BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

МҮИС батлагдсан зураг төслөөсөө илүү гаргаж эмнэлгийн эзэмшил газар руу халдсан нь тогтоогджээ

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон нийслэлийн холбогдох албаны төлөөллүүд Эх, 


хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монголын Үндэсний их сургуулийнхан хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулгаж барьжээ. Эмнэлгийн удирдлагууд эзэмшил газар руу зөвшөөрөлгүй орц, гарц хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Хотын дарга болон холбогдох албаныханд хандсан юм. Энэ дагуу Хотын дарга үүссэн нөхцөл байдлыг шалгахаар газар дээр нь ажиллав. 
 
ЭХЭМҮТ 1996 онд 9.3 га газартай байсан бол талбайн хэмжээ багассаар одоо 8.1 га талбайг эзэмшиж байна. МҮИС 2007 оны Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 6009 метр.кв талбайг эзэмшиж байгаа аж. Тус сургууль хичээлийн өргөтгөлийн байрыг 2013 онд барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу цөмлөж 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан зөрчил гаргасан байна. Барилгын орц, гарцыг хийхдээ мөн л эмнэлгийн эзэмшил рүү зөвшөөрөлгүй халджээ.
 
 
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ганц байгаа эмнэлгээ энд тэндээс нь ухуулаад байж болохгүй. Юун түрүүнд хууль журмынх нь дагуу шаардлага тавина, арга хэмжээ авч ажиллана. 2013 онд ийм буруу үйл ажиллагааг зогсоогоогүйгээс болж өнөөдөр ийм асуудал үүсч байна. Гараж барина гэж зөвшөөрөл авчихаад байшин барьж болохгүй. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд эмнэлгийн ажилтан, албан хаагчид санаа зовниж, гарч ирсэн байна. Эмнэлгийн ажилтнуудад та бүхэн санаа зовнилгүй ажлаа хий, харин үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хууль бус газрын маргаан иргэдийн амьдарч буй газар руу хүртэл орж байна. Ийм хууль бус үйлдлийг таслан зогсооно” гэсэн юм.
 
 
 
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмнэлгийн эзэмшил газар руу хувийнхан дураараа ингэж халдаж болохгүй. Энэ байдлыг бүрэн зогсоох ёстой. Нэг эмнэлгийн асуудал мэт боловч өөр олон эмнэлгийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр халддаг жишээ олон бий. Ийм явдлыг бусад эмнэлэг, төрийн өмчит газарт гаргахгүйн төлөө ажиллах хэрэгтэй. Хотын дарга энэ асуудалд анхаарч, шуурхай ирж ажиллаж байгаад баяртай байна” хэмээлээ.
 
 
ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг “МҮИС эмнэлгийн газар руу зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа дайрч байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ үйл явдал дахин болсон учир бид Хотын даргад болон холбогдох мэргэжилтнүүдэд хандсан юм. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг Хотын дарга хэлж байна” гэв.  
 
Зөвшөөрөлгүй барилга барьж буй асуудлыг шалгах ажлын хэсэг байгууллаа
 
 
Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны төлөөллүүдтэй уг асуудлаар шуурхай хуралдсан юм. МҮИС зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн хашааг буулгаж, барилгын үйл ажиллагаа явуулснаас гадна эмнэлгийн эргэн тойронд зөвшөөрөлгүй барилга барьж буй зөрчил мөн байгааг холбогдох албаныхан хэлж байна.
 
 
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “МҮИС өнгөрсөн амралтын өдөр хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ эмнэлгийн эзэмшил газрын хашааг буулгаж, тохижилт хийсэн зөрчил гарлаа. Газрын тухай хуулийн 41.1 дэх заалтаар гэрээний үүргээ зөрчсөн тул газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нөхцөл байдал үүсээд байна. Мөн хууль бусаар зөвшөөрөлгүй хийгдсэн тохижилтын ажлыг албадан буулгах, газрыг чөлөөлөх арга хэмжээг авна. Одоогоор Газрын албанаас тухайн аж ахуйн нэгжид хоёр удаа албан бичиг хүргүүлсэн” гэлээ.
 
 
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга “МҮИС 2013 онд сургуулийн өргөтгөлийн барилгыг барихдаа эмнэлгийн газар руу хэтрүүлэн барилга барьсан зөрчил гарсан. Үүнээс гадна 2019 онд газар доорх гаражийн барилга архитектор төлөвлөлтийн зөвшөөрөл авсан байдаг. Авто зогсоолыг 18:42 хэмжээтэйгээр барих ёстой боловч зөвшөөрөлгүйгээр тэлж барьсан байгаа юм. Мөн иргэн н.Хонгорзулийн эзэмшил газартаа номын сан барих архитектор төлөвлөлтийн даалгавар авсан боловч тэлж суурин нүх ухсан байдалтай байна. Эдгээр барилгууд зөвхөн архитектор төлөвлөлтийн даалгавар авсан бөгөөд барилгын эх загвар зураг нь батлагдаагүй. Барилгын эх загвар зураг батлагдаагүй гэдэг нь барилга барих зөвшөөрөл аваагүй гэсэн үг. Иймд зөвшөөрөлгүйгээр барилга барьж байна гэж ойлгож болно” хэмээв.
 
 
НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “ЭХЭМҮТ-ийн газартай холбоотой маргааны дуудлага ирсний дагуу бид газар дээр нь ажилласан. Хариуцсан хяналтын байцаагч ажиллахад МҮИС өөрийн батлагдсан зураг төслөөсөө илүү гаргаж эмнэлгийн эзэмшил газар руу зөвшөөрөлгүйгээр халдсан нь тогтоогдсон. Бид тухайн аж ахуйн нэгжид манайхаас хугацаатай үүрэг өгсөн. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол хуульд заасан үндэслэлээр дараагийн шатны арга хэмжээг авна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нэгдүгээрт, ЭХЭМҮТ-ийн газрын асуудлыг шийдвэрлэж, аюулгүй орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажилла. Хоёрдугаарт, хууль зөрчөөд байгаа аж ахуйн нэгжийн асуудлыг шалгах, шийдвэрлэх ажлын хэсгийг НЗДТГ-ын даргаар ахлуулан байгуулна. Ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл орно. Мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөлгүй барилга барьсан, эзэмшил газарт халдсан асуудлыг судалж, газар дээр нь ажиллаж, холбогдох хууль журмынх нь дагуу шийдвэр гарга. Архитектор төлөвлөлтийн даалгавартай байж барилгын ажлыг эхлүүлдэг, техникийн нөхцөлөө хангаагүй байж барилга барьдаг бөх зүрхтэй байгууллагуудад хяналт тавьж ажилла. Хууль зөрчиж байгаа хүмүүстэй ху

МҮИС батлагдсан зураг төслөөсөө илүү гаргаж эмнэлгийн эзэмшил газар руу халдсан нь тогтоогджээ
Бусад мэдээ ▼

1
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

2
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

3
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

4
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

5
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

6
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

7
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

8
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

9
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

10
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

11
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

12
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

13
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

14
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

15
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

16
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

17
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

18
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

19
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

20
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

21
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

22
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

23
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

24
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

25
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

26
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

27
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

28
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

29
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

30
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

31
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

32
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

33
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

34
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

35
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

36
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

37
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

38
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

39
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

40
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

41
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна

42
09-17
Түлш олдохгүй бээвийж суугаа иргэдийнхээ бодит амьдралтай танилцана уу, дарга нар аа

43
09-17
Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

44
09-17
Абэ Шинзогийн Засгийн газар огцорлоо

45
09-17
Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ

46
09-17
Охины ээж: Амьдралын боломж тааруу учраас охиноо үрчлүүлсэн

47
09-17
МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

48
09-16
"БАЯЛАГ КОМПЛЕКС" ХХК-ийн хиамны үйлдвэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

49
09-16
Энэ онд 50 хүүхэд гол, усанд живж амь насаа алджээ

50
09-16
Өмнөговь: ЭЕШ-т 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа

51
09-16
"Спутник V" вакцин хийлгэсэн сайн дурынханд зовиур илэрчээ

52
09-16
НИТХ-д нэр дэвшигчдийг харьцуулбал...

