BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Цахим наадмын наана, цаана

Олны яриаг сонсвол УИХ-ын ээлжит сонгууль бас наадмын тухай л шуугиж байна. За тэр сонгууль ч яахав. Болох бүтэхээрээ болоод л өнгөрөх байх. Харин дахилт, энэ тэрээтэй л битгий болоосой. Сонгуультай залгаад Тулгар 


төрийн 2229, Их Монгол Улс болоод л өнгөрөх байх. Харин дахилт, энэ тэрээтэй л битгий болоосой. Сонгуультай залгаад Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот 21 аймаг, 339 суманд яг нэгэн зэрэг хийнэ гэж Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо шийдээд цаг үеийн онцгой дэглэмжэй байгаа нөхцөлд тохируулан наадмын “Түр журам” гэж баталжээ. Үүнд долдугаар сарын 10-ны өдөр төрийн хүндэтгэлийн концерт болно.

Маргааш нь Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж Монгол Улсын Ерөнхийлөгч наадмыг нээж үгээ хэлнэ. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж үзэгчдэд зурагтаар үзүүлнэ. Цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина гэжээ. Үүнийгээ тайлбарлахдаа наадамчин олон маань онлайн хэлбэрээр наадмаа бүхэлд нь үзэж наадамлана. Үүнийг үзэгчгүй наадам гэх нь ташаа ойлголт гээд Төв цэнгэлдэхийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлийнхний нэг хувьд хүрэхгүй гэж. Энэ нь наадмын нээлт үзэх хүслийг нь дөрөөлж бас орлого олохоо бодсон хэрэг юм л даа. Ингэхлээр үзэгчгүй наадам биш л болж таарах нь. Гэсэн атлаа нөгөө түр журмыг уншаад үзсэн чинь хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй цомхон хүрээнд тэмдэглэнэ гэсэн мөртлөө дээр дурдснаар нээлт л лав бараг хуучинтайгаа дүйж байна биш үү. Бас халдварт өвчний үеийн дэглэмийг баримтлахын тулд хотоос холхон шиг эзэнгүй талд бөхийг барилдуулах, Хүй долоон худаг руу явдаг замыг хааж байгаа зургаан насны морио давхиулна гэсэн яриа байна лээ. Найруулагч Херо Б.Баатарын санаа бас өөр байгаа юм шиг.

Баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэхэд биш Улаанбаатар хотоос 90 гаруй километрийн зайтай аль нэг жуулчны баазад ч юм уу, содон найруулгаар хийнэ гэсэн санаа байгаа гэх. Түр журмаас харахад заалтууд нь дотроо их зөрчилтэй. Наадмыг шинэлэг хэлбэрээр хялбаршуулж хийнэ гэсэн мөртлөө нээлтийг ингэж хийнэ гэсэн нь хуучнаа санагалзсан байдалтай бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалынхаа дагуу зохиогдоно гэсэн өгүүлбэр уншигдах жишээтэй. Тэгэхээр цахим наадмын цаад талд нэг нууц юм байгаа нь төсөв. Өнгөрсөн жилийн наадмын зардал 2.9 тэрбум байж. Тэгвэл үүнээс бага төсөв гаргана гэж ярьж байгаа гэнэ. Тэгэхээр ноднингийнхоос бага зардал гаргалаа гэхэд улс орны эдийн засаг уруудах шатандаа яваа энэ цагт зөндөө мөнгө хийсгэж таарах нь. Эцэстээ нэг тэрбум гаруй ч бай тэрнийг мөнгө гэж харж байгаа хүн хэн бэ? гэвэл уг шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс.

Наадмыг хэрхэн зохион байгуулах нь одоогоор нууцын зэрэглэлтэй юм шиг байгаа болохоор төсөвлөсөн төсвийг хэрхэн зарцуулсан нь бүр хөшигний цаана хийгдэж таарна. Яг л ханцуй доторх наймаа болно гэсэн үг. Тиймээс наадмын дараа цөөн бүлэг хүмүүс сонгуулийн шархаа нөхөөд харин олон түмэн хоёр өдөр зурагтаа горьдлогын нүдээр гөлөрсний хойно ийм наадам байхдаа яадаг юм, нөгөө тэрбум гаруй төгрөгийнхөө хэдийг нь хэн халааслаа бол гэсэн хардлагатай л үлдэнэ.

