BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Өнөөдөр хувьсгалч Че Гевара баривчлагдсан өдөр

1967 оны 10-р сарын 08-ны өдөр Че Гевара өөрийн хамтрагч партизануудын хамт Боливийн нутагт Юрогийн жалга гэдэг газар байрлаж байгааг мэдээлэгч Боливийн тусгай албаныханд мэдээлснээр бүслэгдэн, хүч тэнцвэргүй тулалдааны эцэст баривчлагдсан байна.


 

 Түүнийг маргааш нь буудан хороосон юм.
Эрнесто “Че” Гевара нь 1928 оны 06 сарын 14-нд Аргентинд төрсөн бөгөөд марксист хувьсгалч, эмч, зохиолч, партизаны удирдагч, дипломатч, цэргийн онолч байсан юм. Мөн тэрээр Кубын хувьсгалын томоохон төлөөлөгчөөс гадна Конго болон Боливи улсад хувьсгалт цэргийн ажиллагааг удирдаж байсан бөгөөд түүний хэв маяг, дүр төрх нь нийтийн соёл, урлагд бослого хөдөлгөөн, дэлхийн эрх чөлөөний бэлгэдэл болон үлдсэн байна.
1967 оны 10-р сарын 07-нд Чегийн байгаа газрыг мэдээлэгчээс сонссон Боливийн тусгай албаныхан болон ТТГ-ынханд Кубын цөллөгөөс гарсан Феликс Родригуз / Félix Rodríguez/, 2007 онд гарсан “Миний дайсны дайсан” баримтат кинонд тод гардаг нацистын дайны гэмт хэрэгтэн Клаус Барби /Klaus Barbie/ нар зөвлөгөө өгч, цэргийн ажиллагааг удирдсан гэж буруутгадаг.
10-р сарын 08-ны өглөө 1,800 цэрэг бүхий хоёр батьлоноор хүчээ бэхжүүлсэн тусгай албаныхан партизануудын байгаа жалгыг бүслэн ойртож байв. Че Гевара ойрын нөхөр Simeón Cuba Sarabia-тай хамт бяцхан отрядаа удирдан тулалдаж байсан боловч эцэст нь шархдаж, олзлогдсон байна. Чегийн намтар судлаач Жоны /Jon Lee Anderson/ тэмдэглэлд “Боливийн түрүүч Bernardino Huanca хэлэхдээ “Боливийн тусгай хүчнийхэн ойртож ирэхэд хоёр ч шархдан, буу нь ажиллагаагүй болсон Гевара гараа өргөн, цэргүүдрүү “Битгий буудаарай, Би Че Гевара байна. Та нарт үхснээс илүү амьдаараа хэрэгтэй шүү” хэмээн хашгирч байсан” гэж хэлсэн” хэмээжээ.
Гевараг хүлж ойролцоох Ла Хигуера тосгоны шавар балгас болсон сургуулийн байшинд аваачжээ. Дараагийн хагас өдрийн турш тэрээр Боливийн офицеруудад байцаагдахаас татгалзаж харин харуулын цэргүүдтэй ганц нэг үг сольж байсан байна. Эдгээр цэргүүдийн нэг, нисдэг тэрэгний нисгэгч Хайме Нино де Гузман /Jaime Nino de Guzman/ “Че үнэхээр аймшигтай харагдаж байсан. Баруун шилбэндээ шархдаж, үс гэзэг нь шороонд ширэлдэж, хувцас хунар нь урагдан, хөлийнх нь шархыг хатуу даавуугаар боосон байгаа харагдсан. Хэдийгээр тэрээр ийм хүнд байдалд байсан ч толгойгоо өндийлгөн бүгдийн нүдрүү хараад “зөвхөн тамхи татахыг хүсч байна” гэж хэлсэн. Би өрөвдөн түүнд гаансаа, жижиг уут тамхитай өгөхөд Гевара инээмсэглээд “баярлалаа” гэж хэлж байсан” хэмээн ярьжээ.
10-р сарын 08-ны шөнө Гевара гар нь хүлээтэй байсан ч Боливийн офицер ахмад Espinosa-г сургуулийн ханаруу тийрэн унагаад түүний аманд байсан өөрийнхөө дурсамжит гаансаа авах гэж оролдож байсан байна. Мөн тэрээр цаазаар авахуулахаасаа хэдхэн цагийн өмнө түүнээс мэдүүлэг авах гэсэн Боливийн кохтр-Адмирал Ugarteche-ийн нүүрлүү нулимж байжээ.
Маргааш өглөө нь цаазлуулхынхаа өмнө Гевара тосгоны сургуулийн 22 настай багш Жулия Кортезтай /Julia Cortez/ уулзуулахыг хүссэн байна. Хожим нь Кортез “Тэрээр инээд тодорсон харцтай, царайлаг эр байсан. Гэхдээ би түүний нүдрүү эгцэлж харж чадахгүй байсан. Учир нь түүний харц тэсвэрлэхийн аргагүй цоригсон юм билээ. Тэгэхдээ тэр хачин тайван байсан. Надтай богино хугацаанд ярилцахдаа сургуулийн тохижилт маш муу байгаа тухай, хэрэв энд сурагчдад боловсрол олгож байгаа бол энэ нь боловсролын эсрэг хийж байгаа гэмт хэрэг гэж хэлсэн. Мөн төрийн албан хаагчид Мерседес Бенз унаж байхад сургууль ийм байна гэдэг харамсалтай. Бид үүний л эсрэг тэмцэж байгаа юм гэж хэлсэн” гэжээ.
Боливийн ерөнхийлөгч René Barrientos 10-р сарын 09-ний өдөр Геварег цаазаар авах тушаал гаргасан байна. Уг нь АНУ-ын засгийн газар түүнийг Панамд аваачин үргэлжлүүлэн байцаахыг, Боливийн шоронруу түр шилжүүлэхийг хүсч байсан ч Феликс Родригес тэргүүтэй зөвлөхүүд түүнийг оргох болон оргуулах боломж олгохгүй байх мөн ард түмний дунд өөр элдэв домог гархаас сэргийлэн шууд буудан хороохыг сонгосон байна. Тэгэхдээ түүнийг байлдааны талбарт олон шархдаж үхсэн байдлаар таниулахыг хүссэн тул цаазар авах цэрэгт түүний толгойруу буудахгүй байхыг анхааруулжээ. Түүнтэй хийсэн сүүлийн тулалдаанд өөртэйгээ ижил нэртэй хоёр ч найзыгаа алуулсан түрүүч Mario Terán сайн дураараа Гевараг буудан хороохоор сонгогдсон.
Түүнийг цаазаар авахын өмнө Родригес түүнээс үлдсэн партизаны отрядууд хаана байгааг асуусан боловч тэрээр нэг ч үг хэлээгүй байна. Тиймээс Родригес үлдсэн хэдэн цэргүүдийн хамт түүнийг босгон овоохойгоос гарган сүүүлчийн удаа түүнтэй зургаа авахуулжээ. Ингээд түүнийг цаазаар авах гэж байгаагаа дуулгаад өөрийгөө үхэхгүй байх гэж бодож байгаа эсэхийг нь асуухад Гевара “Үгүй, би хувьсгалын үхэшгүй байх тухай бодож байна” гэж хариулж байж. Түүнийг буцаан овоохойд оруулав.
Хэдэн минутын дараа түрүүч Теран овоохойд орж түүнийг М2 карбинаар есөн удаа буудан хороосон юм. Эхлээд түүний хөл, гарлуу буудахад тэрээр хашгирахгүйн тулд нэг бугуйгаа амандаа зуун газарт унасны дараа цээжинд нь буудан хороожээ.
Эрнесто Че Гевара 1967 оны 10-р сарын 09-ний 13 цаг 10 минутанд амьсгал хураасан бөгөөд түүний хөлд тав, баруун мөр ба гаранд нэг нэг, цээж, хоолойнд тус бүр нэг сум туссан байв.
Түүнийг зарим нь баатар болгон мөнхөлсөн бол нөгөө хэсэг нь буурай орны эх орончдоор тоглосон луйварчин гэж үздэг. Гэвч Че үргэлж эрх чөлөө, тэмцэл хөдөлгөөний бэлгэдэл хэвээр үлдэх бизээ.
Түүний амьдралын сүүлчийн мөчүүдийн тухай “The Last Hours of Che Guevara (2016)” гэдэг кинонд энд өгүүлсэн түүхийг маш тодорхой дүрсэлсэн байдаг байна.

 

Өнөөдөр хувьсгалч Че Гевара баривчлагдсан өдөр
Бусад мэдээ ▼

1
11-28
"Спутник V" вакцины Беларусьт явуулсан туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ

2
11-28
Танилц: Нэг өвчтөнд зарцуулж буй 6.7-8.9 сая төгрөгний задаргаа

3
11-28
Баянхонгорт Covid-19-ийн сул эерэг тохиолдол бүртгэгджээ

4
11-28
А. Амбасэлмаа: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналаа УОК-т өгсөн

5
11-28
Б.Отгон: Эрүүл мэндийн яам хэзээний АВЛИГАЛЧИД-аараа алдартай!!

6
11-28
Б.Одончимэг:Кино бол миний хобби, театр бол миний мэргэжил

7
11-28
Д.Нямхүү: Дэлхий нийтэд хэрэглэж буй эмийг цаг хугацаандаа татаж авсан

8
11-28
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

9
11-28
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох 13 эшлэл

10
11-28
"Би"-гээр өвчлөгсөд

11
11-28
ЭМЯ: Улаанбаатар хотод 5 тохиолдол нэмж бүртгэгдэж, хоёр иргэн маш хүнд байна

12
11-27
ГОЛОМТ банкны тэтгэлэгт ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо

13
11-27
ДЭМБ-ын ангиллаар манайд цар тахал тархаагүй гэв

14
11-27
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

15
11-27
Японд 15 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

16
11-27
ОХУ-ын “Вектор” төвийн вакцины туршилтын гурав дахь үе шат эхэлжээ

17
11-27
Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ

18
11-27
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ

19
11-27
17000 автомашинд QR код бүхий зөвшөөрөл олгосон

20
11-27
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: БНХАУ-ын жишээ

21
11-27
Иргэд газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

22
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

23
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

24
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

25
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

26
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

27
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

28
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

29
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

30
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

31
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

32
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

33
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

34
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

35
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

36
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

37
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

38
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

39
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

40
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

41
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

42
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

43
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

44
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

45
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

46
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

47
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

48
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

49
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

50
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

51
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

52
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

53
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

54
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

55
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

56
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

57
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

58
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

59
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

60
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

61
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

62
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

63
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

64
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

65
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

66
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

67
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

68
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

69
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

70
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

71
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

72
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

73
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

74
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

75
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

76
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

77
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

78
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

79
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

80
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

81
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

82
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

83
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

84
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

85
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

86
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

87
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

88
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

89
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

90
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

91
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

92
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

93
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

94
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

95
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

96
11-24
Б.Хурц нарыг суллажээ

97
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

98
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

99
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

100
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