BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хөшөө тийш урсах улсын мөнгө уйлдаггүй

2010 онд шиг санагдаж байна. Нэгэн эрхэм хүн зурагтаар ярьж байсан юм. “Энэ суваргын шав тавих ёслолд 500 тонн буудай 


хэрэглэсэн” гэж. Ийм их буудай шороон доор булчихаад хэнэг ч үгүй бардамнаад яриад сууж байлаа. Энэ яриаг тун ч халаглан сонсож, гайхан алмайрч байснаа мартдаггүй. Гэтэл тухайн жил ч бил үү манай хойд хөрш буудайн гарц муу байснаас улаанбуудайн экспортоо зогсоож, хилээ хүртэл хааж байл уу даа. Гэтэл монголчууд суварга нэртэй хөшөө барихыг тулд доор нь тэр их хэмжээний буудайг булшилсан гээд ярьж байсан юм даг. Хэрэв Монгол Улс хөшөө, суварга болгоны дор буудай булдаг бол бид өдийд хэчнээн мянган тонн буудай булчихсан байх бол. 

Бид ер нь өлсөж үзээгүй ард түмэн. Түүхийн аль ч цагт өлсгөлөнгөөр хүнээ алдсан тохиолдол нэн ховор. Хүн үрэгдсэн бол шалтгаан нь ахуйн осол гэмтэл, архины хэрэглээ, автомашины дүрэмгүй жолооч нарын балаг, аав ээж, ах дүүгийн хайхрамжгүй олон үйлдлээс хүүхэд эндсэн, томчууд амь насаараа хохирсон байх нь бий.

Тиймээс ч тэр үү, хямрал, эдийн засгийн уналт, өлсгөлөн, ядуурал, үхэл, авлига, төрд шургалсан тонуулчид гэх сэдэв хөндсөн олон асуудалд нийтээрээ нэг л тоомжиргүй ханддаг нь үнэн билээ. Үүгээр л дайраагүй бол түүгээр зайлна биз гэсэн маягтай ханддаг.  Энэ хандлага улс төрийн орчинд ч, улсаа төвхнүүлэх даалгавартай улстөрчдийн төлөвшил, зарчим, хандлагад ч тогтжээ. Их бага, дарга цэрэг, хэлтэс газар, яам, тамгагүй бүгд л алив нэг бүтээн байгуулалт, хөрөнгө төсөвт ажлаас хумсалж, хувийн амьдрал, өөрийн хэрэгцээндээ аваад данслахыг бодох хулгайч сэтгэхүйд хүлэгджээ. Нийтэд, нийгэмд, улс оронд, үр хойчид минь хэрэгтэй учраас...гэсэн аж ахуйч, алсаа харсан, хөгжлийг жинхэнэ утгаар нь бүтээх гэсэн ашиг ч бус ажилсаг чанар бидэнд сох дутаж байна.

Тэрбум тэрбумаар нь хөрөнгө, төсвийг нь батлуулчихаад шавар хутгаж, тоосго өрсөн болоод арилаад өгдөг, сувдаг шунахайтнуудаар Монгол дүүрчээ. Зам засаж, гүүр барьж, бүтээн байгуулалтын тендер зарлаж, хөшөө босгосон ч зориулалтын мөнгө, төсвийг нь аль нэг даргын нэг оройн найр, цэнгээний мөнгөөр л хийчихдэг болжээ. Үлдсэнийг нь халааслачихдаг. Ийм шударга бус хуваарилалтын балаг нь  Хэнтий аймгийн Батноров сум дахь “Андлалын өргөө” хөшөөт цогцолбор болон “Их хуралдай орд өргөө”. Тус бүр нь улсын төсвийн хоёр тэрбум (нийт 5.7 тэрбум) төгрөгийн болон Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дээрх цогцолборууд боссон нь энэ. Хайран мөнгө. 

Ер нь бид хямарсан уу гэж асуумаар. Бид ядуу, ажилгүйдэл нь туйлдаа хүрсэн улс үндэстэн мөн үү гэж лавламаар. Үүний хариулт нь “Бид мөнгөн дээр туйлсан ард түмэн юм байна. Бид ядуугийн зовлонг мэддэггүй дарга, сайдуудтай, хулгайч, тонуулчнаар дүүрсэн үндэстэн юм байна. Бид цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс хүртэл хулгайлж баригддаг дарга нарыг тахин шүтдэг ард түмэн. Сая сая ам.доллар оймс, сейф, албан өрөөндөө, гаднын банканд нуучихдаг урт гартнуудаар удирдуулж яваа дорой иргэд” гэсэн хариулт бодол дүүргэх нь харамсалтай. Монголын ард түмэн хүлцэнгүй, нунж дорой, аливааг уучлан боддог, хулгайч сэтгэхүйг өөгшүүлэн толгойг нь илдэг, тэднийгээ тахин шүтдэгээс өнөөдөр хүнээ хөгжүүлнэ гэхээсээ урьтаж, хөшөө босгох сонирхолтой дарга нар олширсон.

Тиймээс л ийм тийм учир шалтгаан, элдэв гоё тайлбартай хөшөө шил шилээ даран сүндэрлэж, хамаг амьтныг гайхшруулсаар байна. Ер нь манай дарга нар төсвийн мөнгө иддэг нэг гоё ажил олсон нь тэртээ 2012 оноос юм. Тэр үеэс л сум, аймаг, дүүргийн дарга нар хөшөө гэх гоё бүтээн байгуулалт олж, түүнээсээ санаанд багтамгүй ашиг олдог болсон нь нууц биш. Хөшөөгөөр хөлжигсдийн нэрсийг түүвэрлэвэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг Чулуун-Овооны банхар, Сансрын тойрог дахь “Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөөнөөс 570 сая төгрөг цавчсан мөнгөөрөө дуулиан тарьж байв. Түүний араас Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд ордог байв. Тэрбээр Ялалтын талбайн голд хоёр тэрбумаар Тусгаар тогтнолын хөшөө гээчийг босгосон.

Хөшөө мэт хөшүүн ийм бүтээн байгуулалтын араас улбар шар өнгийн гэрэлтүүлэгтэй гарц зүй ёсоор багтана. Төсөвт өртөг нь нэг тэрбум гэж байгаа. Энэ мэт өртөг нь тэрбум давсан ч өнгө зүс, хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй элдэв хөшөө мөнгө идэх нэг арга болсоор өнөөдрийг хүрэв. Үүний араас “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр боссон байдаг. Үүнтэй зэрэгцэн нэгэн дуулиант хөшөө боссон нь АСЕМ-ийг зохион байгуулсаны дурсгалд зориусан “Тэнгэрийн өрх” хөшөө. Төв талбайн өмнөх цэцэрлэгт байрласан  түнтгэр ногоон хөшөөний ашиг, тусыг өдгөө хэн ч олдоггүй. 

Үндэсний аудитын газрын АСЕМ-ын хурлын зарцуулалтаар хийсэн дүгнэлтээр уг хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” нэртэй хөшөөг 500 сая төгрөгөөр бүтээсэн гэжээ. БНХАУ-аас оруулж ирсэн хөшөөний хүрлийг гаалийн татвараас хүртэл чөлөөлсөн байсан. 

Хөшөөг тээвэрлэх, суурилуулах гээд шат шатандаа явсаар нийтдээ төсөвт өртөг нь 668.7 сая төгрөгт хүрсэн байдаг. Ийм их хэмжээний мөнгөөр АСЕМ-ийн дурсгалд зориулж хөшөө босгох нь өнөө л мөнгө идэх аргуудын нэг нь хэнд ч ойлгомжтой. 