53
09-16
Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

54
09-16
Гэмт хэрэгтэн хэзээ ч завсгаа ил гаргаж явдаггүй

55
09-16
Малдаа дарлуулсан Монгол

56
09-16
Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

57
09-16
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 255 иргэн эх орондоо ирнэ

58
09-16
Сүга Ёшихидэ 72 насандаа Японы Ерөнхий сайдаар сонгогдлоо

59
09-16
Өвөр Монголоос -Монгол хүнээс ирсэн захидал

60
09-16
Д.Батзоригийн "Тансаг хайрын дуулал" номын орлогоос тархины саажилттай хүүхдүүдэд хандивлана

61
09-16
Д.Нямхүү: Анх-Отгоны хувьд буруу ташаа мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан

62
09-16
Д.Нямхүү: Нийт 522 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

63
09-16
Азийн хөгжлийн банкнаас 3.5 сая долларын буцалтгүй тусламж олгоно

64
09-16
“Рио Тинто” буулт хийж эхлэв үү

65
09-16
Сэлэнгэ аймагт самар түүж явсан иргэн сураггүй алга болжээ

66
09-16
Монгол, Хятадын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ

67
09-16
Толгойгүй АН, үнэт зүйлгүй МАХН

68
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

69
09-16
Монгол улсын ГХ-ны Сайд Н.Энхтүвшин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээр хийв

70
09-16
Японы шинэ удирдагч Ёшихидэ Сүга бол тариачны хүү юм

71
09-16
Дэн буудлуудаас цагаан хэрэглэл урагдсан, ариутгаагүй зөрчил илэрчээ

72
09-16
ДЭМБ: Коронавирусний урт хугацаандаа илрэх үр дагавар тодорхойгүй хэвээр байна

73
09-16
“Тэлээлж” сонгогдсон төлөөлөгчийг Засаг даргад зүтгэх эрхгүй болгочих

74
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

75
09-15
​Сангийн яамны мэргэжилтэн Д.Болор улсын өмчийг битүүмжилж хууль зөрчсөн үү

76
09-15
Робот худалдагч

77
09-15
“Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

78
09-15
АН-ын "шал арчсан" шалтгаан нь Ардчиллыг өмчилдөг хөгшчүүлийн "дайн"-аас үүдэлтэй

79
09-15
“Dream” буудалд тусгаарлагдсан иргэд хоолны хордлого болсон уу?

80
09-15
Шүүх хуралд ирээгүй мэргэжлийн хяналтын байцаагчийг цагдан хорихоор болов

81
09-15
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

82
09-15
Айл өрхийн дулааныг өгч эхэллээ

83
09-15
МАН-аас нийслэлд нэр дэвшигчдийг шинжихүй

84
09-15
Дэлхийн хамгийн том дижитал камер анхны зургуудаа авчээ

85
09-15
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал 16:00 цагт эхэлнэ

86
09-15
Л.Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлжээ

87
09-15
Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ

88
09-15
ЭМЯ: Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

89
09-15
Хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэж эхэллээ

90
09-15
Үерийн улмаас Баянбайгаль амралт руу очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов

91
09-15
Ж.Эрдэнэбат өөрөө лицензгүй ч ойр дотно хүмүүсийнхээ нэр дээр алт олборлодог байв уу?

92
09-15
Серена азгүйтэж, Осака тодров

93
09-15
Ж.Эрдэнэбат ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр алт олборлодог байсан уу?

94
09-15
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал эхэллээ

95
09-15
ГИХГ-ын Замын-Үүд боомтын ажилтан учир битүүлгээр нас баржээ

96
09-15
Бодлогын хүүг бууруулсан нь холыг харсан шийдвэр мөн үү?

97
09-15
А.Навальный Орос руу буцах бодолтой байна

98
09-15
Ковид 19-ийн үед барууны орнуудын бүх сул тал тод илэрч байна

99
09-15
Өнөөх чинь АН-ыг самарчихаад МАН руу ирлээ

100
09-15
Дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг нуун, хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