BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

Болж өгвөл улс төржилтөөс хол байлгах ёстой салбар бол Эрүүл мэндийн салбар.


Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн сайн сайхан, бүрэн бүтэн байдлын төлөө өдөр шөнийг үл умартан ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг улс төрийн талцаж, намчирхсан байдлын золиос болгодог жишиг Монголд бий. Тэгвэл ээлжит нэгэн жишээ нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвтэй холбоотой мэдээлэл болоод байна. ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламжийн Газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан З.Балдандугар 2019 оны долоодугаар сараас эхлэн тус төвийн даргаар ажиллаж байгаа юм. Тэрээр ажлаа хүлээн авснаас хойш байгууллагын ажилтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг улам сайжруулах чиглэлд анхаарч ажилласан байдаг. Улмаар энэ хүрээндээ гарын таван хуруунд хүрэхгүй хүмүүстэй хариуцлагын асуудал ярьжээ. Гэтэл сошиал орчин болоод зарим мэдээллийн хэрэгслээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ дарга 30 гаруй хүнийг ажлаас нь халлаа гээд цуурлаа. Хариуцлагыг сайжруулах гээд зарчимын асуудал ярихаар манайхаас өөр газар бол ингэхгүй дээ. Гэтэл сошиалаар сэвэгдсэн энэ мэт мэдээллийг далимдуулан Баянголын Засаг дарга С.Одонтуяа тус эмнэлэг дээр очиж хуурай агсам тавьж, З.Балдандугар даргын өрөөний хаалга үүдийг савж, түүнийг элдвээр загнажээ. Хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага ярьсныхаа төлөө ингэж ажлын байран дээрээ элдэвлүүлнэ гэдэг яаж ч бодсон таагүй хэрэг л дээ.

Тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ч.Оюунбилэг бодит нөхцөл байдлын талаар хэвлэлд ярихдаа "Сошиалаас гарсан мэдээллийг З.Балдандугар даргаас тодруулахад урьд нь өөрт чинь танилцуулсан таван хүний л асуудал байгаа. Нэмж халсан, тушаал гаргасан зүйл байхгүй” гэж хэлсэн хэмээжээ. Тэгэхээр хариуцлага тооцуулсан таван хүний асуудал нь эмнэлгийн үйлдвэрчний хороогоор орсон асуудал гэдэг нь тодорхой байгаа юм.

Нэг ёсондоо З.Балдандугар дарга сошиалаар сэвээд байгаа мэдээллүүдэд бичээд байгаа шиг 30 гаруй эмч, ажилтныг халаагүй гэдгийг Үйлдвэрчний хороо нь баталгаажуулж байна. Таван хүний асуудал гээд буй нь байгууллагын дотоод дүрэм, хөдөлмөрийн гэрээний дагуу тодорхой зөрчил гаргасан ажилтанд хуулийн хүрээнд  хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан явдал юм байна.

З.Балдандугар  дарга хэлэхдээ "Зарим ажилтны ажлын байр, албан тушаалыг бууруулсан үйлдлийг 30 ажилтан болгон нийгэмд таниулж, өдөр тутам сөрөг ухуулга хийхийг оролдох, үнэнг хэт харлуулах гэсэн оролдлого нь хэвийн ажлаа хийж байгаа бусад ажилчдад цухалдал үүсгэж, тэвчээрийг нь барж байна. Баянгол ЭМТ нь 396 эмч, ажиллагсадтай. 2019 оны 12 дугаар сард байгууллагын давсан орлогыг олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан 286 эмч ажилчдад тэнцүү хувирлах, олгох шийдвэрийг гаргасан. Энэ нь ажилчдын нийгмийн асуудлаа шийдэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болсон гэж боддог. Өмнөх удирдлагын үед  энэхүү давсан орлогыг цөөн тооны хэсэг бүлэг хүмүүс хуваан авч байсан байдаг. Гэтэл энэхүү тэгш хуваарилсан  мөнгөн урамшууллыг ганц өөртөө олгосон мэтээр гуйвуулж, мэдээллийн хэрэгслээр цацсан явдалд ЭМТ-ийн эмч ажилчид харамсаж байна” гэсэн байгаа юм.

Хариуцлага алдсан хүмүүсийн мэдээллийг хэвлэлүүдийн мэдээлэлд тулгуурлан  хүргэе.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч Н.Болдбаатар

Н.Болдбаатар нь БГД-ийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн сонгуульт ажилтан нэгэн аж. Тэрээр 2016 оноос орон даяар хэрэгжсэн "Элэг бүтэн Монгол” аян үндэсний хөтөлбөрийг хариуцан ажиллаж байсан нь нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн муу үнэлгээ авч байжээ. Мөн нийслэлийн хэмжээнд зарлагдсан "Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд дүүрэг тус бүрд хуваарилсан 8.225.000 төгрөгийг тодорхой бус зарцуулсан, тайлан тооцоог цаг тухайд нь өгөөгүй одоо хүртэл гэрээгээ дүгнүүлээгүй байгаа юм байна. Нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагаас эдгээр ажлын тайланг нэхэж, шаардсаар байгаа гэнэ. Энэ нь  Баянгол дүүргийн нийгмийн эрүүл мэндийн ажлын үзүүлэлтийг муу дүн авахад нөлөөлж байгаа талаар ярьж байсан. Н.Болдбаатар нь 2013 онд АШУҮИС төгссөнөөс бусад нарийн мэргэжлийн үнэмлэх, эмчлэх эрхийн лиценз зэрэг эмнэлгийн холбогдох бичиг баримт үгүй гэнэ.

Мэс заслын тасгийн Эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Хуягбаатар

Ж.Хуягбаатар олон удаагийн үйлдлээр Мэс заслын тасагт хагалгаанд орсон үйлчлүүлэгчдээс 100 000 төгрөг авч байсан нь баримтаар тогтоогджээ. Тэрээр өмнөх удирдлагын зөвшөөрлөөр үйлчлүүлэгчдээс мөнгө хурааж байсан, хуримтлал үүсгэх, тасаг тохижуулах нэрийн дор хууль бусаар хураасан мөнгөө зарцуулсан, мөн халдвар хамгааллын дэглэм зөрчиж тусламж үйлчилгээний доголдол гаргасан, үүрэг даалгавар биелүүлэгүй зэрэг үндэслэлээр ажлаас халагдсан ч шүүхийн шийдвэрээр мэс заслын эмчийн ажлаа хийж байгаа гэнэ. Ж.Хуягбаатар мөнгө авч байсан, хуримтлал үүсгэж байсан, хураасан мөнгөө баримтгүй зарцуулсан тухайгаа прокурорын дүгнэлт үйлдэхэд "ҮНЭН” хэмээн хүлээн зөвшөөрсөн  баримтууд байдаг юм байна.

Ахмадын эмнэлгийн  тусламж үйлчилгээ хариуцсан орлогчоор ажиллаж байсан Ж.Эрдэнэбат

З.Балдандугар даргыг ажил авах үед Ж.Эрдэнэбатын хариуцан ажиллаж байсан Ахмадын эмнэлэг нь ус алдсан, лифт нь гацсан, агааржуулалтын хоолой ажиллахгүй байгаа зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх наад захын аюулгүй байдал зөрчигдсөн объект байсанд, зөрчлийг арилгах талд үүрэг даалгавар өгчээ. Тэрээр үүрэг даалгавар биелүүлэхгүй, шалтаг тоочин бодит байдалтай эвлэрсэн үйлдэл гаргаж байсанд ажлын байрыг өөрчлөх, Амбулаторийн эмчээр ажиллуулах тушаал гаргасан байна. Мөн Ж.Эрдэнэбат нь эмнэлэгт өдөр тутам хэрэглэгддэг ЭХО аппаратыг хувийн зорилгоор хувьдаа ашигласан, шаардлага биелүүлэхгүй 33 хоног аппарат авч явсан ноцтой үйлдэл гаргасан тул ажлаас нь халжээ. Тэрээр одоо шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орж Ахмадын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан даргаар ажиллаж байгаа юм байна. Ж.Эрдэнэбат дээрх ноцтой үйлдлээ ухамсарласан байдал үгүй ажлаа хийж байгаа талаар ЭМТ-ийн дарга З.Балдандугар ярьсан байдаг. 

Эх сурвалж: Bolod.mn 

Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ
Бусад мэдээ ▼

1
07-11
Цагдаагийн алба хаагчид монгол дээлээр жигдэрчээ

2
07-11
Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ

3
07-11
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

4
07-11
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

5
07-11
Өчигдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

6
07-11
Фото: Үндэсний их баяр наадмын торгон агшин

7
07-11
Гурван тэрбум төгрөгөөр нээлт хийгээгүй, наадаагүй

8
07-11
Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

9
07-10
Баяр наадмын үеэр Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана

10
07-10
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

11
07-10
Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

12
07-10
Сураггүй алга болсон Сөүл хотын захирагч нас барсан байдалтайгаар олджээ

13
07-10
Зөвлөгөө: Машины мотор ус залгисан үед авах арга хэмжээ...

14
07-10
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

15
07-10
Үерийн улмаас найман хүн амь насаа алджээ

16
07-10
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ

17
07-10
Усархаг, дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

18
07-10
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

19
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

20
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

21
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

22
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

23
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

24
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

25
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

26
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

27
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

28
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

29
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

30
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

31
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

32
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

33
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

34
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

35
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

36
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

37
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

38
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

39
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

40
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

41
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

42
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

43
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

44
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

45
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

46
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

47
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

48
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

49
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

50
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

51
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

52
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

53
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

54
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

55
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

56
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

57
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

58
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

59
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

60
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ

61
07-08
Н.Номтойбаярын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасч, 5.5 жил хорих ял оноолоо

62
07-08
Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол?

63
07-08
АН хаашаа нүүх вэ?

64
07-07
АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

65
07-07
Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

66
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

67
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

68
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

69
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

70
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

71
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

72
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

73
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

74
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

75
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

76
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

77
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

78
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

79
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

80
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

81
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

82
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

83
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

84
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

85
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

86
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

87
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

88
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

89
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

90
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

91
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

92
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

93
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

94
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

95
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

96
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

97
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

98
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

99
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

100
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