Бас нэгийг хэлэхэд Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэр тэр дагуу гаргасан журмыг үзэхлээр нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдгийн үлгэрээр хийгдчихэж гэж хэлж болохоор байна. Наадмыг улс даяар нэгэн зэрэг зохион байгуулж улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэлээ гэж. Улсын наадамд барилдах 512 бөх зоволгүй хүрчихнэ л дээ. Харин аймаг сумдад тийм олон бөх барилдаж чадаа ч үү, үгүй ч үү. Говийн сумынхан зуншлага дагаж нүүгээд малаа л гэхээс юун сонгууль бас наадамтай манатай байгаа. Дундговийн зүүн хойд талын сумынхан Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн сумаас хойш гараад явчихаж. Тэднийг яаж сонгуульд оролцуулах, саналыг хэрхэн авах нь хэцүү байна гэж байна. Сум орноосоо алс оторт яваа малчид лав наадамлана гээд буцаж харих боломж байхгүй нь үнэн.  Сонгуулийн сурталчилгааг ч хийхэд боломжгүйдэж байгаа нь нэр дэвшигчид хөдөөгийнхний толгойны өвчин болоод байна. Энэ бүхнийг наадам хийнэ гэж шийдвэр гаргахдаа огт харгалзаагүй бололтой. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30-наас хойш цуцлах уу, яах бол мэдэхгүй. Нэг тодорхой юм гэвэл “Ковид-19” өвчний аюул занал арилгаагүй л байх биз. Тэгэхээр манай төр, засгийнхан зоригтой л доо. 

Сонгуулиас болж өвчний халдварыг тарааж алдвал би хариуцлагыг нь хүлээнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр хэлсэн бий. Тэгвэл наадам хийгээд өвчнийг хяналтаас гаргачихвал хариуцлагыг нь хүлээе гэж хэлэх хүн хэн бол...

Сайд Ч.Улааныг “нэг кг ноолуурыг 100 төгрөгөөр авна” гэж хэлүүлсэн шиг хэн нэгэн даалгавар биелүүлж л таарах болов уу. Цахим наадам гэдэг хөшигний ард юм юм л далдлагдаад байна. Ард иргэд заавал ч үгүй наадамлана шүү гэж шахалт үзүүлээгүй. Гэтэл...

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цахим наадмын наана, цаана
Бусад мэдээ ▼

1
08-08
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

2
08-08
"ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна"

3
08-08
А.Амбасэлмаа: Коронавирусний халдвар нэмж илрээгүй

4
08-08
Бейрут хотод жагсаал болжээ

5
08-08
Монгол Улс иргэдээ зохион байгуулалттай нэвтрүүлсээр байна

6
08-08
МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зарлагдлаа

7
08-08
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг он дуустал хойшлууллаа

8
08-08
"Нас барсан иргэнээс Covid-19-ын шинж тэмдэг илрээгүй"

9
08-07
Гашуунсухайтын Цагаан хад боомтод нүүрс тээврийн 2 жолооч амиа алдлаа

10
08-07
Халдвар аваад эдгэрсэн 183 хүний тусгаарлан, ажиглах хугацаа дууссан байна

11
08-07
Бейрут: Засгийн газраа эсэргүүцсэн иргэд эмх замбараагүй байдал өдөөжээ

12
08-07
Баянхошууны замд айлын гэр мөргөж хүний амь хохироосон ноцтой осол гарчээ

13
08-07
Гейтс: Цаг уурын өөрчлөлт COVID-19 вирусээс ч илүү хор хөнөөлтэй

14
08-07
Таван хүний аминд хүрч байсан “Эко Алтан заамар”-т дахин осол гарч хүний амь эрсэджээ

15
08-07
Ливаны нийслэлд “атомын бөмбөг” маягийн дэлбэрэлт болсноос 70 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархджээ

16
08-07
Ээжийгээ скочоор хүлж, амийг нь хөнөөгөөд, хувцасны шүүгээнд хийчихээд, өөрөө зургаан давхраас үсэрч амиа хорлосон бололтой

17
08-07
Ангела Меркелийг шийтгэсэн нь буюу Америкийн цэргийг гаргах шийдвэр

18
08-07
Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн багш нар өлсгөлөн зарлана

19
08-07
Богдхан уулын тусгай хамгаалалттай газрыг хятадын хоёр компанид заржээ

20
08-07
Хойд солонгос пуужинд цөмийн төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй

21
08-07
55 улсаас 11 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ

22
08-07
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад залилан хийсэн хэргээр долоон жил хорих ял оноолоо

23
08-06
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны тухай таны мэдвэл зохих 5 чухал мэдээлэл

24
08-06
Тусгаарлалтанд байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасаар байна

25
08-06
Улс төрийн “сул хүн”

26
08-06
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гурван хүний биеийн байдал хүнд байна

27
08-06
Коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 16 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

28
08-06
Голомт банк бизнес эрхлэгч та бүхэнд ПОС төхөөрөмжийг онлайнаар захиалах боломжийг олгож байна

29
08-06
COVID-19: Олон орон хөл хориогоо дахин чангатгаж байна

30
08-06
"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор" зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

31
08-06
Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

32
08-06
Ниргэсэн хойно нь хашхирах вий

33
08-06
Увс аймгийн Цагаанхайрхан сумын 240 суудалтай соёлын төвийн барилга ашиглалтанд орлоо

34
08-06
БХТ: Хэрлэн сумын багийн төвийн ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад орлоо

35
08-06
Хулгайн самарчид цар тахлыг “өрдөх” вий

36
08-06
Бейрут: Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 135 боллоо

37
08-06
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр

38
08-06
Гэрэл зурагчин Ричард Корман Мадоннагийн алдар нэрд гаргахаас өмнөх гэрэл зургуудыг дэлгэжээ

39
08-06
“Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх долоон жил шүүж байна

40
08-06
Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний шавхагдашгүй ундарга

41
08-06
Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

42
08-06
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж

43
08-06
Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ

44
08-05
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

45
08-05
Б.Жаргалсайхан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос үхэж л гарна

46
08-05
Дэлхий дахин Ливаны гашуудлыг хуваалцаж байна

47
08-05
ТАНИЛЦ: Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

48
08-05
НҮБ: Цар тахлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол дэлхий дахинд "сүйрэл" дагуулна

49
08-05
Г.Загджав хоол, цай барьж С.Баяр, Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг ЭРГЭЖ ШОРОНД ОЧСОН УУ

50
08-05
"Жаст"-ын Ш.Батхүүгийн залилан, луйврын 7 хэргийн шүүх хурал эхэллээ

51
08-05
Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно

52
08-05
66934 хүн хэрэглэх бодисыг хураажээ

53
08-05
А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх вэ? Ж.Батбаясгалан даргаа!!!

54
08-05
Ливанд амиа алдсан хүмүүсийн тоо НЭМЭГДСЭЭР БАЙНА

55
08-05
Монголчууд ЖДҮХС-г цөлмөгчдөд ялагдлаа

56
08-05
Найман хэлээр “ярьдаг” ухаалаг маск бүтээв

57
08-05
“Чоно” хочит шинэ Хабиб – Хамзат Чимаев

58
08-05
МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшлээ

59
08-05
Ерөнхий сайд өчигдөр л гарч ирэв

60
08-05
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

61
08-05
Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн амь үрэгдэж, 3,7 хүн шархаджээ

62
08-05
Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өсжээ

63
08-04
Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж, хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?

64
08-04
Жонатан Чебан Нью Жерсигийн Gunpoint дээрэмджээ

65
08-04
Өмнө нь илүү энгийн харагддаг байсан Холливудын үзэсгэлэнт 20 эмэгтэй

66
08-04
Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх

67
08-04
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

68
08-04
Tha Guardian: Монголчууд Газаас ирсэн Палестинчуудтай адил хавчигдсаар байна

69
08-04
У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

70
08-04
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

71
08-04
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ

72
08-04
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

73
08-04
Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

74
08-04
Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

75
08-04
АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль

76
08-04
БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг

77
08-04
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

78
08-04
Түгжрэл айсуй

79
08-04
Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

80
08-04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

81
08-04
Хүү нь ээжийнхээ амийг хороогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

82
08-04
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

83
08-04
БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

84
08-04
Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

85
08-04
Ардын дайсны хойд дүрүүд

86
08-04
“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

87
08-04
Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

88
08-04
Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

89
08-04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

90
08-04
“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

91
08-04
Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

92
08-04
“Тяньвэнь-1” тойрог замаа амжилттай сольжээ

93
08-04
“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

94
08-04
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

95
08-04
Д.Трамп: Коронавирусний халдварт өвчний дэгдэлт буурч байна

96
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

97
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

98
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

99
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

100
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна