов уу? хэмээн сулхан итгэлээ” илэрхийлсэн. Социалдемократуудаа ажилдаа орцгооё.

Энэхүү нийтлэл нь анх Герман, Англи хэл хэл дээр IPG Journal сэтгүүлд нийтлэгдсэн.

Эрин үеийн сорилт

Марк Саксер нь Берлин хотноо Фридрих-Эбертийн сангийн Ази, Номхон далайн рефератын даргаар ажилладаг. Үүнээс өмнө тэрбээр ФЭС-гийн Энэтхэгт, Тайланд Улс дахь суурин төлөөлөгч, Маргаашийн Эдийн засаг Азийн төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан. Тэрээр нийгмийн өөрчлөлт, үүнийг хэрхэн яаж улс төрд тусгаж болгох асуудлуудыг судалдаг.

 

Эх сурвалж: Монгол дахь Фридрих Эбертийн Сан

Эрин үеийн сорилт
Бусад мэдээ ▼

1
05-30
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх нийслэлийн засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

2
05-30
Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

3
05-30
Танилц: Улаанбаатар хотын хүнсний захуудад борлуулагдаж буй махны үнэ

4
05-30
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

5
05-30
Дөрвөн хүүхдийн амь авч одсон “Ханталст” компанийн эзэд болох Ш.Бат-Энх, И.Нарантуяа нараас хариуцлага нэхнэ

6
05-30
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

7
05-30
Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

8
05-30
Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

9
05-30
Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

10
05-30
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

11
05-30
Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

12
05-30
Гол зогоох мөнгө

13
05-30
Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална

14
05-30
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой

15
05-30
Засгаас хариуцлага, залуусаас оролцоо нэхсэн сонгууль айсуй

16
05-30
Н.Энхбаярын шоу явахаа байжээ

17
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

18
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

19
05-29
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

20
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

21
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

22
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

23
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

24
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

25
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

26
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

27
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

28
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

29
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

30
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

31
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

32
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

33
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

34
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

35
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

36
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

37
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

38
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

39
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

40
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

41
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

42
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

43
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

44
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

45
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

46
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

47
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

48
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

49
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

50
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

51
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

52
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

53
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

54
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

55
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

56
05-27
ОЛОНТОЙ ХҮН

57
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

58
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

59
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

60
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

61
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

62
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

63
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

64
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

65
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

66
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

67
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

68
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

69
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

70
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

71
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

72
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

73
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

74
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

75
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

76
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

77
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

78
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

79
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

80
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

81
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

82
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

83
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

84
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

85
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

86
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

87
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

88
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

89
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

90
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

91
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

92
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

93
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

94
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

95
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

96
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

97
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

98
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

99
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

100
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя