BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

Би Москва орохоор Улаанбаатараас галт тэргээр халамцуухан мордлоо. Улсын аварга малчин хүн гар хоосон, ганзага сул явбал 


муухай, яаж зүгээр явахав гэж бодоод хоёр авдар архитай гарав. Азаар хамт яваа улс маань гашуун нясуун юманд төсөө, архинд хал багатай хүмүүс байж. Хэдийгээр урилгаар, улсын зардлаар яваа боловч очих газар маань Орос гэж бодохлоор нэг их баярлаж хөөрсөнгүй. Би оросуудыг эртнээс сайн мэднэ. Намайг залуухан байхад 505-ын оросууд (хоригдлууд) манай нутагт чулуу хийж, бааюунд шохой шатаадаг байсан юм. Хаа дайралдсан газраа ус, тамхи гуйгаад салдаггүй хэцүү амьтад. Хурга, ишиг хулгайлаад шараад идчихнэ. Чөдөртэй морь хулгай хийгээд улаалаад унаад явчихна. Эм сүвтэй юм таарвал чавганцыг ч чавганц гэж цээрлэхгүй тун аюултай гайхлууд сан. Ямар ч чулуутай хатуу газрыг тарвага, зурам шиг л ухаад хаячихна. Онгон тахилгатай уул, овоог нураахаа ч юман чинээ тоохгүй. Айлын бурханы өмнө мандаасан зулнаас хүртэл тамхи асаадаг хэзээнээсээ жудаггүй хүмүүс. Би орсуудыг мэднээ. Эхнэрээсээ ч илүү, дэндүү сайн мэднэ. Зарах санаатай хэдэн тарваганы арьс авч явсан чинь гаалийнхан булаагаад авчихлаа. Улсын хилийн дээс алхмагц л би сэтгэлээр унав. Галт тэрэг түжигнээд л архи уугаад л байлаа. Хэл ам сайн мэдэх биш, ямар ах дүү, аав ээжийдээ айлчилж яваа биш гэж бодохоос архинаас өөр үнэнч нөхөр, замын хань үгүй болов. Догшин морин дээрээс унадаггүй хэрнээ вагоны орон дээр л гарвал өнхөрч унаад ер болдоггүй. Сүүлдээ бүр аргаа барахдаа дээлээ дэвсээд шалан дээр унтдаг боллоо. Олон хоног архи ууж согтуурсаар яваад толгой эргэчихсэн бололтой. Нэг сэрэхэд нар баруунаас мандаж, вагон урагшаа давхиж л явах, бүүр замаа алдах нь тэр. Босч ирээд шараа тайлсаар байтал баруун зүүн зүгийг байтугай өглөө, орой хоёрыг ялгахаа байлаа. Хамт яваа улсаасаа хаана явж байна вэ гэж хааяа нэг асуухад Сибирь, Сибирь гэх. Хаашаа л харвал чөтгөр төөрч үхмээр шивээ хар мод … Яасан барагддаггүй Сибирь вэ? Намайг газар мэдэхгүй болохоор нь хүмүүс доог тохуу хийж байна уу гэж бодохоос уур хүрч хэн хамаагүй орос, монголгүй агсам тавимаар санагдана. Хааяа галт тэрэг зогсохоор таньдаг, зүс үзсэн хүн таарч юун магад гэж бодоод цонхоор гадагш харвал нөгөө л түрүүчийн зогсоол дээр зогсч байан шонхор шар орос … бүр залхаж гүйцэв. Арга тасрахдаа ингэж Москва руу цөлөгдөхөө мэдсэнсэн бол яах гэж улсын аварга малчин болох гэж зүтгэв, үүний оронд нэгдлийн хэдэн малыг мөр сүүдэргүй болтол газрын нэг тараачихаад аймгийн шүүхийн үүдэнд чулуу няслаад сууж байсан бол ядаж ах дүүгийндээ очоод ганц аяга аагтай сүүтэй цай олоод уучихгүй юу гэж хүртэл саахартай хар цайнд голоо харлах бүр харамсана. Галт тэрэг гал гарсан юм шиг гуугчин давхина. Цонхон цаагуур Сибирийн ширэнгэ, шивээ хар мод, Оросын гацаа суурингууд жирэлзэн өнгөрнө. Вагоны шалан дээр согтуу бөмбөрсөөр байтал авгайн хийж өгсөн дөнгөж зүүнээсээ гарсан торгон дээлийн хээ бараг мэдэгдэхээ больж “Улсын аварга малчин”-ы тэмдэг аль эрт алга болжээ. Ханын толинд нүүрээ нэг харвал улсын аварга малчин гэхийн аргагүй хөгшин нохой шиг ус гүйлгэнэсэн нойтон нүдтэй, үс сахалдаа баригдаж зовхи хацар нь хавагнасан увайгүй хачин амьтан архи нэхэх нь холгүй өөдөөс ширтэж байлаа. Хэд хоног өнгөрснийг бүү мэд. Хоёр авдар архи дуусахын алдад үнэн ч юм уу, худлаа ч юм уу мөнөөхөн зорьж гарсан Москва хотын барааг амьд мэнд харав. Баруун зүүн зүг үл ялгарах, цас бороо хоёр холилдон орсон тэр их хотод очсон хойно миний барьж яваа модон хайрцагны гурван өргөстэй цоожийг оросууд ихэд сонирхон нээхэд бэрх эд байна гэж байгаа бололтой алган дээрээ дэнслэн үзэж толгой сэгсрэн шуугилдлаа. Биднийг “Орос-ий” (Россия) гэдэг өндөр зочид буудалд оруулав. Тэр буудал өндөр гэж тэнгэргүй. Оройг нь олж харъя гэвэл малгай унаж, толгой эргэмээр ойгүй өндөр. Дээшээ олон харвал шартсан хүн савж унамаар. Би хөл гараа хавчуулж эрэмдэг болчих вий гэж эмээх тул цахилгаан шатанд барагтай л суухгүй, явган шатаар явна. Есөн давхарт суудаг би өгсөж, уруудахдаа нэг удаа шатан дээр сууж тамхи татахгүй бол мэнгэр бөглөчих гээд зовооно. Анхны шөнө байшин өндөрдөж, байхуу шингэдээд нойр ер хүрсэнгүй. Архи ууж баймаажин арай гэж нэг юм үүр цайлгалаа. Өглөө хэлмэрч маань бидний хэдэн малчдыг дагуулан гуанзанд оруулав. Баахан дийз тавагтай юм овоолсон тавиурыг гуравхан хуруун дээрээ тавьсан орос хүүхэн өндөр өсгийтэй шаахайгаараа шал тачигнуулан жороолж ирээд л ширээ дүүрэн хоол тавьчихаад буцаж одов. Ямар ямар хоол авчирсан юм бол хэмээн сайтар болгоож харвал тэр дотор аваад үмхчихмээр юм тун цөөхөн ажээ. Усны хорхой, далайн ногоо, усанд чанасан цагаан будаа, хэдэн хэрчим талх гээд ам хөдөлгөх юм алга. Би талх идсэнээс тамхи татсан нь дээр, ногоо идсэнээс нохойн мах идвэл илүү гэж боддог хүн. Гэвч турж үхэлтэй биш. Таньдгаас тахианы хэдэн өндөг харагдаж байна. Том гарын гучин бууз иддэг эр хүнд хоёр гуравхан өндөг юу болох вэ. Нэгийг авч үмхчихээд тачигнуулж байсан чинь манай хэлмэрч “Та яагаад өндгийг хальстай нь идэж байгаа юм бэ” хэмээн зэмлэх аястай муухай харж байна. Би хэллээ. “Хэлмэрч минь өндгийг хальстай нь идвэл арай зажлууртай болов уу гэж бодсон юм” гэвэл тэр харин нэг муухан инээх аядаж “Нутагт очсон хойноо намаас арга хэмжээ авна шүү” гэлээ. Гэвч түүнээс хойш Оросоос ирэн иртлээ өндгийг дандаа хальстай нь иддэг байлаа. Өндөг яах вэ юу ч биш. Хоохий билүү, хоопий билүү нэг бузартай хар цай бий. Хоёрхон данх уухад л зүрх дэлсээд унтуулахгүй зовоочихно. Мань мэтийн улс орос эхнэрийн гарын цайг удаан уувал амархан нүд аних янзтай юм билээ, бурхан минь. Муу гэрээ санасан гэж жигтэйхэн. Шөнө дугхийв үү, үгүй юү зүүдэнд нутаг ус цэнхэртээд явчихна. Өглөө сэрэхэд дэр нойтон байх нь ичмээр. Нас ахиж, зовлон үзсэн тулдаа л орондоо шээлгүй ирсэн. Нэг өдөр цай холдож толгой эргээд байхаар нь ганц “дугуй булант” авч өөрийнхөө гараар цай хийж ууя гэж санаад дэлгүүр рүү сэмхэн гараад ганцаараа алхчихсан чинь төөрөөд буцаж буудлаа олдоггүй. Халууцаж ядарсандаа дээлээ сугалдаргалчихаад алхжээ явсан чинь нэг жижигхэн дэлгүүрт олон хүн оочирлон зогсож байна. Олон рүн зогссоныг бодоход энд цай лав бий биз гэж санаад мөнөөх урт оочирын ард очоод зогслоо. Хөлөө эцтэл зогсч зогсч дэлгүүрт арай ядан ороод мөнгөө гаргатал юун цайтай манатай. Худалдагч нь бололтой нэг хар хувцастай, сахалтай орос үхчихсэн тэрийгээд хэвтэж байдаг байгаа. Цайнаас өөр юм бодох зав ухаангүй явсан миний айсан, сэжиглэснийг хэлээд яахав. Тэгж би санаандгүй явж байгаад Лениний “мазаалайг” үзчихсэн юм. Үхсэн хүний хүүр үзэж балмагдаад “дугуй булант” эрж явснаа ч мартчихаж. Ийнхүү их хотод орж гараад нааш цааш цуваад байгаа харагдав. Өлсч явсан тул цай олддоггүй юм бол хоол идье, гуанз байж юун магад гэж бодоод явчихсан чинь бөөн адгуус амьтад … Миний архи уух болгондоо хар даран зүүдэлдэг нөгөө аймшигт араатнууд … Олон хоног нанчид зооглоод архины цагаан солио тусч байгаа юм болов уу гэж санаад дээш харсан чинь тэнгэрт нар, газарт сүүдэр минь харагдаж байнаа хөөрхий. Гутлаа суга татаад газар гишгэж үзвэл бас мөр байна. Ямар ч байтугай солиороогүй юм байна гэдгээ ухаарч сэтгэл бага зэрэг амсхийх сацуу хажуу тийшээ харсан чинь манай муу эхнэрээс өөрцгүй нойрмог нүдтэй харвингаа дааж ядсан нэг бүдүүн амьтан усан дотор эвшээлгээд хэвтэж байх нь тэр. Эхнэртэй минь адилхан энэ хөөрхөн гайхал хаа газрын ямар амьтны үр сад юм бол хөөрхий хэмээн сэтгэл уяран тамхи татаж суутал гэнэт нэг хүн мөрөн дээр гараа тавих шиг боллоо. Цочин харвал нэг сайхан ширээ хүрэн ат намайг монгол хүн байна гэдгийг таньсан бололтой үнэрлэн зогсч байлаа. Харь газар хэл нэвтрэхгүй олон оросын дунд ганцаардаж явсан миний бие монгол тэмээ үзээд нутгийнхаа хүнтэй уулзсан лугаа адил өөрийн эрхгүй нулимс унагаалаа. Нэгэнт буусан буудлаа олохгүйгээс хойш хаа явахав. Зан араншинг нь мэддэгээр нь энэ тэмээний хажууд л хоноё гэсэн шүү юм бодож дээшээ хараад хэвтэж байтал шүгэл гэнэт тасхийж цагдаа хүрээд ирлээ. Хөлөө хавсран зогсоод ёслон илтгэх тэр цагдаагийн амнаас миний мэдэх ганц ч гарсангүй. Гэтэл нөгөө цагдаа миний араар тойрч бүсэнд хавчуулсан хэт, хутгыг шохоорхонгуй харснаа аваад аль гэж байгаа бололтой гараа сарвайлаа. Сонирхоод үзэх гэсэн юм байлгүй гэж бодоод хутгаа хуйнаас нь сугалтал мань эр харин миний гар луу гялсхийтэл өшиглөснөө намайг тас тэврээд авлаа. Цагдаа гэж санасан чинь дээрэмчин байх нь. Миний дархан ташаанд өөрөө гүйгээд ороод ирсэн чам шиг муу сахалтай шар чөтгөр байтугай нас, шүд гүйцсэн эмнэг, азарга тэсдэггүй юм гэсэн ааглуу бодол толгойд гялхийх сацуу омог огшоод тонгорчихсон чинь чулуун шалан дээр нөгөөх маань ар дагзаараа тас саваад унах нь тэр. Ач тач ноцолдож байж мөнөөх их санаатай эрийг түрүүлгий нь харуулан унагаад бүснийхээ үзүүрээр гарыг нь ард нь хүлж байтал бөөн цагдаа нар гүйлдэн ирж намайг тал талаас нүдэж гарлаа. “Та нар яаж байна. Би Монгол улсын сайн малчин, Алтанширээгийн Аюурзана байна” гэж хэдэнтээ учирлан хашгираад ч нэмэр болсонгүй. Олны хүчинд автан баривчлагдаж цагдаагийн газар хүргэгдэв. Гэтэл харин дарга нь учир мэдэх тохитой хүн таарч паспортыг үзээд буудалд маань хүргэж өгч билээ. “Орос-ий” гэж хашгираад байхад ухаардаггүй энэ оросууд хэлээ мэддэггүй хачин улс шүү гэж өгүүлснээ Аюурзана гуай аль эрт унтарсан тамхиа асаалаа.
- Та тэгээд авгайдаа гадаадаас юу авчирч өгөв дөө гэвэл тэрээр:
- Юу ч авчраагүй ээ. Архагтай зовлогоо л арай чүү чирч ирсэн. Тэндхийн дэлгүүрт санхюу гөлөм, хулсан ташуур байдаггүй юм. Өөрийн унаатай явсансан бол хэдэн аятайхан дөчийн бидон харагдаж байна лээ. Харин амьтны хүрээлэнд нүднээсээ бөөн бөөн нулимс унаган зогссон нөгөө муу тэмээг л одоо болтол өрөвдөөд байдаг юм. Хол явж дэмий юм үзэх дэмий юм билээ. Хожмын өдөр сэтгэлийн там ...

Догмид Балжир

Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)
Бусад мэдээ ▼

1
08-05
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

2
08-05
Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн амь үрэгдэж, 3,7 хүн шархаджээ

3
08-05
Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өсжээ

4
08-04
Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж, хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?

5
08-04
Жонатан Чебан Нью Жерсигийн Gunpoint дээрэмджээ

6
08-04
Өмнө нь илүү энгийн харагддаг байсан Холливудын үзэсгэлэнт 20 эмэгтэй

7
08-04
Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх

8
08-04
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

9
08-04
Tha Guardian: Монголчууд Газаас ирсэн Палестинчуудтай адил хавчигдсаар байна

10
08-04
У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

11
08-04
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

12
08-04
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ

13
08-04
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

14
08-04
Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

15
08-04
Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

16
08-04
АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль

17
08-04
БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг

18
08-04
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

19
08-04
Түгжрэл айсуй

20
08-04
Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

21
08-04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

22
08-04
Хүү нь ээжийнхээ амийг хороогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

23
08-04
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

24
08-04
БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

25
08-04
Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

26
08-04
Ардын дайсны хойд дүрүүд

27
08-04
“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

28
08-04
Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

29
08-04
Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

30
08-04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

31
08-04
“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

32
08-04
Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

33
08-04
“Тяньвэнь-1” тойрог замаа амжилттай сольжээ

34
08-04
“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

35
08-04
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

36
08-04
Д.Трамп: Коронавирусний халдварт өвчний дэгдэлт буурч байна

37
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

38
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

39
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

40
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

41
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

42
08-03
Барилгын салбарын 2020 оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна

43
08-03
ОХУ иргэдээ вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлнэ

44
08-03
2020-2021 оны хичээлийн жилийн цахимаар бүртгэнэ

45
08-03
Наймдугаар сарын өрнийн зурхай

46
08-03
Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

47
08-03
Киргизстан улсын алдааг Монголчууд давтаж болохгүй

48
08-03
Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

49
08-03
Хөххотын шинэ нисэх онгоцны буудалтай танилцаарай

50
08-03
"Лацио"-ийн Иммобиле "Алтан гутал" хүртлээ

51
08-03
“Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

52
08-03
Элэгний хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 6 зүйл

53
08-03
Хоёр эхнэртэй хуулийн талаар хэлэхэд...

54
08-03
Эх дэлхий юу, их мөнгө үү?

55
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, эзэн хааны цом гардлаа

56
08-03
Тэр эргэн ирлээ

57
08-03
Маск, бакцин хоёр мань мэтийг аврана

58
08-03
Үерийн улмаас эвдрэл үүссэн Чойр чиглэлийн зам, Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

59
08-03
Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулахаар АТГ-т ханджээ

60
08-03
Төмсний үнэ буурахгүй байна

61
08-03
БШУЯ: Оюутнуудыг гадаадад сургах асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулав

62
08-03
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бага ял авсан хүмүүс ерөнхийлөгчийн зарлигаар инээгээд л суллагдана

63
08-03
SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

64
08-03
С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

65
08-03
Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

66
08-03
Д.Нямхүү: Гурван хүний биеийн байдал хүнд байна

67
08-03
Амралтын өдрүүдэд мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ

68
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нагоя башёд түрүүлэв

69
08-03
Дархан-Сүхбаатар чиглэлийн замын хажуу үерт урсаж эвдрэл үүсээд байна

70
08-03
Өмнөд Солонгост коронавирусийн халдвар тараасан сүмийн тэргүүнийг баривчилжээ

71
08-03
Дарангуйллын сүүдэр дэхь Монгол орон

72
08-03
Парламент хүчирхийллийн эсрэг тэмцэнэ

73
08-03
С.Баяр ял шийтгүүлсэн нь 34 хувь уу, долоон хаус уу?

74
08-03
Д.Трамп цахим санал хураалтыг эсэргүүцлээ

75
08-03
Сергей Диордица: Цар тахлын дараа бид шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй болно

76
08-03
Цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү?

77
08-01
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

78
08-01
МҮОНРТ суурь хураамжтай холбоотой мэдэгдэл гаргажээ

79
08-01
Найзыгаа аварахаар үхэл рүү явсан түүх...

80
08-01
Сүүлийн таван жилийн хугацаанд мотоциклын ослоор 600 гаруй хүн нас баржээ

81
08-01
Тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчил илрүүлжээ

82
08-01
ШАР ХӨВИЙН ЗЭРЭГЛЭЭ /өгүүллэг/

83
08-01
Хууль бус томилгоог эсэргүүцэх хөдөлгөөнөөс Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд хандаж МЭДЭГДЭЛ гаргажээ

84
08-01
Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав

85
08-01
"Урт цагаан"-ыг дамлан түрээсэлж хөлжиж байсан 30 түрээслэгчидтэй цаашид гэрээ байгуулахгүй

86
08-01
15.00 цаг боллоо. Та усаа уусан уу?

87
08-01
Гималайн нуруун дахь сөргөлдөөний цаана

88
08-01
Дэлхийн хамгийн том аяллын хөлөг "Symphony Of the Seas"

89
08-01
Шадар сайд Я.Содбаатар, түүний шууд удирдлагад байдаг мэргэжлийн хяналтын газар анхаарна уу?

90
08-01
Мадам Тюссогийн музей Лондоны төвийн нэгэн гудамжинд зарим үзмэрээ дэлгэв

91
08-01
"Apple Inc" компаний Стив Джобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиа

92
08-01
Улаанбаатар-Баруун-Уртын чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

93
08-01
Д.Трамп шуудангаар санал хураалт явуулахыг дахин шүүмжилжээ

94
08-01
"Нүгэл"

95
08-01
Эмзэг бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт нэмж бүртгэнэ

96
08-01
Зайсангийн тансаг зэрэглэлийн орон сууцнууд дулаангүй болно

97
08-01
Цар тахлын үеэр Өмнөд Солонгосын иргэд их хэмжээний бэлэн мөнгөө ариутгалын явцад устгажээ

98
08-01
БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

99
08-01
Д.Нямхүү: Таван хүн эдгэрч, 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

100
07-31
Чехээс ирсэн охины шинжилгээний хариу сөрөг гарчээ