BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

УИХ-ын сонгууль хаяанд иржээ. Намуудын, нэр дэвшигчдийн талаар элдвийн мэдээ, мэдээлэл нийгмийн сүлжээ, телевизийн 


дэлгэц, хэвлэл мэдээллийн хуудсаар дүүрдэг нь сонгуулийн сурталчилгааны цөөн хэдэн хоногт ирээдүйгээ даатгах сонголт хийхэд туйлын амаргүй байдаг.

Гурван жилийн өмнөх Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг санацгаая. Тус сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд сонгогчдын олонх гол анхаарлаа хандуулдаг учир намууд бэлтгэлээ чамгүй базаадаг бололтой юм билээ.

Тэр үеэр МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд тус нэвтрүүлэгт хэрхэн бэлтгэж байгаа талаар нэгэн бичлэг олонд ил болсон юм. Бичлэгт дүрс нь үл харагдах нэгэн эмэгтэй “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу ч зурж болно” гэсэн утгатай үг хэлэхэд тэнд байсан УИХ-ын гишүүд инээлдэн хүлээж авч буй бичлэг цацагдсан. Энэ нь эрх баригчид иргэд, сонгогчдоо хэрхэн үнэлдэг, тэдний талаар юу бодож явдгийг олон нийтэд элдэв “давс хужиргүйгээр” дэлгэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөхөөр хайр зарлан өвөрт орох нь холгүй гүйдэг улс төрчид маань “хуурмаг дүр” бүтээж яваа жүжигчин гэдгийг тэр бичлэгийг харсан хүн бүхэнд ил болсон юм.

Тиймээс сонгогч бид улс төрийн сонголт хийхдээ няхуур байж, эрхэм дарга, даамлуудын элдэв яриа, башир аргын цаана чухам юу нуугдаж байдгийг гадарладаг, ядахдаа ойлгохыг хичээдэг байх учиртай.  УИХ-ын гишүүд, сайд нар камерын өмнө  гармагцаа мэргэн цэцний дүрд хувирахдаа гаргууд. Амнаас нь гарах үг нь ч бэлэн.

Тухайлбал, эдийн засгийн холбогдолтой сэдвээр ярихдаа дэлхийн нийтэд огт байдаггүй өвөрмөц хэллэг, өвөрмөц хэмжүүр ашиглана. Намын даргынхаа урд өмнө хэлсэн үг, хэллэгийг  тоть мэт давтах нь тэдэнд асар их “сэтгэл ханамж” авчирч байгаа нь хөндлөнгийн нүдэнд илхэн. Энэ нь тэдний хувьд бусдаасаа тодорч даргадаа үнэлэгдэх өвөрмөц арга барил байхыг үгүйсгэхгүй. Ингээд эрх баригчдын “ид шидтэй” зарим хэллэгийн талаар сонирхож үзье.

Сэхээний тасгийн өвчтэй “эдийн засаг”...

Ерөнхий сайд У. Хүрэлсүх 2019 оны 2 сард Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзах үеэрээ “2016 онд эдийн засаг гэдэг хүн сэхээн амьдруулах тасагт орчихсон байсан. 2017 онд энгийн тасагт гаргасан. 2018 онд гэрт нь гаргалаа. 2019 онд ажилд нь орууллаа” гэж хэлэв. Тэрээр байнга шахам ийм зүйл ярьж явдаг. Энэ нь эдийн засгийг өвчтэй хүнтэй зүйрлэж, өөрийгөө эмч мэтээр нийтэд ойлгуулах гэсэн царай юм болов уу.

Дэлхийн улс орнуудын удирдлага иймэрхүү үг унагаж байсныг огт сонсож явсангүй. Ийм марзан зүйрлэл ярих нь ч Засгийн тэргүүн хүний хувьд утгагүй юм. Зах дээр ундаа зарж буй хүүхдүүд ийм зүйл ярьж болох юм. Гэвч Монгол улсын ерөнхий сайдын хамгийн сайн цээжилсэн, хамгийн их ярьдаг эдийн засгийн хэмжүүр нэг иймэрхүү.