Төсөвт өртгийг нь хүнд хэлэхэд ч ичмээр хөшөө барьж, шав тавьж, хадаг сүү болж байхын оронд залуучууддаа ажлын байр бий болгооч ээ. Эдийн засгийн дэмжлэг, хөшүүрэг л байвал ашгаа өгөх гээд байгаа хавтас дүүрэн үйлдвэрлэлийн санааг нь дэмжээч. Сайдууд нь гаднын улсын хамгийн баян дүүрэгт хэд хэдээр тоологдох хаустай, гаднын банканд хэдэн тэрбумаар тоологдох валютын хадгаламжтай, хөрөнгө орлогынх нь мэдүүлэг цаасан дээр буугаад барагддаггүй хэрнээ иргэд нь хонины морь шиг номхон, илжиг шиг зүтгээд, төрийн хатуу бодлого, харгис татвар, шийтгэврийн дор зүтгээд байж боломгүй. 

Ядуу ард түмэн ардчилсан нийгмийг байгуулж чаддаггүй, хүн төрөлхтний хөрснөөс соёл, түүх, хил, хэлтэйгээ устдаг гэдэг үг оргүй хоосон биш бололтой. Тэртээ 1990 онд л монголчуудын гуравны нэг нь ядуу гэгддэг байсан. Гэтэл өдгөө энэ тоо өөрчлөгдсөнгүй. Ядуу учраас л мөнгөтэй, төсөвтэй бүхнээс хумсалж, хойш нь хурааж, ганцаараа хоолтой амьдрахыг чухалчилдаг биз ээ. Угтаа бол бид жилээс жилд тэнгэр багаднасан барилга байгууламж барьж, хүн бүр хувийн өмч, байр, машин, газартай болсон. Хот хөдөөгийн ялгаа бараг арилж, тайгаас интернетэд холбогдон, малчны хотноос дэлхийн дахины мэдээ мэдээлэл сонсож байна. Энэ хөгжил мөн ч ядуу иргэдийн тоо буурсангүй.

Яагаад тэр вэ. Хариулт нь тун ч тодорхой. Хулгайлах дон хүн бүрийн сэтгэхүйд суучихсан учраас хулгай хийхгүй л бол хөдөлмөрөө үнэлүүлсэн мэт болдоггүй. Хулгайлахгүй л бол ажил хийлээ гэж өөрийгөө тооцохоо больсон ялзарсан сэтгэхүйтэй нь туйлын холбоотой. Яг үнэндээ өнөөдрийн өөдөлдөггүй нийгмийг бүтээхийн тулд ихээхэн зальжин ухаан, ичихээсээ нэгэнт өнгөрсөн гөлгөр, гөлтгөр нүүр хэрэгтэй болдог аж. Ядуурлаас хүнээ гаргах бус ядуу байлгах бодлого хэрэгжүүлэхэд боловсрол ч хэрэггүй. Зүгээр л гаргууд сайн хулгайч байхад л болдгийг бид салбар бүрт  лаглайсан дарга нарын тонуулаас өдөр бүр харах юм. Өдгөө Улаанбаатарт 230 гаруй хөшөө бий гэсэн тоо байдаг. Тэгвэл энэ бүхний төсөвт өртгийг аймаг, сум, орон нутагт босч буй суварга, хөшөөний өртөгтэй нийлүүлбэл улс шиг улс байгуулах хэмжээний өртөг гарах нь дамжиггүй. 

Үндэсний шуудан

Хөшөө тийш урсах улсын мөнгө уйлдаггүй
Бусад мэдээ ▼

1
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

2
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

3
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

4
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

5
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

6
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

7
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

8
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

9
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

10
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

11
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

12
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

13
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

14
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

15
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

16
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

17
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

18
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

19
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

20
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

21
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

22
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

23
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

24
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

25
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

26
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

27
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

28
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

29
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

30
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

31
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

32
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

33
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

34
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

35
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

36
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

37
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

38
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

39
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

40
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

41
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

42
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

43
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

44
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

45
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

46
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

47
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

48
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

49
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

50
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

51
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна

52
09-17
Түлш олдохгүй бээвийж суугаа иргэдийнхээ бодит амьдралтай танилцана уу, дарга нар аа

53
09-17
Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

54
09-17
Абэ Шинзогийн Засгийн газар огцорлоо

55
09-17
Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ

56
09-17
Охины ээж: Амьдралын боломж тааруу учраас охиноо үрчлүүлсэн

57
09-17
МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

58
09-16
"БАЯЛАГ КОМПЛЕКС" ХХК-ийн хиамны үйлдвэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

59
09-16
Энэ онд 50 хүүхэд гол, усанд живж амь насаа алджээ

60
09-16
Өмнөговь: ЭЕШ-т 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа

61
09-16
"Спутник V" вакцин хийлгэсэн сайн дурынханд зовиур илэрчээ

62
09-16
НИТХ-д нэр дэвшигчдийг харьцуулбал...

63
09-16
Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

64
09-16
Гэмт хэрэгтэн хэзээ ч завсгаа ил гаргаж явдаггүй

65
09-16
Малдаа дарлуулсан Монгол

66
09-16
Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

67
09-16
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 255 иргэн эх орондоо ирнэ

68
09-16
Сүга Ёшихидэ 72 насандаа Японы Ерөнхий сайдаар сонгогдлоо

69
09-16
Өвөр Монголоос -Монгол хүнээс ирсэн захидал

70
09-16
Д.Батзоригийн "Тансаг хайрын дуулал" номын орлогоос тархины саажилттай хүүхдүүдэд хандивлана

71
09-16
Д.Нямхүү: Анх-Отгоны хувьд буруу ташаа мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан

72
09-16
Д.Нямхүү: Нийт 522 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

73
09-16
Азийн хөгжлийн банкнаас 3.5 сая долларын буцалтгүй тусламж олгоно

74
09-16
“Рио Тинто” буулт хийж эхлэв үү

75
09-16
Сэлэнгэ аймагт самар түүж явсан иргэн сураггүй алга болжээ

76
09-16
Монгол, Хятадын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ

77
09-16
Толгойгүй АН, үнэт зүйлгүй МАХН

78
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

79
09-16
Монгол улсын ГХ-ны Сайд Н.Энхтүвшин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээр хийв

80
09-16
Японы шинэ удирдагч Ёшихидэ Сүга бол тариачны хүү юм

81
09-16
Дэн буудлуудаас цагаан хэрэглэл урагдсан, ариутгаагүй зөрчил илэрчээ

82
09-16
ДЭМБ: Коронавирусний урт хугацаандаа илрэх үр дагавар тодорхойгүй хэвээр байна

83
09-16
“Тэлээлж” сонгогдсон төлөөлөгчийг Засаг даргад зүтгэх эрхгүй болгочих

84
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

85
09-15
​Сангийн яамны мэргэжилтэн Д.Болор улсын өмчийг битүүмжилж хууль зөрчсөн үү

86
09-15
Робот худалдагч

87
09-15
“Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

88
09-15
АН-ын "шал арчсан" шалтгаан нь Ардчиллыг өмчилдөг хөгшчүүлийн "дайн"-аас үүдэлтэй

89
09-15
“Dream” буудалд тусгаарлагдсан иргэд хоолны хордлого болсон уу?

90
09-15
Шүүх хуралд ирээгүй мэргэжлийн хяналтын байцаагчийг цагдан хорихоор болов

91
09-15
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

92
09-15
Айл өрхийн дулааныг өгч эхэллээ

93
09-15
МАН-аас нийслэлд нэр дэвшигчдийг шинжихүй

94
09-15
Дэлхийн хамгийн том дижитал камер анхны зургуудаа авчээ

95
09-15
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал 16:00 цагт эхэлнэ

96
09-15
Л.Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлжээ

97
09-15
Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ

98
09-15
ЭМЯ: Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

99
09-15
Хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэж эхэллээ

100
09-15
Үерийн улмаас Баянбайгаль амралт руу очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов