BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

Одоогоос яг 30 жилийн буюу 1990 оны 8 дугаар сарын 2-нд Иракийн арми Кувейт рүү гэнэт халдан довтолж, Кувейтийн нутаг 


дэвсгэрийн ихэнх хэсгийг эзлэн авсан билээ. Дэлхийн бараг бүх улс орон Багдадын түрэмгийллийг эрс буруушааж, НҮБ олон удаа тогтоол гаргаж, цэргээ нэн даруй Кувейтээс татан гаргахыг Иракаас шаардав.  Улмаар АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвслийн цэргийн хүчин “Цөлийн шуурга” байлдааны ажиллагаа явуулж, Иракийн цэргийг Кувейтээс хөөн гаргасан билээ. Персийн булангийн I дайн гэгддэг уг зэвсэгт мөргөлдөөний уг шалтгаан, түүний өрнөлийн тухайд он цагийн дарааллаар Оросын ria.ru цахим хуудсанд товчхон өгүүлснийг толилуулъя.
 
 
"Цөлийн шуурга" ажиллагаанд оролцсон болон дэмжлэг үзүүлсэн улс орнууд 
 
1990 оны зун нефтийн үнийн асуудлаарх маргааны улмаас Ирак-Кувейтийн харилцаа эрс хурцадлаа.
 
5 дугаар сарын 30 буюу Арабын улсуудын төрийн тэргүүн нарын Дээд хэмжээний уулзалтын сүүлчийн өдөр Иракийн удирдагч Саддам Хуссейн мэдэгдэл хийхдээ, ОПЕК-ийн тогтоосон квотоос давсан хэмжээний нефтийг олборлож байгаагийн улмаас газрын тосны үнэ 7 доллар болтлоо унасан хэмээн Персийн булангийн зарим улсыг буруутгав. Тухайн үед талууд нэг баррель нефтийн үнийг 18 доллароос бууруулахгүй гэж тохиролцоод байжээ. С.Хуссейний хэлснээр, нэг баррель нефтийн үнэ ердөө 1 доллароор буурахад Ирак улс жил бүр 1 тэрбум долларын алдагдал хүлээж байв. Иракийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзвээс, энэ нь бараг дайн зарласнаас өөрцгүй хэрэг мөн гэдгийг Иракийн удирдагч дурджээ.   
Дээрх уулзалтын үеэр С.Хуссейн Иракийн эсрэг дайсагнасан бодлого явуулж буй Арабын улс орнуудыг шууд нэрлэн дурдаагүй байна. Гэхдээ дарамт шахалтыг яагаад ч тэсвэрлэхийн аргагүй болсныг тэрбээр сануулаад “гэхдээ нефтийн үнийг 25 долларт хүргэхийн тулд талууд хүлээн зөвшөөрч болохоор гарц бий” гэдгийг хэлжээ.
 
7 дугаар сарын 15-нд Иракийн Гадаад хэргийн сайд Тарик Азиз Арабын орнуудын Лигийн Ерөнхий нарийн бичгийн даргад 37 хуудас бүхий меморандум илгээж, түүндээ хэт их хэмжээгээр нефть олборлож буй Кувейт болон Арабын Нэгдсэн Эмират улсыг цохон нэрлэж буруутгасан байна. Мөн уг баримт бичигт Иракийн зүгээс Кувейтийн талд тавьж буй шаардлагуудыг дурджээ. Тухайлбал, Кувейтэд төлөх ёстой Иракийн өрийн тухайд Т.Азиз хэлэхдээ “өр гэдэг нь Ирантай хийсэн дайны жилүүдэд Кувейтээс Иракт өгсөн тусламж учраас өр гэж үзэх боломжгүй бөгөөд түүнийг хүчингүй болгох ёстой” гэсэн байна.
 
Түүнээс гадна, 1980-1990 оны хугацаанд Иракийн Румайла гэдэг орд газраас 2,4 тэрбум долларын нефть олборлосон гэж Кувейтийг буруутгажээ. Энэ нь Иракийн эдийн засгийг сүйрүүлэхэд чиглэсэн “дайны ажиллагаа”-тай адилтгаж болохоор үйлдэл мөн гэж Т.Азиз дүгнэсэн байна.
7 дугаар сарын 17-нд С.Хуссейн үг хэлэхдээ “нефтийн үнийг хянаж байхын тулд Персийн булангийн Арабын орнууд Иракийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан” гэж мэдэгдлээ. Маргааш өдөр нь тэрбээр Ирак-Кувейтийн хил орчим дахь маргаантай байгаа Румайла районд Кувейтийн тал хууль бусаар нефть олборлож байна гэж буруутгаад, тэнд Иракийн цэргийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулах шийдвэр гаргажээ. Үүний хариуд Кувейтийн эрх баригчид “манай улсын хил орчмын бүс нутгийг эзлэн авч, тэндхийн газрын тосны нэгэн талбайг хууль бусаар ашиглаж буй Ирак”-ийг буруутгав.
7 дугаар сарын 24-нд Египет улсын Ерөнхийлөгч Хосни Мубарак зуучлагчийн хувиар Кувейт, Ирак, Саудын Арабт айлчилсныхаа дараа 25-ны өдөр мэдэгдэл хийж, Ирак, Кувейт хоёр хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байна гэдгийг зарлав. Хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн хэдий ч Иракийн тал хүч хэрэглэхээс огт татгалзахгүй байлаа. 7 дугаар сарын 24-нд Кувейттэй хил залгаа мужид Иракийн цэргийн 30 мянган албан хаагч, 200 танк хүрэлцэн ирж байрлажээ. Долоо хоногийн дараа гэхэд Иракийн цэргийн тоо 100 мянгад хүрсэн байв.
8 дугаар сарын 1 -Саудын Арабын Жидда хотноо Ирак-Кувейтийн хэлэлцээ эхэлсэн боловч хоёрхон цагийн дараа тасалдан зогсов. Хэлэлцээний явцад Багдадын эрх баригчид биелүүлэх ямар ч боломжгүй шаардлагуудыг Кувейтийн талд тавьсан байна. Кувейтчүүд нөхөн төлбөр олгох, газар нутгийн маргаантай асуудлаар буулт хийхийг эрс эсэргүүцэв.
8 дугаар сарын 2-ны өдөр орон нутгийн цагаар 2.00 цагт Иракийн цэргүүд Кувейт рүү довтоллоо. Барууныхны хийсэн тооцоогоор, дайралтад Иракийн 120 мянган цэрэг, 350 танк оролцжээ. Мөн өдрийн орой гэхэд Иракийн цэргүүдд Кувейтийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзлэн авсан байна. Кувейтийн 950 нефтийн цооногийн 600 орчмыг нь иракчууд шатаажээ. Нефть дамжуулах хоолой, шахуургын станцууд, нефть боловсруулах цогцолборууд эвдрэн сүйдлээ. Кувейтийн засгийн эрхийг Багдадын талыг баримтлагч, хурандаа Ала Хуссейн Али-гийн тэргүүлсэн “Кувейтийн Чөлөөт түр засгийн газар” авлаа. 
 
 
Иракийн танкууд Эль-Кувейт хотын гудамжинд 
 
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер БНМАУ-д айлчлахаар ирээд байлаа. Ирак улс хөрш Кувейтэд цэргийн хүчээр гэнэт халдан довтолж, олон улсын байдал хурцадсан тул ноён Бейкер айлчлалаа товчилж, нутаг буцах болов. Айлчлалын үр дүнгийн талаар Ж.Бейкер, тэр үеийн БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн нар хэвлэлийн бага хурал хийж, хоёр тал Кувейтийн эсрэг Иракийн түрэмгийллийг эрс буруушааж, Кувейтээс нэн даруй цэргээ татан гаргахыг Иракаас хатуу шаардлаа.  
 
 
8 дугаар сарын 8 - "Кувейтийн Чөлөөт түр засгийн газар"-аас С.Хуссейнд хандан гаргасан хүсэлтдээ “Кувейтчүүд бид өөрийн эх орон болох агуу их Иракийн тэвэрт эргэн ирэх ёстой” гэж дурдсан ба уг хүсэлтийг ёсоор болгожээ. Кувейт нь Иракийн 19 дэх муж болж, тус улсын бүрэлдэхүүнд орсныг зарлав.
 
 
 
Кувейтийн эсрэг Иракийн түрэмгийллийг дэлхий нийтээрээ зэмлэн буруушаасаар. 8 дугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 660 тоот тогтоол гаргаж, Кувейтэд халдан довтолсон Иракийг буруушаагаад “ямар ч урьдчилсан нөхцөл болзол тавилгүйгээр Кувейт улсаас цэргээ нэн даруй гаргахыг” С.Хуссейнээс шаардлаа. Үүний сацуу “үүссэн зөрчил маргаанаа нэн даруй хэлэлцээний замаар шийдвэрлэх”-ийг талуудад уриалжээ.
 
 
 
8 дугаар сарын 3-ны өдөр ЗХУ болон ихэнх улс орнууд Иракийн армийн ажиллагааг зэмлэн буруушаалаа. Зөвлөлтийн засгийн газар Иракт зэвсэг техник нийлүүлэхээ зогсооно гэдгээ зарлан мэдэгдэв. Үүний сацуу Арабын хоёр улсын хоорондох зөрчлийг гуравдагч улсуудын хөндлөнгийн оролцоогүйгээр энхийн арга замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа ЗХУ илэрхийлжээ.
8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ЗХУ, АНУ, Ирак болон Арабын ба баруун Европын улсуудын хооронд хэд хэдэн удаа зөвлөлдөөн болж, янз бүрийн түвшинд хэлэлцээ хийж, санал бодлоо солилцон улам даамжирсаар буй Персийн булангийн хямралаас улс төрийн арга замаар гарах гарцыг хайж байлаа.
Ойрхи Дорнодын хямралыг зохицуулахын тулд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй НҮБ болон зарим улс орон ихээхэн хүчин чармайлт гаргасан хэдий ч хямрал улам даамжирсаар нөхцөл байдал мухардалд оров. Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсноос хойших 4 сар орчмын хугацаанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нийтдээ 11 удаа тогтоол гаргасан боловч С.Хуссейн дэлхийн хамтын нөхөрлөлийн санаа бодлыг урьдын адил огт хайхрахгүй байлаа. Иракийн тал Кувейтийн нутгаас сайн дураараа гарахгүй гэдэг нь тодорхой болсны дараа Аюулгүй Зөвлөл 678 тоот тогтоол гаргажээ. Тогтоолд “хэрвээ Ирак улс 1991 оны 1 дүгээр сарын 15-наас өмнө НҮБ-аас гаргасан өмнөх тогтоолуудыг биелүүлэхгүй бол Аюулгүйн Зөвлөлийн зүгээс 660 тоот тогтоолыг биелүүлэхийн тулд боломжтой бүхий л арга хэрэгслийг ашиглах болно” гэж мэдэгдлээ.  
12 дугаар сарын хоёрдугаар хагас гэхэд хямралыг энхийн арга замаар зохицуулах ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой болов. Багдадад үг хэлж, сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ С.Хуссейн “Кувейтийн талаарх Иракийн бодлого өөрчлөгдөхгүй” гэдгийг дахин давтан хэлсээр байлаа.  
1991 оны 1 дүгээр сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш захирамж гаргаж, 17-ны өдөр Иракт цохилт өгөхийг зөвшөөрчээ.
 
 
1991 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр Гринвичийн цагаар шөнө дундын үед АНУ-ын тэргүүлсэн холбоотны цэргийн хүчин НҮБ-аас өгсөн зөвшөөрлийн дагуу Иракийн цэргийг Кувейтийн нутаг дэвсгэрээс шахан гаргах зорилгоор “Цөлийн шуурга” цэргийн ажиллагааг явуулж эхлэв. Холбоотны цэрэг ялалт байгуулахад нисэх хүчин онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. 2 дугаар сарын 27 гэхэд олон үндэстний цэргийн хүчин Кувейтийг бүрэн чөлөөлж, Иракийн өмнөд нутаг дахь Басрагийн районд нэвтрэв. 28-ны өдөр байлдааны ажиллагаа зогсож, 3 дугаар сарын 6-нд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр Кувейт улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал дахин сэргэв.
 
 
Б.Адъяахүү

Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/
Бусад мэдээ ▼

1
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

2
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

3
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

4
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

5
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

6
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

7
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

8
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

9
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

10
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

11
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

12
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

13
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

14
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

15
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

16
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

17
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

18
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

19
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

20
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

21
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

22
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

23
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

24
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

25
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

26
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

27
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

28
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

29
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

30
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

31
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

32
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

33
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

34
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

35
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

36
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

37
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

38
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

39
09-22
Үрс минь үхэж л байг уу?

40
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

41
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

42
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

43
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

44
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

45
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

46
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

47
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

48
09-22
Хэнд ч бүү НАЙД

49
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

50
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

51
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

52
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

53
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

54
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

55
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

56
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

57
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

58
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

59
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

60
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

61
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

62
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

63
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

64
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

65
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

66
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

67
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

68
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

69
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

70
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

71
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

72
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

73
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

74
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

75
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

76
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

77
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

78
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

79
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

80
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

81
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

82
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

83
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

84
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

85
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

86
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

87
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

88
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

89
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

90
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

91
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

92
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

93
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

94
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

95
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

96
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

97
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

98
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

99
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

100
09-18
Бундеслиг үзэгчтэй болно