BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

МАН энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 62 суудал авсан. Өмнөх сонгуулийн дүнтэй бараг ижил тоотой суудал авснаар эрх мэдлээ 


хадгалж үлдсэн. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн учраас ирэх жилүүдэд эрх мэдлийн хуваарилалтад ихээхэн өөрчлөлт орно. Хамгийн наад зах нь Үндсэн хуульд “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өөрчлөлт орчихсон нь асуудал дагуулж эхэлсэн. Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн Засгийн газарт сайд болно гэсэн үг.

 

Тэгэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд УИХ-д 62 суудалтай намын бүлгээ яаж эвдрэлгүй, гомдолгүй байлгах вэ гэдэг асуулт босч ирж байна. Өмнө нь сайдын суудлаар “аргаддаг” байсан явдал энэ жилээс алга болж байгаа юм. Сонгуулийн дүн гарсны маргаашаас сайдын асуудал яригдаж, УИХ-д оногдсон дөрөвхөн “квот”-оо хэрхэн зохицуулах дээрээ наана цаана болсоор хэд хонож байна. Сайдын суудал дөрөвхөн, горилон хүсэгч 60 гишүүн байгаа хэрэг. Энэ нь агуулгаараа УИХ-ыг засгийн ажлаас салгасан сайн заалт юм. Гэвч дээрх шалтгааны улмаас ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд амаргүй байх болов уу.

 

 

2016 оны сонгуулийн дараа МАН-ын 65-ын бүлэг 32:33-аар хуваагдсан. Өнөөдрийг хүртэл 32-ын бүлэг буюу өмнөх дарга М.Энхболдын талд байсан гишүүдийн олонхи нь У.Хүрэлсүхэд “дагаар” орчихсон. Зарим гишүүнийх нь хоёр жилийн өмнө хэлж байсан хатуу ширүүн шүүмжлэл өнөөдөр нялуунаас нялуун магтаалаар солигдсоныг та бид өнгөрсөн долоо хоногт харсан.

 

“...Улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсганал гэж үгүй” гэх монгол хүний араншингаас хол теорем ингэж биелж буй бололтой. Ер нь бол 32-ын бүлгийн суурь энэ УИХ-д бий.  Хуучин 32-ын бүлгийн хоёр гишүүн нь яг одоо шүүхийн танхимд шүүгдэж байна. Нэг нь дахин сонгогдсон. Нөгөөх нь чадаагүй. УИХ дотроос сонгогдсон Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг хэд хэдэн гишүүн ярьж байна. Энэ бол хуучин хагарлын суурь нь байгааг нотолж байгаа юм. Магадгүй, шүүхээр яллаад явуулчихвал эсэргүүцэгчид ил болж, МАН-ын бүлэг дотор “буруу ном”-ын хэдэн нөхөд гарч ирж мэднэ. Учиргүй өмнөх шигээ Төрийн ордонд тусдаа хуралдах хэмжээний том 32:33-ын бүлэг шиг байж чадахгүй. Жигүүр төдийд бол боломжтой. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуулиар хаан сэнтийд залрах шахсан их эрх мэдлийн эзэн У.Хүрэлсүхийг сөрж зогсоно гээд зоригловол шүү дээ. Ерөнхийдөө У.Хүрэлсүх ухаан зарж, намынхнаа зангидаж чадвал энэ УИХ-д лав МАН хуваагдахгүй байх боломж бий.

 

Ямартай ч Ерөнхий сайдын “ажил” эхэлчихээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүн, оруулсан өөрчлөлтийнхөө талаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн Ерөнхийлөгч дээр очсон гэсэн үг. Ерөнхийлөгч таг дуугүй байсаар баасан гаригийг хүргэж, амралтын өдрүүд залгасан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газрыг 14 яамтай байлгахаар шийджээ.

 

Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Соёлын яам гэсэн 14 яамтай байх юм. Мөн У.Хүрэлсүхийг Засгийн газартаа Тэргүүн шадар сайдын албан тушаалыг бий болгоно гэсэн яриа байсан. Гэсэн ч төсөлдөө оруулсангүй. Өөрөөр хэлбэл, 14 яам хариуцсан сайдаас гадна Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд нийт 17 сайдтай байх аж. Ингээд энэ бүтэц дээр бүрэлдэхүүнээ яаж оруулах вэ гэдэг нь анхаарлын төвд байна. Ерөнхий сайдын өгсөн төслийн хариуг Ерөнхийлөгч яаран өгөхгүй байгаа нь тэдний хооронд “ярилцах” асуудал нэлээд байна гэсэн үг. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрүүдээр сайн ярилцсан биз.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын зөвшилцөл дундаас ямар Засгийн газар мэндлэх вэ гэдэг гурван хувилбар байна. Хамгийн гол нь тэд “давхар дээл”-тэй дөрвөн сайд дээр тохирох шаардлагатай. Тэгж байж “дан дээл”-тэй сайд нар хэн байх вэ гэдэг нь шийдэгдэх юм.

 

Хувилбар 1: Шадар сайд С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарын аль нэг нь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЭХЯ-ыг УУХЯ -тай нэгтгэсэн Дэд бүтцийн хөгжлийн сайд Д.Сумьяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

 

Хувилбар 2: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болно.

 

Хувилбар 3: Шадар сайд С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.

Дээрх хувилбаруудын аль нэг дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тогтож тохирох нь тодорхой. Шадар сайд УИХ-аас тодорвол одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшин аль нэг яаманд очно. Үгүй бол хэвээрээ үлдэнэ. Аль ч тохиолдолд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болно.

 

Хэрвээ Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд болох гурав дахь хувилбар дээр тогтохгүй бол Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар улирч ажиллана. Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл үргэлжлүүлэн ажиллах хоёр дахь хувилбарыг авахгүй бол тус яамны сайдаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, эсвэл Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан очно.

 

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Засгийн газарт орж ирэхгүй бол УУХҮЯ-ыг Я.Содбаатар, Б.Ганхуяг хоёрын нэг  нь удирдана. МАН дахь Сү.Батболдын фракцид Гадаад харилцааны яам очно. Тус яамны сайдад ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт яригдаж байна. Түүнчлэн энэ фракцид шинээр байгуулах Соёлын яам оногдох бөгөөд сайд нь БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр болох магадлалтай. Мөн “гаднаас” Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар томилогдох нь тодорхой болжээ. Ямар ч тохиолдолд сайд болох хэд хэдэн хүний нэр дуулдаж буй. Тэд гишүүдийн “квот”-оос шалтгаалаад очих яам нь тодрох юм байна.

 

Ер нь тэгээд энэ удаагийн Засгийн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн “онцгой” бүрэн эрхийн дагуу бүрдүүлнэ. Ерөнхийлөгч “зөвлөж” оролцоно. Ерөнхийлөгчийн хувьд бүтээн байгуулалт, уул уурхай, хууль зүй талдаа анхаарал тавьж, зарим хүнийг санал болгож буй мэдээлэл бий.

 

Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өнөө маргаашгүй шийдэлд хүрч, Ерөнхий сайд энэ долоо хоногт захирамж гаргаж сайд нараа томилоод УИХ-д танилцуулна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна
Бусад мэдээ ▼

1
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

2
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

3
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

4
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

5
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

6
08-03
Барилгын салбарын 2020 оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна

7
08-03
ОХУ иргэдээ вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлнэ

8
08-03
2020-2021 оны хичээлийн жилийн цахимаар бүртгэнэ

9
08-03
Наймдугаар сарын өрнийн зурхай

10
08-03
Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

11
08-03
Киргизстан улсын алдааг Монголчууд давтаж болохгүй

12
08-03
Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

13
08-03
Хөххотын шинэ нисэх онгоцны буудалтай танилцаарай

14
08-03
"Лацио"-ийн Иммобиле "Алтан гутал" хүртлээ

15
08-03
“Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

16
08-03
Элэгний хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 6 зүйл

17
08-03
Хоёр эхнэртэй хуулийн талаар хэлэхэд...

