BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

Нийтийн эрх ашиг нэг хүний эрх мэдлийн өмнө сөхөрдөг. Төрд данстай, түүхийн гэрч болсон газрыг дарга нар нь өмчлөөд авчихдаг ичих нүүргүй, этикгүй үйлдэл зөвхөн манай дарга нараас л гарах биз.


 Хотын удирдлагууд иргэдийнхээ амарч зугаалдаг, их жанжныхаа хөшөө дурсгал бүхий газрыг ухаж төнхөж эхэлсэнд Хан-Уул дүүргийн “Академи” хотхоны оршин суугчид ийнхүү арга мухардаж суугаа юм.
Хан-Уул дүүргийн 15дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талд хотын бэлгэ тэмдэг болсон Сүхбаатар жанжны хөшөө бүхий ногоон байгууламж байсан. Өнгөрсөн цаг дээр хэлсний учир нь оршин суугчид амарч зугаалдаг байсан энэ цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр сууриараа ганхаж, сул шороо болж үлдлээ. Энэ бол төрд зүтгэж, түмэнд үйлчлэх үүрэгтэй албан тушаалтнууд иргэдээс газрыг нь дээрэмдэж, өнгөрсөн түүх рүүгээ шороо цацаж буй үйлдэл гэдгийг оршин суугчид удаа дараа хэлж, хандаагүй газар гэж бараг үлдээгүй гэнэ. Гэвч үр дүнд хүрэхгүй байсаар сууриа цутгаж эхэлжээ.
Нийтийн эзэмшлийн талбайг булааж барилга барьж эхлээд сар гаруй болж байхад нийслэлчүүдийнхээ эрх ашгийг хамгаална гэж өндөр сэнтийд заларсан хотын удирдлагууд нэг нь ч ам нээсэнгүй. Гэтэл Хан-Уул дүүргийн 15дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талд байрлах нийтийн эзэмшлийн газрыг хувийн компанид шилжүүлсэн үйлдэл эхнээсээ будилаантай явж иржээ. 
Анх энэ газар төрийн өмч буюу Удирдлагын академийн мэдэлд байсан ч 2010 онд тухайн үеийн Хотын захирагч Г.Мөнхбаярын  329 дүгээр тушаалаар “Билиг” гэх компанид олгосон байдаг. Ингэхдээ зөвхөн сургалт, конторын зориулалтаар ашиглана гэж 3962 мкв газрын эрх өгсөн. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрсөн ч “Билиг” компани энэ зориулалтаараа ашиглахгүй өдий хүрчээ. Харин энэ жил дөнгөж сар гаруйн өмнөөс л барилгын ажлаа эхэлж нийтийн эзэмшлийн талбайг буулгаж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж эрх ашгийг зөрчиж эхэлсэн талаар хэвлэлүүд цөөнгүй мэдээлсэн.
 
Мөн Хотын дарга асан С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сард оршин суугчидтай уулзахдаа нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, газар олгосон шийдвэрийг цуцална гэдгээ хэлсэн ч өнөөг хүртэл хэрэгжээгүй  байна. С.Амарсайхан ажлаа дуусгалгүй Их Хурлын гишүүн болоод явлаа гэхэд арын албыг нь дааж, эрх ямбыг нь эдэлж үлдсэн Ж.Батбаясгалан оршин суугчдын эрх ашгийг хамгаалах ёстой баймаар. Гэтэл өчүүхэн ч “хөдөлгөөн” хийсэнгүй.
  
Хэрэв мэдэхгүй дээ дуугүй суугаад байгаа бол Хотын орлогч Ж.Батбаясгаланд Хан-Уул дүүргийн газрын маафааны зах зухаас сонирхуулах нь зүйтэй байх. Нэгдүгээрт, улсын өмчийн сургууль Удирдлагын академи газраасаа хувийн компанид яагаад шилжүүлсэн. Хоёрдугаарт, Газрын тухай хуульд зөвшөөрөл олгосноос хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй бол хүчингүй болгоно гэж заасан байдаг. Гэтэл “Билиг” компани Удирдлагын академийн газраас авсан газраа хоёр жил байтугай арван жил болоход зориулалтаар нь ашиглаагүй. 2010 оноос хойш сул байсаар өнөөдөр л зургаан давхар үйлчилгээний зориулалттай гэх барилга барьж эхэлжээ.
Түүхийн хөшөө дурсгалаа авч үлдэх талаасаа ч их жанжны хөшөө бүхий байгууламжаа сүйтгэхийг хараад сууж болохгүй. Тэр тусмаа МАН-ын 100 жилийн ой болох гэж байхад Сүх жанжныхаа хөшөөг цэцэрлэгт хүрээлэнтэй нь хамт буулгах гэж үү.
Хотын А зэрэглэлд байрлах Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талын газарт ингэтлээ шунаж, эрх мэдэлтнүүд халдаж чаддаггүйн цаана том эрх ашиг, бизнес бий гэдэг. Цаад эзнээр нь хэд хэдэн хүний нэр яригддагийн дунд одоогийн НИТХ-ын дарга Р.Дагва байгааг хэвлэлүүд бичиж байна. Р.Дагва НИТХ-ын дарга болохосоо өмнө дээрх газрыг авсан гэх мэдээлэл цацагдаж буй.
Ингэж харвал эрх баригч намын хотын фракцыг өв залгамжилж буй Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва нар хотын газраар тоглож эхэллээ. Тэд нийтийн эрх ашиг, намынхаа түүхийг сүйтгэхээс буцахгүй байгаагаас харвал хотынхны хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр байна. Энэ үйлдлээрээ ирэх дөрвөн жил МАН олонх болбол нийслэлийн өнгөтэй өөдтэй газрыг тонож, өөрсдөө өмчлөөд дуусах нь.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ
Бусад мэдээ ▼

1
10-30
Х.Бадамсүрэн тендер зарлаж, 512 сая төгрөгөөр G-class унана

2
10-30
Монгол улс 100 удаагийн тусгай үүрийн нислэгийг зохион байгуулж 19754 иргэнээ татан авлаа

3
10-30
Шилэн Цогоо “Улаан бал”-ын хөтлөгч Ч.Лодойсамбуугаас тайлбар шаарджээ

4
10-30
ХӨСҮТ: Нэг иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ

5
10-30
“Монголросцветмет”-ийн маш нууцалдаг “бүтээгдэхүүний гэрээ”-ний ард авлига байдаг уу?

6
10-30
Мэндийн Зэнээгийн гэрээслэл буюу Монголоороо үлдэх юмсан

7
10-30
"Оюу Толгой"-н ТУЗ-ийг мэргэжлийн баг болгох Л.Оюун-Эрдэнийн хүсэл биелсэнгүй

8
10-30
“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл таалал төгсчээ

9
10-29
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

10
10-29
Соронзон орчныг тодорхойлох дагуул хөөргөв

11
10-29
Шинэ суурьшлын бүс дэх айл өрхүүдийг цахилгаанаар хангаж, хүчдэлийг сайжрууллаа

12
10-29
Хуулиа умартсан төрийнхний жагсаалтыг Ц.Түмэнцогт захиралтай "Эрдэнэс Оюу толгой" ХХК үргэлжлүүллээ

13
10-29
Цахилгааны үнийн хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй

14
10-29
Л.Оюун-Эрдэнэ: Г.Ёндон сайдын одоогийн албан тушаалтай хариуцлага тооцох боломжгүй

15
10-29
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

16
10-29
Танилц: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид

17
10-29
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Г.Ёндонд

18
10-29
Хятадыг хөгжүүлэх Ши Жиньпинийн шинэ стратеги юу байх бол?

19
10-29
2021 онд хууль зүйн салбарт төсвөөс 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ

20
10-29
Одоо байгаа УИХ богино настай...

21
10-28
БГД-ийн ИТХ-ыг яаралтай зарлан хуралдуулахыг шаардлаа

22
10-28
Нойргүйдлээс сэргийлж унтуулдаг малгай

23
10-28
"Сүнсний баяр"-ыг тэмдэглэхгүй байхыг БШУЯам сануулав

24
10-28
“FIFA”-гийн тэргүүн коронавирусний халдвар авчээ

25
10-28
Нарны гэрэл тусдаг Сарны талд ус байгаа болохыг тогтоожээ

26
10-28
Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хүндэвтэр байна

27
10-28
Нийтийн албанд томилогдох 431 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

28
10-28
Танилц: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зургаан орлогч

29
10-28
АНУ, Энэтхэг цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

30
10-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын зургаан орлогч

31
10-27
Л.Хэмилтон "Формула-1"-д түрүүлсэн тоогоороо М.Шумахерийг гүйцжээ

32
10-27
ЭЗБХ: Төсөв хэлэлцэх хугацааг сунгах, гишүүдэд бүтээлчээр ажиллах бололцоог бүрдүүлэх саналыг гаргав

33
10-27
Шилдэг их сургуулийн 30 гаруй албан хаагчдыг шалгав

34
10-27
Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэллээ

35
10-27
ТТБЗ: 2021 оны төсвийн төсөлд өгсөн санал, дүгнэлт

36
10-27
Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг худалдаж байсныг таслан зогсоолоо

