BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ниргэсэн хойно нь хашхирах вий

Дэлхий нийтэд тархаж, хүн төрөлхтнийг цочроож буй коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод хагас жил гаруйн хугацааг үдэж байна.


 Энэ хугацаанд дотоодод халдвар алдаагүйн дээр урин дулаан цаг ирж үйл ажиллагааг нь түр хаасан зарим үйлчилгээний байгууллагуудыг шат дараатай нээсэн. Ингэхдээ Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхнаас гаргасан журмын дагуу халдвар хамгааллын дэглэм баримталж, иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болсон юм. Тэгвэл хүйтэн сэрүүний улирал, ханиад томууны тархалтын эрчимтэй үе дөхөж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд өндөржүүлсэн бэлэн байдал хийгээд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгааг сурвалжиллаа.

Бид хамгийн түрүүнд саяхан үйл ажиллагаагаа нээж буй нэгэн кинотеатрыг зорьсон юм. Кинотеатрын гадна хоёр тийшээ зөрөлдөн алхах хүмүүс дунд амны хаалтаа зүүсэн тун цөөн харагдана.

Кино театрын үүдээр ороход гар ариутгагч шингэнүүдийг байршуулсан байв. Халуун хэмжиж, амны хаалт зүүхийг сануулж, зүүгээгүй иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч байлаа. Харамсалтай нь,  иргэд дотогш орсон хойно нь иргэдэд тавих хяналт сул байв.

Масктай ч амандаа биш эрүүндээ зүүсэн хүмүүс олон байх. Цаашлаад хүлээлгийн сандал, худалдааны цэгт хүн хоорондын зай барих, бүх хүн амны хаалттай байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх зэргийг иргэд ч, байгууллага нь ч мартсан гэмээр. Уг нь цэгүүдэд хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх тэмдэг тэмдэглэгээ олон харагдана. Харамсалтай нь мөрдөж байгаа хүн алга.

Зай барих дэглэмийг заавал мөрдүүлэхийг холбогдох албаныхан хэдэн сарын турш шаардаж байгаа ч кино театр дотор дагаж мөрдөн байгаа хүн ховорхон байгаа нь харамсалтай.

Кинон үзвэрийн танхимд хүмүүсийг зайтай суулгасан байх  ч масктай, халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж байгаа хүн тун ховор байна.

Дараа нь бид Чингэлтэй дүүргийн ойролцоо байрлах нэгэн үсчин, гоо сайхны газар орлоо. Тэнд маскгүй иргэд олноороо сууж, дарааллаа хүлээж буй бололтой. Хананд нь коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мөрдөх журам тодоос тод харагдах ч ханын цаас төдий л байгаа нь харамсалтай.

Мөн номын сангаар үйлчлүүлж буй иргэд 1.5-2 метр зай баримтлах бээлий өмсөж суух зэрэг зөвлөмжийг өгүүлсэн билээ.  Гэвч танхим болон ариун цэврийн өрөө зэрэгт олноороо бөөгнөрөх зэрэг дутагдал их гарч байна. Үүнд шаардлага тавих хяналтын ажилтан  дутагдалтай байлаа.

Мөн номын санчаас уншигчид хэрхэн танхимд үйлчлүүлж байгаа талаар тодруулахад танхимд байнгын халдваргүйжүүлэлт хийж, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу үйлчилж байгааг тайлбарлав. Харин үйлчлүүлэгчдийн хувьд маскаа мартсан гэх хариулт их хэлэх бөгөөд зарим нь шаардлага үл тоох нь бий гэнэ. Номын санд зөвхөн үүдээр орох хэсэгт маск зүүж ороод бусад үед байнга маскаа буруу зүүж олон удаа маскныхаа гадна хэсэгт гараараа хүрчихээд номын  хуудсанд хүрч байгаа нь халдвар дамжих зөөвөрлөгдөх шалтгаан болж болзошгүй юм.

Маскаа зүүгээгүй иргэдээс яагаад зүүгээгүйг нь асуухад “Уг нь зүүх ёстой ч мартчихжээ. Гэхдээ дотооддоо халдвар алдаагүй болохоор санаа амар байгаа. Тэгээд ч халуунд масктай явж чадахгүй байна” гэх хариултуудыг өгч байлаа. Харин дэлгүүр орохдоо гараа ариутгаж, маскаа ном ёсоор нь зүүсэн нэг ахтай таарч, сэтгэгдлийг нь сонслоо. Түүнийг М.Баттогтох  гэдэг. Тэрээр “Маскаа зүүхгүй байх нь маш эрсдэлтэй. Коронавирусийн халдвар Монгол улс дотор илрээгүй байгаа ч гэсэн маскаа маш сайн зүүх хэрэгтэй гэж бодож байна. Иргэдийн анхаарал их багассан байна. Би хаана ч явсан эрсдэлийг тооцоолон маскаа маш сайн зүүж, гараа тогтмол ариутгаж байгаа. Бусад хүмүүс ч  эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх хэрэгтэй. Гадуур маск зүүхийг сануулж байгаа хүн нэг ч алга. Иргэд өөрсдийнхөө төлөө үүргээ ухамсарлахгүй байхад заавал бусад хүн шаардлага тавих албагүй. Бусдаар албадан шаардуулахгүйгээр өөрсдөө сэргийлэх хэрэгтэй” гэсэн юм.

Иргэн бүр хариуцлагатай хандах энэ цаг үед маск зүүх нь сонголт биш хариуцлага билээ. Зөвхөн үйлчилгээний байгууллага бус гадуур явах хүмүүс дунд ч маск зүүж буй хүн цөөн харагдаж байв.

Иргэдийн их үйлчлүүлдэг хоёр, гуравхан газраар л ороход ийм байдалтай байна. Хэдийгээр манай улс  дотооддоо халдвар алдаагүй ч ханиад томууны улирал эхэлж байна. Тиймээс бүгд амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, өөрсдийгөө хөнөөлт өвчнөөс хамгаалъя.

Биднийг анхаарал сэрэмжээ бууруулж байхад дэлхийн улс орнуудад өвчлөлийн дөрөвхөн өдөрт нэг саяар нэмэгдэж, улс орнуудын хариу авах арга хэмжээ өндөрсөж байна. Үйлчилгээний байгууллагад тавих хяналтыг эрчимжүүлмээр байна. Иргэдийг маскаа зүүж, гараа тогтмол угааж анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг уриалъя. Ниргэсэн хойно нь хашхирах вий.

Ниргэсэн хойно нь хашхирах вий
Бусад мэдээ ▼

1
09-26
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: ЦЭЦЭГ шиг охиноо үдэж, ӨЛӨН маркетинг дуулиан дэгдээсэн ДОЛОО ХОНОГ

2
09-26
Сонгинохайрханчуудын “Азын тойрог”

3
09-26
Энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнажээ

4
09-26
Нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

5
09-26
ЭХЭМҮТ-д угаартсан долоон хүүхэд ирж тусламж авчээ

6
09-26
Ирэх сараас Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд Япон руу нэвтрэх боломжтой болно

7
09-26
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

8
09-25
Хэнтий аймгийн Засаг дарга 50 хоногт...

9
09-25
Эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэгддэг Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ

10
09-25
UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой

11
09-25
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

12
09-25
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

13
09-25
Дугуйн тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

14
09-25
2017 онд сураггүй болсон хүний цогцсыг уурхайгаас олжээ

15
09-25
Саарал жагсаалт: ФАТФ-ын гишүүд ирэх сард Монголд ажиллана

16
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

17
09-25
Хүүхдийн мэргэжлийн 10 эмч ирэх сараас 1800-0119 дугаараар томуугийн талаар зөвлөгөө өгч эхэлнэ

18
09-25
НАМ биш ЗАМ ялна

19
09-25
Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

20
09-25
"Байерн" Европын супер цомд түрүүллээ

21
09-25
БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

22
09-25
Шүдний эмнэлгийн “шүдний өвчин” эдгэх үү, буглах уу

23
09-25
Архи, согтууруулах ундааг ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

24
09-25
Төрийн албан хаагчдаас ХАНДИВ НЭРЭЭР мөнгө татсан уу?

25
09-25
Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ дахиж АН-ын хаалгаар шагайж чадахгүй болтлоо луйвар хийсэн...

26
09-25
Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нараар удирдуулж доройтсон АРДЧИЛСАН НАМ

27
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

28
09-25
Амласныг нэхье

29
09-25
Г.Ундармаа: Үзэгчдэдээ дэлхийн хэмжээний чанартай кино үзүүлье гэж зорьсон

30
09-24
Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан “Ядуурлаас ангижруулахуй-Хятад Улс” сэдэвт цахим сурвалжилгын нээлт амжилттай боллоо

31
09-24
Хорин жилийн түүхтэй АН хоёр, гуравхан хүнд "хагалуулж" байвал та нарт АСУУДАЛ байна

32
09-24
Дахин “амилсан” ШӨХТГ

33
09-24
Л.Оюун-Эрдэнэ: Би Д.Гэрэлийг зүгээр орхихгүй

34
09-24
Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна

35
09-24
Супермодель Бар Рафаэли шүүхээр шийтгэгдэв

36
09-24
У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй

37
09-24
Байнгын засвартай, баатар хотын замууд

38
09-24
Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо

39
09-24
2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

40
09-24
“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

41
09-24
“Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу

42
09-24
Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ

43
09-24
Гадаад яамны газрын захирлуудтай танилц

44
09-24
Д.Трамп: Коронавирусыг дэлхийд тараасан Хятадад НҮБ хариуцлага тооцох хэрэгтэй

45
09-24
Архичдыг албадан эмчилье

46
09-24
Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан хурандаа Ш.Цогбаатар НЦУГ-ын даргаар томилогджээ

47
09-24
О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

48
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

49
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

50
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

51
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

52
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

53
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

54
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

55
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

56
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

57
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

58
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

59
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

60
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

61
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

62
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

63
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

64
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

65
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

66
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

67
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

68
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

69
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

70
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

71
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

72
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

73
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

74
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

75
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

76
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

77
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

78
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

79
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

80
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

81
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

82
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

83
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

84
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

85
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

86
09-22
Үрс минь үхэж л байг уу?

87
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

88
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

89
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

90
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

91
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

92
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

93
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

94
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

95
09-22
Хэнд ч бүү НАЙД

96
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

97
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

98
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

99
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

100
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа