BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү?

Коронавирусын дэгдэлтийн улмаас манай улс  өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хагас жил гаруй боллоо. Энэ хугацаанд эрсдэлийг бууруулахын тулд цөөнгүй арга хэмжээ авсны нэг нь өнгөрсөн нэгдүгээр сард сургууль,


 цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, энэ хугацаанд гэртээ үлдсэн хүүхдүүдийг хамгаалахын тулд хоёр сар гаруй хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоод байсан юм. Албан байгууллагууд ч ихэнх нь бага насны хүүхэдтэй ажилчдаа цахим болон богиносгосон цагаар ажиллуулсан. Тэгвэл хоёр сар гаруй үргэлжилсэн энэ арга хэмжээнд 30 гаруй мянган эцэг, эх хамрагдсан судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргалаа. Тус яамны албаны хүн ““Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” албан даалгаврыг батлуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГБХЗХГ, Нийслэлийн ГБХЗХГ-т чиглэл хүргүүлсэн. 15 аймгийн Засаг даргын захирамж, 19 аймгийн ГБХЗХГ-ын даргын тушаал гарч төрийн байгууллагын 249 хүн, 966 аж ахуйн нэгж байгууллагын 15910 хүн богиносгосон цагаар ажилласан.  Харин гэрээсээ ажиллах боломжоор 16 аймгийн Засаг даргын захирамж, 15 аймгийн ГБХЗХГ-ын даргын тушаал гарч, төрийн байгууллагын 262 албан хаагч, 1118 аж ахуйн нэгжийн 14158 хүн хамрагдсан” хэмээн хэллээ. Тэгвэл энэ тоо цаашид өсөх магадлалтай. Учир нь  энэ хичээлийн жил ЕБС-иуд хоёр өдөр гэрээр хичээллэж, хоёр настныг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Мөн 3-4 настнуудын 60 хувь нь л цэцэрлэгт хамрагдах боломжтой гэдгийг салбарын яамнаас мэдэгдээд байгаа юм. Энэ хооронд гэртээ үлдэх хүүхдүүдийн хараа хяналт суларч, эцэг эхчүүдийн ажиллах нөхцөл улам хүндрэл учирна. Нас балчирдсаны улмаас гэрийн боловсролд шилжсэн тэднийг хэн халамжилж үлдэх вэ. Өвөө эмээ, танил ах дүү, аав ээжийн аль нэг нь яах аргагүй асарч үлдэх шаардлагатай. Тиймээс цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү гэсэн асуудал гарч ирж байгаа юм. 
Манай улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 309 мянга 670 хүүхэд байна. Эндээс 77235 нь хоёр настнууд. Судалгаагаар 0-3 насны хүүхдүүд дунд гэдэсний болон амьсгалын замын өвчин өндөр байдаг. Тиймээс өвчлөх магадлал өндөр хоёр настнуудыг эцэг эхийн асаргаанд тэдний тусламжтайгаар теле хичээлдээ хамрагдах нь аюулгүй гэж үзсэн хэмээн БШУЯ мэдэгдэлдээ дурдсан.
Эцэг эхийн хараа хяналтад аюулгүй, эрсдэлгүй гэж байгаа боловч хэн ажиллаж, өрхийн санхүүгээ дэмжих вэ. Одоогоор хэчнээн насны хэдэн хүүхэд гэртээ үлдэх болсон тоо судалгаа гараагүй байна. Өмнөх журмын адил эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, гэрээр ажиллах нөхцөл бүрдэх боломжтой эсэх талаар ГБХЗХГ-ын дарга М.Энх-Амараас тодруулахад “Энэ асуудлын талаар БШУЯ, ЭМЯ-тай ярьж байгаа. Цаашдаа гэртээ үлдэх нөхцөл бүрдсэн бага насны хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, эцэг эх нь хүүхдээ яаж харах, тэдний ажлын цагийг богиносгох, цахимаар ажиллах боломж бүрдүүлэх зэрэг боломжит хувилбаруудыг судалж байгаад хамтын ажиллагааны журмаар шийднэ” гэж хариуллаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хооронд гэртээ үлдэх бага насны хүүхдүүд тэдгээрийн нөхцөл байдлын талаар судалгаа, тооцоолол хийгдэх аж. Хичээлийн шинэ жилтэй уралдан бага насны хүүхдүүдийн хараа хяналтын талаарх шийдвэр, журмууд эхнээсээ тодорхой болох биз.
 
 
Б.Баярчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү?
Бусад мэдээ ▼

1
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

2
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

3
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

4
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

5
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

6
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

7
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

8
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

9
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

10
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

11
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

12
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

13
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

14
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

15
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

16
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

17
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

18
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

19
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

20
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

21
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

22
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

23
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

24
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

25
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

26
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

27
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

28
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

29
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

30
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

31
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

32
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

33
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

34
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

35
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

36
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

37
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

38
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

39
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

40
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

41
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

42
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

43
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

44
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

45
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

46
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

47
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

48
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

49
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

50
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

51
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

52
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна

53
09-17
Түлш олдохгүй бээвийж суугаа иргэдийнхээ бодит амьдралтай танилцана уу, дарга нар аа

54
09-17
Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

55
09-17
Абэ Шинзогийн Засгийн газар огцорлоо

56
09-17
Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ

57
09-17
Охины ээж: Амьдралын боломж тааруу учраас охиноо үрчлүүлсэн

58
09-17
МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

59
09-16
"БАЯЛАГ КОМПЛЕКС" ХХК-ийн хиамны үйлдвэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

60
09-16
Энэ онд 50 хүүхэд гол, усанд живж амь насаа алджээ

61
09-16
Өмнөговь: ЭЕШ-т 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа

62
09-16
"Спутник V" вакцин хийлгэсэн сайн дурынханд зовиур илэрчээ

63
09-16
НИТХ-д нэр дэвшигчдийг харьцуулбал...

64
09-16
Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

65
09-16
Гэмт хэрэгтэн хэзээ ч завсгаа ил гаргаж явдаггүй

66
09-16
Малдаа дарлуулсан Монгол

67
09-16
Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

68
09-16
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 255 иргэн эх орондоо ирнэ

69
09-16
Сүга Ёшихидэ 72 насандаа Японы Ерөнхий сайдаар сонгогдлоо

70
09-16
Өвөр Монголоос -Монгол хүнээс ирсэн захидал

71
09-16
Д.Батзоригийн "Тансаг хайрын дуулал" номын орлогоос тархины саажилттай хүүхдүүдэд хандивлана

72
09-16
Д.Нямхүү: Анх-Отгоны хувьд буруу ташаа мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан

73
09-16
Д.Нямхүү: Нийт 522 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

74
09-16
Азийн хөгжлийн банкнаас 3.5 сая долларын буцалтгүй тусламж олгоно

75
09-16
“Рио Тинто” буулт хийж эхлэв үү

76
09-16
Сэлэнгэ аймагт самар түүж явсан иргэн сураггүй алга болжээ

77
09-16
Монгол, Хятадын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ

78
09-16
Толгойгүй АН, үнэт зүйлгүй МАХН

79
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

80
09-16
Монгол улсын ГХ-ны Сайд Н.Энхтүвшин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээр хийв

81
09-16
Японы шинэ удирдагч Ёшихидэ Сүга бол тариачны хүү юм

82
09-16
Дэн буудлуудаас цагаан хэрэглэл урагдсан, ариутгаагүй зөрчил илэрчээ

83
09-16
ДЭМБ: Коронавирусний урт хугацаандаа илрэх үр дагавар тодорхойгүй хэвээр байна

84
09-16
“Тэлээлж” сонгогдсон төлөөлөгчийг Засаг даргад зүтгэх эрхгүй болгочих

85
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

86
09-15
​Сангийн яамны мэргэжилтэн Д.Болор улсын өмчийг битүүмжилж хууль зөрчсөн үү

87
09-15
Робот худалдагч

88
09-15
“Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

89
09-15
АН-ын "шал арчсан" шалтгаан нь Ардчиллыг өмчилдөг хөгшчүүлийн "дайн"-аас үүдэлтэй

90
09-15
“Dream” буудалд тусгаарлагдсан иргэд хоолны хордлого болсон уу?

91
09-15
Шүүх хуралд ирээгүй мэргэжлийн хяналтын байцаагчийг цагдан хорихоор болов

92
09-15
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

93
09-15
Айл өрхийн дулааныг өгч эхэллээ

94
09-15
МАН-аас нийслэлд нэр дэвшигчдийг шинжихүй

95
09-15
Дэлхийн хамгийн том дижитал камер анхны зургуудаа авчээ

96
09-15
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал 16:00 цагт эхэлнэ

97
09-15
Л.Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлжээ

98
09-15
Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ

99
09-15
ЭМЯ: Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

100
09-15
Хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэж эхэллээ