18
08-03
Эх дэлхий юу, их мөнгө үү?

19
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, эзэн хааны цом гардлаа

20
08-03
Тэр эргэн ирлээ

21
08-03
Маск, бакцин хоёр мань мэтийг аврана

22
08-03
Үерийн улмаас эвдрэл үүссэн Чойр чиглэлийн зам, Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

23
08-03
Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулахаар АТГ-т ханджээ

24
08-03
Төмсний үнэ буурахгүй байна

25
08-03
БШУЯ: Оюутнуудыг гадаадад сургах асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулав

26
08-03
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бага ял авсан хүмүүс ерөнхийлөгчийн зарлигаар инээгээд л суллагдана

27
08-03
SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

28
08-03
С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

29
08-03
Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

30
08-03
Д.Нямхүү: Гурван хүний биеийн байдал хүнд байна

31
08-03
Амралтын өдрүүдэд мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ

32
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нагоя башёд түрүүлэв

33
08-03
Дархан-Сүхбаатар чиглэлийн замын хажуу үерт урсаж эвдрэл үүсээд байна

34
08-03
Өмнөд Солонгост коронавирусийн халдвар тараасан сүмийн тэргүүнийг баривчилжээ

35
08-03
Дарангуйллын сүүдэр дэхь Монгол орон

36
08-03
Парламент хүчирхийллийн эсрэг тэмцэнэ

37
08-03
С.Баяр ял шийтгүүлсэн нь 34 хувь уу, долоон хаус уу?

38
08-03
Д.Трамп цахим санал хураалтыг эсэргүүцлээ

39
08-03
Сергей Диордица: Цар тахлын дараа бид шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй болно

40
08-03
Цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү?

41
08-01
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

42
08-01
МҮОНРТ суурь хураамжтай холбоотой мэдэгдэл гаргажээ

43
08-01
Найзыгаа аварахаар үхэл рүү явсан түүх...

44
08-01
Сүүлийн таван жилийн хугацаанд мотоциклын ослоор 600 гаруй хүн нас баржээ

45
08-01
Тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчил илрүүлжээ

46
08-01
ШАР ХӨВИЙН ЗЭРЭГЛЭЭ /өгүүллэг/

47
08-01
Хууль бус томилгоог эсэргүүцэх хөдөлгөөнөөс Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд хандаж МЭДЭГДЭЛ гаргажээ

48
08-01
Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав

49
08-01
"Урт цагаан"-ыг дамлан түрээсэлж хөлжиж байсан 30 түрээслэгчидтэй цаашид гэрээ байгуулахгүй

50
08-01
15.00 цаг боллоо. Та усаа уусан уу?

51
08-01
Гималайн нуруун дахь сөргөлдөөний цаана

52
08-01
Дэлхийн хамгийн том аяллын хөлөг "Symphony Of the Seas"

53
08-01
Шадар сайд Я.Содбаатар, түүний шууд удирдлагад байдаг мэргэжлийн хяналтын газар анхаарна уу?

