BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 8 жил ажилласнаас хойш улс төрөөс түр холдоод байсан. Холдох ч гэж "хөшигний ард" байсан Ц.Элбэгдорж эргэж ирлээ.


 Тэр өчигдөр АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Хуулиараа Ерөнхийлөгч аль ч намын гишүүн байх ёсгүй. Тэр утгаараа АН-ын гишүүнчлэлээ түдгэлзүүлээд байсан юм. Өнгөрсөн хугацаанд тэр эргэж ирэхээ ил, далдаар зарласан. Хүмүүсийн сонирхлыг маш их татаж, Ц.Элбэгдорж гишүүнчлэлээ хэзээ сэргээх вэ гэдэг хүлээлт үүсгэснийхээ дараа ийнхүү АН-д эргэж ирэв. "Ямар нэгэн бодлоор АН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа юм ерөөсөө байхгүй. Намын шинэчлэлийг орчин үеийн чиг хандлагад нь нийцүүлж хийнэ. Туг болоод явчих хүнгүй учраас АН-ын гишүүд шинэчлэлээ сайн хийлгүй, гэр гэртээ хараад сууж байна. Зөв үзэл санааг гаргаад, зөв зүйлийг хийвэл АН-ын гишүүд бүгдээрээ л босоод ирнэ" гэх мэтээр ярьсан. Харин тэр эргэж ирснээр нэр хүнд нь уначихаад байгаа АН-ыг өргөж босгох уу.  Эсвэл одоо АН-д нөлөөллөө тогтоочихоод байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" нь улам идэвхжиж, намаа улам сүйтгэх үү гэдэг хоёр асуулт л байна. 

Журмын нөхдийнхөө дуудлагаар ирсэн "жанжин" намын даргын төлөөх "тулаан"-д орох уу

Улс төрд гэнэтийн, ямар нэгэн юм бодоогүй гаргадаг шийдвэр гэж байхгүй. Түүнийг олон ч улстөрчид баталсаар байгаа. Тэр дундаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юу ч бодолгүй, намдаа, залуучууддаа, журмын нөхөддөө тусалъя, мөрөөрөө л байя гэж бодож ирэх хүн биш. Түүний твиттер хаягт нэг нөхөр "Надад бол та мөрөөрөө явбал зүгээр санагдаад байгаа юм" хэмээн бичтэл хариуд нь "Мөрөөрөө байх гэж үзсэн" гэж хариу барина билээ. Тэгэхээр мөрөөрөө байхгүй гэдэг нь энэ мэт ая дангаас нь харагдана. Харин түүний эргэж ирсэн эхний зорилго юу байв. Нэгэн цагт АН-ыг Ц.Элбэгдоржийн фракцийнхан атгаж байсан нь үнэн. Харин одоо тэдний нөлөө суларсан, бүр байхгүй болсон гээд хэлчихэд ч зөрсөн болохгүй.  УИХ-ын сонгуулиар АН навс ялагдсан. Харин нэг сонирхолтой зүйл байгаа нь Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүсийн цөөнгүй нь ялалт байгуулаад, УИХ-ын гишүүн болчихлоо. Одоо УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хэн хашиж байгааг харчихад л бүх зүйл ойлгомжтой. 

АН УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа Ц.Элбэгдоржийн талын гэгдэх хүмүүсийн ихэнх нь байр сууриа алдсан. Ерөнхийдөө намын удирдлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан авчихлаа гэхэд болно. Гэхдээ АН одоохондоо албан ёсоор даргаа сонгоогүй байгаа. Арваннэгдүгээр сард АН Их хурлаа хийх сураг гарсан. Тэр хурлаар намын даргыг сунгаагаар сонгодог журмыг өөрчлөх төлөв байгаа талаар АН-ын гишүүд яриад байгаа. Ердөө 7, 8-хан хоногийн дараа арваннэгдүгээр сар гарлаа. Яг энэ үед Ц.Элбэгдорж эргэж ирж байгаа нь цаана нэг учиртай л байж таарна. Магадгүй түүнийг АН-д байр сууриа алдсан, "лааз өшиглөж" яваа "цэрэг"-үүд нь дуудсан ч байж болох.  Түүний эхний зорилго нь АН-ын даргын төлөө өрсөлдөх байвал яана. Угаасаа тэр АН-д нэгэнт нөлөөллөө тогтоосон Ерөнхийлөгч Х.Баттулгатай "тулалдах"-ын тулд жирийн л нэг гишүүнээс илүүтэй удирдлагын түвшинд очихоос өөр сонголт байхгүй. Эрх мэдэлтэй байж гэмээнэ эн тэнцүү тулаан өрнөнө.  Тэгээд ч Ц.Элбэгдоржид шийдсэн мэх хийх тамир үлдсэн, нөлөөтэй улстөрч. Намын даргын төлөө заалнаас нэрээ дэвшүүлэхэд гарчих зэргийн чансаа түүнд одоохондоо байгаа. 

Ц.Элбэгдоржийн удаах "тулаан" Х.Баттулгыг сөрөх 

 АН-д шинэчлэл хэрэгтэй юу. Энэ намд аврагчийн дүрээр ирэх хэн нэгэн дутагдаад байна уу гэдэг асуултад хариулахад хэцүү байна. УИХ-ын сонгуульд цөм ялагдсаныг нь харахаар шинэчлэл, аврагч, лидер хэрэгтэй юм шиг. Орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга жаахан ач холбогдол өгөөд оролцоход орон нутагт түүхэндээ авч байгаагүй том ялалтыг авлаа. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөлөл АН-д бүр ч хүчтэй тогтож эхлэв. Яг энэ үед Ц.Элбэгдорж тэсэлгүй шинэчлэл, өөрчлөлт ярьж гарч ирж байгаа нь санаандгүй давхцал яав ч биш. Тэр хэлсэн амандаа хүрэх гэж эргэж ирж байгаа гэвэл илүү байгаа оносон хардалт ч байж болох юм.  Гадаад яваад, хагас жил хуралд суусан Ерөнхийлөгч асан өнгөрсөн дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн дээ. Яг тэр үедээ "Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно" хэмээн мэдэгдэж байлаа.  

Түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж бол онолын хувьд бий. Тэгэхийн тулд нам дотроо байр сууриа баталгаажуулах л шаардлага байгаа. Үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших боломжийг хааж, өөрөө авах арга хэрэгтэй гэсэн үг. Өчигдөр түүнээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү гэж олон сэтгүүлч асуусан. "Эх орон дуудвал босоод очно" гэсэн хариулт өгнө билээ. Энэ бол боломж нь гарвал, манай фракци нам дотор эрх мэдлээ эргүүлж авбал өрсөлдөнө гэж хэлж байгаагаас нэг их хол зөрөхгүй. Хэрвээ тэр үнэхээр намдаа тусалж, залуучууддаа зөвлөж, лидерийн хувьд манлайлагч болоод, жирийн гишүүний хувиар ажиллах зорилготой байсан бол "Эх орон дуудвал босоод очно" гэсэн уран үг урсгаад зогсож байх билээ. Тэгэхээр түүний хэтийн зорилго нь Х.Баттулгыг л сөрөх байж таарах нь ойлгомжтой. Өөрөө нэр дэвших гэж улайрахгүй ч байж болно. Зүгээр л АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд ч Х.Баттулгаас өөр хүн нэр дэвшүүлэхийн төлөө ажиллахад л сөрнө гэж хэлсэн амандаа хүрч буй хэрэг. Бүр цаашлаад Ц.Эллбэгдорж хэнтэй, ямар тохироо хийсэн юм билээ гэдэг хардлага гарч ирэх гээд байна. АН-ын Их хурал, даргын төлөөх өрсөлдөөн л их зүйлийг шийдэх нь дээ.  


Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү
Бусад мэдээ ▼

1
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

2
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

3
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

4
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

5
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

6
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

7
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

8
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

9
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

10
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

11
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

12
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

13
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

14
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

15
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

16
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

17
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

18
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

19
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

20
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

21
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

22
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

23
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

24
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

25
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

26
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

27
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

28
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

29
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

30
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

31
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

32
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

33
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

34
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

35
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

36
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

37
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

38
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

39
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

40
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

41
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

42
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

43
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

44
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

45
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

46
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

47
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

48
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

49
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

50
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

51
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

52
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

53
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

54
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

55
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

56
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

57
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

58
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

59
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

60
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

61
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

62
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

63
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

64
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

65
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

66
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

67
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

68
11-24
Б.Хурц нарыг суллажээ

69
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

70
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

71
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

72
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

73
11-23
Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа

74
11-23
ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

75
11-23
ВВС: Трамп явсны дараах Америк орон

76
11-23
Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарлаа

77
11-23
ЗАСГИЙН ГАЗАР: Сурагчид арванхоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна

78
11-23
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна

79
11-23
ТАЗ: Албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

80
11-23
Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо

81
11-23
ОХУ-аас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрлээ гэж Хятадын Засгийн газар мэдэгдэв

82
11-23
“The Hu” хамтлаг энэ онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

83
11-23
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулав

84
11-23
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авна

85
11-23
Улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр Хорватын Ерөнхий сайд ял сонсчээ

86
11-23
Багануур ХК: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

87
11-23
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна

88
11-23
Тархи цэнэглэх таван кино

89
11-23
Covid-19-тэй тэмцсэн Хятад арга

90
11-23
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

91
11-23
ШӨХТГ: Ногоо, өндөгний үнийг бууруулж, зөрчлийг арилгууллаа

92
11-23
Эрдэнэт үйлдвэр бүх ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулж эхэллээ

93
11-23
ДЭМБ коронавирусийн гурав дахь давлаганы талаар сэрэмжлүүллээ

94
11-23
Цар тахлыг улстөржүүлэх нь цараатай сөрөг хүчний шинж биш

95
11-23
"БЗД-ийн 25 мянга орчим иргэнийг ойрын хугацаанд коронавирусийн шинжилгээнд хамруулна"

96
11-23
ЭМЯ: Нийслэл хотод 11 тохиолдол бүртгэгдэж, дотоодод батлагдсан тохиолдлын тоо 204 боллоо

97
11-23
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын ажилтнууд ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлагатай

98
11-23
Ашигт малтмалтай том солир энэ сарын сүүлчээр дэлхийн хажуугаар өнгөрнө

99
11-23
АНУ арванхоёрдугаар сарын 11-нээс вакцинжуулалтаа эхэлнэ

100
11-23
АНУ-д энэ сард 3 сая гаруй хүн халдвар авчээ