Дэлхий нийтэд улс орны эдийн засгийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гэдэг хэмжүүрээр хэмжээд бүтэн зууныг ардаа орхижээ. ДНБ (GDP) нь тухайн жилд тус улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний зах зээлийн үнийн дүнгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл, улс орны шинээр  бий болгосон баялгийг тооцох эдийн засгийн хэмжүүр л дээ. ДНБ өсөлттэй байх нь тухайн улсын эдийн засаг өсч, сэргэж буйг харуулдаг бол, эсрэгээрээ бууралтай байгаа тохиолдолд эдийн засаг уналттай байгааг илэрхийлнэ.

Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд манай улсын эдийн засаг 1990-1994 болон 2009 онд хасах үзүүлэлттэй буюу эдийн засгийн уналттай гарч байсан юм. Монголчууд “Амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг. Тиймээс муу ёрлох, хар амлах, амны билэггүй аливаа зүйл ярих дургүй.

Гэвч өнөөгийн эрх баригчид 2016 оны 2-р улиралд 1.4 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж авсан мөртөө өнгөрсөн дөрвөн жилийн турш  "элгээрээ хэвтсэн эдийн засаг" байсан талаар амтай бүхэн нь цуурсан. Гэтэл энэ оны эхний улиралд эдийн засаг хасах 10.7 хувьд хүрч, Монгол улсын сүүлийн хорин таван жилийн түүхэнд байгаагүй огцом уналт хийжээ. Энэ жил эдийн засаг уналттай гарах нь маш тодорхой боллоо. ОУВС-ийн гаргасан таамаглал ч ийм байгаа.

Харин манай Ерөнхий сайдын нийтэд хэлэх дуртай хэмжүүрээр хэмжвэл хасах арван пунктаар буурсан эдийн засгийг ямар өвчтөнтэй зүйрлэх нь сонин байна? 2016 оны эдийн засгийн 1.4 хувийн өсөлтийг сэхээнд буй өвчтөнтэй зүйрлэж байсан түүнд навсайтал унасан эдийн засгаа харьцуулж оношлох “өвчин” олдох уу? Үгүй л болов уу.

Гэвч буруугаа бусад руу бухах дуртай хүн ямар нэгэн инээдтэй сэдэв сэдэх биз. Учир нь түүнийг тойрон хүрээлэгчид дотор нь эдийн засгийн боловсролтой хүн лав алга. Улс орны эдийн засгийн жолоог У. Хүрэлсүх гээч хүн атгаад гурван жил өнгөрч байна.

Хүснэгт 1. Дотоодын нийт бүтээгдэхүүн, улирлаар

Он, улирал

2009-I

2009-II

2009-III

2009-IV

2016-II

2016-III

2016-IV

2020-I

ДНБ

- 2.3

- 1.3

- 1.9

- 1.3

1.4

- 1.4

1.2

- 10.7

Эх сурвалж: ҮСХ

“Элгээрээ хэвтдэг эдийн засаг”

“2016 онд Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн” талаар МАН-хан дээр доргүй ярьдаг.  Энэ асуудалд  хариу өгөхийн тулд эхлээд, Монгол улсын эдийн засгийн өсөлт, бууралтад ямар хүчин зүйл нөлөөлдгийг мэдэх шаардлага гарна. Манай улсын гадаад худалдааны 90 орчим хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70-75 хувь, ДНБ-ий 23-25 хувь, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг уул уурхай дангаараа бүрдүүлдэг.

Түүнчлэн шууд бусаар буюу дам нөлөөллөөр дэд бүтэц, түлш, эрчим хүчний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн сацуу бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлтэд асар их нөлөө үзүүлдэг. Эрдэс баялгийн салбараас 2016 онд 930.8 тэрбум төгрөг, 2017 онд 1,831.1 тэрбум, 2018 онд 2,329.4 тэрбум, 2019 онд 2,920 тэрбум төгрөгийн орлогыг тус тус улсын төсөвт төвлөрүүлжээ.

Эндээс дүгнэлт хийж үзвэл дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өсөхөд манай эдийн засаг дагаад өсдөг бөгөөд буурахад мөн ялгаагүй буурдаг болохыг анзаарч болно. “Эдийн засаг элгээрээ хэвтсэн” гэх жилүүдэд манай экспортын түүхий эдийн ханш дэлхийн зах зээл дээр унасан үе бөгөөд 2017 оны эхнээс аажмаар өсч эхэлсэн тул эдийн засаг сэргэсэн болохыг ОУВС-ын гаргасан хүснэгт-2 илтгэн харуулж байна.

Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкнаас манай эдийн засгийн өсөлтийг уул уурхайн бүтээгдэхүүний өсөлттэй холбосон дүгнэлт, тайлан олон байдгийг өнөө цагт интернетээс олоод уншчих боломж хүн бүрт бий. Олон улсын байгууллагуудын гаргадаг дүгнэлтэд МАН гэдэг эдийн засгийг сэргээдэг илбэтэй хүчин байдаг талаар ганц ширхэг үг ч байхгүй. Ийм энгийн гаргалгааг ард иргэддээ ойлгуулахын оронд өөрсдийгөө дөвийлгөж, өрсөлдөгч хүчнээ харлуулах гэж оролдох нь туйлын болхи хоцрогдсон улс төр юм.

Хүснэгт 2. Түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнэ ханш Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөө

 

2013-16 онуудын эдийн засгийн өсөлтийн нийлбэрийг гаргавал 24.8 хувь байна (Хүснэгт 3). Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өсч, ОУВС-аас 5 орчим тэрбум ам.доллар урсаж буй эдийн засгийн нэн таатай үед буюу 2017-2019 онуудад эдийн засаг ердөө 18.7 хувийн өсөлттэй байна. Хэрэв 24.8 хувийн эдийн засгийн өсөлтийг “элгээр нь хэвтсэн” гэж оношилж байгаа бол нийлбэр дүнгээрээ 18.7 хувиас доошоо орох нь тодорхой болчихсон эдийн засгийг яасан гэж оношлох нь сонин байгаа биз?

Хүснэгт 3. Монгол улсын эдийн засгийн өсөлт

 

Ийнхүү дээр дурдсан хэдэн жишээнд дүгнэлт хийвэл эрх баригчид маань ард түмнээс бодит үнэнийг нууж, гажуудуулж иржээ. Тэд иргэдээ “...цагаан цаас. Түүн дээр юу ч зурж болно” гэсэн Хятадын Мао даргын афоризмд өнөө хүртэл үнэнч яваа аж.

Гэвч тэд нэг зүйлийг олж харахгүй мунгинаж явна. Иргэд, сонгогчид хэрсүүжсэн. Тэд уншдаг, судалдаг, сонсдог болсон. Эрх баригчдын амаар сонголтоо хийж хулхидуулсан он жилүүд тэднийг ийм хариуцлагатай болгосон. Тиймээс дэлхий нийтийн зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааг саарал, хар жагсаалтад оруулж дүгнэсэн шиг энэ жилийн сонгууль эдийн засгийг “элгээр нь хэвтүүлсэн” улс төрийн хүчинд “МУУ” дүн тавих нь гарцаагүй.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж /2020.05.24/

Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй
Бусад мэдээ ▼

1
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

2
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

3
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

4
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

5
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

6
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

7
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

8
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

9
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

10
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

11
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

12
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

13
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

14
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

15
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ

16
07-08
Н.Номтойбаярын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасч, 5.5 жил хорих ял оноолоо

17
07-08
Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол?

18
07-08
АН хаашаа нүүх вэ?

19
07-07
АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

20
07-07
Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

21
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

22
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

23
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

24
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

25
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

26
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

27
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

28
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

29
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

30
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

31
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

32
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

33
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

34
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

35
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

36
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

37
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

38
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

39
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

40
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

41
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

42
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

43
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

44
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

45
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

46
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

47
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

48
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

49
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

50
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

51
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

52
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

53
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

54
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

55
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ

56
07-03
2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

57
07-02
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

58
07-02
Аялалд явахдаа мартаж болохгүй зүйл

59
07-02
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

60
07-02
Эрхэм хэрэглэгчдийн анхааралд

61
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

62
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

63
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

64
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

65
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

66
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

67
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

68
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

69
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

70
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

71
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

72
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

73
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

74
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

75
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

76
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

77
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

78
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

79
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

80
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

81
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

82
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

83
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

84
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

85
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

86
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

87
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

88
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

89
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

90
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

91
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

92
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

93
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

94
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

95
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

96
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

97
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

98
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

99
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

100
06-26
Ард түмэндээ гомдоорой!