54
08-01
Мадам Тюссогийн музей Лондоны төвийн нэгэн гудамжинд зарим үзмэрээ дэлгэв

55
08-01
"Apple Inc" компаний Стив Джобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиа

56
08-01
Улаанбаатар-Баруун-Уртын чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

57
08-01
Д.Трамп шуудангаар санал хураалт явуулахыг дахин шүүмжилжээ

58
08-01
"Нүгэл"

59
08-01
Эмзэг бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт нэмж бүртгэнэ

60
08-01
Зайсангийн тансаг зэрэглэлийн орон сууцнууд дулаангүй болно

61
08-01
Цар тахлын үеэр Өмнөд Солонгосын иргэд их хэмжээний бэлэн мөнгөө ариутгалын явцад устгажээ

62
08-01
БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

63
08-01
Д.Нямхүү: Таван хүн эдгэрч, 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

64
07-31
Чехээс ирсэн охины шинжилгээний хариу сөрөг гарчээ

65
07-31
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд үргэлжилсэн их аадар бороо орно

66
07-31
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: “Ардчиллын бүдгэрэл. Дарангуйллын шохоорхом өгөөш”

67
07-31
Ө.Энхтүвшин, миний хөгшин одоо болио!

68
07-31
COVID-19: ОХУ-д 28 сая гаруй тест хийжээ

69
07-31
Улаанбаатар хотыг дөрвөн “дэд төв”-тэй болгоно

70
07-31
Кыргызстан улс Коронавирусээр нас барсан хүмүүсийг дурсан "гашуудах өдөр" зарлажээ

71
07-31
Вагонд нуугдаж хил нэвтэрсэн Хятад улсын иргэнийг саатууллаа

72
07-31
Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд ирэх сарын 16-наас өмнө бүртгүүлнэ

73
07-31
Ноолуур Дорнодод 20 мянга, Баян-Өлгийд 51 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

74
07-31
Шинэ шөл ууж гэдэс чанахад учир бий...

75
07-31
Нислэгийн үеэр нас барсан иргэний талаар УОК мэдээлэл өглөө

76
07-31
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НББ хорооны дарга М.Оюунчимэгтэй уулзлаа

77
07-31
Хариуцлагагүй эздэд хариуцлага тооцох хэрэгтэй байна

78
07-31
ХХААХҮ-ийн сайдад хаяглав

79
07-31
Д.Трамп сонгуулийг хойшлуулахыг санал болгожээ

80
07-31
Онцгой үеийн түр томилгоонууд

81
07-31
Уул уурхайтай холбогдсон сайдыг шалгах явцад Ганнам дүүргийн гурван хаус илэрсэн үү?

82
07-31
"COVID-19"-ийн үеийн зөрчлүүд

83
07-31
Японы нисгэгчид Хятадын дайралтаас айж байна

84
07-30
Шинэ Зеланд: Вирусээс хамгаалах ухаалаг төхөөрөмж зохион бүтээжээ

85
07-30
Бид яг ХЭНД бухимдаад байна вэ ?

86
07-30
БШУЯ: Их, дээд сургуулийн төлбөр НЭМЭГДЭХГҮЙ

87
07-30
Суутан болох сурагчаас…

88
07-30
Португалын эрдэмтэд коронавирусийг идэвхигүйжүүлдэг даавуун амны хаалт бүтээжээ

89
07-30
Хойд Солонгос халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдлээ

90
07-30
Д.Дамба-Очирыг албадан ирүүлж, цагдан хорих шийдвэр гаргалаа

91
07-30
Ричард Гир орон гэргүй хүний дүрд хувирчээ

92
07-30
Дампуурсан үйлдвэрийн складны автобусаар Улаанбаатарыг дүүргэх “бохир шахаа” хэнийх вэ

93
07-30
"Би чадна"-чууд

94
07-30
Ө.Энхтүвшинг Франц улсад суух Элчин сайдаар томилно

95
07-30
#ДархлаагааДэмжье

96
07-30
УОК-т нийт 7.4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

97
07-30
"Салхитын мөнгөний орд"-ын гэх хэрэгт холбогдсон шүүгч нарт хоёр жил хорих ял оноолоо

98
07-30
Муудаж үнэр орсон их хэмжээний бог малын гүзээг чингэлэгт хадгалж байжээ

99
07-30
Зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүн нас баржээ

100
07-30
Ч.Сайханбилэг: Би Х.Баттулгыг буусан өдөр очно