37
10-27
Цахилгаан хялбар бүртгэлд нэгдлээ

38
10-27
Хөлбөмбөгийн дэлхийн аварга Роналдиньо коронавирусээр халдварлажээ

39
10-27
Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцжээ

40
10-27
“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

41
10-27
Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё

42
10-27
АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

43
10-27
ДЭМБ: Европ халдварын голомт болоод байгаа боловч тархалтыг хяналтад авах боломжтой

44
10-27
“100 жилийн ойд ирэх У.Хүрэлсүхээс өөр Ерөнхий сайд үлдэхгүй нь”

45
10-26
“Этик” продакшн ХОЁР НАС хүрчээ

46
10-26
Орон нутгийн төсвийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын тойрог тасархай тэргүүллээ

47
10-26
Л.Нинжжамц ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв

48
10-26
68 тэрбум төгрөгийн зээлтэй “Чингис хаан” банкны эзэд хэн бэ

49
10-26
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Татварын мөнгөөр биш дотоод журмын дагуу хүүхдийнхээ төлбөрийг төлсөн

50
10-26
Польшид үр хөндүүлэхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ

51
10-26
С.Батболд дэлхийн зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

52
10-26
Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй зугтсан эцэг, эхийг цагдан хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлнэ

53
10-26
НҮБ-д Монгол гишүүнээр элссэн нь Монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэг

54
10-26
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

55
10-26
Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсаас төлүүлсэн Х.Бум-Эрдэнэ хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ

56
10-26
“Гадаадын иргэдийг аргалж өгнө” хэмээн хахууль авсан цагдаагийн офицерыг шалгаж байна

57
10-26
Шүүхэд очсон Сү.Батболдтой холбоотой баримтад юу байгаа вэ?

58
10-24
30 мянган хонины талаар урд хөршийнхөн хэрхэн бичив

59
10-24
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

60
10-24
В.Зеленский: Дайныг зогсоож чадахгүй бол би суудлаа өгнө

61
10-24
IQ нь 210-тай гоц ухаантан хүүгийн амьдрал гэнэт өөрчлөгдөв?

62
10-24
ЭРДЭНЭТ: Мэргэжлийн баяраараа мод тарив

63
10-24
“Microsoft”, “SpaceX компаниуд сансрын хиймэл дагуулуудад суурилсан үүлэн технологийн сүлжээ байгуулна

64
10-24
Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа

65
10-24
Улаанбаатар хотын 35 дахь дарга Д.Сумъяабазар

66
10-24
ЭМЯ: Есөн хүнээс коронавирус илэрч, эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна

67
10-24
О.Тэгшгэрэл: MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй

68
10-24
Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

69
10-24
М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч

70
10-24
BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ

71
10-24
ШУУРХАЙ: Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа ФАТФ-аас албан ёсоор мэдэгдлээ

72
10-24
Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

73
10-23
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

74
10-23
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

75
10-23
НИТХ-ын тэргүүлэгчидтэй танилц

76
10-23
Тайландын Ерөнхий сайдад огцрох гурав хоногийн хугацаа өглөө

77
10-23
Танилц: НИТХ-ын шинэ дарга, тэргүүлэгчид

78
10-23
Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Ерөнхий сайд батламжлах л үлдлээ

79
10-23
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүр цалингаа “Ид шидийн орон”-д хандивлахаар болжээ

80
10-23
Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн

81
10-23
БНХАУ-ын найруулагчид "Фантастик Продакшн" МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

82
10-23
МИАТ компани Солонгосын шүүх дээр 20 гаруй тэрбум вонын өрөнд унах эрсдэлд оржээ

83
10-23
Хонь хүлээлгэн өгөх ёслол болов

84
10-23
“Lady first” эмэгтэйчүүд уламжлалтын эмнэлэг “VIPEXPO”-д нэгдлээ

85
10-23
Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

86
10-23
Стандартгүй авто зам

87
10-23
Б.Ундармаа: Шударга ёс яллаа!!

88
10-23
Шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

89
10-23
МҮОНРТ-ээр хэн оролдов

90
10-23
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр

91
10-23
Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

92
10-23
Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

93
10-23
Дэгийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт

94
10-22
“ЖДҮ-чин” Б.Ундармаа суллагдаад олон хохирогчтой хэргээ сарниулах уу?

95
10-22
Турк Азербайжан руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэв

96
10-22
Д.Тогтохсүрэн: СХД-т нөхөн сонгууль явуулна

97
10-22
Д.Сумъяазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын даргад нэр дэвшихээр болжээ

98
10-22
Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдлаа

99
10-22
“The Woman” шилдэг продюсерын шагнал хүртжээ

100
10-22
Д.Амарбаясгалан: Төрийн албан тушаалд очихгүй, МАН-ыхаа ажлыг хийнэ